Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүүхдийнхээ сурлаганд хэрхэн нөлөөлөх вэ?

$
0
0

Workplace intervention iStock vgajicХүүхэд нь дөнгөж сургуульд орох эхний нэг хоёр жилд хичээлийг нь давтуулахаас гадна зургаан настнуудыг хүргэж өгөх, тосч авах гээд ямар ч гэр бүлд тохиолдоно. Иймд зөвхөн бяцхан сурагчтай гэлтгүй сургуулийн насны хүүхэдтэй бүх эцэг эхчүүдэд доорх зөвлөгөөг өгч байна.

Анхнаас нь дэг журамд сурга
Хэрэв та ингэж сургавал олон бэрхшээл, хүндрэлийг давчихлаа гэсэн үг. Хүүхэд хичээл хийхээс өмнө цүнх, дэвтэр нь ямар байдалтай байгааг анзаар. Сургуулиасаа ирээд хувцсаа эвхдэг, гараа угаадаг гэхчилэн энгийн дүрэм журмыг биечлэн зааж сурга. Эхэн үед бухимдмаар ч юм шиг хэцүү байж болно. Энэ нь сурлаганд нь нөлөөлөх чухал арга юм. Ном дэвтэр нь эмх цэгцтэй, бүх юм нь байрандаа байдаг бол хүүхэд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх болно.

Хүүхэдтэйгээ харьцаж бай
Зарим эцэг эхчүүд энэ тал дээр их хойрго ханддаг. Их сайндаа л “хоол чинь тэнд байгаа, хувцас, ном дэвтрээ тэнд тавь” гэдэг ч юм уу ганц нэг өгүүлбэр л харьцааг хязгаарладаг. Харин та хүүхдийнхээ хичээл сургууль дээр болсон процессыг үнэн сэтгэлээс сонирх, хүүхдийг өөрөөр нь яриул. Хүүхдийн хэл ярианы хөгжил баялаг болоход тустай. Бяцхан сурагчийг хүргэж өгөх, тосч авахдаа ч, түүнээс юм асууж, ярьж бай.

Гэрийн даалгавар хийхэд нь тусал
Гэрийн даалгаврыг нь хамтран хийхдээ гол баатар нь хүүхэд өөрөө байх ёстойг бүү март. Түүнийг хэрхэн хийх санааг эхлээд сонс. Энэ нь хожим хүүхэд өөрөө шийдвэр гаргаж чадах боломжид сургана. Хүүхдийн даалгавар хийх арга барил, санаа оноо нь буруу байсан ч түүнийг зэмлэх хэрэггүй. Чухам юун дээр буруутсаныг нь тайлбарлаж өг.

Хүүхэд өөрөө санаачлагыг гартаа авч байна гэдэг нь чухал алхам. Хэрэв та хүүхдийнхээ найз мэт байж сурвал тэр танаас юугаа ч нуухгүй. Томчууд хүүхдүүдийн үл ойлголцол, элдэв бэрхшээл нь эцэг эхчүүдээс болдог юм шүү. Хүүхэдтэй харьцдаг, ойр дотно байж чаддаг эцэг эхчүүд ямар ч тохиолдолд түүний эвийг олдог гэдгийг санууштай.


Хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ?

$
0
0

0101AKT374“Хүүхэд үгэнд орохгүй байна”, “хэнийгээ дууриасан хүүхэд вэ?”, “түүний төлөө бүхнийг зориулаад ч нэмэргүй байна” гэх мэтчилэн гомдол эцэг эхийн зүгээс тасардаггүй. Тэгвэл хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах вэ?

Харамч зан
Хүүхэд тань зожиг, бүхнийг өмчлөх дуртай, бусадтай нийцгүй зан авир гаргадаг. Хайр анхаарал дутсан хүүхэд үүнийгээ нөхөхийн тулд тоглоом, эд зүйл цуглуулж сэтгэлийн ханамж эдлэх дуртай болчихдог. Ийм хүүхэд бусадтай хуваалцах талаар ямар ч ойлголтгүй болох нь бий. Хожим энэ зан байдал нь төлөвшил болж нийгэмд хөл тавих үедээ харамч, зожиг, нийцгүй нэгэн болоход нөлөөлөх талтай. Тиймээс эцэг эхчүүд хичнээн завгүй байсан ч хүүхэдтэйгээ харьцах, анхаарал тавих цаг заавал гаргаж байх хэрэгтэй.

Зөрүүд зан
Ийм зан хожим нь хүнд маш их гай авчирдаг. Эрүүл ухаанаас хальсан, муйхар зөрүүд зангийн тухайд шүү. Бага байхаас нь эцэг эхчүүд хүүхдийг өөрсдийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь ийм үр дүнд хүргэдэг. Үсээ самнах, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах гээд бүх л жижиг сажиг асуудалд эцэг эх нь хэт оролцож, өөрсдийн үзэл бодлоор байлгах гэдэг нь буруу юм. Түүний хийж байгаа юм сэтгэлд тань нийцэхгүй байсан ч хүлээцтэй ханд. Түүнд ямагт хувилбар үлдээж бай. “Чиний хийсэн чинь зөв байна. Гэхдээ ингэж хийвэл ямар вэ?” гэх зэргээр харьцуулах боломжийг хүүхдэд нээлттэй ханд.

Уур уцаар
Ер нь хүүхэд хажууд байгаа хүмүүсийнхээ зан төлөвийг “өвлөдөг” юм шүү дээ. Автобус унаа, гудамж талбайд чарлаад, орилоод уначихдаг хүүхдийг бид цөөнгүй харсан. Эцэг эх нь яаж ч чаддаггүй. Гэр бүлийн ерөнхий дүр зургийг харуулаад л өгч байгаа юм. Томчууд гэртээ ямагт уур уцаартай байх, бие биенээ хүндэлдэггүй ахуйн асуудалдаа түүртдэг, бусдыг буруутгадаг, хэт шүүмжлэмтгий, хүүхдийн дэргэд хэрүүл тэмцэл хийдэг гэр бүлд хүүхэд уур уцаартай болчихдог.

Асуудалтай хүүхэд
Тов томоотой “хөдөлгөөнгүй” хүүхдийг л “сайн” гэж үзэх ойлголт түгээмэл байдаг. Хүүхдийг тийм болгохын төлөө ч зүтгэдэг. Юм л бол “болохгүй”, “битгий” гэх мэтчилэн хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлачихдаг. Харин ийм “асуудалгүй” хүүхэд сайн уу, муу юу гэдгийг огт бодолцдоггүй. “Чих амар чимээгүй” шиг байвал болох нь тэр, “Киногоо тавтай үзэхсэн” гэсэн бодлоор бид хүүхэддээ хандах нь бий. Үр дүнд нь хүүхэд маань өөрийн гэсэн үзэл бодолгүй, болохгүй бүтэхгүй юмыг даган дууриах дуртай, бусдын нөлөөнд автамтгай, нийгэмд идэвхгүй, үлбэгэр дорой нэгэн болж төлөвшин хүмүүждэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг “асуудалгүй” болгох гэж зүтгэх бус харин ч тоо тоомшгүй асуултанд нь хариулах, буруу зөвийг ялган салгаж ойлгуулах, хөдөлгөөнийг нь хязгаарлахгүй байхад анхаарах нь зөв юм шүү дээ.

Хүүхдийн сэтгэлгээ насныхаа онцлогт тохирсон байдаг

$
0
0

Boy drawing

0.6-1 настай нярай хүүхэд
Өөрт нь харагдахгүй байгаа зүйл хаа нэгтэй байж болно гэдгийг ойлгодоггүй. Ээж нь харагдахгүй бол нялх хүүхэд уйлдаг нь буцаж ирэхгүй гэж айж байгаатай холбоотой. Тэд биднийг үргэлж ойр байх болно гэдгийг мэдэж, итгэх нь чухал байдаг. Хүүхдээ өөртөө итгүүлж сургах хамгийн чухал.

1-2 настай хүүхэд
Хөлд орж буй хүүхэд аливаад хүрч, амталж эсхүл унагаж байж шинийг нээж, сурч мэддэг. Тэдний орчинг аюулгүй байлгах хэрэгтэй.

2-3 настай хүүхэд
Энэ насны хүүхдэд эргэн тойронд аюултай зүйл байхгүй гэдгийг итгүүлэх нь чухал. Хүүхэд хөдөлгөөнтэй болохын сацуу гадны хүмүүсийн дэргэд гэрэвшиж ичдэг болдог. Энэ нь хүн хоорондын харилцааны тухай мэдлэг нь сайжирч эхэлсэний илрэл юм.

5-9 настай хүүхэд
Энэ нас нь хүүхдийн амьдралд хамгийн их өөрчлөлт ордог чухал үе. Хүүхэд сургуульд явж эхлэхэд шинэ нөхцөл байдлуудтай тулгардаг. Маш олон асуулт гарч ирэх тул эцэг эхчүүд төвөгшөөлгүй хариулах, танин мэдэхүйн хүрээг өргөжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Энэ насыг хүүхдийн төлөвших суурь нас гэх нь ч бий. Иймд хүүхдээ зөв чиглүүлэхэд анхаарах нь чухал.

10-13 настай хүүхэд
Энэ насанд хүүхдийн бэлгийн бойжилт үндсэндээ эхлэнэ. Бие бялдрын хувьд эрчтэй өөрчлөгдөж эхэлнэ. Шилжилтийн насан дээр хүүхдийн зан аашинд ч өөрчлөлт орно. Тэд өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлийн талаар бодож, ялгаж салгахад их цаг зарцуулах, үе тэнгийнхнийгээ сохроор дууриах нь бий. Таны уур уцаар хүрэх зүйл ч гарна. Гол нь тэвчээртэй байж тэдний биеэ даах гэсэн оролдлогод хүндэтгэлтэй хандаж, зөв тийш нь чиглүүлэхэд анхаар.

14-18 настай хүүхэд
Одоо хүүхэд тань том болжээ. Гэхдээ л тэд хүүхэд хэвээр байна. Өсвөр насныхан өөрсдийнхөө хэн бэ гэдгийг олж танихыг хичээж байдаг. Энэ насанд хүүхдээ муу хүмүүстэй нөхөрлөх, томчуудын харьцаанд хэт эрт орохоос нь сэргийл. Үнэн бодит, илэн далангүй ярилцлага хийж байх нь чухал. Тэд энэ үедээ гудамжны мэдээлэл, цуу яриа гэх мэтэд хэт их анхаарал тавьдаг тул хүүхэддээ ном уншуулах, ертөнцийг танин мэдэх чиглэл рүү нь зөв явуулахад туслах хэрэгтэй.

ОХИНДОО ХЭЗЭЭ Ч ХЭЛЖ БОЛОХГҮЙ ҮГС

$
0
0

3854

20 хүрсэн хойноо ээж аав маань юунд тэгдэг байсан юм бол доо гэж бодох үе танд гарч байсан уу? Тэгвэл наад бодлоо битгий мартаарай учир удахгүй та болон таны охины ээлж ирэх болно.

1. Үүнийг хийхэд арай л балчир байна даа

Охид хэзээ ч хариуцлага алддаггүй. Тэд харин ч хөвгүүдээс хавьгүй эрт ирээдүйн амьдралаа төлөвлөж эхлэдэг юм. Тиймээс тэдэнд арай балчир байна гэхийн оронд зорилгодоо яаралгүй алгуурхан хүрэхийг сануул.

2. Хүүхдээрээ бай

Хэрэвээ таны бяцхан охин тань зураач аль эсвэл сансрын нисгэгч болохыг хүсч байна гэж хэлвэл хүүхдээрээ бай гэхийн оронд харин ч үнэхээр тийм чадаж охинд тань байгаа эсэхийг олж мэд. Яагаа ч үгүй эрт зоригийг нь мохоосноор хүүхэд хүсэл эрмэлзэлгүй болдог.

3. Наадах чинь эрчүүдийн ажил

Охидын ажил амьдралын гаргаагаа эхлэхэд нь хамгийн том садаа болдог зүйлс бол хүйсийн ялгаварлал юм. Эрчүүдийн хийх ажлыг эмэгтэйчүүд хэзээ ч хийж болохгүй гэдэг бол үнэндээ тийм давж боломгүй зааг хязгаар биш. Тиймээс аяга тавагтай байнга зууралдуулахын оронд аавууд хааяа ч болов хамт аар саархан юм засан сэлбэж аль альных нь захаас үзүүлэх хэрэгтэй

4. Чи цагаа үрж байна

Эцэг эхчүүдийн гаргадаг өөр нэг том алдаа нь хүүхдүүддээ цагаа үрэх боломж олгодоггүйд байдаг. ХЭдийгээр бүтэхгүй юманд цагаа зарцуулж байгааг нь мэдсэн ч тэдэнд бүтэлгүйтэх боломж олго  хожим нь сургамж болно.

5. Би хийгээд өгөе

Хүүхдүүд нялхаараа сэвлэгнийх нь үнэр арилаагүй байхад бид тэднийг хэт хайрлах гээд байдаг тал бий. Энэ хайр нь ихэнхидээ том болсон ч үргэлжилж тэднийгээ юм болгоноос хамгаалж юм бүхнийг хийж өгөхийг хүсдэг. Гэсэн ч энэ нь хожмийн амьдралд сөргөөр нөлөөлөх талтай. Тиймээс юм болгонд өмнүүр нь орж гүйдгээ болих хэрэгтэй

6. Эмэгтэйлэг бай

Эцэг эхчүүд охид ийм л байх ёстой гэсэн нийтлэг төсөөлөлд автаж бяцхан охидоо түүнд нийцүүлэхийг оролддог. Хэрэвээ тэр нэвсгэр хувцас өмсөж панк харагдахыг хүсвэл болохгүй юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь эмэгтэйлэг байлгахын оронд өөрөөрөө байхад нь тусла

7. Санаа зовох хэрэггүй дээ

Өсвөр нас гэдэг бол эцэг эх болон охидын хувьд хамгийн түвэгтэй үе. Эмэгтэй хүн байхын утга учирыг тэд анх мэдэрч эхэлнэ. Тийм болохоор шилжилтийн насандаа яваа охиндоо санаа зовох хэрэггүй ээ гээд орхихын оронд нээлттэй шударга байж түүнийг ойлгохыг хичээ.

8. ……-г хараач

Охид бяцхан байхад тэдэнд ээж эгч аль эсвэл нагацтайгаа адилхан харагдахыг хичээхээ илүү зугаатай ажил гэж үгүй. Гэсэн ч охин тань өөрийгөө таньж мэдэх тусам түүнийг бусадтай адилтган хүчлэх хэрэггүй. Харин бие хүн болон төлөвшхөд нь тусла

9. Битгий их идээрэй

Өсвөр насандаа охид биеийн галбиртаа ихээр анхаарч санаа нь зовж эхлэдэг. Энэ үед нь тэднийг хоолоо сойхыг шаардах эсвэл хоолоо сойж байхад нь хоолоор шахах гэх мэтээр тулгах хэрэггүй харин чадах хэрээрээ зөвлөгөө өгч тэжээллэг хүнс хэрэглэхийг зөвлө

10. Чи тэрэнд гоёдоно

Өсвөр насны хамгийн түвэгтэй хэсэг бол үерхэл. Үүнээсүүдэн сэтгэл нь шархалбал аль алинд нь хэцүү ч охид илүү удаан шаналдаг. Тиймээс тэдний сонгосон залуугаас шууд бүү татгалз харин түүнийг сонирхон сонжиж охинд тань түүний юу нь таалагддагүйг олж мэд үнэхээр болохгүй бол тэр талаас эвээр тайлбарлаж яасан ч зохицохгүй хүмүүс байдгийг ойлгуул

Сайн аав болох 10 зөвлөмж

$
0
0

1856Хүүхэдтэй болох асуудлыг аав ээжүүд хамтдаа шийддэг ч гэлээ, хүүхэд төрсний дараа түүнийг асрах, арчилах, хүмүүжүүлэх ажлууд нь ганцхан ээжийн үүрэг мэт буруу ташаа ойлголт байдаг. Тэгвэл аав ч гэсэн, хүүхдийнхээ амьдралд маш чухал бөгөөд том орон зайг эзэлдэг. Аав нь хүүхэдтэйгээ эрүүл, сайхан харилцаа тогтоож чадваас хүүхдийн хувь хүний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс аавууд юуны өмнө хүүхдээ “дотроо хайрлаж явахаа” болих цаг нь иржээ. Дараа нь аавын хийх ёстой зүйлсийн бүгдийг нь аав өөрөө сурч болно шүү дээ…

1- Тайван байх
Хүүхэд заримдаа санаатайгаар, заримдаа санамсаргүйгээр аавынхаа үйлдэл бүрийг яг дуурайдаг. Сайн аав биеэ сайн барьж чаддаг байх ёстой бөгөөд хүүхдэдээ хэт их уурлахгүй, хашхирч гуугчихгүй, жаахан сахилгагүйтсэнийх нь төлөө томоохон шийтгэлийг оноохгүй байх хэрэгтэй. Хүүхэд тань ааваасаа яаж уурладгийг сураасай гэж та хүсэхгүй биз дээ?
 
2- Хайрлах
Хүүхдэдээ аав нь хайртай гэдгээ байнга сануулж байх хэрэгтэй. Түүнд хэл яриагаар хайртай гэдгээ ойлгуулахын зэрэгцээ шаардлагатай үед түүнийг дэмжиж, нулимсыг нь арчиж, энгэртээ наан тэвэрдэг байх ёстой. Хүүхэд тань том болсон ч гэсэн, хэдэн настай ч байсан аавууд хүүхдээ ингэж л хайрлах хэрэгтэй.
3- Тэвчээртэй байх
Зарим үед та хүүхдийнхээ талаар “наад захын зарим зүйлсийг 80 хэлүүлэлгүй сурмаар юм, одоо үүрэг хариуцлагатай болох цаг нь болсон” гэж боддог байж болно. Тийм үед та хүүхдээ “миний хүү чинь хүүхэд шүү дээ” гэж бодож бай. Тэвчээртэй бай. Түүнд хугацаа олго, тэгвэл та л хожино.
4- Бахархах сэтгэл
Аав нь хүүгээрээ бахархах нь хүүхдийг ямар их баярлуулах бол? Гэтэл ихэнх аавууд хүүхдээрээ бахархаж байгаагаа түүнд өөрт нь хэлэхээ мартаж, найз нөхөд, ажлын хамт олондоо түүгээр бахархан ярьдаг. Хүүхэд, аав нь өөрөөр нь бахархаж байгааг мэдэх ёстой. Хүүхдэд өөрт нь бахархаж байгаагаа хэлэхэд тэр үйлдлээ аль болох дахин давтахыг хичээдэг. Хэрвээ хичээл сурлагадаа шамдан суралцаж, онцсайн дүнтэй суралцаж байгаагаар нь аав нь бахархдагийг нь хүүхэд мэдвэл амжилтаа үргэлжлүүлэхийн төлөө бүхий л хүчээ шавхана. Хэрвээ та “миний хүү сайн хүү шүү” хэмээн түүгээр бахархдаг бол хүүхэд тань сайн л хүн болно. Ядаж л болохын төлөө хичээнэ.
5- Үнэнч бай
Та хүүхдэдээ үнэнч байх ёстой. Хүүхэд үнэнч шударга зан чанарыг эцэг эхээсээ л суралцана. Ямар нэгэн зүйл хүүхдэд тань муу гэж бодвол түүнийгээ яагаад муу болохыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуул. Нууж хааж худлаа ярих хэрэггүй.
6- Шийдэмгий, тууштай бай
Ямар нэгэн дүрэм журам тавьсан бол түүндээ үнэнч, тууштай бай. Хэрвээ оройн 8 цагт бүгд гэртээ ирсэн байна гэсэн шийдвэр гаргасан л бол хүүхэд тань 8 цаг 7 минутанд гэртээ орж ирвэл зохих шийтгэлийг амсах ёстой. Мэдээж түүнд хэлэх тайлбар, хүндэтгэх шалтгаан байсан л байгаа гэхдээ амьдрал дээр үргэлж түгшүүр зарласан “онцгой байдал” үүснэ гэж байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, нааш цааш зөөлрөхгүй байх хэрэгтэй. Хүүхдэдээ эрх чөлөө олго. Зарим үед хүүхэд тань гаргасан шийдвэр, дүрмийг зөрчихөд завсарлагаа авч, ганц удаагийн хүндэтгэх шалтгаан байсныг түүнд мэдрүүл.
7- Өөрөөрөө байх
Аавууд хүүхдийнхээ дэргэд өөрөөрөө байх нь маш чухал. Зарим хүмүүс хүүхдийнхээ дэргэд шал өөр хүн болж хувирдаг. Хүүхэд үүнийг мэдэрдэг ба энэ нь түүнд харин ч сөрөг нөлөө үзүүлнэ. Аавдаа итгэх итгэлийг нь алдруулж (түүнийг хуурч байгаа гэсэн үг учраас, аав нь хоёр нүүр гаргаж байгааг мэдэрнэ) ингэж болдог юм байна гэж бодож эхэлнэ. Та өөрөөрөө байж чадахгүй бол хүүхэд тань таны дэргэд нэг өөр, бусад үед жишээ нь найз нөхдийнхөө дэргэд шал өөр хүн байх болно.
8- Эхлээд хүүхдэдээ эцэг, дараа нь найз нь байх
Зөвхөн эцэг эх байх биш зарим үед хүүхдэдээ найз нөхөр шиг нь байх гайхалтай зүйл. Гэхдээ аль нь эн түрүүнд байхыг өөрөө сайн тохируул. Хүүхдэд тань найз нөхдөөс илүүтэйгээр сайн аав хэрэгтэй шүү дээ. Энэ хэрэгцээгээ өөр газар бүү хайгаасай гэж байгаа бол түүнтэй нөхөрлөхөөсөө өмнө аав нь бол.
9- Хүндэтгэлтэй байх
Та өөрийгөө хүндлүүлэхийн адил хүүхдээ ч мөн хүндлэх нь чухал. Түүнтэй бие даасан хүн шиг л ярилцаж, түүнд аливаа зүйлсийг суралцах, дадлагашихад нь хугацаа олгох, түүнд яг ижил нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх зэрэг нь түүнийг хүндэтгэж байгаагийн нэгэн илрэл юм. Түүний гаргасан шийдвэрийг нь хүндэтгэ. Түүний гаргасан шийдвэр таны бодож байгаатай ижил биш байсан ч гэлээ хүндэтгэл үзүүл. Энэ нь түүнд зөв зүйтэйг зөвлөж хэрэггүй гэсэн үг биш бөгөөд хүн бүр өөрийн гэсэн амьдралын замтай гэдгийг хүлээн зөвшөөр. Ингэж байж л хүүхэд тань оюун ухаан, сэтгэл санаагаараа бие даасан өөр хүн болон төлөвшинө.
10- Тэнд бэлэн байх
Хүн бүхний амьдралд өөртөө нь ойр дотно харьцдаг, түүнд анхаарал халамж тавьдаг, түүний төлөө шаардлагатай бүхнийг хийдэг, ямар нэгэн зүйл хийхэд нь “тэнд бэлэн байдаг” аав хүн хэрэгтэй. Түүнд цаг зав гаргаж, анхаарал халамж тавигтун.
Мэдээж хэрэг дээрх хэдхэн өгүүлбэр сайн аав болоход бүгд хангалттай биш юм. Гэхдээ наад зах нь энэ бүхнийг анхаарахад сайн аав болох эхлэл тавигдана. Эдгээрийг хийж чадвал эсвэл наад зах нь “ийм байж чадвал” та сайн аав болох замд нэлээд ахицтай урагшилж явна гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр үе үе бүтэлгүйтвэл “сайн аав биш юм байна” гэсэн үг биш. Унаж босоод дахиад л урагшлаад бай.

Хүүхэд өлсөхөөрөө амархан ядардаг

$
0
0

1060-FIRST(81).jpgХүүхэд хөхөөр хооллохоо больсон цагаас л хоол тэжээл олон янз байх ёстой. Ямар хоол хүнс ашигтай вэ?

- Хүүхэд өдрийн туршид хагас литр сүү хэрэглэх ёстой. Үүнд сүү орсон төрөл бүрийн хүнс орно. Гэхдээ нэг зүйлийг захихад сүү нь шингэн унд биш юм. Хүүхдийн цангааг сүүгээр тайлдаггүй. Сүү нь хоолны төрөлд орох тул хоолны дуршил буур ч болзошгүй.

- Махан төрлийн хоолыг өдөр бүр өгөх хэрэггүй. 7 хоногт 4-5 удаа мах, өгөх хэрэгтэй.

- Зарим хүүхдэд өндөгний уураг тохирохгүй арьсан дээр цочрол өгч, загатнаа үүсгэх нь бий. Тэгвэл өндөгнөөс бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

- Хүүхдэд аарц маш тустай. Балчир хүүхэд өдөр бүр талх, масло, элсэн чихэр, чанасан, жигнэсэн хүнсний ногоо идэх учиртай.

- Шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэд нэн шаардлагатай эрдэс бодис, витаминууд агуулагддаг. Хоол бэлтгэх явцад алдагдаж болзошгүй витаминыг хадгалахын тулд энгийн хэдэн дүрмийг баримтал.

- Цэвэрлэсэн хүнс ногоог усанд удаан байлгах хэрэггүй. Зөвхөн буцалсан усаар хүнсний ногоог боловсруулах хэрэгтэй.

- Хүүхдийн хоолыг аль болох халаахгүй байх нь чухал.  Багаас нь хүүхдэд хооллох тодорхой цаг, ширээнд суух дэгийг баримтлуулж сургах хэрэгтэй.

- Хүүхэд хоёр ойтойгоосоо л бага сага биеэ даан идэж сурдаг. Энэ хугацаанд хүүхдийг халбагаа зөв барих, асгах цутгалгүй идэхэд аажмаар сургана.

- Яаруулах, шавдуулах хэрэггүй. Хүүхдийг заавал дуустал нь идүүлэх гэж бүү тулга. Хүүхэд өлсөхөө андахгүй. Хэсэг хугацаанд хөдөлж байгаад л ядарч өлсөх жишээтэй.

Хүүхэд хоолны хордлого авсан бол

$
0
0

c_hu_stu033-567x400 Хоолноос хордлого авсан хүүхдэд дараах шинж тэмдэг илэрдэг.

- Гэдсээр өвдөж хатгуулах,
- Дотор муухай оргих,
- Бөөлжис хүрэх,
- Шингэн алдах
- Биеийн халууны хэм дээшлэх
- Ерөнхийдөө бие нь сулрах чичрэх.

Ойр ойрхон бөөлжих нь бие организмын шингэн алдалтыг дагуулдаг. Иймд таагүй үр дагавраас сэргийлэхийн тулд 15 мин тус бүр хүүхдэд 1 х.х шингэн өгөх хэрэгтэй. Өдөрт 1.5-2 литр шингэн өгнө.
c2b9b665-5f57-45b9-afba-f200ceff5371
1. Хэрэв хордлогын шинж тэмдэг хоол идсэний дараа нэг цагийн дотор илэрвэл:
- Хүүхдийг хооллох гэсний хэрэггүй.
- Шингэнийг бага багаар өг.
- Халуурсан тохиолдолд халуун бууруулах эм өг.

2. Хэрэв хүнсний хордлогын шинж тэмдэг гурваас доош насны хүүхдэд илэрвэл:
- Эмчид үзүүл,
- Биеийн хэм дээшлэх,
- Их бөөлжсөнөөс хүүхэд юм идэж чадахгүй байх,
- Зургаан цагаас илүү шээж чадахгүй эсвэл шээс нь бараан өнгөтэй бол
- Бөөлжис, өтгөнд цусархаг зүйл байвал түргэн яаралтай дуудах шаардлагатай.

Хүүхдээ эрт хэлд оруулъя гэвэл заавал уншаарай

$
0
0

invest-in-talking-to-baby-816x544

Хүүхэд ер нь хэдэн насандаа хэлд орсон байх ёстой гэсэн тогтсон дүрэм байхгүй ч ихэнх хүүхэд ойндоо хүрэхдээ хангалттай хэдэн үг хэлдэг болчихдог.

Хүүхэд ер нь хэдэн насандаа хэлд орсон байх ёстой гэсэн тогтсон дүрэм байхгүй ч ихэнх хүүхэд ойндоо хүрэхдээ хангалттай хэдэн үг хэлдэг болчихдог. Охид бол бүр 8-9 сартайгаасаа ааваа, ээжээ гээд л эхэлдэг. Харин хөвгүүд тэднийг бодвол арай удаандаа хэлд ордог гэдэг.
Бусад айлын хүүхдүүд хэдэн настайдаа хэлд ордгийг яг таг мэдэхгүй ч манай хүү одоо 4 настай. Хэлдэг цөөхөн үгтэй. Аав, ээж, агаа, дүү гээд хэдхэн үгийг тод хэлээд бусдыг нь “харь гаригийн хүний яриа”-гаар илэрхийлдэг дээ. Хүний ярьсныг үнэхээр сайн ойлгодог хэрнээ өөрийгөө хангалттай илэрхийлж чадахгүй байгаа юм. Нэг удаа санаа зовоод эмчээс асуутал “Хүүхэд бүр харилцан адилгүй хэлд ордог тул санаа зовох юмгүй. Өөрийгөө илүү сайн илэрхийлж сурахад нь тусал” гэж хэлсэн юм. Тиймээс бусад эцэг эхчүүдэд туслах зорилгоор хүүхдээ хэлд ороход нь бид яаж дэмжих ёстой талаар нэгэн мэргэжилтний зөвлөгөөг хүргэе.

Хүүхэд хэзээ ярьж эхлэх вэ?

 Үнэн хэрэгтээ таны хүүхэд төрсөн цагаасаа эхлэн тантай харилцаж байдаг. Яагаад гэвэл тэр таны хоолойг гэдсэнд байхаасаа л сонссон учраас таньдаг болчихсон байгаа шүү дээ. Та хүүхэдтэйгээ гэдсэнд байхад нь ч, төрсөн цагаас нь ч ярилцаж чадна. Та түүнд хэр их хандаж ярина тэр хэрээр тэр хурдан хэлд орно. Тиймээс нялх бага, намайг ойлгохгүй болов уу гэж эргэлзэлгүйгээр бяцхан сахиусан тэнгэртэйгээ ярилцаарай.

Хүүхийн “хэл” ашиглах нь зөв үү?

Тийм ээ, хүүхдийн хэллэг ашиглах нь яагаад буруу гэж. Хүүхдүүд нь “Бүү бүү”, “ба ба” гэх зэргээр өөрийн хэллэгийг ашиглаж эхлэхэд ээж, аавууд түүнийг нь дэмждэггүй шүү дээ. Болж л өгвөл тухайн нэршлээр нь бид ярих гээд байдаг. Гэвч үнэндээ эдгээр нь хүүхдийн анхны хэл ярианы нэг хэсэг биш гэж үү. Харин ч та түүнтэй өөрийнх нь “хэл”-ээр ярьснаар илүү сайн ойлголцож чадна.
Та түүний яриаг хэдий чинээ сайн ойлгоно төдий чинээ тэд тантай илүү идэвхтэй харилцах болно.

Хүүхдээ ярьж сурахад нь би яаж дэмжиж чадах вэ?

Ярьж сурах нь өөрөө хангалттай урт хугацаа шаарддаг. Магадгүй таны хүүхэд 2 нас, эсвэл түүнээс ч том болтлоо хоёр үгтэй өгүүлбэр, гурван үгтэй өгүүлбэр хэлж чадахгүй байж мэдэх юм. Гэхдээ та түүнийг дэмжвэл тэд өөртөө илүү итгэлтэй болж, бусад хүн өөрийг нь сонсдог гэдгийг мэдрэх тутамдаа ярих хүсэл эрмэлзлээр дүүрэх болно. Тиймээс дараах аргаар хүүхэддээ ярьж сурахад нь туслаарай:
-Хүүхэдтэйгээ аль болохоор энгийн үг хэллэгээр харьц. Тэр таныг ойлгож байгаа эсэх нь хамаагүй шүү.         Харин тэр таныг өөрт нь хэчнээн их анхаарал, хайр халамжаа өгч байгааг мэдрэх нь л чухал.

-Өдрийн турш та хүүхдээ сонсч, хариу ярих өч төчнөөн боломж бий шүү дээ. Энэ цаг хугацааг чимээгүй         өнгөрөөх хэрэггүй.

-Хүүхэддээ танд заах, зааварчлах, туслах боломжийг нь олго. “Ширээний алчуур хаана байна”, “Ээж нь ороо         заслаа, чи туслах уу” гэдэг ч юм уу аль болохоор энгийн үг хэллэгээр түүнийг идэвхжүүлэхийг хичээгээрэй.

-Ярихдаа тухайн зүйлийг зааж харуул. Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн бусдын заасан зүгт харах, хариу         үйлдэл үзүүлэх чадвартай болдог гэнэ. Тиймээс та ярьж буй зүйлээ хуруугаараа зааж, эсвэл дүрслэн         үзүүлэх хэрэгтэй.

​        -Зурагтай ном уншиж өг. Та хүссэн зурагтай, үлгэрийн номыг хүүхэддээ уншиж өгч болно. Энэ бол маш         чухал шүү. Номоо уншингаа үйл явдлыг дүрсэлж, тухайн амьтныг дүрсэлж болно. Энэ хэрээр таны         хүүхдийн ярианы идэвх нэмэгдэх болно.

Хүүхдээ хэрхэн харилцан ярианд сургах вэ?

 
Хүүхэд томчуудыг бодвол харилцан яриагаар ярих чадвар нь удаандаа хөгждөг. Тиймээс түүнийг яаруулалгүйгээр харилцан ярианд татаж оруулаарай. Жишээ нь, “Миний хүү сайхан унтсан уу, юу зүүдлэв?” гэж асуухад тэр бодож бодож байснаа нэг зүйл хэлэх болно. Харин түүнийг яаруулах хэрэггүй. Эсвэл “За хоолоо идэцгээе”, “Ээжийн хүүгийн живх нь хаана байна” гэхэд тэр хариулж чадахгүй байлаа гэхэд нүдээ эргэлдүүлэн хайж эхэлнэ. Ингэж л харилцан яриа эхэлнэ шүү дээ.

 


Умруу буюу фимоз

$
0
0

baby-390555_960_720Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэнийг хамгаалж байдаг арьс 3 нас хүртлээ эргэхгүй  байх нь эмгэг биш.Бэлэг эрхтэн,түүний толгой хөгжин томорч,арьс сунахад чөлөөтэй эргэх болдог.Харин бэлэг эрхтэний арьсны сүв сорвижихж,нарийсанаас эргэхгүй болохыг умруу гэнэ.Умруу нь төрөлхийн хийгээд хожмын байна.

Шалтгаан: Бэлэг эрхтэний толгой гэмтсэн,үрэвсэнээс болж хамгаалалт арьстайгаа наалдаж,улмаар арьсны сүв сорвижин нарийсах:үрэвслийн улмаас бэлэг эрхтэний хамгаалалт-арьсны уян харимхай чанар муудаж,холбогч эд болон сорвижих:удамшлын зэрэг шалтгаанаас үүдэн умруу үүснэ.

Шинж тэмдэг: Тээрхийн арьс хойшоо шамрахгүй байхын зэрэгцээ шээхдээ дүлнэ,уйлна,боовоо барьж сандчина,бүрэн шээдэггүй,шээс нарийн,тасалдаж,зарим үед дусагнаж гарна.Шодойн арьс,толгой хоёрын завсар өнгөртөж,нян үржих таатай нөхцлийг бүрдүүлэх тул үрэвсэлт эмгэгээр хүндэрнэ.Арьсны сүвээр идээ гарч,цавины тунгалгын булчирхай цочиж,халуурч болно.

Эмчилгээ: Гурваас доош насны хүүхдийн умрууг яаран эмнээд байх шаардлагагүй.Эл насны хүүхдийн умруу физиологийн байх учир аяндаа эдгэнэ.Харин эрүүл ахуй,халдвар хамгааллын дэглэм сайн сахиж байх ёстой.Гурваас дээш насны хүүхдэд эхлээд эмийн эмчилгээ заавал хийнэ.Эмийн эмчилгээ зөв хийснээр шодойн арьсны уян харимхай чанар сайжран зөөлөрч сунана.

Эцэг эхчүүдийн анхааралд: Хүүхдийг усанд оруулах бүрдээ тээрхийн арьсыг шамлан угааж байх хэрэгтэй.

Та хүүхэддээ өдөр болгон аминдэм өгдөг үү?

$
0
0

1060-FIRST(81).jpgСтатистикийн мэдээллээр бол гэр бүлийн 5% нь, хүүхэддээ өдөр болгон аминдэм өгдөг гэнэ. Хүүхдийн аливаа нянг эсэргүүцэх чадвар нь муу байдаг тул том хүмүүсээс илүү их өвддөг.

Дархлалын систем нь төгс боловсорч дуусаагүй тул юмыг төдийлөн сайн ялгаж чаддаггүй. Тиймээс янз бүрийн нян, вирус зэргийг хүлээн авахдаа муу. Дархлаа нь хүүхдийг 15 нас хүртэл бүрэлдэн бий болдог.

Хүүхдийн биед зарим нэгэн эсэргүүцэх эд эсүүд хараахан бүрэлдэж амжаагүй байдаг. Харин энэ үйл явц нь зөв явагдаж байгаа эсэх нь эцэг эхчүүдээс хамаарна. Харамсалтай нь томчуудын буруу үйлдэл нь хүүхдийн дархлалын систем бүрэлдэн бий болоход хамгийн их саад болдог гэнэ.

Томчууд дараах алдааг гаргадаг байна. Үүнд:

- Хүүхэд жилд 4-5 удаагаас илүү өвдөх юм бол өөрсдөө дур мэдэн эмчилж болохгүй. Энэ нь дархлааг сулруулах гэмтэй. Тиймээс дархлаа судлаачаас заавал зөвлөгөө авах хэрэгтэй.

- Хүүхдийг 8-9 нас хүртэл нь ямар нэгэн мэс засал хийлгэхгүй байх ёстой. Ялангуяа хоолойны мах авахуулахад адениод зэрэг дархлааны системийн нэгэн хэсэг авагддаг. Ингэснээр хүүхэд бронхит, астма зэрэг өвчтэй болох аюултай.

- Хүүхдэд аминдэм өгөхдөө тун болон хэдий хугацаагаар өгөхийг эмчээс асуух хэрэгтэй.

Хүүхдэд өгөх хориотой эмийн жагсаалт

$
0
0

Монголчууд эртнээс “жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн дур мэдэн эм хэрэглэх зуршилтай болчихсон улс.Зарим тохиолдолд үнэхээр ам дамжиж сонссон эмээ ууснаар бие тань тэнхэрч байгаа мэт байдаг боловч үнэндээ өөр эрхтэн тогтолцоог тань өвчлүүлж байдаг аж. Тиймээс дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

sickchildREX_468x311

Мөн хамгийн чухал зүйл бол энхрий бяцхан үрсдээ хамаагүй эм өгөхөөс шууд татгалз. Учир нь Эрvvл мэндийн яамнаас сvvлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагvй байсан ажээ. Ингээд хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.

Үүнд:
Адиурекрин – 3 нас хvртэл
Ацикловир – 3 нас хvртэл
Адпрозалам- 18 нас хvртэл
Бекламетазон – 6 нас хvртэл
Бромокриптин -15 нас хvртэл
Бутерфанол – 18 нас хvртэл
Гастал- 1 cap хvртэл
Гексенал -2 cap хvртэл
Гишvvнэ vндэс- 1 нас хvртэл”
Дактиноминцин- 3 нас хvртэл
Дикайн -10 нас хvртэл
Морфин- 2 нас хvртэл
Мышьякийн бэлдмэл- 2 нас хvртэл
Неграм- 1 нас хvртэл
Напроксен- 16 нас хvртэл
Парацетамол-3 cap хvртэл
Реграм- 1 нас хvртэл
Ңитропруссид натри- 18 нас хvртэл
Стрихинин-2 нас хvртэл
Тетрациклин- 8 нас хvртэл
Омнолон- 2 нас хvртэл
Пефлоксацин-15 нас хvртэл
Празозин- 12 нас хvртэл
Цефотаксим-2-5 нас хvртэл
Читамон-2 нас хvртэл
Эналаприл-16 нас хvртэл
Этионамид-10 нас хvртэл

Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтод чухал нөлөөтэй

$
0
0

karas-18170Тоглох нь хүүхдийн өсөлт торнилтын нэг чухал зүйл ажээ. Ямар ч насны хүүхэд аливаа зүйлийг хийж оролдож байж сурдаг. Иймд хүүхдийг тоглох, элдэв зүйл сонирхоход нь хориг саад хийх хэрэггүй. Тоглож наадах нь,

-Хүүхдийн хэлд орох, хөлд орохоос эхлээд түүний оюун ухаан бие бялдарыг хөгжүүлэхэд тусладаг.
-Тоглоом нь хүүхдийг өөртөө итгэлтэй, аливаад сониуч, бас өрсөлдөх чадвартай болж хүмүүжихэд тусалдаг.
-Энэ нь цаашдаа ажил, амьдралын чадварыг эзэмшиж сургуульд сурах үндсийг тавина.
-Тоглоом нь аль болох хүүхдийн өөрийнх нь сэдсэн зүйл байвал сайн.
-Хүүхэдтэй тоглож, сэтгэл санааг нь дэмжиж идэвхжүүлэх нь хүүхдийн хүмүүжил, өсөлт бойжилтод маш чухал нөлөөтэй юм.
-Дүрслэх, эвлүүлэх, өрж давхарлах, өөрчилж хувиргах тоглоом нь хүүхдэд их үр өгөөжтэй байдаг.
-Том хүмүүсийг дуурайж тоглох нь хүүхдийн хөгжил, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.
-Хүүхдүүдэд сэдсэн санаагаа хэрэгжүүлж үр дүнг үзэх бололцоог олгох хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлыг нь маш сайн хангах шаардлагатай.
-Шүлэг унших, дуулах, зурах, ном уншиж өгөх нь хүүхдийн оюун ухаан хөгжихөд хамгийн сайн туслагч болдог.
-Хүүхэд аливаа зүйлийг хийхдээ маш их хүчин чармайлт гаргадаг бөгөөд энэ үйл ажиллагааг нь анхаарч, хүлээн зөвшөөрч, бас үнэлж магтахыг нь хүсэн хүлээж байдаг
-Хүүхэддээ хэдий чинээ урам хайрлаж дэм өгч чадна хүүхэд чинь тэр хирээр өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой, хүссэнээ биелүүлдэг болж хүмүүжнэ.
-Эцэг эхчүүдээ хүүхдээ бурмаар тэтгэхээр урмаар тэтгэж яваарай.

Нярай хүүхэд ч шарлаж болно

$
0
0

three-month-old-babyШарлах нь ихэнхдээ элэг өвчилсний анхны шинж тэмдэг юм. Шинж тэмдэг:

• Шээсний өнгө өтгөрч улаан хүрэн болох
• Өтгөний өнгө цайрах
• Нүд, арьсны өнгө шарлах

Шарлах шалтгаан: Шар нь бохироор дамждаг өвчин. Шаардлага хангахгүй хоол хүнс, ахуйн бохир байдал, ариутгаагүй тариа, дуслын зам.Түүнчлэн:

• Шинээр төрсөн нярай хүүхдийн олонхид нь элэгний үйл ажиллагаа төгөлдөржөөгүйгээс үүсдэг. (Энэ нь хэвийн үйл явц бөгөөд ихэвчлэн өөрөө аяндаа арилдаг)
• Элэгний халдвар, элэгний эдийн үрэвсэл, согтууруулах ундаанаас үүдэлтэй элэгний гэмтэл, элэг гэмтээх эмүүд (сүрьеэгийн эсрэг эмүүд гэх мэт) болон янз бүрийн хорт бодисоос шалтгаалсан элэгний өөрчлөлт, хавдар зэрэг элэгний өвчлөлүүдийн улмаас үүснэ.
• Бодисын солилцооны өвчлөлүүдийн улмаас үүснэ.

Шарлахаас урьдчилан сэргийлэх
• Ахуйн, хувийн ариун цэврийг сайтар сахих хэвших,
• Баталгаагүй хоол хүнс, идээ ундаанаас татгалзах,
• Малын гаралтай өөх тос, махны хэрэглээг хязгаарлах,
• Согтууруулах ундаанаас татгалзах. Бага зэргийн архи элгэнд сайн гэдэг худал. Архи нь элэгний ачааллыг 5 дахин ихэсгэдэг байна.
• Хоол хүнсэндээ цагаан лууван, улаан лооль, нимбэг, чавга (хасарваань) зэргийг хэрэглэх.

Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгах нь эрүүл мэндэд нь сайн

$
0
0

beba-stopaloМанай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг. Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд байгааг гайхан нэгэн эмчээс лавлан асууж билээ. Түүний хэлснээр “Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон” байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ. Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй. Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв. Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа. Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө. Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй. Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн. Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа. 1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан. Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагаг үй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадварг үй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна.

С.БАЙГАЛМАА

Хүү эсвэл охинтой болохыг хүсч байна уу

$
0
0

Бид ямар хүүхэдтэй болохоо бурханд даатгадаг. Бурханы явуулсан бэлэг учраас шийдэх боломжгүй гэж бүгд тархиндаа шингээсэн байдаг. Хэрвээ ямар хүүхэд төрүүлмээр байгаагаа шийдэж болдог ямар сайхан бэ гэж та бодож байсан уу?

2,3 хүү, охин төрүүлээд дараагийн хүүхдээ төлөвлөж гаргах юмсан гэж бодож байгаа бол заавал энэ бичлэгийг уншаарай.
babies in eggs
Хүүхдийнхээ хүйсийг төлөвлөж үнэхээр чадах уу??
Хариулт нь ТИЙМ. Гэвч 100% биш гэдгийг та ойлгоорой. Энэ арга нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд зүгээр нэг дам эсвэл домог яриа биш юм шүү.
Хүүхдий хүйсийг төлөвлөх тухай судалгаа 40гаруй жилийн өмнөөс хөгжсөн бөгөөд Америкт өндөр хөгжсөн гэж хэлж болно. Тэр байтугай хүүхдийн хүйсийг төлөвлөж гаргахад тусалдаг клиник хүртэл байдаг байна.
Хүүхдийг төлөвлөж гаргаад амжилт олсон нь 80 хувь гэж гарсан байна.Үлдсэн хувийг бурханд даатгана гэсэн үг юм.Тиймээс та охин эсвэл хүү гаргамаар байгаа бол таны хүссэн хүүхэд гарахгүй байж магадгүй. Гэвч таны л хөөрхөн үр учраас адилхан хайрлах нь ойлгомжтой.
★Гэвч та ганцаараа төлөвлөөд бүтэхгүй. Яагаад гэвэл нөхрийн дэмжлэг, оролцоо маш чухал үүрэгтэй юм. Нөхрийн тань хамтын ажиллагаа амжилтын түлхүүр шүү.
★Хүүхдийн хүйсийг төлөвлөж олох хамгийн гол зорилго нь удмын өвчинг хүүхэддээ гаргахгүйн тулд судалсан гэж хэлж болно.
Эмэгтэй хүн сард нэг удаа нэг өдөр нэг өндгөн эс ялгардаг бөгөөд харин эрэгтэй хүн өдөр бүр эр эс үйлдвэрлэж байдаг. Тийм учраас жирэмсэн болохын тулд өндгөн эс ялгарах өдрөө мэдэх нь хамгийн чухал. Өөрийн биеийн үндсэн дулааныг хэмжиж өндгөн эс ялгардаг өдрөө мэднэ.
Эр бэлгийн эс олон сая байдаг бөгөөд тэдгээр эсүүд X Ү гэсэн хоёр янз байдаг байна. X,Ү эсүүд эм бэлгийн эстэй нийлэx тэр мөчид охин эсвэл хүү гэж хүйс нь шийдэгддэг. Тиймээс хоол унднаас хүйс шийдэгдэнэ гэж байхгүй гэсэн үг юм.
X эр бэлгийн эстэй нийлбэл ОХИН—-X эс нь хүчиллэг орчинд тэсвэртэй бөгөөд шүлтлэг орчинд тэсвэр муутай.
Ү эр бэлгийн эстэй нийлбэл ХҮҮ төрдөг байна.-Ү эс нь хүчиллэг орчинд тэсвэр муутай боловч шүлтлэг орчинд тэсвэртэй байна.
ТЭГВЭЛ ЭНЭ ХҮЧИЛЛЭГ , ШҮЛТЛЭГ орчин ямар утгатай вэ??
Эрэгтэй хүүхэд бүтээдэг Ү эс нь X эснээс тооны хувьд 2 дахин их байдаг байна. Гэвч төрж байгаа хүүхдийн тооны харьцаа бараг ижил хүү 105:охин 100 төрдөг байна. Яагаад тэр юм болоо? Уг нь хүү төрөх магадлал их байх ёстой санагдаж байгаа байх.
Тэгвэл түүний тайлбар нь эмэгтэй хүний үтрээ гаднах орчинтой шууд холбогдож байдаг учраас гаднах бохир юм орохоос хамгаалж шүлтлэг ихтэй байдаг байна. Тиймээс шүлтлэг орчинд тэсвэр муутай эр эс Ү олон тоотой байдаг нь байгалийн тэнцвэрээ олох гэсэн зохилдлого гэж хэлж болно.
Үтрээнд орсон X.Ү эсүүд цааш сэлж савны хоолойгоор орж, сав луу орно. Үтрээнд X эс давуу эрхтэй байсан бол савны хоолой, саван дотор тэр хэвээрээ байж чадах уу?Савны хоолой, савны дотор тал шүлтлэг орчинтой байдаг. Шүлтлэг орчинд хоёр эс хоёулаа идэвхитэй болох боловч охин бүтээдэг X эс илүү идэвхтэй бол давуу эрхтэй болох юм.
Өндөг боловсрох өдөр ойртоход сав шүлтлэг шингэн ялгаруулж савны дотор шүлтлэг орчин ихэсдэг.Энэ нь ерөнхийдөө эс шүлтлэг орчинг илүүд үзэх бөгөөд хоёр эс идэвхитэй болдог орчинг бүрдүүлж аль аль эс эм бэлгийн эстэй нийлэхэд таатай орчинг бүрдүүлэхийн тулд байдаг байгалийн зохилдолгоо гэж хэлж болно.
Үтрээний хүчиллэг орчинд амьд мэнд үлдэж амжилттайгаар сав хүртэл хүрч чадсан Ү эсэд шүлтлэг орчин эм бэлгийн эстэй нийлэхэд давуу талтай байх юм. Гэвч саванд хүрсэн X, Ү эсүүдийн тоо нь адилхан юмуу, нэг нь нэгнээсээ их юмуу бага юмуу тодорхой биш юм.
Эндээс харахад, өндөг боловсрох өдөр ойртох тусам шүлтлэг ихсэж,эрэгтэй хүүхэд төрөх магадлал ихсэнэ гэсэн үг юм.Бусад үед X эс идэвхитэй учраас охин төрөх магадлал ихсэнэ гэсэн үг болно.
★ОРГАЗМ(эмэгтэй хүн тавих)холбоотой юу?
Эмэгтэй хүн тавих үед үтрээний орчин шүлтлэг болдог байна. Яагаад тэр вэ? Хосууд амттай секс хийж эмэгтэй хүн нь дур тавих үед савнаас хүчтэй шүлт ялгарч үтрээ руу ялгарч үтрээ шүлтлэг орчинтой болдог байна. Гэвч эмэгтэй хүний дур тавилт түүний ялгарах шүлтний хэмжээ өөр учраас яг үтрээний хүчиллэгийг дарж чадна гэж хэлж чадахгүй юм.
Тиймээс эндээс хараад хэлэх зүйл гэвэл хүү хүсэж байгаа бол үтрээний орчмыг аль болох шүлтлэг орчинтой байлгах. Энэ нь дур тавих юм бол илүү давуу гэсэн үг юм.
Охинтой болохыг хүсвэл эмэгтэй нь дур тавихгүй байх гэсэн үг гэж хэлж болно.
★ ХЭЗЭЭ СЕКС хийх хэрэгтэй вэ?
Энгийн үед хүчиллэг үтрээ боловч өндөг ялгарах үед савнаас шүлтлэг гардаг гэж ярьсан.Тиймээс хэзээ секс хийвэл охин , хүү гэж төлөвлөж болох вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэдэж болох юм.
Охинтой болохыг хүсвэл:Өндөг боловсрохын хоёр хоногын өмнө савнаас шүлтлэг ялгараагүй байх үед хийх. Үртээ хүчиллэг байна.Ү эсээс X эсээс давуу байна гэсэн үг юм.Тиймээс охинтой болох магадлал өндөг гэсэн үг.
◎Өндөг ялгарахаас хоёр хоногийн өмнө сүүлийн секс хийх.Өндөг ялгарах өдөр хүртэл сексээ хорих хэрэггүй. Яагаад гэвэл хүү төрүүлдэг Ү эс их учраас аль болох өндөг ялгарахаас хоёр хоногийн өмнөх өдөр хүртэл 3 хоногийн зайтай сексдэж Ү эсийн тоог багасвал зохино.
◎Тэр өдрөө сексдээд нэг долоо хоног унтахгүй эсвэл хамгаална. Яагаад гэвэл төлөвлөсөн өдөр хийгээд хоёр эс нийлээгүй байж байгаад дараагийн унталтаар нийлээд хүү төрөх магадлал ихсэнэ.
◎Аль болох дур тавихгүй, эсвэл дур тавихаас өмнө эрэгтэй нь тавих. Хэт хүчтэй гүн секс хийхгүй бөгөөд нэг нэгнийгээ энхрийлсэн ялдам секс хийх хэрэгтэй
Хүүтэй болохыг хүсвэл:
◎Өндөг ялгарах өдөр секс хийх. Яагаад гэвэл Ү эсэд давуу болсон байна.
◎Төлөвлөсөн өдөр хүртэлх 5 өдөр унтахгүй байх. Өндөг ялгарах өдөр хүртэл  эрүүл идэвхитэй Ү эсийг аль болох хадгалбал зохино.
◎Байгалийн гаралтай кальцийг өдөрт өглөө орой 2 удаа 2оор 4ширхэгийг 4 сар уухад хүүтэй болох магадлал ихэсдэг байна.
◎Аль болох гүн оруулж, эмэгтэй нь хүчтэй дур тавилтыг мэдэрсний дараа эрэгтэй нь тавих.

Өндгөн эс боловсрох хугацааг яаж мэдэх вэ?

Өндгөн эс боловсрон гадагшилж байгаа нь уг эмэгтэй үр тогтоож чадна гэдгийг илэрхийлж байгаа явдал юм. Өндгөн эс боловсрон гадагшилдаг ганц өдөр нь хүн бүрт адилгүй бөгөд тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг үүнд ихээхэн хамааралтай.

“Механикаар” бодвол сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг гурван тэнцүү хувааж үзээд, дундах хоногуудын гол хавьд өндгөн эс боловсордог гэж ойлгох хэрэгтэй. 28-29 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд 14 дэх хоног дээр өндгөн эс боловсрон гадагшилдаг байна.

Харин өөрийнхөө хувьд яг өндгөн эс боловсорч буй өдрийг зөв мэдэхийг хүсвэл шулуун гэдэсний юм уу үтрээний халууныг хэмжиж тогтоох нь хамгийн найдвартай арга юм. Энэ аргыг биеийн үндсэн дулааныг хэмжих арга гэж нэрлэдэг. Насанд хүрсэн эрүүл хүний биеийн дундаж дулаан 36.5 байдаг. Харин өндгөн эс боловсрон гадагшилсан өдөр эмэгтэй хүний биеийн дулаан 0.5 – 0.6 хэмээр огцом нэмэгддэг байна.

Өглөө бүр, сэрэнгүүтээ халууны шилийг үтрээ юм уу шулуун гэдсэнд хийж хэмжээд гарсан дулаан бүрийг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн мөчлөгийн эхний 10 хоногт биеийн дулаан тогтмол нэгэн хэмжээнд, жишээлбэл 36.5 градус байна. Ингэж явсаар 7-10 хоногийн дараа биеийн дулаан огцом өсч 37 градус болсон байна. Яг энэ өдөр өндгөн эс боловсорчээ гэсэн үг. Үүний маргаашнаас эхлэн биеийн дулаан хэвийн үеийнхээс 0.37 градусаар нэмэгдсэн хэмжээс гарна. Өөрөөр хэлбэл өндгөн эс боловсорсон өдрийнхөөс 0.13 градусаар буурсан гэсэн үг.

Ийм хэмжээтэйгээр хэд хоносны дараа биеийн үндсэн дулаан нь эргээд 36.5 болно. Ингэж тэмдэглэснээр та өндгөн эс сарын тэмдгийн яг хэд дэх өдөр боловсорч байгааг мэдэх юм. Хэрвээ өндгөн эс боловсорч чадахгүй байвал биеийн дулаан өөрчлөгдөхгүй. Тиймээс үр хүүхэдтэй болохыг хүсч буй эмэгтэй энэ өдрийг алдахгүй байх нь чухал.

Өндгөн эс яг хэдийд боловсорч байгааг хамгийн тодорхой мэдье гэвэл үтрээ юм уу шулуун гэдэсний дулааныг гурван сарын турш тасралтгүй хэмжих ёстой.

 


Хүүхдэд яаж иллэг хийх вэ?

$
0
0

-04072014-1404440384-5924458171.Баруун гарт иллэг хийхдээ хүүхдийнхээ баруун гарын сарвуунд, өөрийнхөө зүүн гарын эрхий хурууг атгуулж бариад зүүн гараараа шуунаас нь мөр лүү нь 3-4 удаа хийнэ. Зүүн гарт нь иллэг хийхдээ баруун гарынхаа эрхий хурууг атгуулж, зүүн гараараа хийнэ. Энэ дасгалыг эрүүл хүүхдэд 6 сар, сульдаатай бие султай хүүхдэд ой хүртэл нь хийх хэрэгтэй.

2.Баруун хөлд иллэг хийхдээ баруун гараараа хөлийн ул, шагайны үеэр барьж, зүүн гараараа хийнэ. Зүүн хөлд иллэг хийхдээ зүүн гараараа барьж, баруун гараараа хийнэ. Эхлээд иллэгийг шагайны үеэс эхлэн шилбэний дотор талын ханыг дагуулан өгсүүлж гуяны гадна талаар иллэг хийнэ. Гуяны дотор талаар иллэг хийвэл бэлгийн рефлекс цочирдог тул гуяны дотор талаар хүүхдэд иллэг хийхийг хориглоно.

3.Ууц нурууг илэхдээ хүүхдээ хэвлийгээр нь хэвтүүлж хоёр гарынхаа алгаар дээш доош нь 3-4 удаа илнэ.

4.Хэвлийд дугариг иллэгийг цагийн зүүний дагуу хүйсийг тойруулан баруун гарынхаа алгаар 3-4 удаа хөнгөн маягаар илнэ. Хүйсний ивэрхийтэй, гэдэс нь дүүрдэг юм уу, гэдэс ходоодны архаг өвчтэй хүүхдэд ой хүртэл нь иллэг хийнэ.

5.Тавхайд иллэг хийхдээ тавхайн хонхорт эрхий хуруунаас бусад хуруугаар нухлах, базлах зэргээр хийх иллэгийг хөлний тавхайн ар, шагайны үеийг зөөлөн үрэх иллэгтэй хослуулан хийнэ. Нэг гараараа хөлийг барьж нөгөө гараараа 4-5 удаа иллэг хийнэ.

6.Хурууны өндгөөр хөлний улны арьсыг сөргүүлэн уртааш нь зурахад хүүхдийн хөлийн хуруу атийж тэнийнэ. Үүнийг 3-4 удаа хийнэ.

Иллэг хийхэд баримтлах дvрэм:
-Иллэгийг 1.5 сартайгаас эхэлнэ.
-Өдөрт 1-2 минутаас эхэлж аажмаар нэмсээр 8-10 минут хийнэ.
-Хооллосны дараа болон усанд оруулсны дараа иллэгийг хийж болохгvй. Хооллохоос 1 цагийн өмнө хийх хэрэгтэй.
-Тасалгааны хэм 220-аас багагvй байна.
-Иллэг хийхийн өмнө бөгж, цаг зэргийг гараас авч савантай бүлээн усаар гараа угаана.
-Yстэй даавуун хөнжил дэлгэн, хулдаас дэвсгэр даавуугаар давхарлана.
-Хэрэв хүүхдийн бие эвгvйрэх шинж илэрвэл иллэгийг зогсооно.

Хөхvvл хүүхдэд иллэг хийх нь биеийн болон сэтгэхүйн хөгжилд их түлхэц болдог. Иллэг хийснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимжиж, биеийн жин нэмэгдэхэд эерэгээр нөлөөлөх бөгөөд хөдөлгөөний эвсэл сайжирна. Хүүхдийн арьс уян хатан зөөлөн болно. Иллэг нь хөдөлгөөн багатай, хоолондоо муу, булчингийн хөгжил сул, сульдааны шинж тэмдэг бүхий хүүхдэд ихээхэн ашигтай.

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдгийг та мэдэх үү?

$
0
0
maxresdefaultОхидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй. Энэ нь түүнд л муу. Хэрэв охин хүүхдийг: “Маш амттай болжээ, маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад  байвал тэд би бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйл заавал хийх ёстой гэж хүлээн авдаг байна. Энэ бол эмэгтэйчүүдийг “сүйрүүлдэг” зарчим гэж хэлж болно.
“Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би туслагч учраас, би гүнж учраас- хайрыг хүртэх эрхтэй” – эдгээр нь эмэгтэй хүн баримтлах эрүүл байр суурь юм. Ингэж өөрийгөө ойлгож чадвал өөрөөрөө байж чадсанаараа хайрлагдана гэдэг сэтгэхүй суудаг. Хэрэв түүнийг хийсэн үйлдлийн төлөө магтаад байвал хайрыг хүртэхийн тулд “гавъяа” байгуулах хэрэгтэй гэж боддог болно.
Харин эрэгтэй хүүхдүүдийн тухайд огт эсрэгээрээ. Ээжүүд ихэвчлэн хөвгүүддээ: “Миний мундаг, онц хүү, сайхан хүү” гэх мэтээр магтдаг. Энэ нь тийм ч муудаад байх зүйлгүй мэт. Гэтэл үнэн хэрэгтээ эрэгтэй хүн өөрөө л сайн учраас л тэр гэсэн сэтгэгдлийг үлдээдэг байна. Эрэгтэй хүн ямар нэгэн зүйлд хүрсэн л учраас тэр сайн гэж ойлгох нь түүнд тустай.
Тиймээс хөвгүүдийг хийсэн “гавъяа”-ных нь төлөө: Чи сайн хийжээ, ямар мундаг хийгээ вэ, чадаа вэ зэргээр магтвал тэр илүү төгс болж, мөн илүү аз жаргалтай байх болно. Учир нь эрэгтэй хүний мөн чанар нь өөрийгөө хүчтэй, чадалтай, чадвартай гэдгийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөхөд оршино. Хөвгүүдийг томрох тусам: “Сайхан үр минь” гэхээсээ илүүтэй түүний хийсэн бүтээлийг нь ирсэн зочиддоо танилцуулж “Та нар үүнийг хардаа, хэн энэ гоё зүйлийг хийснийг таагаарай… Тиймээ үүнийг Болдоо хийсэн, энэ чинь л миний хүү” зэргээр хэлэх нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно.

Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй 31 үг

$
0
0

pink-flower-collection-21Эцэг эхчүүдийн наана цаанахыг бодолгүй хэлдэг үгс үр хүүхдэд нь “өргөс” ч болж магадгүй. Эцэг эхчүүдийн хувьд “Ингэж хэллээ гээд юун буруу байна” гэж өөрсдийгөө өмөөрч болох ч, хүүхдийн хувьд энэ нь үл тоомсорлогдох, дарамт үзүүлж, хүсэл эрмэлзлийг нь мохоодог.

Миний хүүхэд юм чинь гээд хэт хайш яаш харьцвал асуудал үүснэ. Хүүхэд ч гэсэн нэг хувь хүн юм. Тиймээс өнөөдрөөс эхлээд дараах үгсийг хүүхэддээ битгий хэлээрэй. Тэгэж чадвал үр хүүхэд чинь сэтгэлээ нээж эцэг эхдээ илүү ойртох болно.

Өөрөөрөө бахархах сэтгэлийг нь үгүй хийдэг үгс

1. Ийм байж чи өөрийгөө эрэгтэй (эмэгтэй) гэх үү?
2. Чам шиг хүүхэд үү…
3. Ёстой хэнд ч хэрэггүй золиг …
4. Чи одоо хэдэн настай хүүхэд вэ?

Өөртөө итгэх итгэлийг нь сэвтээдэг үгс

5. Чамд хэлээд ч нэмэргүй.
6. Тэнэгээ, ийм ч юм мэдэхгүй юу.
7. Чи хийсэн ч чадахгүй.
8. Чи хэнийгээ дуурайгаад ийм болчихдог байнаа.

Биеэ даах чадварыг үгүй хийдэг үгс

9. Миний хэлснийг л хий.
10. Миний хэлсэн зөв, чи юугаа мэддэг юм.
11. Наад хувцас чинь чамд зохихгүй.
12. Хоол голвол дахиж хоол өгөхгүй гэж мэдээрэй.

Дарамт болдог үгс

13. Хэзээ ч алдаж болохгүй
14. Ээжид нь (аавд нь) чамаас өөр хүн байхгүй
15. Чиний төлөө л ингэж байна
16. Чи манай гэрийн түшиг тулгуур шүү

Сэтгэлийг нь түгшээдэг үгс

17. Энд орхичихоод явчихна шүү.
18. Үгэнд орохгүй юм бол алга болоод өг
19. Ийм хүүхэдтэй байснаас байгаагүй нь дээр.
20. Чамайг яая даа. Чамтай нэгийгээ үзнэ дээ.

Бүтээлч чадварыг нь унтраадаг үгс

21. Энийг том болоод аяндаа ойлгоно.
22. Одоо завгүй байна. Битгий юм асуу.
23. Хэрэггүй юм хийгээд байлгүй, хичээлээ л хий.
24. Битгий тийм байж боломгүй юм яриад бай.

Урмыг нь хугалдаг үгс

25. Гэнэт хичээл хийгээд, чи чинь юу болчихоов.
26. Бүтэхгүй юманд битгий санаарх гэж хэлдэг биздээ.
27. Хүүхэд юм байж аавын цээж гаргачихаад…
28. Хэсэг явж байгаад дундаас нь хаях гээ юу?

Өөрийгөө муу гэж бодогдуулдаг үгс

29. Нөгөө хэн аль хэдийнээ дээд ангийнхаа хичээлийг үзчихсэн байнлээ.
30. Хажуу айлын хэнд аав ээж нь юу ч авч өгөөгүй байхад л сайн сурдаг юм байнлээ.
31. Чи яахаараа дандаа бусдаасаа муу сурдаг юм бэ?

Алаг бяцхан үрдээ анхаарал хандуулаарай

$
0
0
phpUcurNB-04042016-1459746189-1511999769Сэтгэл зүйчдийн хэлснээр хичээлдээ гэнэт муудах, зан авирт өөрчлөлт гарах нь тухайн хүүхдэд асуудал тулгарч буйг харуулдаг төдийгүй эцэг эхийн анхаарал чухал болсны шинж гэдгийг илэрхийлдэг.
Өөртөө итгэлгүй байдал ажиглагдана
Хүүхэд тань өөртөө итгэхгүй, аливаа зүйлийг туршиж үзэхдээ дандаа айж эмээх, залхуу болсон мэт харагдвал хүүхэддээ хэлсэн үг, зандарсан уурандаа хэлсэн бүгдийг санах гээд үзээрэй. Хүүхэд өөрсдийг нь өөр хэн нэгэнтэй харьцуулахад өөртөө итгэлгүй болж, бүхий л зүйлд “Ээж, аав намайг чадахгүй, арчаагүй гэсэн” хэмээн бодож шинэ зүйл хийхээс жийрхдэг талтай.
Гэрийн даалгавар хийхдээ хойрго ханддаг
Гэрийн даалгавраа аргалах маягаар хийгээд байвал хүүхдэд тусламж хэрэгтэй болжээ. Хүүхэд өөрийн сул дорой байдлыг нуухын тулд ямар ч зүйлийг хөнгөн, амархан мэт хийдэг. Тэднийг зөв төлөвшилтэй болгохын тулд багаас нь удаан тэвчээртэй суулгадаг, олон талын авъяас шаардсан, ухаан хөгжүүлдэг тоглоом тоглуулж байгаарай. Ингэж чадвал хүүхэд ухаалаг, тэвчээртэй болж төлөвшдөг сайн талтай.
Сургуульдаа явах дургүй болох
Өмнө нь сургуульдаа явна гэхээр баярладаг байсан бол одоо эсрэгээрээ болжээ. Энэ тохиолдолд хүүхэдтэйгээ ярилцаж, шийдлийг олох хэрэгтэй. Анги, хамт олонтой холбоотой асуудал гарсан болохоор зугатааж байгаа юм. Найз нөхдөөс нь юу болсныг асуугаарай.
Зан байдал нь өөрчлөгдөнө
Хүүхдийн зан араншин хэрхэн өөрчлөгдөж байгааг хараарай. Та ямар нэг зүйл анзаарсан бол тэр даруй загнах гэж яаралгүй ярилцаарай. Тэд зөөлөн, аядуу ярихад дуртай байдгийг бүү март.
Багш нар нь ч шүүмжилнэ
Багш нар “Таны хүүхэд сурлагандаа муудаад байна”, “Өнөөдөр ийм асуудал гаргасан хүүхэддээ анхаараач ээ” гээд залгаад эхэлсэн бол аюул дэгдлээ гэсэн үг. Ийм учир хүүхдийнхээ багштай ойр байж, утас, интернэтээр тогтмол холбоотой байгаарай. Гэхдээ хүүхэддээ хэлээд хэрэггүй шүү. Тэдэнд эвгүй санагдаж, ээж, аав надад итгэдэггүй юм байна хэмээн бодно.
Ээжүүддээ хэлэхэд хүүхэддээ анхаарлаа байнга хандуулаарай. Хүүхэд байнгын халамж анхаарал хүсдэг гэдгийг мартаж болохгүй.

Хүүхдийг хурдан унтуулах аргууд

$
0
0

Sleeping-Baby-funny-picture-113-600x450Хүүхэд тань унтаж өгөхгүй байна уу? Хийх ажил их байдаг гэтэл хүүхэд тань уйлаад эсвэл унтахгүй байна уу? Энэ зөвлөгөө танд тусална хүүхдээ тайвшируулж хурдан унтуулах арга:

– Хүүхэд ээжийгээ тэвэрч байхад сайн унтдагийн шалтгаан нь бага зэрэг жинг аюулгүй хэмээн мэдэрдэгт байдаг. Тиймээс хүүхдээ унтуулахдаа бага зэргийн хүнд хөнжил хэрэглэвэл хүүхэд байн байн сэрэхгүй, бат бөх унтдаг.
– Лаванда (Lavender) цэцгийн үнэр ямар ч хүнийг тайвшруулж, унтаж амрахад тусалдаг. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн унтаж амарч чадахгүй байгаа бол лавандагийн үнэртэй тос, лааг хэрэглээрэй.
– Унтлагын өрөөний хөшиг хэзээ ч гэрэл нэвтэрдэг байж болохгүй. Нимгэн цагаан болон гэрэл огт нэвтрүүлэхгүй хоёр давхар хөшиг аваад оройн цагаан битүү харанхуй болгох нь хүүхдийг олон дахин сэрэхгүй байхад маш их тустай.
– Хүүхдээ анх төрсөн цагаас эхлээд нэг тогтсон дэглэмээр унтуулж сургах нь тун үр дүнтэй. Унтахын өмнө усанд оруулаад, тос түрхээд, иллэг хийсний дараа, ном уншиж өг. Үүний дараа зөөлөн бүүвэйлээд унтуулаад сургачихвал маш сайн. Хүүхдийг төрсөн цагаас эхлээд ном уншуулаад дэглэм болгочихвол хожмоо тун хэрэгтэй шүү, ээжүүдээ.
– Ядарсан л бол шууд унтуулж байх хэрэгтэй. Хүүхдийн унтах цагийг хойшлуулаад байвал буруу цагт унтах дэглэмд дасчихдаг.
– Хамгийн сонирхолтой нь хүүхдийнхээ нүд рүү хараад байвал нойр нь маш хурдан сэргэдэг юм шүү. Тиймээс унтуулах гэж байгаа бол нүд рүү нь бүү хараарай.
– Унтуулахын өмнө аль болох чимээгүй, харанхуй орчин бэлдэж байгаарай.
– Унтах, сэрэх цагийг аль болох тодорхой байлга. Өглөө 8 цагт сэрж, орой 10 цагт унтсан байх гэх мэт.
– Унтах цагаас өмнө чихэрлэг зүйл өгвөл хүүхдийн нойр сэргэдэг гэдгийг санаарай.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>