Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ ээжүүдээ?

$
0
0

144313934656048f12ad098Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай.

Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?

Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?

– Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.

– Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.

– Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулан хоол өгөх.

– Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.

– Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.

– Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох.

– Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах.

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ?

Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дасааны дараа дараагийн шин хоолыг дасгаж өгнө.

Та хүүхдээ өдөрт ямар хоолоор хэдэн удаа хооллох вэ?

Жишээ болгон нэг өдрийн хооллолтыг үзүүлбэл:

6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох

9 цагт: Хүүхдийн будааны агшаамал 200 мл

12 цагт: 2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл

16 цагт: Ногооны зутан 200 мл

20 цагт: Тараг /ургамлын тос, чихэртэй/ хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх

1-3 настайд 5 удаа хооллох

9 цагт: Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг

12 цагт: Элэгний нухаш ½ аяга, төмс, луувангийн нухаш 4-5 хоолны халбага, алимны /жимсний/ шүүс 6-8 амны халбагаар өгнө.

15 цагт: Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш

18 цагт: Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж/ өгнө.

21 цагт: Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө.


Хүүхдээ хэрхэн усанд оруулах вэ?

$
0
0

bathingbabyХүүхдийн усанд ордог сав, сойз, алчуур, саван бүгд тусдаа байна. Хүүхдийн хувцсыг нийтийн саванд угаахгүй. Тусад нь өөрийнх нь түмпэнд угаана. Хүүхдийг өдөр бүр угаагаад байвал уснаас айхгүй, эвгүйцэхгүй болдог. Хүүхдийн арьсыг өдөр бүр угаадаг бол нурах гэдэг аюул тулгардаггүй.

Хүүхдийг хуурайлах бүрийн дараа бөгсийг нь заавал угааж бай. Охидын хярзан, бэлэг эрхтэнг урдаас нь хошного руу чиглүүлэн угааж, дараа нь цэвэр хуурай алчуураар дарж хатаана.

Хүүхдээ нүцгэлэхийн өмнө салхивчаа хаана, эх гараа савандан угааж цэвэр хормогч зүүнэ. Усанд ороход болон уснаас гараад өлгийдөхөд шаардлагатай зүйлийг ширээн дээр бэлтгэж тавина. Хүүхдийн усанд орж буй өрөөний дулаан 22-24 С байна. Хүүхдийг тусгай паалантай буюу хуванцар саванд усанд оруулна.

Усны дулааныг тохируулах

Нярай хүүхдэд буцалсан ус хэрэглэнэ. Эхний саруудад усны дулаан 37С, 6 сараас дээш насанд 36С байна.

Оруулж байгаа ус хүүхдийн биеийг бүрэн булхаж далдлах ёстой. Нярай хүүхдийн биеэр тууралт гарвал сулхан марганцтай (бүдэг ягаан) усанд оруулна. Марганцыг сайн хутгаж бүрэн ууссаны дараа хүүхдээ оруулна.

Усанд байх хугацаа
1 хүртэлх насны хүүхдэд 5-7 минут, 2 насанд 8-10 минут, 2-оос дээш насанд 10-20 минут байлгана.
beac0b297673b0d0original
Усанд орох тоо
Төрөхөөс гарснаас хойш өдөр бүр, 6 сараас дээш 1 өнжөөд, 1-3 насанд долоо хоногт 2-3 удаа, 4-5 наснаас долоо хоногт 1 удаа усанд оруулж болно.

Уснаас гаргах
Усанд оруулаад гаргахдаа 1-2 хэмээр хүйтэн усыг домбо, хувингаар хүүхдийн дээрээс нь гоожуулж дараа нь хуурай алчуураар зөөлөн арчина.

Хүүхдийн өрөө
Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан 1 сар хүртэлх хүүхдэд 22С, 2-3 сараас 20-21С, 3 сараас дээш насанд 18-19С байвал зохино. Хүүхэд байдаг өрөөнд угаалга хийх, хоол бэлдэх, тамхи татахыг цээрлэ. Тамхины утааны никотин хор, хүүхдийн амьсгалаар уушгинд орж хортой нөлөө үзүүлдэг.

Хүүхдийн шүд арчилгаа

$
0
0
Бяцхан үрсийнхээ хөөрхөн инээж буйг харах хамгийн сайхан. Харин хөөрхөн инээмсэглэлийнх нь цаана нуугдах бяцхан шүдэнд нь ээжүүд бид хэр санаа тавьдаг билээ?

-    Байнга үзүүлж байгаарай

Бид хүүхдээ өвдөж, уйлсных нь дараа л шүдний эмнэлэг рүү авч явдаг. Үнэндээ өвдөхөөс нь өмнө очих хэрэгтэй. Хэзээ гэдгээ сайн мэдэхгүй бол нэг нас хүрснийх нь дараанаас эхлээд шүдийг нь шалгуулж, цаашид хэрхэн яаж зөв арчлахаа заалгаж аваарай.

-    Зөв зуршилд сургаарай

Шүдийг багаас нь зөв арчлах нь хамгийн чухал. Дөнгөж шүд цухуйнгуут нь нярай хүүхдийн зориулалтын зөөлөн жижиг сойзоор, эсвэл хөвөнгөөр буйлыг нь гэмтээлгүйгээр зөөлнөөр өглөө, орой бүр цэвэрлэхийг зөвлөж байна. Томрох тусам нь сойзыг нь бариулаад, өглөө орой бүр угаах ёстой гэсэн зөв зуршилд сургаарай. Эхэн үед хүүхэд тань дутуу угааж магадгүй тул энэ үед нь туслаад хамт угаах хэрэгтэй. Харин шүд угаасны дараа, ялангуяа оройн цагаар хоол, ундаа, чихэр өгөхгүй байгаарай.
Миний хувьд хүүхдийнхээ шүдийг өглөө, орой бүр сойзыг нь усанд норгож байгаад сайтар угаадаг. Оо түрхэх эсэх нь тийм ч чухал биш. Гол нь л өнгөргүй байлгах. Өнгөр их тогтсоноос болж хүүхдийн шүд цоордог гэж эмч маань зөвлөсөн юм.

-    Угжнаас татгалзаарай 

Угжны сүү болон хөхний сүү чихэр их агуулдаг тул хүүхдийн шүдэнд наалдаж, бактер үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг. Тиймээс болж өгвөл угжихгүй байх хэрэгтэй, угжлаа гэхэд орой нь шүдийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Мөн хүүхдийг шөнө хөхүүлж унтах нь шүдэнд нь сөргөөр нөлөөлдөг.

4lvp45ndbridv3eugdoqm4gi86_l

-    Жүүс, чихэрнээс татгалзаарай

Ундаа, жүүс зэрэг нь мөн л хүүхдийн шүдийг ихээр гэмтээдэг. Хүүхдэд 100% цэвэр жимсний жүүсийг өдөрт тал аяга өгөхөд л хангалттай. Ундаа, жүүсний оронд хярам, ус өгвөл эрүүл мэндэд нь тустайгаас гадна амны цангааг нь ч мөн сайн тайлж өгнө.

1cfi9gf2esej9rht05qcu8b76m

-    Сонирхлыг нь төрүүлээрэй

Хүүхдэд өөрт нь тохирсон хөөрхөн элдэв зурагтай, өнгө, амттай шүдний оо болон сойзыг сонгон авч хэрэглүүлээрэй. Хүүхэд тань шүдээ угаах дургүй эсвэл угаахаасаа залхуурдаг бол угаасных нь дараа хүүхдээ зөв бөгөөд багахан зүйлээр урамшуулан угаах хүслийг нь төрүүлж болох юм шүү.

-    Цагаан идээ сайн идүүлээрэй

Хүүхдэд сүү, тараг, ааруул, ээзгий… ер нь бүх л цагаан идээ сайн. Ялангуяа хатуу ааруул мэрүүлэх шүдэнд нь маш сайн. Хүүхдийн шүд бэхжихээс гадна хорхойтохоос хамгаална. Хүүхэд чихэр иднэ гэсэн үед нь чихэрний оронд чихэртэй жижигхэн хорхой ааруул өгч болно шүү дээ.

2mlp619s1fqfolfu24o85le08i

Хүүхэд бөөлжиж, суулгасан үед яах вэ?

$
0
0

getty_rm_photo_of_baby_eating_from_spoonСуулгалт өвчний хамгийн аюултай нь шингэн алдалт аж. Учир нь хүүхдийн биед байгаа шингэний 15 хувь алдагдахад амь насанд аюул учирдаг ажээ. Энэ талаар “Баянзүрх” эмнэлгийн Хүүхдийн эмч А.Бямбацэцэг зөвлөж байна.

Суулгалт өвчнийг 25 гаруй вирүс, нян, эгэл биетүүд үүсгэдэг. Суулгалтын шалтгаан болох эмгэг төрөгчид ихэвчлэн хоол боловсруулах замаар (үүнд баасны нянгаар бохирдсон сүү, хоол буюу ус, гараар) дамжиж халдварлана. Хүн, амьтны өтгөн аль нь ч халдварын эх үүсвэр болдог. Нялх, бага насны хүүхдийн баас эмгэг төрөгч нян, вирүс их агуулдаг учраас онцгой аюултай. Хүүхдийг хөхөөр хооллохгүй байх, буруу хөхүүлэх, угжих, хөхөлт хэрэглэх, чанаж бэлдсэн хоолыг тасалгааны дулаанд удаан хадгалах, бохир ус уух, хүүхдийн баасыг цэвэрлээд гараа угаахгүй байх, өтгөнийг зөв хаяж зайлуулаагүйгээс суулгалт үүсдэг. Энэ үед хүүхэд тань бөөлжинө, шингэн устай, шараар олон удаа суулгаж, хоолонд дургүй болж, гэдэс нь дүүрч, шээс ховордох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ХҮҮХДИЙГ СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүүхдийг зургаан сар хүртэл зөвхөн хөхөөр хооллох, боломжтой бол хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Мөн нэмэгдэл хоолонд дасгаж оруулах, хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэнэ. Ундны цэвэр ус хүрэлцээтэй хэрэглэх нь суулгах өвчнөөс сэргийлэх гол аргын нэг юм. Гэр орны нөхцөлд ундны усыг бохирдохоос хамгаална. Ундны усыг ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоосон цэвэр эх булгаас аваарай. Гараа үргэлж зөв угааж занших нь чухал. Гэр хорооллын айлууд жорлонг салхины дор, нам газар, гэр, байшингаас 20 метрийн зайтай барьж үерийн уснаас хамгаалж шуудуу татаарай. Зарим хүн хүүхдийн баас халдваргүй гэж буруу ойлгодог. Нялх хүүхдийн баас ч гэсэн бусад хүнд гэдэсний халдвар тараах аюултай учир эрүүл ахуйн шаардлагын дагуу хурдан зайлуулах хэрэгтэй. Хүүхдийн суулгалтаар алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал ямар ч эм хэрэглэхгүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Иймээс хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдалтаас сэргийлж тодорхой хэмжээний шингэн уулгана. Хүүхэд өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ илүү шингэн уух ёстой.
images
ЯМАР ШИНГЭН УУЛГАХ ВЭ?

Та гэртээ бэлтгэж болох будааны шүүс, буцалсан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг ч өгч болно. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амтлаг шүүс их чихэртэй учир туулгаж, шингэн алдалтыг ихэсгэдэг. Шингэн алдалтаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол шингэн сэлбэх давсны уусмал юм. Шингэн сэлбэх давсны олон улсын нэр нь ORS юм. ORS-ийг аль болох эрт, цаг алдалгүй ердийн уудгаас их өгөхийг хичээгээрэй. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн ч хоног өгч болно. Энэ уусмалын нууц нь глюкоз, натри, калийн давс, усыг зөв харьцаатай агуулах учир суулгалт өвчний шингэн, эрдэс алдалтыг бүрэн нөхөх чадалтай. Шингэн алдалтаас сэргийлэх болон эмчлэх цорын ганц эм.

Хоёр хүртэлх насны хүүхдийн шингэн алдалт бүрийн дараа 50-100 мл шингэнийг цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана. Харин хоёроос дээш насны хүүхдэд 100-200 мл шингэнийг аяганаас бага, багаар уулгаарай. Хэрэв хүүхэд чинь бөөлжөөд байвал 10 минут хүлээгээд дахин үргэлжлүүлэн өгөөрэй. Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгана.

Хүүхдийн жинг хэрхэн хэвийн жинд барих вэ?

$
0
0

9145Төрөлхийн жингийн илүүдэлтэй, бидний хэлж заншсанаар унаган мяраатай хүүхдүүд жингийн илүүдэлтэй болох магадлал өндөр байдаг.

Хүүхдийнхээ жинг хянаж байхын тулд тэдний биеийн жингийн индексийг ашиглаж сурах хэрэгтэй.

Хүүхдийн биеийн жингийн индексийг бодох арга:
1.
Хүүхдийнхээ биеийн жинг хэмжих. Хүүхдээ өглөө өлөн байх үед нь давсгийг нь суллуулан баталгаатай жин ашиглан хэмжих

2. Хүүхдийнхээ биеийн өндрийг хэмжих. Хүүхдийн өсгийг нийлүүлэн , өгзөг нурууг хананд налуулан , хөл нүцгэн тэгш зогсооно. Толгой эгц байлгана. Хананд авсан хэмжээгээ метрээр хэмжиж тэмдэглэнэ.

3. Хүүхдийн биеийн өндрийг хоёр дахин үржүүлнэ. Жишээлбэл таны хүүхэд 140 см буюу 1,4х1,4   1,96 байна.

4. Дээрх хэмжээсийг биеийн жингийн индекс олох томьёонд орлуулан бодох

Биеийн жингийн индекс (БЖИ) = биеийн өндөр биеийн жин х биеийн жин

Жишээлбэл:
45 кг биеийн жинтэй, 1,4 м биеийн өндөртэй хүүхэд бол 45: (1,4х1,4) =   22,96 буюу энэ хүүхдийн БЖИ нь 22,96 байна.

Бага насны хүүхдийн таргалалт

Хүүхдийн өдөрт хэдэн цаг унтаж байгааг хянах

Хүүхдүүд унтах дургүй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийн өдөрт хэдэн цаг унтаж байгаагаас тэдний өсөлт бойжилт хамаардаг гэжээ. Жишээлбэл хоол идэх дур хүслийн дааврыг тэнцвэржүүлэх үйл явц хүүхдийн унтаж байх цагаар явагддаг байна.

Хүүхдийнхээ хөдөлгөөний идэвхийг хянах

4-5 настай хүүхдүүдийн 90хувь орчим нь олон цагаар зурагт үзэн, хөдөлгөөнгүйгээр суудаг. Хүүхдийн зурагт үзэх зохистой хэвийн хэмжээ нь өдөрт 2 цаг байдаг. Зурагтын өмнө олон цагаар суух нь тэдний гүйж харах алхах, хөдөлгөөнт тоглоомоор тоглохыг хязгаарлаад зогсохгүй тэднийг бусадтай нийгэмшихийг хязгаарлаж байда. Зурагтын өмнө олон цагаар суудаг хүүхдүүд ихэнх нь жингийн илүүдэлтэй байдаг. Харин үүний оронд хүүхэдтэйгээ нуугдаж тоглох, дээс үсрэх, хөөцөлдөх зэрэг тоглоомоор тогловол та ч бас хүүхэдтэйгээ цуг өдөрт хуримтлуулсан энергиэ зөв зарцуулах боломжтой.

Хүүхдээ эхний 6 сар хөхөөр хооллох

Эхний 6 сар хүртэл хөхөөр хооллосон хөхөөр богино хугацаанд хооллосон болон хөхөө огт иддэггүй өссөн хүүхэдтэй харьцуулахад хэвийг жинтэй байдаг.

Эцэг эхчүүд хүүхэддээ хандах, тэдэнд зарцуулах цагаа аль болох их болгох

Эцэг эхийн хайр халамжаар дутмаг, эцэг эх нь хэтэрхий завгүй байдгаас хүүхэддээ цаг гаргаж чаддаггүй, тэдэндээ эрхэлж тоглож өсөөгүй хүүхдүүд эцэг эх нь хүүхэддээ анхаарал тавьдаг хүүхдүүдийг бодвол жингийн илүүдэлтэй байдаг. Эцэг эхийн хайр халамжаар дутах, тэднийг санах, үгүйлэх нь хүүхдийг хямралд оруулж таргалах нэг шалтгаан болдог.

Хүүхдээ аль болох олон төрлийн хоол хүнсээр хооллох

Хүүхэд байнга бантан идээд байвал мэдээж уйдна. Үүний оронд бантангаа олон янзаар хийж болно. Жишээлбэл тахианы мах, үхэр хонины мах, махгүй, луувантай, өндөгтэй, хар гурилтай гээд хийж болох олон төрлөөр өгч байвал тэжээлийн дутагдаллд орохгүй. Мөн хүчээр ам руу нь хийх шаардлагагүй болно.

Эцэст нь хэлэхэд хүүхдийн насан туршдаа ямар бие хүн болон төлөвшиж, өсч торних тэдний эрүүл мэнд ирээдүйд ямар байх нь хүүхдийн төрснөөс хойш эхний 3 жилийн дотор л шийдэгддэг. Харин энэ нь эцэг эх танаас ихээхэн хамааралтай гэдгийг мартаж болохгүй.

Та хүүхэдтэйгээ зөв харьцаж чаддаг уу?

$
0
0

5636Хүүхэдтэйгээ харьцах амархан ш дээ гэж та боддог байж болох юм.

Гэтэл тэр болгон зөв харьцаж чадаж байгаа билүү. Харилцаанд тэр болгон алдаа гардаггүй гэвэл худал. Харилцах хэлбэрээс харилцааны дутагдал бий болдог. Биднийг хэзээ, хаана, хэрхэн хэлснээс хүүхэд алдаа дутагдлаа ойлгох хүлээж авах шалтгаална. Юм л бол миний үед тийм байлаа гэж ирээд хүүхдээ загнаад байхад хүүхэд сайнаар хүлээж авна гэж байхгүй.

Тэр үе чинь өөрчлөгдөөд огт өөр нийгэмд таны хүүхэд өсч торниж байгааг хэрхэвч мартаж болохгүй шүү. Дээрээс нь харьцаандаа хүч хэрэглэж үл болно. Харилцаа тааруухан байгаа үедээ өөрийнхөө сайн сайхан байсан талаар нэг их гайхуулаад яриад байх шаардлагагүй гэнэ. Уур уцаар бололгүйгээр хүүхэдтэйгээ ойлголцож хүүхдийнхээ үгийг сонсож байх хэрэгтэй. Тэгээд шийдвэр гаргахдаа хүүхдийнхээ саналыг сайтар аваарай.

Хүүхэд хичээлээ шалтгаангүйгээр тасалжээ. Харин ээжүүд үүнийг янз бүрээр хүлээж авсан байна. Нэг ээж “Би хүүгээ хичээл байнга тасалдаг гэж бодохгүй байна. Тасалсан бол яах аргагүй явдал болж дээ. Энэ тухайгаа ээждээ хэлчих. Хичээл таслах чамд муухай санагдаа биз дээ” гэх зэргээр ярилцаж.

Харин өөр нэг ээж шууд л загнаад эхэлсэн байна. Хүүхдээ хэлэх хэлэхгүй муухай үгээр хараасан байх юм. Гурав дахь ээж бол шууд зодсон байна. Эдгээр хэлбэр гурван өөр үр дүнд хүргэх нь тодорхой. Хүүхэдтэйгээ сайхан ярилцаж чадсан ээж хүүхдийнхээ хүмүүжилд сайн тустай зүйл хийж чадна.

Дараагийн ээжийн хүүхэд болохоор “өөрөө хүн загнаад байдаг байж, Сүртэй гэдэг нь” гэж бодоод ээждээ юу ч ярихгүй. Гурав дахь ээжийн хүүхэд дандаа л намайг дээрэлхэж зодож байх юм. Миний хэлснийг зүгээр сонсдог байсан бол би түүнд учраа хэлэх л байсан даа гэж бодно. Улмаар юу ч ярихгүй, юу ч мэдэгдэхгүйн тулд бүр муу аргад суралцана.

Гэр бүл дотроо хүүхдийг сайн урамшуулж байх хэрэгтэй. Гэхдээ янз бүрийн болзол тавьж хэрэггүй. Чамайг сайн сурвал би тийм юм авч өгнө гэх маягийн болзол тавьж хүүхдийг муу занд сургах хэрэггүй. Зүгээр л хүүхдийн хийсэн сайн зүйлийг жижиг гэлтгүй урамшуулж байгаарай. Балчир жаахан хүүхэд байтугай нас биенд хүрсэн та өөрөө урмын үгээр ажлын эрч хүчээ авдаг гэдгээ мартав аа.

Нярай хүүхдийн асаргаанд орхигдуулж болохгүй зүйлс

$
0
0
1421876680_grace-gerber-baby-zoomШинэхэн ээж та бяцхан үрээ энгэртээ тэврээд тун завгүй өдрийг өнгөрүүлж байна уу? Нийтлэлч миний хувьд хоёр сарын өмнө 10 сар тээсэн үрээ өлгийдөн авсан юм. Эхний сар эх болон хүүхдэд ихээхэн асуудал тулгардаг. Тэгвэл өөрт тохиолдсон бэрхшээл зовлон жаргалыг хуваалцахаар шийдлээ.

1.    Хөхүүлэх, амлуулахтай холбоотой асуудал
Төрөх хугацаа ойртож гэдэс томрохын хэрээр хөхөнд уураг, сүү зангирч эхэлдэг. Хөхийг жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа бэлдэж арчлах хэрэгтэй. Юуны өмнө хөхний толгой гараагүй бол байнга оролдож, толгойг татах хэрэгтэй. Эс тэгвэл төрсний дараа уйлах хэрэг гарна шүү. Мөн хөхүүлэхдээ хөхний толгойг чийглэж өгснөөр хөхний толгой хагарах аюулаас “зугтаж” болно. Хөхөө зөв амлуулахаа бүү мартаарай.
2.    Нярай хүүхдийн хамрыг шархлуулалгүй цэвэрлэх
Нярай хүүхэд та биднийг бодвол тун эмзэг. Иймээс түүнд хүрэх бүртээ анхааралтай байж болгоомжтой байх хэрэгтэй. Хамар болон чих цэвэрлэдэг бэлэн хөвөнгөөр цэвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Харин үүний оронд гоо сайхны нүүр цэвэрлэдэг хөвөнг хуйлж, нарийхан болгох хэрэгтэй. Хүүхдийн хамарт ус, эхийн шүлс, тусгай хамар цэвэрлэдэг шингэнийг дусааж, доош нь харуулж хэвтүүлснээр нус шингэрч, цэвэрлэхэд тун амар болно.  Мөн хамрын нус сорогчийг өдөр бүр байнга хэрэглээд хэрэггүй.
getty_rm_photo_of_baby_eating_from_spoon

3.    Хуурайлах
Нярай хүүхдийн ариун цэврийг сайн сахих шаардлагатай. Эс тэгвэл хүүхэд живх, хувцас угаадаг саван, биеийн шингэн саван, тос, цацлага гэх мэт зүйлсээс харшил авч өвчлөмтгий болдог. Дэлхийн хүүхдийн эмч нар 3-4 цаг тутамд хуурайлахыг зөвлөдөг аж.
4.    Хүүхдийн халбага, аяга, угжийг угаалгын бодисоор угааж болохгүй.
Хүүхдийн угж, хоолны хэрэгслийг хэзээ ч хүчтэй угаалгын бодисоор угааж болохгүй. Учир нь эдгээр угаалгын бодис ходоодны өнгөрийг үгүй болгож, шүүс ихээр ялгаруулан өвчлүүлдэг. Ээжүүддээ хандахад өөрийнхөө шүлс, цус хүрсэн аяга халбагаас шууд хүүхдээ хооллож, ам дамжуулж болохгүй гэдгийг санаарай.
5.    Халуун хүйтнийг сайн тохируул.
Ээжүүд ээ, хэтэрхий дулаалах шаардлагагүй гэдгийг санаарай. Өөрийн хувцаснаасаа нэг дахин зузаан байхад хангалттай.

Хөдөлгөөн хүүхдийн ой ухааныг сайжруулдаг

$
0
0

4(5)“Хөдөлгөөнтэй хүүхэд бусдаас илүү эрүүл, чийрэг, ой ухаан сайтай байдаг” гэдгийг хэсэг эрдэмтэд нотолжээ. Тийм болохоор амралтаараа усан спорт болон хөдөлгөөнт гимнастикаар хичээллэхийг хүсч байгаа хүүхдүүд дараах мэдээллийг уншаарай.

АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд саяхан судалгаа хийж, хүүхэд дасгал хөдөлгөөн хийснээр ой ухаан нь сайжирдгийг нотолжээ. Судалгаанд 9-10 насны 49 хүүхэд хамрагдсан байна. Тэднийг гүйлтийн замаар гүйлгэж, хүчилтөрөгчөөр амьсгалуулах явцдаа тусгай аппаратаар оюуны хөгжил, тархийг нь судалжээ.

Биеийн хөгжил сайтай хүүхдүүд оюуны тестийг сайн гүйцэтгэж байгаа нь судалгаанаас харагдсан аж. Түүнчлэн хүүхдийн биеийн ачаалал их байх тусам янз бүрийн мэдээллийг тогтоох болон нэгтгэх даалгаврыг сайн гүйцэтгэж байгааг дараагийн судалгаагаар нотолсон байна. Үүнээс өмнө өндөр настай хүмүүс болон амьтанд туршилт судалгаа явуулахад, биеийн дасгал хөдөлгөөн мэдрэлийн шинэ эд эс үүсэх үйл явцыг эрчимжүүлж, эсийн тэсэх чадвар сайжирч байгаа нь ажиглагджээ.


Хүүхдийн төлөвшил

$
0
0

pet11-164914-1090171389Хүн бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай, бас өөр өөр ааш араншинтай. Хүүхэд ч ялгаагүй, эхээс төрж өсч өндийхийн хэрээр өөрийн гэсэн өвөрмөц араншин, зан чанартай болон төлөвшиж эхэлдэг. Гэхдээ эцэг эх нь хүүхдээ ямар ааш араншин, зан чанартай хүн болгохыг нь зааж сургаж чадахгүй. Учир нь тухайн хүүхдийн зан чанар, ааш араншин нь эхээс төрөхөд нь хамт заяасан байдаг.

Харин бие хүн болж төлөвшихөд нь эцэг эх нь тусалж болно. Хүүхдийн зан төлөвт хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол амьдарч буй орчин юм. Бүр тодруулбал өөрийг нь хүрээлж буй эргэн тойрны байдал, хамт амьдардаг хүмүүсийнх нь амьдралын хэв маяг, ааш араншин, зан чанар, элдэв янзын зуршлууд, хэлж ярьж буй үг яриа, зааж сургаж буй зүйлс, хийж буй үйлдлүүд нь хамгийн ихээр нөлөөлдөг. Зарим хүүхэд яг тийм арга барилыг хуулбарлан өсдөг. Тиймээс хүүхдийг өсөж өндийхийн хэрээр төлөвшилд нь сайтар анхаарах нь чухал. Хүүхдийг багаас нь ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсдог болгох нь хүмүүжлийн хамгийн чухал алхам юм. Хүний үгийг анхааралтай сонсож, өөртөө тусгаж чаддаг бол амьдралдаа тохиолдох ямар ч асуудалд тулгамдахгүй, барьц алдахгүй байж чадна… гэдгийг хүүхдийн ой тойнд ортол нь хэлж ярьж төлөвшүүлэх нь маш чухал юм.

Хүүхдийн сэтгэл цэвэрхэн цаас шиг цагаахан байдаг нь үнэн бөгөөд тэнд юу бичигдсэн нь насан туршид нь үл арилдгийг эцэг эхчүүд нь мартаж үл болно.

original_10_c

Таны хүүхэд диатезтай бол юуг анхаарах вэ

$
0
0

baby-152aЭнэ нь харшлын нэг хэлбэр бөгөөд энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларснаас болж арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Диатез нь хүүхэд төрсний дараа нэгээс гурван сартайд илэрч хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг.

Хүүхэд  дараах шалтгаануудын улмаас диатез тусдаг:
Ээж, аавынх нь хэн нэг харшлын гаралтай өвчинд өртөмтгий.
Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан.
Ээж нь хууч архаг өвчтэй.
Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч , халуун ногоо хэрэглэсэн.
Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан.
Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн.
Хэрвээ таны хүүхдэд диатез өвчний шинж илэрсэн бол та дараах зүйлсийг анхаараарай.
Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.
Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн савантай усаар угааж байнга цэвэрлэж байх.
Хүүхдийг өдөр бүр усанд оруулж  арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах.
Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх.
Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах.
Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах.
Хэт бэгнэхгүй сэрүүн байлгаж  цэвэр агаарт тогтмол гаргах.

Хүүхдээ хэрхэн аз жаргалтай өсгөх вэ?

$
0
0
5l8r8iuof3t14oshq4hk0qd414_lУншигч эх та хүүхдээ хэрхэн өсгөвөл таны хүүхэд ухаалаг, хүлээцтэй, зөв хүн болж өсөх талаар мэдээллийг хүлээн авна уу.

Японы хүүхдийн сэтгэл зүйгээр мэргэшсэн Масару Ибука судлаач нь “Гурван наснаас хойш хожимдоно” гэсэн ном гаргажээ. Энэхүү номондоо тэрээр хүүхдийн хөгжлийн онолыг боловсруулж, хүүхдээ хэрхэн аз жаргалтай өсгөх нууцыг дэлгэж өгчээ.

Түүний “Гурван наснаас хойш хожимдоно” номноос дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхдээ хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигт ололтуудаар хүрээлүүл. Энэ нь сонгодог хөгжим, уран зураг байж болно. Тиймээс галлерей, театраар оруулж танилцуулаарай.

Хүүхдээ үргэлж тэвэрч бай. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхэдтэйгээ хазгай муруй хэлээр бүү ярь. Төрсөн цагаас нь цэвэр, тод ярьж сурахад анхааарал хандуулаарай.

Хүүхэдтэйгээ өдөр бүр ярилц. Өдөр бүр харилцах нь гайхалтай үр дүнд хүргэдэг. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирна.

Тэдэнтэй бүү хэрүүл хий. Хүүхэд аливаа муу зүйлийг хүндээр тусгаж авдаг.

Хүүхэдтэйгээ хамт унтаж бай. Энэ нь хүүхдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг.

1isf1jr9pvfqr5b9gpag0ndi68_bБусадтай харилцахад нь зоригжуул, урам өг. Ингэснээ хүүхдийн оюун санаа, өрсөлдөх чадвар, тэргүүлэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг.

Өөрийн үзэл бодлоо хамгаалахад нь  бүү саад бол. Хүүхэд өөрийнхөө санаа бодлыг зөвөөр илэрхийлж эхэлснээр бусадтай харилцах чадварт суралцдаг.

Хүүхдийг бүү хазаарла. Тэдний үйлдлийг хязгаарласнаар оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ муутай болоход нөлөөлдөг.

Алгуурхнаар магт бас зэмлэ. Ялангуяа эрэгтэй хүүхдийг урамшуулахын зэрэгцээ сургамж өгөх зөвлөгөө хэлж бай. Зэмлэхдээ хатуудуулж болохгүй.

Яаран сандран аливааг муу, сайн гэж ангилуулах гэсний хэрэггүй. Хүүхэд эхлээд эцэг эхийн тусламжтайгаар эдгээрийг ялгаж сураг. Харин цаашдаа өөрөө ялгаж, үнэлэлт дүгнэлт өгдөг болно.

Өөрийн сонирхсон зүйлээ хийхэд нь дэмж. Дуртай зүйлээ хийх нөхцөл боломжоор хангаж өгөөрэй.

Тэдний үйлдлийг тэнэг гэж бүү басамжил. Ийм үйлдэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг.

Хүүхдийг өөрийн өмч мэтээр бүү ханд. Ингэснээр хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулдаг. Хүүхэд бол таны өмч биш, тусдаа хүн.

2r7h3cfklhgmgq0bdk0vfess4g_b

Хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүл. Тэднийг зөөлөн, хатуу, хүнд, хөнгөн, гөлгөр гэх мэт аливаа зүйлд хүрч, мэдэрч үзэх боломжийг олгоорой.

Хүссэн бүхнийг нь бүү авч өг. Хэт их зүйл хүүхдийг сатааруулж, сурч мэдэхэд нь муугаар нөлөөлдөг аж.

Мөнгө үрэхийг бүү заа. Бүх зүйлийг мөнгөөр авч болох юм байна гэж бодно.

Тоглоомны тайлал, дэс дарааллыг олоход тусал. Хүүхэд үнэнээс таашаал авахад суралцдаг байх хэрэгтэй.

Хүүхдийн загвар гаргах, хайчлах, нугалах, засварлах гэх зэрэг механик чадварыг хөгжүүл.Төсөөлөх чадвар нь сайжирч эхлэнэ.

Тэдэнтэйгээ хамт алх. Алхахад хүний биеийн 639 булчингийн 400 нь ажиллаж байдаг.

Хүүхэд аливаад оролцсон тохиолдолд үр дүнд нь бүү анхаарал хандуул. Үр дүн бус оролцоо чухал.

Хүүхдийг бүү хүчлэ. Хүүхдийг хүслийнх эсрэг зүйл хийлгэхээр хүчлэх нь тэдний хувь тавиланг дорд үзсэн хэрэг болно.

Хүүхдийнхээ бодол санааг зоригжуул.

Эцэг эхчүүд хүүхэдтэй болохоос өмнө өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

Охиноо ГҮНЖ гэж дуудаж болохгүй нь байна шүү…

$
0
0

1757

Анхны нөхөр болон гэргийг авааль нөхөр, авааль гэргий гэж нэрлэдэг байна. Гэргийг авгай, эхнэр мөн зарим газар хатан гэж нэрлэх нь бий. Авгай болно гэдэг нь асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр. Эхнэр нь нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утгатай л юм. Уул нь хүний дайтай яваа эр хүнийг ноёнтон, хүний дайтай яваа эм хүнийг хатан буюу хатагтай гэхэд их л хүндэлж буйн шинж тэмдэг мөн болно. Мөн бичигт абугай, ярианд гуай хоёр нь нэг утгатай.

1756Абугай нь бичгийн, гуай нь ярианы үг болохыг ялгаж сурахсан даа. Энэ нь олны хүндийг хүлээсэн эр хүнийг хүндлэн хэлдэг юм. Одоо эмэгтэй хүнийг гуайлж сонсогдох юм. Энэ бол хүний хүйсийг солин хүндлэх бус доромжилж буй хэрэг. Олны хүндийг хүлээсэн эм хүнийг ахай л гэдэг ёстой. Одоо зөвхөн орчуулгын жүжигт хэлж байна. Удвал ахай, Ганди ахай буюу одоо бол эмч, багш, сэтгүүлч мэтийн мэргэжлийн эрдэмд сайн, алба өөд татаж, үр хүүхдээ зөв төв хүн болгож байгаа эмэгтэйчүүд цөм л ахай гэж хүндлүүлэх бүрэн дүүрэн эрхтэй, ёстой болсон мэт санагдана. Харин засаг, захиргааны албаны эрчүүлийг ноён, эмэгтэйчүүдийг хатан гэж хүндэлбэл зүйд илүү нийцнэ. Ноён гэдэг тушаал алга болоод удаж байгаа. Ноён буюу хатан гэж хүндлүүлэх эр ч, эм ч хүмүүс үе үед мэндэлсээр бойжсоор улс орондоо зүтгэсээр байгаа билээ. Нөхрийн дүү гэргийд, гэргийн дүү нөхөрт хүр дүү болдог.

1758

Хүр охин дүү, хүр дүү бэр гэдэг байна. Энэ үгийг мэдэх хүн их л цөөрсөн мэт. Нэг айлын хоёр бэр хоорондоо авсин, ажин болно. нэг айлын хоёр хүргэн хоорондоо баз болно. Нэг айлын хоёр хүүхэд нөгөө айлын хоёр хүүхэдтэй солбин нийлэх явдал гардаг байна. Ийм болбол андлай худ болно. Нэг эрийн хоёр эм хоорондоо жидгэр, нэг эмийн хоёр эх хоорондоо гуя баз болно. Эхийг төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ. Хойт эх, дараа эх хоёр нэг утгатай байна. Мөн хүй тасалж өлгийдөж авсан эмэгтэйг авсан ээж гэдэг. Эрэгтэй хүүхдийг нуган, агь, хөвгүүн гэж хэлдэг. Нуган агь хоёр хүндэтгэлин утгатай. Хөвгүүн нь жирийн утгатай юм. Хөвгүүнийг ярианд хүү гэдэг байна. Охин хүүхдийг хэүхэн, бяцхан, нунжи охин гэдэг байна. Хэүхэнг хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ.

Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна. Ойрдод бяцхан, буриадад бацаан гэж байх шиг. Нунж нь жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм. Эрд гараагүй залуухан эмэгтэй ойрдод сээвгэр, буриадад басхан гэдэг бол, халхад хонгор гэдэг байсан нь мартагдаад хайрт хонгор гэж захиад бичихээс цаашгүй болжээ. Уул нь хонгор нь монгол аав, ээжтэй, удам сайтай бүсгүй, эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм. Ноёны охиныг аби, зангийн охиныг бэхи, сайн удамтай охиныг гэгээ гэдэг билээ. Харин гүнж бол монгол аавтай, манж эхтэй бүсгүй юм. Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэйг бяцган гэдэг байсан нь халхад мартагджээ. Гэргий аваагүй нас ахисан эрийг гоонь гэдэг. Одоо гоонь, бяцган хоёр олшрох төлөвтэй байгаа тул энэ хоёр үг сэргэнэ биз ээ. Мөн европт гоонь, бяцхан хоёр элбэг тал бий. Анх жирэмсэлж буй эмэгтэйг тулгар гэдэг. Анх амаржиж буй эмэгтэйг томуй гэдэг байна. Хүүхэд төрөхгүй эмэгтэйг ойс гэдэг ажээ.

Би өөрт олдсон ном төлгийг шүүрдэж байж эдгээр зүйлсийг гаргалаа/

Хүүхдэд эм өгөхдөө анхаарах 10 зүйл

$
0
0

مضادات-حيوية-21. Эмчид хандалгүйгээр эм өгөх
2. Аминдэмүүд ч бас эм.
3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав
4. Хүчинтэй хугацааг нь хар
5. “Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага
6. Шошгыг нь унш. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар.
7. Эмээ өөр саванд битгий хий
8. Дутуу үлдсэн эмнүүдийг хооронд нь хольж болохгүй
9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ

86399894
10. Албан хүчээр эм бүү өг. Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно.

Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлэх 5 алтан дүрэм

$
0
0

osworХүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал нь дунд боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг. Бага ангийн хүүхдийг эцэг эх нь хянаад байж чаддаг. Гэтэл хүүхэд шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага, сонирхол давамгайлах нь ажиглагддаг. Багш нар тэр болгон хүүхэд бүртэй тулж ажиллах боломжгүй. Чухам хүүхдийн энэ эгзэгтэй үед л эцэг эхийн зүгээс тавих хяналт илүү сайжрах, чанаржих шаардлагатай. Тэр бага насны хүүхэд биш тул үргэлж тантай санал нийлэхгүй байж болно. Иймд өсвөр насны хүүхэдтэй ажиллах үр дүнтэй таван арга барилыг толилуулъя.

Нэг. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө барьж сур
Энэ бол эцэг эхийн гол үүрэг. Түүний сурлагын дүн, биеэ авч яваа байдал танд таалагдахгүй байсан ч хашгирч уурлахыг урьдал бүү болго. Энэ хүүхдэд нэмэлт стресс авчрахаас өөр үр дүнгүй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Тэгэхээр учир шалтгааныг нь хүүхдийн хамт олохыг эрмэлз. Таны ийм эерүү хандлага хүүхдэд тань итгэл найдвар, урам зориг өгнө. Амжилт гаргах үндсийг нь олчихлоо гэсэн үг.
42-17517503
Хоёр. “Мэдэхгүй” гэж хэлэхээс бүү ич
Хүүхдийн анги дээшилж хичээл олширч, гүнзгийрэх тусам тусалъя ч гэсэн эцэг эхчүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл цөөнгүй гарах нь бий. Эцэг эх бүгдийг мэдэж байх албагүй л дээ. Их мэдэгчийн дүр эсгэж буруу зөрүү заахаас илүү үнэнээ хэлчихвэл хүүхдэд тустай. Ямар ном ашиглах, яаж давтвал үр дүнд хүрч болохыг зөвлөөрэй. Хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхэд анхаарах нь чухал.

Гурав. Бусад хүүхэдтэй бүү харьцуул
Эцэг эхийн хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн түгээмэл алдааны нэг. “Тэр сайн байхад чи яахаараа…”гэх мэтчилэн харьцуулах нь ямар ч үр ашиггүйгээс гадна хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, идэвх санаачлагыг боолчилдог муу талтай. Харин хүүхдийн бага ч гэсэн ахиц, амжилтыг үнэлж, өмнөхтэй нь харьцуулж байх нь үр дүнтэй. Ер нь хүүхдэд аль болох “чи чадна”, “чамд тийм чадвар байгаа гэдэгт итгэж байна” гэх мэтчилэн үгсийг илүүтэй хэрэглэж байхыг зөвлөе.

Дөрөв. Хүүхдийг магтахаа бүү март
Том бол сон хүүхдийг магтах хэрэггүй гэж эндүүрэв ээ. Тэд чинь хүүхдээрээ л байгаа шүү дээ. Элэгсэг дотно харьцаа, урам зориг хайрласан үг өсвөр насны хүүхдэд ус агаар шиг хэрэгтэй. Зөвхөн сурлагын талд дээр ч бус. Байхгүйд чинь гэр орноо цэвэрлэчихсэн байвал “Миний хүү (охин) том болжээ. Ээж (аав)-даа түшиг, нэмэр болж байна” гэх мэтчилэн магтвал эдийн засгийн хэлбэртэй хүйтэн урамшууллаас ч илүү үр өгөөжтэй тусна шүү. Хүүхдийн урам зоригийг мохоох үйлдэл бүү хийгээрэй.

Тав. Хүмүүжлийн нэгдсэн тактикийг боловсруул
Гэр бүлийн гишүүдэд хүүхдийг хүмүүжүүлэх үзэл бодол, хандлага янз бүр байх нь бий. Эцэг нь хүүхдээ зандарвал эх нь өмөөрөх жишээтэй. Байр сууриа нэгтгэж чадаагүйн хор уршиг нь хүүхдэд тусдаг. Ийм хүүхдийн хүмүүжилд нэгдсэн байр суурь, тактикийг боловсруулах нь чухал.

Хүүхдийн үсийг бага наснаас нь зөв арчлах нь чухал

$
0
0

10632766_757670157620749_3777672496291796165_nХүүхдийн үсийг бага наснаас нь зөв арчлах нь чухал. Хүүхдийн үсийг багаас нь зөв арчилвал өтгөн, сайхан үстэй болно. Үсний бүтэц урт богиноос үл хамааран арчилгаа нэн чухал. Хүүхдэд янз бүрийн химийн будаг, бодисгүй, тод хурц өнгөгүй хүүхдийн шампунь тохиромжтой.

-Шампунийг хүүхдийн үсэнд түрхэхээс өмнө, түүний үйлчлэлийг зөөлрүүлэхийн тулд усаар найруулна.
-Үс угаахад бүлээн ус тохиромжтой. Хүйтэвтэр усаар зайлна.
-Нойтон үсийг сэнсээр хатаах, удаан хугацаанд алчуураар ороох хэрэггүй.
-Хүүхдийн үсийг жирийн агаарын хэмд хатаах нь зөв.
-Толгойн үсийг гэмтээж шалбалдаггүй жирийн, сайн чанарын самыг сонгоорой.
-Хүүхдийн үсийг байнга самнах хэрэггүй. Энэ нь үсийн үндсийг сулруулах гэмтэй.
-Хүүхдийн үсийг 5 хоногт нэг удаа угаавал сайн.
-Балчир насны хүүхдийн үс унадаг. Өдөрт 50-150 ширхэг үс унах хэвийн хэмжээ.

Гэхдээ үсний уналт төмөр эсвэл иод дутагдаснаас ч байж болно. Үүнийг цусны шинжилгээ эсвэл үсний бүтцийн шинжилгээгээр мэдэх боломжтой.

63178_122663


Хүүхдийг их уйлуулах нь сөрөг нөлөөтэй

$
0
0

Mother holding her crying babyНойр, хоолондоо муу болон хэт уйланхай таван хүүхэд тутмын нэг нь ирээдүйд аймхай хулчгар, эсвэл түрэмгий нэгэн болдог гэнэ. Үүнийг 17 мянган хүүхдэд хийсэн туршилт судалгааны дүнд тогтоожээ. Мөн тэдгээр хүүхдүүд аливаад анхааралтай хандах, төвлөрөхдөө муу нь анзаарагдсан байна.

Уг судалгааг хийсэн “Уорик” их сургуулийн профессор Дитер Вольке “Хэт их уйлах, нойр, хоолондоо тааруу нялхас ирээдүйд зан аашийн доголдолтой болох магадлал 100 хувь. Бид нэмж 1987-2006 оны хооронд хийсэн 22 судалгааг харьцуулахад ч дээрх дүгнэлт батлагдсан” гэжээ. Нялх хүүхдийн хувьд уйлах нь хэвийн үзэгдэл боловч гурван сараас дээш насны хүүхэд ихээр уйлах нь заримдаа дээрх эрсдэлийг дагуулдаг аж.

Өмнө нь үүнийг нойр болон хооллолтын хэм алдагдсанаас үүсэлтэй хэмээн үздэг байв. Хүүхдийн эмч бэлтгэдэг “Роял” коллежийн эрдэмтэн Митч Блэр судалгаа залуу эцэг эхэд тун хэрэгтэй. Хүүхдээ эрт үед нь эмчлүүлж, муу авиртай нэгэн болохоос аварна гэдэг их чухал гэсэн байна.
Гэвч зарим мэргэжилтэн эсрэг байр суурьтай байна. Тэд “хүүхэд их уйлах нь төрөхдөө авсан гэмтлээс шалтгаалдаг байж болзошгүй. Тиймээс хүүхэд хэвийн бус байвал үүний буруутан нь эх баригч юм уу өрхийн эмч” гэжээ.

Хайрлаж л байж хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлнэ

$
0
0

442e1eef10af7e41fa3db9bb578b93c7Хүүхэд юуны өмнө гэр бүлдээ төлөвшин хүмүүжих ёстой. Та ямар ч завгүй байсан үр хүүхэддээ анхаарал тавих хэрэгтэй. Гэхдээ хүмүүжүүлж байгаа нь тэр гээд баахан дүрэм журам мөрдүүлэх гэсний ч хэрэггүй. Гол нь та өөрөө доорх зарчмыг баримтлахад л хангалттай. Тухайлбал:

-Хүүхдэд юуны өмнө хайр хамгийн чухал. Хайрлаж байгаа нь энэ гээд үнсэж үнгээд, амттанаар бялууруулах гэсэн үг биш. Таны үг үйлдэл бүрт чинь хайр, халуун дулаан сэтгэл шингэсэн байх ёстой.
-Хайрлуулж өссөн хүүхэд амьдралд тэвчээртэй зорьсондоо хүрдэг, өөртөө итгэлтэй болж төлөвшдөг.
-Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг ямагт буруутгадаг, шүүмжилдэг нэгэн болж төлөвшдөг. Хожим нь хүнд хэцүү амьдралыг туулах болно. Учир нь тэр бүх юмнаас өө сэв хайж, хүнтэй нийцгүй нэгэн болох магадлалтай. Тиймээс хүүхдээ юун түрүүн шүүмжлэх, буруутгах гэсний хэрэггүй. Бусдыг ч хүүхдийхээ дэргэд бүү шүүмжил.

12933103_1675306186062709_6106577414546998577_n
-Ичиж өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, гологдмол нэгэн болж хувирдаг. Амьдрал түүнд төмөр нүүрээ үзүүлнэ.
Тиймээс хүүхдээ хэзээ ч ичээх, шоолох маягаар бүү өсгө. Ингэж тоглох ч хэрэггүй.
-Хүүхдээ юунд ч битгий гол. “Миний хүү /охин/ чадна. Чи хөөрхөн, хамгийн дур булаам гэдгийг байнга хэлж, мэдрүүлж өсгө.
-Хүүхдээ бусадтай нийтэч нөхөрсөг өсгө.
-Доороо дүүтэй бол дүүдээ анхаарал тавихад нь сургаж зааж өг. Ингэж өссөн хүүхэд аз жаргалтай хүн болж төлөвшинө. Бас амьдралдаа арчаатай, хариуцлагатай нэгэн болж хувирна.

Чихрэнд дуртай хүүхэд хоолны амт мэддэггүй

$
0
0

Cute baby with big blue eyes with a colorful candyХүүхэд бүхэн амттанд дуртай байдаг. Тиймээс эцэг эхчүүд сайн хүн болох гэж хүүхдэд чихэр өгдөг. Гэтэл энэ нь ямар их муу үр дагавартай болохыг бодолцдоггүй.

Хүүхдээ эрхлүүлэхдээ чихэр өгнө, аргадахдаа бас өгнө, уйлахаар нь, уурлахаар нь, цалингаа буухаар, баяр болохоор гээд хүүхдээ ганц хуурдаг зүйл нь чихэр байдаг.

Хүүхэд биедээ хэрэгцээтэй тэжээллэг хоол хүнс идэх ёстой шүү дээ. Гэтэл чихэр идсэнээр диатизтай болоод зогсохгүй цусан дахь чихрийн хэмжээ нь ихсэж сахарын өвчтэй болох үндэс тавигдана.

is-your-child-eating-too-much-sugar-454

Мөн чихэрлэг зүйл идсэнээр хүүхэд хоолондоо муу болдог.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ хоол идэхгүй байна гэж шаналдаг. Гэтэл тэднийг юунаас болоод идэхгүй байгааг мэддэггүй.

Чихэр идэхэд хоолны дуршил үгүй болж, хоолны амт мэдэгддэггүй. Үүнээс болоод хүүхдийн биед шаардлагатай амин дэм, шим тэжээлтэй, хэрэгтэй бодис дутагддаг.

Хүүхэд нялх нярай байхдаа мариатай байснаа 3-4 нас хүрээд ирэхээрээ мариа нь шуугддаг. Энэ бүхэнд чихэр л буруутай. Хүүхэддээ хайртай хүн хэрэгтэй зүйлийг нь л авч өгдөг шүү дээ. Тэгэхээр сайн хүн болох гэж хүүхдэд чихэр авч өгсний хэрэггүй.

Ухаалаг утас удаан хугацаагаар ашиглах нь хүүхдийн нүдийг хялар болгодог

$
0
0

51f658143b17f40b4fdc84491c1fac63Өсвөр насны хүүхдүүд ухаалаг гар утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдний гажиг үүсгэдэг байж болзошгүй байна. Энэ тухай өчигдөр Солонгосын Чоннам Их Сургуулийн эмнэлгийн эмч, эрдэмтэд анхаарууллаа.

Өмнөд Солонгосын Чоннам Их Сургуулийн эмч нар өсвөр насны хүүхдүүдийг 30 минутаас илүү хугацаагаар ухаалаг гар утас ширтэхээс зайлсхийхийг анхааруулсан байна. Ойрын хялар өвчний оноштой өсвөр насны хүүхэд олон болсныг ухаалаг гар утас байнга ашиглаж байгаатай холбоотой байж болзошгүй гэж эмч нар дүгнэсэн байна. Эмч нар хялар өвчний оноштой7- 16 насны 12 хүүхдийг судалгаанд оролцуулсан байна.

Ойрын хялар өвчин нь барууныхны дунд ялангуяа 5 аас доош насныханд түгээмэл тохиолддог байна. Харин Өмнөд Солонгост ийм өвчин ховор тохиолддог. Судалгааны баг 12 өвчтөнийг өдөрт 4-8 цагийн турш ухаалаг утас ашигладаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн гар утас болон нүдний хоорондох зай нь 20-30 сантиметр байгааг тогтоожээ. Эмч нар 12 өвчтөний гар утасны хэрэглээг хориглосноос 2 сарын дараа 9 өвчтөний хялар засагдсан байна. Энэхүү бодит үр дүн нь ухаалаг гар утасны хэрэглээ нүдний харааны гажигтай холбоотой болохыг баталж байна. Судалгааны баг өсвөр насны хүүхдүүдийг нэг дор 30 минутаас илүү хугацаагаар гар утсаа ширтэхээс зайлсхийхийг зөвлөж, хэрвээ хүүхдийнх нь нүд хялайх, хараа нь өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө.

Хүүхдийг авьяасыг 3-6 насанд нь олж “нээ”…үгүй бол “жирийн л хүн болчихдог”

$
0
0
3214
Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна.
Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.
Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд “Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл “Дал” сонинд гарсан тул үл нуршму)
Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл. Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм. “Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.
 3215
Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн “ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.
Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд
а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.
б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.
в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.
Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд
а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.
б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох “хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.
в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг “өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.
г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар “ав”, “өг”, “за”, “уу”, “ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.
Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг
а. Гол “хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор “хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.
 б. Гол “хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд “муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй.
 в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь “мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь “дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.
 Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал
 а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.
 б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.
 в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.
 г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.
Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч “ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна.
Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ. Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:
 Нэгд, хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.
(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддог болсон.
Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.
Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.
 Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө “шим”, “эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгал эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. “Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.
Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг! Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь “өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ “гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.
Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.
Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан “учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь “балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.
Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ “хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.
Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс “үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс “цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс “дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн “биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд “хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.
Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.
 
- Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.  
- Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд “булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин “бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.  
- Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.  
- Яаж байна? гэсэн чинь 
- Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.
- Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
- Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:
- Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ. 
Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ: 
- Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ. 
- Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)
Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.
Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог  тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ?  Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв
Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>