Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Нярайн арьс арчилгаа

$
0
0

cab7a8871b24a8a4originalХүний биеийг гаднаас нь бүрхэн хучиж байдаг маш нарийн бүтэц бүхий хамгаалах, дулаан зохицуулах, шүүрэл ялгаруулах, дархлалын ба бодисын солилцоонд оролцох зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг хүний биеийн нэгэн чухал эрхтэн бол арьс юм.

Нялх нярай хүүхдийн арьс нимгэн уян зөөлөн, цочромтгой, амархан гэмтдэг, ягаандуу өнгөтэй байдаг. Нярай хүүхдэд эхний 7-10 хоногт гадаад орчинд дасан зохицохтой холбоотой олон янзын өөрчлөлтүүд илэрдэг нь хэвийн үзэгдэл тул эхчүүд сандрах хэрэггүй. 

• Эхний өдрүүдэд нярайн арьс хэт нимгэн тул судасууд дэндүү өнгөц харагдаж байгаатай холбоотой арьс нь улаан өнгөтэй бөгөөд их хуурай болдог. Харин арьс салст шаргал өнгөтэй болж хувирах нь физиологийн шарлалт гэж нэрэлдэг бөгөөд энэ нь ургийн үед үр хөврөлийн гемоглобин нь хэвийн гемоглобин болж хувирдагтай холбоотой 7-10 хоногийн дараа шарлалт нь арилж арьс цайдаг. Иймээс шарлалтын үеийг амжилттай даван туулахын тулд хүүхдээ өдөр бүр усанд оруулж ихээр задарсан улаан эс гемоглобины үр дүнд үүссэн хорт бодисууд нярайн тархийг гэмтээхээс сэргийлэн хордлого тайлах хамгийн зөв арга бол маш сайн хөхүүлэх, идэвхитэй байх арга гэдгийг бүү мартаарай. Харин арьсны шарлалт багасахгүй удвал эмчид яаралтай хандаарай.

Хүүхдийн арьсыг гэмтээхгүй байхын тулд маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

Хүүхдийн арьсыг арчилж байгаа хүмүүс гарын хумсаа авч, гараа сайтар угаасан байхаас гадна, гарын арьс зөөлөн дулаахан байх хэрэгтэй. Зөвхөн гараас гадна хамар амны хөндийг содийн болон давсны уусмалаар зайлж байвал сайн. Хүний хамар амны хөндий нян ихтэй байдаг. Хүүхэд асарч байгаа хүн өөрөө цэвэрхэн байх төдийгүй угааж индүүдсэн цэвэрхэн хувцас өмссөн байна. Хүний хувцсанд бохир зүйл их байдаг учир хүүхдийн арьс бохирдож улмаар өвчлөх шалтгаан болдог.
Хүүхдийн арьс эмзэгхэн байдаг учир ялимгүй хүрэхэд зулгарах, шээс өтгөн зэргээс нуралт үүсэх нь элбэг. Халуувтар усаар угаах, их савандах, янз бүрийн бэгнүүр, илэлт, эмийн бодистой тос түрхэхэд цочрон нуралт үүсч болно. Хүүхдийн арчилгаа муу, хоол тэжээлийн дутагдал зэргээс хамаарч арьсны уян хатан чанар алдагдаж хүүхдийн арьс өвчлөхөд хүрнэ.

Хүүхэд эхийн хэвлийд байхдаа арьс нь тосон бүрхүүлээр хучигдсан байдаг. Энэ нь төрсний дараа аажмаар алга болдог ба хамрын нугалаа, нүдний булан зэрэгт цагаан батга гараад эхний долоо хоногт алга болдог учир түүнийг арилгах гэж оролдох хэрэггүй.

Хүүхдийн нүүрийг буцалгасан бүлээн усаар угааж, хоёр нүдийг хоёр хөвөнгөөр гаднаас нь дотогш чиглэлд зөөлөн арчиж өгнө. Хүүхдийн арьс нуралт үүсч халдвар амархан ордог учир өдөр бүр буцалгасан бүлээн усаар угааж, угаах үедээ үе нугалаа бүрийг үзэж угааж өгнө. Угаасны дараа цэвэр зөөлөн даавуугаар дарж арчаад чихний ар, хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг нимгэн арьстай хэсэгт зориулалтын тосыг заавал түрхэх болон цацлагын аль нэгийг хэрэглэнэ.

Хүүхдийн хувцас өлгийний даавууг барааны саван угаалгын нунтагаар угааж болохгүй. Хүүхдийг шээж баасны дараа бөгсийг нь угааж өгнө. Охин хүүхдийн бөгсийг урд талаас нь арагш нь чиглүүлж угаана. Хүүхдийн хумс маш хурдан ургадаг учир 7 хоногт 2 удаа зориулалтын тусгай хайчаар авах ба хумсанд үзүүр ирмэг гаргаж болохгүй.

Толгойн үсийг өдөр бүр савандан угааж болохгүй үс хуурайшдаг. Харин хэт удаан угаахгүй байснаас толгойн зулай хэсэгт дагтаршсан хаг үүсдэг учир арьсны нүх сүв хайрс бохирдсон хагаар хучигддаг. Хэрэв хаг зузаарч дагтаршсвал хэд хоног вазелин, бүлээн тос зэргийг түрхэж зөөлрүүлэн угаана. Харин хүчээр хуулж болохгүй, халдвар орж идээлэх тохиолдол байдаг.


Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу

$
0
0

Анзаараад байхад хүүхдийн бор хоолонд оруулах, мөн хоол нь таарч тохироогүйгээс болж ээжүүд бидэнд нэгэн томоохон асуудал үүсдэг. Юунаас эхэлж өгөх вэ ямар хэмжээтэй өгөх вэ, гэдэс нь өвдчих болов уу, гэдэс нь өвдчихлөө яах вэ гээд л асуудал, айдас болгоомжлол ар араасаа хөвөрдөг.

Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай.

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ?

Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дасааны дараа дараагийн шин хоолыг дасгаж өгнө.

Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?

Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?

- Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.

- Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.

- Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулан хоол өгөх.

- Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.

- Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.

- Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох.

- Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах.

Та хүүхдээ өдөрт ямар хоолоор хэдэн удаа хооллох вэ?

Жишээ болгон нэг өдрийн хооллолтыг үзүүлбэл:

6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох

9 цагт:Хүүхдийн будааны агшаамал 200 мл

12 цагт:2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл

16 цагт:Ногооны зутан 200 мл

20 цагт:Тараг /ургамлын тос, чихэртэй/ хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх

1-3 настайд 5 удаа хооллох

9 цагт:Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг

12 цагт:Элэгний нухаш ½ аяга, төмс, луувангийн нухаш 4-5 хоолны халбага, алимны /жимсний/ шүүс 6-8 амны халбагаар өгнө.

15 цагт:Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш

18 цагт:Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж/ өгнө.

21 цагт:Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө.

Нялх хүүхдийн хоолонд давс хийх үү? гэх мэт эцэг эхэд тулгардаг түгээмэл асуултуудад хариулт өгөе.

1. Би хүүгээ хөхөөр хооллодог, 5 сартай. Одоо нэмэгдэл хоол өгөх гэсэн юм. Бор хоолонд яаж оруулах вэ?

Та хүүхдээ өдөр хооллохдоо эхлээд жаахан зутан халбагадаад өгөөд үз. Өдөр өгч байгаагийн учир нь ихэнх нялх хүүхэд тэр үесд сэргэлэн, сайхан зантай байдаг. Мэдээж хүүхэд тань бага зэрэг өлссөн, юм идэх сонирхолтой байх хэрэгтэй.

Анхны туршилт тань бүтэлгүй болж ч магадгүй. Хүүхэд тань халбагаар өгсөн зүйлийг амандаа авсан мөртлөө залгих оролдлого хийхдээ буцаагаад гаргаж мэднэ. Хоёр, гурван удаа ийм байдал тохиолдоход ээжийн мөөм эсвэл угж хөхөх нь илүү хялбар санагдаж, хүүхэд халбагаар өгсөн зүйлд дургүйцэж мэднэ. Тэгвэл дахиж түүнийгээ өгөх гэж шахалгүй нэг, хоёр долоо хоног завсарлаж хөхөөрөө хооллоорой. Тэгээд оролдлогоо дахин давтан хийж үзээрэй. Зутангаа дуртай идээд эхэлбэл түүнд хэдхэн удаа залгихаар л сүү хэрэгтэй болно. Хүүхэд зутангаа цадталаа идэж чадвал нэг удаагийн хооллолтондоо хөхөө хөхүүлэлгүй өнгөрч болно. Тэгээд дараагийн алхамд оройдоо мөн нэмэгдэл хоолоо өгөөд үзээрэй. Гэхдээ хөхөө голж хүний аяга таваг руу хараад л, хэл амаа хөдөлгөөд эхэлдэг хүүхэд ч бий. Тэднийг бор хоолонд оруулах амархан.

2. Хүүхдэд юу хамгийн сайхан амттай байдаг бол?

Гурилтай сүүн зутан, төмсний зутан эхийн сүүтэй ойролцоо амттай байдаг учраас ихэнх хүүхэд дуртай иддэг. Мөн луувангийн зутанг сайн иддэг. Эдгээр нь хүүхдийн бие махбодыг шинэ хоол тэжээлд амархан дасгадаг. Дараа нь бантан өгч махан хоолонд оруулах алхам хийнэ.

3. Хүүхдийн ходоодонд муугаар нөлөөлдөг хүнсний зүйл байх уу?

Удаан шингэдэг бүх хүнс хүүхдийн ходоодонд халтай. Түүнээс гадна болгоогүй ногоо, хүнс хүүхдийн жижигхэн ходоодыг түжигнүүлнэ. Тэгэхээр хүүхдийн хоолон дахь ногоо, бусад зүйлийг сайн болгосон байна.

4. Идэж чаддаг зүйлийг нь л дандаа өгөөд байх уу?

Анх идэж сурсан зутан нь хүүхдэд хамгийн амттай. Нэг өгсөн хоолоо дахин давтан өгөхөд хүүхдэд муу биш. Жишээлбэл, хүүхэд луувангийн зутанд дуртай байвал бүтэн долоо хоног дараалуулан өгч болно (хэрэв харшил өгөхгүй л бол), энэ нь харин ч сайн. Яагаад гэвэл хүүхэд нялхаасаа тодорхой зүйлийн амтанд дасч, яваандаа эрүүл хооллолтын дэглэмд шилжихэд хялбар болно. Янз бүрийн нэмэгдэл хоолыг ээлжилж өгөх нь хүүхэд бор хоолонд нэлээд сайн орсон хожуу үеэс эхэлнэ.

5Зутангаа буцааж тургиад байх юм, яах вэ?

Зутангаа хэтэрхий халуун эсвэл хэт том ширхэгтэй хийгээгүй биз? Тийм биш бол та тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань халбагаар идэх дургүй байж болно. Эсвэл залгих хөдөлгөөнийг сайн эзэмшиж амжаагүй байж болно. Та нэг, хоёр долоо хоног завсарлаад дараа нь дахин оролдоод үз.

6. Нялх хүүхдийн зутан нэг ч их амттай биш байдаг. Тэгэхээр бага ч болов давс хийвэл амтлаг мөн хүүхдийн бие махбодын эрдэс бодисын агууламжинд сайнаар нөлөөлөхгүй юу?

Үгүй. Нялх хүүхдийн бөөрний ажиллагаа томчуудын адил бүрэн жигдрээгүй байдаг. Тэгэхээр зутанд нь бага ч гэсэн давс хийх юм бол түүнийг гадагшлуулахад хүүхдийн бие махбод илүү ачаалал авдаг. Хүүхдийн бие махбодод ногоо, будаа, маханд агуулагдаж байдаг давс л хангалттай.

7. Дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан жижиг шилтэй зарим бэлэн хоол худалдаалагддаг болжээ. Өөрөө хийсэн нь дээр үү, эсвэл тэр бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэх үү?

Аль аль нь сайн, муу талтай. Өөрөө бэлтгэж хийхэд цаг зав шаардагдана. Гэхдээ түүн дотор юу орж байгаа нь мэдэгдэж байдаг, мөн шинэ байдгаараа сайн талтай. Нялх хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлнээр худалдаалах тохиолдолд нарийн заавар, орцын норм барьж үйлдвэрлэж бэлтгэдэг. Тэгэхээр тэр үйлдвэрийн аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд хүүхдийн биенд шаардлагатай хүнс орохоос гадна, хортой бодис байдаггүйгээрээ сайн талтай. Гэхдээ тийм бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд орцонд нь юу юу байгаа, саахар, давс, амтлагч ороогүй, үйлдвэрлэсэн болон хүчинтэй байх хугацаа зэргийг сайтар харах шаардлагатай.

8. Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу?

Хэрэгтэй. Хүүхэд ойролцоогоор зургаан сартай болох үесд түүний бие махбодод хуримтлагдсан төмөр үгүй болно. Түүнийг дахин бий болгож нөхөхийн тулд хүнсний ногоо, мах зэрэг эрдэс бодис арвинтай хүнсний зүйлсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ заавал сайтар болгож хэрэглэнэ.

9. Зутангаа халааж өгч болох уу?, Хүүхдэдээ юу уулгах вэ?

Халааж өгөхгүй байвал сайн. Яагаад гэвэл халаах явцад хэрэгцээтэй олон витамин алдагдаж алга болдог. Хүүхэд тань хуурай юм идсэн бол шингэн зүйл уулгах шаардлагатай. Хооллолтын үед мөн завсар хооронд нь хүүхдэдээ чихэргүй цай, ус уулгах хамгийн тохиромжтой.

10. Манай хүү жигнэмэг мэрэх их дуртай. Үүнийг нь өгөөд байж болох уу?

Мэрэхийн төдийд бол болно. Харин чихэрлэг биш байвал сайн. Хэрэв чирхэрлэг жигнэмэг, чихэртэй боовонд дуртай болчихвол түүнийг нь болиулахад төвөгтэй. Түүний оронд чихэргүй гамбир, сухари, чихэргүй боорцог байвал илүү дээр.

11. Хүүхэд нэмэгдэл хоолонд оронгуут шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй гэж байгаа. Бид охиноо аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Энэ тохиолдолд бас л шүдийг нь угаах шаардлагатай юу?

Угаах шаардлагатай. Кариес зөвхөн чихэр идсэнээр үүсдэггүй, бүхий л хэлбэрт буй нүүрс ус (цардуул, жимсэн дэх саахар гэх мэт)-аар үүсдэг. Хүүхэд нялхаасаа шүдээ угаалгаад сурчихвал цаашдаа шүдээ угааж сурахад дөхөмтэй.

Ж.ЧИМЭГ 

УИХ-ын гишүүн Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ: Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж хэлэлцүүлэгт оролцлоо

$
0
0

13903349_1039890959439862_1099122758987770346_n

НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ: Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж ,түүний ач холбогдлыг ухуулан сурталчлах ,хоол хүнсний чанар амьжиргааны түвшинд анхаарах зэрэг асуудлаарх хэлэлцүүлэгт оролцлоо. Мөн энэ хүрээнд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж үзэх зайлшгүй шаардлага байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна.

13892392_1039890989439859_7042064273124865557_n
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох 7 хоног эхэлж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үер эдгээр асуудлыг хөндөж ярилцав.

13882577_1039891022773189_5398120747203177040_n
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь хүүхэд, эхийн эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй юм

 

Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах вэ?

$
0
0

424927991. Хамгийн чухал нь хоолыг нь зөв сонгох, хэрэглүүлэх. Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ.
Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?!
1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л таргийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм! Нярай хүүхдэд хамгийн сайн хоол бол хөхний сүү юм.
Хүүхдийг 4-5 сартайгаас нь хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Жишээ нь: Хөхний сүүгээр шингэлсэн бага зэрэг луувантай төмсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол болдог. Хүүхэд өсөхийн хэрээр янз бүрийн нэмэлт хоол өгнө. Жишээ нь: 6-8 сартайд нь өдөрт 1 удаа мах, ногоотой хоол, 1 удаа төмс, эсвэл будаатай хоол, 1 удаа сүүтэй каш, 1 удаа жимсний нухаш зэргээр өгвөл сайн. Харин хүүхдээ өдөрт нь хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдэд нэмэлт хоол дэндүү бага өгвөл хүүхдийн өсөлт удаарширдагаас гадна өлссөний улмаас ойр ойрхон хөхөх болдог бөгөөд ялангуяа шөнийн цагаар хөхөө байнга хөхдөг хүүхдийн сүүн шүд их цоордог (манай эхчүүдэд элбэг тохиолддог буруу зуршил юм). Нэмэлт хоол нь тэжээллэг байхад хүүхэд тийм ч амар өлсөхгүй. Харин үнэхээр шөнийн цагаар хөхүүлэх шаардлагатай бол цэвэр устай угжаар сэлгэн хөхүүлж байгаарай.Харин анхны сүүн шүд цухуйж эхлэх үеэс зориулалтын хуруундаа углаж хийдэг зөөлөн үстэй сойз эсвэл ариутгаж цэвэрлэсэн самбай буюу зөөлөн материалтай даавуугаар буцалсан ус шингээн шүднийх нь өнгөрийг зөөлнөөр арчиж цэвэрлэх нь сайн. (Чихрийг хүлхэж бус зажлаж идвэл, ундааг балгаж бус соруулаар сорж уух нь шүдэнд арай хор багатай байдаг)
2. Хүүхдийн ам, шүдийг тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой.Хүүхдийнхээ шүдийг зөв угаах нь сойзоо зөв сонгохоос эхлэнэ. Хүүхдийн сойз нь насанд нь тохирсон янз бүрийн хэмжээтэй, сойзны үс нь ширүүн биш зөөлөн, зөөлөвтөр байх ба үсний хэмжээ нь үүдэн 2 шүднийх нь өргөнөөс бага байвал зохино. Зөөлөн үстэй, жижиг сойз олдоход хэцүү бол үсийг нь буцламтгай халуун усаар зөөлрүүлж, сойзных нь үсийг өргөөшөө 2-3 эгнээ, уртаашаа 3-4 эгнээг үлдээн багц багцаар нь хумсны хутгаар сугалж авч болно. Харин хүүхдийнхээ шүдийг 6-8 нас хүртэл нь эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Угаахдаа зурагт үзүүлсэн байдлаар өвөр дээрээ толгойг нь тавьж дээш харуулан хэвтүүлж угаана. Уг байдлаар угаахад хүүхдэд , эхэд ч эвтэйхэн байх бөгөөд гол нь хүүхдийн тань шүднүүд сайн харагдах ба угаахад таны гарны хөдөлгөөн чөлөөтэй байх болно. Хүүхэд тань эхэндээ төвөгшөөх, зөрүүдлэх байдал ажиглагдах боловч та бүү шантраарай.
3. Нян халдахаас зайлсхийх.Шүдний цоорол нь халдварт өвчин юм. Бага насны хүүхдийн амны хөндийд эх нь (аав, эмээ, эгч гэх мэт) шүлсээрээ дамжуулан шүдний цоорол үүсгэгч нянг халдаадаг. Хүүхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч үүнээс ангижрахгүй. (Харин сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндий тийм амархан өвчин үүсгэгч нянгаар халдварлахгүй) Иймд та бүхэн:- Хүүхдийн хоолыг зажлаж өгөх болон хүүхдийн халбагаар хоолыг амсахаас зайлхий.
– Хөхөлтийг нь амандаа хийж цэвэрлэхгүй байх.

11214265_940369245983589_4199998454485847735_n
– Таны шүд эрүүл бол хүүхдэд бактери тийм ч амархан халдахгүй тул та ч шүдээ сайн хамгаалаарай
.4. Шүдний эмчид хандах хүүхдийн хандлагыг сайжруулах.Хүүхдээ олон шүд цоорсон үед нь нэг доор эмчлүүлэх сонирхол эцэг, эхчүүдэд байдаг. Энэ нь тухайн үедээ цаг зав хэмнэж буй боловч хойшдоо хүүхдийг залхааж, шүдний эмчид очих сонирхолыг бууруулах, айх сэтгэхүйтэй болгодог. Иймд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ эхний удаад нь өвдөөгүй шүдийг нь эмчлүүлэх эсвэл зүгээр л угаалгаж гаргах зэргээр айдсыг нь дарах, сонирхол бий болгох замаар эмчтэйгээ ярилцаж эмчилгээг нь хийлгэж байгаарай. Мөн эмчид очихын ач холбогдолыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуулж, тайвшруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж, эрт үед нь өвдөлтгүй эмчлэх боломжийг бүрдүүлнэ.

Хүүхдийн өсөлтөнд чухал гурван үеийг бүү алдаарай!

$
0
0

21658Хамгийн сүүлийн үеийн хүүхдийн өсөлтийн тухай онолоор бол нярай нялх үе , бага насны үе болон шилжилтийн – өсвөр насны үеүд нь насанд хүрэх үеийн нурууны өндөрт харилцан адилгүй байдлаар нөлөөлдөг . 2 наснаас өмнө , ялангуяа 1 настай үед нь хоол тэжээл биеийн өндөрт илэрхий нөлөөлдөг бол 2 наснаас хойш , 3 настайгаас эхлэн өсөлтийн даавар илэрхий нөлөөлж эхэлдэг бол шилжилтийн буюу өсвөр насанд бэлгийн даавар нь биеийн өндөрт ихээр нөлөөлдөг . Өсвөр насанд хүүхэд огцом өсөх нь бэлгийн даавар ба өсөлтийн дааврын хамтарсан нөлөөлөл байдаг . Энэ чухал үеүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн онцлогоос хамаарч зөв зохистой хооллож ундлах хэрэгтэй .

—-Нялх балчир үед —- Хүүхдийн хооллох чадвар , дадал зуршлын эхийг зөв тавих

Нялх балчир үедээ хүүхдийн өсөлт нь удамшлаас хамаардаггүй, харин хоол тэжээл нь хүүхэд өсөж торних гол зангилаа болдог гэдгийг мэргэжилтнүүд маш итгэлтэйгээр нотолж байна . Хүүхэд 8 сартайгаасаа хойш нялх үеэсээ бага насны хүүхдэд шилжих явцад орох бөгөөд энэ л үед хоол тэжээл хангалтгүй бол насанд хүрэх үеийн биеийн өндөрт нөлөөлдөг тул хүүхдийн хоол тэжээлд онцгой анхаарал хандуулаарай .

Авах арга хэмжээ :

1. Зөв зохистой хооллож ундлах
Нэмэгдэл хоолонд цагт нь оруулах

Хүүхэд 4 сар хүрэхэд нэмэгдэл хоолонд оруулах шаардлагатай . Хүүхэд 4-8 сартайдаа өтгөндүү болон зажлууртай хоол тэжээлийг залгих рефлекс нь үүсч хөгждөг чухал үе эхэлдэг бөгөөд хэрвээ хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахгүй 6 сараас хэтэрвэл бол хүүхэд шингэнээс өтгөн , өтгөнөөс зажлууртай хоолыг идэж сурах хүртлээ их цаг алдаж , зажлууртай хоол хүнсийг залгиж чадахгүй , хахах , амархан огих зэрэг сөрөг үр дагавар гарах ба биеийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлдөг .

2. Хоол хүнсийг аль болох олон төрлөөр бэлдэж , идүүлж сургах

Хүмүүс хоол хүнсийг ихэнхийг нь л нялх хүүхдэд тохирохгүй гэж дүгнэдэг . Харин хоол тэжээлийн сэтгэл зүйн үүднээс авч үзвэл нялх үедээ хэтэрхий нэг төрлийн хоол идсэнээс болж томрох тусмаа хоол голж шилдэг болдог . Иймд хүүхдийг багаас нь аль болох олон төрлийн хоолыг олон янзаар бэлдэж идүүлж сурах нь томроод хоол голж шилэхгүй болохоос гадна шим тэжээл нь их юм .

—-Бага насны хүүхэд жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандаарай .

Хүүхэд 3 наснаас хойш жилд 5-7 см өсөх ёстой бөгөөд яг 5 уу 7 юу гэдэг нь удамшил , хоол тэжээл , орчин зэргээс хамаарна .

Авах арга хэмжээ :

1. 3-6 сар тутамд нэг удаа өндрийг нь хэмжих . Сар бүр хэмжээд энэ сард тэд байсан түрүү сард тэд байсан гээд байж болохгүй жилд ерөнхийдөө 5-7 см бол хэвийн гэж үзнэ .

2. Бэлгийн бойжил эрт явагдвал дотоод шүүрлийн эмчид хандах

Охин хүүхэд 8 наснаас өмнө хөх нь томрох , суга бэлгийн үс нь ургах , 10 наснаас өмнө сарын тэмдэг ирэх , эрэгтэй хүүхэд 9 наснаас өмнө төмсөг , шодой томрох , үс ургах , 10 наснаас өмнө дууны өнгө өөрчлөгдөх зэргийг бэлгийн эрт бойжил гэнэ . Энэ тохиолдолд яаралтай эмчид хандана .

—-Шилжилтийн үе буюу өсвөр насныханд – Биеийн өндөр огцом нэмэгдэнэ
Энэ насныханд өсөлтийн даавар ба бэлгийн даавар зэрэг идэвхжиснээр охидууд 25см , хөвгүүд 30 см хүртэл өсч болно . Эцэг эхчүүдэд анхааруулахад охидууд анхны сарын тэмдгээс хойш 2 жил , хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа санасан хэмжээндээ хүртэл өндөр болохгүй бол энэ үед ямар нэгэн аргаар өндөр болгоё гэсэн ч бараг л оройтсон байдаг .
Авах арга хэмжээ :

1. Хүүхдийнхээ биеийн өсөлтийг хянах

Эмэгтэй хүүхэд хөх нь ургаж эхэлснээс хойш нэг жил орчим , харин эрэгтэй хүүхэд дууны өнгө өөрчлөгдсөн үеэсээ огцом өсдөг . Хамгийн хурдан нь охидууд жилд 8 см , хөвгүүд жилд 11 см хүртэл өснө . Охидууд сарын тэмдэг ирснээс хойш дахин 5 см өсөх боломжтой бол хөвгүүд дууны өнгө өөрчлөгдсөнөөс хойш 5-10 см өсөх боломжтой . Ингэхээр нийт шилжилтийн буюу өсвөр насандаа охидууд дунджаар 25 см , хөвгүүд 30 см өснө гэсэн үг юм . Өсөлтийн энэхүү явцыг эцэг эхчүүд анхаараад авахад илүүдэхгүй .

2. Нойр , хөдөлгөөн нь өсөлтөнд нөлөөлдөг

Өсвөр насныханд хангалттай нойр авах нь өсөлтийг хурдасгах ба хөдөлгөөн биеийн тамир , ялангуяа дээс үсрэх нь охидуудын өсөлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж , өсөлт явагдах нийт хугацааг уртасгадаг . Иймд өсвөр насандаа хангалттай унтаж , биеийн тамираар хичээллэх нь насанд хүрсэн хойноо ямархуу өндөртэй болоход асар ихээр нөлөөлнө .
Унтах үед өсөлтийн даавар нь сэрүүн байх үеэс 3 дахин их ялгардаг бөгөөд хамгийн их ялгардаг цаг нь 22-02 цаг байна . Гүн нойрссоноос 35-45 минутын дараа ялгаралт нь нэмэгдэж эхэлдэг гэвэл хүүхдээ орой 21-22 цагийн үед унтуулж хүүхдийг 9 цагаас багагүй хугацаагаар унтуулах хэрэгтэй .

Хүүхдийн өсөлтөнд улирал нөлөөлөх нь

Хүүхэд жилийн 4 улиралд харилцан адилгүй өсдөг . Хамгийн хурдацтай өсдөг нь 5 дугаар сар бөгөөд дунджаар 7.3см хүртэл өсөх ба 10 дугаар сар хамгийн удаан буюу 3.3см өсдөг .

Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас насны онцлогт тохируулан өсөлтийг нь анхаарч өсөлт удаан бол тохирох цаг үед нь зөв арга хэмжээ аваарай .

Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

$
0
0

shutterstock_158016329_1300-1024x611-600x3581. Хамгийн чухал нь хоолыг нь зөв сонгох, хэрэглүүлэх

Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ. Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?

1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л тарагийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм! Нярай хүүхдэд хамгийн сайн хоол бол хөхний сүү юм. Хүүхдийг 4-5 сартайгаас нь хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Жишээ нь: Хөхний сүүгээр шингэлсэн бага зэрэг луувантай төмсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол болдог. Хүүхэд өсөхийн хэрээр янз бүрийн нэмэлт хоол өгнө.

Жишээ нь: 6-8 сартайд нь өдөрт 1 удаа мах, ногоотой хоол, 1 удаа төмс, эсвэл будаатай хоол, 1 удаа сүүтэй каш, 1 удаа жимсний нухаш зэргээр өгвөл сайн. Харин хүүхдээ өдөрт нь хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдэд нэмэлт хоол дэндүү бага өгвөл хүүхдийн өсөлт удаарширдагаас гадна өлссөний улмаас ойр ойрхон хөхөх болдог бөгөөд ялангуяа шөнийн цагаар хөхөө байнга хөхдөг хүүхдийн сүүн шүд их цоордог (манай эхчүүдэд элбэг тохиолддог буруу зуршил юм). Нэмэлт хоол нь тэжээллэг байхад хүүхэд тийм ч амар өлсөхгүй.

Харин үнэхээр шөнийн цагаар хөхүүлэх шаардлагатай бол цэвэр устай угжаар сэлгэн хөхүүлж байгаарай. Харин анхны сүүн шүд цухуйж эхлэх үеэс зориулалтын хуруундаа углаж хийдэг зөөлөн үстэй сойз эсвэл ариутгаж цэвэрлэсэн самбай буюу зөөлөн материалтай даавуугаар буцалсан ус шингээн шүднийх нь өнгөрийг зөөлнөөр арчиж цэвэрлэх нь сайн. (Чихрийг хүлхэж бус зажлаж идвэл, ундааг балгаж бус соруулаар сорж уух нь шүдэнд арай хор багатай байдаг)

2. Хүүхдийн ам, шүдийг тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой

Хүүхдийнхээ шүдийг зөв угаах нь сойзоо зөв сонгохоос эхлэнэ. Хүүхдийн сойз нь насанд нь тохирсон янз бүрийн хэмжээтэй, сойзны үс нь ширүүн биш зөөлөн, зөөлөвтөр байх ба үсний хэмжээ нь үүдэн 2 шүднийх нь өргөнөөс бага байвал зохино. Зөөлөн үстэй, жижиг сойз олдоход хэцүү бол үсийг нь буцламтгай халуун усаар зөөлрүүлж, сойзных нь үсийг өргөөшөө 2-3 эгнээ, уртаашаа 3-4 эгнээг үлдээн багц багцаар нь хумсны хутгаар сугалж авч болно.

Харин хүүхдийнхээ шүдийг 6-8 нас хүртэл нь эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Угаахдаа зурагт үзүүлсэн байдлаар өвөр дээрээ толгойг нь тавьж дээш харуулан хэвтүүлж угаана. Уг байдлаар угаахад хүүхдэд , эхэд ч эвтэйхэн байх бөгөөд гол нь хүүхдийн тань шүднүүд сайн харагдах ба угаахад таны гарны хөдөлгөөн чөлөөтэй байх болно. Хүүхэд тань эхэндээ төвөгшөөх, зөрүүдлэх байдал ажиглагдах боловч та бүү шантраарай.

3. Нян халдахаас зайлсхийх

Шүдний цоорол нь халдварт өвчин юм. Бага насны хүүхдийн амны хөндийд эх нь (аав, эмээ, эгч гэх мэт) шүлсээрээ дамжуулан шүдний цоорол үүсгэгч нянг халдаадаг. Хүүхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч үүнээс ангижрахгүй. (Харин сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндий тийм амархан өвчин үүсгэгч нянгаар халдварлахгүй) Иймд та бүхэн:

– Хүүхдийн хоолыг зажлаж өгөх болон хүүхдийн халбагаар хоолыг амсахаас зайлхий.

– Хөхөлтийг нь амандаа хийж цэвэрлэхгүй байх.

– Таны шүд эрүүл бол хүүхдэд бактери тийм ч амархан халдахгүй тул та ч шүдээ сайн хамгаалаарай.

4. Шүдний эмчид хандах хүүхдийн хандлагыг сайжруулах

Хүүхдээ олон шүд цоорсон үед нь нэг доор эмчлүүлэх сонирхол эцэг, эхчүүдэд байдаг. Энэ нь тухайн үедээ цаг зав хэмнэж буй боловч хойшдоо хүүхдийг залхааж, шүдний эмчид очих сонирхолыг бууруулах, айх сэтгэхүйтэй болгодог. Иймд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ эхний удаад нь өвдөөгүй шүдийг нь эмчлүүлэх эсвэл зүгээр л угаалгаж гаргах зэргээр айдсыг нь дарах, сонирхол бий болгох замаар эмчтэйгээ ярилцаж эмчилгээг нь хийлгэж байгаарай. Мөн эмчид очихын ач холбогдолыг хүүхэддээ сайтар тайлбарлан ойлгуулж, тайвшруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж, эрт үед нь өвдөлтгүй эмчлэх боломжийг бүрдүүлнэ.

Танай хүүхэд орондоо шээдэг бол…

$
0
0

uvchinХүүхэд өсгөнө гэдэг хэцүү ажил. “Бүр хамгийн хэцүү ажил” гэж хэлэх эцэг эхчүүд ч олон гарах байх. Энэ дотор хүүхэд орондоо шээх гэдэг элбэг тохиолдох нэг хэцүү асуудал бий. Энэ тухай өгүүлье. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунджаар 40 хувь унтаж байхдаа шээдэг ажээ. Гэхдээ хүүхдуудийн ихэнх нь том болох тусмаа энэ зуршлаа гээсээр, 5 настнуудын 20%, 6 настнуудын 10%, 12 настнуудын 3% нь орондоо шээдэг болж, хувь нь багасдаг байна.Хүүхэд яагаад орондоо шээдэг вэ?Хүүхдийн орондоо шээдгийн шалтгаан одоог хүртэл яг таг тодорхой биш байгаа. Гэхдээ дараах шалтгаанууд нөлөөлдөг байх гэж эрдэмтэд үздэг.

1.Юуны өмнө хүүхдийн биеийн хөгжил арай удаавтар байх, шөнө шээс хэт ихээр ялгарах гэсэн хоёр шалтгаан илүү нөлөөлөх магадтай.

Жижигхэн давсаг хурдан дүүрэх нь ойлгомжтой. Гэтэл зарим хүүхдийн биеийн тархи, давсаг хоёрын хооронд мэдээлэл дамжуулах тогтолцоо арай удаан хөгжиж гүйцдэг. Зарим хүүхэд давсаг нь дүүрээд сэрэх мэдээлэл тархинд ирэхэд хүлээн авдаггүй байж болно.

Мөн зарим хүүхдийн бие бөөрөөр шээс ялгарахыг дарангуйлах даавар хангалттай ялгаруулдаггүй байх гэж бөөрний эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Энэ ямар учиртай даавар вэ гэхээр хүний бие шөнийн цагаар энэ дааврыг илүү ялгаруулснаар унтаж байхад арай бага шээс ялгардаг юм. Тиймээс бөөрөөр шээс ялгарахыг дарангуйлах даавар нь бага ялгардаг хүүхдийн давсаг унтаж байхад нь дүүрэх магадлалтай.

2.Сэтгэл нь түгшсэн, айж эмээж, санаа нь зовсон үедээ хүүхэд бас орондоо шээж болдог гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн удам ямар нэг хэмжээгээр нөлөөлж болно. Хүүхдийн орондоо шээдэг нь гэр бүлийн гентэй холбоотой бололтой. Таныг хүүхдийг орондоо шээхэд хүргэдэг шалтгаануудыг зөвөөр ойлгосноор хүүхдэдээ зөв хандаасай гэсэндээ шалтгаануудын талаар дурдлаа.

Хүүхэд орондоо шээгээд байвал яах вэ?

Орондоо шээдгээсээ болж хүүхэд өөрийгөө муу гэж бодож магадгүй. Эцэг эхчүүд ч уурлаж загнах юмуу өөрсдийгөө ямар нэг буруу зүйл хийчихсэн мэтээр төсөөлөн буруутгах тохиолдол байдаг. Нэг дүү маань бараг 7 нас хүртлээ орондоо шээсэн. Түүнийг нэг удаа
орондоо шээснийг нь хүн хараахан мэдээгүй болохоор хөнжлөө дэлгэн хатаалгүй сэмээрхэн хурааж тавьсныг аав мэдээд орондоо байнга шээдэг хэмээн буруутган, маш ширүүлэн загнаж, саваагаар цохиод л байсныг санаж байна. Энэ бол нэг удаа л тохиолдсон зүйл биш!

Ер нь орондоо шээдгээсээ болж буруутгагдна, загнуулна, шоовдор маягтай байна, хааяа зодуулчихдаг байсан шиг санагдаж байна. Гэтэл орондоо шээдэгт нь эцэг эх нь хэрхэн ханддагаас хүүхдийн өөрийнхөө тухай ямар төсөөлөлтэй болох бас шалтгаалдаг гэдгийг мэдэх нь чухал хэмээн эмч нар анхааруулж байна. Хамгийн чухал нь та орондоо шээдэг хүүхдээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэд ээж, аавыгаа зовоох гэж орондоо шээдэггүй. Орондоо шээдэг хүүхдүүд ихэвчлэн бие, сэтгэцийн хувьд хэвийн байдаг.

Гэрэл гэгээтэй зүйл юу вэ гэвэл ихэнх хүүхэд яваандаа орондоо шээхээ больчихдог. Тэр хүртэл танд тус болж магадгүй хэдэн зүйлийг зөвлөө. Унтахынх нь өмнө хүүхдэдээ шингэн зүйл бага уулга. Мөн яг орондоо орохынх нь өмнө шээлгэж давсгыг нь суллаа. Зарим эцэг, эх хүүхдээ шөнө сэрээн шээлгэдэг бол зарим нь сэрүүлэгтэй цаг хүүхдэдээ тавьж өгөөд шөнө өөрийг нь босгон шээлгэх арга хэрэглэдэг.

Та хүүхдээ ердийн орондоо ордог цагаас нь 30 минутын өмнө унтуулахаар хэвтүүлээд үзээрэй. Энэ арга зарим хүүхдэд орондоо шээхгүй байхад нь тус болдог. Орондоо шээдэг хүүхдийнхээ норсон хувцас, хэрэглэлийг угааж цэвэрлэхдээ өөрийг нь оролцуулж, туслуулах хэрэгтэй гэж үздэг хэсэг эмч бий. Ийнхүү өөрт нь хариуцлага хүлээлгэх нь байдлыг хянах гэсэн мэдрэмж хүүхдэд бий болоход тусална гэж тэд үздэг. Гэвч тухайн гэр бүлийн бусад хүүхдүүд мөн адил үүрэг хүлээдэггүй бол орондоо шээдэг хүүхдээр юм угаалгаж, цэвэрлүүлэх нь шийтгэл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс дээрх зөвлөгөө тохиромжгүй юм гэж олон эмч, мэрэгжилтэн хариуд нь сэрэмжлүүлжээ.

Орондоо шээдэг хүүхдүүд тэртээ тэргүй ичиж зовж явдаг болохоор тэднийг доог тохуу болгохооргүй дүрэм л гэртээ зохиох хэрэгтэй юм байна. Зарим аав, ээж нар орондоо шээдэг хүүхдийнхээ дор гялгар тавиад дээрээс нь дуувуу тавьж, үүн дээрээ дахин нэмж гялгар, мөн даавуу тавьдаг. Энэ нь шөнө норсон даавууг гялгартай авсны дараа хуурай даавуу, гялгар бэлэн байдаг давуу талтай. Хэрэв танай хүүхэд орондоо шээдэг бол юуны өмнө хүүхдийн эмчдээ үзүүлэн зөвлөгөө аваарай.
“Америкийн дуу хоолой” (VOA)-ooc бэлтгэв.

Хүүхэдтэйгээ facebook-ийн талаар тохиролцох ёстой 8 зүйл

$
0
0

14558513 настай, эмэгтэй үеэл дүүгээ фейсбүүкээр өөрөөсөө нэлээн ах хүүтэй танилцаж байхыг нь хараад би мэл гайхаж цэл хөхөрлөө. Аав ээжээс нь хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хэрхэн ханддагийг асуутал нэг их тоодоггүй, даяарчлагдаж байгаа дэлхий гэж хариулах юм. Энэ үг миний санаа зоволтыг багасгасангүй. Харин дүүтэйгээ Facebook болон бусад сошиал медиа сайтуудын талаар дараах хэдэн зүйлийг тохирохоор шийдсэн юм.
1. Хориглохгүй байх
Түүний найз нөхөд нь, ах эгч нар нь бүгд хэрэглэж байхад яагаад тэр ганцаараа болохгүй гэж? Гэхдээ 13-аас доош насны хүүхдэд сошиал медиа хэрэглүүлэхгүй байвал зүгээр. Фэйсбүүк насаа зөв хийсэн тохиолдолд 13 хүрээгүй хүн шинэ хаяг нээх боломжгүй байдаг.

2. Сөрөг талуудыг тайлбарлах
Хийж байгаа бүх үйлдлийнхээ талаар бичиж, хэтэрхий илэн далангүй байх нь ямар үр дагавар үүсгэж болохыг нас насанд нь тохируулан тайлбарлаж өгөх нь чухал. Онлайнаар бусдыг доромжлохгүй байх, бичсэн бүх зүйлд итгэлгүй мэдээллийг цензуртай олж авах зэргийн талаар ч бас дурдаж ярихад илүүдэхгүй.

3. Пост хийж болохгүй зүйлсийг анхааруулах
Гэрийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг, бичиг баримтны зураг гэх мэт зүйлсийн талаар мэдээлэл хийхгүй байхыг хүүхдэдээ анхааруулаарай. Мөн “Гэртээ ганцаараа байна”, “Аав ээж оройтож ирнэ гэнэ” гэх мэтийн зүйлийг ч бичих хэрэггүй гэдгийг сайн захиж байх хэрэгтэй.

4. Танихгүй хүн огт нэмэхгүй байх
Хэн нэгэнд онлайнаар доромжлуулахаас эхлээд хүний наймаа хүртэлх эрсдэл бий учраас танихгүй хүн огт нэмэхгүй байхыг хүүхдэдээ зөвлөөрэй. Твиттер, инстаграм, фэйсбүүкийг нь хувийн буюу private тохиргоотой байлгах нь зөв. Зөвхөн итгэлтэй хүмүүстэй харилцаж, сайн танихгүй хүний уулзах санал, чатаар бичсэн мессежинд хариу өгөхгүй байхыг анхааруулах хэрэгтэй.

5. Сургуулийнхаа фэйсбүүк хуудас, группд элсэхийг
Бүх сургууль групптэй болсон цаг. Сургуулийнхаа группд элсэх нь хүүхдийн нийгмийн идэвхийг сайжруулж, мэдээллээс хоцрохгүй байхад нь тусална. Мөн сонирхдог зүйлсийнхээ группт элсэхийг зөвлөөрэй. Сошиал медиа нь зөвхөн бусад хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сонирхох зориулалттай биш, үүнийг ашиглан ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх олон арга байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

6. GPS тохиргоогүй байх
Хаана байгаагаа Check-in хийж постлохгүй байх, location буюу байрлал тогтоогчийг унтрааж тохируулах хэрэгтэй гэдгийг хэлээрэй. Одоохондоо биеэ бүрэн даагаагүй, балчир байгаа учраас 18 нас хүртлээ иймэрхүү зүйлсээс хол байсан нь дээрээс гадна ямар ч хэрэгцээгүй гэдгийг ч хэлэх нь чухал.

7. Цаг тохирох
Хүүхэд нас бага байх тусмаа сошиал медиад зарцуулах цаг нь тодорхой байх ч чухал. 5-6 цагийн хооронд, оройн хоолноос хойш 30 минутын хугацаанд, даалгавраа хийгээд дууссаны дараах 1 цагийн турш гэх мэт facebook хэрэглэх цагийг нь тодорхой тогтоож өгөөрэй.

8. Итгэх
Нэгэнт л хүүхдэдээ сошиал медиа хэрэглүүлэхээр зөвшөөрсөн бол түүнд итгэ. Ирсэн чат, бичсэн бүх зүйлийг нь шалгаад байх хэрэггүй. Цагийн үндсэн дүрмээ баримтлахад л болно. Тэр ч гэсэн одооноос хувийн өмчтэй, хувийн орон зайтай байж сурах эрхтэй. Харин ямар нэг зүйл болох л юм бол шууд хэлж дуулгаж байхыг тохиролцоорой.

Сошиал медиагийн сөрөг нөлөө олон ч, үүнээс суралцах зүйл, төлөвших мэдээлэл, олж нээх боломжууд ч төдий чинээ олон учраас хүүхдээ ор тас хязгаарлалгүй, юуг болох, юуг болохгүйг сайн ойлгуулаад үлдсэнийг өөрт нь үлдээх нь л эцэг эхчүүдийн хийж чадах хамгийн зөв алхам байх болно.


Нярайн батгашилт /Infantile acne/

$
0
0

147114909757aff429bff49Нярайн батга нь:

  • ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг.
  • 6 сараас 3 нас хүртэл үргэлжилдэг.
  • Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог.
  • хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно.
  • ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг.

Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болно. Зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нярайд яагаад батга үүсдэг вэ?

v  Шалтгаан тодорхойгүй.

v  Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.

v  Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг.

Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал  эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл:

v  биеэрээ үсэрхэг,

v  гаж өсөлт,

v  бэлэг эрхтэний болон хөхний хөгжил,

v   биеийн үнэр  г.м.

Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт нь дараах эмгэгүүдтэй хавсарсан байж болдог. Үүнд:

  • Бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/
  • Кушингийн өвчин
  • 21-гидрооксилаза ферментийн дутмагшил
  • Бэлгийн бойжилт хэт эрт эхлэх
  • Эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар
  • Зарим төрлийн эмийн бодисууд

Шинжилгээ наардлагатай юу?

Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд , хэрвээ эрших шинж илэрвэл :

  • Цусны шинжилгээнд:DHEAS, testosterone, 17-hydroxyprogesterone, LH, FSH, prolactin

 

  • Рентгенд: /X-ray/: ясны өсөлтийн хэмжил  /bone age measurement/

Ямар үр дагавартай вэ?

  • Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог.  Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.

Ямар эмчилгээ хийх вэ?

Эмчилгээ нь :

1/ Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/ , эритромициний гель түрхэнэ.

2/ Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: терациклин- ийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. /шүдэнд арилшгүй толбо тогтоодог /.

Халдварт нялаахай гэж юу вэ?

Халдварт нялаахай нь элбэг тохиолддог вирусээр үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүд, цэцэрлэг, сургуулийн бага насанд , зарим тохиолдолд том хүмүүс ч халдварлаж болно.

Шинж тэмдэг:

  • Жижиг,  зөв дугуй хэлбэртэй
  • 1-6 см орчим диаметртэй,
  • голдоо хүйс маягийн хонхорхойтой
  • сувдан цагаан, ягаан, зарим үед бордуу өнгийн жижиг гүвдрүүнүүд
  • ихэвчлэн суга, цавь, өвдөгний ар зэрэг чийглэг хэсгээр гарч болно
  • Зарим үед улайж үрэвсэж, тав тогтож болно.
  • Ганц нэгээрээ юмуу олон тоогоор бүлэглэж гарч болно.

Энэ нь арьсны хамгийн гаднах давхаргыг хамардаг, хор хөнөөлгүй  ба зарим тохиолдолд  олон сар, жилээр ч үргэлжилж болдог.

Гүвдрүү хэт томорвол жижиг хонхорхой хэлбэрийн сорви тогтож болно.

Ямар хүүхдүүд илүү өртөмхий байх вэ?

  • Хуурай болон хэт хуурай арьстай
  • Харшилтай, диатезтай /арьсаа маажиж гэмтээдэг/
  • Өвчлөмтгий биеийн болон арьсны дархлаа сул
  • Хоолондоо муу
  • Атопийн дерматит болон ХДХВ-тай өвчтөнд удаан хугацаагаар, тархмал, их хэмжээтэй гардаг.

Халдварлах зам:

  1. Арьснаас арьсанд шууд хүрэлцэх замаар
  2. Ахуйн замаар /алчуур, зөөлөн тоглоом г.м/
  3. Чийгтэй орчин ванн, бассейн, сауна г.м
  4. Том хүнд бэлгийн замаар халдварлана.

Арьсаа маажих, гэмтээх зэрэгт тархаж өөрөөсөө өөрт халдварлана.

Яаж оношлох вэ?

Эмч хараад шууд оношийг тавина. Шаардлагатай бол гистологийн шинжилгээгээр баталж болно.

Яаж эмчлэх вэ ?

  • Тухайн хүүхдийн дархлаа сайн бол аяндаа арилдаг.
  • Хэсэг газрын мэдээ алдуулах тос түрхээд доторх цагаан агуулагдахууныг шахаж, түүж гаргана.
  • Мөн мэдээ алджуулсаны дараа лазер болон коагуляцаар түлж авна.
  • Хөлдөөх эмчилгээ хийж болно.
  • Салицилийн хүчил, benzoyl peroxide 10зэрэг батга хатаадаг тосыг хэрэглэхэд үр дүн сайтай байдаг.

 

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

$
0
0
Таны бяцхан үр тань гэртээ мөлхөж юм түшин явж сурахын хирээр хорвоотой танилцах аялалдаа гарах бөгөөд энэ нь ширээний тавцан, буйдан, номын тавиур, шүүгээ зэрэг өмнө нь хүрч чаддаггүй байсан бусад бүх газартаа хүрэх, тэдгээр дээр байгаа зүйлсийг сонирхон авч үзэх  гэсэн оролдлогоор илэрдэг. Дээр нь байсан эд зүйлсийг авч өгсөн ч гэсэн зарим бяцхан авирагчид Еврестийн уул шиг хамгийн өндөр цэгийн сонирхон авирч эхлэдэг тул энэ үед ээж аавын анхаарал болгоомж маш чухал гэдгийг мартаж болохгүй.
Baby girl laying on bed
 Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах эдгээр зөвлөмжүүд энхрий бяцхан үрээ учирж болзошгүй эрсдэлээс хамгаалахад тань бага ч гэсэн тус болох болно гэж найдаж байна.
Усанд оруулах
•    Бага насны хүүхдийг баннтай усанд хэзээ ч ганцааранг нь орхиж явж болохгүй. Цөөн хэдэн хором ч гэсэн…
•    Угаалгын өрөөндөө болон банныхаа хажууд зориулалтын хальтирдаггүй дэвсгэр тавиарай.
•    Халуун усанд түлэгдэхээс сэргийлж халуун усны нээлтийг аль болох бага талд дээр нь тавьж байхаа битгий мартаатай. Хүйтэн ус хэдийд ч гэсэн халуун ус шиг ноцтой үр дагавар үүсгэдэггүй гэдгийг санаарай.
Хүүхдийн ор
•    Хэрэв та анх удаа хүүхдийн ор сонгож авах гэж байгаад аюулгүйн стандартад нийцсэн эсэхийг нь шалгаж үзээрэй. Хашлага нь доогуур нь шургах боломжгүй байхыг зэрэгцээ ялангуяа хөл тал нь хүүхэд завсраар нь унах, шургаж гарах гэсэн тохиолдолд хүүхдийн хоолойг боох осол гаргахгүй байх талыг нь сайтар бодолцоорой.
•    Хүүхдийн орны хажуугийн хашлаганд хүүхдийн авирч давахад дэмжлэг болох тоглоом зүүж орхиж болохгүй.
Ор
•    Хүүхдийг унтаж байхдаа эргэж тойрох зайг нь бодолцон орны гол хэсэгт тавьж байгаарай.
•    Хүүхдийг орноос ойчихоос сэргийлж дэр зэрэг гарын дорх зүйлсээр хашлага хийхээс гадна орны эргэн тойрон дахь газар зөөлөн зүйлс тавьж болно.
•    Хүүхдээ унтсан үед нь орон дээр тавих эвсэл зөөлөн дэвсгэр газар тавьж унтуулж байх эсэхийг эргэцүүлж үзээрэй
Түлэгдэхээс сэргийлэх
•    Хүүхэд авч байхдаа халуун хоол болон ундаа битгий бариарай.
•    Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавьж байх хэрэгтэй.
•    Халуун пилтка болон зуухан дээр хоол хийж байхдаа хүүхдээ бүү тэврээрэй.
•    Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж байгаарай.
•    Зуухны тагийг заавал түгжиж байх хэрэгтэй.
•    Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
ad29c20477c596cabig
Суудлын тэрэг
•    Хүүхдийг машинд авч явахдаа зориулалтын суудалыг аюулгүйн ажиллагааны зааврын дагуу зөв хэрэглэх.
•    Хүүхдийн суудлыг машинд зөв байрлаалах, арын суудлын гол хэсэгт байрлуулахыг илүүд үзэх хэрэгтэй.
•    Машинаар явж байхдаа цонх болон хаалгыг түгжиж явахаа мартуузай.
Хувцаслалт
•    Хүүхдийн хувцас цаг агаарын байдал болон өөрийн биед нь таарсан байх ёстой.
•    Хүүхдийн унтлагын хувцасыг сонгохдоо нийлэг эдээр хийгээгүй болон биед нь эвтэйхэн байхыг бодолцоорой.
Хаалга
•    Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлсэн байх хэрэгтэй санаарай.
Цахилгааны залгуур, утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
•    Цахилгааны залгуурыг зориулалтыг тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх хэрэгтэй.
•    Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах
•    Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэглэлүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Унахаас сэргийлэх
•    Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
•    Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
•    Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх хэрэгтэй.
•    Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.
Галын аюулаас сэргийлэх
•    Гэртээ галын дохиолол суурилуулах, хэрэв танайд галын дохиолол байдаг бол зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
•    Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
•    Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
•    Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлж байх хэрэгтэй.
•    Мөн гал гарсан үед ямар арга хэмжээ авах, хэрхэн гарах талаар төсөөлж үзэхэд илүүдэхгүй.
Зарим зүйлсийг далд хий
•    Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалаарай.
•    Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалтгаж нягтлаж байх хэрэгтэй.
•    Хогын савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
•    Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
•    DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлээрэй.
•    Ширээний бүтээлгэ аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татсаны улмаас дээр нь байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.
•    Мөн махны мод зэрэг зүйл нь хүүхдийг гэмтээх эрсдэл багатай ч гэсэн гэдэсний халдвар үүсгэх эх сурвалж болж болохыг анхаараарай.
Гэрийн тавилга
•    Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийгээрэй.
•    Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгоорой.
•    Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлээрэй.
•    Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.
•    Тогтвор муутай өндөр гэрэл зэрэг зүйлсийг тавилгын ард тавиарай.
Буу
•    Бууг хүүхэд авч чадахааргүй зориулалтын шүүгээнд хадгалаарай.
•    Бууны сумыг буунаас тусдаа цоожтой, авч чадахааргүй газар хадгалаарай. Мөн түлхүүрийг нь өөр газар хадгалах нь илүү тохиромжтой.
•    Бууны гохний цоож зэрэг нэмэлт хэрэгсэлүүдийг ашиглаж хэвшээрэй.
•    Хүүхэддээ буу бол тоглоом биш гэдгийг багаас нь ойлгуулах хэрэгтэй. Бууны аюулын талаар ойлгуулах нь хэзээ ч эртдэхгүй.
Тоглох газар
•    Хүүхдийн насны онцлогт тохирсон тоглох газрыг олж өгөөрэй. Бага насны хүүхдийн тоглох газар нь том хүүхдүүдийн тоглох газраас тусдаа эцэг эхийн хараа хяналтанд ойр газар байх нь зохистой.
•    Бага насны хүүхдийн тоглох газар нь элс хайргагүй, зөөлөн гадаргуутай, тоглоомнууд нь хөнгөн, зөөлөн, гэмтэл учруулхааргүй байх хэрэгтэй.
•    Мөн машин замаас хол байх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
Хордлогоос сэргийлэх
•    Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавьж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
•    Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
•    Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.
Нар
•    Хүүхдийг наранд цохиулахаас сэргийлж өглөөний 10 цагаас өдрийн 4 цагийн хооронд наранд гаргахгүй байхыг хичээгээрэй.
•    Хүүхдээ нартай үед гадаа гаргахдаа нарны малгай, урт ханцуйтай цамц, түрүүтэй өмд, нарны шил зэргийг тогтмол хэрэглэж байгаарай.
Ариун цэврийн өрөө
•    Ариун цэврийн өрөөний суултуур дээрээ бага насны хүүхдэд зориулсан тусгай суултуур жижигсгэгч суурилуулж өгөөрэй.
Тоглоом
 Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
•    Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй.
•    Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй.
•    Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн.
•    Хурц ирмэг өнцөггүй
•    20 сантиметрээс урд уяасгүй.
•    Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан.
•    Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай.
Гудамж, замын хөдөлгөөн
•    Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтлөж яваарай.
Ус
•    Хүүхдээ гол, нуур,  усан оргилуур, хиймэл усан бассейн зэргийн хажууд хараа хяналтгүй орхиж болохгүй.
•    Хийлдэг усан бассейн, баннтай ус зэргийг хэрэглэсний дараа заавал усыг нь асгаж янзлаж байх хэрэгтэй.
•    Хэдийд ч гэсэн бага зэргийг ус, цэвэрлэгч уусмал, хувинтай угаадас зэргийг ил орхиж болохгүй.

Өсвөр насны хүүхэдтэйгээ харилцаагаа сайжруулахад чинь туслах 4+4 зөвлөгөө

$
0
0

Мэдээж чи бол сайн ээж бас сайн халамжлагч. Гэхдээ яг одоо өсвөр насан дээрээ яваа охин эсвэл хүү чинь сайн халамжлагч, асрагчийн хүч хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй яваа. Тэд өөрсдийгөө эрх чөлөөгүй, бусдаас хараат байгаа мэт мэдэрч аль болох чамаас зугтаана. Харин яг ийм үед нь сайн найз, сайн хамтрагч байж чадах юм бол та хоёрын хоорондох уур амьсгал илүү сайхан болох болно. Гэхдээ ямар үед сайн хамтрагч бас сайн найз байх хэрэгтэй вэ?

Teenage girl with her sad and worried mother

Тохиол №1 Түүний хувцаслалт
Хэрвээ та хоёр хамт дэлгүүр хэсч байгаа бол түүний сонголтыг хэзээ ч бүү үл ойшоо. “Энэ ямархуу байна?” гэж асуух үед нь түүнд дэмжлэг үзүүл. Өмсөөд үзэхийг ятга. Тэр үүнийг өмсч үзэхийг бас авахыг хүсч байгаа ч өөрийг нь дэмжих найзын ятгалгыг л хүлээж байгаа. Хэтэрхий онгорхой, задгай, нэвсгэр, загваргүй, өнгө муутай байх нь хамаагүй. Тэр өөрийн гэсэн ертөнцтэй өөр нэгэн шүү дээ.

Тохиол №2 Түүнийг сонс
Бие нь өвдсөн юм шиг л уруу царайлсаар гэртээ орж ирэхэд нь шүүмжилж, зандарч загнан улам л тавгүй нөхцөл байдал бий болгохын оронд түүнээс юу тохиолдсоныг нь асуу. “Бүх юм зүгээр” гэсэн хариулт бол “Бүх зүйл зүгээр биш байна. Та надад туслаач” гэсэн үг шүү. Аль болох тайван найзархаг өнгө аясаар яриа өд. “Би өнөөдөр эрт гарах гэсэн амжсангүй. Миний охинд ямар нэг зүйл тохиолдоо юу? Ээж нь арван жилд байхдаа найзуудтайгаа маргалдахаараа эсвэл бүх зүйлээс уйдаад эхлэхээрээ л нэг ийм царайтай болдог байж билээ” гэх зэрэг өөрийнхөө хүүхэд насыг дурсан аль болох яриулах талаас хандаарай. Түүнийг сонсох найз л хэрэгтэй байгаагаас маяглаад бай гэж загнах хүн хэрэггүй. Тиймээс бүү түүнийг зовоо зүгээр л сонсож өгөхөд хангалттай шүү.

Тохиол №3 Түүний үлгэр жишээ найз
Өсвөр насны хүүхдүүдийг үглэж загналаа гээд тусыг олох нь ховор. Харин тэдэнд үйлдлээр харуулах юм бол илүү үр дүнтэй. Өглөө эрт босдог ээж аавын дэргэд өссөн хүүхэд бие даах үедээ өөрийн мэдэлгүй эртэч болчихсон байдаг. Хоорондоо сайхан харилцаатай байдаг хосуудын дунд хүүхэд ааш зан сайтай болж төлөвшдөг. Өсвөр насан дээрээ ирсэн ч гэсэн бусдыг хүндлэх ёстой гэдэг ухмсараа гээдэггүй. Тиймээс тэдэнд үлгэр жишээ үзүүлдэг найз нь болох хэрэгтэй шүү, та хоёр хоёулаа.

Тохиол №4 Үе тэнгийн мэт харилцаа
Түүнийг өхөөрдөхдөө ч том болсон хүн гэдгийг мэдрүүлж бай. “Миний залуу ч мундаг шүү” эсвэл “Миний том охин ажилсаг” гэх мэт тэднийг том болсон гэдгийг хүлээн зөвшөөрч харилцах хэрэгтэй. Хэрвээ түүнийг найзуудтайгаа хамт явж байхад нь таарах юм бол “Залуу минь хаа хүрэх гэж байна. Өнөөдөр ээждээ туслахаа мартав аа!” гэх зэргээр илүү хариуцлагатай яриа өрнүүлээрэй.

Mother and Teenage Girl

Сайн хамтрагч 
Тохиол №1 Хамтдаа суралц
“Өнөөдөр ямар дүн авсан бэ?” гэж асуухын оронд “Сургуулиар нь сонин сайхан юу байна?” гэж асуувал илүү оновчтой. Бас шинээр үзсэн хичээлийг нь асууж хамтдаа түүнийг нь судалж ойлго. Онц сур гэж шаардахын оронд сониуч байж, аливаа зүйлийн учрыг нарийн сайн ойлгож мэддэг болоход нь туслах хэрэгтэй. Гэхдээ энэ нь зааж зааварлана гэсэн үг биш шүү. Хамтдаа суралцана гэсэн үг. Чи ч мөн арван жилдээ үзэж байсан зүйлсээ өдийд мартсан байгаа. Эсвэл тэр үед заадаггүй байсан зүйлийг ч хичээл дээрээ үзэж байж мэдэх юм. Тиймээс хамтдаа суралцаарай.

Тохиол №2 Хамтдаа клубт яв
Та хоёрын дуртай ямар нэг спортын төрөл байдаг бол хамтдаа тэр спортоор хичээллээд үзээрэй. Чамд ч хөдөлгөөн хэрэгтэй бас хүүхдэдээ цаг зав ч гаргах боломж олдох болно. Өдөр бүр нэг нэгнээ гэртээ харахаас илүү өөр орчинд бас тэгээд өрсөлдөж эсвэл нэг баг болж үзвэл та хоёр улам илүү дотно болох болно. Гэхдээ аль аль талаараа сайн үлгэр дуурайл үзүүлэх арга нь хүүхэдтэй болсон ч бай үгүй ч бай өөрийн гэсэн нэг хоббитой байх хэрэгтэй.

Тохиол №3 Хамтдаа галзуу зүйл хий
Үргэлж л “Болохгүй, бүтэхгүй, аюултай “ гэж хэлдэг ээж аавуудын дотор ч мөн ямар нэг галзуу зүйл хийх хүсэл байсаар л байдаг шүү дээ. Гэхдээ тийм ч осол эндэгдэлтэй бус өмнө нь огтхон ч хийж байгаагүй зүйлээ хүүхэдтэйгээ хамт хийгээд үз. Нисэх, усаар байлдах, пэйнтбол тоглох, явган аялалд гарах, усан гулгуураар гулгах гэх мэт маш олон зүйл энэ дэлхий дээр бий.

Тохиол №4 Хамтран ажилла
Хамтран ажиллах санал тавьж, гэрээ байгуул. Өөрт нь хадгаламжийн дэвтрийг нь өгөөд яаж мөнгө цуглуулж болох арга замуудыг хэлж өг. Хэрвээ нэг сарын дотор ээж аавынхаа өгсөн халаасны мөнгөнүүдээс тодорхой хэмжээгээр хадгалж чадах юм бол тэр мөнгийг нь нэг нугалж өгнө гэж гэрээнд тусгаад түүнийг хэр шаргуу байхыг нь ажиглаарай. Мөн нэмэлт ажил даалган багахан мөнгөөр цалинжуулсан ч болно.

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг.”

Бяцхан үрс санаандгүй ирдэггүй

$
0
0

2095

Саяхан баярласандаа уйлчихлаа. Бүр эхэр татаад хажуу дах хүнээс санаа зовсон ч нулимсаа барьж дийлсэнгүй. Шалтгаан нь эгчийн минь хэвлий дэх бяцхан сахиусан тэнгэр. Жирэмсний хяналт ёсоор эгчийн маань ургийн хөгжлөө үзүүлэх товлосон хугацаа болсон юм. Энэ нь ураг 18-20 долоо хоног хүрсэн гэсэн үг. Би хэрэгт дуртайгаараа хамт явья гэж шалаад үзлэгийн өрөөнд орлоо. 42 инчийн том дэлгэц дээр хэдхэн сарын сарын дараа мэндлэх бяцхан зээгийн маань нүүр царай, хөл гар гээд бүх эрхтэн тодхон харагдана. Царай нь яг л аав шигээ юм. Эмч хүүхдийн хүйсийг хэлэх тэр мөчид миний дотор ововлзоод өөрийн эрхгүй хоолой зангираад явчихсан. Үнэндээ бидний хүлээж байсан хүйсийг хэлсэн л дээ.
Гэхдээ дараа нь ер нь ямар ч хүйсийн хүүхэд байсан бид баярлах ёстой биз дээ гэж өөрөөсөө асуулаа. Эгч маань хөл хүнд гэдгээ мэдэнгүүтээ ихэр хүүхдүүдтэй, цалингийн зээлтэй, ажилд ороод удаагүй гээд олон асуудал хэлж, яг яахаа шийдэхээр надтай зөвлөлдөв. Бас хүлээж байсан хүйсийн хүүхэд биш байвал яах вэ гэдэг асуулт ч зовоож байгаа нь илт. Би хүүхдээ төрүүлэх талаар ятгалаг хийсээр, тэд ч ярилцсаар хүүхдийг төрүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар бодохоор бас л дотор арзайсан. Бурхнаас өгч байгаа тийм нандин бэлгийг авах үгүйгээ сүрхий ярилцаж шийддэг бид хэн билээ? Бүхэл бүтэн хүнийг амьдруулах уу үгүй юу гэдгийг сургууль соёл, ажил төрөл, мөнгө санхүү, хүйсийн байдлаас болж шийдэх ёстой юу? үгүй дээ. Үр хүүхэд санаандгүй ирдэггүй.

Тэр ямар нэгэн зорилготой, ямар нэгэн үүрэгтэй, ямар нэгэн ид шидээр л ирдэг. Бүр спириаль тавиулчихсан найдвартай гээд явж байсан хүмүүс ч жирэмслээд төрсөн тохиолдол бишгүй бий. Хүн энэ хүүхдийг дэмий төрүүлжээ гэж хэзээ ч харамсдаггүй харин тэр хүүхдийг дэмий “хөндүүлжээ” гэж насаараа харамсдаг гэсэн. Тиймээс ирээдүйд олон хүнийг аврах алтан гартай эмч болох, улсынхаа нэрийг дэлхийд мандуулах тамирчин болох, алдартай зохиолч болох тэр бяцхаан ургийг хэвлийд байхаас нь асран төрүүлээрэй ээж нар минь. Хэвлийдээ дэлхий тээж яваа хөл хүнд бүсгүйчүүдийг хүндлээрэй хүмүүс минь. Алтан саванд нь урнаар шаглагдаж буй бяцхан ургаа аав нар цэг шиг байхаас л ээжээр нь дамжуулж хайрлан халамжлаарай.

Бяцхан үрс санаандгүй ирдэггүй

Хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ анхаарах 5 чухал зүйл

$
0
0

10403094_307628446110379_5259205165489993641_n1. Түрэмгий занг нь зөв зүйлд чиглүүл
Хөвгүүд буу шийдэм, сэлмээр тоглож байгааг харахад харгис хэрцгий байхад суралцаж байгаа мэт санагдаж айдас төрүүлдэг ч, нөгөө талаас эр зоригт бяцхан хүү тань дэлхийг аврахыг мөрөөдөж байж ч болно. Тоглоомонд нь дүр оноож, түрэмгий занг нь чиглүүл. Цагдаа-дээрэмчин, баатар-мангас, супермэн-дайсан гэх мэтээр тоглоомыг нь баяжуулж хүүдээ үргэлж манай талын дүрийг өгвөл түүнд сайн мууг ялгаж сурахад тусална.

2. Эелдэг зангаараа үлгэр дууриал үзүүл
Юм буулгаж, нурааж байгааг нь хараад хатуугаар загнаж, шийтгээд байвал тэр том болоод алсдаа бүр ч чухал зүйлсийг “буулгаж, нураадаг” хатуу хүн болох магадлалтай. Тиймээс түүнд буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулахдаа асуулт асууж, өөрөөр нь ойлгуулах замыг ашиглаарай.

3. Сайхан сэтгэлийг нь хөгжүүл
Охин хүүхэд цаанаасаа энэрэнгүй зөөлөн, тусархуу байдаг бол хөвгүүдэд энэ чанар нь арай дулимаг байдаг. Тэр нь ч аргагүй юм. Хүүдээ тоглоомоо бусадтай хуваалцах, өвтгөсөн зүйлээсээ уучлал гуйх, эвийлж аргадах, илэх зэргийг онцгойлон сургаарай.

26-hug-mother-child-pohotogprahy

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь сурга
Хөвгүүд дотогшоогоо хандлагатай. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно. Энэ үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сурга. Дээрээс нь хүүгээ эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Тэднийг тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, нурууг нь илж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.

5. Бохир заваанаас цаадхыг нь хар
Гараар нь дүүрэн шороо, гэрээр нь дүүрэн бохир байсан ч амар амгалан бай. Бохир зүйлсийг угаагаад л цэвэрлэчихнэ. Харин хүүгийн чинь хөгжилтэй хөөртэй дурсамжийг хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хэт цэвэр цэмцгэр байх гээд өөрийгөө ч хүүхдээ ч бүү зовоо. Тэр дотроо ямар гайхалтай агуу зүйл бодож байгааг бид тааж мэдэхгүй. Сахилгагүйтэх тусгай талбайг нь бэлдэж өгөөд, өөртөө байгаа эрч хүчийг зарцуулан эрх чөлөөтэйгөөр инээж хөөрөхөд нь туслаарай.

Хүүхэддээ гар утас өгч тоглуулах нь асар хортой

$
0
0

1435276621558c954d4e42bГар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.

Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй.

1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй.

Хүүхдийг ширгэлэх зан үйл

$
0
0

Монголчууд бид хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлвал “Хүүхэд хөлслөө” хэмээж дом шившлэг, ширгэлэх зан үйл хийдэг.

Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдэд ч энэ арга заслыг  үйлддэг билээ. Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийн хөлсийг гаргахдаа Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад”-ийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.

2308

Түүнчлэн бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр дагадаг. Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад түлхүү хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.

Хүүхэд чинь шөнө уйлж, цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөх арга бас бий. Үүнээс гадна галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй. Харин уулын болор чулуу хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг. Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.

Эх сурвалж: Buddha Mongolia


Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

$
0
0

12046968_10153257773625975_2882950824569611662_nХүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том гэмтэн байдаг.

1. ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛ: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.

2. НӨХӨРТЭЙГӨӨ (ЭХНЭРТЭЙГЭЭ) ХАРИЛЦАХ ХАРИЛЦААГАА ЭЕРЭГ БАЙЛГА: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.

3. ХҮҮХДЭЭ ЯМАР НЭГ БОЛЗОЛГҮЙГЭЭР ХАЙРЛА: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.

4. ХҮҮХЭДДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ЗҮЙЛИЙГ ДААЛГА: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.

5. ХҮҮХДИЙНХЭЭ АЛДААГ ДАХИН ДАХИН САНУУЛАХААС ЗАЙЛСХИЙ: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.

6. ХҮҮХДИЙНХЭЭ САЙН ТАЛЫГ НЬ САЙШАА: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.

7. ХҮҮХДЭЭ БУСАДТАЙ БҮҮ ХАРЬЦУУЛ: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.

8. ТА БҮХЭН ӨӨРСДИЙГӨӨ ДЭРГЭД НЬ БАЙГАА ГЭЖ ИТГҮҮЛ: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг-эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.

9. ТАНЫ САХИЛГЫН ЖУРАМ ЗӨВ ҮҮ? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.

10. ХҮҮХДИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНЭТЭЙГ БАТАЛЖ ӨГ: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг-эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.

Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга

$
0
0

5636Зөрүүд хүүхдээ үгэндээ оруулах гэж эцэг, эхчүүд багагүй саадтай тулгардаг. Тэгвэл сошиал сүлжээнд ихээхэн түгэж буй дараахь аргуудыг хэрэглээд үзээрэй.

Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга

1. ”Явья, чамайг зөндөө хүлээлээ ” гэж уцаарлахын оронд ” Гараандаа, анхаар… марш! Гүйгээд! ”

2. ”Наадахаа идэхгүй бол амттан өгөхгүй шүү! ” гэж сүрдүүлэхийн оронд ”Энэ жаахан котлетыг идчихвэл оронд нь нэг гоё амттай юм чам руу нисээд л ирнэ дээ”

3. ”Аяга тавгаа хураа! ” гэж захиргаадахын оронд ”Хэрэв чи шидтэн байсан бол ширээгээ агшин зуур цэвэрлэчих байсан даа” хэмээн мөрөөдөнгүй хэл.

4. ”Надад битгий дараа болоод бай! ” гэж хөөхийн оронд ” Чи цаанаа жаахан тоглож бай. Намайг завтай болохоор хоёул мини-баяр хийе ”

5. ”Битгий маяглаад бай, тэр футболкийг чинь угаагаагүй байгаа, энийг өмс ” гэж үглэхийн оронд ”Хараач, энэ нөгөө хүн аалзтай футболканы чинь хамаатан нь шүү дээ, хоёул өмсөөд үзэх үү ”

6. Улиг болсон ”Одоо унтаач ээ! ” гэхийн оронд ”Чамд хөнжлөөрөө хучих сонин арга зааж өгөх үү? ”

7. ”Алган боов амсах гээ юу? ” гэж заналхийлэхийн оронд ” Нэг хүн чих хүзүүгээ хүйтэн усаар угаалгах гээд байна, чухам хэн гэдэг нь сонин байна ”

8. ”Үгэнд ороод өгөөч ээ! ” гэж аргаа барахын оронд ”Хөөе, хараарай. Муухай ааш явж байна. Чам руу үсрээд орчих бий дээ, бариад аваарай ”

9. ”Хичнээн удаа хэлүүлэх гээв? ” гэж уцаарлахын оронд ”Нэг нууц мэдээ дамжуулъя. Сонсоод давтаад хэлээрэй.” гэж нууцлаг маягаар шивнэ.

10. ”Гараа угаасан уу? ” гэж улиглахын оронд ”Чиний гар угаасан ус тас хар өнгөтэй гарна даа, мөрийцөх үү?

Хатуу эцэг, эх худалч хүүхэд өсгөдөг

$
0
0

191524-29082016-1472443419-1851617960-1Хүн бүхэн л худлаа ярьдаг. Энэ нь цэцэрлэгт явж эхлэх үеэс буюу ухаан санаа нь биет хүн болж төлөвших үеэс эхлэлтэй. Хүүхэд худлаа ярих шалтгаан нь харилцан адилгүй байна. Үеийнхэндээ сайрхах, тэднийг дуурайх, сайн хүн болж харагдах гэхчлэн. Ийм тохиолдолд худлаа ярьсан шалтгааныг нь лавлаж, тайлбарыг нь тэвчээртэй сонсох хэрэгтэйг хүүхдийн сэтгэлзүйчид зөвлөдөг. Гэхдээ буруу хэрэг хийснийхээ төлөө худлаа ярьдаг хүүхдүүд ялгаатай ажээ.

Та чанга, хахир эцэг, эх үү? Эсвэл илүү чөлөөт, хараат бус байдлыг эрхэмлэгч нэгэн үү? Хэрэв та хуучныг баримтлагч, хатуу аав, ээж бол шинжлэх ухаан танд таагүй мэдээ дуулгах нь. Таны чанд дэг журам хүүхдийг тань худалч нэгэн болгож байна.

МакГилийн их сургуулийн хүүхдийн нийгмийн танин мэдэхүйн хөгжил судлаач Викториа Тальвар хатуу эцэг, эхтэй хүүхдүүд хууран мэхлэх чадварыг гаргууд эзэмшдэгийг олж мэджээ. Энэ нь хүүхдийн өөрийгөө хамгаалах байгалийн заяагдмал чанар агаад алдааныхаа төлөө шийтгүүлэхээс айж, худал хэлдэг аж.

Энэ талаарх доктор Тальвар болон түүний багийн хийсэн “Peeping game” судалгааг сэтгэлзүйч Филиппа Перри “BBC Радио-4”-д тайлбарлав. Тэд Баруун Африкийн чанга дэглэмтэй нэг, илүү чөлөөтэй нэг сургуулийн сурагчдыг судалгаандаа хамруулсан байна.

Эрдэмтэд сурагчдын ард эд зүйлс дуугаргаж, харахгүйгээр юу гэдгийг нь таалгасан. Тэдгээр эд зүйлсээс нэг нь тун өвөрмөц, таахын аргагүй дуу гаргадаг. Түүнийг дуугарах үед ажиглагч өрөөг орхиж гарахад ихэнх хүүхэд эргэж харжээ.

Ажиглагч эцэст нь хүүхдүүдээс харсан эсэхийг нь асуухад илүү чөлөөтэй сургуулийн хүүхдүүдийн харсан нь үнэнээ хэлж, зарим нь огт хараагүй аж. Харин чанга дэглэмтэй сургуулийн сурагчид эд зүйлийг харсан ч маш түргэн хугацаанд, үнэмшилтэйгээр худал үг зохиож хэлсэн байна. Барууны ихэнх оронд ч энэ төрлийн судалгаа явуулахад үр дүн нь адилхан гарчээ.

Эцэст нь хүүхдэд худал хэлэх дадлыг зөвхөн эцэг, эх биш багш нар ч суулгадгийг эрдэмтэд, сэтгэлзүйч нар онцоллоо. Хүүхдийг буруу хэрэг хийснийх нь төлөө загнаж, шийтгэж болно. Гэхдээ дараа нь хүүхдээ ямар ч алдаа гаргасан бай хайрлана гэдгээ хэлж занших нь чухал гэв.

Г.Сайнаа

Засгийн газрын мэдээ

Хүүхдийнхээ потенциалыг дээд хэмжээнд хүргэх 8 арга

$
0
0

91451.    Хүүхдүүдээ  хангалттай хэмжээнд унтаж амарч  чадаж байгааг эсэхийг нь хянаарай.
Жил бүр зохион байгуулагддаг Associated Professional Sleep Societies (APSS)-ийн уулзалтанд дээр 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд танилцуулжээ. Уг судалгаагаар  өдөрт хамгийн багадаа 11 цаг унтдаг сургуулийн өмнөх насны хүүхдүүд оюуны хөгжлийг шалгах тестэд хамгийн өндөр оноонуудыг авсан байна.
Английн National Sleep Foundation-ээс тогтмол хангалттай хэмжээнд унтаж амрах нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг
АНУ-ын Bradley  эмнэлэгийн хронобиологийн судалгааны захирал , Brown их сургуулийн сэтгэл судлал-сэтгэцийн тэнхимийн профессор Mary Carskadon “ унтах үед тархинд тархины өсөлт хөгжилд нөлөөтэй чухал шинэ циклүүд явагддаг учраас хангалттай  унтаж амрах нь маш чухал” гэж тэмдэглэжээ.
2.    Тогтмол дасгал хийлгэ.
Дасгал хөдөлгөөн нь тархины хоол гэж хэлж болох бөгөөд тархины үйл ажиллагаа, ялангуяа ой тогтоолт, бодох сэтгэх үйлд нэн сайн нөлөөтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол цусны эргэлтийг сайжруулдаг, улмаар биеээр эргэлдэх цусны хэмжээг ихэсгэж, чухал эд эрхтэнүүдэд хүрэх цусны хэмжээ ихэснэ. Цусан хангамж сайжрана гэдэг нь хүчилтөрөгчийн хангамж ихэснэ гэсэн үг, тиймээс тархины эд эсийн түвшинд тэжээл сайжирч, тархиний эсийн үйл сайжирна. Түүнчлэн дасгал хийх явцад тархины эдүүдэд нейротрофик фактор (BDNF)  болох өвөрмөц уураг ялгардаг.  Энэхүү уураг нь тархины эсүүдийн өсөлт, хоорондын харилцан хамаарал, холбоог идэвхижүүлж өгдөг.
3.    Бэлэн хүнс хүнсний бүтээгдэхүүнээс татгалз
Английн нэгэн судалгаагаар бага насны хүүхдүүд бэлэн хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх нь тэдний IQ-г бууруулж байгааг тогтоожээ.
Английн томоохон их сургуулиудын нэг болоах Bristol их сургуулийн судлаач, судалгааны удирдагч Kate Northstone амид дэм, ш,им тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн нь хүүхдийн IQ-д мэдэгдэхүйц хэмжээний нөлөөг үзүүлж байгааг цохон тэмдэглэсэн.
Түүнчлэн 3 настай хүүхдүүд бэлэн шим тэжээл муутай бүтээгдэхүүнээр хооллох нь 5 жилийн дараа хүүхдийн IQ буурах шалтгаан болно хэмээн   дэлхийн томоохон сэтгүүлүүдийн нэг Journal of Epidemiology and Community Health – д хэвлэгдсэн нэгэн судалгааны ажилд дурьджээ.
4.    Тэдэнтэйгээ ойр дотно байх.
Канадын Монтрейл их сургуулийн судалгаагаар хүүхдийн сурах чадвар нь аав ээжтэйгээ хэр ойр дотно байсантай холбоотой байгааг тогтоожээ. Эрдэмтэд хүүхдийг тэвэрч, хамт тоглож, ойр дотно байх нь тэдний биед окситоцин хэмээн бодис ялгаралтыг ихэсгэнэ. Энэхүү дааврын үйлдэл маш өргөн хүрээтэй бөгөөд тэдний нэг нь хүүхдийн сурах чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн окситоцин нь хүүхдийн оюуны хөгжил, шийдвэр гаргах чадвар, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг болох нь батлагдсан.
5.    Хүүхдүүдээ бичгийн хэвээ сайжруулахад нь тусал, дэмж.
Хүүхдийнхээ бичих чадварыг сайжруулах нь таны хувьд цагийг дэмий үрж байгаа хэрэг биш юм. Бичих явцад хүүхэд булчингийн үйлээ хянаж, бичиж буй зүйлийнхээ талаар бодож сэтгэж байдаг учраас  бичгийн дадлага сайн хийх  нь хүүхдийн тархи, оюуны хөгжил, танин мэдэхүйг сайжруулна.
6.    Тэдэнд компьютер болон видео тоглоом тоглохыг нь зөвшөөр
Тиймээ. Та яг зөв уншсан. Магадгүй та нэлээд  гайхаж байгаа байх. Бодох, сэтгэх, төлөвлөх шинж чанартай тоглоомын төрлүүд нь хүүхдэд тархины нэгэн төрлийн дасгал болно. Гэхдээ мэдээж хэрэг тэдэнд тоглох тодорхой цагийн хуваарь гаргаж, түүнийгээ дагаж мөрдөх нь чухал. Компьютер, видео тоглоом нь гар болон нүдний хоорондын хамтын үйл ажиллагаа, хурдан ойлгох, хурдан сэтгэх, болон нүдний баримжааг сайжруулдаг.
7.    Хүүхдүүдтэйгээ хамтдаа тогло.
Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь тэдэнд зугаатай байхаас гадна, тэдний тархины хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Судлаачдын хэлснээр та хүүхдээ ухаантай болгохын тулд үнэтэй тоглоом худалдан авч эсвэл чадвартай багш нарыг хөлслөх шаардлагагүй. Хамгийн гол нь та хүүхдүүдтэйгээ л хамт тоглох.  Судалгаагаар аав ээжтэйгээ хамт тоглодог байсан сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурлагын ерөнхий түвшин бусад хүүхдүүдийнхээс харьцангуй өндөр байсан байна.
8.    Ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх
Та аль болох бага наснаас нь хүүхэддээ ном, сэтгүүл, үлгэр уншиж өгөх нь тэдний үгийн баялаг, ерөнхий мэдлэг, ярих чадвар, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, шалтгааныг  илрүүлэх чадварыг хөгжүүлдэг.
Энэ бүх дэвшилтэт чадварууд нь ихэвчлэн таны хүүхэд сургуульд орох үед  таньд мэдрэгдэх  бөгөөд та өөрийн  хичээл зүтгэлдээ үргэлж талархаж явах болно.

Диатез гэж юу вэ ?

$
0
0

14100288_1769719469979038_7927161982170879471_nХөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгний нэг бол диатез юм. Энэ нь харшилын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч , арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

Шалтгаан

Ээж аавынх нь хэн нэг харшилийн  гаралтай өвчинд өртөмтгий

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан эсвэл ханиад их хүрч байсан

Ээж нь хууч архаг өвчтэй

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс , газтай ундаа , жүүс , амтлагч , халуун ногоо хэрэглэсэн

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа , архи , тамхи хэрэглэсэн

Шинж тэмдэгүүд

·Арьсны нугалаасууд , чихний ар , хүзүү , тахимаар амархан нурж улайдаг

·Хөмсөг орчмын арьс хогжруутгаж , хуурайшах

·Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

·Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах , хэсэгчилсэн тууралт гарах

·Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

·Хүүхэд тайван бус , уйламтгай болох , биеийн эсэргүүцэл суларснаас ханиад , суулгалт өвчнөөр амархан өвдөх

Анхаарах зүйлс

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж , чихэр шоколад , кофе, халуун ногоо , амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийн вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн , савантай усаар угааж байнга цэвэрлэж байх

Хүүхдийн өдөр бүр усанд оруулж , арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах

Хэт бэгнэхгүй , сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах

Диатез нь хүүхэд төрөөд 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.

Эмчилгээ:

Хүүхдийн арьс улайж байвал хумсан цэгээр угаана. Загатнаж , арьс хатуурч байвал алтан товчоор цэцгээр угаах хэрэгтэй.

Мөн шар будаа , эсвэл цагаан будааны шүүс уулгаж болно. Загасны тосоор хөнгөн тослоно.

Хориглох зүйлс:

Өндөг , сүү , газрын самар, шар буурцаг, жүржийн жимс. Түүнчлэн лосен, чийгшүүлэгч крем түрхэхгүй байх болж өгвөл никель сав суулга , аяга хэрэглэхгүй байх.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>