Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүүхдийн будаа аюултай хүнс

$
0
0

Каша-по-таджикски

Хүүхдийн будаанд наалданги чанараас өөр ашигтай бодис огт байдаггүй гэж Оросын гастроэнтерологич Анжелика Шакирова мэдэгдлээ.

Хүүхдийн будаа нь амархан боловсорч, шингэдэг хэдий ч витаминууд огт үлддэггүй гэнэ. Үүний улмаас чихэртэй, сүүнд чанасан, цөцгийн тостой хүүхдийн будуу “жинхэнэ илчлэгийн бөмбөг” болон хувирдаг гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Үүнээс гадна хүүхдийн будаа нь фитиний хүчлийн улмаас биеэс кальци гадагшлуулах шалтгаан болдог.

Тэгвэл хоол судлаач Марина Макшина фитиний хүчлийг бие махбодод магни, цайр, төмөр шингэхэд саад учруулж, кальцийг гадагшлуулдаг гэсэн байна. Үүний улмаас хүний шүд амархан хорхойтох, ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлтэй.

lenta.ru


Хүүхдүүд нь ертөнцийг өөрчилсөн эцэг эхчүүдийн зөвлөгөө

$
0
0

12046968_10153257773625975_2882950824569611662_n

Бид алдартнуудын амжилтанд хүрсэн түүхийг шимтэн унших, үлгэр дуурайл авах дуртай байдаг. Ийнхүү уншиж байхад хүүхдэд багаас нь олгосон эцэг эхийн хүмүүжил суурь нь болдогийн жишээ байнга тааралдана.

Алдартнуудын аав ээж хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байв? Тэднээс цөөн хэдэн жишээг сонирхуулая.

ЭДВАРД БОЛОН ЕВА БРЭНСОН – ӨӨДРӨГ ҮЗЭЛ БА БИЕЭ ДААХ ЧАДВАР

Ричард Чарльз Николас Брэнсон бол Британийн алдаратй бизнес эрхлэгч. Тэрбээр төрөл бүрийн салбарын 400 орчим компанийг өөртөө багтаасан Virgin Group корпорацийг үүсгэн байгуулагч юм.

Ричард Брэнсоны эцэг эх түүнээс хүндрэлийг огт нуудаггүй, аливаа хүндрэл тулгарсан үед асуудлыг өөдрөг үзлээ хаялгүйгээр хэрхэн шийдвэрлэхийг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулдаг байжээ. Тэд хүүхдүүдтэйгээ хамт ширээний ард суугаад ажил болон ирээдүйн төлөвлөгөөний талаар хэлэлцдэг байсан гэнэ. Ричард мөнгө ургадаггүй гэдгийг сайн мэддэг, ээждээ гэр бүлийн бизнес хийхэд нь туслаж, нутгийн дэлгүүрт нийлүүлэх сагс сүлжихэд нь тусладаг байжээ.

Ричард 15 настайдаа сэтгүүл хэвлэх санаа олоход Ева хүүгээ дэмжин, өглөөний цай бэлдэж өгч, хүүгийнхээ хэвлэсэн сэтгүүлийг гудамжинд зогсон зардаг байсан гэнэ.

Хүүдээ итгэх Евагийн итгэл агуу их байв. Тиймдээ ч хууль бусаар хэлэлцээр хийсэн гэж хүү нь шоронд хоригдоход Ева юу ч бодож сааталгүй өөртөө байсан хамгийн том хөрөнгө болох байшингаа барцаанд тавьжээ. “Үүнээс чамайг сургамж авсан гэдгийг би мэдэж байна. Өнгөрсөн зүйлийн араас гуниглах хэрэггүй. Бид цааш амьдарч, асуудалтай нүүр тулсаар байна” . Энэ бол алдсных нь төлөө хүүдээ хэлсэн үг.

Нэгэнтээ Ева 12 настай хүүгээ гэрээс нь 85 км зайд байх хөрш суурин руу хачиртай талх, алим өгч дугуй унуулан явуулахдаа “замдаа ус олж ууна биз” хэмээн хэлжээ. Хүү маргааш нь ирэхдээ их хол зам туулсан, жинхэнэ баатар мэт сэтгэл хангалуун ирсэн гэдэг. “Сайн байна Рики, чамд аялал таалагдсан уу?” хэмээн угтсан аж.

Ева хүүгийнхээ үйлдлийг огт шүүмжилдэггүй байв. Харин таагүй үйл хийхэд нь “Яваад толинд хараадах даа. Энэ үйлдэл чамд хэрхэн муугаар нөлөөлж вэ?!” хэмээн хэлдэг байсан гэнэ.

УИЛЬЯМ БОЛОН МЭРИ ГЕЙТС- МЭДЛЭГ ОЛЖ АВАХ ШУНАЛ БА ХАРИУЦЛАГА

Билл Гейтсийн эцэг эх хүүдээ ихээхэн анхаарал хандуулдаг байжээ. Тэдний хувьд хүүдээ шилдэг боловсрол олгох нь юу юунаас чухал байв. Дунд сургуульд байхад нь хүүгийнхээ компьютерын сонирхлыг ихэд дэмждэг байсан ч дуртай зүйлдээ өөрөө мөнгө зарцуулах ёстой гэж үздэг байв.  Уильям  болон Мэри нар ном их уншдаг, хүүгээ ном уншихад нь урамшуулан дэмждэг байв.

Тэд гэр бүлээрээ номноос эхлээд улс төр хүртэлх аливаа сэдвээ хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх дуртай байжээ. Мэри буяны ажилд ихээхэн сэтгэл гаргадаг байсан нь өдгөө хүүд нь өвлөгджээ.

ПОЛ БОЛОН КЛАРА ЖОБС- ЦАГИЙГ ХАМТ ӨНГӨРҮҮЛЭХ ЗАРЧИМ

Стив Жобсыг бага наснаас нь өргөмөл эцэг эх нь өсгөжээ. Аав нь түүнийг гараж руугаа дагуулан явж, төрөл бүрийн машин, механизмтай танилцуулдаг байв. Гагцхүү аав нь л Стивийг анх электроникийн үндэстэй танилцуулсан бөгөөд хожим нь энэ нь Стивийн бүх насны сонирхол, ажил болсон юм.

“Стив 6 настай байхдаа хөрш айлын охинд өөрийг нь өргөж авсан тухай ярьсан юм. Охин түүнийг сонсоод “Чиний жинхэнэ аав ээж чамайг хайрлаагүй юм уу?” гэж асуусан. Энэ үгэнд хүү маань их л эмзэглэхэд ээж нь хажууд нь очоод, хүүгийнхээ нүд рүү харж “Чи бол онцгой хүүхэд, бид чиний гэр бүл” хэмээн хэлсэн юм” гэж Стивийн аав дурсчээ.  “Өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг байсан нь намайг хараат бус байхад нөлөөлсөн байх. Гэхдээ би хэзээ ч хаягдсан гэсэн мэдрэмж авч байгаагүй. Аав ээж маань надад “чи бол онцгой” гэсэн итгэлийг өгсөн” хэмээн Стив Жобс хожим нь дурссан байна.

ЭДВАРД БОЛОН КАРЕН ЦУКЕРБЕРГ- ХҮҮХЭДДЭЭ ИТГЭЖ, АВЬЯАСЫГ НЬ ХӨГЖҮҮЛ

Эдвард болон Карен Цукерберг нарын офис нь гэртээ байрладаг байв. Марк багаасаа л ээж аав нь ажлаа хийж байхыг харж өссөний дээр ээж аав нь түүнд маш их цаг зарцуулдаг байжээ. Эцэг эх нь хүүгээ байнга урамшуулан дэмжиж, түүнийг ойлгож, авьяас, сонирхлыг нь хөгжүүлэхээр хичээдэг байв.

Тэд хүүгээ зодож шийтгэж байсангүй, харин муу үйлдэл үр дагавартай гэдгийг ойлгуулахыг хичээдэг байжээ.

 “Эхнэр бид хоёрын зөв гэж боддог нэг зөвлөгөө өгье. Хүүхдүүддээ өөрсдийн бодлыг тулгах хэрэггүй. Тэдний амьдралыг өгөгдсөн чиглэлд залуурдах гэж оролдоод ч мөн дэмий. Үүний оронд хүүхдийнхээ хүчтэй талыг олж мэдэж, сонирхлыг нь хөгжүүлэх хэрэгтэй”

ЭРРОЛ БОЛОН  МЕЙ МАСК — ХӨДӨЛМӨРЛӨ, БУСДАД ТУСЛА

Тэдний гэр бүлд зүгээр суудаг хүн огт үгүй байсан гэдэг. Эцэг эх нь байнга уйгагүй ажилладаг байв. Аав нь Илонд тоосго өрөх, сантехник суурилуулах, цахилгаан утас тавихыг заасан бол ээж нь ном болон шинлэх ухаанд дурлах сэдлийг нь төрүүлж өгчээ.

Хөвгүүд нь өөрсдийн компанийг байгуулахад ээж нь тэдэнд бизнес төлөвлөгөө боловсруулахад нь туслаж, тэднийг бага байхад нь хуримтлуулж эхлэсэн хадгаламжийн мөнгөө бүгдийг нь хөрөнгө оруулалт болгон хийсэн гэдэг.

“Хүүхдүүд маань уйгагүй ажиллаж сураасай гэж би хүсдэг байсан. Хүн уйгагүй хөдөлмөрлөж байж л аз жаргалтай болохын дээр хөгширдөггүй” хэмээн Мей  Маск ярьжээ.

УИЛЬЯМ БОЛОН  ШАРЛОТТА БЛҮМБЕРГ — ХӨДӨЛМӨР БА БОЛОВСРОЛ

Майклын эцэг эх нь цагаачид байсан бөгөөд тэдний амьдрал элбэг хангалуун байсангүй. Гэр бүлдээ мөнгө олоход нь туслахын тулд Майкл хар багаасаа л биеийн хүчний хүнд ажил хийж, аж ахуйд тусладаг байжээ. Сул чөлөөтэй цаг мөч гармагц хүү ном уншиж өнгөрөөнө.

Зуны улиралд ээж аав нь түүнийг хөвгүүдийн скаутын зуслан руу явуулдаг байсан бөгөөд эндээс л Майкл Блүмберг  дэг журам, бие даасан байдалд суралцжээ. Зусланд амрах мөнгөө хүү өөрөө төлдөг байв. Тэрбээр зул сарын чимэглэл худалдан мөнгө олдог байжээ.

“Ээжийн туйлын үнэнч зан, бие даасан хараат бус байдал, мөн түүний хайр бидний амьдрал болон түүнийг мэддэг бүхий л хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлсөн” хэмээн Майкл хожим нь дурсжээ.

 

ФРЕД БОЛОН МЭРИ ЭНН ТРАМП — ДЭГ ЖУРАМ, БИЕ ДААХ ЧАДВАР

Трампын гэр бүлд урамшуулал, шагнал, шийтгэлийн  тогтолцоо үйлдчилдэг байжээ. Эцэг эх нь хүүхдүүдээ ариг гамтай, мөнгөнд хүндэтгэлтэй байхыг сургадаг байв. Тэд Дональдын бие даасан байдлыг урамшуулан дэмждэг байв, тэрбээр өөрөө мөнгө олох нь олонтаа байжээ.

Харин өсвөр насандаа хүүгийнх нь сахилга бат алдагдаж эхлэмэгц аав нь түүний хэтийдсэн өөртөө итгэх итгэлийг зөв чиглүүлэх, эрч хүчээ зөв гольдрилд нь оруулж сургахын тулд Дональдыг цэргийн академид оруулсан байна.

“Миний одоо мэдэх бүхнийг аав минь зааж сургасан” гэж Дональд Трамп хожим нь дурсаж байв. Харин эцэг Трамп “Та нарын хийж байгаа зүйл чинь өөрсөдөд чинь таалагдах ёстой. Та нар өөрт тохиромжтой бизнес эсвэл мэргэжлийг сонгох ёстой. Та нар бүхнийг мэдэх ёстой. 10 хүнээс 9 нь хийж байгаа ажилдаа сэтгэл дундуур байдаг. Тиймдээ ч тэд хийх дургүй ажлаа хийснээр амжилтанд хүрч чаддаггүй” хэмээн ярьдаг байжээ.

 

Shuud.mn

Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь ийм үр дагавартай

$
0
0

Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хүүхэддээ хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их.

8041

Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэт гэх мэтээр харилцдаг.

Хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадвар хомс болон өсдөг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нилээн хүнд болж эхэлдэг.

Үүнээс гадна аав ээжүүд хүүхдийг хайрлаж байна гээд хэт магтах, хэт шүтэх хандлага гаргана. Ингэх тусам хүүхэд өөрийгөө бурханаас дээгүүр үзнэ. Ийм аав ээж өөрсдөө сул дорой, чадваргүй байх нь бий. Хүүхдэд хүссэн бүгдийг авч өгнө. Түүгээр ч үл барам хүүхдийн хооллолт, нойр маш асуудалтай байдаг ба хүүхдийн хэрэгцээ, шунал аяндаа дийлдэхээ байдаг.

Ер нь том болсон хойноо бусадтай харилцахдаа болон бодол санаагаа илэрхийлэхээс айдастай болдог.

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Хүүхдээ болиулахаасаа өмнө үүнийг уншаарай

$
0
0

62a30a9143b79456c73d3ea2e8b6c1f0

Наймаас доош насны хүүхдүүдийн “Яагаад ийм болчихдог байна аа” гэмээр зан гаргадаг нь заримдаа эцэг эхчүүдийг тэвчихийн аргагүй байдалд оруулдаг. Зарим нь арайхийн тэсэж, тайван хандахыг хичээдэг бол зарим нь өөрийн эрхгүй уурлахаа л урдаа барьдаг. Эсвэл бүр хүмүүжүүлж байгаа нэрийдлээр загнаж зандрах нь ч бий. Тэгвэл тэдний энэ тэвчишгүй үйлдэл цаанаа ямар утга агуулдаг бас эцэг эхчүүд бид хэрхэн хүлээж авах зөв юм бол оо?

Хүүхэд чинь орилж, хашгираад эхэлвэл:
Хэрвээ тэд орилж хашгираад эхэлбэл өөрийн зөв гэж бодсон зүйлээ өмөөрч байгаагийн шинж. Энэ нь тэд юунаас ч айхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж байна гэсэн үг. Энэ зан нь насанд хүрэх тусам эерэгээр эргэх учраас болиулах, байнга чимээгүй байлгах гэж зүтгэх нь аймхай, зориггүй болгох сөрөг талтай.

“Уйланхай”
Амархан уйлдаг хүүхдүүд өөрийгөө “эдгээх” чадвартай байна гэсэн үг. Тэд өөрсдийгөө бухимдлаас хамгаалж, дотроо бүхнээ нуухгүйгээр ил гаргаж байгаа нь тэр. Дотоод таагүй сэтгэл хөдлөлөө ил гаргаснаар тэд сэтгэл зүйн хямралд өртөхөөргүй болж хүмүүждэг. Тиймээс уйлах бүрт нь хүчээр айлгаж, сүрдүүлж, загнаж зогсоохгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй.

“Үгүй, үгүй, үгүй!!!”
Энэ магадгүй хүүхэд бүрийн хэлэх дуртай үг байх. Гэхдээ эцэг эхчүүдийн сонсох дургүй үгийн тоонд ч бас орно. Хэрвээ хүүхэд үгүй гэж хэлж байгаа бол түүнийг аз жаргалтай болгох үйлдэл энэ биш гэдгийг эцэг эхдээ ойлгуулахыг хүсч байгаагийн шинж. Үгүй гэдэг үгийг хэлсэн л бол бүгд ойлгоно гэж итгэдэг учраас л байнга хэлдэг. Тийм болохоор “үгүй” гэж хэлэх бүрт эсэргүүцэхгүй байхыг хичээгээрэй.

Гонгинох/гунших
Хүссэн юмаа авахын тулд тасралтгүй гуйх, ямар нэгэн хүслийг нь биелүүлээгүй бол нэхээд салахгүй, уйлах гэх мэт үйлдэл гаргаад байна уу? Тийм бол танай бяцхан дайсны цэрэг том болоод зорьсондоо заавал хүрдэг тууштай, шаргуу нэгэн болохын шинж. Түүний хувьд насны ялгаагүйгээр хүссэн, төлөвлөснөө заавал биелүүлж, үр дүнг харах нь чухал. Тиймээс гуйсан бүхнийг нь авч өгөхгүй байсан ч энэ зангаа боль гэж загнахаа азнаарай.

Охидын өөртөө итгэх итгэл 8 наснаас нь буурдаг

$
0
0

Кэтти Кей болон Клэр Шипман нар “Итгэлийн хууль: Өөртөө итгэлтэй байх шинжлэх ухаан, урлаг. Эмэгтэйчүүд юу мэдэх ёстой вэ” нэртэй номын зохиолчид. Тэд одоо хэдэн сая охид эмэгтэйчүүдийг айдсаас ангид амьдрахад нь тусалж байна.

Судлаач бүсгүйчүүд охидыг өөртөө итгэлтэй хэвээр үлдэж, өсвөр насны асуудлаас ангижруулахад туслах зорилгоор “Охидын итгэлийн код” ном гаргажээ. Кэтти, Клэр нар Ypulse-тэй хамтран ажиллаж, 8-18 насны 1300 охин, тэдний эцэг эхээс санал асуулга авчээ. Гэтэл 8 хүртэл насны охид, хөвгүүд ижилхэн өөртөө итгэлтэй байсан гэнэ.

ad48d64156565a95a962693eeaeee29a

Харин 8-14 насанд охидын өөртөө итгэх итгэл 30 хувиар унасан байна. Өсвөр насанд ирмэгцээ тэд илүү болгоомжтой болж, төгс төгөлдөр байхыг эрмэлзэж, бүгдэд тал засахыг хичээдэг болдог байна. Үүнд эцэг эх, нийгэм ч их нөлөөлнө. Энэ үед бие махбодод дааврын өөрчлөлт гарч, эстроген даавар ялгарч, сэтгэл хөдлөлийн ухаан давамгайлж, эрсдэлд тэмүүлэх нь багасдаг. Энэ үед охид сайн охин байх л эрмэлзэж ирдэг. Учир нь сайн охидод бүгд хайртай байдаг шүү дээ.

Нийгмийн сүлжээ ч дарамт шахалт болж ирнэ. Учир нь охид үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж ирнэ. Хөвгүүдийн хувьд эрсдэл хийдэг, азгүйдлийг амархан давж гарч чаддаг нь өөртөө илүү итгэлтэй байдагтай холбоотой.

Эмэгтэйчүүд болохоор тархины Cortex praefrontalis хэсэг, урд талын cingulate gyrus нь буюу санаа зовомтгой байдлын төвүүд илүү хөгжсөн байдаг. Тиймээс эмэгтэйчүүд өөрийгөө бусадтай харьцуулах хандлагатай, эрчүүдээс илүү түгшүүрийг мэдэрдэг. Үүн дээр нь нэмэгдээд эцэг эхчүүд азгүйдэл бол муу зүйл гэж итгүүлдг байна.

Харин өөртөө итгэлтэй байдал үйлдлээс шалтгаална. Охид шинэ хэцүү зүйл туршаад үзэхээр өөртөө итгэлтэй байдал нь нэмэгддэг байна.

Тэгээд ч өөртөө итгэлтэй байдлын гол томъёолол бол эрсдэл, азгүйтэл, алдаан дээрээ суралцах, мөн амжилт юм. Тав тухтай орчинд байгаад ирэхээрээ хүн өөртөө итгэлтэй байдлыг олж авч чаддаггүй.

Тиймээс эцэг эхчүүдийн хувьд охидоо шинэ дадалд сургах эрмэлзэлтэй болгох нь чухал. Азгүйдсэн ч эндээсээ юм сурч авна гээрэй.

Эх сурвалж: lifter.com

ААВ НЬ ХҮҮХДЭЭ УСАНД ОРУУЛАХ 3 ТОМ ШАЛТГААН

$
0
0

8195

Өнөөдрийн сонссон подкаст аав нь хүүхдээ усанд оруулахын 3 том шалтгааны талаар байсан юм. Азийн орнуудад хүүхэд өсгөхөд эцгийн оролцоо сул байдаг. Энэ нь тухайн улсын ёс заншил, ажил, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой. Гэхдээ та нар минь ядаж хүүхдээ усанд оруулах мэтийн зүйлсийг заавал ааваар нь хийлгэж сургаарай. За тэгэхээр гол сэдэвтээ орьё

Аав нь хүүхдээ усанд оруулахын 3 том шалтгааныг сэтгэл зүйч эмч Чон Ү Ёол ( 정우열) дурьджээ.

1. Дөнгөж төрсөн эхнэрээ гам барьж ирээдүйд үүсэх өвчлөлөөс сэргийлэхийн тулд аав нь хүүхдээ усанд оруулж байх хэрэгтэй гэжээ.

Эмэгтэй хүн төрөх явцад аарцагны яс тэлэгдэж, буцаж нийлэх буюу хуучин хэвэндээ ороход дор хаяж 3 сар бүр удаандаа 3 жил болдог талаар уншиж байсан. Уг үйл явц нь тухайн ээжийн биеийн байдал асаргаанаас их шалтгаалдаг талаар Ази, Европ, Америк гэлтгүй бүх газар ярьдаг. Мөн төрсний дараа үе мөч тэр дундаа гарын бугуй, өвдөг, тохой зэрэг өвдөх магадлал өндөр байдаг байна. Манай монголчууд ч гэсэн төрсөн эхийг 1 сар хүйтэн усанд гараа дүрж, даарч салхи авч болохгүй гэдэг шүү дээ. Энэ нь цаанаа бас маш их учиртай.. Хэрвээ тэр гамаа сайн барихгүй бол дараа нь нуруу, толгой, гар хөл өвддөг болно гэдэг үнэн юм шиг санагдасан шүү. ( Бодит жишээ би байна өө.. Юм уншдаггүй мэддэггүй байхдаа за эндхийн ээжүүд шууд усанд ороод л болоод байхад би яавал гэж бодоод гам бариагүйгээс болж миний гарын яс их өвддөг болсон)

Энэ дээр нэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Европ болон Америкийн орнуудын ээж нар яадаг юм бэ? Зүгээр л байдаг ш дээ гээд.. Гэтэл энэ эмчийн тайлбарлаж байгаагаар Европ эмэгтэйчүүдийн яс тэр дундаа аарцагны яс Ази эмэгтэйчүүдийнхээс том дээр нь хүүхдүүд нь жижигхэн төрдөг учир энэ талын өвчлөлд өртөх нь бага байдаг гэнэ. Азийн орнуудын хувьд эмэгтэйчүүд жижигхэн ястай мөн хүүхдүүд нь том ялангуяа толгой томтой төрдөгт учир байдаг гэжээ..

Нэрээ л эндхийн хүүхдүүд дийлэнх нь жижигхэн төрдөг шүү. Манай Тэнүүкаг анх эмч, сувилагч хажууд төрсөн ээж нар яасан том хүүхэд вэ? гэж дуу алдацгааж байсан хэхэ( 3850 гр төрсөн)

2. Аав хүүхэд хоёрын хооронд итгэлцэл үүснэ.

Хүүхдийг эхний нэг жил тэр дундаа эхний 3 сар усанд оруулахад хэцүү байдаг шүү дээ.. Гулгаж уначих гээд, эсвэл нүд чих рүү нь ус орчих гээд.. Тэгвэл энэ бүхнийг ээж нь биш аав нь хийвэл:

✔️1рт: аюул багатай,

✔️2рт хүүхэд аавдаа итгэх итгэл нь нэмэгддэг гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүүхэд тухайн усанд оруулж байгаа хүндээ 100% итгээд биеэ сул тавьдаг гэнэ. Энэ үед аав нь тэр үйлдлийг хийх юм бол ирээдүйд аавдаа илүү их итгэж бас ойр дотно болдог байна.

3. Аав ба хүүхдийн харилцаанд чухал үүрэгтэй

Лондонгийн их сургуулиас 100 эцэг эхийг сонгож аваад 14 жилийн хугацаанд судалгаа хийжээ. Ингэхдээ хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн аав нь дандаа усанд оруулж байжээ. Судалгааны үр дүн нь: Аавтайгаа багаасаа усанд орсон хүүхэд нийгмийн харилцаанд идэвхитэй сайн оролцож байсан бол аав нь усанд оруулдаггүй байсан хүүхдүүд нь дотны сайн найз байхгүй, бусад хүүхдүүд өөртэй нь найзлахгүй байх вий хэмээн байнга айдастай явдаг, өөртөө итгэл муутай болж өссөн байна. Аавтайгаа багаасаа хамт усанд ордог байсан хүүхдүүдийн зөвхөн 3% нь л дээрх асуудалтай байсан байна.

Аавтайгаа хамт усанд орж байх үед хүүхдийн тархинаас Окситоцин гэдэг даавар ихээр ялгардаг ба уг даавар нь хүүхдийн нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ.

Ээж хүүхэд 2 бол хүйн холбоотой байдаг ба үүнийг салгах ямар ч боломжгүй. Гэтэл аав хүүхэд хоёрын харилцааг сайжруулж илүү гүнзгий болгохын тулд аав нь өөрөө маш сайн хичээж ядаж усанд оруулдаг байгаарай. Гадаадын орнуудад хүүхдийг дөнгөж төрөнгүүт нь аавтай хамт ямар ч хувцасгүйгээр биесийг нь наалдуулж эцгийн хайрыг хүүхдэд мэдрүүлдэг( skin-to-skin contact)

Манай оронд одоохондоо ийм зүйл байхгүй учир аавууд маань аль болох хүүхдээ энгэртээ тэвэрч, хамтдаа цагийг өнгөрөөж байгаарай..

Хүүхэд өсгөхөд Солонгосчуудын хэлдэг нэг үг байдаг. Тэр нь нөхөр нь хүүхэд өсгөхөд туслах биш хамтдаа хийх зүйл юм гэж.. (хэхэ муухай махчилаад орчуулчихлаа.) Ямартай ч та эхнэртээ хийж өгч байгаа зүйлийг хэзээ ч битгий би энэ хүнд тусаллаа гэж бодоорой. Энэ бол таны хүүхдийнхээ өмнө хүлээсэн нэг хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа зүйл шүү.

Мөн ээжүүд минь дандаа битгий тусалсанд баярлалаа гэж байгаарай. Туслуулах биш хамтдаа хийх зүйл гэдгийг зөвөөр тайлбарлаж байх нь чухал шүү.

Мэдээж өдөржин ажилтай байж байгаад ирсэн нөхрөө чиний үүрэг гээд уурлаад дайраад бай гээгүй шүү.. Цаг боломжийг нь харж байгаад хийх ёстой зүйлсийг нь хийлгэж хамгийн гол нь эцэг хүүхэд хоёрыг хамтдаа өнгөрөөх цагийг олгож байгаарай.

Сонссон подкаст өөрийн бодол, туршлага, нэмэлтээр олж уншсан зүйлсээ нэгтгээд биччихлээ..

Хөхөөр хооллолт хүүхдийн тархины хөгжилд нөлөөлөх нь

$
0
0

Зургаа хүртэлх сартай хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр хооллоно

Хүүхдийн тархины хөгжил амьдралын эхний зургаан жил маш эрчимтэй явагддаг бөгөөд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоол тэжээл байдаг. Хэрвээ хүүхдийн хоол тэжээл тэдний хэрэгцээг хангаж чадахгүй илчлэг, шим тэжээлтэй эсвэл шим тэжээлийг  хангалттай боловсруулж, шимэгдүүлж чадахгүй байвал хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд хүүхдийг зөв, зохистой хооллох нь тэдний тархины хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Хүүхэд дөнгөж төрөөд ангир уургаа амлан эхийн сүүгээр хооллож эхлэх тэр мөчөөс зөв хооллолтын эхлэл тавигддаг билээ. Хүүхдийг амьдралын эхний зургаан сард нь зөвхөн эхийн сүүгээр хооллох хэрэгтэй. Учир нь тэдний ходоод гэдсэнд эхийн сүүнээс өөр ямар ч хоол хялбар боловсорч, шимт бодисууд нь бүрэн шимэгдэж чаддаггүй байна. Зургаа хүртэлх сартай хүүхэд хоногтоо 660-720 ккалилчлэг авах хэрэгцээтэй ба үүнийг эхийн сүү дангаараа хангаж чадна.

Харин 6 хүртлэх сартай хүүхэдтэй хөхүүл эх хүүхдийнхээ энэ хэрэгцээг бүрэн хангахын тулд хоногтоо 2490 ккал илчлэгийг гол нэрийн хүнс болох үр тариан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүнээс зөв харьцаатайгаар тохирсон хэмжээгээр өдөр бүр хэрэглэж, биеийнхээ жинд тохируулан усыг тогтмол уух нь сүүний гарцанд сайнаар нөлөөлдөг байна.

Зургаа хүртэлх сартай хүүхдийн илчлэгийн хэрэгцээ-г эхийн сүү дангаараа 100%хангаж чадна.

ü  Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнийн аль ч цагт 8-12 удаа хөхүүлснээр хүүхэд хөхөө сайн хөхөж, шаардлагатай илчлэг шим тэжээлээ авч чадна.

ü  Хөхүүлэх үедээ өөр бусад зүйлс рүү анхаарахгүй хүүхдийнхээ нүд рүү харан инээмсэглэн, хөхүүлэх нь эх үрийн аль алинд нь тайван, тухтай байдлыг үүсгэн, сүүний гарцыг нэмэгдүүлдэг байна.

АНХААРХүүхдээ хөхүүлэх үедээ утсаар ярих, ухаалаг утсаар тоглох, цахим мэдээлэл унших, телевиз үзэх зэрэг нь эх үрийн тайван байдлыг алдагдуулж, хүүхэд хангалттай илчлэг, шим тэжээлээ авч чадахгүй цаашлаад сүүний гарцыг бууруулдаг байна.

Эх сурвалж:НЭМҮТ

Хүүхэд өсгөхдөө АНХААРАХ 9 ЗАРЧИМ

$
0
0

7ysxe

1. ХҮҮХДЭЭ ХҮНДЭЛЖ БАЙГААРАЙ
Хүүхдүүд нь байж болох хамгийн их хүндлэлийг хүртэх ёстой хүмүүс. Яагаад гэвэл, тэд маш гэмгүй, ариун, бурханлагт хамгийн ойр оршдог. Та тэдний ээж аав учраас тэд таныг хүндлэх ёстой гэж бүү албадаарай. Эхлээд та хүүхдээ хүндэл, тэгээд тэд эргүүлээд таныг хүндэлнэ.

2. ХҮҮХДЭЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХАД НЬ ДУРТАЙ БАЙГААРАЙ
Хүүхэд алдаа гаргах эрхтэй. Хаана ямар алдаа гаргаснаа олж харахад нь туслаарай. Алдаа гаргахад муу юм байхгүй, хүн алдаанаасаа суралцдаг, нэг алдаагаа харин олон бүү давтаарай гэж захиарай.

3. ТЭДНЭЭС ТОМ ХҮНИЙ ЗАН БАЙДЛЫГ БҮҮ ХҮЛЭЭГЭЭРЭЙ
Хүүхдүүд бол том хүмүүс биш. Тэднийг том хүн шиг байх ёстой гэж бодсны хэрэггүй. Тэд чинь хүүхдүүд! Тэд юмыг огт өөрөөр олж хардаг. Тэдэнд хүүхдээрээ байх эрхийг нь өг. Яагаад гэвэл, хүүхэд нас хэзээ ч эргэн ирдэггүй.

4. ХҮҮХДҮҮД ТАНЫ ӨМЧ БИШ
Том хүнд өнгөрсөн гэж байдаг бол хүүхдэд ирээдүй гэж байдаг. Ирээдүйд тэд танд нийцүүлэн амьдрахгүй. Тэд өөрийгөө сонсож сурах ёстой. Ингэж байж тэд эрх чөлөө, хариуцлага, аюул осол, эргэлзээ гэдгийг таньж мэднэ. Бас өөрийнхөөрөө амьдрана.

5. ХҮҮХЭД ЧИНЬ ТАНЫ БИЕЛЭЭГҮЙ ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ТӨРӨӨГҮЙ
Эцэг эхчүүд хүүхдүүдээ баян, алдартай, бусдад хүндлэгдсэн байгаасай гэж хүсдэг. Тэд хүүхдээрээ дамжуулан өөрсдийн биелээгүй хүслээ хэрэгжүүлэх гэдэг. Хүүхэд тэдний үргэлжлэл байгаасай гэдэг. Гэтэл хүүхэд өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн хувь чанартай, өөрийн гэсэн цэцэглэлтийг тээж явдаг. Үүнд нь бүү саад болоорой.

6. МОДОН ДЭЭР АВИРАХ ЯМАР САЙХНЫГ МЭДДЭГ БАЙСАН БОЛ ТА ХҮҮХЭДДЭЭ АВИРАХАД НЬ ТУСЛАХ БАЙСАН
Томчууд хүүхдийн нүдээр Ертөнцийг хардаггүй. Хүүхэд модон дээр гарах гэж оролдоно. Та шууд айна. Унаад хөлөө хугалж магад, гэмтэж магад гэж бодно. Хэрэв та юмыг яг хүүхэд шиг хардаг байсан бол модон дээр авирах ямар сайхныг ойлгох л байсан.

7. ДУУЛГАВАРГҮЙ ХҮҮХЭД ХАМГИЙН УХААНТАЙ БАЙДАГ
Эцэг эхчүүд дуулгавартай хүүхдэд дуртай. Гэхдээ дуулгавартай хүүхдүүд тэнэг байдаг. Сахилаггүй хүүхдэд багш нар дургүй, эцэг эхчүүд нь зовдог. Тэд нэг бол бусдад бууж өгч амьдрана, нэг бол өөрийнхөөрөө байж бусдын өмнө өөрийгөө буруутай гэж бодон амьдрана. Хамгийн ухаантай хүмүүс ингэж амьдрах гунигтай шүү дээ.

8. ХҮҮХЭД БҮР АГУУ БОЛОМЖ ЧАДАВХИТАЙ ТӨРДӨГ
Гол нь үүнд нь саад болохгүй байх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй, туслах хэрэгтэй. Суутнууд цөөн төрдөг учраас цөөхөн байдаг юм биш, тэд нийгмийн тогоонд чанагдахаас зайлсхийх нь ховор байдаг учраас цөөн байдаг.

9. ХҮҮХЭД БОЛ ТАНАЙ ГЭРТ ҮҮРЭЭ ЗАССАН ҮЛ МЭДЭХҮЙГЭЭС ИРСЭН ЗОЧИН
Үүнд нь талархаж сураарай. Хэрэв та хүүхдээ үнэхээр хайрладаг бол өөрийн санаа бодлыг түүнд тулган хүлээлгэхгүй.


Хүүхэдтэйгээ хамт хийе

$
0
0

Бага насны хүүхдээ гэртээ харж байгаа болон амралтын өдрөөр хүүхэдтэйгээ юу хийхээ мэдэхгүй ээжүүддээ зориулаад хамтдаа хийж болох хэд хэдэн хөгжилтэй, мэдүүштэй зүйлсийг санал болгоё.

Эдгээрийг хийхэд өнгө өнгийн гуаш болон цаас хэрэгтэй. Хамтдаа уран бүтээлээ туурвисны дараа гоёмсог жаазанд хийж, гэртээ уран бүтээлийн булан байгуулахаа мартуузай.

1. “Немогийн эрэлд” хүүхэлдэйн кинон дээр гардаг дэггүй хөөрхөн загасыг хүүхэдтэйгээ хамт зураарай. Дөрвөлжин цагаан цаасан дээр цэнхэр өнгийн гуашаар далайг зурж өгнө. Тэгш өнцөг гаргах, жигд зурах гэх мэт асуудал байхгүй учир хүүхэдтэйгээ хамт зураарай. Харин Немог зурахдаа хүүхдийнхээ гаран дээр улбар шар өнгийн гуаш сайтар түрхээд цаасан дээрээ дарна. Тод өнгөтэй гаргахын тулд чанга бөгөөд бага зэрэг удаан дарах хэрэгтэй. Дараа нь нүд уруул хоёрыг нь нэмж зураарай.

2. Хүүхдүүд бол та хоёрын хайрын бэлэг. Харин үүнийг билэгдэх хамгийн гоё зураг юу гээч. Зүрхэн хэлбэртэй та хоёрын хурууны хээ. Цайвар ягаан өнгийн цаас сонгоод зурагт үзүүлсэн шиг өөр өөрийн хурууны хээгээ зөрүүлж дараарай. Эхний хүн дарсны дараа түр хүлээж, хатсаны дараа дарахгүй бол хээ тод харагдахгүй, болхи болчих аюултайг санаарай.

3. Жишээ зураг шинэ жилийнх мэт боловч хүүхдийнхээ өрөөнд өлгөхөөр хийж болно. Мөн л гуашийг хүүхдийнхээ хөлд түрхээд цаасан дээрээ дарж түр хүлээж байгаад авна. Бийрээр нэмэлт зургуудыг зурж, нэрийг нь бичсэн ч болно.

4. Гэр бүлийн зургийг бусдаас өөрөөр нэг хийвэл ямар вэ. Та нар цаг заваа тааруулан бүгд хамтдаа байх албагүй. Хүүхдүүдтэйгээ хамт өөрсдийнхөө хэсгийг хийчихээд орой аавыгаа ажлаасаа ирэхэд хурууны хээг нь аваад хүн тус бүрийн нэрийг бичүүлээрэй.

5. Хүүхэд бол гэр бүлийнхээ нар нь шүү дээ. Тэгвэл тэр санааг илэрхийлсэн зургийг хамтдаа хийж болно. Зурагт үзүүлсний дагуу бүх хүүхдийнхээ нэг талын хөлийн хээг ашиглаж нар зураарай.

6. Бидний ярьж заншсанаар баллууртай шар харандаа болон өнгө өнгийн тамганы тос ашиглан хүүхдүүдтэйгээ хүссэн зургаа хийх боломжтой. Ингэж хийхийн өмнө харандаагаар хийх зүйлээ бүдэгхэн, дөнгөж харагдах төдийд зурж өгвөл илүү хялбар байдаг.

7. Ээж нь хүүхэдтэйгээ цуг хийж болох заан. Цагаан өнгийн цаасан дээр хар гуаш гартаа түрхэж дараад, түүнийгээ хэлбэр гарган хайчилж авна. Дээрх зурагнаас харж байгаад хар өнгөөр нүд, чих, хошуу, хөлийг нь тодруулж өгнө. Харин дараа нь хэлбэр гаргаж хайчилсан хайчилбараа өөр нэгэн цаасан дээр нааж, сүүлийг нь зураарай.

8. Өмнөх зураг дээр хөлөөр нар хийсэн бол энэ удаад гараар хийнэ. Гэр бүлийн бүх гишүүдийн гарны хээг нарны хэлбэрт оруулж дарна. Нарны гол хэсгээр арай тод улаавтар өнгөөр будаж өгвөл илүү сайхан харагддаг.

9. Сэрээ+өнгө өнгийн гуаш+нэг удаагийн таваг=Цэцэгс. Эмээдээ, эгчдээ бэлэг өгмөөр байгаа хүүхдүүдээрээ энэ цэцэгсийг хийлгээрэй.

10. Үүдэндээ гэр бүлийнхээ танилцуулгыг өвөрмөцөөр хиймээр байгаа айлууд энэ санааг сонгоорой. Бүл нэмэхээр төлөвлөж байгаа бол доор нь зай үлдээхээ мартуузай. Гарын хээгээ гуашаар тамгалж, хатаж дуустал хүлээсний дараа лакаар дээрээс нь будаж өгөөрэй. Тэгвэл арчиж, цэвэрлэхэд арилахгүй, удаан байх боломжтой.

Хүүхэдтэйгээ муудалцахгүйгээр даалгавар хийлгэх шилдэг аргууд

$
0
0

b4c2cd4db8dcfbf2dcffe220a62c75f7

“Том А, жижиг а”, “Тоогоо бод л доо”, “Хоёр хоёрын дөрөв”, “Биччих л дээ”, “Буруу бодсон байна шүү дээ” гээд л үглэнэ, аргадна, үнэндээ аргаа барна . Аан бүр болохгүй бол ааг омгоор үзэлцэх тохиолдол ч гарна. Хүүхдүүддээ заагаад ч ойлгохгүй тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө гэрийн даалгаврыг нь хийгээд явуулах үе бас байна. Тэгвэл “эдгээр өдрүүдэд” танд туслах аргуудыг хүргэе.

  1. Хүүхдэд гэрийн даалгавраа хийх тухтай орчинг үүсгэ. Хайч, цавуу, өнгийн цааснаас эхлээд хэрэгцээтэй зүйлсийг бэлтгэ.
  2. Гэрийн даалгавар хийдэг тогтмол цагтай болгох хэрэгтэй. Учир нь зарим хүүхэд үдээс хойш, зарим нь оройн хоолны дараа гэх мэт өөр өөр цагт өөрсдийгөө төвлөрүүлж, хичээл хийх эрмэлзэл нь төрдөг байж болно.
  3. Телевиз, гар утас, чанга дуу хөгжим зэрэгт хүүхэд сатаардаг тул төвлөрч гэрийн даалгавар хийж буй үед нь эдгээр зүйлсийг аль болох хол байлга. “Ухаалаг утасгүй” цаг болгож ч болох юм. Эс бөгөөс хүүхдийг тань даалгавраа хийж байхад утас нь дуугарах, найз нь мсж бичих зэрэг зүйлс тохиолдоно шүү дээ. Харин шаардлагатай тохиолдолд утас, нөтбүүк хэрэглэхийг зөвшөөрөх. Мөн хичээлээ хийх гээд сууж байгаа хүүхдийн хажуугаар битгий холхилдоорой. Жаахан дүүг нь бас тэр хугацаанд хол байлгахгүй бол юмыг нь сандааж ном дэвтрийг нь урж орхино шүү дээ.
  4. Энэ даалгавар бол зөвхөн хүүхдэд тань зориулсан гэдгийг санаарай. Та хийж чадах ч энэ таны хийх ёстой зүйл биш. Үүний оронд хүүхдээ зааж чиглүүлж, дэмжлэг өгөх хэрэгтэй. Багаас нь хариуцлагатай байдалд суралцуул.
  5. Урам зориг өгөн, ухаарал хайрлаж, хүссэн асуултад нь эелдгээр хүлээцтэй хариулж хүүхдэдээ тус болоорой.
  6. Та өөрөө амьд үлгэр жишээ гэдгийг бүү март. Хүүхдээ даалгавар хийж байхад нь ном уншаад эсвэл тэмдэглэл хөтлөөд хажууд нь суу. Тэр танаас суралцах болно.
  7. Хийж гүйцэтгэсэн даалгавар бүрийг нь урмын үгээр мялаах. Алдаа гаргасан ч ахиад давтахгүй, илүү сайн хийж чадна шүү дээ гэж урамшуулаарай.
  8. “Даалгавраа хийчихвэл гоё юм авч өгнө” гэх мэтээр аргална гэж бодолтгүй шүү. Та хүүхдээ хамгийн буруу зүйлд багаас нь сургаж байна гэсэн үг. Энэ явдал даамжирвал ямар нэг юм хийх бүрдээ танаар юм авахуулахыг хүснэ. Ирээдүйд дандаа гар хардаг нэгэн болж хувирна.
  9. Мартаж болохгүй чухал бие даалт зэргээ наадаг цаасан дээр бичиж өөрт ойр газраа эсвэл хөргөгч дээрээ нааж болохыг зөвлөх.
  10. Хүүхдийнхээ багш нартай холбоотой байж юун дээр илүү анхаарвал зохих ёстойг зөвлөлдөх.
  11. Ямар ямар хичээлийн даалгавар хийх ёстойг жагсаан бичиж алинаас нь эхлэхээ хамтдаа шийдэн төлөвлөгөө гаргах.
  12. “Яг одоо дуусгах ёстой” гэж хүүхдийг бүү шах. 10-20 минутын амралт аваад ахин үргэлжлүүлэн хийхийг зөвлө.
  13. Анхнаасаа гэрийн даалгаварт дуртай хүүхэд гэж байдаггүй тул хөгжилтэй байдлаар хийлгэх гэж оролд.
  14. “Гэрийн даалгавар” гэх үг хүүхдэд их ачаалал дагуулахуйц хүнд сонсогдож магадгүй. Тэгэхээр хүүхэдтэйгээ ярилцаж байгаад үүнд шинэ нэр өг. “Тархиа баярлуулах цаг”, “Бүтээл урлах цаг”, “Бие даан суралцах цаг” гэх мэт хүссэн нэршлээ өгч болно.
  15. Байнга ард нь зогсож хянаад байлгүй хүүхдэдээ чөлөөтэй ганцаараа сууж даалгавраа хийх боломж олгоорой.
  16. Хүүхдэдээ сурч боловсрох, эрдэм мэдлэгтэй болохын ач тусыг зөвөөр тайлбарлаж тэдний хүсэл сонирхлыг нь тат. Жишээ нь хүүхэд тань ирээдүйд жүжигчин болмоор байна гэвэл жүжигчин хүн бүх зохиол, текстээ цээжлэх шаардлагатай болдог тухай хэлж өг. Мөн сайн боловсрол эзэмшсэн өөртөө таалагдахуйц амьдралыг илүү хялбар бүтээж чадах ба бусад олон хүмүүст тусалж чадах тухай ойлгуулаарай.

Хүүхдийнхээ ам, хамрыг жамц давстай усаар зайлж хэвшээрэй

$
0
0

18cac0f910d967e2dc83d47482553462_x3Сурагчдын амралт дуусаж хичээл орсонтой холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна. Та:

Бага насны хүүхдийг гэрийн нөхцөлд шим тэжээлтэй, орц баялаг хоол, хүнсээр хооллох

30 минутаас илүү хэмжээгээр дэлгэц үзүүлэхгүй байх

Гэр орондоо агаар сэлгэлт сайн хийх

Гэрийн дотоод орчны агаарт анхаарал тавих

Өдөрт 8-аас багагүй цаг унтуулж байх

Хэт их хичээл хийлгэж ядраахгүй байх

Дулаан хувцаслаж, амны хаалт тогтмол хэрэглэх

Сурагчдыг ирэхээс өмнө болон завсарлагаанаар агаар сэлгэлт хийх

Авто замтай аль болох ойрхон зорчихгүй байх

Орой гэртээ ирэх үед гарыг нь сайтар угаалгаж, ам, хамрыг нь жамц давстай усаар зайлж байх хэрэгтэй.

Эх сурвалж: НЭМҮТ

Хүүхдүүдтэйгээ хамт аялах тэдний сурлагад эерэг нөлөө үзүүлдэг

$
0
0

Roadtrip_with_Kids_ellaslist

АНУ-ын Оюутан, залуучуудын аялал жуулчлалын холбооноос багш нарын дунд явуулсан нэгэн шинэ судалгаанд хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт аялснаар сурлага нь сайжирдаг болохыг нотоллоо. Тодруулбал судалгаанд оролцсон багш, сурган хүмүүжүүлэгчдийн 74 хувь нь хүүхдүүд аялалд явах нь тэдний сурлага, амжилтад эерэг нөлөө үзүүлж, бие даасан байдал, өөртөө итгэх итгэл, шинийг сурах эрмэлзлийг нэмэгдүүлдэг хэмээсэн байна. Түүнчлэн аялал нь хүүхдийн дээд боловсрол, карьерт эерэг нөлөөтэй болохыг нэмж дурдсан ба цаашлаад зөвхөн сурлага төдийгүй бусадтай харилцах харилцаа, дасан зохицох чадвар, мэдрэмжтэй байдалд нь өндөр ач холбогдол үзүүлдэг болохыг онцолжээ.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах ЗӨВЛӨМЖ хүргэж байна…

$
0
0

9062

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ОБЕГ-аас хүргэж байна.

ТҮЛЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ

• Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
• Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
• Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
• Зуухны тагийг заавал түгжиж байх,
• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлэрэй.

ХААЛГА

• Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,
• Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
• Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах

УНАХААС СЭРГИЙЛЭХ

• Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх
• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
• Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх
• Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй.

ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЭХ

• Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх

ЗАРИМ ЗҮЙЛСИЙГ ДАЛД ХИЙ

• Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,
• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх
• Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах
• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх
• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,
• Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Учир нь хүүхэд түүнээс татахад дээр байгаа зүйлс хүүхдийн дээрээс унаж болзошгүй.

ГЭРИЙН ТАВИЛГА

• Гэрийн тавилгын шургуулгыг хүүхэд онгойлгож гар, хуруугаа хавчуулахаас сэргийлж түгжээ хийх
• Бага насны хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гэрийн тавилга сонгон авахдаа хүүхэд гэмтээх хурц ирмэг, өнцөггүй тавилга сонгох
• Ханын шүүгээ, номын тавиур зэргийг унахаас хамгаалж сайтар бэхлэх
• Телевизийг аль болох нам байрлуулах нь зүйтэй. Мөн хүүхэд түлхвэл ард нь түшлэг болохуйц зүйлд ойр байвал тохиромжтой.

ХОРДЛОГООС СЭРГИЙЛЭХ

• Угаалга цэвэрлэгээний бодисууд, эрвээхэй болон шавж, мэрэгчийн хор, эм, витаминууд, жирэмсэн үедээ ууж байсан төмрийн бэлдмэл зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна онцын шаардлагагүй зүйлсийг гэртээ хадгалахгүй байхыг зөвлөж байна. Ямар ч эмийг хүүхэд их хэмжээгээр хэрэглэвэл аюултай гэдгийг мартаж болохгүй.
• Цүнхэнд ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, зарим тохиолдолд эм авч явдаг тул цүнхээ хүүхэд хүрэхээргүй газар тавьж байгаарай.
• Бага насны хүүхдээ хоолны хордлогоос сэргийлж задлаад удсан болон муудсан байж болзошгүй хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй. Мөн уксус цуу зэргийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалахаас гадна аль болох гэртээ байлгахгүй байх нь илүү найдвартай.

TОГЛООМ

• Хүүхдээ хамгийн аюулгүй тоглоомоор тоглуулаарай:
• Хүүхдийн тоглож байгаа тоглоом нь янз бүрийн хэлхсэн эрхи маягийн чимэглэлгүй, товчгүй, хүүхэд амандаа хийж болох жижиг хэсгүүдгүй байх,
• Хүүхэд амандаа хийвэл уусдаггүй, будаг гардаггүй байх,
• Хэт хүнд байж болохгүй. Хүүхэд тоглож байхдаа өөр дээрээ унагахад гэмтэл үүсгэхээргүй хөнгөн байх
• Хурц ирмэг өнцөггүй байх
• 20 сантиметрээс урт уяагүй байх
• Хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт таарсан байх
• Хүүхдийн хүзүүг ороож хүрэхгүй хэмжээтэй урттай байх

ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН

• Та хүүхдэдээ гудамж талбайд явахдаа автомашин ойролцоо болгоомжтой байх, зам хөндлөн гарахдаа гарцтай газраар гарахыг зааж өгөхийн зэрэгцээ байнга хөтөлж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санхүүгийн боловсрол олго

$
0
0

3454538825346711516_900_x_542

“…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороолол руу дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оров. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг, эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь чихэр жимс аваад идчихсэн. Хүн эцэг, эхтэйгээ мөнх амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсэж байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ 100 мянга гаруй ам.доллартой болсон байжээ…” хэмээн “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлдэг. Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Манай улсад жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлгээд байж болдог. Тэр байтугай 30 гарсан хэрнээ эцэг, эхтэйгээ хамт амьдраад явж л байна. Гэтэл зах зээл хөгжсөн орнуудад эцэг, эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг. Энэ нь хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмд дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга аж. Тиймээс та ч гэсэн үр хүүхдийнхээ ирээдүйг сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тулд мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал.

Зөв хөрөнгө оруулалт хийвэл баяжина

Монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэхэд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан хүүхэд тань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэддэг. Тэгвэл америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банкинд хадгаламжийн данс нээж өгдөг. Энэ нь зүгээр нэг төмөр хайрцагт мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнх орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болдог, мөнгөний үнэ цэн юу болохыг мэдэж, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна. Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна. Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ.

Засгийн газрын мэдээ

Хүүхдийнхээ анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд тус болох дасгал болон тоглоомууд

$
0
0

little-blog-post

Сэтгэл судлаач Светлана Загебайлова ямар төрлийн хүүхдийн тоглоом болон дасгалууд нь хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадварыг хөгжүүлэхэд тусалдаг талаар зөвлөгөө өгч байна.
Гэртээ тоглож болох тоглоомууд:

1. Хүүхдийнхээ толгой дээр хөнгөн жинтэй ном тавиад унагаахгүйгээр 30 секунд болгох. Харин одоо түүнийг гараа хөдөлгөхийг, өрөөн дотуур явахыг, өлмий дээрээ зогсохыг, нэг хөл дээрээ зогсохыг хүсээрэй.
2. Ширээн дээр машины түлхүүр, чихэр, тоглоом гэх мэт эд зүйлсийг тавиад дараад нь тэдгээрийг хураагаад ямар төрлийн эд зүйлс байсныг таалгах, эсвэл түүнийг нүдээ аньсан хойгуур аль нэг зүйлсийг авч ямар зүйл байхгүй байгааг таалгах.
3. Гэрэлтдэггүй уут аваад түүн дотор хүүхдийнхээ тоглоомноос хийгээрэй. Хүүхэд чинь уутанд гараа оруулаад харахгүйгээр ямар зүйл болохыг нь таах ёстой.

4. Зурагтай ил захидал эсвэл том зурагтай сэтгүүлийн хуудаснаас хэд хэдийг дундуур нь хуваагаад хүүхдээсээ тус зургийг эвлүүлж өгөхийг хүсээрэй.
5. Энэхүү тоглоом нь тэвчээр муутай хүүхдүүдэд их ашигтай. Сонирхол татахуйц хэдэн зураг сонгоод хүүхэддээ тоглоомын дүрмийг тайлбарлаж өгөх. Хүүхэддээ зургийг дарааллаар нь харуулахад хүүхэд зургийг нэрлэнэ, гэхдээ чамайг 3 хүртэл тоолсны дараа хариулах ёстой. Хэрвээ хүүхэд зургийг зөв, хамгийн гол нь хугацаандаа хэлсэн тохиолдолд хүүхдээ урамшуулж шагнах хэрэгтэй. Энэхүү тоглоом нь хүүхдэд хэрхэн тэвчээртэй, тайван болохыг сургадаг.

Гадаа гудамжинд тоглож болох тоглоомууд:
1. Хүүхэд бөмбөгийг дээш шидээд, бөмбөг хөөрч байх тэр агшинд амжиж хэд хэдэн удаа алгаа таших.
2. Хүүхэддээ ямар нэгэн хөдөлгөөн үзүүлэхэд хүүхэд чинь түүнийг давтах ёстой, ингэж давтангуутаа дараагийн хөдөлгөөнийг хийхэд та давтах гэх мэтээр үргэлжилнэ. Хөлөө дэвсэхэд нь та хөлөө дэвсэлж дуурайгаад дуусангуутаа толгойгоо гилжийлгэхэд хүүхэд чинь дуурайх гэх мэтээр.
3. Өнгө өнгийн дарцагууд бэлдээд улааныг өргөхөд хүүхэд чинь суух, цэнхэрийг өргөхөд хөлөө дэвсэх, ногооныг өргөхөд доороо үсрэх, шарыг өргөхөд доошоо суух гэх мэтээр.

4. Гудамжинд алхаж явахдаа хүүхдээсээ 10 улаан машин, 3 ачааны машин, 2 цагдаагийн машиныг олж харахыг хүсч болно. Бас шувуу жиргэх, нохой хуцахыг хүүхэд чинь дуурайж тэдний үйл хөдлөлийг давтаж бас болно шүү.
Анхаарал төвлөрүүлэх чадвар муутай хүүхдүүдэд тусгай дүрэм дээр суурилагдсан, хэм хэмжээг ойлгуулж болох бүх төрлийн тоглоомууд ашигтай. Иймэрхүү тоглоомуудад бүх төрлийн эвлүүлдэг тоглоом, лото, домино зэрэг ордог. Гэхдээ энэ бүгдэд эцэг эхчүүд та бүхэн маш тэвчээртэй хандах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.


Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ дархлааг хэрхэн ДЭМЖИХ вэ?

$
0
0

03_sqDyxQo

Хүйтний улиралд хүүхдээ ханиад, томуунаас сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд хэрхэн чийрэгжүүлэх талаар дараах  5 зөвлөгөөг хүргэж байна.

- УСААР ЧИЙРЭГЖҮҮЛЭХ

Хүүхдийг зургаан сар хүртэл өдөр бүр усанд оруулж байх хэрэгтэй. Харин нэг нас хүртэл өнжөөд нэг, түүнээс дээш бол багадаа долоо хоногт хоёр удаа усанд оруулах нь зүйтэй. Халуун дулааны хүчээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо эрчимждэг. Хүйтэн усны үйлчилгээ нь судасны гимнастик гэсэн үг. Хүйтэн зүйлд агшиж, өргөсөж байна гэдэг дасан зохицох чадвар сайжирдаг. Мөн усан чийрэгжүүлэлтэд бэлэн халгайн ханд, шилмүүс, давсны гэх мэтчилэн олон төрөл бий.

- ХАР ЦАЙ

Уснаас гадна хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулвал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цай яг яаж чанадаг түүгээрээ л чанана. Ингээд хар цайндаа 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа гээд нэг курс нь 5-6 удаа байхад болно.

- ЯСНЫ ШӨЛ

Шөлний хувьд хонины хавтгай яснаас шөл гаргаж авахыг зөвлөж байна. 14 хоногт нэг гээд 3-4 удаагийнх нь нэг курс болдог. Ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

- ИЛЛЭГ

Хүүхдэд иллэх хийхдээ чээж, нуруу, гар, хөлийг нь дээрээс нь доош нь чиглэлээр илдэг. Иллэг нь судас өргөсгөж, цусан хангамжийг сайжруулж, дархлаа сайжруулахад сайн нөлөөтэй. Сард нэг долоо хоног л хийхэд болно. Иллэгийг зөвхөн нярай гэлтгүй бүх насны хүүхдэд хийж байх хэрэгтэй. Оливын тос, шар тос, сүүлний тосоор иллэг хийхэд харшил өгөхгүй, олон төрлийн ач холбогдолтой.

- НОЙР

Орой 21 цаг гэхэд л хүүхдээ унтуулж байх хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог. Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтах шаардлагатай. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдээ тогтмол цагт унтуулахад хүндрэлтэй байдаг талаар эцэг эхчүүд учирладаг. Тэгвэл тогтмол цагт унтуулж сургахын тулд бүдэг гэрэл, анхаарал сарниулах дуу чимээгүй болгон орчинг нь бүрдүүлэх хэрэгтэй.

Хүүхэд хүмүүжилдээ сөргөөр нөлөөлөхүйц контент үзэхийг нь хэрхэн болиулах вэ

$
0
0

What_Role_Does_Television_Play_in_Child_Development

Сүүлийн үед хүүхдүүд интернэт орчинд чөлөөтэй нэвтэрч, элдэв төрлийн контентыг ямар ч хараа хяналтгүй үзэх болсон билээ. Хэдийгээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ интернэт орчинд үзэж буйд хараа хяналт тавихыг хичээдэг ч төдийлөн үр дүнтэй байдаггүй. Тэгвэл хүүхдийн үзэж буй контентод хяналт тавих боломжтой болж байна. Учир нь, технологийн компаниуд  гэр доторх дижитал төхөөрөмж бүрийг хянах утасны программ зохион туршиж эхлээд байна. Тухайлбал, “Koala Safe” программ болон “Ikydz” төхөөрөмжийг нэрлэж болох юм. Эдгээр нь сүүлийн үед Европын орнуудад ихэд дэлгэрч байгаа бөгөөд “Wifi router”-тэй холбосноор утас, зөөврийн компьютер, таблет зэргээс хүүхдийнхээ юу үзэж байгааг хянах боломжтойгоос гадна зарим төрлийн контентыг үзэх боломжгүй болгож болгодог аж. Гэхдээ заавал олон янзын төхөөрөмж, программ ашиглалгүйгээр хүүхдийнхээ үзэж буй зүйлст хяналт тавих хэд хэдэн зөвлөмжийг мэргэжилтнүүд мөн онцолж байна.

Тухайлбал,

Хүүхдүүдтэйгээ  интернэтийн сөрөг нөлөөллийн талаар ярилцах

Хувийн мэдээллийнхээ талаар интернэт орчинд дэлгэж болохгүй, төлбөрийн карт, хувийн мэдээлэл, нууц код шаарддаг контент руу нэвтрэхгүй байх, баримт бичиг татаж авч болохгүй гэдгийг сайн хэлж ойлгуулж байх хэрэгтэй аж.

Хүүхдээ хувийн компьютер ашиглахыг нь бүү зөвшөөр

Хүүхдээ өөрийнхөө өрөөнд хувийн компьютер болон таблет ашиглахыг битгий зөвшөөрөөрэй. Хэдийгээр таблет, компьютер ашиглахыг хориглож болох ч ухаалаг утсанд хяналт тавина гэдэг амаргүй. Тиймээс шөнийн цагаар “Wifi”  төхөөрөмжөө унтраах нь хамгийн зөв шийдэл гэнэ шүү.

Интернэт түүхийг нь шалгаж байх

Хүүхдийнхээ утас, таблетаас нь ямар мэдээлэл голчлон үзэж байгааг нь шалгаж байх хэрэгтэй аж. Гэхдээ аль болох өөрт нь мэдэгдэлгүйгээр. Хэрэв таныг шалгаж байгааг мэдвэл, нэвтэрсэн сайтуудаа устгаж магадгүй юм.

children bad content-н зурган илэрц

 “Facebook”, “Instagram”, “Snapchat”, “MySpace” зэрэг нийгмийн сүлжээнд найзууд болох

Хүүхэдтэйгээ нийгмийн сүлжээнд найзууд болсноор тэднийг юу хийж байгааг нь харах боломжтой.

Товчлол, түгээмэл хэрэглэгддэг кодын талаар мэдээлэлтэй байх

Цахим орчинд өсвөр насныхан товчилсон үгээр хоорондоо харилцах, код болон нэр томьёо ашиглаж, ойлголцох тохиолдол түгээмэл  байдаг. Тиймээс эцэг эхчүүд сүүлийн үед өсвөр насныхан, залуусын дунд тренд болж буй товчилсон үг хэллэгийн талаар байнга судалж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.\

children bad content-н зурган илэрц

Цахим тоглоом тоглохыг хориглох

Зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч цахим тоглоом тоглодог. Цахим тоглоомоор дамжуулан хувийн мэдээлэлээ алдах, янз бүрийн хүмүүстэй найз болох магадлал өндөр байдаг учраас энэ төрлийн тоглоом тоглохыг хүүхдэдээ аль болох зөвшөөрөхгүй байх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж:https://www.bbc.com/news/business-47853554

Виртуал ертөнцөд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, сэтгэцийн эмгэг туссан хүүхэд олширч байна

$
0
0

auyl

Хүүхэддээ юу үзүүлж, сонсгох нь эцэг эхчүүдийн хувийн асуудал, телевиз, радиогоор ямар нэвтрүүлэг бэлтгэж, интернет, сошиал орчинд юу түгээх нь контент үйлдвэрлэгчдийн эрх төдийгүй олон үзэгч татаж, хандалтаа өсгөх маркетинг бизнесийн амин чухал асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

Гэвч тэдгээр мэдээ мэдээлэлд ямар ч цензур байхгүй бол, түүнээс болж хэн нэгэн хохирч сэтгэлзүйн асуудалд орж, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж сэтгэц эмгэгтэй болж байвал яах вэ? Тэдгээр хохирогч нь Хүүхдүүд байвал яах вэ?

Монгол Улсад 0-18 насны 1,2 сая хүүхэд бий. Гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Хүүхэд, өсвөр үе, залуусын юу сонсож, юу үзэж байгааг эцэг эхчүүдэд цахим орчинд хянах боломж хэр хангагдсан байгаа вэ?

⛳ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд мансуурах, газ, цавуу үнэрлэх аргыг интернэтээс үзэж сурсан нь манай судалгаагаар тогтоогдож байна.

⛳ Саяхан интернетээр түгсэн “Момо” хэмээх зураг, видео үзсэн хүүхдүүд шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх, хашгирах, тайван биш болох зэргээр Цочролын дараах стрессийн эмгэгтэй болсон тохиолдлууд гарсан.

⛳ Сошиал орчинд бусдыг элдэв муу хараалын үгээр доромжлон гутаах байдал, хүчирхийллийн видео бичлэгүүд нээлттэй түгдэгээс болж сургуулийн хүүхдүүд дуурайж бие биенээ хэл амаар доромжлон харьцах нь ердийн харилцааны хэм хэмжээ болж байгаа эмгэнэлтэй дүр зургыг та хүүхдүүдийнхээ сургууль, анги хамт олны орчноос бодитойгоор харж байгаа.

⛳ Комьютер, гар утасны тоглоомонд донтохоос гадна нүүрний ном, инстаграмм, youtube-д донтож хийсвэр виртуал ертөнцөд амьдардаг хүүхэд залуусын тоо эрчимтэй өсөж, түүнээс үүдэн “Сэтгэлзүйн хүнд асуудалтай, сэтгэцийн эмгэг” туссан хүүхдүүд олширч байна.

Иймээс бидний хойч үеийн “Сэтгэлзүйн сайн сайхан байдал (Psychological well-being), Cэтгэцийн эрүүл мэндэд (Mental health)”, хүмүүжил төлөвшилд хүчтэй нөлөөтэй цахим орчны аюулгүй байдлын үүднээс “Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжил зүйн Үндэсний Хүрээлэн”-гээс дараахи уриалгыг гаргаж байна;

1. Харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгодог газар, цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба, хүүхэд, гэр бүлийн төлөөх төрийн байгууллагуудад хяналтаа эрчимжүүлэхийг; (Үүнд: Эцэг эх, асран хамгаалагч нарт “Эцэг эхийн хяналт”-ыг хэрхин тавих зөвлөгөөг бэлтгэн хүргэх)

2. ФМ Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон үүрэн холбооны операторуудад мэдээллээ ялгаж дамжуулах “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын механизмыг бүрдүүлэх;

3. Ютүб, фэйсбүүк сувгуудыг ашиглан цахим орчинд контент үйлдвэрлэгчид, түгээгчид нийтлэж буй мэдээлэлдээ насны хязгаарлалт, анхааруулгыг өгч, эцэг эхийн зөвшөөрлөөр үзэх сануулгыг тавьдаг болохыг; (Энэ тал дээр Цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын дэмжлэг үгүйлэгдэж байна)

4. Хүмүүний эцэг эх болсон Эцэг эх, асран хамгаалагчиддаа үр хүүхдийнхээ нүдийг гаж буруугаас, хүүхдийнхээ чихийг хүчирхийлэлээс, хүүхдийнхээ сэтгэлийг муу муухай бүхнээс хамгаалах хяналтаа нэмэгдүүлэхийг уриалж байна.

Монголын Сэтгэл зүй, Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэн

Бага насны хүүхдийг хооллохдоо зажилж өгснөөр тэдэнд нян халдаадаг

$
0
0

Baby being fed

Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75 хувийг авах нь. Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд “С” аминдэм 25 мг байдаг бол өвлийн төмс, эсвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12 мг хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотолжээ. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулахаас гадна калийг хамгийн ихээр агуулдаг.

Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог байна. Төмсний шүүс “C” амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохицуулан, өвдөлтийг намдаадаг.Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түүхий төмс ид. Үүнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг аж.

Төмсийг зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.

Төмсийг чанах явцад “B” аминдэмийн 30% нь шөлөнд уусдаг бол харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг байна. Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадгалж үлддэг аж.

Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

$
0
0

69hooхэ

Арваннайм хүртэлх насны 10 мянган хүүхдээс авсан судалгаагаар 30 хувь нь ямар нэгэн хэмжээгээр түгшиж зовнисон байдалтайгаар гарчээ. Тэдгээрээс 80 хувь нь хугацаанд нь ямар ч эмчилгээ хийлгэж чадаагүй байна.

Ийм байдал үүсдэг шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ хэт их түгшүртэй байна гэдгийг мэдэж чаддаггүйтэй холбоотой гэнэ. Зарим нь тэднийг энгийн гэдэс өвдөлттэй андуурч орхих нь бий. Тэгвэл хүүхдэд тань түгшүүрийн шинж байгаа эсэхийг анзаарч, туслахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд түгшиж байгаа ч юу болоод байгаагаа мэддэггүй

17532065-image-crop-1080x1147-1581599310-728-ad1918447c-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

Түгшүүр төрсөн үедээ хүүхдүүд гэдэс өвдөж байна гэж байнга хэлдэг. Учир нь энэ үед үнэхээр таагүй мэдрэмж төрдөг байна.

Энэ бол стрессийн урвалын нэг юм. Энэ бол таны бие ямар нэгэн таагүй асуудал үүссэнийг илтгэх хариу дохио өгч байна гэсэн үг. Учир нь хүүхэд сэтгэл санаанд нь юу болоод байгааг  ойлгохгүй болохоор биед илэрч байгаагаа л эцэг эхдээ хэлдэг байна.

Түгшүүрээс болж илрэх бусад шинж тэмдгүүд

17532115-image-crop-936x983-1581599025-728-8165bb4cbf-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

  • Тэд өөрийн хүчиндээ итгэхгүй болно. Тэд төгс төгөлдөр рүү тэмүүлж, ямар нэгэн сайн зүйл хийж чадахгүй бол эцэг эхээсээ өмнөөс нь үүнийг хийж өгөхийг хүснэ. Мөн тэд байнга уучлалт гуйх юм уу танаас сайшаал магтаал авах, өөрийнхөө үйлдэл зөв гэдгийг батлахыг хичээнэ.
  • Өлсөх нь багасна. Учир нь түгшүүрийн шинж түүний хоол боловсруулалтыг удаашруулдаг.
  • Ядраад байна гэх боловч унтах гэж зовно.
  • Толгой нь өвдөх, бүлээрэх, амьсгалахад хүнд болох, цээжээр хөндүүрлэх, толгой эргэх, чичрүүдэс хүрэх зэрэг нь түгшүүрийн шинж тэмдэг байж болно.
  • Уцаарлангуй, уйланхай болж, элдэв ааш гаргана.
  • Анхаарал нь төвлөрөхөө больж, тайван бус байна.
  • Байнга л санаа зовнино. “Хэрвээ тэгвэл яах вэ?” гэсэн утгатай асуулт их тавьж, холын ирээдүйд санаа зовж эхэлнэ. Түүнчлэн осол сүйрэл, эсвэл эцэг эхээ алдартай холбоотой тодорхой айдас хүйдэс улам нэмэгдэнэ.
  • Эмзаг болж, бусдын асуудлыг өөр дээрээ тусгаж авдаг болно.
  • Байнга зууралдаж, ганцааранг нь үлдээхэд дургүй болно.

Юу түгшүүр төрүүлдэг вэ?

17531865-57574510-90b0703867fe3d4f59bd44200af9148b5587534d-1500-1-1581661089-728-73e0f32f36-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

6 сараас 3 нас хүртэлх насны хүүхдүүд ихэвчлэн салж хагацахтай холбоотой түгшүүртэй байдаг. Тэд байнга зууралдах дуртай болж, эцэг эх нь явах юм уу сургууль цэцэрлэгт нь үлдээх үед уйлдаг болно. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд амьтан, шавж, байгалийн гамшиг, цус, харанхуйтай холбоотой тодорхой айдас хүйдэстэй болдог.

Мөн шинэ сургууль, цэцэрлэгт орох юм уу хяналтын ажил, шалгалттай холбоотой стрессээс болж нийгмийн харилцааны түгшүүр бий болдог. Хэрвээ таны хүүхдүүдэд дээрх шинж тэмдгүүдээс илэрч байвал айдас хүйдэс, түгшүүрт автсан хүүхдүүддээ туслаарай.

17532165-image-crop-667x909-1581411935-728-4fff700824-1584001501 Хүүхэд түгшсэн үедээ “Гэдэс өвдөж байна” гэж хэлдэг

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>