Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Та нялх хүүхэдтэй бол үүнийг цээрлэ

$
0
0

20587_758549297592384_402974574319652991_nГашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.

2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.

index

…Эрт урьд цагт үргүй өнчин чөтгөр тэнэж явсаар нэгэн айлд орж гэнэ. Айлын эхнэр нялх хүүхдээ хөхүүлээд сууж байв. Чөтгөр дотроо баярлаж, өнөөдөр нэг хүүхэд олж авах нь гэж чимээгүй харж суув. Айлын хүүхэн хүүхдээ өврөөсөө салгахгүй тэвэрчхээд, нөхөр нь ч гарах янзгүй. Чөтгөр тэсгэл алдахдаа зуухных нь үнснээс атгаж аваад эр эм хоёрын нүд рүү цацав. Айлын эр эхнэртээ уурлаж:
- Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж:
- Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчхээд нөхөртөө уурлаж,… хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав. Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав.

Хүүхэн шөнийн харанхуйд айдас нь хүрэхдээ дутуу цээжилсэн Дарь эхийн зүрхэн тарниа хагас дутуу уншиж явжээ. Чөтгөр бүсгүйг хөөж яваад өөр нэг чөтгөртэй таарч,:
- Хүүхэд тэвэрсэн бүсгүй хүн харав уу? гэж асуусанд, нөгөө чөтгөр:
- Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.

3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ. Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.

4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно гэнэ.

5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ. “Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.

huuhdiinshud_uyanga_20151023_medium

6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ. Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.

7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.

8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.

9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс хэдэр догшин зантай болно гэнэ.

10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэх ба тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно гэнэ.

11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ. Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.

12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ. Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.

13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчилэн ил магтан хэлэхийг цээрлэнэ. Цагаан хэл ам хүрнэ.

14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж цээрлэнэ.

15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.

16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин олно гэдэг.

17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ. Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.

Эх сурвалж: “Монгол ухаан”


Хүүхдэд хамгийн их хортой хоол…

$
0
0

20140915-child-eying-fruit-sarah-greyСингапурын Үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд америкийн Дьюкийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, хүүхдэд онцгой аюултай бүтээгдэхүүний жагсаалт гаргасан байна.

Хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүд оролцсон урт хугацааны судалгааг өнгөрсөн зууны 90-ээд онд английн Бристолийн хүрээлэнгийн эрдэмтэд эхлүүлжээ. Туршилтын хугацаандэрдэмтэд барагцаалвал 4500 хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдээллийг бүртгэж байсан байна.Ингэхдээ тэдний жин өөрчлөгдөх хандлагыг ч тэмдэглэж байжээ.

Эрдэмтэдөргөн цараатай ажил хийж гүйцэтгэснээр төмсний чипс байнга идсэнээр туршилтад оролцогчдынжин илүүтэй нэмэгдэж байсныг тогтоож чадсан байна. Энэ бүтээгдэхүүн нь маш их илчлэгтэй, гэхдээтүүнийг идсэнээр цадах мэдрэмж маш удаан төрдөг нь бас тодорхой болсон байна.

Чипсээс гадна хүүхдэд аюултай бөгөөд таргалуулж мэдэх бүтээгдэхүүний жагсаалтад төмсний фри, шарсан загас, тахиа, тосонд суурилсан бүтээгдэхүүнүүд, чихэрлэг болон гурилан хоол, хийжүүлсэн ундаа оржээ.

Жүжигчин М.Баярмагнайх бүл нэмжээ

$
0
0

Монголын хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнай. Тэрбээр “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа авьяаслаг уран бүтээлчдийн төлөөлөл.
parik6227076202014101112353167837492014121816026697765372014-12-18-17-03[www.urlag.mn]М.Баярмагнайх гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Энэхүү баярт мэдээгээ өөрийн найзуудтайгаа хуваалцсан бөгөөд “Охин минь хүмүүний сайхан орчлонд тавтай морил. Ам бүл тавуулаа боллоо. Ханьдаа баярлалаа” гэлээ.

Эрүүл хүүхэд хэдэн цаг уйлдаг вэ?

$
0
0

BABY_CRYING_FeaturedСаяхан төрсөн нярай үр чинь яасан нь мэдэгдэхгүй үргэлж уйлж, залуухан эцэг эх эх таныг сандаргаж байна уу. Зарим үед та “хүүхэд маань байнга л уйлаад байх юм, ямар нэг юм нь өвдөөгүй байгаа” гэж санаа зовниж байж мэднэ.
The-Different-Types-of-Baby-Cries
Тэгвэл таны нялх үрийн уйлж байгаа нь хэвийн байна уу үгүй гэдгийг мэдэх бяцхан зөвлөгөөг хүргэе. Төрөөд cap гаруй болж буй хүүхэд хоногт гурван цаг уйлдаг байна.

AM_b_what-do-I-do-if-baby-cries-at-night
Үүнийг уйлах дээд хэмжээ гэж эмч судлаачид тогтоожээ. Харин хүүхэд нэг нас хүрэхэд хоногт уйлах хэмжээ нь нэг цагаар багасдаг байна. Тэгэхээр хүүхэд тань дээрх хугацаанаас илүү цагаар уйлаад байвал ямар нэгэн зовиур байна гэж үзэх хэрэгтэй.

Хүүхдийн дуунуудаа нэг дороос /Хэрэгтэй мэдээлэл/

Жирэмслэлт болон төрөлтийн талаарх буруу ойлголтууд

$
0
0

fb5a704d8d866299originalТөрөхөд их өвдөнө гэсэн ойлголтоо орхи

Төрөхөд их өвддөг гэдгийг хүн бүхэн сонссон. Өвдөлт тухайн эмэгтэйн мэдрэмжтэй холбоотой байдаг. Зарим азтай эмэгтэйчүүд бага өвдөж, төрөлт нь хөнгөн явагддаг. Гэхдээ эмэгтэй та төрөхөд их өвдөнө гэсэн стресст орсны хэрэггүй. Хүүхдээ төрүүлэхэд есөн cap хүлээх учраас сэтгэл санаа болоод бусад зүйлийн талаар сайн бэлтгэл хийсэн байх хэрэгтэй. Зөв амьсгалах, бага өвддөг байрлал мэддэг байх гэх мэтээр бэлтгэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр хүүхэд төрөхөд хэдхэн цаг л өвдөх учраас энэ хугацаанд л тайван хандвал төрөлт хэвийн явагддаг юм. Сэтгэл судлаачид эмэгтэйчүүдийн төрөлтийн явцад өвдөхийн учрыг тайлбарлажээ. Ихэнх эмэгтэйчүүд төрөхөөс айх, амьдралаа өөрчлөхөд бэлэн биш байдгаас төрөхийг хүсдэггүй байна. Хүүхэд төрөх үед савны амсар нээгдэхэд эхийн ухамсраас эсрэг команд өгч, хэт их барьдаг байна.Үүнээс үүдэн төрөлтийн явц удааширч, эх хүүхэд хоёулаа зовдог. Тиймээс төрөлтийг хөнгөн хурдан байлгахын тулд өөрөө сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.

Хүүхдээ хөхнөөс гаргасан хойноо илүүдэл жингээ хасаарай

Төрсний дараа биеийн галбир нь улам сайхан болдог, эсвэл хэвээр хадгалагддаг азтай эмэгтэйчүүд байдаг. Харамсалтай нь тийм эмэгтэйчүүд маш цөөхөн. Бусад нь жирэмсний үед дунджаар 5-10 кг-аар нэмж, төрсний дараа тэр нэмэгдэл жин нь хэвээр үлддэг. Гэхдээ илүүдэл жингээ хасахыг яарах хэрэггүй. Хүүхдээ хөхүүлэхээ больсон хойноо 2-3 кг-аар жин хасдаг. Үлдэгдэл илүүдэл жинг биеийн тамирын дасгал болон хоолны дэглэмээр багасгаж болно.

Жирэмсэн эмэгтэй үсээ тайруулах буюу будуулж болно

Зарим хүмүүс шампунь, бие угаах шингэн саван төрөөгүй байгаа хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэж үздэг. Мөн хумсны лак, дезодорант, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус хортой байдаг гэдэг. Үнэн хэрэгтээ гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарахын өмнө хатуу хяналтад ордог учраас хэрэглэгчдэд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй. Бид өдөр бүр гэртээ болон гудамжинд хорт бодисуудтай тааралдаж байдаг. Хүний организм өөрийгөө хамгаалах дархлаа үүсгэдэг. Жирэмсэн үед дархлааны систем илүү ихээр ажилладаг тул айх хэрэггүй. Жирэмсэн үед үсээ будуулахад хүссэн өнгө гардаггүй. Учир нь гормоны өөрчлөлтийн улмаас өөр өнгө гардаг. Мөн зарим үед дуртай үнэртэй ус, үсний лакны үнэрт огиудас хүрэх тохиолдол байдаг. Ийм үед хурц үнэргүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож болно шүү дээ.

Жирэмсэн эмэгтэйчүүд сексийн сонирхолтой болдог

Жирэмсэн үед секс хийх нь ямар ч муу нөлөө үзүүлэхгүй. Зөвхөн жирэмсний эхний хоёр cap, сүүлийн саруудад секс хийх хэрэггүй. Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн үедээ сексийн сонирхол ихтэй болж, зарим нь анх удаагаа дур тавьж үздэг. Эмэгтэйчүүдийн 35 хувь нь жирэмсэн үедээ хэт их сексийн хүсэлд автаж байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс болж өөрөө айх буюу нөхөр нь гологдох вий гэх бодлууд төрдөг байна. Гэсэн ч энэ нь хүүхдээ төрүүлсний дараа эргээд хэвэндээ орох тул айх хэрэггүй. Гормоны өөрчлөлтөөс шалтгаалж бүх жирэмсэн эмэгтэйчүүд өвөрмөц амттай юм идэхийг хүснэ. Энэ нь эмэгтэйн амтлах чадварт нөлөөлж, шинэ мэдрэмжийг хүсдэгтэй холбоотой. Жирэмсэн үед ходоод хорсож, огиудас хүрдэг. Ирээдүйн ээжүүдэд хоолны дуршил өөрчлөгдөж, урд нь дургүй байсан ч сүү тараг ууж, дурладаг байсан амттанаасаа татгалзах үе ирдэг.

Эхо-д харуулах нь хортой биш

Эход зөвхөн хүүхдийн хүйсийг тодорхойлох биш, ургийн зөв хөгжлийг болон жирэмслэлтийн явцыг хянахын тулд харуулдаг. Гэтэл эход харуулах нь хортой гэсэн ойлголт байдаг. Эхог цацраг туяаны хамгийн хоргүй аргаар тодорхойлсон тул дээрх яриа ямар ч . үндэсгүй юм. Бидний 3 эцэг эх хүү эсвэл охинтой болохыг гэдэсний хэмжээгээр тодорхойлдог байсан. Хэрвээ гэдэс том хэмжээтэй, дээр байрлалтай бол охин, доор байрлалтайурагшаатүрсэн бол хүү гэх жишээтэй. Энэ бол төөрөгдөл. Гэдэс дээр байрлалтай байна гэдэг нь анхны төрөлтийн үед болон эмэгтэйн биеийн онцлогтой холбоотой байдаг. Доор байрлалтай үед ураг буруу байрлалтай байх тохиолдол байдаг.

Швед шинэ аавуудад гурван сарын цалинтай чөлөө олгодог болно

$
0
0

BHT037_father-boy-changing-tip_FSШвед улсын засгийн газраас эхнэр нь амаржсан болон хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож уртасгах шийдвэр гаргасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж. Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Үүнээс гадна Шведийн Засгийн газар хүүхэд бүрт 16 нас хүртэл нь сар бүр 125 ам.долларын тэтгэмж олгодог бөгөөд олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тэтгэмжийг мөнгийг нэмж олгох журамтай юм байна.

Хүүхдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу?

$
0
0

9145Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлөвийг тодорхойлохыг оролдоод үз.

Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь, танай хүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм. 1+9+9+7+8+5=39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань тоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу.

1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны өдрөөс нь харж болно.

Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд бас хөлд хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт нь ялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно.

2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд.

Ийм хүүхдүүд хэн нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал.

smallBannerOne

3.Тэднийг байнга анхаарч байх нь чухал.

Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг. Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна.

4.Таны хүүхэд удаан байвал санаа зовсны хэрэггүй.

Бусад хүүхдээс хоцорчихвий гэж айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа хэний ч тусламжгүй өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй.

5. Маш хөдөлгөөнтэй хүүхэд.

Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал. Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно.

6. Бусдыг халамжлан анхаарч чадна.

Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч, ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.

7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг.

Аливаад идэвхи муутай ханддаг ийм хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд том уран бүтээлч болох чадвартай байдаг.

cda624e3b3-5635-4c37-9798-ece744d2ae06

8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд.

Эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь энүүхэнд. Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөц хүмүүс. Ийм хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан нэгэн болно.

9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах болно.

Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй. Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй. Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй, эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал.


Хүүхдээ хэдэн цагт унтуулах вэ?

$
0
0

Хүүхдээ өглөө цэцэрлэг сургуулиас өмнө амжиж босгох, бэлтгэх гэдэг ихэнх эцэг эхчүүдийн хувьд амар хэрэг биш байдаг. Таны хүүхдээ унтуулахыг хүссэн цаг, хүүхдийн чинь унтахыг хүссэн цаг, мөн босгохыг хүссэн цаг, босох болсон цаг гээд бүгд л хоорондоо зөрчилдөж байдаг.

Тэгвэл хүүхдээ өглөө хоцроохгүй, хамгийн гол нь сэргэлэн цовоо босгохын тулд хэдэн цагт унтуулах ёстойг тооцоолдог онлайн тооны машин гарчээ. “Sleep Calculator for Kids” буюу “Хүүхдийн нойрыг тооцох тооны машин”-д та хүүхдийнхээ нас болон өглөө хэдэн цагт босох шаардлагатай талаар мэдээллийг нь оруулахад хүүхдийн насны онцлогт тохируулан орой хэдэн цагт унтуулвал зохихыг тооцоолоод гаргаад ирнэ.

Хүүхдийн насны онцлогоос шалтгаалан нойрсох цикль нь өөр өөр байдаг. Уг программд хүүхэд хэдийд гүн нойрсдгийг суулгаж өгсөн учраас хүүхдээ босгох цагийг хэлж өгснөөр тэр мэдээллийн дагуу нийтдээ хэдэн цаг унтах ёстойг нь тооцоолохдоо гүн нойрсох үеийг нь давхар бодолцдог байна. Ингэснээр та хүүхдээ гүн нойрсож байх үед нь сэрээхээс сэргийлэх боломжтой. Хэрэв ийм үед нь сэрээх 5560685569a087dd460741 гэж оролдвол хүүхэд нойрмог, ааш зан муутай байх болно.

Жишээлбэл, дөрвөн настай хүүхдээ өглөө найман цэгт сэрээмээр байгаа гэж бодъё. Энэ дагуу уг программ тооцоолоход өмнө оройн 6:46, 7:16, 7:76, 8:16 гэсэн цагуудын сонголт гарч ирж байна. Нойр судлалын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэдэн цаг унтах нь тийм ч чухал биш. Харин хүүхдийнхээ хэзээ гүн нойрсдогийг мэдэх л чухал. Дөрвөн настай хүүхдийн нойрны цикль дунджаар 30 минутын давтамжтай байдаг бөгөөд цикль хооронд нь сэрээвэл хүүхэд илүү сэргэг байдаг аж.

Жишээлбэл, долоон настай хүүхдийн цикль дунджаар 50 минут байдаг бөгөөд үүн дээр үндэслэн маргааш долоон цагт босох ёстой гэж тооцвол өмнөх оройн 7:56, 8:46, 9:36 гэсэн цагууд хамгийн тохиромжтой юм байна.

Энэ мэтчилэн хүүхдийнхээ насны онцлогт тохируулан хэдэн цагт унтуулвал хэрэгтэй болохыг дээрх сайтаас мэдэж болох нь.

Эх сурвалж: Dailymail

Хаадын зодоон…

$
0
0

12219496_1650265135221777_1068868827073098727_n

Хаадын зодоон…

Нэг орой хүүгээ цэцэрлэгээс нь авах гээд очтол зодсон, зодуулсан эрчүүдийн маргаантай халз тулчихдаг юм байна. Таван настнууд нэгнийхээ нармайг нээнгээ алдаж, нанчилдсан гэж байгаа. Омогтой ч гэж жигтэй. Огшсон ч гэж янзтай. Нас чацуу, нуруу тэнцүү дөрвөн хөвгүүн хэрэндээ л хээгээ алдсан юмсанж. Багш нь салгаад, баахан байцаасан ч юунаас болж зодолдсоноо хэн хэн нь хэлэлгүй гүрийж, шилийн сайн эр болцгоосон юм байх.

Харих замдаа “Юугаа булаацалдаад ингэтлээ зодолддог байна аа” гэж гэнэдүүлэн асуулаа. Хариулдаггүй дээ. Орой орондоо орсон хойноо ” Ээж, Батхаган чинь хамгийн том хаан тийм ээ?” гэж байна. Хариулахын завдалгүй
-Манай ангийн Хубилай “Би хамгийн том хаан” гэсэн чинь Чингис бас “Үгүй, би хамгийн том хаан” гэж муудалцаад…гээд л ярьж байна. Өгөөдэй ч бас ” Та хоёр муу юу юм, би хамгийн том хаан” гэж дундуур нь орсон юм. Тэгэхээр нь би ” Тэгж яривал би хамгийн том хаан” гэсэн…иймэрхүү яриа болов. Би элгээ хөштөл инээж аваад ” Тэгээд хэн нь ялав?” гэж лавлалаа. Хүү ” Хэн нь ч ялаагүй ээ, баахан л зодолдлоо” гэдэг байгаа.

Тэр орой Монголын хаадын тухай ямартай ч Алтан ордны улсыг байгуулсан Батхаан хүртэл үлгэр мэт үнэнийг хүүдээ хүүрнэж билээ. Хаадын нэртэй хөвгүүд ээ гэж…

 

Хичээлийн долоо хоног богино байх тусам сайн

$
0
0

Female student studyingБогиносгосон хичээлийн долоо хоног ердийнхөөс ч илүү үр нөлөөтэй байж болох юм. Америкийн Монтана, Жоржи муж улсын их сургуулийн судлаачид ингэж мэдэгдэж байна. Тэд туршилт хийгээд, богиносгосон хичээлийн долоо хоног сурагчдын сурлагад огт сөргөөр нөлөөлдөггүй гэдгийг баталжээ. Түүгээр ч барахгүй, аль нэг хичээлийнх нь дүн сайжирсан байна.

Эсрэг хуваарь

Туршилтын үеэр эрдэмтэд хоёр төрлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үр нөлөөг харьцуулж үзсэн байна. Эхний сургууль нь хичээлийн хуваарь гаргах уламжлалт тогтолцоог баримталж, харин хоёр дахь сургуульд хүүхдүүд долоо хоногт дөрвөн өдөр л хичээл хийсэн байна.

Судалгаанаас харахад, богиносгосон хичээлийн долоо хоногтой сургуулиуд америкийн хүн амын 3 орчим хувь нь боловсрол олж авдаг Колорадо муж улсын хөдөө нутагт илүү олон байжээ. Сургуулиуд ийм хуваарьт шилжсэн нь хичээл хийх шаардлагыг өөрчилсөн 1985 оны шийдвэртэй холбоотой юм. Шинэ дүрмээр, сургалтын программд хичээллэх цагийг яс тогтоож, гэхдээ долоо хоногт хэдэн өдөр гэдгийг заагаагүй байна.

Уламжлалт сургалт хэрэггүй болж байна уу?

Сургууль дөрвөн өдрийн хичээлийн долоо хоногт шилжсэний дараа сурагчдын сурлага дээшилсэн нь харагджээ. Тухайлбал, нэг сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тавдугаар ангийн сурагчид 7,41 хувиар илүү үр дүн үзүүлсэн байна. Бусад ангид ч амжилтын үзүүлэлт дээшилжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сурагчдын мэдлэг барагцаалбал 3 хувиар сайжирсан байна.

“Гарсан үр дүн нь шинжлэх ухааны хүсэн хүлээж байсан зүйлд бүрэн нийцээгүй юм. Долоо хоногийн хичээлийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэнээр сурлагын чанар муудна, учир нь хүүхдүүд ядарч, анхаарал суларна хэмээн бид бодож байлаа. Түүгээр ч барахгүй, амралтын өдөр нэмэгдэх нь сурагчид мэдэж авсан бүхнээ мартах шалтгаан л болно хэмээн таамаглаж байлаа” гэж Улс төрийн судалгааны сургуулийн эрхлэгч /декан/ Мэри Бет Уокер хэлсэн байна.

Хүүхдийн нэрийг өгөхдөө эр, эм хатуу, зөөлөн эгшиг зохицолдуулж өгдөг уламжлалтай

$
0
0

6c0aa8dd0d94619bd5175d6e35f024f4Тухайн хүнд нэр хайрлах, авгайлах, нэрийг нууцлах, нэр хүнддэх, нэр тохирохгүй байх, нэрийг солих зэрэг нэртэй холбогдсон засал, домууд амьдралд бүхэл бүтэн өөрчлөлт хийх янз бүрийн арга замуудыг бий болгосон байдаг. Нэр өгдөг хүнээс утга, учрыг нь мэдэж нэрийг авбал маш сайн. Хүн угаасаа өсөн бадрах, хөгжин дэвших хүсэл чанартай амьтан юм хойно түүнд нь тохируулж тухайн хүнийг сайн сайхан явуулах нэр хайрлах олон янзын уламжлалыг Дорно дахины ард түмэн бий болгосон түүхтэй.

Хаад ноёдод өгдөг нэр, боолынх гээд бүгд өөр өөр байлаа. Харин бурхны шашинтай улсуудын хувьд тухайн хүнийг тэгж ялгадаггүй гагцхүү төрсөн од гараг, өдөр, сар гэх зэрэгтэй уялдуулан, энэ насанд нь үүдэх саадыг нөхвөрлөн хааж, сайныг нь бадруулж явах жамд зохилдсон нэрийг оноож өгөхийг чухалчилдаг.
ЯМАР НЭР ӨГЧ БОЛОХ ВЭ?

Нэр өгөх онол хүртэл бий. Нэг хүний нэрэн дээр эр эм, хатуу зөөлөн эгшиг зохилдуулж нэр өгөх, од гараг лугаа барилдуулж өгөх, бэлэгшээж бурхдын нэр хайрлах зэрэг олон янзын уламжлал бий. Жишээлбэл, Авид нэртэй хүн Авид хэмээн бурхны нэрээр дуудуулж, дуудсан хүнийг буян хураалгадаг ёс байна.

Сүүлдээ тэр хүн Авид бурхандаа ерөөл тавьж, хэзээ нэгэн цагт Авид бурхны мөн чанартай болох, дотоод сайн сайхнаа дэлгэн гаргах, хоногшуулах төрөл бүрийн арга байдаг. Бас язгуур харгалзах юм уу, эцэг эхийн нэртэй эгшиг зохилдуулан өгөх ёс бий. Энэ нь тухайн үр хүүхэд эцэг эхдээ ямар үйлийн үрээр ирснийг нарийн нягталж байж эцэг эх, хүүхдийн таарамжийг засдаг арга. Үр хүүхэд нь ээж ааваасаа авлагатай, өр төлөөсөөр, өс хонзонгоор ирсэн байж болно. Энэ учрыг тухайн хүүхдийн төрсөн өдөр гараг, ээж аавынх нь төрсөн гараг. жил. од тохиол зэрэг олон зүйлийг уялдуулан үзээд олон зүйгээр шинжилж тогтооно. Хэрэв эцэг эхтэйгээ их харшлах шинжтэй байх юм бол нэр өгөхдөө ээж аавынх нь нэртэй зохилдуулж таарамжгүй зүйлийг нь засаж болдог.
Бурхад бол хүн төрөлхтөнд туслах тухай тэд ам тангаргаа өргөсөн хойно бурхадын нэрээр сэтгэлээ амилуулна гэдэг бол эзэндээ ээлтэй. Харин их үйл бүтээх од гараг нь зохилдсон асар өндөр чадал хүчтэй тийм хүний нэрийг хүүхдэд хамаа бусаар өгөх юм бол зохилдохгүй харшиж болно. Мөн өгсөн нэр тухайн хүүхдийн төрсөн төөрөгтэй нийцэхгүй байхыг нэр таарахгүй гэнэ. Үүнийг “Нэр хүнддэх” гэж нэрлэнэ. Ингэхлээр өгсөн нэр хувь хүний амьдралыг шийдэхэд чухал үүрэгтэй.

НЭР ТОХИРОХ ЭСЭХ ТУХАЙД

Бас үсгийн арга билиг, махбодыг тэнцүүлж өгөх учир бий. Нэрэнд арга билгийг тэгш агуулж, дөрвөн махбодыг шингээж өгдөг ёсон бий. Аргын тал давамгайлсан од гарагт төрсөн хүнд билгийн чанартай нэр өгөх зэргээр тэнцвэргүй од гараг, махбодод төрсөн хүн байвал тэгшитгэх нэр өгнө. Нэрийг цээрлэж өгөх уламжлал бас бий.
Богино настай, өвчин ороомтгой хүүхдэд урт настай болгох нэр хайрладаг. Тэр байтугай амьдралын дунд алдаа гарвал муугаас зайлуулах гэж нэрийг солих ч байна. Энэ бүхнээс үзэхэд дуудагдаж байгаа нэрээрээ тэр хүний хувь заяаны сайн муу явах үүддэг. Эрдэмтэд хоёр саванд адил ус хийгээд нэгийг нь “сайн рашаан”, нөгөө нь “муу ус” гэж нэрлэжээ. Түүгээр өнгөрсөн хүмүүсээр “энэ муу, энэ сайн рашаан” гэж хэлүүлж туршихад муу ус гэдэг нь задраад булингартан муудаж байхад нөгөө ус нь улам чанаржаад рашаан болж хувирсан баримт бий. Ургамал хүртэл сайхан хөгжим сонсохоор улам цэцэглэн бадарч, хямралт хөгжим сонсохоороо дороо үхдэг нь нотлогдсон зүйл.
Дуу авиа ийм их хүчтэй долгион юм. Зарим хүн цээрлэж байна гээд муу нэр өгөхөд тухайн хүний хувь заяа нь нэрээ даах чадалгүйгээс болж нэрэндээ дарагдаад бүүр дордох ч бий. Дээр үеийн хаад өндөр заяа төөрөгтэй хүүхдээ нуухын тул доод зэргийн нэр өгдөг ёс байж. Угаас өндөр заяат хүч, ухаантай хүүхэд бол дотроосоо чанаржиж нэрээ өөртөө ашигтайгаар хувиргах ч учир байна.
НЭРЭЭ ЗӨВ ДУУДАХ ЁСТОЙ
Хүн нь нэр авсан өдөр цагаасаа эхлэн хүний тоонд орж, хорвоод нэрээ тамгалдаг. Нэгэнт бүтэн нэр авсан бол бүрэн зөв дуудаж байх ёстой. Ялангуяа сайн шинжиж зөв нэр авч чадсан бол огт хагаслаж дуудаж болохгүй.
Хочлох, энхрийлэх маягаар багаас нь дуудах бий. Энэ нь тухайн хүний үйлээр дуудагдаж байгаа нэр учраас буруушаахад хэцүү. Бас өндөр настай болсон үед нь хүний данслагдсан нэрийг авгайлаад, төөрүүлэх үүднээс насыг уртасгах домын чанартай зан үйл ч бий. Тэгэхдээ энэ бүгдийг нарийн шинжиж байж хийх учиртай.
Нэг гэрийн хүүхдүүд хоорондоо таарамжгүй, нэг нэгнийхээ үгийг тоохгүй, ээж аавынхаа үгийг сонсохгүй байх явдал их байна. Энэ бол тухайн өгсөн нэр нь хоорондоо таарамжгүйтэй холбоотой. Бас тухайн эр, эм хоёрын махбод. мэнгэ, зурхай нь тохирсон хэрнээ амьдрал нь нэг л таарамж муу байх нь бий. Энэ нь тухайн хоёр хүний нэр арга билиг, махбодын хувьд хоорондоо зохилдож таараагүйд цаад учир нь байдаг. Үүнийгээ засахын тулд эр, эм хоёр нэг нэгнээ авгайлдаг ёс бий. Нэг нэгнээ сайн сайхан талаас нь хараад авгайлахад тохирдог ийм засал юм. Ер нь төрсөн яс язгуураа баталгаажуулах, хийморьтой бадрангуй явахад жинхэнэ монгол нэр маш чухал.

 Бурханч лам Г.Пүрэвбат

·         Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

·         Шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг

·         Дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг

·         Доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог

·         Цөхрөлөөр дүүрэн амьдралд өссөн хүүхэд хүлцэнгүй болдог.

·         Ичгүүрт амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг.

·         Зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг

·         Урмаар дүүрэн амьдрал дунд өссөн хүүхэд итгэж сурдаг.

·         Магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг

·         Үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг.

·         Амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж сурдаг

·         Хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олдог.

эх сурвалж: jirgee.mn

Хөхөөр хооллох яагаад чухал байдаг вэ?

$
0
0

Эхийн сүү зөвхөн хүүгийн (охины) чинь заяаны хоол, өөр юугаар ч орлуулж үл чадах гайхамшигтай рашаан, бурхан тэнгэрийн хишиг юм.

article-0-19CBE60E000005DC-942_634x509

Яагаад гэвэл

 

Эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, тослог, нүүрс усыг хүүхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулдаг тул хүүхдэд юугаар ч сольшгүй тэжээл болно.

 

Хүүхдийг төрсний дараа аль болох эрт, 20 минут дотор (төрөх орон дээр) амлуул.

Хүүхдийг хүссэн цагт нь аль болох олон удаа, өдөр шөнөгүй, хоногт 8 удаагаас цөөнгүй хөхүүл.

Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүл.

Хүүхэддээ хөхнөөс өөр сүү, ус, бусад шингэн өгөх хэрэггүй.

Хөхүүлэхийн өмнө хүүх-дийн хамрыг цэвэрлэж амьсгалахад чөлөөтэй болго.

Хүүхдээ хөхүүлэхийн өмнө эх савантай усаар гараа угаа.

Хөхний толгой, нөсөөт хэсгийг буцалсан ус шингээсэн зөөлөн эд буюу хөвөнгөөр арч.

Хүүхдээ хөхүүлэх зөв байрлалыг сонго.

Хөхөө хүүхдэд зөв, гүйцэд үмхүүл.

Хүүхдээ хөхүүлж дуусаад хөхний толгой орчмыг цэвэр, зөөлөн алчуураар дарж хуурай болго.

 

Ийнхүү хүүхдээ наанадаж 4 сар, чадвал 6 сар хүртэл нь зөвхөн хөхөөрөө хоолло. Хөхүүл хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол рахитаар 2, тураалаар 3, уушгины хатгалгаар 5, суулгалт өвчнөөр 30 дахин цөөн өвчилдөг нь элдэв өвчнөөс хамгаалах хөхний сүүний ид шидийг харуулж байна.

 

Охиндоо битгий хуучин ээмэг зүүлгээрэй

$
0
0

ohin2

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайндаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ.

Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог ажээ. Янз бүрийн муу юманд уруу татах зорилготой тэгдэг гэнэ.Гэхдээ ээмэг зүүгээгүй чихэнд чөтгөр шингэдэг байжээ.

Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараачихжээ.

Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг болохоор зүүж буй хүнийхээ бүх зовлон гайг ихээр шингээдэг гэнэ. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.

Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтухай гэж бодоод дээрээс нь бие засаж авдаг.

Тиймээс балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг бүү зүүлгээрэй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэхийг зөвлөж байна.

Хүүхдийг цагаан хорхойтох өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ

$
0
0

4240031-childЦагаан хорхой нь өвчтэй хүүхдийн нарийн гэдэсний хананд наалдаж хүний идсэн зүйлээр хооллож амьдардаг байна. Хэмжээ нь 2-4 мм байдаг. Шөнийн цагаар эмэгчин нь анусаар гарч, хярзан салтааны хуниасанд очиж өндөглөнө. Хүүхэд нойрондоо маажиж, хуруу хумсандаа өндөгийг наалдуулж ор хөнжлөөрөө тараах ба бохир гараа амандаа хийх, юм барьж идэх зэргээр өндгийг буцааж залгидаг байна. Ор хөнжлийн даавуунд хүрсэн хүнд ч уг цагаан хорхой халдварладаг ажээ. Хүүхэд ийм маягаар өөрөө өөртөө дахин халдварлуулсаар энэ өвчин жил ч үргэлжиж болно.

report-child-abuse-slide

Мөн тоглоом хэрэглэл, хүнсний зүйл, тоосжсон агаараар дамжин цэцэрлэг яслийн хүүхдийн дунд түргэн тархдаг. Хялгасан хорхойтой хүүхэд шөнө нойрондоо тавгүйрхэж, бөгсөө маажиж охин хүүхдийн үтрээнд хорхой орж үрэвсүүлсэн тохиолдол ч байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ариун цэврийг чанд сахиж, халуун индүүгээр хүүхдийнхээ дотуур хувцсыг сайн индүүдэх ба 2-3 орой дараалан бургуй тавих хэрэгтэй. Хамгийн чухал нь гарын болон хувийн ариун цэврийг чанд сахих ёстой.

baby_2102889c


Охиндоо битгий хуучин ээмэг зүүлгээрэй

$
0
0

Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайндаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог ажээ. Янз бүрийн муу юманд уруу татах зорилготой тэгдэг гэнэ.Гэхдээ ээмэг зүүгээгүй чихэнд чөтгөр шингэдэг байжээ.girlТийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараачихжээ. Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг болохоор зүүж буй хүнийхээ бүх зовлон гайг ихээр шингээдэг гэнэ. Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ.

Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтухай гэж бодоод дээрээс нь бие засаж авдаг. Тиймээс балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг бүү зүүлгээрэй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэхийг зөвлөж байна.

Ийм хөөрхөн зургаар мэнд эрсүү

$
0
0

Ийм хөөрхөн зургаар  мэнд эрсүү.
12540683_932330866851505_2570629454674665945_n
Хайрын төслөөс

 

Эхэс кальцижсанаас хүүхдийн өсөлтөд саад болдог

$
0
0

skin-care-during-pregnancy.jpg.653x0_q80_crop-smartХортой кальцийн хуримтлал бие организмд бактерийн халдвар үүсгэдэг болохыг оросын эрдэмтэд тогтоожээ. Зөөлөн эдийн давсжилийг зөвхөн маш хүчтэй оптикийн тусламжтайгаар харж болох бичил организм-нанобактерууд үүсгэдэг байна. Энэ нь давсаг, бөөрөнд чулуу болон артерийн товонг үүсгэдэг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд нанобактерууд үргийн эмгэг хөгжил өдөөх аюултай юм.

Фосфат кальции бол хорон давс бөгөөд түүний хуримтлал цус тээгч судаснууд, эхэс, бөөр, давсгийг гэмтээдэг байна. Гэвч эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү ихээр кальцийн чулуунаас зовж шаналдаг юм. Эрдэмтэд удтал үүний тайлбарыг хайжээ.

Оросын нэлээд олон судалгааны төвүүд, тэдний дунд Оросын ШУА-ийн бичил организмын биохими, физиологийн хүрээлэн болон Москва орчмын Пущины улсын байгалийн ШУ-ны хүрээлэнгийн мэргэжилтнүүд кальци фосфатын товон бүрэлдсэнээр нанобактерийн халдварыг үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Нанобактерийг XX зууны эцсээр олж илрүүлсэн бөгөөд 100-300 нм хэмжээтэй тэднийг зөвхөн цахилгаан микроскопоор л олж харж болох юм. Эдгээр бичил организмуудыг хэмжээг нь үндэслэн нэг бүлэгт хамруулдаг боловч шинж чанар нь бага судлагджээ.

Гагцхүү баттай тодорхой болсон зүйл нь организмд кальц хуримтлагдахад оролцдог явдал юм. Кальцижсан эд эсийн шинжилгээ эдгээр хэсэгт нанобактер байгааг гарцаагүй илрүүлдэг байна.

healthy-pregnancy1

Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр бактерууд харьцангүй эмгэг учир бэлгийн замаар дамжин халдварлах боломжтой юм.

«Давсаг чулуужих өвчний тархалт эр, эм хүйст ялгаатай тохиолддог нь нанобактерийн халдвар дамжих хүйсний онцлогийн үр дүн байж магад гэж ШУ-ны бүлгийн оролцогч, биологийн ухааны доктор Полина Шварцбург тайлбарлаж байна.

«Эрчүүдэд бэлгийн болон шээс ялгаруулах систем маш ойр зэргэлдээ оршдог бол харин эмэгтэйчүүдийн хувьд тэдгээр нь тусдаа юм». Иймээс эрчүүдэд бөөрөнд чулуу үүсэх эрсдэл өндөр байдаг.

Эрдэмтдийн таамаглалыг саяхны тэдний шинжилгээ нотолж байгаа юм. Тэдний мэдээгээр кальцижсан зөөлөн эдийн үндсэн хэсэг эрэгтэй эмэгтэй хүмүүст ялгаатай байдаг байна.

Нанобактерийн тусламжтайгаар шээсэнд эсрэг биетийг илрүүлэхэд эрүүл эрэгтэй хүний 30%-д, эмэгтэйчүүдийн ердөө 10%-д нь л тааралдсан байна. Нанобактер дэх эсрэг биетийн түвшин ихэссэн нь эрчүүдийн бусад эмгэг: туруу булчирхайн үрэвсэл, архаг таазны өвдөлтийн хам шинж зэрэгт ажиглагддаг юм.

Эдгээр 2 өвчний үед зөөлөн эдийн кальцижалт голцуу явагддаг. Ихэнх өвчтөнд зөвхөн антибиотик эмчилгээ л тусалдаг юм.

pregnancy

Эмэгтэйчүүдийн хувьд нанобактераас юуны өмнө эхэс өртөн, хүүхдийн хөгжилд нөлөөлдөг байна. Эхэс кальцижсанаас түүний өсөлтөд саад болдог. Эхэст кальцийн хуримтлал бий болоход нанобактер оролцдог болохыг оросын мэргэжилтнүүд нотолжээ.

Тэд кальцижсан эхэсийн эд эсэд ионт кальцийн уусмалаар ханасан маш бичил хөндийг олж илрүүлсэн байна. Харин энэ хөндийд үргэлж нанобактерууд олддог байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн өсөлт хөгжил

$
0
0

shutterstock_130517294

Хүүхэд бүрийн өсөлтийн эрчим ялгаатай боловч дунджаар жилд 4-7кг-аар нэмэгдэж, 8 см-ээр өсдөг байна.

Хүүхдийн хөдөлгөөн болон бие бялдрын хөгжил:

·         4 настай хүүхэд

·         Дуу дуулна

·         Нэг хөл дээрээ үсэрнэ, харайна

·         Бөмбөг шиднэ, барьж авна

·         Хүний дүрсийг 3 хэсгээс бүрдсэн байдлаар дүрслэн зурна

·         10-аас дээш ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг хялбархан эвлүүлж тоглоно

·         5 настай хүүхэд

·         Утсан дээгүүр харайна

·         Аливаа зүйлийг эсрэгээр ярина

·         Нүдээ анин нэг хөл дээрээ тэнцвэрээ барин зогсоно

·         Хайч хэрэглэж сурна

·         Зургийг дуурайлган зурна

·         Гутлаа үдэж сурна

·         Өөрөө хувцаслана

·         Байнгын шүд ургаж эхлэнэ

Хүүхдийн ойлгох болон ярианы чадвар

·         4 настай хүүхэд

·         Ойролцоогоор 1500 орчим үг хэрэглэнэ

·         4-5 үгээр өгүүлбэр бүтээн ярина

·         Өнгийг ялган танина

·         Үлгэр ярих дуртай болно

·         Зарим муу, буруу үг хэллэг хэрэглэнэ / байнга давтан сонсдог үгс/

·         Цаг хугацааны баримжаатай болж эхэлнэ

·         Бусдыг хайхарч анхаарч эхэлнэ

·         Эцэг эхийнхээ хэлснийг биелүүлэх боловч буруу зөвийг ялгахгүй.

·         Өөрийн бодсоныг бүтнэ гэж итгэдэг

·         Бодит болон хийсвэр байдлын ялгааг ойлгож эхэлнэ

·         5 настай хүүхэд

·         Ойролцоогоор 2000 орчим үгийн баялагтай

·         6-8 үгтэй өгүүлбэр хэрэглэн ярина

·         Сар болон долоо хоногийн өдрүүдийг нэрлэнэ

·         Мөнгөн тэмдэгтийг нэрлэнэ

·         Шат дараалсан заавар зөвлөгөөг ойлгоно

·         Цаг тутамд ярина

·         Цаг хугацааг баримжаалах чадвар сайжирна

·         Дэлхий ертөнцийн талаар танин мэдэх сонирхол ихэснэ

·         Эцэг эхийнхээ дүрэм журмыг найзуудынхаа аав ээжийнхтэй  харьцуулж эхэлнэ

·         Гэрийн хаяг, утасны дугаараа тогтооно

·         Үсэг ялган унших чадвартай болно

Нийгэмшихүйн хөгжил

·         4 настай хүүхэд

·         Өөрийн гэсэн тусгаар байдлаа улам хадгалж эхэлнэ, аливаа зүйлийг өөрийхөөрөө хийх гэж оролдоно

·         Бага зэрэг хувиа бодсон байдал илэрнэ, бусадтай өөрийн зүйлийг хуваахыг хүсэхгүй

·         Төсөөллийн хамтран тоглогчтой болно

·         Ах дүү нартайгаа муудалцаж, маргалдаж эхэлнэ

·         Мөн ихэнхдээ олон дунд бусадтай тоглоно

·         5 настай хүүхэд

·         4 настай үеээ бодвол харьцангуй нийтэж, хариуцлагатай болно

·         Бусдыг инээлгэж, баярлуулахыг хүснэ

·         Эцэг эхтэйгээ сайн харилцаатай байна

·         Хоол хийхийг хүснэ, спорт тоглоомоор тоглож эхэлнэ

 

 

www.emch.mn

Хүүхдээ хэрхэн аз жаргалтай болгож өсгөх вэ

$
0
0

Хүүхдийн сэтгэлзүйгээр мэргэшсэн япон судлаач Масару Ибука “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулжээ. Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулжээ.

963039f080b95a0foriginal-600x304

Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” номноос дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Сонгодог хөгжим сонсгож, уран зургийн галерейгаар оруул.
2. Хүүхдээ тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
3. Хүүхэдтэйгээ хазгай муруй хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр, тод ярьж сурахад анхааарал хандуулаарай.
4. Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг.
5. Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг.
6. Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.
7. Бусадтай харилцахад нь зоригжуул, урам өг. Ингэснээ хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг.
8. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг.
9. Хүүхдийг бүү хазаарла. Тэдний үйлдлийг хязгаарласнаар оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ муутай болоход нөлөөлдөг.
10. Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай.
11. Яаран сандран аливааг муу, сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сураг. Харин цаашдаа өөрөө ялгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болно.
12. Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй.
13. Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.
14. Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулдаг.
15. Хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч, мэдэрч үзэх боломжийг олгоорой.
16. Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь муугаар нөлөөлдөг аж.
17. Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй.
18. Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл.
19. Тэдэнтэйгээ хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг.
20. Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.
21. Хүүхдийг бүү хүчлэ. Хүүхдийг хүслийнх эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно.
22. Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул.
23. Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд “Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол эхийн хайр” юм.

Viewing all 657 articles
Browse latest View live