Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

ХҮҮХДИЙН АМНААС ЭВГҮЙ ҮНЭР ҮНЭРТЭХ ГАЙХМААР 5 ШАЛТГААН

$
0
0

2993

Унтахаасаа өмнө шүдээ угааж сурах нь хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн маш чухал дадал зуршил суухад туслана. Энэ байдлаар өдөрт хоёр удаа шүдээ угаах нь шүд эрүүл өсөж хөгжихөд чухлын зэрэгцээ хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг дарахад хангалттай.

Гэвч амны эвгүй үнэрийн цорын ганц шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуйн нөхцөл байдлаас шалтгаалсан асуудлууд биш юм. Амнаас үнэр гарахад олон хүчин зүйл нөлөөлдөгийн анзаарахгүй байж магадгүй 5 шалтгааныг энд дурдлаа.

Sinus Infection буюу хоншоорын дайвар хөндийн үрэвсэл

Танай хүүхдэд сүүлийн үед хоолой нь өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг ажиглагдсан уу? Тийм бол энэ нь хоншоорын дайвар хөндийн үрэвсэл байж магадгүй. Хоншоорын дайвар хөндийн үрэвсэл нь хамрын хөндий болон залгиур орчимын үрэвсэл ба халдвараас шалтгаалан үрэвсдэг бөгөөд хүүхдийн залгиур орчим бол нян бактери хуримтлагдахад таатай орчин юм. Үүний үр дүн яаж мэдэгдэх вэ?

Амнаас өмхий үнэртэх бөгөөд энэ нь шүдээ хичнээн угаасан ч арилахгүй байх. Хэрэв хоншоорын дайвар хөндийн үрэвсэл гэж сэжиглэж эхэлсэн (хоолой хүчтэй өвдөх, хамар битүүрэх, нус гоожих) эмчид яаралтай очиж үзүүлэх нь зүйтэй.

Гадны биет

Энэ тухай та анх удаа дуулж байж болох юм. Гэвч энэ нь тийм ч ховор бус тохиолдох шалтгаан юм. Хүүхдийн тань амны эвгүй үнэр түүний хамрын хөндийд байх ямар нэг гадны биетээс шалтгаалж байж болзошгүй. Хүүхэд бол сониучхан амьтан. Тэд хамарлуугаа хөөсөнцөр, шош, вандуй, хоол хүнсний зүйл ер нь юу ч чихсэн байж болзошгүй.

Хүүхдийн эмч  Dr. William Sears хүүхдийн хамрын хөндийд ямар нэг зүйл ороод гарахгүй гацсан байгаа бол үнэр орж эвгүй үнэртдэг болохыг анхааруулж байна. Хэрэв дээрхийн адил шүдээ угаасан ч амнаас гарах эвгүй үнэр нь арилахгүй байгаа бол хамар хоолойн эмчид очиж хамрын хөндийд ямар нэг зүйл тээгэлсэн байгаа эсэхийг шалгуулж үзэх нь зүйтэй.

Гүйлсэн булчирхайн үрэвсэл

Утасны гэрэл юмуу гар чийдэн тусгаад хүүхдийнхээ гүйлсэн буйлчирхайг ямар харагдаж байгааг шалгаад үзэхэд гэмгүй. Эрүүл гүйлсэн булчирхай цайвар ягаан өнгөтэй ямар нэг толбогүй байдаг. Тэгвэл үрэвссэн гүйлсэн буйлчирхай улайсан, хавдаж хавагнасан, идээ татсан байх бөгөөд маш эвгүй үнэртэй болсон байдаг. Гүйлсэн буйлчирхайд агуулагдах халдварт нян бактери нь хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болно. Хэрэв гүйлсэн булчирхай үрэвссэн бол яаралтай хүүхдийн эмчид үзүүлж антибиоток эмчилгээ бичүүлж авах нь зүйтэй.

Амны хуурайшилт

Хүүхдүүд маш хөдөлгөөнтэй, үргэлж эргэн тойронд гүйж харайж байдаг нь түүний эд эрхтэн усны тэнцвэрээ хэвийн хадгалахад маш түвэгтэй нөхцөл байдал юм. Хүүхдийн амны хуурайшилт нь ихэнхдээ шингэн дутагдсанаас болж үүснэ. Хэрэв хүүхэд шингэн зүйл бага уух юм бол амны хөндийд шүлс бага ялгарч амны хөндийн үнэр гаргагч нян бактериудыг цэвэрлэж чадахгүй болно. Үүний улмаас амнаас эвгүй үнэр гарахын зэрэгцээ шүлс бага ялгарах нь шүд цоорох томоохон шалтгаан болно. Иймд хүүхдэд ойр ойрхон шингэн зүйл өгч байх нь чухал.

Амны хөндийн шалтгаант хүчин зүйлс

Хамгийн элбэг тохиолддог шалтгаан. Хэрэв хүүхдийн аманд цоорсон шүд байх, буйл нь үрэвссэн байх юм бол амны хөндийн эрүүл ахуйг сахиж шүдээ хичнээн ч зөв угаагаад амнаас эвгүй үнэр гарсаар л байх болно. Иймд шүдний эмч дээрээ очиж цооролтой шүд ба үрэвссэн буйланд эмчилгээ хийлгэх нь чухал.

Хүүхдийн амнаас гарах эвгүй үнэрийг шүдний угаалт дутуу байгаатай холбож ойлгон анзаарахгүй орхиж болохгүй шүү. Дээрх шалтгаануудын нль нь ч танай хүүхдэд тохиолдсон байж болзошгүй тул эмчид очиж шалгуулж үзэх нь зүйтэй.

eurodent.mn


Хүүхдээ хүмүүжүүлэх Сорхугтани хатны зарчим

$
0
0

31434-600x3381.Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

2.Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

3.Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэгч болно

4.Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

5.Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго

6.Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

7.Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

8.Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

9.Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

10.Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

11.Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

12.Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

13.Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

14.Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга.

Хүүхдийг уушигны хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс

$
0
0

little child babyХүүхдийг хатгалгаагаар өвчлүүлэхгүйн тулд аав, ээжүүд яг өнөөдрөөс чийрэгжүүлэх арга хэмжээг дараахь байдлаар хийгээрэй Хүүхдийг өдөр бүр төрсөн цагаас нь хамгийн хялбараар нар, ус, агаараар чийрэгжүүлнэ.

АГААРЫН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Нярайг 20-22 хэмийн дулаан өрөөнд 1-3 минут нүцгэн байлгана. Цаашид хугацааг нь аажмаар нэмэгдүүлж 15 минут хүртэл сунгана. 2-6 сартай хүүхдийн өрөөний дулаан 19-20 хэм, 6 сараас дээш настай хүүхдийн өрөөний хэм 18-19 байлгана. Өвлийн улиралд -10 хэмээс дотогш хэмд агаарт гаргана, түүнээс хүйтэнтэй үед гадаа гаргахгүй.

НАРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгаж чийрэгжүүлнэ. Толгойд нарны малгай өмсүүлнэ. Нараар чийрэгжүүлэлтийг хэт ягаан туяаны элч сайтай байдаг өглөө 09-11 цаг, орой 17-19 цагийн хооронд хийнэ. Агаарын хэм 30-аас дээш үед наран чийрэгжүүлэлт хийхгүй.
4 сартайгаас эхэлж нарны чийрэгжүүлэлт хийнэ. Хүүхдийн биед загасан тос, сүүлний тос болон хүүхдэд зориулсан биеийн тос түрхэнэ. Наранд 1 минут нуруугаар, 1 минут хэвлийгээр нь хэвтүүлж шарна. Цаашид 1, 1 минутаар нэмэгдүүлнэ. 1 нас хүртэл хүүхэд 20 минут, 1-ээс дээш насанд 30 минут хүртэл наран чийрэгжүүлэлт хийнэ. Наран чийрэгжүүлэлт хийж байх үедээ ус, цай, хярам уулгаж байна.

11813357_779956842120923_2524721388126384071_n

УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ
Усаар чийрэгжүүлэлт хийх нь цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн эд, эсийн сэрэл дамжуулалтыг сайжруулдаг. Нярайгаас 6 сар хүртэл насны хүүхэд өдөр бүр, 6 сартайгаас дээш насанд өнжөөд 1 удаа усанд оруулна. Нярай хүүхдийн хүй 1 сар хүртэл цөглөж гүйцээгүй байдаг тул буцалгаж хөргөсөн усаар усанд оруулна. Усны халууныг хэмжих зориулалтын термометр байхгүй бол халууны шилээр хэмжинэ. 3 сар хүртэл хүүхдийг чийрэгжүүлэх зорилгоор усны халуун 36-36.5 хэм, 3 сараас дээш сартай хүүхдийг 34-35 хэмтэй усанд оруулна. Угаалга хийх 1 удаагийн хугацаа 1 нас хүртэл 5-7 минут, 1-ээс дээш насанд 10 минут, ахлах насанд 15-20 минутаас илүүгүй байна. Усанд оруулсны дараа суга, цавь, чихний ар, хоолой зэргийн нугалаануудад тос, вазелин, сүүлний тос түрхэнэ. Нярай хүүхдийг усанд оруулсны дараа өлгийдөж хөхүүлж, унтуулна.

Хүүхэд эцэг эхээсээ үүнийг л хүсдэг

$
0
0

1201609081473307050Хүүхдүүд ээж аавтайгаа ойр дотно харилцаа үүсгэн нэгэн гэр бүл дотор амьдарч байхдаа таван аргаар биднээс хайрыг чихэр шигээ хүсч байдаг юм байна. “Хайрын Таван Хэл” хэмээх их сайхан мэдээллээр дүүрэн, уншаад ухаан суухаар номыг Хойд Каролина мужийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Гэри Чэпман олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд хэдэн жилийн өмнө бичиж хэвлүүлсэн нь маш олон хувиар борлогдсон. Тус номын монгол орчуулга явагдаж байна. Энэ номны гол санаа нь гэр бүлийг илүү ойр дотно байлгах, хүүхдүүдтэйгээ илэн далангүй байх, бие биенээ ойлгох, гол нь хайраа биендээ илчлэх, үзүүлэх юм. Би тус номын зохиогч Гэри Чэпманы сургалтад биеэр оролцох завшаан тохиолдож, маш их зүйл сурсан. Тус номноос сийрүүлэн, өөрийн гэр бүлийн амьдрал дээрээ тулгуурлан доорхи зүйлсийг сийрүүлэв. Эдгээр таван хэл нь: Бэлэг, Тэврэлт ба биеэр хүрэлт, Үр дүнтэй цаг, Үйлчлэл, Урмын сайхан үг.

1. Энэхүү хайрын таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг.
Хүүхдүүд маань бид нарыг ажлаас ядраад ирсэний дараа, цүнх уудлаад унавал биднээс ямар нэгэн бэлэг авахийг хүсдэг. Эсвэл таны хүүхэд зочин ирэх болгонд байгаагаа боож хүнд өгдөг бол таны хүүхэд бусдад хайрыг авахдаа бас хайраа илэрхийлэхдээ бэлэгийн хайрын хэлээр ярьдаг юм байна.

2. Тэврэлт ба биеэр хүрэх.
Миний бага охин унтахдаа заавал тэвэрсэн хүнийхээ хацар, гарт нь хүрэх дуртай. Бага насны хүүхдүүд илүүлэх, тэврүүлэх, үнсүүлэх дуртай байдаг. Таны хүү эсвэл охин чинь байнга л таны өвөр дээр суух, эсвэл таныг байнга үнсдэг, биенд чинь хүрч байх дуртай бол үүнд та “ямар нялуун хүүхэд вэ?” гэж цааш нь түлхэж байсан удаатай бол өнөөдрөөс тэр нь танаас хайрыг мэдэрч байгаа мэдрэмж нь юм байна гэдгийг ойлгоод, эргүүлэн хүүхдээ хайрлан тэвэрч үнсээрэй.

3. Үр дүнтэй цаг.
Манай том хүү сэтгэхүй их сайн. Их сонин сонин тоглоом сэтгэж тоглоод тэрэндээ намайг оролцуулах их дуртай. Та хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, эмээ өвөөгийнх нь тухай ярьж өгөх гээд хамтдаа цаг өнгөрүүлж болно. Намайг бага байхад гээд бид нар ярьж эхэлбэл таныг хүүхэд байхад хэн нэгэн хүний танд өгсөн үр бүтээлтэй цаг таны оюун санаанд хадгалагдсан байдаг.

4. Үйлчлэл.
Хүүхдүүд маань ээж ааваасаа маш их хамааралтай бяцхан хүмүүс. Маш олон зүйл дээр ээж аавуудын үйлчлэл хайр болон хүүхдэд хүрдэг. Эвдэрсэн тоглоомыг нь засах, өрөөг нь цэвэрлэх, гэрийн даалгаварт нь туслах, хувцсыг нь эвхэж индүүдэж өгөх, хоол хийх гэх мэт. Энэ бүхнээс бидний хүүхдүүд тэдэнд хайртай аав ээж хажууд нь байгааг мэдэрдэг.

5. Урмын сайхан үг.
Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ? Дандаа хоолоо асгаж байх юм гээд энэ олон шүүмжтэй хатуу үгийг ажилдаа түүртэж ядарсан эгчийнхээ амнаас хүүхдүүддээ хэлж байхийг бишгүй сонссон. Харин нөгөө хүүхдүүд нь том том нулимс унаган, тэдний дотор өөртөө итгэх итгэл нь ихээр буурсан нь ойлгомжтой. Харин хүүхдүүдээ загнахаасаа өмнө тэвчээр гарган алдаа хийхээс нь өмнө “энэ зүйлийг ингэж хийдэг” хэмээн биеэрээ үлгэрлэн үзүүлэх, улам сайн болж байна, чи их сайн хүү, ажилсаг охин шүү хэмээн урам өгөх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн чаддаг зүйлээр хүүхэддээ урам өгөх, аливаа зүйлийг эерэг талаас нь харж, бүх юмыг сайхан болно, бүтнэ гэж ерөөх. Таны хүүхэд танаас “энэ гоё байна уу? энэ танд таалагдаж байна уу?” гэх мэтчилэн урмын сайн үг авч, түүндээ баярлахыг хүсч байгаа нь танд мэдрэгдвэл таны хүүхдийн хайрын хэл нь урмыг үг юм гэж ойлгон, аялгуу сайхан монгол хэлээрээ бэлэг дэмбэрэлтэй үгээр урамшуулан хайрлаарай. Хүүхдүүд маань бага байхдаа эдгээр хэлүүдийн тавууланг нь танаас хүсдэг. Яваандаа хүүхэд том болоод ирэхээр энэ таван хэлийн аль нэг нь хайрын эх хэл болж, таван хэлнээс хоёр юм уу гурван хэл нь туслах хэл болж насан туршид нь тэр хүн орчин тойрны хүмүүсдээ хайраа илэрхийлэх илэрхийлэл нь болдог байна. Эцэст нь бас нэг чухал зүйл нь, хүн болгон, хүүхэд болгонд хайрын сав гэж байдаг гэнэ. Хэрвээ та энэ долоо хоногт хүүхдүүдээ сайн ажиглаад, хайрын хэлээр нь яриад, хайрын савыг нь дүүрэн байлгавал, таны хүүхдийн царайд инээд дүүрэн байна гэдгийг би өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлэн үр дүнг нь харсаны хувьд баттай хэлж байна.

Орой унтахаасаа өмнө миний хүү эсвэл охины хайрын сав дүүрэн болов уу гэж сайн бодоорой. Хэрвээ та дүүргэж амжаагүй бол нар жаргаж хүүхэд тань үлгэрийн зүүдэнд аялахаас нь өмнө хайрыг савыг нь асгаруулан бялхуулан дүүргээрэй. Таны гэр бүлд инээд хөөр, баяр баясал, хайраар дүүрэн байхыг ерөөе.

Хүүхэд эцэг эхээсээ үүнийг л хүсдэг

$
0
0

3063

Хүүхдүүд ээж аавтайгаа ойр дотно харилцаа үүсгэн нэгэн гэр бүл дотор амьдарч байхдаа таван аргаар биднээс хайрыг чихэр шигээ хүсч байдаг юм байна. “Хайрын Таван Хэл” хэмээх их сайхан мэдээллээр дүүрэн, уншаад ухаан суухаар номыг Хойд Каролина мужийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Гэри Чэпман олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд хэдэн жилийн өмнө бичиж хэвлүүлсэн нь маш олон хувиар борлогдсон. Тус номын монгол орчуулга явагдаж байна. Энэ номны гол санаа нь гэр бүлийг илүү ойр дотно байлгах, хүүхдүүдтэйгээ илэн далангүй байх, бие биенээ ойлгох, гол нь хайраа биендээ илчлэх, үзүүлэх юм. Би тус номын зохиогч Гэри Чэпманы сургалтад биеэр оролцох завшаан тохиолдож, маш их зүйл сурсан. Тус номноос сийрүүлэн, өөрийн гэр бүлийн амьдрал дээрээ тулгуурлан доорхи зүйлсийг сийрүүлэв. Эдгээр таван хэл нь: Бэлэг, Тэврэлт ба биеэр хүрэлт, Үр дүнтэй цаг, Үйлчлэл, Урмын сайхан үг.

1. Энэхүү хайрын таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг.
Хүүхдүүд маань бид нарыг ажлаас ядраад ирсэний дараа, цүнх уудлаад унавал биднээс ямар нэгэн бэлэг авахийг хүсдэг. Эсвэл таны хүүхэд зочин ирэх болгонд байгаагаа боож хүнд өгдөг бол таны хүүхэд бусдад хайрыг авахдаа бас хайраа илэрхийлэхдээ бэлэгийн хайрын хэлээр ярьдаг юм байна.

2. Тэврэлт ба биеэр хүрэх.
Миний бага охин унтахдаа заавал тэвэрсэн хүнийхээ хацар, гарт нь хүрэх дуртай. Бага насны хүүхдүүд илүүлэх, тэврүүлэх, үнсүүлэх дуртай байдаг. Таны хүү эсвэл охин чинь байнга л таны өвөр дээр суух, эсвэл таныг байнга үнсдэг, биенд чинь хүрч байх дуртай бол үүнд та “ямар нялуун хүүхэд вэ?” гэж цааш нь түлхэж байсан удаатай бол өнөөдрөөс тэр нь танаас хайрыг мэдэрч байгаа мэдрэмж нь юм байна гэдгийг ойлгоод, эргүүлэн хүүхдээ хайрлан тэвэрч үнсээрэй.

3. Үр дүнтэй цаг.
Манай том хүү сэтгэхүй их сайн. Их сонин сонин тоглоом сэтгэж тоглоод тэрэндээ намайг оролцуулах их дуртай. Та хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, эмээ өвөөгийнх нь тухай ярьж өгөх гээд хамтдаа цаг өнгөрүүлж болно. Намайг бага байхад гээд бид нар ярьж эхэлбэл таныг хүүхэд байхад хэн нэгэн хүний танд өгсөн үр бүтээлтэй цаг таны оюун санаанд хадгалагдсан байдаг.

4. Үйлчлэл.
Хүүхдүүд маань ээж ааваасаа маш их хамааралтай бяцхан хүмүүс. Маш олон зүйл дээр ээж аавуудын үйлчлэл хайр болон хүүхдэд хүрдэг. Эвдэрсэн тоглоомыг нь засах, өрөөг нь цэвэрлэх, гэрийн даалгаварт нь туслах, хувцсыг нь эвхэж индүүдэж өгөх, хоол хийх гэх мэт. Энэ бүхнээс бидний хүүхдүүд тэдэнд хайртай аав ээж хажууд нь байгааг мэдэрдэг.

5. Урмын сайхан үг.
Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ? Дандаа хоолоо асгаж байх юм гээд энэ олон шүүмжтэй хатуу үгийг ажилдаа түүртэж ядарсан эгчийнхээ амнаас хүүхдүүддээ хэлж байхийг бишгүй сонссон. Харин нөгөө хүүхдүүд нь том том нулимс унаган, тэдний дотор өөртөө итгэх итгэл нь ихээр буурсан нь ойлгомжтой. Харин хүүхдүүдээ загнахаасаа өмнө тэвчээр гарган алдаа хийхээс нь өмнө “энэ зүйлийг ингэж хийдэг” хэмээн биеэрээ үлгэрлэн үзүүлэх, улам сайн болж байна, чи их сайн хүү, ажилсаг охин шүү хэмээн урам өгөх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн чаддаг зүйлээр хүүхэддээ урам өгөх, аливаа зүйлийг эерэг талаас нь харж, бүх юмыг сайхан болно, бүтнэ гэж ерөөх. Таны хүүхэд танаас “энэ гоё байна уу? энэ танд таалагдаж байна уу?” гэх мэтчилэн урмын сайн үг авч, түүндээ баярлахыг хүсч байгаа нь танд мэдрэгдвэл таны хүүхдийн хайрын хэл нь урмыг үг юм гэж ойлгон, аялгуу сайхан монгол хэлээрээ бэлэг дэмбэрэлтэй үгээр урамшуулан хайрлаарай. Хүүхдүүд маань бага байхдаа эдгээр хэлүүдийн тавууланг нь танаас хүсдэг. Яваандаа хүүхэд том болоод ирэхээр энэ таван хэлийн аль нэг нь хайрын эх хэл болж, таван хэлнээс хоёр юм уу гурван хэл нь туслах хэл болж насан туршид нь тэр хүн орчин тойрны хүмүүсдээ хайраа илэрхийлэх илэрхийлэл нь болдог байна. Эцэст нь бас нэг чухал зүйл нь, хүн болгон, хүүхэд болгонд хайрын сав гэж байдаг гэнэ. Хэрвээ та энэ долоо хоногт хүүхдүүдээ сайн ажиглаад, хайрын хэлээр нь яриад, хайрын савыг нь дүүрэн байлгавал, таны хүүхдийн царайд инээд дүүрэн байна гэдгийг би өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлэн үр дүнг нь харсаны хувьд баттай хэлж байна.

Орой унтахаасаа өмнө миний хүү эсвэл охины хайрын сав дүүрэн болов уу гэж сайн бодоорой. Хэрвээ та дүүргэж амжаагүй бол нар жаргаж хүүхэд тань үлгэрийн зүүдэнд аялахаас нь өмнө хайрыг савыг нь асгаруулан бялхуулан дүүргээрэй. Таны гэр бүлд инээд хөөр, баяр баясал, хайраар дүүрэн байхыг ерөөе.

Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах ёстой хамгийн чухал 10 зүйл

$
0
0

1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.

5636

2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай.

3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.

4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.

5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.

6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг.

7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. “Би хөөрхөн үү?” гэж асуухад нь “Тийм ээ” гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. “Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан”, “Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү” гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай.

8. “Охин шиг сул дорой, охин шиг аймхай….” гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.

9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah WinfreyJennifer Lawrence,Ellen DeGeneresMalala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай.

10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд

Таны хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ

$
0
0

Safe-Sleeping-Tips-For-BabiesОросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Нойр бол юутай ч зүйрлэшгүй чухал зүйл гэдэгтээ хэнч маргахгүй биз ээ. Хэрвээ та нойр дутуу явбал таны сэтгэн бодох чадвар болоод хөдөлгөөний идэвхи суларч, цаашлаад өвчин тусах эрсдэлд орно. Ялангуяа таргалалт, хорт хавдар, чихрийн шижин өвчний эхлэл болно гэж үздэг.

Нойргүйдэл:

 Нойр гэдэг амралтын, эрч хүчээ нөхөх боломжоо эдэлж чадахгүй байгаа байдлыг нойргүйдэл гэнэ хэмээн эрдэмтэн И.П.Павлов тодорхойлсон. Энэ нь ихэвчлэн өглөө сэрэхэд бүх булчингууд өвдөж, хачин зүйлс зүүдлээд байсан ч юм шиг санагдах зэргээр илэрдэг байна. Олон шөнө нойргүй явсанаас нүднээс гарч, ууртай, арьс хуурайшиж өнгө зүсээ алдан, өтгөн хаталт ихэсдэг байна. Оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ.

National sleep fondation  насны ангилалаар хүний өдөрт унтах ёстой цагийг судалгаагаар гаргажээ. Мөн нойрны дутагдалд орохгүй байхыг анхааруулж дээрх зурган дээрх унтах ёстой цагийг өдөр бүр баримталж байх хэрэгтэй гэсэн байна.

 

national-sleep-foundation

 

Хүний хоногт унтах ёстой цаг:

• Сая төрсөн нярай- 22-23 цаг
• 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
• 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
•8-10 насны хүүхэд-10-11 цаг
• 11-12 насны хүүхэд- 10 цаг
• 13-14 насны хүүхэд -9.5 цаг
• 15-16 насны хүүхэд -9 цаг
• 17-18 насны хүүхэд -8.5 цаг
• Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
• Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм

$
0
0

3297

Бид хоёр эцэггүй өсөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл би өрх толгойлсон эмэгтэй. Би анхнаасаа л бүрэн бүтэн биш айл гэдэг бол үл бүтэх зүйл гэсэн хэвшсэн буруу ойлголтыг эвдэх ёстой, өвөрмөц ээж байх ёстой гэсэн бодолтой хүн билээ. Тиймээс би хүүгээ надад итгэх итгэлийг батжуулах гэж төрснөөс нь хойш анхаарч ирсэн ба цаашид ч анхаарах болно.

Учир нь итгэл гэдэг бол ганцхан мөчид л алдагдаж болох зүйл бөгөөд харин үүнийг олж авахын тулд олон жилийн зүтгэл хэрэгтэй билээ. Ингээд бараг 14 жил шахам эх гэдэг нэрийг зүүж яваа хүн би энэхүү итгэлийн үндсэн зарчмыг хувьдаа тодорхойлж авсан юм.

1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

2. Асуулт болгонд нь заавал хариул Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

3. Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

4. “Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

5. Магт, хөөргө Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт. Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

6. Мөрөөдлийг нь дэмж “Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

7. Хүүхэд уйлж байхад… Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг. Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

8. Битгий үглэ Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

9. Үргэлж түүний талд ор Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой. Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/109938/ © XopoM News


Ухаантай хүүхэд төрдөг үү, эсвэл төрүүлдэг үү?

$
0
0

1201609151473901186Хүн болгон хүүхдээ ухаантай болоосой гэж хүсдэг. Гэсэн ч хүүхэд болгон хүссэнээр ухаантай болдоггүй. АНУ-ын эрдэмтэд олон жилийн турш хүүхдийг ухаантай болгож болох эсэх талаар судалгаа явуулжээ. Энэ судалгааныхаа талаар Scientific American сэтгүүлд нийтлүүлсэн байна. Энэхүү нийтлэлийг товчлон хүргэе.

Эрдэмтэн Жулиан Стэнли 1968 оны зун нэгэн сэргэлэн хүүтэй танилцсан байна. Балтимор хотын сургуулийн сурагч Жозеф Бейтс гайхалтай ухаантай байсан бөгөөд хийх юмаа олж яддаг байжээ. Учир нь, тэрбээр математикийн хичээлийн хөтөлбөрөө ангийнхнаасаа аль эрт үзээд дууссан байж. Тиймээс эцэг эх нь Жозефийг Жон Хопкинсийн их сургуулийн компьютерийн курсэд оруулжээ. Эрдэмтэн Жулиан харин тэр үед Жон Хопкинсийн Их сургуульд багшилж байлаа. Их сургуульд ирэнгүүтэй Жозеф мөн л хөтөлбөрт хичээлээ оюутан ах эгч нараасаа түрүүлэн үзэж дуусгасан байна. Тиймээс программын хэл сурч эхэлжээ. Бүх зүйлийг маш хурдан сурдаг Жозефийг яахаа мэдэхээ больсон компьютерийн багш нь түүнийг Стэнлитэй танилцуулжээ. Стэнли нь тархины танин мэдэх үйл явцыг судалдагаараа тухайн үед алдартай байлаа. Энэхүү вундеркинд хүүхдийн жинхэнэ авьяасыг мэдэхийн тулд Стэнли Бейтсэд зориулан тусгайлсан тест боловсруулсан бөгөөд энэ тест нь дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүсийн тестийн хэмжээнд бэлтгэжээ. Тестийн дүн гарахад Бейтсийн авсан оноо Жон Хопкинсийн их сургуулийн босго онооноос хавьгүй өндөр байлаа. Стэнли хүүг дунд сургуулийн орчинд нь дээд математик сургачих боломжийг хайсан ч олдсонгүй, тиймээс өөрийн сургуулийн удирдлагаас 13 настай хүүг оюутан болгохыг гуйсан аж.

Стэнли ухаантай, авьяаслаг хүүхдүүдийг судлах ажлаа олон жил хийж байгаа бөгөөд энэхүү судалгааны ажилд нь Бейтс зохих байр суурийг эзэлдэг. Түүнийг “ноль оюутан” хэмээн Стэнли өхөөрдөн нэрлэсэн аж. Эрдэмтэн Стэнлийн судалгааны ажил нь ухаалаг, авьяаслаг хүүхдүүдэд хандах АНУ-ын боловсролын тогтолцооны хандлагыг бүрмөсөн өөрчилсөн гэж үздэг байна. Стэнли 45 жилийн турш 5000 хүүхдийг бага наснаас нь судалсан бөгөөд тэдгээрийн дотор гайхамшигтай эрдэмтэд хэд хэд төржээ. 45 жилийн судалгаандаа үндэслэн шинжлэх ухааны 400 гаруй өгүүлэл, хэд хэдэн ном гаргасан.

“Байгалийн шинжлэх ухаанд амжилттай суралцах өгөгдөлтэй хүүхдүүдийг хэрхэн олж илрүүлэх, байгалиас заяасан потенциалыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг Жулиан мэдэхийг хүссэн юм” хэмээн Теннесси мужийн Нэшвиллийн Вандербильтийн их сургуулийн Боловсрол, хүний оюуны потенциалын хөгжлийг хариуцсан декан Камилла Бенбоу Стэнлигийн талаар хэлсэн байдаг. Гэхдээ Стэнли ухаалаг, оюунлаг хүүхдүүдийг зөвхөн судлах биш тэд өөрсдийн өгөдлөө ашиглан дэлхийг хэрхэн өөрчлөхийг харахыг хүссэн.

Түүний судалгаанд хамрагдсан хүүхдүүдээс цөөнгүй нь одоо карьерынхаа ид үед байгаа төдийгүй тэд өөрийн нийгмийг өөрчилж чадах нөлөөтэй нь харагдаж байна. Стэнли Жон Хопкинсийн их сургуульд оюунлаг залуусын төв гэдгийг 1980-аад онд байгуулсан бөгөөд элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноо авсан /үүнийг тэргүүлэх нэг хувь гэж ярьдаг байна/ хүүхдүүд энэ төвд хамрагдаж байлаа. Тухайлбал, алдарт математикчид болох Теренс Тао, Ленард Нг, Facebook-ийн үндэслэгч Марк Цукерберг, Google-ийг үүсгэн байгуулагчийн нэг Сергей Брин, дуучин Стефани Джерманотта буюу Леди Гага нар энэ төвөөр дамжсан юм.

Стэнлигийн судалгааны гол үр дүн нь бага хүүхэд насандаа авьяас чадвараараа бусдаасаа ялгарч байсан хүүхэд нас биед хүрээд гаргах амжилт хоёр харилцан уялдаатай гэсэн дүгнэлт юм. Жон Хопкинсийн их сургуультай хамтран ажилладаг Дарем хотын Дьюкагийн их сургуулийн сэтгэл судлаач, мөн авьяаслаг хүүхдүүдийг илрүүлэх чиглэлээр ажилладаг Жонатан Уэйгийн хүүхэд насандаа тэргүүлэх нэг хувьд багтаж байсан хүүхдүүдээс ирээдүйд чадварлаг эрдэмтэн, нэр хүндтэй шүүгч, сенатор, тэрбумтан, мөн Форчун сэтгүүлээс зарладаг дэлхийн тэргүүлэх 500 компанийн захирал төрөх магадлал өндөр байдаг гэжээ.

Гэхдээ Стэнлигийн судалгааны гол дүгнэлт нь амжилт гэдэг бол нэг хувийн авьяас 99 хувийн хичээл зүтгэл гэсэн онолыг няцааж байгаад гол учир байгаа юм. Мөн зөвхөн АНУ төдийгүй бусад улс орны боловсролын салбарынхан сурлагадаа сул хүүхдүүдийг сайн хүүхдүүдийн зэрэгт аваачих гэж ихээхэн хичээл зүтгэл, цаг зав гаргаж байгаа одоогийн хандлага зөв эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Энэ судалгаанаас үндэслэн бусдаасаа илүү үзүүлэлттэй хүүхдүүдийг тусгайлан бэлдсэнээр нийгмийг манлайлах хэсгийг бэлдэж болно гэж үзэх юм бол энэ ангилалд ороогүй хүүхдүүдийн өсөн дэвжих эрмэлзлэлийг үгүй хийнэ, мөн ийм хүүхдүүдийг илрүүлэх аргачлал, стандарт нь юу байх вэ зэрэг олон асуултыг араасаа дагуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ухаантай хүмүүсийг сэтгэн бодох чадварын буюу IQ гэж хэлдэг тестээр тодорхойлдог. Гэтэл энэ арга хэр баталгаатай вэ? Бусдаасаа илүү дээгүүр оюун ухаантай хүмүүсийг илрүүлэх судалгааг улс үндэстэн болгон хийхийг эрмэлзэж ирсэн. Ялангуяа сүүлийн арваад жил Азийн орнууд, тэр дундаа Өмнөд Солонгос, Хятад, Сингапур энэ асуудалд ихээхэн анхаарч байгалийн өгөгдөлтэй хүүхдүүдийг шинжлэх ухаан, инновацийн төслүүдэд ажиллуулж байгаа юм. Харин Европ тивийн хувьд энэ хандлага эсрэгээрээ. Тухайлбал, Их Британи авьяаслаг хүүхдүүдийг илрүүлэх төв ажиллуулж байснаа татан буулгасан жишээ бий. Европын боловсролын тогтолцоо нь нийт сурагчийн ерөнхий түвшин ижил байх ёстой гэсэн хандлагыг одоо барьж байгаа юм.

АНУ-ын хувьд өнгөрсөн зууны эхнээс буюу 1920-иод оноос Льюис Терман хийж эхэлсэн ажээ. Түүний гол аргачлал нь IQ-г тодорхойлох байв. Энэ аргаар ирээдүйгүй гэж тодорхойлогдсон хүмүүсийн дотор транзисторийг бүтээгч , Нобелийн шагналтан Уильям Шокли, мөн физикч, Нобелийн шагналтан Луис Альварес нар байжээ. Льюис Терманы хийсэн ажлыг Стэнли судалж үзээд шинжлэн задлах болон логик сэтгэлгээг шалгах найдвартай арга хэрэгтэй хэмээн үзэж одоо SAT гэж нэрлэгддэг аргачлалыг боловсруулжээ. Ингээд 1972 онд Балтимор хавийн 12-14 насны 450 хүүхдийг сонгон авч SAT аргачлалынхаа математикийн хэсгээр нь шалгасан байна. “Эхний сюрприз нь олон хүүхэд өмнө нь заалгаагүй математикийн бодлогыг бодож чадсан явдал байсан. Хоёр дахь нь олон хүүхэд элит гэгддэг их сургуулийн босго оноог давсан оноо авсан явдал” хэмээн Стэнлитэй хамтран ажилласан сэтгэл зүйч Дэниел Китинг ярьжээ.

Судалгаагаа эхлэхдээ Стэнли ингэж насан туршид нь үргэлжилнэ гэж бодоогүй гэдэг. Судалгаагаа эхэлснээс хойш таван жилийн дараа хамтрагчид нь энэ судалгаагаа тэрхүү сонгогдсон хүүхдүүдийг нас биед хүрч ажил амьдралтай болтол үргэлжлүүлэхийг санал болгожээ. Хуучин хүүхдүүдийн судалгаагаа үргэлжлүүлэхийн хамт шинэ хүүхдүүдийг сонгон авч байжээ.

Стэнлигийн анхны хүүхдүүдийн нэг эхэнд өгүүлсэн Жозеф Бейтс эдүгээ 60 настай бөгөөд 17 настайдаа их сургуульд орж, кибернетикийн чиглэлээр бакалавр, магистрийн зэрэг хамгаалж, Питтсбургийн их сургуульд профессороор ажиллаж хиймэл оюун ухааны салбарыг үндэслэгчийн нэг болсон юм.

Хүүхдийн хоёр насны синдром гэж юу вэ?

$
0
0

Fleur-and-Dot-7Үнэн хэрэгтээ 2 насны синдром нь хүүхэд 1 нас хүрэхэд эхэлж тухайн гэр бүлийн хандлагаас хамааран хэдэн сар үргэлжилдэг. Хүүхэд 9-10 сартайгаасаа эхлээд бие даасан хүн гэдгээ ойлгож эхэлдэг.
Дор дурдсан шинж тэмдэгүүд таны 13 сартай хүүхдэд огт илэрч эхлээгүй байж болно. 2 настай хүүхдэд илэрч буй синдром нь хүүхэд бүр дээр харилцан адилгүй байдаг. зарим нь учиргүй уйлагнаж ээжийгээ зуурна, зарим нь утгаа алдтал гэнэт эрхийн тэнэг болчихно, зарим нь огт гаргадаггүй байсан гажууд араншинг гаргаж эхэлнэ.
Тухайн хүүхдийн хувь хүний онцлогоос нь хамааран зарим нь энэ үеийг их хэцүү, хэрцгий, ширүүн авирлаж, зарим нь хөнгөн хэлбэрээр даван туулдаг. Гэхдээ хүүхэд бүр дээр ямар нэгэн хэлбэрээр илэрдэг ба энэ үед эцэг эхчүүд хүүхдээ ойлгоход бараг зэрэг хэцүүддэг тал бий. Тиймээс та эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Энэ үед хамгийн чухал нь та хүүхдэдээ ямар хариу хандлага үзүүлэх байдаг. Та хэрвээ өөрийн хандлагыг тууштай, тогтмол төвшинд барьж, гэр бүл дотроо эвтэй хайртай, эелдэг хандлагыг хэвшүүлж чадваас таны хүүхэд 17 нас хүрээд авах гэсэн зүйлээ эсэргүүцэл үзкүүлэн бослого гаргаж, гэр бүлийн уур амьсгалыг үймүүлэхээргүй ухаалаг, тайван сайхан хүүхэдтэй болох болно.
Эмээ өвөөд анхааруулахад
Хүүхдийг өсгөх, сурган хүмүүжүүлэх, тэдэнд зөв ёс суртахуун, хүмүүнлэг соёлыг төлөвшүүлэх нь яг үнэндээ эцэг-эх хүмүүсийн гол үүрэг юм. Эмээ, өвөө нар ач зээгээ өхөөрдөн энхрийлж, алтан сургаалиа хайрлах ёстой… Мэдээж хэрэг хүүхдийнхээ хүүхдийг харж, тэдний арын ажилд тус дэм бололгүй яахав. Харин ийм үедээ ач, зээгээ эцэг эхийнх нь хүмүүжүүлэхийг хүссэн ёс жаяг, хэв маягаар нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Та үүнийг сонсоод “Бид та нарыг ингэж хүмүүжүүлсэн билүү?” гэж байгаа байх.
Та өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хүмүүжүүлсэн, тэгээд л болоо. Одоо бол өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэх ээлж тэднийх.
Эцэг эхчүүдээ
Та 2 харилцан бие биеэ мэдэрч, өөр хоорондоо тохиромжтой байх хэрэгтэй. Нэг нь “үгүй” гэж байхад нөгөө нь “тийм” гээд зогсож байж болохгүй. Түүнчлэн үзүүлж байгаа хандлага тань өөр хоорондоо нийцэж байх ёстой. Зарим гэр бүл хоорондоо зохицолдоогүй алдаанууд гаргадаг. Жишээ нь 21 сартай хүү ээц аавынхаа өмнө зогсоод барьж байсан аягатай усаа шууд газар асгахад ээж нь маш ихээр уурлаж хашхирч байхад, аав нь тас тас инээн хүүгээ загнаж сууна. Хэдийгээр хоёулаа л хүүгээ загнаж уурлаж байгаа боловч хүү аавыгаа инээж байна, ээжийгээ уурлаж байна хэмээн ойлгодог. Та өөрийгөө тийм жаахан хүүхдийн оронд тавиад үзээрэй. Барьж байсан аягатай усаа асгахад ээж аав тань ингэж зөрүүтэй аашилбал ус асгах нь буруу зүйл болох эсэхийг хүүхэд хэрхэн ойлгох билээ?
Эсвэл эхлээд “болохгүй” гэж загнаж байсан зүйлээ дараа нь “тэг тэг, болно” гээд зөвшөөрвөл хүүхэд эргэлзэж эхэлнэ. Зөв юм болов уу, буруу юм болов уу? Энэ хооронд юу өөрчлөгдөв? Одоо яагаад болно гээд байгаа юм бол доо? гэж л бодох болно.
2 насны синдром нь сэтгэлзүйн өвчин мөн үү?
Уг нь бол энэ явц хүүхдэд илрэх ёстой хэвийн үзэгдэл. Хүүхэд ид хөдөлгөөнд орж, насанд хүрэгчдээс хараат бус өөрөө бие даан алхаж гишгэж, өөрөө хооллох гэж өөрийнхөөрөө зүтгэж орилох нь 2 насны синдромын анхны илрэл мөн. 2 насны синдромын хамт хүүхэд өөрөө биеэ дааж, бусдаас чөлөөтэй, ямарваа үйлдлийг ганцаарчлан хийж эхэлдэг, энэ нь сэтгэлзүйн хэллэгээр “тусгаар тогтнож байгаа” юм.
Хоолны дуршил буурдаг гэж эцэг эхчүүд ойлгодог ч, хүүхэд энэ үед хоолоо заавал өөрөө иднэ гэж зүтгэдэг.
Энэ үед хүүхэд их олон газраар орж гарч, эцэг эх, асран хамгаалагчтайгаа сахилгагүйтэн тоглохыг хичээдэг. Сахилгагүйтэл нь заримдаа юм бүхнийг ухаж төнхжих, юмыг ойлгохыг хичээх, сониуч зан, эргэн тойрны хүмүүсийг өдөөн хатгах хандлага, зөрүүдлэх, авах гэж зүтгэх, хүч хэрэглэхийг завдах гэх мэт. Бүгдээрээ 2 насны синдромын нэгэн хэсэг болон энэ зан авир, үйлдлүүдийг тус тусд нь авч үзээд, жишээн дээр тайлбарлахыг хичээе.
Гараа зангидаж, шүдээ зуугаад чичирдэг.
Энэ юу гэсэн үг вэ? Би энд байна, одоо бол БИ гэж нэг хүн байдаг болсон… Чи яагаад ингээд байгаам бэ? гэж түүнээс асуух, инээх, загнах хэрэггүй, түүнд ямар нэгэн хариу өгөх хэрэггүй… Ийнхүү чичирч байгаад хариу өгөөд байвал хүүхэд үүнийг дахин дахин давтаж хийдэг.
Бүх юмсыг хольж, хутгана. Бид бүхнийг боль, болохгүй гээд байх уу?
Юм бүхнийг боль, битгий гэж бүү хурааж гүй. Гараас юм битгий булааж аваарай. “Энэ болохгүй, тэр болохгүй, энэ аюултай, тэр аймшигтай…. Ёоооооё; би бүхнийг авна, барина за юу? гээд хүүхэд бүр ихээр зөрүүдэлж эхлэхгүй гэж үү? Юмыг хольж, хутгаж ёониуч зангаа дарж авах учраас хагарахааргүй зүйлсийг өгч тоглуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг аваад хагалж, хэмхлэхгүй бол барьж л байг, юмсыг гараараа барьж хүртэж мэдрэх, амандаа хийж мэдэрч болно. Харин боль, битгий гэдэг үгийг зөвхөн хүүхдийн өөрийнх нь хувьд аюултай, хөнөөлтэй байж болзошгүй зүйлс дээр хэрэглэх нь илүү тохиромжтой.
Үр дүнг нь өөрөө үзэхийг зөвшөөр
Аягатай халуун цай, хоолонд гараараа хүрээд халуун гэдгийг нь өөрөө мэдрэг. Тэр үед нь түүнд тайлбарлаж болно: “Хар даа, энэ халуун аяга байна, болохгүй…” Гэхдээ ингэнэ гээд мэдээж хүүхдийг тогонд цохиулж сургана гэсэн үг биш юм.
Хязгаар тогтоо
Бүх юманд хүрч, бүх юмыг авч болохгүй гэдгийг мэдэх ёстой. Түүгээр оролдуулж болохгүй зүйлсийг анхнаас нь хүрч, авч чадахааргүй, түүнд харагдахааргүй газар нуу. Гэр орноо түүнд тохируулж янзал. Хувийнхаа эд зүйлсийг (нүдний шил… гм) хүүхдэд авч болохгүй гэдгийг нь ойлгох хүртэл дахин дахин “үгүй, болохгүй” гэж хэлэн, “үгүй-болохгүй” гэдэг нь хориглосон үгс гэдгийг ойлгуулж, хязгаар тавь. Гэхдээ таны “ҮГҮЙ-болохгүй гэсэн үг үнэхээр ҮГҮЙ-БОЛОХГҮЙ байх ёстой шүү! (Зарим эцэг, эхчүүд “үгүй” гэсэн зүйлээ хэсэг хугацааны дараа зөвшөөрчихдөг, тийм тохиолдолд үгүй гэсэн нь ямар ч үнэмшилгүй болж хувирна)
Анхаарлыг нь сарниул, өөр сонголт гаргаж өг
Эхлээд үгүй гэж хориглосон зүйлээ, хүүхдээ уйлж унжаад ирэхээр тэсэлгүй “зөвшөөрөх”-өөс өөр аргагүй байдалд бүү ор. Өнгөлөг сайхан шаазан аягыг авна хэмээн уйлж байгаа хүүхдээ хориглож, хүүхдээ уйлуулахын оронд түүнд өөр нэгэн сонголтыг санал болгож болно. “Хараач, энд ямар гоё цэцэг байна вэ?” гэж түүний анхаарлыг огт хамаагүй зүйл рүү татаж, саяхан авна гээд нэхээд уйлж байсан аягыг нь сэмээрхэн аваад нуучихна. Авах гэсэн зүйлсээ нулимсаараа айлгаж уйлж авдаг занг нь болиул…
Тэгвэл түүний анхаарлыг сарниулаад ямар ч нэмэргүй бол яах вэ? Уйлсаар байгаад таны тэсвэр ч барагдаж эцэст нь хүүхдэдээ нөгөө аягаа өгчихлөө… За ингээд л боллоо (!!!!) Хүүхэд тань таныг чадчихлаа. Одоо энэ аргаараа юуг авдгийн билээ? Хүссэн зүйлээ авч чадах хүртлээ уйлах хүчийг та түүнд өгчихсөн шүү дээ…
Өөрт нь зориулсан ухаж, төнгөчиж байдаг хайрцаг эсвэл
шургуул өг
Нэлээд олон гэр бүлийн гомдоллодог зүйл бол: Манай хүүхэд байнга шүүгээ, сав ухаад, хамаг юм гаргаж хаяад болдоггүй … Тэгвэл та түүнд зориулан ямар нэгэн хайрцаг, шүүгээ гаргаж өгсөн үү? Мэдээж бидний хувьд 1-2 өрөө байранд яая гэж багтаж байж, хүүхдэдээ тусд нь шүүгээ, хайрцаг гаргаад байх зай, илүүдээ гарсан шүүгээ байхгүй л болов уу. Гэхдээ л элдэв зүйлээ эвдүүлж, хэмхлүүлэхгүйн тулд түүнд ойрхон ганц хоёр шургуул, шүүгээнд юмсыг нь хийж тавиад, тааваар нь ухуулж байж бас болно шүү дээ…
Ингэж чадвал та “энэ миний шүүгээ, чи өөрийнхөөгөө очиж ух” гээд явуулчихаж болно.
Мэдээж түүний шүүгээнд өөрийнх нь гэсэн тоглоом, зарим зүйлсийг нь хийж тавь. Хэсэг хугацааны дараа доторх зүйлсийг нь сольж өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн сонирхол буурахгүй.
Хэрэг хийх хэрэглүүр олдохгүй бол хэрэг тарихгүй!
Ханын цаасан дээр юу ч үгүй зурчихсан 15 сартай хүүг бодоод үз… Үүнийг буруу зүйл гэдгийг хүү хэрхэн мэдэх билээ? Ханан дээр зурах нь цаасан дээр зурснаас хамаагүй зугаатай. Та чг сэн хүүхдэдээ зурах харандаа, цаасыг нь бэлтгэж өгөөд ширээний ард суулгавал хүүхэд дураараа сайхан сараачихна. Хэрвээ таны хүүхэд ханан дээр зураад байдаг бол бал, харандааг бүгдийг нь далд хий. Үүнийг ойлгох нас хүртэл нь түүнд битгий гаргаж өг. Хэрэг хийх багаж хэрэгсэл байхгүй бол хүүхэд яаж хэрэг хийх билээ дээ!
Таныг өдөөн хатгах боломжийг түүнд бүү олго, зарим зүйлийг хараагүй юм шиг өнгөрүүл.
Зарим зүйлийг харахгүй өнгөрүүлэх хэрэгтэй. Түүнд ямар нэгэн хариу бүү барь, өдөөн хатгах хэрэггүй… Жишээ нь: хүүхэд хамраа ухаж байна. Яахав дээ, ухаж л байг л дээ… Яав л гэж? Тэгээд ч бид хүүхдэдээ хамраа битгий ухаад бай, муухай гээд хэлэхээр тэр дороо хамраа ухахаа болиод, дахиж хэзээ ч ухахаа болихгүй нь мэдээж шүү дээ? Эсвэл шаахай битгий амандаа хийгээд бай гэсэн жишээг татъя л даа. Тэр зүгт битгий хар, түүнийг битгий тоо, шүдээ зуугаад чимээгүйхэн тэсчих. Угаасаа нэг их сайхан зүйл биш учраас хүүхэд өөрөө хаячихна. Харин түүнд “битгий, муухай, наадахаа хая” гээд хэлчихвэл энэ үйлдлийг дахин дахин давтаад байх болно.
Хүчирхийлэх хандлага
2 насны синдромын нэгэн хэсэг бол хүчирхийлэх хандлага байдаг. Хамгийн түрүүнд хүүхэд бусдад биш, өөртөө хүчирхийллийг үзүүлж эхэлдэг. Толгой руугаа цохих, үсээ зулгаах, тэр ч бүү хэл доош тонгойж толгойгоо газар цохих… Ямар өрөвдөлтэй юм бэ? Эсвэл инээдтэй? Та алийг нь гэж бодно… Бусдын анхаарлыг татахын тулд, хүссэнээ авахын тулд бусдыг хэрхэн сүрдүүлнэ вэ тэр?: “би өөрийгөө өвтгөнө шүү!” Хэрвээ тоохгүй байвал, анзаарахгүй байвал тэр өөрийгөө өвтгөөд, үсээ зулгааснаараа л хоцорно, 1-2 удаа оролцож үзээд, дараа нь больчихно. Эсвэл тоогоод үз: “Aaaa, чи яагаад ингэж байгаа юм бэ? Яг яах гээд ингэж байна вэ?” гээд үз дээ, юу болох бол?
Ингээд зогсохгүй… Хүүхэд тань таныг цохино, таны үсийг зулгаана, нүүр рүү чинь алгадна… Эхлээд хүүхэд энийг тоглоом гэж ойлгодог ч, хэсэг хугацааны дараа бүр хэтрүүлж эхэлнэ. Эхний цохилтон дээр та өөрийн хандлагыг ил тод харуулах хэрэгтэй. Ёооё, битгий, өвдөж байна энэ тэр гэвэл түүнийг бүр онгироосон хэрэг болно. Инээж, хөөрөх нь бүр ч тоглоом гэсэн ойлголтыг бататгасан хэрэг болно. Уурлаж, уцаарлах нь тийм ч үр дүнтэй хэрэг биш, хэсэг хугацаанд болиод дараа нь энэ үйлдлээ дахин давтдаг. Тэгвэл яг ямар хандлага үзүүлбэл тэр сургамж авах вэ, түүнийг юугаар хоривол дээр вэ? Юу хийвэл тэр хийсэн үйлдлийнхээ бурууг ойлгох вэ? “Битгий” гэх үү? Зодох уу?
Түүнийг буруугаа ойлгоход туслах зүйл бол “түүнээс анхаарал халамжаа тэр чигт нь буцаан авах” үйлдэл юм. Өөрөөр хэлбэл үүнийг хийснийх нь төлөө түүнийг хэсэг хугацаанд огт байхгүй мэтээр төсөөл. Ямар ч хариу үйлдэл бүү хий, түүнтэй бүү харилц, битгий инээ, битгий уурла, яг л тэр гэртээ байхгүй юм шиг байвал эхлээд тэр маш их гайхна. Дараа нь тэр нэг, хоёр удаа үйлдлээ давтаж хийнэ. Гэрт байгаа хүмүүс дээр нэг бүрчлэн туршиж үзнэ. Хэн ч түүнийг тоохгүй, байхгүй мэт харьцвал тэр үүнийг хийхээ болино.
Үеийнхнээ хүчирхийлэх
Цаашид хүүхэд үеийнхээ бусад хүүхдийг хүчирхийлэх хандлага үзүүлдэг. Гадаа тоглож байгаа хүүхдийг савлуур дээрээс татаж эсвэл түлхэж буулгаж мэднэ. Эсвэл дэлгүүрт явж байгаад огт танихгүй хүүхдийн үснээс татна. Ийм үед даруйхан хүүхдийг тэр орчноос авч гарах хэрэгтэй. Яагаад тэндээс явснаа түүнд тодорхой үг хэллэгээр сайтар тайлбарлаж өгнө. Дараа нь ямар нэгэн газар руу явахдаа хүчирхийлсэн үйлдэл хийвэл тэр газраас шууд явна гэдгээ сануулж хэлэх хэрэгтэй. Та хэлсэн үгэндээ хүрч чадвал хүүхэд бусдыг хүчирхийлэх нь буруу зүйл гэдгийг аяндаа ойлгох болно.

Хүүхдийг хатгалгаа өвчнөөр өвчлүүлэхгүйн тулд анхаарах зүйлс

$
0
0

Bathing-beauties-babyХүүхдийг хатгалгаагаар өвчлүүлэхгүйн тулд аав, ээжүүд яг өнөөдрөөс чийрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар хийгээрэй. Хүүхдийг өдөр бүр төрсөн цагаас нь хамгийн хялбараар нар, ус, агаараар чийрэгжүүлнэ.

АГААРЫН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ

Нярайг 20-22 хэмийн дулаан өрөөнд 1-3 минут нүцгэн байлгана. Цаашид хугацааг нь аажмаар нэмэгдүүлж 15 минут хүртэл сунгана. 2-6 сартай хүүхдийн өрөөний дулаан 19-20 хэм, 6 сараас дээш настай хүүхдийн өрөөний хэм 18-19 байлгана. Өвлийн улиралд -10 хэмээс дотогш хэмд агаарт гаргана, түүнээс хүйтэнтэй үед гадаа гаргахгүй.

НАРААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ

Хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгаж чийрэгжүүлнэ. Толгойд нарны малгай өмсүүлнэ. Нараар чийрэгжүүлэлтийг хэт ягаан туяаны элч сайтай байдаг өглөө 09-11 цаг, орой 17-19 цагийн хооронд хийнэ. Агаарын хэм 30-аас дээш үед наран чийрэгжүүлэлт хийхгүй. 4 сартайгаас эхэлж нарны чийрэгжүүлэлт хийнэ. Хүүхдийн биед загасан тос, сүүлний тос болон хүүхдэд зориулсан биеийн тос түрхэнэ. Наранд 1 минут нуруугаар, 1 минут хэвлийгээр нь хэвтүүлж шарна. Цаашид 1, 1 минутаар нэмэгдүүлнэ. 1 нас хүртэл хүүхэд 20 минут, 1-ээс дээш насанд 30 минут хүртэл наран чийрэгжүүлэлт хийнэ. Наран чийрэгжүүлэлт хийж байх үедээ ус, цай, хярам уулгаж байна.

УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ

Усаар чийрэгжүүлэлт хийх нь цусны эргэлтийг сайжруулах, мэдрэлийн эд, эсийн сэрэл дамжуулалтыг сайжруулдаг. Нярайгаас 6 сар хүртэл насны хүүхэд өдөр бүр, 6 сартайгаас дээш насанд өнжөөд 1 удаа усанд оруулна. Нярай хүүхдийн хүй 1 сар хүртэл цөглөж гүйцээгүй байдаг тул буцалгаж хөргөсөн усаар усанд оруулна. Усны халууныг хэмжих зориулалтын термометр байхгүй бол халууны шилээр хэмжинэ. 3 сар хүртэл хүүхдийг чийрэгжүүлэх зорилгоор усны халуун 36-36.5 хэм, 3 сараас дээш сартай хүүхдийг 34-35 хэмтэй усанд оруулна. Угаалга хийх 1 удаагийн хугацаа 1 нас хүртэл 5-7 минут, 1-ээс дээш насанд 10 минут, ахлах насанд 15-20 минутаас илүүгүй байна. Усанд оруулсны дараа суга, цавь, чихний ар, хоолой зэргийн нугалаануудад тос, вазелин, сүүлний тос түрхэнэ. Нярай хүүхдийг усанд оруулсны дараа өлгийдөж хөхүүлж, унтуулна.

Бага насны хүүхдэд хориглож болохгүй 7 зүйл

$
0
0

Бид бүхэн хүүхдээ эрүүл энх өсөн торниж аз жаргалтай байгаасай хэмээн үргэлж хүсдэг. Харин тэдэнд хэтэрхий их заавар зөвлөгөө өгч, анхаарал хандуулж “боль” эсвэл “болохгүй” гэдэг үгийг амныхаа уншлагаа болгодог. Гэтэл энэ нь буруу ажээ. Ер нь хүүхдийн хийж буй үйлдлийг шаардлагатай үед л хорих хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дараах 7 үйлдлийг үргэлж хорьдог бөгөөд энэ нь буруу үр дагавартай тул цаашид үүн дээр онцгойлон анхаарах хэрэгтэй аж.

child-children-girl-happy

1. Бие даан өөрөө хооллох

Мэдээж эцэг эхчүүдэд хүүхдээ өөрөө хооллосон нь илүү хялбар, цэвэрхэн санагддаг. Гэтэл хүүхэд маань халбагаа барьж сурахаас эхлээд амандаа хоолоо хийх хүртэлх тэр агшин бүр хүүхдээс итгэмээргүй хүч чадал, тэвчээрийг шаардаж байдаг. Бид хүүхдээ бие даан хооллохыг нь хорьсноор тэдний анхаарал төвлөрөл болон тэвчээртэй байдлыг таслан зогсоодог төдийгүй түүний “би өөрөө чадна” гэсэн өөртөө итгэх итгэл найдвар, өөрийгөө мэдрэх боломжийг нь үгүй хийдэг байна.

Тэд асгахгүйгээр хооллож чадахгүй нь ойлгомжтой тул “бяцхан баатар”-ын хичээл зүтгэлийг толботой цамцтай бүү харьцуулаарай.

2. Танд туслах

Зарим эцэг эхчүүд хүүхэд нь туслах гэхээр “асгачихна, боль, тавь” гэх мэтээр хориглодог. Таныг ингэж харьцсанаас болж хүүхэд “Тэд надаар юу ч хийлгэхийг хүсдэггүй” гэсэн ойлголттой болдог. Мэдээж бид хүүхдээ ядрааж, зовоохыг хүсэхгүй нь ойлгомжтой ч тэдэнд өөрсдийгөө мэдрэх, ямар нэг зүйлийг хийж сурах нь чухал байдаг. Тэд ширээгээ угаах, цэцэг услах, угаалгын машинаас цагаан хэрэгслээ гаргах зэрэг өөрт таарсан ажлыг хийхдээ ямар их урам зоригтой байгааг та нэг анзаараад үзээрэй.

Мөн хүүхэд эцэг эхээсээ магтаал сонсохыг хүсдэг төдийгүй таны магтаалаас маш олон зүйл шалтгаалдаг. Та хүүхдээрээ өөрийнх нь хэр хэмжээнд таарсан ажлыг хийлгүүлж, тэднээс үргэлж тусламж хүсч байх хэрэгтэй.

3. Өөрөө зурах

Бид харамсалтай нь “залуу зураач”-даа төсөөллөө зурахад нь шаардлагатай бүхнийг өгч чаддаггүй. Энэ нь ханан дээр зурж бохирдуулах зэргээр илэрдэг. Уг асуудлыг шийдэхийн тулд та хүүхэддээ хоргүй будаг авч өгөх эсвэл угааж арилгадаг, хуруугаар зурдаг будгаар зурах боломжийг олгоорой.

Уран бүтээл- энэ бол онцгой зураг бөгөөд зургаар дамжуулан тэд өөрийн төсөөллийг хөгжүүлж, хамгийн зөв байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж байдаг. Мөн энэ нь эд юмсыг танин мэдэх суурь нь болж, хүүхдийн дотоод мэдрэмжийн тусгал болдог. Иймээс хүүхэдтэйгээ хамт зураг зурж, түүнийг зургаар дамжуулан илүү их хөгжүүлэх хэрэгтэй.

4. Өөрийн санаа бодлоо илэрхийлэх

Хүүхэд гэдэг бол өөрийн гэсэн санаа бодолтой, хүсэл эрмэлзэлтэй бүхэл бүтэн бие хүн юм. Бид “чи ойлгодоггүй юм уу”,”чамд юу хэрэгтэйг би сайн мэднэ”,”учир нь би чамд хэлсэн дээ” гэх мэтээр сэтгэл хөдлөлөө нэн тэргүүнд гаргадаг. Эцэг эхчүүд өөрсдийнхөө санаа бодлоо зөв хэмээн хүүхэддээ тулгадаг. Харин үүний оронд тэдэнтэй харилцан ярилцаж, сонсож, амлалт өгч, залхууралгүй асууж мэдэхийг хүссэн юмсыг тайлбарласнаар таны хүүхдэд эерэгээр нөлөөлнө.

5. Гэртээ гүйж, хашгирч, үсрэх

Гэртээ үсэрч гүйж, харайж хашгирах нь хүүхдийн сэтгэл хөдлөлөө идэвхтэй илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ингэж гүйж харайх нь ялангуяа цовоо, сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхдүүдийн хувьд “зөв” тоглоом болж, энергиэ зарцуулах эсвэл амрах үндэс суурь нь болдог. Мэдээжийн хэрэг хүүхэддээ цэцэрлэгт, эмнэлэгт, гудамжинд ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг учирлан тайлбарлаж, олон нийтийн газар биеэ зөв авч явах нь гэрт байгаагаас ялгаатай гэдгийг ойлгуулж сургах хэрэгтэй.

Хүү болон охинтойгоо цуг тоглосноор та бага насаа дурсаж, бүх л оройжингоо сэтгэл өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.

6. Тоглоомын талбайн тоглоомонд авирах

Хүүхдээ тоглоомын талбайд тоглуулж байхдаа “уначихав”, “цохиулчихав”, “бохирдчихлоо”, “битгий авир”, “битгий гүй”, “битгий харай” зэрэг үгнүүдийг бүү дурс. Хүүхдүүд эрч хүчээр дүүрэн байдаг учраас айх гэдгийг мэддэггүй. Харин таны болгоомжлол эрт орой хэзээ нэгэн цагт хориг болон хувирсаар байдаг. Танай хүүхэд “хэцүү” хүүхэд биш л бол үргэлж зааж сургах гээд байсны хэрэг юу л бол.

7. Хүүхэлдэйн кино үзэх

Орчин үед телевиз нь хүүхдэд муугаар нөлөөлдөг гэдэг нь баримтаар нотлогдсон ч хүүхдэд, тэдний үе тэнгийнхэнд тохирсон мэдээлэл өгөх нь хамгаас чухал ажээ. Хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, танин мэдэхүйн хүүхэлдэйн киног та хүүхэддээ заавал үзүүлээрэй. Тэдэнтэй хамт үзсэн ч болно шүү.

Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

$
0
0

Сүүлийн жилүүдэд эхийн сүүг өтгөрүүлсэн хуурайшуулж нунтагласан болон зохиомол сүүн тэжээлээр орлуулах нь элбэг болжээ. Эхийн сүүг орлуулах зорилгоор бүтээсэн сүүн тэжээл нь янз бүрийн аргаар өөрчлөн боловсруулсан үнээний сүү зарим тохиолдолд ямааны сүү байдаг.

17f39a6760dbd27aoriginal-600x362

Сүүг ихэвчлэн цөцгийн тос эсвэл амьтан ургамлын гаралтай бусад тос, аминдэм болон зарим төрлийн шимт бодистой хольж бэлтгэдэг байна. Үнээний сүү эсвэл зохиомол сүүн тэжээлээр хооллосон хүүхдүүд ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд хоол тэжээлийн доройтолд өртөх магадлал эхийн сүүгээр бойжсон хүүхдээс 60% илүү байх, оюун ухааны чадамж нь буурах, аливаа өвчин эмгэт өртөмтгий болох зэрэг маш олон сөрөг нөлөө илэрдэг байна. Үйлдвэрийн болон гэрийн нөхцөлд бэлтгэсэн зохиомол сүүн тэжээл нь эхийн сүүгээр хооллох боломжгүй нялхас бага насны хүүхдийн амь насыг аврах хамгийн сүүлчийн арга хэрэгсэл болсон тохиолдолд зөвхөн эмчийн заавраар хэрэглэвэл зохих бэлдмэл юм. Зохиомол сүүн тэжээлээр хооллож өссөн хүүхдүүд өсөж том болоод ходоод гэдэсний замын архаг өвчтэй эсвэл илүүдэл жинтэй болох таргалалтад өртөх улмаар чихриин шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг ажээ.Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө

– Дархлаа муудан биеийн эсэргүүцэл нь суларч өвчлөмтгий болох
– Харшлын эмгэгт өртөмтгий болох
– Гуурсан хоолойн багтраагаар өвчлөх эрсдэл ихсэх
– Бохирдсон сүүн тэжээлээс хордлого авах
– Аминдэм, эрдэс бодисын дутагдалд орох
– Хүүхэд насандаа хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Чихрийн шижингээр өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Ходоод гэдэсний халдвар авах, Ходоод гэдэсний архаг өвчтэй болох
– Дунд чихний үрэвсэлт өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэх
– Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ихсэх

Эхчүүд эмэгтэйчүүдэд дараахь эрсдэлүүдэд өртөх тохиолдол нэмэгддэг Үүнд:

– Хөхний хорт хавдраар өвчлөх
– Өндгөвчний хорт хавдраар өвчлөх
– Таргалах
– Ясны сийрэгжилт үүсэх
– Хэрлэг төст үений үрэвслээр өвчлөх
– Бухимдал, сэтгэлийн дарамтандорох
– Чихрийн шижингээр өвчлөх

Эхийн сүүг юугаарч орлуулашгүй

Эхийн сүү нь нялхас болоод бага насны х үүхдийн хувьд юугаарч орлуулашгүй хоол бөгөөд хүүхдийн бие махбодь, сэтгэлзүйн хэрэгцээг бүрэн хангах чадвартай. Эхийн сүү нь өвчин үүсгэгч нян, вирус, мөөгөнцөрийн эсрэг хамгаалах бодис агуулдаг тул суулгалт, чихний үрэвсэл, амьсгалын замын халдварт өвчнөөс бага насны хүүхдийг сэргийлэх чадвартай.

Эхийн сүүний ач холбогдол

– Нярай хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор амлуулж 6 сар хүртэл ямар нэгэн хоол хүнс ундааны зүйл өгөхгүйгээр эхийн сүүээр дагнан хооллоно. Бага насны хүүхдийг хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохын зэрэгцээ 6 сартайгаас нь эхлэн тэдний бие махбодын онцлогт тохирсон нэмэгдэл хоолоор хооллох нь зүйтэй байдаг.
– Эхийн сүү нь нялх хүүхдийн ходоод гэдэсний хоол боловсруулан шингээх чадварт байгалиас заяагдсан сүү юм.
– Эхийн сүүнд хүүхдийн ходоодонд хамгийн амархан боловсордог уураг байдаг.
– Эхийн сүүн дэх эрдэс бодис нь үнээний сүүнээс 3-3,5 дахин бага байдагч тэдгээр нь хүүхдийн бие махбодод тохирсон хамгийн зөв харьцаатай байдаг ажээ. Тухайлбал бага насны хүүхдийн ясны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй кальци, фосфорын хэмжээ нь калцийн шимэгдэлтийг сайжруулах тохиромжтой харьцаагаар агуулагддаг байна. Эхийн сүү нь амархан шингэдэг төмрөөр баялаг тул хөхүүл хүүхдийн цус багадалтад өртөх эрсдэл бага байдаг юм.

Хүүхдийн нэрийг бүтэн заяатай яваг гэж бүтнээр нь дууд

$
0
0

3839

Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санааны хэрэг. Бидний эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн нэрийн товчлох нь дотны нэр хэмээдэг ч энэ нь хүүхдийнхээ хувь заяаг хугаслаж буйн илэрэл гэнэ. Жишээ нь Баярцэцэг гэдэг хүүхдээ  Цэцэгээ, Сарангэрэлийг  Сараа, Баянмөнхийг Баянаа гэх мэтээр бүр Бат гэдэг ганцхан үетэй нэрийг хүртэл Баагий болгосон байдаг. Эцэг эхээс билэгшээн хайрласан энэхүү нэр нь тухайн хүний бүтэн мөртэй явахын илэрэл болдог байна.  Тэгэхээр хүүхдийнхээ буян заяаг нь бүтэн байлгахын тулд хүүхэд болон хүний нэрийг бүтэнээр нь дуудаж байх нь зүйд нийцэх аж.

www.unen.mn

Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

$
0
0

12046968_10153257773625975_2882950824569611662_nХүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том гэмтэн байдаг.

1. ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛ: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.

2. НӨХӨРТЭЙГӨӨ (ЭХНЭРТЭЙГЭЭ) ХАРИЛЦАХ ХАРИЛЦААГАА ЭЕРЭГ БАЙЛГА: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.

3. ХҮҮХДЭЭ ЯМАР НЭГ БОЛЗОЛГҮЙГЭЭР ХАЙРЛА: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.

4. ХҮҮХЭДДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ ЗҮЙЛИЙГ ДААЛГА: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.

5. ХҮҮХДИЙНХЭЭ АЛДААГ ДАХИН ДАХИН САНУУЛАХААС ЗАЙЛСХИЙ: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.

6. ХҮҮХДИЙНХЭЭ САЙН ТАЛЫГ НЬ САЙШАА: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.

7. ХҮҮХДЭЭ БУСАДТАЙ БҮҮ ХАРЬЦУУЛ: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.

8. ТА БҮХЭН ӨӨРСДИЙГӨӨ ДЭРГЭД НЬ БАЙГАА ГЭЖ ИТГҮҮЛ: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг-эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.

9. ТАНЫ САХИЛГЫН ЖУРАМ ЗӨВ ҮҮ? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.

10. ХҮҮХДИЙНХЭЭ ҮНЭ ЦЭНЭТЭЙГ БАТАЛЖ ӨГ: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг-эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.


Хүүхдийн ханиадыг бананаар эмчлэх арга

$
0
0

6vohie38trl8saikbsk6j2f1ao_lБананыг устай хольж, хүүхдийн ханиадыг эмчилнэ, бронхит хурдан арилна!
Амттайгаас гадна, хүүхдийн ханиадыг сайн дарна. Хүүхдэд илүү үр дүнтэй боловч том хүнд ч үйлчилнэ. Гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө, амттай, эрүүл, тэжээллэг, мөн хийхэд амархан.

Орц
2 зөөлөн банан,
2 цайны халбага элсэн чихэр,
400 гр буцалсан халуун ус.

Бананаа хальсалж халбага юмуу сэрээгээр нухна. Модон юмуу хуванцарыг ашиглавал банан харлахгүй. Элсэн чихэр нэмж сайтар хутгана. Дээр нь халуун усаа нэмээд хагас цаг байлгана.

Хэрэглэх:
Өдөрт 4 удаа 2 цаг тутамд 100 грамыг хэрэглэнэ. Удахгүй ханиаднаас салах болно. Үнэтэй эм авч хэрэглэх шаардлагагүй, энэхүү амттай нухаш их үр дүнтэй

Хүүхдийг бор хоолонд оруулах дараалал

$
0
0

3839
Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй. Америкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нийтлэлийг өөрийн туршлагатай хавсарган энэхүү мэдээллийг оруулж байна.
fb6442126d7679e1original
Нэмэлт хоолыг 5-6 сартайгаас өгч эхлэх нь тохиромжтой боловч эхийн сүүндээ бүрэн цадаж байвал шаардлагагүй.
1. Хүүхдийн анхны хоол нь эхийн сүү болон тэжээл байдаг бөгөөд үүний дараа ходоодонд өнгөр хамгийн сайн тогтоох чадвартай хүнс бол цагаан будаа юм. Цагаан будааны төрөл бүрийн кашийг нэмэлтээр өгч болох бөгөөд хэрэв та залхуурахгүй бол гэртээ цагаан будааны шүүс, цагаан будааны зутанг хүүхдэдээ бэлдэж өгвөл ходоодны өнгөр маш сайн тогтох ба хэр баргийн хордлого, суулгалтад өртөхгүй, өртсөн ч бусад хүүхдүүдээс бага өвдөх болно. Будааны шүүсийг 2-3 халбагаар өгч дасган, 50гр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд хүүхдэд аюулгүй зөөлөн халбага, бэлтгэсэн байх хэрэгтэй шүү.
2. Будааны шүүс, зутанг 7 хоног өгч дасгасны дараа таны хүүхдийн тухайн сард идэж болох хүнсний ногоонуудаас сонгон нухаж өгч болно. Хамгийн анхны өгч болох тохиромжтой ногоо бол лууван. Түүнчлэн бусад ногооны талаар судлан 7, 7 хоногоор шинэ ногоонуудаа дарааллуулан өгөх хэрэгтэй. Ногоог дангаар нь болон будааны зутантай хольж өгч болно. Мөн 2-3 халбагаар 100 гр хүртэл өдөрт 1-2 таслан өгнө. Төрөл бүрийн амттай каш, жимс, нухашнаас өмнө ногооны төрлүүдийг хүүхдэд идүүлэн сургаснаар ногоо иддэг, дуршил сайтай байх болно.
3. Үүний дараа мөн тухайн сард өгч болох жимснүүдээс сонгон авж нухаж өгнө. Мөн 7,7 хоногоор бага багаар өгөх бөгөөд жимсийг болгоомжтой өгөх хэрэгтэй. Жишээ нь манай хүүхдэд лийр тийм ч сайн тохирдоггүй анх 2-3 халбагыг өгөхөд бөөлжиж байсан бөгөөд одооч лийр идэхээр өтгөн нь шингэрдэг. Хоолонд оруулах энэ үе, дэс дараалал таны хүүхдэд юу тохирох тохирохгүйг мэдэх хамгийн тохиромжтой үе юм.
4. Энэ дарааллаар 7.7 хоногоор шинэ орцуудыг туршсны дараа амттай каш, махны шөл, бантан болон бусад хоолнуудыг дараалан өгөх хэрэгтэй. Анхаарах: Зөгийн бал болон үхрийн сүүг 1 нас хүртэл өгөхгүй байх нь судалгаагаар нотлогдсон бөгөөд тус бүрдээ хүүхдэд 1 наснаас өмнө хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

ЭЭРЭХЭЭ БОЛЬСОН

$
0
0

content_362Хичнээн хачин санагдаж байгаа ч хүүгийн маань эрүүг хэл бичгийн хичээл эдгээсэн. Итгэхгүй байна уу. Бүгдийг тэс дараалалтай яръя.

Нэг удаа шөнө хажуу айлд түймэр гарсан юм. Айж сандарсан хөршийн эмэгтэй чанга хашгиран гэрт орж ирээд балчир хүүг маань сэрээв. Жаал хүү нойрмог гарч гүйлээ. Түймрийн гал, шатаж байгаа модны тачигнасан дуунаас айсан хүү ээрдэг болсон. Анагаах ухаан юугаар ч тус болж чаддаггүй өвчин нь эдгэрдэггүй. Нэг удаа хүү сургуулиасаа харьж явдал танихгүй хүн ийм гудамжны тийм байшини хаана байдаг бэ хэмээн асуужээ. Түүнийг арай ядан үгээ хэлж байх хооронд тэр эр тэвчээртэй хүлээж байсан. Хариуг сонсоод тэрбээр гэнэт “Би ч гэсэн багадаа чам шиг байсан. Залуу минь, төрлөх хэлээ сайн ашигла. Түүний ачаар би эдгэрч, түүнд дуртай болж их сургуулийн багш, дараа нь хэл бичиг уран зохиолын эрхлэгч болсон юм. Миний эмчилгээний арга хялбархан. Уншиж, ярьж байгаа бүхэнээ ялан дуулж байх хэрэгтэй… гэж.

Эдгээр үгс хүүгийн сэтгэлийг гүн хөндөж. Тэр үеэс хойш хүү маань хэл яриагаа сэрэхээсээ авахуулаад унтах хүртлээ дасгалжуулдаг болов. Түргэн хэллэг, хошин дуурь, дуурийн хэсгүүд, дуу, онигоо, шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол, үлгэр домог, тууль, сонин сэтгүүл, мөн уран зохиолын номуудыг бүгдийг ашиглаж байсан. Тэр уулзалтаас хойш урт удаан жил өнгөрсөн. Байнга бэлтгэл дасгал хийж, тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй байсаны ачаар хүү маань ээрэхээ больсон. Тэрбээр цэвэрхэн, ялимгүй ч гэсэн гацахгүй ярьдаг. Одоо тэр маань манай хүү, охин хоёртой сайхан амьдарч байна. Энэ зөвлөгөөг өгсөн хүнд би насан туршдаа талархаж явдаг.

Хүүхдийнхээ чих өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?

$
0
0

chihХүүхдээ уйлахад бараг бүх ээж аавууд чих нь өвдөөгүй байгаа гэж өөрийн эрхгүй боддог. Учир нь чихний халдвар маш элбэг тохиолддог бөгөөд үндсэн шинж нь чих хүчтэй өвдөх буюу уйлах байдаг.

Чихний халдварыг түүний бүтцэд нь тулгуурлан гадна чихний, дунд чихний халдвар гэж ялгана. Гадна чих гэдэг нь чихний дэлбэн, суваг юм. Дунд чих нь хэнгэргэн хальсаар гадна чихнээс тусгаарлагдана. Дунд чих нь алх, дөш, дөрөө хэмээх сонсголын маш жижиг 3 яс байрлах агааржилт бүхий жижиг (1.3 см) хөндий болно. Дунд чихний хөндий нь хамрын хөндийтэй нарийн гуурсаар холбогдоно. Энэ гуурсыг сонсголын буюу евстахийн (Италийн алдарт анатомич Eustachius-ийн нэр) гуурс гэнэ. Энэ гуурс дунд чихийг агааржуулж түүнд шингэн хуримтлагдахаас сэргийлэх үндсэн үүрэгтэй. Хүүхдэд евстахийн гуурс маш нарийхан, богино байдаг нь дунд чихний халдвараар өвчлөх эрсдэл болдог.
Гадна чихний цочмог үрэвслийн үндсэн шинж нь чихний гадна (шанааны) сэртэн дээр дарахад өвдөх, дэлбэнг татахад өвдөх шинж юм. Бохир ус чихэнд орох, чихийг цэвэрлэхдээ гэмтээх, чихэндээ гадны биед оруулах, бариу малгай/алчуур өмсүүлэх, чих цоолох зэрэг нь гадна чих үрэвсэх шалтгаан болно. Гадна чихний үрэвслийн үед эмчийн үзлэгээр чихний суваг нилэнхүйдээ улайж хавагнасан харагдахаас гадна чих орчмын тунгалагийн булчирхай томорсон байж болно. Эмчилгээ нь хүнд хөнгөний зэргээс хамаарна. Хөнгөн, хүндэвтэр тохиолдолд антибиотиктой (гормонтой болон гормонгүй) дусаалга 7-10 хоног, харин хүнд тохиолдолд антибиотик уулгаж хэрэглэнэ.

Тэгвэл дунд чихний халдвар нь евстахийн гуурс нус, цэр, идээ, нян, вирусаар бөглөрснөөс үүснэ. Үүнээс болж дунд чихэнд шингэн хурмтлагдан хэнгэргэн хальсанд даралт үзүүлж хүчтэй өвдөлт үүсгэнэ. Ясли цэцэрлэгт явах/ханиад шуухинаагаар олон удаа өвчлөх, гэр дотроо нүүрс түлээ түлэх/тамхи татах, байнга соосго хөхүүлэх, хүүхдийг эгц дээш харуулан хэвтүүлж угжих, харшил зэрэг нь дунд чихний халдвараар өвчлөх эрсдэл болдог.

Ханиад шуухинаагаар өвчлөөд хэд хоносны дараа гэнэт чихээр хүчтэй өвдөж эхэлнэ. Хүүхэд өндөр биш халуурах (эсвэл халуурахгүй ч байж болно), хэвтээ байрлалд өвдөлт улам ихэсдэг тул унтаж чадахгүй, шөнө илүү их уйлах, хөхөхөд өвдөлт нэмэгддэг тул хөх/угжаа хэд сороод л амнаасаа гаргаж чанга уйлах шинжүүд нь дунд чихний халдварын өвөрмөц шинжүүд юм. Өвдөлт босоо, толгой цээжийг өндөрлөсөн байдалд арай намддаг. Түүнээс гадна хамар битүүрэх, хамраас нус гоожих, хоолой залгиур улайх шинжүүд илрэх нь элбэг. Нярай, хөхүүл насныханд бөөлжих, баас шингэрэх шинж илэрч болзошгүй. Цэцэрлэг, сургуулийн насныхан чих өвдлөө гэж зовиурлахаас гадна чих шуугих, толгой өвдөх, сонсгол буурах, тэнцвэр алдагдах шинжүүдийг хэлнэ. Зарим тохиолдолд хэнгэргэн хальс нимгэрэн цоорч чихнээс булаг гоожиж эхэлнэ. Энэ үед өвдөлт эрс багасч бараг зовиургүй болно. Хүүхэд маш хүчтэй уйлж байснаа гэнэт тайвширч унтах нь хэнгэргэн хальс цоорсон шинж байж болзошгүй гэдгийг санаарай.

Дээр дурдсан шинжүүд илэрч хүүхдийн чинь чих өвдөж байна гэж үзвэл нарийн мэргэжлийн эмчид заавал хандана уу. Хэрвээ эмч хүүхдэд чинь чихний халдвар гэсэн онош тавьсан бол 5 хоноод заавал эргэж үзүүлээрэй.

Ханиадны сироп бэлтгэх жор

$
0
0

BabyЭм амтгүй, гашуун болохоор хүүхэд уухгүй байх тохиолдол их гарна. Хүүхэд тань дургүйцэхгүй уух ханиадны эм өөрсдөө бэлдэх арга ээж нарт санал болгож байна. Ханиалгаж байхад зөгийн бал, сонгино хоёр уушгийг цэрнээс цэвэрлэнэ. Жижиг саванд 1 стакан зөгийн бал, жижиглэж хэрчсэн дунд зэргийн хэмжээтэй сонгиноо,1цайны халбага ганга хийнэ. Сонгиноо зөөлөртөл зөөлөн гал дээр чанадаг. Энэ сропийг хүүхдэд 1 цайны халбагаар өдөрт уулгадаг. Сиропыг төмсний нухаш, мах, ногоотой хоолонд хийж өгч болдог.

Viewing all 657 articles
Browse latest View live