Монголчууд бид “Шүд эрүүл бол бие эрүүл” гэж ярьцгаадаг. Бага насны хүүхдийн сүүн шүд хэдий чинээ эрүүл ургана төдий чинээ ясан шүд ургахад сайнаар нөлөөлдөг байна.
Бага насны хүүхдийн шүдийг хэрхэн арчлах вэ?
Хүүхдийн шээс яагаад задгайрдаг вэ?
Дөрвөөс дээш насны хүүхэд 21 хоногийн хугацаанд нэгээс илүү удаа шөнө нойрон дундаа орондоо шээж байгаа тохиолдолд шээс задгайрах өвчтэй болсон байж магадгүй гэсэн үндэслэлээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүүхдийн шээс задгайрахыг мэргэжлийн хэлээр энурез гэдэг.
Эмчилгээ
Хүүхдийн шээс задгайрлыг эмчлэхдээ хэрэглэж болох бүх аргуудыг хослуулан хэрэглэх нь зохистой гэж үздэг. Эцэг, эхийн зүгээс дараах арга хэмжээг авч болно. Үүнд:
- Өөртэй нь адил асуудалтай өөр олон хүүхэд байдаг гэдгийг тайлбарлан хэлж, хүүхдэдээ сэтгэл санааны дэм өгөх хэрэгтэй.
- Живх хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Шээс задгайрах өвчтэй 4-5 настай хүүхдүүдийн дийлэнх нь шээх шингээгч живхтэй өссөн байдаг нь судалгаагаар тогтоогдсон юм. Ийм живхийг унтах, айлд зочлох, замд гарах зэрэг онцгой тохиолдолд л хэрэглэж байх нь зохистой гэж эмч нар үздэг. Хүүхэд ойтойгоосоо эхлэн аажмаар живх хэрэглэхээ болж, эцэг, эх нь суултуур ашиглан бие засдаг болгож сургах ёстой байдаг. Гэвч өрнөдийн орнуудад шингээгч живх өргөнөөр хэрэглэдгээс болж зарим хүүхэд яаж бие засах ёстойгоо ч мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг аж.
- Унтахын өмнө шингэн юм уух хэрэггүй. Коланы төрлийн ундаа, кофеин агуулсан хийжүүлсэн ундаа хүүхдэдээ өгөхгүй байсан нь дээр.
- Унтахынхаа өмнө бие засдаг болгож сургах хэрэгтэй. Хүүхдийг шөнө дунд сэрээж бие засуулах нь таагүй нөлөө үзүүлдэг гэж үздэг. Нэгэнт л сэрээсэн тохиолдолд нойрон дунд нь биш харин гүйцэд сэрээж байж бие засуулж байх хэрэгтэй. Үгүй бол шээс задгайрлыг улам даамжруулах эрсдэлтэй.
- Унтахын өмнө хөдөлгөөнтэй тоглоом тоглох, элдэв кино үзэх зэргээр хүүхдийг хэт хөөрлийн байдалд оруулахгүй байхыг хичээх. Орондоо шээлээ гэж хүүхдийг хэрхэвч загнаж болохгүй. Шээс задгайрах нь хүүхдийн буруу бус харин эцэг, эхийн хамт шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй.
- Орондоо шээлээ гэж хэрхэвч шийтгэж болохгүй. Хүүхэд үүнээс болж эцэг, эхээсээ дутахааргүй их шаналж байдаг. Мөн шөнө албадан живх өмсгөх нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй байдаг. Биеэ аваад явахуйц насны хүүхдийг өглөөд өөрөө усанд орж, цагаан хэрэглэлээ сольж байхыг шаардаж болно.
Эмийн эмчилгээ
Эмчилгээний бусад арга үр дүнгээ өгөхгүй байгаа үед эмийн эмчилгээг хэрэглэдэг. Эмийн эмчилгээг зөвхөн эмчийн заавар, хяналтын дор хийж болно. Гол төлөв дааврууд, сэтгэц сэргээх үйлчилгээтэй эмүүд, сэтгэц гутралын эсрэг эмүүдийг мэргэжлийг сайн эмчийн удирдлаган дор хэрэглэх бөгөөд харьцангуй богино хугацаанд өвчтөнүүдийн 30% нь шээс задгайрлаас бүрэн ангижирдаг.
Эмийн бус эмчилгээ
Хүүхдийн шөнийн шээс задгайрал буюу энурезийг эмчлэхдээ эмийн эмчилгээнээс гадна сэтгэл заслын эмчилгээ өргөнөөр ашиглах хэрэгтэй. Сэтгэл зүйч нь хүүхдэд сэтгэлийн дэм өгч, өвчинтэйгөө тэмцэхэд нь сэтгэл зүйн хувьд бэлтгэж өгдөг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, эцэг эхтэйгээ харьцах, эсвэл хичээл сургуультай холбоотой асуудлыг нь шийдэх нь маш сайн үр дүн өгдөг.
Дан ганц сэтгэл заслын эмчилгээ нь тогтвортой сайн үр дүн өгдөггүй болохоор эмчилгээний бусад аргуудтай хослуулах хэрэгтэй. Харилцан ярилцахаас гадна ховс эмчилгээг ашигладаг.
Хүүхдийн шээс задгайрах өвчинд тун хариуцлагатай хандаж, курс эмчилгээг дуустал нь хийлгэx.
Тав хүртэл насны хүүхдэд компьютер хориотой
Өнөөгийн өсвөр насны хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна.
Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерын өмнө бүү суулгаарай. Харин та тав хүрсэн хүүхдэдээ компьютер бэлэглэж байгаа бол түүнд өдөрт 30 минутаас ихгүй хугацаагаар ашиглахыг зөвшөөрөөрэй. Үүнийг долоон нас хүртэл нь хэрэгжүүлнэ.
Харин 7-12 насны хүүхэд дэлгэцийн өмнө өдөрт нэг цаг хүртэл сууж болно.
12-16 насныхан хоёр цагаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол хүүхэд тань ойрын харалган, нүдний даралт зэрэг хүнд өвчин тусах аюултай.
Хүүхдийн сэтгэл санааны байдал, сэтгэл хөдлөл тэдний биеэ авч яваа байдал, эрүүл мэнд, мэдрэлийн системийн онцлог шиг ялгаатай байдаг. Тиймээс зарим хүүхэд хагас цагийн дараа ядаргаа нь тайлагддаг бол зарим нь 10 минут, бүүр компьютерын ширээнээс босоод л арилдаг байх жишээтэй.
“Компьютер”-ийн ядаргаанд орсныг илрүүлэх дөрвөн шинж байдаг.
- Хяналтаа алдаж эхэлдэг. Хүүхэд нүүрэндээ үе үе хүрч, хуруугаа хөхөж, урваганаж, хашхирна.
- Компьютер сонирхох сонирхол нь буурна. Хүүхэд үе үе алмайрч, ярианд оролцож, бусад зүйлсэд анхаарлаа хандуулна.
- Ядарсан” мэт байна. Хүүхэд тал тал тийшээ хазайж, сандлын түшлэг налж, сандлын буланг түшиж, хөлөө дээш болгоно.
- Сэтгэл мэдрэлийн хариу урвал үзүүлнэ. Хүүхэд үсэрч, бүжиглэхдээ хашхирч, хөөрөн инээнэ.
Стресс ихтэй ээжээс уйланхай хүүхэд төрдөг
Австралийн Мельбурны их сургуулийн энэ судалгаанд жирэмсний эхний хэдэн сар дээрээ байгаа нийт 300 эмэгтэйг хамруулж, тэднийг стресс, сэтгэл зовинох бэрхшээлтэй тулгарч байсан эсэхийг нь тодорхойлсны дараа ажиглаж эхэлсэн байна.
Судлаачид эх, хүүхдийг төрж, нэг ой дөрвөн сар хүртэл нь ажиглажээ. Эхчүүдийн 10 хувь хүүхдүүд байнга уйлж байна гэж гомдоллож байсанд дүн шинжилгээ хийхэд сэтгэл зовинох асуудалтай байсан эхчүүдийн хүүхэд хавьгүй удаан уйлж байж. Үүнтэй холбоотойгоор эмч нар жирэмсэн байхдаа сэтгэл зовинох бэрхшээлтэй эхчүүдийг цаг тухайд нь сэтгэл зүйч нарт хандаж байхыг зөвлөжээ
Иймд жирэмсэн болохоосоо өмнө стресс, сэтгэл зовинох, гэнэт сандрах зэрэг бэрхшээлтэй тулгарч айж түгшсэн эхчүүдийн хүүхэд их уйлдаг ажээ. Судлаачид үүний шалтгааныг нарийн тодорхойлж чадаагүй байна. Тийм ээжүүд хүүхэд хүмүүжүүлэхдээ илүү их тулган шаарддагаас хүүхэд их уйланхай болдог гэсэн таамаглал дэвшүүлжээ. Түүнчлэн эх үрээ тээх явцдаа стрессийн даавар хэт ихээр ялгаруулснаас болсон байх магадлалтай гэнэ. Уг даавар ихсээр нэвтэрч, хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх боломжтой аж.
Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?
Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай. Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.
Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.
Хэдээс хэдэн цагт Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ?
Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш 20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг. Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.
Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно.
Сүүдэрт суух юм бол гадаа гарах хэрэггүй
Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр.
Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа
Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Автомашины зогсоолоос хол яв
Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.
Тамхичин ээж, аавуудаас зугтаарай
Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?
Хүүхдээ загнахдаа гаргаж болохгүй 10 үйлдэл
Бид хүүхдээ буруу зүйл хийхэд нь ихэвчлэн загнаж,зандардаг. Загнах нь буруу биш ч,БУРУУ загнаснаас болж хүүхдийн зан авирт нөлөөлдөг. Зэмлэхдээ үзүүлж болохгүй 10 зүйлийг танд хүргэе.
■ Сэтгэл хөдлөлтэй загнаж болохгүй Сэтгэл хөдлөлтэй загнахгүйн тулд эхлээд гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй.Та хүүхдээ сэтгэл хөдлөлтэй буюу эмоци ихтэй загнаад байвал танай хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог.
■ Хүүхдийнхээ хэлэхийг сонсолгүй загнаж болохгүй Жишээлбэл танай 2 хүү муудалцаж, зодолдлоо гэж бодъё. Та шалтгааныг нь сонсоо ч үгүй хэрнээ томыгоо загнадаг уу? Ингэж болохгүй, эхлээд хүүхдийнхээ хэлэхийг анхааралтай сонсож, зөв тунгаах хэрэгтэй.
■ Хүүхдээ загнахдаа хэдэн цагаар үглэж болохгүй Зарим эцэг эхчүүд маань хүүхдээ загнахдаа урд өмнө болсон явдлыг хамруулж эсвэл нэгийгээ загнахдаа бусад хүүхдээ хомроголуулан үглэдэг. Үглэж загнаснаар хүүхэд юунд, яагаад гагнаж байгааг ойлгохгүй. Загнаж байгаа гол шатгаан, яагаад уурласан зэрэг нь хүүхдийн сэтгэлд үлддэггүй, харин ч эсрэгээрээ уурлаж, уцаарлаж, зэмлэж байгаа дүр төрх л хүүхдийн сэтгэлд хүчтэй үлддэг.
■ Өөрийн нөхцөл байдлын үүднээс загнаж болохгүй Ядарч байхад шуугилдлаа гэх зэрэг шалтгаанаар хүүхэддээ уурлаж болохгүй. Энэ нь хүүхдэд хэт хатуудсан шийтгэл болж, дараа нь үүндээ өөрөө харамсах болно.
■ Ээж аавууд зэрэг зэрэг нэгэн тал болон загнаж болохгүй Тухайлбал ээж нь хүүхдээ загнаж байхад аав нт өмөөрч болохгүй. Гэхдээ ээжийг загнаж байхад аав нь хажуунаас хүч түрэн зэмлэж болохгүй. Учир нь хүүхэд зугтах газаргүй болж, гэмээ ухаарахаасаа илүү хүнийг аргалдаг болно.
■ Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй Тэр ч мундаг байхад, энэ ч хурдан хийчихэж байхад хэмээн хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй нэгэн болгоно. Эсвэл зөвхөн нэг хүүхэдтэй харьцуулах нь тэр хүүхдэд дургүй болох хандлагыг бий болдог. Энэ нь ихэвчлэн нэг айлын хүүхдүүдийн дунд үүсдэг тохиолдол.
■ Өчигдрийн хэлсэн үг өнөөдөр солигдож болохгүй Жишээлбэл аав нь хүүхдээ хоол идсэн аягаа хураа гэхэд ээж нь чадахгүй ээ, хагалчихна гэж болохгүй. Энэ тохиолдолд хүүхэд хэнийх нь үгэнд орохоо мэдэхээ байж, ээж эсвэл аавд итгэхээ болих ч хандлага болж магадгүй. Иймээс ээж аавууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэгэн зорилго, үйл, үгэй байх ёстой.
■ Хүүхдээ бүхэлд нь үгүйсгэсэн үг хэрэглэж болохгүй Төрөөгүй нь дээр байсан юм, чи угаасаа чадахгүй, яв зайл гэх зэрэг түүнийг үгүйсгэсэн, няуаасан үгийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хүүхдийн оюун ухаанд гүн гүнзгий шарх үлдээдэг.
■ Урдны явдлыг сөхөн загнаж болохгүй Хүүхдээ загнаж байхдаа тэр зүйлтэй холбоотой урд нь гаргасан алдааг санан, дахин сөхөж загнах нь утгагүй. Таагүй бодол л үлдээхийн нэмэр.
■ Бие махбодийн шийтгэл байж болохгүй Ингэснээр хүүхэд айснаасаа болж өөрийгөө хамгаалахын тулд худал хэлдэг болно. Энэ шийтгэл нь хүүхэд буруугаа ойлгохоосоо илүү хүнийг хуурч, биеэ өмөөрөхөд сургана. Мөн найзууддаа дээрэнгүй болж төлөвшинө.
7 сар хүрээгүй хүүхдийг тосч бие засуулж болохгүй
Манай монголчууд хүүхдийг тосч бие засуулах хандлагатай байдаг. Гэтэл олон улсын хүүхдийн эрүүл мэндийн байгууллагуудын үзэж буйгаар нярай хүүхдийг тосч бие засуулах нь хүүхдийн дөнгөж хөгжиж эхэлж буй нуруугы булчинд ачаалал өгөн сөргөөл нөлөөлдөг байна. Тиймээс хүүхдийн нурууны булчин хөгжиж гүйцэх хүртэл ядаж 7-8 сар хүртэл нь живх хэрэглэх нь зүйтэй аж.
Хүүхдэд нэр өгөх ёс
Хүүхдэд нэр хайрлах ёс нь эрт үеэс их нарийн учир жанцантай байжээ. Монгол хүн өдөр, гаригийн сайныг харж өлзий дэмбэрэл, эрүүл энхийг билэгдэн нэр өгдөг байжээ. Лам багшаасаа нэр гуйна. Нэр өгөх үүрэг эцэг хүнд оногддог. Нэрийг дараах хэдэн чиглэлээр өгдөг.
1. Төрсөн жилээр нь билэгшээж нэрлэнэ. Хулгана, туулай, луу, барс…
2. Төрсөн гарагаар нь нэрлэнэ. Даваа, Мягмар, Буд…
3. Төрсөн сар гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. Санчир, Эрхэс, Марал… мэт
4. Од гаригийн тохиол баримтлан нэрлэнэ. Саран, Нархан, Хишиг, Мөнгөн гэх мэт …
Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзаж байсан баримт бас байна. Бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв. Мөн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ нэр өгөхдөө маш их учир жанцантай ханддаг байжээ. Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв. Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байж. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болсон байна. Ёс уламжлалаа мэдэхгүйн уршиг энэ юм. Дээр үеийн хүмүүс хүүхдэдээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байж. Ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.
Ээжүүд юунд ихээр санаа зовдог вэ?
Эрүүл хүүхдийн хоол хүнсний шимт тэжээл ба ач тус?
Хоол бол хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ байдаг. Хүмүүсийн амьдралын түвшин, амьдрах хэв маяг, хоол хүнсний сонголт өөр учраас хоол хүнс нь ч ондоо байдаг. Гэхдээ ямар ч эцэг эх хүүхэддээ хамгийн сайн бүхнийг хийж өгөхийг хүсдэг билээ. Энэ нь хүүхэд төрсөн тэр мөчөөс л эхэлдэг. Хүүхдийн хоол тэжээлийн талаарх энэхүү мэдээллээс та хүүхэддээ ямар шим тэжээл нэн чухал болохыг олж мэдэхээс гадна нэмэлтээр хоолны зөвлөгөө авах болно.
Төрсний дараа хүүхдийг шууд хөхөөр хооллох нь хамгийн сайн эхлэл юм. Эхний 6 сартайд ихэнхдээ хүүхдийн хоолны цэсэнд зөвхөн сүү байдаг. Мэдээж, хүүхдэд хамгийн сайн хоол нь эхийн сүү бөгөөд дөнгөж төрсөн хүүхдэд шаардлагатай бүхий л эрдэс, шим тэжээлийг хөхний сүү л өгөх боломжтой. Эхийн сүү нь маш чухал ач холбогдолтой бөгөөд тэжээллэг чанартай байдаг.
Жишээ нь эхийн сүү нь хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилд шаардлагатай бүхий л шимт бодисыг агуулсан ба халдвараас хамгаалдаг. Хөхний хүүхэд суулгалт өвчнөөр 14.2 дахин, амьсгалын цочмог халдвараар 3.6 дахин бага өвчилдөг. Эхийн сүү харшлаас хамгаална, оюуны чадавхийг дээшлүүлнэ. Эхийн сүү нь артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчин, элэгний өвчин болон хавдраас сэргийлнэ. Хүүхдийн шүд, эрүү зөв хөгжих, хэл ярианы хөгжил сайжрах, дунд чихний үрэвслээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Гэхдээ зарим нэг шалтгааны улмаас хөхөөр хооллохоо цөөлөх, болих эсвэл бүр хөхүүлэхгүй байх нөхцөл үүсдэг. Жишээ нь зарим эх өвчний улмаас эсвэл эмийн эмчилээ хийлгэж байгаа тохиолдолд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй болдог. Хөхөөр хооллохоос татгалзах бас нэг шалгаан нь хөхний толгой нь амархан хагарах, хүүхдээ хөхүүлж байх явцад нуруу нь хөших, хөхний өвчин байдаг. Дутуу төрсөн нярай хүүхэд ихэвчлэн хөхөө сорж хооллож чаддаггүй, зарим хүүхэд эхийн сүүгээр дангаар хооллоход хангалттай өсөж бойждоггүй. Хүүхдээ үлдээж гадагш явах эсвэл ажилдаа эргэж орох зэрэг өөр бусад шалтгаанаар хөхөөр хооллохоо зогсоох зайлшгүй шаардлага гардаг.
Ямар ч шалтгаанаар бай та хүүхдээ угжаар хооллох тохиолдолд таны хувьд тухайн нөхцөл байдалд зөв зүйл хийж байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв та ийм шийдвэр гаргасан бол АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбоо, Европын хүүхдийн хоол боловсруулах замын эмгэг судлаач, элэгний эмч нарын холбооны зөвлөмжийн дагуу үйлдвэрлэсэн, эхийн сүүний уургийн харьцаагаах бүтээгдсэн дэлхийд чанараараа танигдсан бүтээгдэхүүн сонгоорой.
Дэлхий дахинд эхийн сүүтэй хамгийн ойрхон найрлагатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Нутришиа компани нь 30 жилийн турш эхийн сүүг судлаж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж үйлдвэрлэдэг ба зөвхөн эхийн сүүг судлаад зогсохгүй хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, хүүхдийн шаардалагатай шим тэжээл, дархлаа тогтолцоог нарийн судласны үндсэн дээр бүтээгдэхүүний шинэчлэлээ хийдэг учир Нутришиа компани бүтээгдэхүүнп хүүхэд бүрийн онцлогт тохирсон байдаг.
1-3 настай хүүхэд идэвхтэй өсч хөгждөг ба хоол тэжээлийн онцгой хэрэгцээтэй байдаг. Ихэнх шимт бодисын хэрэгцээ энэ насны хүүхдэд насанд хүрэгчдийнхээс өндөр байдаг. Зарим нэгэн шимт тэжээл нь энэ үед илүү чухал бөгөөд цаашдын өсөлт болон суралцахад суурь болж өгөх юм. Жишээ нь хүүхдийн хоолны цэсэнд нэмэх шаардлагатай чухал шимт тэжээлүүдийг дурьдвал:
Төмөр
Хэрэглэх хэмжээ = 6.9мг өдөрт
Төмөр нь бидний биед маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс юм. Энэ нь гемоглобины төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэдэг, цусан дахь уураг нь биед хүчилтөрөгч түгээдэг. Мөн түүнчлэн энэ нь таны хүүхдийн тархины үйл ажилгааг дэмждэг, цаашид суралцах чадавхийг дэмжиж өгдөг. Тиймээс насанд хүрэгчтэй харьцуулахад бага насны хүүхдэд биеийн жингийн 1 кг бүрт 5 дахин их төмөр шаардагддаг. Төмөр нь маш олон хоол хүнсэнд агуулагддаг боловч 3 нас хүртэлх хүүхдийн талаас дээш хувь нь авах ёстой хэмжээгээ авч чаддаггуй байна. Төмрийн дутагдал нь таны хүүхдийг ядрааж сульдаах, нойрмог болгохоос гадна цус багадалт, эрүүл мэндийн болон хөгжлийн асуудалтай болгож болзошгүй. Тиймээс та хүүхэддээ хоол хүнснээс өдөрт хангалттай төмөр авч байгааг шалгах нь чухал юм.
Төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүн:
Тал тахианы цээж (ойролцойгоор 60г) 0.3мг агуулдаг
Бор тахианы мах – 60г 0.5мг агуулдаг
Чанасан хатуу өндөг – 1 бүтэн өндөг нь 1 мг агуулдаг
Хэрчим утсан үхрийн мах эсвэл хонины 1 хэрчим – (28г) 0.8мг
Сарин загас – 50г хэмжээ нь 1.4мг агуулдаг
Бууцай – 1 халбага болгосон бууцай 0.3 мг төмөр агуулдаг
Брокколи – 1 ургамал нь (20г) 0.2мг агуулдаг
Жигнэсэн шош – 1 халбага 0.3мг агуулдаг
Буудайтай талх – 1 дундаж хэрчим 0.6 мг агуулдаг
Сэвэг зарам – 1 халбага 0.7 мг агуулдаг
Хатаасан чангаанз – 1 чангаанз 0.3мг агуулдаг
Өглөөний хоол (сериал) – 1 аяга (30гр) 2.3 мг агуулдаг
Нутрилон 3 тэжээлийн сүүнд – 400 ml 1.2мг агуулдаг
Кальцийн өдрийн хэмжээ бол = 350мг
Бага насны хүүхдийн ясны хөгжилд кальци чухал ач холбогдолтой – бага насны хүүхдэд насанд хүрэгчтэй харьцуулахад 3 дахин илүү кальци хэрэгтэй байдаг.
Кальци нь ясны хөгжил хэвийн байхад чухал ач холбогдолтой. Энэ нь цусны нөжрөлт, мэдрэлийн төв болон булчингийн үйл ажиллагааг дэмждэг ба хүүхэд өсөхийн хэрээр эрүүл шүдтэй байхад тусалдаг. Сүү нь кальцийн маш сайн эх үүсвэр юм. Мөн түүнчлэн сүү нь хоолны чухал хэсэг боловч үнээний сүүнд шимт бодисууд хангалттай агуулагддаггүй.
Таны хүүхэд өдөрт 600 мл сүүнээс хэтрүүлэх хэрэггүй учир нь бусад шимт тэжээл болон хоол хүнсэнд нөлөөлж болзошгүй юм.
Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах сайн кальцитай хүнсний бүтээгдэхүүн:
Тослогтой сүү – 100 ml 118 мг агуулдаг
Тараг – 1 дундаж аяга тараг (125гр) 152 мг өгдөг
Бяслаг – 1 жижиг хэсэг (20гр) 150 мг өгдөг
Дүпү – 1 зүсэм (20гр) 296мг өгдөг
Нутрилон 3
Цайр:
Цайрын өдрийн хэмжээ 5мг
Цайр нь биеийн бүх эд эсүүдэд чухал эрдэс юм. Энэ нь өсөлт, ясны бодисын солилцоо, шархыг эдгээх болон ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Хүүхдийн амтлах болон үнэртэх мэдрэлд нөлөөлдөг. Бага насны хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 3 дахин их цайр шаарддаг ба зөв хэмжээгээр хэрэглэхэд хүүхэд насных нь туршид хэвийн өсөлтөнд хувь нэмэр оруулдаг.
Хүүхдийнхээ хоолны цэсэнд оруулах цайраар баялаг хоолуудыг дурьдвал:
Мах, сүү, цагаан идээ, баяслаг, талх, амуу тариатай өглөөний хоол гэх мэт багтддаг
Витамин А
Өдөрт уух хэмжээ = 400 мкг (0.4 мг)
Витамин А маш олон үүрэгтэй, хараа, арьс болон эсийн эрүүл мэндэд чурал ач холбогдолтой олон үйл ажиллагатай юм. Энэхүү витаминыг зөв хэрэглэх нь таны хүүхдийн цаашдын дарахлааг дэмждэг. Витамин А агуулдаг хүнсний бүтээгдэхүүнийг дурьдвал: Баяслаг, Өндөг, Тараг гэх мэт багтдаг. Витамин А нь лууван, хар ногоон, улбар шар, хүнсний ногоо, жимс жимсгэнд олддог бодис юм.Таны хүүхдэд хангалттай их сайн эх үүсвэр болох хоолны цэс бол лууван, төмөс, манго, бууцай, хар ногоон байцаа ба замаг гэх мэт байж болно.
Витамин С
Хэрэглэх хэмжээ = өдөрт 30 мг
Витамин С таны хүүхдийн дарила тогтолцооны үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг, байгалийн антиоксидант ба харшлаас хамгаална. Та хүүхдийнхээ хоол тэжээлээр хангалттай витамин С өгснөөр тэдний амьдалынхаа турш байгалийн эсэргүүцэх чадварыг нь бататгаж өгч байгаа юм. Бага насны хүүхдэд хэмжээнээсээ хамаараад насанд хүрэгчтэй харьцуулахад 4.5 дахин витамин С хэрэгцээтэй бөгөөд үүнд хоол хүнсэнд нь шинэ жимс болон ногоо багтаах хэрэгтэй, ялангуяа бууцай, улаан лооль, гүзээлзгэнэ болон жимс жимсгэнэ, жүрж, цэцэгт байцаа.
Таны хүүхэд тэжээвэр амьтантай байхын ач тус
Амьтанд хайргүй хүүхэд гэж үгүй. Тэр дундаа муурын зулзага, туулайн бүжин, нохойн гөлөг тэжээхийг хүүхэд бүр хүсдэг ч зарим эцэг эх үүнийг нь зөвшөөрдөггүй. Учир нь гэр орны ажил дээр дахин нэг ажил нэмэгдэнэ, гэрт бааж шээн томчууд л арчилна гэхчлэн төвөгшөөж сөрөг талаас нь харж хүүхдийнхээ хүсэлд “үгүй” гэж хэлэх тохиолдол гардаг.
Гэвч тэжээвэр амьтан нь хүүхдийн хүмүүжил, цаашлаад зөв хүн болж төлөвшихөд нь хэр их эерэг нөлөө үзүүлдэгийг та бодож үзсэн үү. Нохой тэжээдэг хүн 10 насаар залуу харагддагийг ч судлаачид аль хэдийнэ тогтоожээ. Тиймээс та хүүхдийнхээ хүсэлд татгалзсан хариу өгөхөөсөө өмнө “Тэжээвэр амьтан миний хүүхдэд хэр эерэг нөлөө үзүүлэх вэ” гэж нэг бодоод үзээрэй.
Ингээд таны хүүхэд тэжээвэр амьтантай байх 10 шалтгааныг танилцуулъя
1. Үүрэг хариуцлага
Амьтан тэжээснээр хүүхдэд тань нэн түрүүнд төлөвших зан чанар бол үүрэг хариуцлага юм. Учир нь хүний аливаа зүйлд хариуцлагатай байх чадвар бага насандаа төлөвших нь хамгийн үр дүнтэй байдаг. Өөрөө арчлах, гадаа салхилуулах, хооллож ундлах гээд бүхий л зүйлст амлалт авч амьтан тэжээж байгаа хүүхэд амлалтандаа хүрэх гэж мэрийсээр үүрэг хариуцлагатай нэгэн болох юм. Гэхдээ мэдээж та хүүхэддээ тусалж, зааж зөвлөх хэрэгтэйг санаарай.
2. Өөртөө итгэлтэй байдал
Хүүхдээ том болсон хойноо хүнтэй чөлөөтэй харьцаж чаддаггүй нэгэн болохыг ямар ч эцэг эх хүсэхгүй нь лавтай. Харин хүүхэд тэжээвэр амьтан, ялангуяа өөртэй нь тоглож нааддаг нохой муур тэжээснээр өөртөө итгэлтэй болдог. Учир нь амьтад тэднийг хүүхэд гэж ялгалгүй харьцан тоглож наадах нь хүүхдэд өөртөө итгэлтэй байх мэдрэмжийг байнга төрүүлж байдаг.
3. Харшил болон багтраа өвчнөөс сэргийлнэ
Амьтан тэжээх нь хүүхдийн тань зан төлөвшилд сайнаар нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд ч мөн тустай. Учир нь амьтантай хамт өссөн хүүхэд харшил болон багтраа өвчнөөр өвчлөх нь бага болохыг олон ч судалгаа харуулсан байдаг. Мөн хүүхдэд 0-1 нас хүртэлх хугацаанд харшлыг эсэргүүцэх дархлалын систем бий болдог байна.
4. Дасгал хөдөлгөөн
Хүүхэд тань ямар нэгэн спортын дугуйлан секцэд явдаггүй бол тэжээвэр амьтан ялангуяа нохойтой байна гэдэг нь маш том давуу тал юм. Нохой нь хөдөлгөөний идэвхтэй амьтан учир хүүхэд тань түүнтэй хамт гадаа тоглож, үсэрч харайн нэг талаараа биеийн тамираар хичээллэж буйн хэрэг юм. Мөн нохойтой гэр бүл нохойгүй гэр бүлээс илүү их салхилж, гадаа гарч хөдөлгөөнтэй байдаг гэсэн судалгаа хүртэл бий.
5. Тайван зан чанар
Зарим тохиолдолд томчуудад уур уцаараа гаргах амьтан /нохой, муур г.м/ хүүхдэд ямар ч муу зүйл хийдэггүй. Тэгэхээр хүүхдэд хандах тэжээвэр амьтны хандлага тайван дөлгөөн байдаг гэсэн үг юм. Хүүхдүүд томчуудтай хамт байхаас илүү тэжээвэр амьтантайгаа байх нь тэдэнд тайван орчныг бүрдүүлж чаддаг байна.
6. Стрессийг бууруулна
Хүүхэд ганцаардсан, гомдсон, бухимдсан үедээ тэжээвэр амьтантайгаа хамт байж, тэдэнтэйгээ ярьж тайвширдаг. Учир нь тэд хариу хэлж чаддаггүй ч ямагт сайн сонсогч байдаг бөгөөд нэг ёсондоо хүүхдэд хань болдог юм. Мөн нохойн гөлөг, муурын зулзага, туулайн бүжин гээд тэжээвэр амьтантай болоход гэр бүлийн шинэ гишүүн нэмэгдэж байгаа мэт бүгдийн хайр, өхөөрдлийг төрүүлж гэр бүлд чимх аз жаргалыг бий болгодог байна.
7. Бие хамгаалагч
Туулай эсвэл усан гахай хүүхдийг тань муу зүйлээс хамгаалж чадахгүй нь мэдээж. Харин нохой болон муур нь таны хүүхдийн найдвартай “бие хамгаалагч” байж чадна.
Тэжээвэр амьтад хүүхдийн төдийгүй гэр бүлийнхнээ амийг аварсан зөндөө тохиолдол бий. Илүү хөгжилтэйгөөр тайлбарлах юм бол “Бетховен” хэмээх кинон дээр үеийнхээ хөвгүүдэд дээрэлхүүлдэг дунд хүү нь нохойныхоо ачаар өөртөө итгэлтэй болдог шүү дээ.
8. Үр дагаварыг бодох чадвар
Амьтныг арчилж тордох, хайрлах нь хүүхдэд аливаа зүйлийн үр дагаварыг бодох чадварыг нэмэгдүүлдэг. Жишээ нь, загасыг хооллохгүй бол үхнэ, гөлгөө сайн салхилуулахгүй бол рахиттай болно, усан гахайныхаа торыг цэвэрлэхгүй бол таагүй үнэр гарна гэхчлэн наад захын зүйлсийн талаар ойлголттой болж энэ нь цаашлаад аливаа зүйлын үр дагаварын талаар бодох чадвартай болоход нь тусалдаг
9. Сахилга баттай байдал
Хүүхэд тань нохойгоо сургуультай болгохыг хүсэж суух, босох, үсрэх зэргийг заах гэж мэрийж байгаа нь сайн хэрэг. Учир нь ингэснээр хүүхэд тань өөрөө сахилга бат шинж чанартай болж байна гэсэн үг юм.
10. Хайрлаж сурах
Энэ бол хамгийн чухал зүйл. Таны хүүхэд тэжээвэр амьтантай нөхөрлөснөөр бусдыг хайрлах зан чанартай, өрөвч зөөлөн болно. Тэжээвэр амьтнаа дааруулахгүй гэж юмаар хучих, өлсгөхгүй гэж хоол өгөх, гомдчих вий гээд тэврэх нь тэд хайрлаж сурч буйн илрэл яах аргагүй мөн юм. Энэ нь ирээдүйд бусдыг ч мөн хайрлаж, зөв хүн болоход нь тустай.
Тэжээвэр амьтантай болох гэсэн хүүхдийнхээ хүсэлтэнд
та “үгүй” гэж хэлэхээсээ өмнө дахин нэг бодоод үзээрэй.
Хүүхдийн суудал яагаад хэрэгтэй вэ
Хүүхдээ машиндаа авч явахдаа зориулалтын суудал заавал хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь бага насны хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Судалгаанаас харахад тусгай суудал хэрэглэсэн үед хүүхдийн амь нас хохирох эрсдэл найм дахин буурдаг аж.
Ойролцоогоор 40 км/цаг хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь, таван кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна. Хүүхдийн суудал хэрэглэх нь ямар их ач холбогдолтой нь үүнээс харагдана. Хэдий суудлын даруулга хэрэглэж болох ч 12 нас хүртэлх хүүхдийн бэхжээгүй яс ослоос үүдэх энэ их хүчийг даалгүй гэмтдэг байна.
Зориулалтын суудлыг ихэвчлэн 3-4 сартайгаас нь хэрэглэж болно. Гэхдээ хүүхэд толгойгоо дааж байна уу, үгүй юү гэдгийг анхаарч нягтлах хэрэгтэй. Хэрэв толгойгоо даахгүй байвал заавал ор хэлбэрийн хэвтээ суудал хэрэглэх шаардлагатай.
Хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ анхаарах 5 чухал зүйл
1. Түрэмгий занг нь зөв зүйлд чиглүүл
Хөвгүүд буу шийдэм, сэлмээр тоглож байгааг харахад харгис хэрцгий байхад суралцаж байгаа мэт санагдаж айдас төрүүлдэг ч, нөгөө талаас эр зоригт бяцхан хүү тань дэлхийг аврахыг мөрөөдөж байж ч болно. Тоглоомонд нь дүр оноож, түрэмгий занг нь чиглүүл. Цагдаа-дээрэмчин, баатар-мангас, супермэн-дайсан гэх мэтээр тоглоомыг нь баяжуулж хүүдээ үргэлж манай талын дүрийг өгвөл түүнд сайн мууг ялгаж сурахад тусална.
2. Эелдэг зангаараа үлгэр дууриал үзүүл
Юм буулгаж, нурааж байгааг нь хараад хатуугаар загнаж, шийтгээд байвал тэр том болоод алсдаа бүр ч чухал зүйлсийг “буулгаж, нураадаг” хатуу хүн болох магадлалтай. Тиймээс түүнд буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулахдаа асуулт асууж, өөрөөр нь ойлгуулах замыг ашиглаарай.
3. Сайхан сэтгэлийг нь хөгжүүл
Охин хүүхэд цаанаасаа энэрэнгүй зөөлөн, тусархуу байдаг бол хөвгүүдэд энэ чанар нь арай дулимаг байдаг. Тэр нь ч аргагүй юм. Хүүдээ тоглоомоо бусадтай хуваалцах, өвтгөсөн зүйлээсээ уучлал гуйх, эвийлж аргадах, илэх зэргийг онцгойлон сургаарай.
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь сурга
Хөвгүүд дотогшоогоо хандлагатай. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно. Энэ үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сурга. Дээрээс нь хүүгээ эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Тэднийг тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, нурууг нь илж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.
5. Бохир заваанаас цаадхыг нь хар
Гараар нь дүүрэн шороо, гэрээр нь дүүрэн бохир байсан ч амар амгалан бай. Бохир зүйлсийг угаагаад л цэвэрлэчихнэ. Харин хүүгийн чинь хөгжилтэй хөөртэй дурсамжийг хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хэт цэвэр цэмцгэр байх гээд өөрийгөө ч хүүхдээ ч бүү зовоо. Тэр дотроо ямар гайхалтай агуу зүйл бодож байгааг бид тааж мэдэхгүй. Сахилгагүйтэх тусгай талбайг нь бэлдэж өгөөд, өөртөө байгаа эрч хүчийг зарцуулан эрх чөлөөтэйгөөр инээж хөөрөхөд нь туслаарай.
Бяцхан хүүхдийнхээ үсийг загварлаг боож өгөөрэй
Хүүхдийн өсөлтөд хэрэгтэй 8 хүнс
Та бидний хойч үе болсон хүүхэд багачууддаа эцэг эх бид нар анхаарал халамж тавих ёстой. Тэр дундаа тэднийхээ өсөлт, хөгжил, биеийн эрүүл байдал, саруул ой ухаантай болгохын тулд өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ, сонголтондоо анхаарах хэрэгтэй.
1. Өндөг – өндөг нь уураг агуулдаг бөгөөд таны хүүхдийн уургийн хэрэгцээ болон калцийг нөхөж өгдөг хамгийн тэжээллэг хүнс юм. Гэхдээ өглөөний цайн дээр өндөг чанаж эсвэл бага зэрэг түүхий шарж өгч байгаарай. Ингэснээр хүүхэд өөрийн биед хэрэгцээтэй уураг тэжээлийг өглөө авснаар өдрийн турш эрч хүчээр цэнэглэгдэх болно. Мөн хүүхдэдээ өгөх өндгийг шинэхэн эсэхийг сайтар шалгаарай. Ингэхийн тулд стакантай цэвэр усанд өндгийг хийнэ. Өндөг хөвөхгүйгээр ёроолд живж байвал шинэ өндөг гэсэн үг. Харин живэхгүй усны гадарга дээр хөвөөд байвал нэлээн удсан өндөг байдаг.
2. Овъёосны гурил – Энэхүү гурилнаас гадна ер нь арвай, тариан гурил хүүхдэд өгөх нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоонд сайн төдийгүй анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна.
3. Бүх төрлийн жимс жимсгэнэ – Бүхий л төрлийн жимс нь хүүхдийн эрүүл мэндэд сайн бөгөөд олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулдаг тул ямар ч хүнснээс илүү ач тустай байдаг. Гэхдээ баталгаатай чанартай шинэхэн жимс жимсгэнэ авч өгч байгаарай. Таны хүүхэд ч дуртай идэх болно. Элдэв хор хөнөөлтэй шүдний дайсан гэгддэг чихэр оронд жимс илүү дээр шүү.
4. Самар – Самар нь тослог, уургийн агууламж ихтэй байдаг. Энэ нь хүүхдийн биед хоргүй уураг, өөх тосыг бий болгож биеийн өсөлт хөгжилд зарцуулагддаг байна.
5. Сүү – Өглөө бүр 1 аяга тослог багатай, цэвэр сүү ууснаар таны хүүхэд ясны сийрэгжилтээс айх аюулгүй бөгөөд калцийн дутагдалд орохгүй. Түүнээс гадна шүдийш бэхжүүлж, эрүүлжүүлж өгдөг.
6. Улаан лооль – Хүүхдийн цусан хангамжыг түргэсгэж, зурх судасны үйл ажиллагааг сайжруулснаар өсөлтөд нөлөөлөх ба хортой хоргүй хавдраас сэргийлнэ.
7. Тараг – Тослог багатай, чихэргүй тараг байнга өгч байгаарай. Хэрвээ хүүхэд тань чихэртэй идэх дуртай бол чихрийн оронд жимс жимсгэнэ эсвэл зөгийн бал хийж тарагтай нь хольж өгөөрэй. Тараг нь ходоодонд өнгөр тогтоож жин нэмэх тустайгаас гадна хүний биед хэрэгцээтэй амин дэмүүдийг агуулдаг.
8. Байцаа, брокколи – Хүүхдийн биеийн өсөлтөнд шаардлагатай байдаг эрдэс бодис, тэжээл эдгээр хүнсний ногоонд ихээр агуулагддаг тул хүүхдийнхээ өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглүүлж заншаарай.
Та хүүхдээ уйлагнаад байвал гар утас юм уу Ipad өгч тайвшруулдаг уу?
Тэгвэл та доорх 10-н тоглуулахгүй байх шалтгааныг мэдэх хэрэгтэй.
Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна.
Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.
Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй
- Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
- Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
- Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
- Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
- Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
- Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог
- Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
- 8-18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
- Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох
- Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй болдог.
Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?
Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай. Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.
Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.
Хэдээс хэдэн цагт Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ?
Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш 20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг. Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.
Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно.
Сүүдэрт суух юм бол гадаа гарах хэрэггүй
Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр.
Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа
Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.
Автомашины зогсоолоос хол яв
Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.
Тамхичин ээж, аавуудаас зугтаарай
Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?
Хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх арга
Хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Нэг
Хүүхдээ хооллох үедээ зурагт, компьютер, гар утас болон тоглоомноос хол байх хэрэгтэй. Хүүхэд хоолондоо биш эдгээр зүйлст анхаарлаа хандуулах үед хүүхэдийн ходоодны шүүс ялгарах явц зогсонги болж, хоол шингэх явц удааширдаг байна.
Хоёр
Хүүхдийг хүчилж, хооллох хэрэггүй. Хэсэг хугацааны дараа хүүхдээ дахин хоолло.
Гурав
Хүүхдийн хоолны дуршил гэнэт буурах нь өвчнөөс хамааралтай байж болно. Өвдсөн хүүхдэд хоол идүүлэх гэж шахах хэрэггүй харин шингэн юм сайн уулгах хэрэгтэй. Өвдөж, хоолны дуршил нь буурсан хүүхэд турах нь элбэг. Гэвч эдгэрэх үед хоолны дуршил буцаад хэвийн болно.
Дөрөв
Хүүхэд тань ямар хоол идэхийг хүсч байгаа мэдэх. Та ном, сонин болон интернэтийн тусламжтай хүүхдийнхээ хоолны сонирхлыг мэдэх. Таны хүү, охин “жимс идмээр байна?” гэвэл та олон төрлийн жимсний зургийг үзүүлж, сонголтыг нь мэдээрэй.
Тав
Хүүхдийн анхаарлыг татахуйц хоол хийж, ширээгээ зас.Мөн хоолны ач тусын талаар ойлгуул.
Зургаа
Хүүхдийнхээ хажууд маргалдах хэрэггүй. Энэ бүхэн хүүхдэд сөрөөг нөлөөлөхөөс гадна сэтгэл гутралд автаж, хоолны дуршил буурна.
Долоо
Байнга халуун ногоотой хоол болон гаазтай ундаа хэрэглэдэг хүүхэд махан хоолонд дургүй болдог. Тиймээс та хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эдгээр хүнснээс татгалзаарай.
Найм
Таны хүүхэд оройн хоолоо идэхгүй зөрүүдлээд байвал энэ нь нэг төрлийн хоолноос залхсных байж болох юм. Тиймээс сонголтоо олшруул.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/content/read/471664.htm
Компьютерийг хүүхэддээ зөв хэрэглүүлж сургацгаая
Компьютерийг Хүүхдэд зөв тохируулах ба хэрэглүүлэх
Хүүхдүүд компьютер хэрэглэх шаардлага-тай бол мауз нь жижиг байх буюу том хүний сандал дээр хөл нь унжиж хөшихгүй байхын тулд хөл тавих гишгүүр гэх мэт зүйлүүд зайлшгүй хэрэгтэй болдог. Иймээс тэднийг компьютер дээр ажиллах буюу тоглох үеийн эрүүл орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Үүнд зөв бүтээгдэхүүн, суух орчин ба хэрэглээ нь бүгд бүрдсэн байх шаардлагатай тул энэ талаарх хэдэн богино зөвлөгөөтэй танилцана уу.
САНДАЛ
Энгийн оффисын зориулалттай сандал нь 150 см-ээс бага өндөртэй хүмүүст тохирдоггүй тул таны хүүхэд эвтэйхэн байрлалтай суухад хүндрэлтэй байдаг. Мэргэжилтнүүд хүүхдүүдийг 1 цаг гаруй том хүний сандал дээр ямар нэгэн зовиур мэдрэхгүйгээр сууж чаддаг гэж тооцдог. Хэрэв үүнээс удаан хугацаатай суух шаардлагатай бол сандлыг хүүхдэд тохируулах шаардлагатай.
Хэрэв сандал нь тохиргоотой бол гарын түшлэгийг дээшлүүлэн, суудлыг нь өндөрсгөж, сандлын налдаг хэсгийг ойртуулж өгөх хэрэгтэй. Хэрэв сандал нь ийм тохиргоо байхгүй бол суултуур болон налдаг хэсэг дээр нь дэр тавин өндөрсгөж болно. Хэрэв хүүхдийн хөл газар хүрэхгүй байвал түүний хөл доор жижиг сандал мэт зүйл тавьж өг. Заавал нуруугаа эгц шулуун байрлуулах шаардлагагүй ба бие сул тавин сандлын суурь болон нурууны түшлэг нь өөрт нь тохирч буй эсэхийг шалга.
МОНИТОР
Хүүхдүүд ихэнх тохиолдолд том хүний сандал дээр суудаг учир дэлгэц рүүгээ харахын тулд толгойгоо хойшоо гэдийлгэх хэрэгтэй болдог. Энэ нь хүзүү өвдөхөд хүргэнэ. Иймээс таны хүүхдийн харааны түвшин монитрын дээд ирмэгтэй чацуу буюу бага зэрэг өндөр байх ёстой ба 60 см зайд байрлах хэрэгтэйг анхаарна уу. Монитор нь хүүхдийн яг эгц өөдөөс харж байх шаардлагатай ба хажуулдаж байрласан байж болохгүй.
Хэрэв таны хүүхэд ном буюу өөр бичиг баримт хэрэглэж байгаа бол тусгай зориулалтын тавиур хэрэглэх шаардлагатай. Энэ нь ном буюу бичгийг мониторт илүү ойрхон байрлуулах боломжийг олгодог ба байн байн толгойгоо том өнцгөөр эргэлдүүлэх буюу тонгойлгох шаардлагагүй болгож ажиллах орчинг илүү тухтай болгоно. Бага насанд хүүхдийн нүдний үйл ажиллагаа бүрэн бүрэлддэг тул хэрэв хүүхэд чинь дэлгэц рүүгээ налан харж байвал түүний харааг шалгуулаарай, ойрын хараа муу байж болзошгүй. Эцэст нь сайн чанарын гялбаагүй дэлгэц хэрэглээрэй энэ нь нүд хялар болон ядрахаас урьдчилан сэргийлдэг.
ГАР БА МАУЗ
Хэрэв та болон таны хүүхэд нэг компьютер дээр ажилладаг бол таны компьютерийн гарын тэвш нь та хоёрын аль алинд таарч тохируулагддаг эсэхийг шалгаарай. Хамгийн гол нь та хүүхдэдээ яаж компьютерийн ард зөв суудгийг зааж өгөх хэрэгтэй. Гар аль болох эх биед ойрхон тохойгоороо 90° буюу түүнээс дээш нугалаастай ба гарын бугуй болон тохой нэг түвшинд байрлах хэрэгтэй. Хүүхдүүд ихэнхдээ нэг байрлалд удаан байж чаддаггүй ба шаардлагатай бол дахин дахин сануулахад илүүдэхгүй.
Хүүхдүүд жижиг гартай боловч ихэнх нь эцэг эхийн адил том кейбоард хэрэглэдэг. Энэ нь эвгүй байхаас гадна эрүүл мэндэд аюултай байж болно. Зарим цөөн компаниуд хүүхдүүдэд зориулсан кейбоард болон жижиг мауз хийдэг ба тэдний товчлуур нь жижиг ба товчлуур хоорондын зай нь бага байдаг.
ЗӨВ ХЭРЭГЛЭЭ
Та хүүхдийнхээ компьютерийн өмнө өнгөрүүлж байгаа цагийг хянаж, шаардлагатай тохиолдолд түр зуур завсарлуулж байх хэрэгтэй. Энэхүү түр завсарлагаа нь Carpal Tunnel Syn¬drome гэх мэт гар бугуйны өвчин тусах аюулаас урьдчилан сэргийлж байгаа юм. Хүүхэд нэг тоглоод эхлэхээрээ цаг хугацаагаа анзаардаггүй тул та завсарлага хийхийг сануулах буюу тодорхой хугацааны дараа завсарлах сануулга компьютерийн дэлгэцэн дээр гарахаар тохируулж болно.
ТОГЛООМ ТОГЛОХ
Тоглоом тоглох нь зугаатай боловч олон цагийн турш зурагтын өмнө сууж нэг хөдөлгөөнөө дахин дахин давтах нь аюултайгаар барахгүй гэмтэлд хүргэж болзошгүй. Эмч нар зарим видео тоглоомтой холбоотой гэмтлийг “Нинтендо эрхий хуруу” гэж нэрлэх болсон. Иймэрхүү зүйлтэй тулгарахгүйн тулд зөв хэрэгсэл болон хэрэглээг хослуулан асуудлыг шийдэж болно.
Тоглоомын Хэрэгслийг зөв хэрэглэх
Завсарлага хийх – Энэ бол хамгийн чухал арга хэмжээ. Завсарлагын үед таны булчин шөрмөс амарч хуучин хэвэндээ орно. Хүүхдүүд ихэнхдээ тоглоомдоо гүнзгийрэн цаг хугацааг умартан монитор буюу зурагтын дэлгэцийн өмнө олон цагийг өнгөрөөдөг.
Тоглоомын удирдлагыг битгий чанга атга – Хүүхдүүд тоглоомынхоо үйл явдалд хэт автагдах дээрээ гэймпад буюу жойстик-оо маш хүчтэй барьдаг. Энэ нь гарын бугуй болон хуруунд муугаар нөлөөлдөг. Үүнээс гадна товчлууруудыг хэт хүчтэй дарах шаардлагагүй.
Гэймпадыг програмчлах – Тогтмол олон дахин хэрэглэдэг үйлдлээ програмчилж суулга. Ялангуяа “гал нээх” гэсэн үйлдэл нь дахин дахин зогсоо зайгүй хэрэглэгддэг тул гэмтэлд хүргэж магадгүй. Хэрэв таны хүүхдийн гэймпад иймэрхүү програмчлах үйлдэл байхгүй бол өөр илүү сайн програмчлах үйлдэлтэйгээр солих шаардлагатай.
Байрлалаа солих – Тодорхой хугацааны дараа байрлалаа солих нь зарим булчинг амрааж бусад булчин руу нь ачааллыг шилжүүлнэ.
Байрлалаа шалга – Гэймпадаа цээжнийхээ өмнө барих нь зөв байрлал боловч та өвөр дэрээ байрлуулсан тохиолдолд түүнийг тогтмол өргөх хэрэггүй үйлдэл хийж булчингаа ядраахгүй болно. Бугуй тохой хоёроо нэг өндөрт байр`луулахыг хичээх хэрэгтэй ба дэлгэц рүү бүү нал.
Хэрэв чичирхийлэл болон хөдөлгөөн мэдрүүлдэг гэймпад ашиглаж байгаа бол – илүү ойрхон зайтай завсарлага хий. Зарим сүүлийн үеийн гэймпадууд нь машин донслох буюу үсрэх мэт үед эдгээр үйлдлийг чичиргээгээр мэдрүүлдэг. Энэ нь гаранд ирэх ачааллыг улам нэмэгдүүлж байгаа тул илүү их завсарлага авах шаардлагатай.
Хэрэв тоглоом дуу хоолой таних програмтай бол хоолойгоо амрааж бай – Зарим тоглоомууд тушаалыг аман хэлбэрээр хүлээн авдаг ба энэ нь тоглоомыг илүү бодитой болгодог. Гэвч хоолойны дууны хөвч нь бас адил булчин тул ачааллаа даахгүй байж болно. Иймээс хэрэв та ийм дуу хоолой таних програмтай тоглоомоор их тоглодог бол эрүүл хэрэглэх заавартай нь сайн танилцаарай.
Хүүхэд ширэглэх ёсон
Бага насны хүүхэд шөнө чангаар уйлж, бие нь тавгүйтэн, нүд нь тогтохгүй байх нь аливаа зүйлээс айж цочсоны шинж. Үүнийг шалгахын тулд хэнгэрэг дээр нь дарж үзээрэй. Хэрвээ чих хоолой нь өвдөж байвал энэ хэсэгт хөнгөн дарахад уйлах юм уу аль эсвэл тайвширна. Үгүй бол хүүхэд айсан байна гэсэн үг. Тиймээс ширэг тавих зайлшгүй шаардлагатай.
Ширэглэх буюу тайвшруулах арга
Нүдэнд нь сэв суусан гэж үзээд рашаанд сэвийг нь шингээж авдаг. Ингэхийн тулд тухайн бэлтгэсэн рашаандаа:
“Мэлмийн хар нь рашаандаа
Мэддэг сэв нь усандаа
Хар буруу нь рашаандаа
Хамаг бузар нь сэвэндээ” гэж домнон хэлдэг.
Ингэсний дараагаар тугалгыг рашаанд хийхэд дүрс гарах бөгөөд сэвийг нь биежүүлж нүднээс нь гаргалаа гэж үздэг. Түүнийг бяр чадалтай аав ньбяцхан үрийнхээ амийг хамгаалж, хар мууг дарлаа хэмээн нүдэн дээр нь хугачин үзүүлэх хэрэгтэй.
Бор халзан туулай
Бүрий болох, нар мандаж үүр цайх үеэр үрсийн гуравдах мэлмий маш хүчтэй байдаг гэж үздэг. Мөн харанхуй шөнө элдэв зүйл харчихвий хэмээн бор халзан туулай хийж домнодог.
Балчир үрийн толгойн заадсаас хамрын үзүүр хүртэл хар хөөгөөр зураас татаж:
“Сүнсэн бие нь бэхжихээс өмнө
Сүүдэр бүхнийг бүү хартугай.
Эрхэм бие нь бэхжихээс өмнө
Элдэв мууг бүү хартугай” гэж хоёр шивнээд үрийнхээ зулай дээр үнсэж, хөөдөөрэй.
Хүүхэд уйллаа гээд үхэхгүй
Замын цагдаагийн газраас “Хамгаалах бүс Хамгаалалтын суудал” аяныг зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор зарим зөвлөмжийг хүргэе.
Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.
ХҮҮХЭД УЙЛААД БАЙДАГ
Энэ бол хүүхдэд хамгаалалтын бүс, суудал хэрэглэхгүй байх шалтаг огт биш. Уйлж л байг. Уйллаа гээд хүүхэд үхэхгүй. Харин аваар осол болвол хамгаалалтын бүс, суудалгүй хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй. Тиймээс хүүхдийг уйлсан ч битгий тоо. Бүс зүүлгэх, суудал дээр суулгах дүрмээсээ битгий ухар. Хоёр, гурван удаа хүүхэд уйлсан ч удалгүй уйлаад ч нэмэргүй юм байна гэдгийг мэдэж, дүрэмтэй чинь эвлэрэх л болно.
ХҮҮХДИЙН СУУДЛЫГ УРД БАЙРЛУУЛЖ БОЛОХ УУ
Болохгүй. Аюулгүйн дэр задрахдаа нэлээд хүчтэй байдаг бөгөөд энэ нь хүүхдийн амь насыг хөнөөх хэмжээний. Хэрвээ та анзаарсан бол хүүхдийн амь насанд аюулгүйн дэр аюултай гэдэг санамж байгаа. Тийм учир хүүхдийг хойд талын хэсэгт тусгай хамгаалалтын суудал дээр нь суулгах эсвэл бүсийг нь бүслүүлээрэй.
ХЭДЭН НАСТАЙ ХҮҮХДЭД СУУДЛЫН БҮС ЗҮҮЛГЭЖ, ХЭДЭН НАСТАЙД НЬ СУУДАЛ АВАХ ВЭ?
Хүүхдийг автомашинаар зорчуулахдаа 0 наснаас нь эхлэн суудал ашиглана. Нас бүрт тохирсон суудлууд байгаа тул худалдаж авахдаа сайн асууж, зааврыг нь уншаарай. Хүүхдүүд унтаж явахад тохь тухыг нь бодвол гурав хүртэл насны хүүхдэд хэвтэх боломжтой суудал авах нь илүү тохиромжтой байдаг. Харин 130 см-ээс дээш өндөртэй хүүхдэд машины суудлын бүс таарч эхэлнэ. Заавал суудал гэлгүйгээр өндөр нам нь таарч байвал хүүхдэд суудал өндөрлөгчийг хэрэглэж болдог. Энэ нь харьцангуй үнэ хямд, авсаархан.
ХОЙД ТАЛД СУУЖ БАЙГАА ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИХ ВЭ?
Гадны улс орнуудад хурдны замд зогсож болохгүй тул хүндрэлтэй байдаг. Харин манай улсад зогсох боломжтой газар олон байдаг тул хүүхдэд анхаарал халамж тавихдаа заавал аваарын гэрлээ асааж байгаад зогсоорой. Явуут дундаа эргэж харах, хүүхдээ сатааруулж, халамжлах гэж оролдох нь аюултай. Мөн хүүхдээ өөрийн эсрэг талдаа суулгах юм бол хүүхэд чинь таныг харах, ярилцах боломжтой болно. Ер нь бол жолоочийн яг ард талын суудлыг хамгийн аюулгүйд тооцдог.
ХЭРХЭН СУУЛГАХ ВЭ?
Машинд эхлээд суудлыг бат бөх бэхэлсний дараа хүүхдийг суулгана. Хүүхдийг суулгахдаа тухайн машины суудлын зааврыг сайтар уншиж танилцан, зааврын дагуу байрлуулах нь маш чухал. Хэрвээ зааврын дагуу байрлуулж, хамгаалалтын бүс, бэхэлгээг хийгээгүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүртэл аюул учирч болзошгүй. Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.
СУУДАЛ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хэрэглэж байсан хуучин суудал худалдан авах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг зөвлөх байна. Гэвч хэрвээ та хүүхэддээ хэрэглэж байсан суудал авах гэж байгаа бол энэ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Суудлыг үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэгчийн нэр, хэрэглэх заавар зэрэг нь байгаа эсэхийг шалгах /зөвхөн үйлдвэрийн суудал аюулгүй байдал, эрсдэлийг нарийн сайн тооцсон байдаг/.
- 5-аас бага жилийн эдэлгээтэй байх /Хүүхдийн машины суудлыг 6-аас дээш жил хэрэглэдэггүй/
- Эвдэрч, гэмтсэн хэсэггүй байх
- Тухайн суудал нь урьд өмнө нь аваарт орж байсныг та мэдэх боломжгүй бол аваад хэрэггүй.
Хүүхдийн суудал худалдан авахдаа хүүхдийнхээ жинг нэн түрүүнд бодолцох ёстой. Хүүхдийн суудлын зэрэглэлийг дараах байдлаар ангилдаг.
Хүүхдийн жин | Нас | Бүлэг |
Нярайгаас 10 кг хүртэл | 0-9 сар | 0 |
Нярайгаас 13 кг хүртэл | Нярайгаас 5-10 сар хүртэл | 0+ |
9-18 кг | 9 сараас 4 нас хүртэл | 1 |
15-25 кг | 6 нас хүртэлх | 2 |
22-36 кг | 12 нас хүртэл | 3 |
Харин хүүхдийн өндөр, жингээс хамаарч 4-өөс дээш насанд дараах суудлуудаас хэрэглэж болох юм. Энэ тохиолдолд машины суудлын аюулгүйн бүсийг давхар хэрэглэнэ.
Хэрвээ суудлын бүсгүй бол ийм аймшигтай зүйл тохиолддог: