Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?

$
0
0

largeОрчин үеийн хүүхдүүд секстэй холбоотой мэдээлэл дунд өсөж байгааг та бид бэлхнээ харж байгаа. 15-17 насны охид хөвгүүдийн 30% нь секс хийж үзсэн байдаг гэсэн олон улсын статистик бий.

Харамсалтай нь ихэнх тохиолдолд энэ насны хүүхэд хамгийн найдвартай эх сурвалж ёстой ээж, ааваасаа сексийн тухай мэдээлэл аваагүй байдаг аж. Судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдийн архи, мансууруулах бодисын хэрэглээ, секстэй холбоотой зан үйлд хамгийн ихээр нөлөөлдөг хүмүүс нь найзууд нар нь биш харин эцэгэх нь байдаг гэнэ. Иймд хүүхэдтэйгээ энэ эмзэг сэдвийн талаар ярилцахад тань туслах зорилгоор доорх зөвлөгөөг нийтэлж байна.

Нэг. Бодитой хандах хэрэгтэй: Хүүхэд чинь таны үгийг сонсож болно, гэхдээ зөвлөгөөг чинь дагах уу үгүй юу… Үгэнд орно гэж 100% найдаж болохгүй. Ямартаа ч чадах бүхнээ хий. Өөрөөр хэлбэл сексийн тухай бүх асуудал, эрсдэлийг илэн далангүй ярилцах нь чухал.

Хоёр. Дотно, нээлттэй харилцаа үүсгэ: Хүүхэдтэйгээ бүх сэдвээр энгийн дотно хэлбэрээр нээлттэй ярьж бай. Ингэж заншсан бол сексийн сэдэв ч тийм “аймшигтай” биш. Заавал сургасан, номчирхсон байдлаар ярих хэрэггүй, аль болох найзархаг ханд.
talk
Гурав. Бүхнийг бүү үгүйсгээрэй: Хүүхэд тань энэ цаг үедээ л тохирон амьдарч байгааг мартаж болохгүй. “Та нарын тэр үерхэл хайр гэж юу байдаг юм. Хэнд ч битгий итгэ. Бидний үед…” гэхчилэн бүгдийг үгүйсгэн харлуулж ярьж болохгүй. Та тэдний хүсэл тэмүүлэл, дургүйцэл талархлыг ойлгохыг хичээгээрэй.

Дөрөв. Интернэтийн аюулын тухай ярьж өг: Секс агуулгатай мессеж, зураг солилцох нь интернэтийн сүлжээнд мөнхөд хадгалагдаж, хэзээ нэгэн цагт сургуульд орох үед нь гарч ирж гай болох магадлалтай. Энэ талаар хэлэх цорын ганц хүн нь та шүү.

Тав. Эвтэйхэн цаг мөчийг ол: “Чамтай ч их ярих юм байна даа” гэх мэтээр албаны, хөндий хүйтэн хандлагаар яриагаа эхэлж болохгүй. Гадуур хамт явж байхдаа ч юм уу, эсвэл зурагтаар гэр бүлийн харилцааны тухай нэвтрүүлэг үзэж байхдаа, бүр оройн хоолон дээрээ ч энэ тухай ярьж болно. Хүүхэд уруу дорой байгаа үед мэдээж ийм яриаг өрнүүлэлгүй таатай мөч хүртэл хойшлуулах хэрэгтэй.

Adult and child having fun while teaching and playing together


Хүүхдийн жинг хэрхэн хэвийн жинд барих вэ?

$
0
0

baby-weight-at-birth

Төрөлхийн жингийн илүүдэлтэй, бидний хэлж заншсанаар унаган мяраатай хүүхдүүд жингийн илүүдэлтэй болох мгаадлал өндөр байдаг.

Хүүхдийнхээ жин хянаж байхын тулд тэдний биеийн жингийн индексийг ашиглаж сурах хэрэгтэй.

Хүүхдийн биеийн жингийн индексийг бодох арга:

1.    Хүүхдийнхээ биеийн жинг хэмжих. Хүүхдээ өглөө өлөн байх үед нь давсгийг нь суллуулан баталгаатай жин ашиглан хэмжих

2.    Хүүхдийнхээ биеийн өндрийг хэмжих. Хүүхдийн өсгийг нийлүүлэн , өгзөг нурууг хананд налуулан , хөл нүцгэн тэгш зогсооно. Толгой эгц байлгана. Хананд авсан хэмжээгээ метрээр хэмжиж тэмдэглэнэ.

3.    Хүүхдийн биеийн өндрийг хоёр дахин үржүүлнэ. Жишээлбэл таны хүүхэд 140 см буюу 1,4х1,4   1,96 байна.

4.    Дээрх хэмжээсийг биеийн жингийн индекс олох томьёонд орлуулан бодох

Биеийн жингийн индекс (БЖИ)=  биеийн өндөр биеийн жин х биеийн жин

Жишээлбэл:

45 кг биеийн жинтэй, 1,4 м биеийн өндөртэй хүүхэд бол 45: (1,4х1,4) =   22,96 буюу энэ хүүхдийн БЖИ нь 22,96 байна.

Бага насны хүүхдийн таргалалт

Хүүхдийн өдөрт хэдэн цаг унтаж байгааг хянах

Хүүхдүүд унтах дургүй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийн өдөрт хэдэн цаг унтаж байгаагаас тэдний өсөлт бойжилт хамаардаг гэжээ. Жижшээлбэл хоол идэх дур хүслийн дааврыг тэнцвэржүүлэх үйл явц хүүхдиййн унтаж байх цагаар явагддаг байна.

Хүүхдийнхээ хөдөлгөөний идэвхийг хянах

4-5 настай хүүхдүүдийн 90хувь орчим нь олон цагаар зурагт үзэн, хөдөлгөөнгүйгээр суудаг. Хүүхдийн зургат үзэх зохистой хэвийн хэмжээ нь өдөрт 2 цаг байдаг. Зурагтын өмнө олн цагаар суух нь тэдний гүйж хараых алхах, хөдөлгаант тоглооммор тоглохыг хязгаарлаад зогсохгүй тэднийг бусадтай нийгэмшихийг хязгаарлаж байда. Зурагтын өмнө олон цагаар суудаг хүүхдүүд ихэнх нь жингийн илүүдэлтэй байдаг. Харин үүний оронд хүүхэдтэйгээ нуугдаж тоглох, дээс үсрэх, хөөцөлдөх зэргэ тоглоомоор тогловол та ч бас хүүхэдтэйгээ цуг өдөрт хуримтлуулсан энергиэ зөв зарцуулах боломжтой.

Хүүхдээ эхний 6 сар хөхөөр хооллох

Эхний 6 сар хүртэл хөхөөр хооллосон хөхөөр богино хугацаанд хооллосон болон хөхөө огт иддэгггүй өсссөн хүүхэдтэй харьцуулахад хэвийг жинтэй байдаг.

Эцэг эхчүүд хүүхэддээ хандах, тэдэнд зарцуулах цагаа аль болох их болгох

Эцэг эхийн хайр халамжаар дутмаг, эцэг эх нь хэтэрхий завгүй байдгаас хүүхэддээ цаг гаргаж чаддаггүй, тэдэндээ эрхэлж тоглож өсөөгүй хүүхдүүд эцэг эх нь хүүхэдддээ анхаарал тавьдаг хүүхдүүдийг бодвол жингийн илүүдэлтэй байдаг. Эцэг эхийн хайр халамжаар дутах, тэднийг санах, үгүйлэх нь хүүхдийг хямралд оруулж таргалах нэг шалтгаан болдог.

Хүүхдээ аль болох олон төрлийн хоол хүнсээр хооллох

Хүүхэд байнга бантан идээд байвал мэдээж уйдна. Үүний оронд бантангаа олон янзаар хийж болно. Жишээлбэл тахианы мах, үхэр хонины мах, махгүй, луувантай, өндөгтэй, хар гурилтай гээд хийж болох олон төрлөөр өгч байвал тэжээлийн дутагдаллд орохгүй.Мөн хүчээр ам руу нь хийх шаардлагагүй болно.

Эцэст нь хэлэхэд хүүхдийн насан туршдаа ямар бие хүн болон төлөвшиж, өсч торних тэдний эрүүл мэнд ирээдүйд ямар байх нь хүүхдийн төрснөөс хойш эхний 3 жилийн дотор л шийдэгддэг.Харин энэ нь эцэг эх танаас ихээхэн хамааралтай гэдгийг мартаж болохгүй.

Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

$
0
0

f99b2f8848629adforiginal

1. Хамгийн чухал нь хоолыг нь зөв сонгох, хэрэглүүлэх

Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ. Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?

1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л тарагийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм! Нярай хүүхдэд хамгийн сайн хоол бол хөхний сүү юм. Хүүхдийг 4-5 сартайгаас нь хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Жишээ нь: Хөхний сүүгээр шингэлсэн бага зэрэг луувантай төмсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол болдог. Хүүхэд өсөхийн хэрээр янз бүрийн нэмэлт хоол өгнө.

Жишээ нь: 6-8 сартайд нь өдөрт 1 удаа мах, ногоотой хоол, 1 удаа төмс, эсвэл будаатай хоол, 1 удаа сүүтэй каш, 1 удаа жимсний нухаш зэргээр өгвөл сайн. Харин хүүхдээ өдөрт нь хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдэд нэмэлт хоол дэндүү бага өгвөл хүүхдийн өсөлт удаарширдагаас гадна өлссөний улмаас ойр ойрхон хөхөх болдог бөгөөд ялангуяа шөнийн цагаар хөхөө байнга хөхдөг хүүхдийн сүүн шүд их цоордог (манай эхчүүдэд элбэг тохиолддог буруу зуршил юм). Нэмэлт хоол нь тэжээллэг байхад хүүхэд тийм ч амар өлсөхгүй.

 

Харин үнэхр шөнийн цагаар хөхүүлэх шаардлагатай бол цэвэр устай угжаар сэлгэн хөхүүлж байгаарай. Харин анхны сүүн шүд цухуйж эхлэх үеэс зориулалтын хуруундаа углаж хийдэг зөөлөн үстэй сойз эсвэл ариутгаж цэвэрлэсэн самбай буюу зөөлөн материалтай даавуугаар буцалсан ус шингээн шүднийх нь өнгөрийг зөөлнөөр арчиж цэвэрлэх нь сайн. (Чихрийг хүлхэж бус зажлаж идвэл, ундааг балгаж бус соруулаар сорж уух нь шүдэнд арай хор багатай байдаг)

2. Хүүхдийн ам, шүдийг тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой

Хүүхдийнхээ шүдийг зөв угаах нь сойзоо зөв сонгохоос эхлэнэ. Хүүхдийн сойз нь насанд нь тохирсон янз бүрийн хэмжээтэй, сойзны үс нь ширүүн биш зөөлөн, зөөлөвтөр байх ба үсний хэмжээ нь үүдэн 2 шүднийх нь өргөнөөс бага байвал зохино. Зөөлөн үстэй, жижиг сойз олдоход хэцүү бол үсийг нь буцламтгай халуун усаар зөөлрүүлж, сойзных нь үсийг өргөөшөө 2-3 эгнээ, уртаашаа 3-4 эгнээг үлдээн багц багцаар нь хумсны хутгаар сугалж авч болно.

 

Харин хүүхдийнхээ шүдийг 6-8 нас хүртэл нь эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Угаахдаа зурагт үзүүлсэн байдлаар өвөр дээрээ толгойг нь тавьж дээш харуулан хэвтүүлж угаана. Уг байдлаар угаахад хүүхдэд , эхэд ч эвтэйхэн байх бөгөөд гол нь хүүхдийн тань шүднүүд сайн харагдах ба угаахад таны гарны хөдөлгөөн чөлөөтэй байх болно. Хүүхэд тань эхэндээ төвөгшөөх, зөрүүдлэх байдал ажиглагдах боловч та бүү шантраарай.

 

3. Нян халдахаас зайлсхийх

Шүдний цоорол нь халдварт өвчин юм. Бага насны хүүхдийн амны хөндийд эх нь (аав, эмээ, эгч гэх мэт) шүлсээрээ дамжуулан шүдний цоорол үүсгэгч нянг халдаадаг. Хүүхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч үүнээс ангижрахгүй. (Харин сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндий тийм амархан өвчин үүсгэгч нянгаар халдварлахгүй) Иймд та бүхэн:

- Хүүхдийн хоолыг зажлаж өгөх болон хүүхдийн халбагаар хоолыг амсахаас зайлхий.

- Хөхөлтийг нь амандаа хийж цэвэрлэхгүй байх.

- Таны шүд эрүүл бол хүүхдэд бактери тийм ч амархан халдахгүй тул та ч шүдээ сайн хамгаалаарай.

 

4. Шүдний эмчид хандах хүүхдийн хандлагыг сайжруулах

Хүүхдээ олон шүд цоорсон үед нь нэг доор эмчлүүлэх сонирхол эцэг, эхчүүдэд байдаг. Энэ нь тухайн үедээ цаг зав хэмнэж буй боловч хойшдоо хүүхдийг залхааж, шүдний эмчид очих сонирхолыг бууруулах, айх сэтгэхүйтэй болгодог. Иймд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ эхний удаад нь өвдөөгүй шүдийг нь эмчлүүлэх эсвэл зүгээр л угаалгаж гаргах зэргээр айдсыг нь дарах, сонирхол бий болгох замаар эмчтэйгээ ярилцаж эмчилгээг нь хийлгэж байгаарай. Мөн эмчид очихын ач холбогдолыг хүүхэддээ сайтар тайлбарлан ойлгуулж, тайвшруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж, эрт үед нь өвдөлтгүй эмчлэх боломжийг бүрдүүлнэ.

 

Хүүхэд мөлхөж сурахад эцэг эхийн туслалцаа хамгийн чухал

$
0
0

baby“Хүүхэд хэзээ мөлхөж эхэлдэг вэ?” гэсэн асуулт ихэнх эцэг эхчүүдийн сонирхлыг татдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд дунджаар таваас зургаан сартайдаа мөлхөх гэж оролдож эхэлдэг ба найман сар хүрэхэд чөлөөтэй мөлхөж сурдаг боловч жин ихтэй бяцхан үр тань үеийнхнийгээ бодвол хожуу мөлхөж, бүр мөлхөхгүйгээр хөлд ордог ч явдал бий.

Хүүхдүүд зарим нь урагшаа мөлхөж эхэлдэг бол зарим нь хойшоо ухарч мөлхөх тохиолдол байдаг. Зарим хүүхэд өөрөө бие даан сурдаг бол зариманд нь эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Аав ээж нар бяцхан үрийнхээ төлөө юу хийх шаардлагатай вэ? Хүүхдээ хэрхэн мөлхүүлж сургах вэ?

Мөлхөх нь хүүхдэд ертөнцийг танин мэдэх боломжийг олгодог төдийгүй булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж мэдрэлийн системийг хөгжүүлдэг байна.
mag_ap_bab2_058_424x302
Хүүхдээ мөлхүүлж сургах хамгийн эхний алхам бол хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй том талбайд байлгах юм. Ингэхдээ дэвсгэр даавуугаа хүрээлэн хүүхдийн сонирхлыг татахуйц өнгө өнгийн тоглоомыг өрөх хэрэгтэй. Гар хүрэхээргүй хол тавьснаар хүүхэд тоглоом руугаа тэмүүлэн эргэж хөрвөөж эхэлдэг бөгөөд аажимдаа хөлөөрөө тийчлэн улам дөхдөг байна. Энэ үед тоглоомыг нь бага зэрэг холдуулж өгөх хэрэгтэй.

Гэдсээрээ доошоо харж хэвтээд хөлөө жийх нь хүүхэд мөлхөж сурах гэж байгаагийн илрэл бөгөөд цаг ирэх тусам энэ нь рефлекс болдог. Харин эцэг эхчүүд бяцхан үрсдээ туслан тоглох нь хүүхдийн хөгжилд ихээхэн нэмэр болдог байна. Жишээлбэл хэрхэн мөлхдөгийг үзүүлэн өөрсдөө мөлхөх, хүүхдээ дэмжин дөрвөн хөллүүлж хэрхэн мөлхдөгийг заах, ойролцоо үеийнх нь хүүхдүүдтэй хамт байлгах зэрэг нь хүүхдийг хурдан мөлхөж сурахад нь тусалдаг байна.
MW-BZ111_cute_b_20140411074006_MG
Мөн түүнчлэн эцэг эхчүүдийн зайлшгүй анхаарах ёстой зүйлийн нэг нь хүүхдийг мөлхөх үед нь аюулгүй байдлыг дээд зэргээр хангах юм. Ойр орчинд нь татаж, түлхэж унагаах, үзүүртэй, хурц ирмэгтэй зүйлс, халуун цай гэх мэтийг холдуулах хэрэгтэй.

Эцэг эхийн туслалцаа хүүхдийг тань мөлхөж сурахад нь ихээхэн чухал гэдгийг байнга санаарай. За ингээд таны ханхүү, гүнжид хорвоотой танилцах том “ажил”-д нь амжилт хүсье.

Хүүхдээ хэрхэн зөв хүн болгох вэ

$
0
0

150813e

Таны заавал мэдэх учиртай хүүхдийн хүмүүжлийн 4 үе

Эхний үе буюу 5 хүртэлх наc

5 хүртэлх насанд хүүхдийн амьдралын идэвх, сониуч зан, сонирхол тогтдог. Энэнасанд нь хүүхдийг хориглохын оронд анхаарлыг нь өөр зүйлд хандуул. Хүүхдийг цохих, нүдэх ганц шалтгаан нь – тэд өөрөөр хариу өгч чадахгүйд байгаа юм. Хэрэв хүүхэд ямар нэгэн аюутай зүйл хийвэл – Та айсан царай болон айсан дууны өнгө гаргаарай. Хүүхэд тийм хэлийг маш сайн ойлгох болно. Хэрэв хүүхдийн 5 хүртэлх насанд нь дараад байвал хүүхдийн амьдралын идэвх, оюуны чадамж, дархлаа ч суларч дарагддаг бөгөөд бодолгүйгээр аливааг хийдэг, бүдүүлэг хүчинд л дарагддаг нэгэн болгож орхидог байна.

Хоёр дахь үе ба 5-10 нас

5-10 нас бол хүүхдийн амьдралын дүрмийг дагах ба судлах үе юм. Энэ үед хүүхдийн логик сэтгэхүй болон оюуны чадамж эрчимтэй хөгждөг. Хүүхэд тухайн насандаа түүнийг үйлдэлд бусад хүмүүс ямар хариу үйлдэл /реакци/ гаргаж байгааг, мөн өөртөө бусдын эерэг хандлагыг хэрхэн төрүүлж, сөргөөс нь зайлсхийх талаар таамаглаж сурах ёстой. Түүнийг мэдлэгээр ачааллаж, өмнө нь даалгаварууд өгч, биелүүлэхийг шаардахаасаа бүү ай. Мэдээж тунг нь тааруулах хэрэгтэй. Хэрэв Та 5 хүртэлх насанд байсан шиг нь эрхлүүлсээр байвал хүүхэд нялх хэвээрээ өсч, хөдөлмөрлөх чадваргүй, бүр сэтгэлийн ямар ч тэнхээгүй, хүчин чармайлтгүй болох талтай.

Гурав дахь үе буюу 10-15 нас

10-с хойшхи насанд нь – хүүхэдтэйгээ бүх чухал асуудлуудаар зөвлөлдөж, түүнийг өөрөөрөө бие даах боломжийг олгож, түүнийг магтаж урамшуулж байгаарай. Хэрэв Танд түүний ямар нэгэн зүйл нь таалагдахгүй байгаа бол шууд хориглохоос зайлсхийж, харин ямар сөрөг үр дагавар гарч болох тал дээр нь ач холбогдол өгөхийг хичээ. Энэ үед хүүхдийн бие даалт буюу сэтгэхүйн бие даасан байдал бүрэлддэг. Та хүүхдээ 10 нас хүртэлх шиг нь жаахан мэт хамгаалж тэтгэсээр байвал хүүхэд өөртөө итгэлгүй, тэр бүр хэрэгтэй нөлөөг үзүүлж чаддаггүй илүү бие даасан найзуудаасаа хамааралтай болгож болзошгүй.

Сүүлийн үе буюу 15-с дээш нас

15 наснаас нь хойш – хүүхэддээ илүү хүндэтгэлтэй танд. Энэ үед түүнийг шинээр хүмүүжүүлэх нь оройтсон хэрэг болох бөгөөд зөвхөн өмнөх хөдөлмөрийнхөө үр шимийг хурааж авах л “ажил” үлдэж байна. Хэрэв 15-с дээш насны хүүхдээ үл хүндлэх аваас Таныг уучлахгүй бөгөөд эхний боломж гарахад үүрд орхих магадлал ихэснэ.

Айлын ганц хүүхэд хувиа хичээгч болдог уу

$
0
0

5ut57tvm5csg7vv1p1o0bqhko6Айлын ганц хүүхэд хувиа хичээгч болдог гэдэг нь үнэн үү?
Нэгэн эх ганц хүүхдийнхээ талаар ийнхүү ярьжээ. “…Миний хүү өдөр тайван дуулгавартай байдаг. Гэтэл аавыгаа ажлаас ирэнгүүт шал өөр болно. Эхлээд аавыгаа ирэхэд их баярладаг. Гэвч хагас цагийн дараагаас уйлж хямсганаж эхлэх ба хоёрт ярих боломж ч өгдөггүй. Аав нь ядарч байгаа, жаахан амрах хэрэгтэйг огт тоохгүй тоглох гэдэг…”
• Айлын ганц хүүхэд томчуудын анхаарлаар хүрээлүүлдэг.
• Ээж аав эмээ өвөө нь түүнд бие даах боломж өгдөггүй.
• Ийм маягаар эцэг эхчүүд хүүхдээ хувиа хичээгч болгодог
• Эцэг эх нь түүнийг тоохгүй үед юу хийхээ мэдэхгүй хүүхэд байнгын анхаарал шаарддаг.
• Хүүхдийг хэт их халамжлах явцад түүний сэтгэцэд асар их айдас хуримтлагдаж маш аймхай болж эхэлдэг.
• Хүүхдээ дэндүү халамжлагчид түүний араас байнга дагаж аюул бүхнээс хамгаалсаар удалгүй хүүхэд үүнд дасдаг.

Should-you-bring-your-baby-in-bed
• Том болоод тэр бие даан хөдлөх ямар ч чадваргүй нэгэн болдог.
• Эх эцэг нь хүүхдээ хэт халамжилж цэцэрлэгт ч өгөхгүй бөгөөд гадаа салхинд гаргахдаа хүртэл ойрхон дагана.
• Энэ бүхний дүнд хүүхдийн сэтгэц өөр болж нялх биенд орсон том хүн шиг болж эхэлдэг.
• Эрх хүүхэд өөрөөсөө том хүмүүст ч зөвлөгөө анхааруулга хэлж эхэлдэг.
• Энэ бүхний дүнд үеийнхнээсээ тусгаарлагдаж эхэлдэг.
• Хүүхэд бусад хүүхэд яаж өсөх ёстой тэр замаар алхах учиртайг бүү март.
• Танай хүүхэд, хүүхэд насанд тохиолдох ёстой бүхнийг өөрийн биеэр туулах ёстой. Эцэг эх нь түүнийг алгасуулах гэсний хэрэггүй.
• Хүүхэдтэй харьцахдаа тодорхой зай барьж бага зэрэг хөндий байх ёстой.
• Хүүхдийнхээ дэргэд хэрүүл маргаан хийж огт болохгүй. Хүүхдийн сэтгэхүй үүнийг тэсч давж гарч чаддаггүй. Тэр балчир нялх тул сэтгэц нь үүнийг даахгүй.

untitled
• Эцэг эхийн хэт халамж хүүхдийн сэтгэцэд тус биш харин ч дэндүү том ачаа болж байдаг.
• Энэ нь хүүхдэд том болох үед нь туйлын сөрөг нөлөө үзүүлдэг аж.
• Хүүхдийн амьдралыг ирээдүйд сүйтгэхгүйн тулд зөвхөн түүний төлөө бүхнээ бүү зориул.
• Зөвхөн түүний төлөө амьдрах хэрэггүй.
• Хэтрүүлсэн бүхэн хор гэдэг мэргэдийн үгийг бүү март.

Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм

$
0
0

Happy mother and little son in the kitchen, happy time and togetherness

Бид хоёр эцэггүй өсөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл би өрх толгойлсон эмэгтэй. Би анхнаасаа л бүрэн бүтэн биш айл гэдэг бол үл бүтэх зүйл гэсэн хэвшсэн буруу ойлголтыг эвдэх ёстой, өвөрмөц ээж байх ёстой гэсэн бодолтой хүн билээ. Тиймээс би хүүгээ надад итгэх итгэлийг батжуулах гэж төрснөөс нь хойш анхаарч ирсэн ба цаашид ч анхаарах болно. Учир нь итгэл гэдэг бол ганцхан мөчид л алдагдаж болох зүйл бөгөөд харин үүнийг олж авахын тулд олон жилийн зүтгэл хэрэгтэй билээ.

Ингээд бараг 14 жил шахам эх гэдэг нэрийг зүүж яваа хүн би энэхүү итгэлийн үндсэн зарчмыг хувьдаа тодорхойлж авсан юм.

Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй.

Асуулт болгонд нь заавал хариул

Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт байж болохгүй. Заавал хариул. Хэрвээ хариулж мэдэхгүй бол тэрийгээ л хэл. Дараа нь мэдсэн хойноо хариуг нь хэл. Ичиж зовохоор юм байвал яах вэ? Сайн л биз. Танд бас нэг дутагдал байгааг та мэдэх болно. Ичиж зовох нь таны нэг дутагдал мөн биз? Үүнийгээ хүүхдэд бүү халдварлуул. Асуусан асуулт чинь шууд хариулахад хүнд юм байна гээд бодох цаг гуй. Хүүхэд танд хангалттай цаг дуртай өгнө.

Шийдвэр гаргахдаа хүүгээсээ зөвлөгөө хүс

Таны шийдэх гэж сар жилээр зовсон асуудалд чинь хүүхэд заримдаа ямар амархан, ямар зөв шийдвэр олдог гэж бодно? Ямар ч сэдвээр тэр шүү. Манайх ямар байртай болбол сайхан бэ? гэдгээс эхлээд би яагаад үргэлж хэн нэгэнтэй муудалцаад байнаа ч юм уу, би юу буруу хийгээд байна? гэх зэрэг бүх төрлийн асуудалд тэр шүү. Ингэснээр хүүхдэд маань эр хүний мөн чанар сууж эхлэх ба удалгүй таны түшиг тулгуур болох болно. Харин та үргэлж түүнд итгэж байгаагаа, хүндэлж байдгаа харуулах хэрэгтэй.

“Би чамд хэлээ биз дээ” гэдэг үгийг март

Та урьд нь хэлсэн байгаад хүүхэд чинь мартсан байлаа ч энэ “дууг дуулах” хэрэггүй. Үүрд март. Та хүүхэдтэй юугаар ч өрсөлдөх хэрэггүй бөгөөд “би чамд хэлээ биз дээ” бол яах аргагүй ээж нь ялалтандаа баярлаж байгаа өрсөлдөөн юм. Таны зөв байсан байлаа ч чимээгүй л баярла. Цаадах чинь аяндаа ойлгоно.

Магт, хөөргө

Энийг ингэсэн бол… мэтийн дэмий үггүйгээр хүүхдээ магт. Зүгээр л “ямар мундаг юм бэ”. Таны хүүхэд ч мундаг байх болно. Том болоод харин “энийг ингэсэн бол”-ыг өөрөө харна.

Мөрөөдлийг нь дэмж

“Усан доорх археологич болмоор байна” – Зөв. Энэ сэдвээр ном авч өг. Дараа нь “уран зураач болмоор” болно. Бас л зөв. Дахиад л ном авч өгнө. “Инженер болмоор” үед ч ялгаагүй. Зарчим тодорхой биз? Хүүхэд чинь 20-иод насандаа л жинхэнэ шийдвэрээ гаргана, тэр болтол мөрөөдөл болгоныг дэмжих хэрэгтэй.

Хүүхэд уйлж байхад…

Уйлж байна гэдэг болохгүй юм болжээ гэсэн үг. Бидний хувьд хамгийн жижигхэн (цэцэрлэгт нь дуртай хоолыг нь биш өөр хоол өгч л дээ) зүйл боловч тэдний хувьд асар том явдал. Учир нь хүүхдийн ертөнц маань одоогоор жижигхэн учир дургүй хоол нь тэр ертөнцөд том хэвээрээ байсаар байх болно.Хэрвээ уйлж байвал тайвшруул. Хэдэн настай байсан ч хамаагүй. Заавал тайвшруул. Энэ бол та хоёр ирээдүйн бие биеэ ойлголцох суурь, хууль болох ёстой ба хүүхэд ганцаараа уйлж суух ёсгүй. Хэзээ ч тэр.

Битгий үглэ

Энд элдэв тайлбар хэрэггүй бизээ.

Үргэлж түүний талд ор

Зөвхөн үгээр ч биш үйл хэргээрээ ч түүний талд бай. Битгий багштай нийлж түүнийг буруутга, гэр бүлийн болон бусад нөхөдтэй санаа нэгтэй байсных нь төлөө бүү загна. Хүмүүсийн хажууд үргэлж түүний зөв байх ёстой.

Ийм л байж чадвал таны хүү танд хамгийн нандин чухал нууцаа ч хуваалцах болно. Яагаад гэвэл тэр таныг “Юу асуугаад байгаа юм бэ?”, “ Ичддэгүй юм уу” мэтийн хашгираа гуагачаан болохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байх учраас тэр шүү. Өөрөөр хэлбэл тэр танд итгэж байгаа учраас. Үр хүүхдийнх нь итгэл гэдэг ээж хүний мөрөөдөл биш гэж үү? Үүнийг дээрх замаар л олж болно шүү.

Эх сурвалж:www.zms.mn

BBC: “Жон­­­­сон энд Жонсон”-ын бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг Миссоури мужийн шүүх тогтоолоо

$
0
0

100

Ясны сийрэгжилт, үе мөчний өвчлөлд дэлхийн хамгийн том брэндийн нэг “Кока Кола” компанийн бүтээгдэхүүн хамгийн муу гэдгийг хүн бүр мэдэх болсон. Газтай ундаа хүний биед сөргөөр нө­лөөлж, нас­лалтыг боги­носгодог өдгөө нэгэнт батлагдсан зүйл билээ. Тэгвэл сүүлийн үед монгол эмэгтэйчүүдийн хамгийн ихээр хэрэглэдэг брэнд болох  “Жон­­­­сон энд Жонсон” ком­панийн эргэн тойронд болж байгаа ноцтой мэдээллийг “BBC” агентлаг онцолсон байна.

Өнгөрсөн намраас эхлэн улс орнууд энэ компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсоож, зах зээлээсээ татаж эхэлжээ. Учир нь ахуйн хэрэглээний зах зээлд дэлхийд 100 гаруй жил өөрсдийн ноёрхолоо тогтоосон “Жонсон энд Жонсон” брэндийн бараа, бүтээгдэхүүн хүүхдийн арьсанд болон биенд хорт хавдар үүсгэгч бодис агуулсан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарсан байна.  Ингээд хохирогч хүүхдүүдийн гэр бүл, эцэг эхчүүд, хэрэглэгчид шүүхэд ханджээ.

Ингээд эмч нар болон эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт дээрх компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүүхдийн бие өвдсөн тохиолдлуудыг судалж эхэлсэн байна. Судалгаагаар нярайн түрхлэг, тос, памперсний шингэн, арьсны гуужуулагч, хумсний өнгөлгөө, гар хөлний тос зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэх аюултай химийн элемент багтсан болох нь урьдчилсан байдлаар тогтоожээ. Мөн тус компанийн бүтээгдэхүүн хорт хавдартай байсан хүмүүст сөргөөр нөлөөлж хавдрын өсөлтийг 35 хувиар нэмэгдүүлдэг “өдөөгч” бодис агуулсан байгаа ч илчилсэн байна.

Энэ талаарх мэдээллийг Алабамагийн Бирмингхам дахь оршин суугч Жэки Фоксийн ар гэрийнхэн дэлгэжээ. Учир нь  Жэки Фоксхорт хавдраас болж 62 насандаа өөд болжээ. Тэрээр “Жонсон энд Жонсон”-ы цацлага хүүхдэд хэрэглэдэг байсан бөгөөд гараар дамжин ийнхүү хорт хавдар үүсэх нөхцөл бүрдсэн гэх эмч нарын дүгнэлт гарчээ. Жэки Фокс өөрийнхөө хорт хавдарын шалтгааныг өөд болохоосоо таван цагийн өмнө л мэдсэн байна.

Миссоури мужийн шүүхээс “Жон­­­­сон энд Жонсон” компанийг нийт 72 сая ам.долларын хохирол учруулсан гэдгийг зарлажээ. Энэхүү 72 сая ам.доллар зөвхөн хуурайлах цацлагад агуулсан хохирлын хэмжээ аж.

Одоогоор Их Британид гэхэд л хорт хавдар үүсгэгч бодис хэрэглэсэн, эрүүл мэндээр хохирсон гэх мянга гаруй ижил шинжилгээний хариутай хүн байгаа бөгөөд “Жонсон энд Жонсон” компанийнхан хүний эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа олон жилийн дараа мэдсэн байх. Одоо бид нярай хүүхдүүдийн биеийн байдлыг л ажиглаж, эмчилгээний болон судалгаанд зарцуулах цаг үлдээд байна. Мөн бусад хүүхдүүдэд болон хүмүүст анхааруулах үүрэгтэй” хэмээн АНУ-ын Стэнфорд их сургуулийн доктор, профессор Нора Фриман Энгстром ярьжээ.

Жонсон энд Жонсон гэдэг нь ах дүү Жонсоны гэр бүлийн брэнд болсон нэр. 1886 онд эм тариа, ахуйн хэрэгцээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг байсан энэхүү фермерийн үйл ажиллагаа өдгөө дэлхийд хамгийн том сүлжээний нэг болсон ч одоогоос зургаан жилийн өмнө “Жонсон энд Жонсон” компанийн өв залгамжлагч гэж байсан Кэси Жонсон 30 насандаа хорвоогийн мөнх бусыг үзжээ. Дөнгөж 30 насандаа үхсэн Кэси ижил хүйстэн байсан ч түүнийгээ нуудаггүй байсан бөгөөд түүний үхлийн шалтгааныг тодорхойлж чадаагүй юм.

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-us-canada-35648252


Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь ….

$
0
0

137

Дөрөвдүгээр ангид сурдаг хоёр жаал хүү хамтдаа үхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хөтлөлцөөд гүйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ.

“Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж минь ч ирэхгүй юм. Өвөө нас барчихсан. Надад хайртай хүн энэ дэлхий дээр байхгүй. Би амиа хорлоно” гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгүүр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын үгийг сонсоод “Надад ч аав, ээж байхгүй. Тэр хоёр аль хэдийнэ салчихсан. Надтай хамт амьдарч байгаа эмээ миний эмээ биш шүү дээ. Аав, ээж хоёр ерөөсөө ирдэггүй. Надад ч хайртай хүн байхгүй. Хоёулаа адилхан юм байна. Би чиний найз юм чинь чамтай хамт үхье.” гээд саарьтаж халтартсан гараараа найзынхаа нулимсыг арчив.

136

Аравхан настай хоёр хүү ийн ярилцаад хүний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгүй айлын хашаа руу орж байшин дээр авиран гарав. Хоолойгоо боож амиа хорлохоор шийдсэн тэдний гарт мяндсан цагаан утас нэжгээд байлаа. Байшингийн хөндлөвч модноос утсаа уяад хоолойдоо углав. Нээг, хоёрын, гурав аа… Үсэрчихлээ. Азаар нэгнийх нь хоолойд боосон утас даалгүй тасарч хүү газарт ойчив. Эргээд хартал найзынх нь хөл агаарт савлаж хоолойд угласан мяндсан утас улам чивчирч царай нь минчийн хүрэнтэж байлаа. Хүү найзынхаа хөлөөс нь дээш өргөж “Миний найзаа битгий үхээч ээ, яанаа авраарай, миний найз үхлээ ш дээ” гэж тэнхээ мэдэн орилон уйлахад хажуу айлын залуу гүйн ирж утсыг таслан хүүг буулган аваад түргэн тусламж дууджээ. Хоолой нь боогдсон хүү ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, найзыгаа үхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хүү шоконд орон яахаа ч мэдэхгүй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав… Энэ бол хоёр жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.

Уг нь тэдний насанд хичээлээсээ ирэнгүүтээ цүнхээ шидчихээд л өдөржин эрхэлж наадаад, орой ээж ааваараа гуйлгуулан байж хоолоо идээд зурагт үзэж байгаад нам унтдаггүй сэн билүү. Тэдний насанд ангийнхаа хөөрхөн охидыг өдөж үснээс нь чангаан бахируулж дэггүйтдэггүй билүү. Гэтэл хоёул хоёулаа амиа хорлох гэж байхыг бодоход энэ хорвоод яасан их гомдоо вэ. Хэн тэднийг ингэтэл нь гомдоож орхив..?

Хоёр өөр газарт төрж, хоёр өөр амьдралаар амьдарсан ч тэдний зовлон нэг байлаа. Хэн хэнийх нь аав ээж салж, тусдаа амьдардаг юм байна. Хоёулаа эмээ өвөөгийндөө байдаг. Одоо эмнэлэгт байгаа хүү нь аавынхаа ээж, аав хоёр дээр байдаг бөгөөд өвөө нь нас бараад 49 хоног нь ч өнгөрөөгүй байна. Ээж нь хөдөө байдаг болохоор хүүтэйгээ уулзалгүй уджээ. Аав нь ч хөдөө ажилладаг тул төдийлөн санаа тавьж чаддаггүй бололтой юм. Сүүлийн үед хичээлээ ганц нэг таслаад байсан болохоор энэ талаар нь багш нь эмээд нь дуулгасан аж. Харин аав нь түүнийг нь сонсчихоод хүүгээ загнасан бололтой. Тэгээд л хүү амиа хорлохоор шийджээ.

Харин түүний найз нь аавынхаа ээжийн эгчтэй хамт амьдардаг. Аав, ээж нь хэдийнэ салсан болохоор хүүгээ гэж ирдэггүй гэнэ. Хоёр хүү хоёулаа л “Тийм амттан аваад өгөөч” гэх юмуу эсвэл “Ориг пүүз өмсөх сөн” гэх мэтийн тэдний үеийн хүүхдүүдийн дунд нийтлэг байдаг хүсэл мөрөөдлөө хэлж эрхэлж нялхрах хүнгүй өнчин дутуугийн зовлон эдэлж явсан байна.

Гурван жилийн өмнө Хан-Уул дүүрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хүү гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хүүгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хүү нь “Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас үхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шүү дээ.” гэсэн гэрээслэл үлдээгээд өчүүхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж үхлийг сонгосон хүүгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шүүх үед эхийн амнаас “Би гомдолгүй ээ” гэсэн үг унаж ээжтэй, үртэй бүхний зүрхийг цоо хатгаж билээ.

Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн үрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггүй юм билээ. Хөвсгөл аймагт сураггүй алга болсон жаахан хүүг эрлийн групп газар сайгүй хайж, олчих санаатай өдөр шөнөгүй мацаж явахад нь “Гомдолгүй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо” гэж хэлэх эх хүн бас байсан л юм.

Нөгөө ”….Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой

Хөгшин муу хүү минь

Ижийнхээ нүдэнд бол

Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр минь …” гэж шүлэглэдэгсэн яалаа. Эх үрийн цагаан сүүгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шүлэг найраг, үлгэр домогт үлдээмээргүй байна.

Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хүүхдээ гэртээ нь үлдээгээд долоо хоног сураггүй алга болчихоод эргээд ирэхэд нь хүүхдүүд нь өлссөндөө зурагтаа ломбарданд тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан. Ханьдаа хаягдсан эх долоон настай хүүгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж үнээг нь сааж өгөөд ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын чадуу залуу өөдөсхөн тэр нялх амьтныг хэрцгийгээр зодож жалганд аваачаад булчихсан байсан. Ганцхан сарын дараа сургуульд орно гээд ээжээсээ цүнх авч өгөхийг гуйж байсан хүүгийн сүнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад энэ орчлонд, энэ хүмүүст гомдон гомдон одсон биз.

Амьдрал хэцүү байгаа, бүгдээрээ мэднэ. Энэ бол хэсэгхэн хэдэн хүмүүст биш хамаг Монголд ирсэн үүрвэл зохих лай. Бултаараа л зовж, өлсөж, хэцүү үеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмүүлж байгаа. Тэглээ гээд энхрий үрсээ хайхрахгүй хаяж, амь насыг нь бүрэлгэж болно гэж үү. Амьдралын зовлон бэрхшээл бидний хүнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж үү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хүслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад авчихсан юмуу.

Хэдэн жилийн өмнө дэрсхэн хоёр хүү Америк хэмээх мөрөөдлийн оронд очих хүсэлдээ хөтлөгдөн онгоцны дугуйны хавхлагт нуугдаж суугаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч билээ. Хэрвээ тэдний Америк гэдэг оронд очихын тулд нуугдаж нисээд явчихаж болно гэсэн гэнэхэн мөрөөдлийг нь хэн нэгэн сонссон бол хаанаас тийм хэрэг гарах билээ дээ.

…Хүү ээжээсээ Бэтмэний хувцас авч өгөхийг гуйжээ. Тас хар нөмрөг нүдний хаалтаар гоёсон нисдэг Бэтмэн зургаахан настай хүүгийн мөрөөдөл байв. Удаан гуйлгасны эцэст ээж нь хүссэн зүйлийг нь авч өгчээ. Гоё хувцсаа өмсөж баярлаж хөөрсөн хүү хоолоо хийж байсан ээжийнхээ дэргэд ирээд “Ээжээ, ээжээ энэ Бэтмэний хувцсыг өмсөхөөр нисдэг тиймээ” гэхэд нь хийж байгаа ажилдаа түүртсэн эх “Тиймээ, миний хүү” гээд хэлчихэж. Зуны халуунд онгорхой байсан тагтны хаалгаар хүү нь гүйж гармагцаа доошоо үсэрч орхих нь тэр. Найман давхарын тагтнаас үсэрсэн тэр бяцхан амьтныг гэгээн мөрөөдөл нь ийнхүү бурхны оронд авч одсон юм. Хүүдээ хайртай, хүүгээ эрхлүүлдэг залуу эх үрийнхээ хойноос энэлэн шаналсаар төдөлгүй галзуурч эмнэлэгт хүргэгдсэн гэнэ билээ.

Энэ мэтийн зүрх зүсэм явдал дэндүү олон. Хүүхдүүд хаана л бол хаана нүд үзүүрлэгдэж байгаа жишээг хэн маань ч харж болно. Микроавтобусанд хүүхэд суулгахгүй гээд харанхуй болсон хойно буудал дээр торойтол нь орхиод давхиж одно. Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сүндэрлэвч хүүхдийн тоглоомын талбай нүдний гэм. Баар, ресторан, дэлгүүр хоршоо олон боловч хүүхдэд зориулсан нь хуруу дарам.

Сайд ноёд өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь төсөвлөн халгиж цалгивч хүүхдийн төлөө юу ч үл зориулна. Тэгсэн атлаа бүгдээрээ хүүхэдтэй. Эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бүхнээр будаа шиг гоожин хаягдаж хоцорсон хүүхдүүдээ хэзээ нэг хайрлах юм бэ. Эвий, хонгор үрс минь, та нарынхаа төлөө томчууд бид юу хийсэн билээ. Яг одоо хүүгээ, охиноо өвөр дээрээ суулгаад “Аав нь, ээж нь чамдаа маш их хайртай” гэж хэлье. Өөдөсхөн тэднийгээ чангаас чанга тэвэрч гэнэхэн мөрөөдлийг нь чих тавин чагная. Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор үрс минь.

П.Мөнхцоож

Хүүхдийн соруултай ундааны аяга эрүүл мэндийг нь хохироож байжээ

$
0
0

140Хойд Америкийн эцэг эхчүүд “Тommee Tippee” брэндийн хүүхдийн соруултай аяга эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж байгаа талаар мэдээлж, тус компанид гомдол гаргасан байна.  Тодруулбал, нэгэн гэр бүлийн бага насны хүүхэд байнга өвдөн өндөр градусаар халуурч эмнэлэгт удаа дараа хандан эмчилгээ хийлгэж байжээ. Тэд хүүхдийнхээ байнга хэрэглэдэг зориулалтын соруултай аягыг цэвэрлэхдээ соруулын хэсэг дэх хавхлагад их хэмжээний бохирдол агуулагдсан байсныг санамсаргүйгээр олж мэдсэн байна.

Хүүхдийн соруултай ундааны аяга эрүүл мэндийг нь хохироож байжээ

“Тommee Tippee” брэндийн энэхүү савны соруул байрлах хавхлага хэсгийг нээж цэвэрлэх боломжгүй бөгөөд зөвхөн эвдэж байж онгойлгоход соруулын орчмын хаалтад шингэн зүйлийг үлдэгдэл маш ихээр хуримтлагдсан байжээ. Эцэг эхчүүд хэрэглэж байсан бүтээгдэхүүн нь ийнхүү хүүхдийнх нь эрүүл мэндэд заналжийлж байсанд гомдолж байлаа. Нэгэн ээж “Би энэ мэдээллийг хараад л хүүхдийнхээ савны соруул байрлах хавхлагыг эвдэж онгойлгосон. Харин тэрхүү бохирдлыг хараад ямар их сэтгэлээр унасан гээч. Миний хүү одоо 11 сартай. Хүү маань энэ аягнаас өөр ямар ч аяганаас юм уудаггүй. Тэрээр хэд хэдэн удаа халууран эмнэлэгт хүргэгдсэн нь ийм учиртай байж. Сэтгэл маш гонсгор байна” хэмээн бичжээ. Олон зуун эцэг эхчүүд энэхүү брэндийн соруултай савны хавхлага хэсгийг анхнаас нь авч цэвэрлэж болдог байхаар хийгээгүйд маш их гомдоллож байгаа аж.

Хүүхдийн соруултай ундааны аяга эрүүл мэндийг нь хохироож байжээ

Ингэснээр эцэг эхчүүд энэ талаар тус компанийн цахим сайтад гомдол мэдүүлэн олон эцэг эх өөрсдийн хүүхдийн савны тагыг эвдэн байж нээхэд дээрхийн адил маш их хэмжээний үлдэгдэл хуримтлагдсан байсныг гэрэл зургийн хамт постолсоор байгаа аж.

Хүүхдийн соруултай ундааны аяга эрүүл мэндийг нь хохироож байжээ

Нэг сарын өмнө сошилд асуудалд болгон тавьж байсан зүйл маань ийнхүү нааштайгаар шийдэгдэж байгаад баяртай байна гэх нэг ч байлаа.

Хүүхдийн соруултай ундааны аяга эрүүл мэндийг нь хохироож байжээ

Харин “Тommee Tippee” брэндийн зүгээс өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Бид дэлхий даяар “Sippy” аягаа сая саяар нь зарж борлуулж байгаа. Гэхдээ бид зарим хүмүүсийн хувьд  хавхлага цэвэрлэх асуудал нь хүндрэлтэй байсан талаар сүүлийн үед нийгмийн сүлжээнээс олж мэдлээ. Бид энэ асуудалд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.  Бид хүн бүр манай бүтээгдэхүүнийг хэрэглэн аз жаргалтай байхыг хүсдэг. Бид шинийг эрэлхийлэхийг хүсдэг. Тиймээс бид харилцагчдаа байнга сонсож байсан. Ирэх саруудад шинэ “Sippy” аягыг борлуулалтад гаргах болно. Энэхүү шинэ аяга шингэн зүйлсийг хийн ашиглаж болох бөгөөд цэвэрлэхэд хялбар хоёр хэсэг хавхлагатай байна” хэмээн мэдэгджээ.

ШИНЭХЭН ХҮНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙГАА БОЛ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ЗҮЙЛС

$
0
0

Close-up Of A Mother Loving Her Baby Boy

Хэрэвээ танай гэр бүл шинэхэн хүүхэдтэй болохоор өдөр тоолон хүлээж байгаа бол дараах зүйлсийг мэдээд авахад илүүдэхгүй

1. Хүүхдээ хөхөөр хооллох нь хамгийн чухал

2. Хүүхэд бүр байнга унтаад байдаггүй. Тэгэхээр эхний саруудаа унтсаар байгаад өнгөрөөчихно гэж хүлээх хэрэггүй

3. Харин ч хүүхэдтэй болно гэдэг таны нойрсох зуршил будаа болно гэсэн үг

4. Эхний гурван сар хамгийн хүнд байдаг

5. Хүн болгон л танд зөвлөгөө өгнө дийлэнхи нь баталгаатай биш гэдгийг сана

6. Авч чадах бүх л тусламжаа авч бай

7. Бяцхан үрс тань таны боддогоос ч хүчтэй тэвчээртэй гэдгийг санахад илүүдэхгүй

8. Бусад хүүхэдтэй харьцуулах хэрэггүй, энэ чинь уралдаан биш шүү дээ

9. Хүүхэд насыг нь дурсамжтай байлга

10. Хүүхдэд тийм ч олон юм хэрэг болохгүй

11. Санхүүгээ зөв төлөвлө

12. Аль нэг тийшээ аялалд явах гэдэг том ажил болох болно

13. Ханьтайгаа дотно байдлаа сэргээ

14. Та олон шинэ зүйлсийг сурах болно

15. Хүүхдээ бага дээр нь хайрла тэд их хурдан өсдөг юм шүү.

Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ?

$
0
0

101397924Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж, сураг төдий сонссон эмээ хүүхдэдээ таамгаараа өгдөг зан манайхаас өөр улс оронд бараг байдаггүй байх.

Хоолой өвдөж, гэдэс эвгүйрхэхэд барагтай л бол эмч, эмнэлэг хоёрт ханддаггүй, гэртээ ойр зуурын эмээр хүүхдээ эмчлэх гэдэг хэнэггүй зантай хүмүүст дараах мэдээллийг дуулгаж байна. Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ гэдгийг та дараах мэдээллээс уншаарай.

Аспирин агуулсан эмийг хэзээ ч битгий өг

Хүүхэддээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь “Reye’s Syndrome” буюу тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсанаас болж үүсэх эмгэг хүртэх аюултай байдаг байна.

Эмийн сангаас хүүхэддээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг. Хэрвээ та авч байгаа эмэндээ эргэлзээд байвал заавал эмийн санчаас юмуу эмчээс найрлаганд нь аспирин орсон эсэхийг нь лавлан асуухад илүүдэхгүй.
21n3mev93fgfmdj4ve69d6cak2
Жоргүйгээр ханиадны эм авах хэрэггүй
2007 онд Америкийн “Food and Drug Administration”-оос зарим нэг хүүхдийн ханианы эмийг зургаагаас доош насны хүүхдэд өгөхгүй байхыг анхааруулж байсныг санаж байгаа байх. /Tylenol, Johnson’s baby-н нэр төрлийн эмүүд/ Эдгээр эмүүдийг зургаагаас доош насны хүүхдэд хэрхэн үйлчилгээ үзүүлдэг мөн хоёроос доош насны хүүхдэд ямар дозоор хэрэглэх нь аюулгүй болохыг хараахан судлан шинжлээгүй байгаа билээ. Хэмжээ нь ихэдвэл муу нөлөө ихтэй байх нь ойлгомжтой. Тиймээс таны хүүхэд ханиад хүрсэн бол өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх болон ахиухан шингэн юм уулгахыг танд зөвлөе.

Цэр ховхлох, бөөлжүүлэх эм ханиадыг хүндрүүлж ч мэднэ

Эмч чинь зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхэддээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиад шуухнианаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурийн зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.

Томчуудын эмийг багачуудад бүү өг
Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг. Тиймээс хүүхдэд том хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе. Мөн өөр хүн юмуу эгчид нь бичиж өгсөн эмийн жороор эмийг нь адил төстэй өвчин юм чинь гээд өгч болохгүй. Үүнээс үүдэх хор хөнөөл ихтэй. Эмийг зөвхөн өвчний байдалд тохируулж бичиж өгсөн байдгийг сана.
140714095843-child-medicine-story-top
Хугацаа нь дууссан эмийг шууд хая
Удахгүй хугацаа нь дуусах гэж байга эмийг шууд хаях хэрэгтэй. Ихэвчлэн ийм эмнүүдийн өнгө нь өөрчлөгдсөн болон бутарсан байдаг. Тиймээс та анх худалдан авах үедээ ч үүнийг анхаарах хэрэгтэй. Хугацаа нь дуусаж байгаа эмийг хэрэглэснээр эмний үйлчилгээ аажимдаа суларч муу нөлөө үзүүлнэ. Гэхдээ та нэг зүйлийг анхаарах нь зүйтэй. Хугацаа нь дууссан эмийг жорлон руугаа урсгаж болохгүй учир нь энэ ус эцсийн бүлэгт бидний ундны усны хангамжид нийлдэг.

Парацетамол өгч болохгүй

Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг. Гэвч хүүхэддээ дан парацетамолыг өгч болохгүй. Эм чинь л зөвлөсөн үед парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/ агуулсан эмийг хэрэглүүлээрэй.

Зажилдаг эм хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай

Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгсөнийхөө дараагаар иогурт ч юм уу шингэн зүйл уулгаарай. Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Ургамлын гаралтай ихэнх эмнүүд ургамлаас гаргаж авсан цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэсэн үүднээсээ аюулгүй байдаг ч гэсэн энэ нь хүүхдэд зү- гээр гэсэн үг биш юм. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ихэнхдээ харшлын шалтгаан болж байдгаас гадна элэгийг гэмтээх болон цусны даралтыг ихэсгэж байдаг. Тун хэтрэх буюу буруу эмтэй хольсон тохиолдолд үхэлд хүргэх аюултай. Хүүхэддээ ургамлын гаралтай зүйлсийг хэрэглүүлэхээсээ өмнө эмчтэйгээ сайн зөвлөөрэй.

Хүүхдийн хоолны дуршлыг яаж сайжруулах вэ?

$
0
0

fft99_mf5125263“Эрүүл мэндийн мэдээ” сонины дугаар бүрт иргэдээс олон арван асуулт ирдэг билээ. Тиймээс энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовиносон аав, ээжүүдийн асуултад хариулт авлаа.

Эцэг, эхчүүдээс ирсэн дараах асуултад “Гурван гал” эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмч Д.Шүрэнцэцэг хариулж байна.

ХАМРЫН ДУСААЛГА САЛСТЫГ ХАТААДАГ УЧИР ЭМЧИЙН ЗААВРЫГ ДАГА
-Охин минь одоо зургаан настай. Ханиад хүрсэн үед болон бусад үед хамар нь дотроо улайгаад байх юм. Энэ юунаас болдог юм бэ. Нэг хэсэг эмчийн заавраар “Бабу” гэсэн хамрын дусаалга хэрэглэж байсан. Харин одоо гэрийн нөхцөлд яаж, арчилахаа мэдэхгүй юм.

-Хамрын салстын үрэвсэл олон шалтгаантай байдаг. Тухайлбал, вирүсын халдварын үед буюу ханиад томууны үед хамрын салст үрэвсэж улайна. Мөн орчны агаар, хуурай халуун үед, хувийн ариун цэвэртэй холбоотой үрэвсэж улайх нь бий. Энэ үед хүүхдийн хумсыг зөв авч, гарын ариун цэвэр сахиж хамрыг ухуулахгүй байх хэрэгтэй. Хамрыг буруу цэвэрлэж салстыг гэмтээх нь салст улайх бас нэг шалтгаан болдог.
article-2083163-0DA2A6AE00000578-610_468x362
Түүнчлэн энтеробиоз буюу хүүхдийн цагаан хорхойтох өвчний үед хамрын салстад үрэвсэлт өөрчлөлт гарч, хамраас цус гардаг. Тийм учраас эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хамрын салстын улайлтыг эмчлэхдээ эхлээд үндсэн шалтгааныг арилгах нь чухал. Зарим нэг хамрын дусаалга нь салстыг хатаах үндсэн шалтгаан болж болдог учир хамрын дусаалга, эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Зарим үед эмчийн зааврын дагуу хамарт эмтэй тосон чихээс тавьж болно /трунд/

ХҮҮХЭДДЭЭ ОЛОН ТӨРЛИЙН АМТТАЙ ХООЛ БЭЛТГЭЖ ӨГ
-Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд янз бүрийн амин дэм дураараа авч өгөх нь зөв үү. Ер нь витамин их авч уулгах нь хэр зөв юм бэ?

-Хүүхдэд хэрэгцээт витаминыг тохирсон тунгаар авч өгөх нь хэрэгтэй. Витаминыг хэрэгцээг хоол хүнсээр авах нь илүү чухал. Хүүхдийн хоолны дуршлыг сайжруулахын тулд витамин авч өгөх нь өрөөсгөл ойлголт юм. Дуршлыг нэмэгдүүлэх үндсэн чухал хэсэг бол амт чанартай олон төрлийн тохирсон хоол бэлдэж өгөх явдал юм
6937_b
ГЭДЭСНИЙ ШИМЭГЧ ХОРХОЙ НЬ ХАРШЛЫН СУУРЬ ӨВЧНИЙГ БҮРДҮҮЛДЭГ
-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болно гэж байдаг уу. Би охиндоо цагаан хорхойны эм эмчийн зөвлөснөөр хоёр ч удаа уулгасан. Гэтэл хоолонд дургүй хэвээрээ байх юм. Зарим үед бас харшил нь хөдлөөд байна. Үүнийг эмч нар цагаан хорхойтой холбоотой гэсэн. Хүүхдийнхээ биеийн дархлааг яаж тордох вэ?

-Хүүхдийн цагаан хорхой бүрэн алга болж болно. Цагаан хорхой устгах эмийг эмчийн заалтаар нас болон биеийн жинд тохирсон тунгаар уулгах хэрэгтэй. Эмчилгээний үндсэн гол хэсэг нь хувийн ариун цэвэр чанд сахих нь чухал. Ялангуяа ахуйн болон орчны ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Эм уусан өдрөөс хойш 14-21 хоногт цагаан хорхой ихээр гадаад орчинд гадагшилдаг учир энэ үед ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Цагаан хорхойтох өвчин нь харшлын өвчний суурь болдог учир зохих шинжилгээ, эмчийн заавраар эртхэн эмчлэх хэрэгтэй.

Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

$
0
0

baby-stockХүүхдийн хамар битүүрсэн үед аль болох хор нөлөө, химийн агууламж багатай, тухайлбал бага зэргийн содтой эсвэл давстай буцалсан усаар хамрыг нь цэвэрлэх хэрэгтэй. Мөн 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг хориглодог.

Хүүхдийн хамарт содтой эсвэл давстай буцалсан ус дусааж, дараа нь бөглөрсөн нус, хатсан нусыг зориулалтын нярай хүүхдийн хамар цэвэрлэдэг соруулаар соруулж авах хэрэгтэй. Харин уг соруулыг хэтэрхий олон дахин, чанга соруулж хэрэглэхэд хүүхдийн хамрын салст, самсай үрэвсэх, гэмтэх аюултай учир аль болох эвтэйхэн, хамрыг бөглөсөн, дотор нь хатсан нус зөөлөрсөн, гарахад бэлэн болсон үед хэрэглэх нь зүйтэй.

index

Түүнчлэн хүүхдийн унтдаг өрөө аль болох агааржуулалт сайтай байх хэрэгтэй. Өрөөний чийглэг агаар 50 хувьтай байхад хүүхдийг хамар тэр бүр битүүрээд байхгүй.

Хүүхдийн унтдаг орчинг аль болох өд, тоос гэх мэтийн зүйлсээс ангид байлгах хэрэгтэй. Ялангуяа шувууны өдөөр хийсэн дэр, зөөлөн тоглоом, үслэг эдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй.

Хүүхдийг хоёр нас хүртэл нь хөхөөр хооллох хэрэгтэй

$
0
0

94c1bc0c3ffa0f7originalСүүлийн үед нэгээс хоёр хүр­тэлх насны хүүхдүүдийн дунд цус багадалтаар өвчлөх нь ихэсчээ.

Энэ талаар Клиникийн профессор АУ-ны ма­гистр, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Х.Цэрэндэжидээс  тодруула­хад, “Аймаг сум, дүүрэг, хороогоор нь гаргасан тодорхой статистик судалгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ насны хүүхдүүд тураал, цус багадалт зэргээр өвчлөх нь цөөнгүй байдаг. Цус бага­далт нь эдгэрдэг өвчин. Хам­гийн гол нь хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөрөө хооллох хэрэгтэй. Үүний дараагаар нэмэгдэл хоо­лонд оруу­лах юм бол ийм эмгэг тусгахгүйгээр хүүхдээ өсгөж болно. Өөрөөр хэл­бэл зөв хооллох дэглэмийг зайлшгүй баримтлах нь чухал” гэв.
885aacd6160dfb89big
Түүнчлэн эхчүүд хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа үедээ сэтгэл санаа тогтвортой байдаг бөгөөд амин дэмээр баялаг, илчлэг ихтэй бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх шаардлагатай юм байна.

Мөн хүүхдийг хөхнөөс нь аажмаар гаргавал зохистой аж. Учир нь гэнэт хөхнөөс гаргавал тэд таагүй хүлээж авдгийг анхаарах хэрэгтэй. Өдөр бүр тогтмол таван удаа хооллох бөгөөд нэг удаад ойролцоогоор 250-300 мл хоол өгөх ёстой гэнэ.

Хүүхдийнхээ биеийн өсөлт, бой­жилтыг байнга хянаж тэжээлийн бодисоор баялаг хөнгөн зууш өгвөл сайн. Ялангуяа өдөр бүр нэг аяга сүү эсвэл тараг өгч хэвших нь хүүхдэд шаард­лагатай амин дэм, эрдэс бодисыг нөхөж, өсөлтөд нөлөөлдөг байна.

Хоолны дуршил багатай хүүхдийг гаднаас харахад үеийнхнээсээ биеэр жижиг, намхан, туранхай ядрамтгай, орчин тойрондоо дасах чадваргүй, хөдөлгөөний идэвхгүй, нүд, үсний өнгө нь бүрсгэр, арьс нь хуурай, өнгөө алдсан байдаг гэнэ.


Хүүхдэд нэн хэрэгтэй “ид шидтэй” хүнс

$
0
0

baby-eating-yogurtНимбэг: Даарч хөрсөн үед амин дэм өгдөг. Мөн гэдэс дүүрэх ба өвдөх үед хэрэглэж болно. Шинэхэн шахсан нимбэгний шүүсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бүлээн нимбэгний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойг нь зайлж болно.

Лууван:
Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхдэдээ 2-3 хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй.

Цагаан гаа: Дотор муухайрч бөөлжих үед хатаасан цагаан гааг сайн зажилж болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны үйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно.

Funny-eating-baby-hd-wallpaper

Цуу: Халуунтай үед халуун бууруулна. Гурван литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. Бэлдсэн шингэндээ хүүхдийнхээ оймсыг
дүрж мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдийг дааруулж болохгүй тул сайн хучаарай. Гэхдээ хүүхэд даарч чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгүй.

Чавга: Өтгөн хатах үед /3-аас дээш насны хүүхдэд/ хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй.

Зөгийн бал:
Нэгээс дээш насны хүүхдэд 1-2 цайны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгавал нэн сайн.

baby-eating-3

Цагаан хорхойтой хүүхэд шүдээ хавирдаг

$
0
0
how-much-sleep-does-my-child-need1Ээж аав бүрийн мэдэж байвал зохих ийм нэгэн мэдээлэл олсноо та нартайгаа хуваалцаж байна. “Манай хүүхэд шүдээ ийм айхтар хавирч унтдаг юм” гэж ярих олон аав ээжтэй би таарсан. Ингэж унтдаг хүүхэд байдаг л нэг үзэгдэл гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ ийм учиртай юм байна шүү, ээжүүд ээ.
Шүдээ хавирч унтдаг хүүхэд өдөр унтахдаа харьцангуй тайван байдаг. Харин шөнийн цагт шүдээ хэт их хавирч эхэлнэ. Учир нь хүний гэдсэн дахь шимэгч хорхой буюу цагаан, хялгасан хорхой шөнө идэвхждэг. Амгалан тайван унтаж байгаа хүүхэд цагаан хорхойны идэвхтэй хөдөлгөөнд тавгүйтсний нэг илрэл нь шүд хавирах үйл явц юм байна.
 child-sleeping
Тиймээс хүүхэд тань шүдээ хавирч унтаад байвал цагаан хорхойны шинжилгээнд хамруулаад үзээрэй. Шинжилгээний хариу сөрөг гарч мэдэх юм. Тэгвэл өөр нэгэн анхаарах зүйл байна гэсэн үг. Айж сандран цочролд орсон юм уу, хэт ядарсан хүүхэд шүдээ хавирч унтах нь элбэг байдаг байна.Үнэхээр бидний таамагласнаар цагаан хорхой илэрвэл яах вэ?
Үүнийг эмчлэх хамгийн сайн арга бол сармис гэдгийг мэргэжилтнүүд нотолжээ.
1. Сармисны 10 хумсыг буцалсан хөөрүүлсэн сүүтэй хамт өгөөрэй. Өглөөгүүр дангаар нь идүүлж болно.
2. Хоёр хоолны халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээр нь идүүлээд дараа нь туулгах эм уулгаарай. Цагаан хорхой бүгд гадагшлах  болно. Үүний дараа Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүлээрэй. Ердөө энэ хоёр аргыг хэрэглэхэд л хүүхэд тань цагаан хорхойноос ангижирч, тайван амарч чадах нь байна.

Нярай хүүхдийг гэрт хүлээж байдаг аюулууд

$
0
0
661301_620x413Шинэхэн төрсөн хүүхдийг элдэв аюул, ослоос хамгаалах амархан гэж бид боддог. Тэд хөлд орсон хүүхэд шиг ийш тийш гүйгээд байхгүй, өлгийндөө тавтай нь аргагүй унтаж байдаг болохоор тэр шүү дээ. Гэхдээ зарим талаар бидний зайлшгүй мэдэх ёстой зүйлс гэж бий. Учир нь ажиглагдахгүй олон эрсдэл тэднийг хүлээж байдгийг мэдэж чадвал аливаа аюулаас бид хүүхдүүдээ хамгаалж чадна.
Унтах орчин 
Нярай хүүхдийг хатуу гудастай орон дээр унтуулж заншаарай. Зөөлөн өдөн дэр, шигдэж ордог гудастай орны тухай хүүхдийнхээ энэ насанд хэзээ ч бүү бодоорой. Учир нь хүүхэд унтаж байхдаа дэрэнд даруулах, амьсгал нь боогдох аюултай юм шүү.
Харах хүнгүйгээр бүү орхи 
Бяцхан үрээ өлгийдөж харах хүнгүйгээр орхиж хэрхэвч болохгүй шүү. Мөн орон дээр унтуулахдаа ч хүүхдээ унах эрсдэл байгаа эсэхийг заавал шалгаж, нягтлаарай. Орны гудасны ирмэг дор дэр тавьж өндөрлөх зэргээр анхаараарай.
Усанд оруулахдаа анхаараарай 
Хүүхдээ усанд оруулахдаа түүнийг ганц хором ч ганцааранг нь орхиж болохгүй шүү. Үгүй бол живэх эрсдэл бий гэдгийг бүү мартаарай. Усны онгоцондоо хүүхдийн тор байрлуулж, хүүхдээ хэвтрүүлсэн ч бай, үгүй ч бай энэ санамжийг ямагт санаарай.
Том эсвэл хагарч болзошгүй эд зүйлс 
Том жаазтай зураг болон хагарч болзошгүй зүйлсийг хүүхдийн ор, тэрэг зэргээс үргэлж хол байлгаарай. Үгүй бол эдгээр нь хүүхдийн дээрээс унаж болзошгүй юм шүү.
Хүүхдийн ор, тэргийг аюулгүй газар байрлуул 
Хүүхдийнхээ ор, тэрэг, бүүвэйлэгч зэргийг цонх, хаалга, хананаас өлгөсөн баримал зэргээс хол байлгаарай. Учир нь хүүхэд цонхоор унах, цонхны шил савж онгойход цохиулах, дээрээс нь юм унах зэрэг эрсдэлтэй шүү.
Тогтвор муутай тавилгуудыг хүүхдээсээ холдуул 
Хүүхдийн чинь дэргэд тогтвор муутай, догонцдог намхан ширээ, шүүгээ байгаа юм биш биз. Тэгвэл эдгээрийг сольсон нь дээр. Үгүй бол тэдгээр нь хүүхдийн дээрээс унах эрсдэлтэй.

Залуу эцэг эхчүүдэд зөвлөж байна

$
0
0

babies-baby-girl-family-infant-Favim.com-3756103Залуу аав ээж нар бяцхан үртэй болоод баяртай байгаа байх. Гэхдээ нярай хүүхдээ ямар онцлоггой байдгийг тэр болгон мэддэггүй. Нярай хүүхдийн тухай доорх зөвлөгөөг хүргэе.

Хүүхдийн зулай: Хүүхдийн толгой дээр духны дээд талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсаар хучаастай бай зөөлөн эдийг зулай гэдэг. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолздог. Хүүхэд нэг нас хүрэхэд зулай битүүрдэг. Хүүхдийн зулай дээр хамаагүй дарж оролдсоны хэрэггүй, болгоомжтой байх хэрэгтэй.

Төрөхийн хавдар ба цус харвалт: Ургийн толгой төрөх замаар доошлох үед толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирдаг. Үүний улмаас толгойн орой, зулай орчим хавагнадаг. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй аяндаа шимэгдэж арилдаг.
Happy young family with baby
Улаан толбо: Төрсний дараа сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа уг улаан толбо нэлээн том хэмжээтэй болдог. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй, аяндаа арилж алга болно. Харин хацар, дагзны толбо удаан хугацаанд байх боловч үсэн дотор байрлах тул удалгүй алга болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны бага зэргийн нөлөөнд амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй.

Нярайн хөхний өөрчлөлт: Охин хүү аль нь ч бай тэдний хөх ялимгүй томорч сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн зүйл ялгардаг. Охин хүүхдийн бэлэг эрхтэнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөсний ул мөр. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.

Нярайн шарлалт: Амаржсаны дараах өдрүүдэд нярайнарьсшарлахньхэвийн үзэгдэл ба 10 хоногийн дараа арилдаг. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай.
YoungFamily
Унтах: Унтах төрх байдал хүүхэд бүрт адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнхи цагийг унтаж өнгөрөөдөг. Хүүхэд томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэсдэг. Зарим хүүхэд их унтах, зарим нь их уйланхай байдаг. Эцэг эхчүүд аяндаа хүүхдээ хэдийд унтдагийг мэддэг ба тэр үед нь тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэдусанд орсны дараа сайн унтдаг. Хүүхэд унтаж л байвал тайван унтуулах хэрэгтэй.

Гэхдээ хүүхдийг унтуулж байна гээд хэт чимээгүй нам гүм байх нь буруу. Тодорхой дуу чимээтэй орчинд хүүхдийг унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг талруу нь хажуулдаж хэвтүүлбэл зохино. Ийм тохиолдолд хүүхэд өвчтэй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхдэд өдөн дэр хэрэглэхгүй байх хэрэгтэйг анхаараарай.

Тарган хүүхэд өвчлөмтгий байдаг

$
0
0

1890133564_Trp18QZR_E697A0E6A087E9A298Тарган хүүхдүүд өвчлөмтгий байдаг. Тийм хүүхэд ихэвчлэн уушигны хатгалгаа, шүд
цоорох өвчин, зүрх судасны өвчнөөр өвддөг. Ялангуяа тарган хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадах хэцүү байдаг. Шоолохоос нь ичээд зожигрох байдалд ч орох нь бий. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд мэдээж таатай нөлөө үзүүлэхгүй. Иймд хүүхдийг багаас нь зөв хооллож, амьдралын тодорхой хэмнэлд сургах нь чухал. Хүүхдийг таргалахаас сэргийлж болох уу? Болно!

Хэт бүү хоолло
Хүүхдийг хоолоор хэзээ ч бүү шахаарай. Хүүхэд өөрийгөө өлсгөхгүй байхыг мэднэ. Хоолыг таваг дүүрэн овоолж буу өг. Аяга тавагных нь хэмжээ насанд нь тохирсон багавтар байх хэрэгтэй.
1d4caa85e4964fdoriginal
Амттанд дурлаад байвал…
Амттан өгч болохгүй гэж туйлширч болохгүй. Гол нь амттанг идэх соёлд сургах хэрэгтэй. Хоолны өмнө чихэр, боов печень идэж болохгүй гэдгийг хүүхэддээ заавал хэлж сурга. Амттан их идвэл юунд хор уршигтайг хэлж өг. Шүд өвдөх, цоорох, таргалах, биеэр юм гарах гэх мэт муу үр дагаварыг хүүхэддээ тайлбарлаж ойлгуул. Зурагтай ном үзүүлж тайлбарласан ч болно. Хүүхэд тайлбарлаж хэлсэн юмыг илүү сайн ойлгодог юм шуү.

Ундаа, жүүс уух гээд байвал…
Элдэв төрлийн амттан, ундаа, жүүсний сурталчилгааг зурагтаар үзээд хүүхдүүд үүнийг л авч уух ёстой юм байна гээд шууд ойлгочихдог муу талтай. Тэгээд эцэг эхийгээ “авч өг“ гэж тулгадаг. Тэгвэл яах вэ. Эхлээд аваад өгчих. Дараа нь энэ ундаа бусад ундаанаас юугаараа ч илүү биш гэдгийг тайлбарлаад хэлж өг. Зурагтаар гарч байгаа бүхэнд итгэх хэрэггүйг ч бас ойлгуулчихад гэмгүй. Хэрэв шууд хоригловол улам хорхойг нь хүргэнэ гэдгийг мартаж болохгүй.

Таргалалт нь удамшдаг уу?
Эцэг, эхчүүд нь тарган махлаг бол энэ нь үр хүүхдэд нь удамших магадлал өндөр. Гэхдээ удмын юмаа гээд хүүхдээ таргалаад байхад зөнд нь орхиж огт болохгүй. Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх гээд олон аргыг хэрэглэх хэрэгтэй.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>