Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ

$
0
0

5635

Сайн байгаана уу. Намайг Хао Гуан Цай гэдэг. Би хүүхдийн зохиолч болохоор гадуур явахдаа ихэвчлэн хүүхдүүдийн үйл хөдлөл үг яриаг ажиглах дуртай. Нэг удаа хоол идэхээр сууж байтал хажуу ширээнд 6 настай, 4 настай 2 хүүхдээ дагуулсан ээж ирж суулаа. Удсан ч үгүй 2 хүү нэг жижигхэн машин булаацалдан маргалдаж эхлэв. Энэ үед ээж ахад нь хандаж
- Гадуур гарч хоол идэж байхад битгий хэрэлдэж муудаж бай гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Гэтэл хүү нь
- Гэхдээ тэр миний машиныг булаагаад авчихлаа шүү дээ
- Тэгээд чи дүүдээ өг л дөө.
Энэ үед тэр хүүхэд маш чухал асуулт асуусан юм.
- Яагаад түүнд өгөх ёстой гэж ? Ээж нь хамгийн түгээмэл хариулт болох
- Яагаад гэвэл чи том. Ах хүн чинь дүүгээсээ том болохоор дүүдээ өгдөг юм гэж хэлтэл тэр хүүхэд маш хурдан бодонгуутаа
- Ах хүн дүүгийнхээ авах гэснийг өгөх естойн бол миний бүхий л амьдрал өнгөрөө юм бишүү ? Би дүүгээсээ дүү болно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ирээдүйн бүх юмаа дүүдээ өгөх ёстой юу? Энэ хүүхдийн хэр хол харж байгааг мэдэж байна уу? Энэ хэрээр далавч нь хэр том байгааг харж болно. Гэтэл ээж нь нүднийхээ өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг л хурдхан шийдэхийн тулд хүүдээ
-За чи одоо машинаа дүүдээ өгөхгүй бол би энэ хоолны газрын эзэнийг дуудаад чамайг аваачиж хүний махан бууз хийж болно гэж хэллээ шүү!
Ингээд энэ асуудал дууслаа. Гэвч энэ хүүхэд энэ явдлаар юу сурав? Асуудлын гол энд л байна.

Бид нар хүүхдээ амжилттай биеэ даасан хүн болж өсөөсэй, далавч нь том байгаасай, өндөрт нисээсэй гэж боддог мөртлөө, боломж гараад яг хүүхэд нь далавчаа жоохон томруулах гэхээр нь яршиг төвөг үүсэхээс болгоомжлоод бариад боочихдог. Гэтэл энэ далавч бариад боочихоор яг дээр үед Хятадууд эмэгтэй хүүхдийнхээ хөлийг боогоод томруулдаггүй байсан шиг нэг боочихоор дахиж томордоггүй. Би одоо та нарт хүүхдийн далавч хэр том байж болох тухай бодит түүх ярьж өгье л дөө.

Нэгэн охиныг Катерин (Katherine Commale) гэдэг. 2006 онд тэр дөнгөж 5 настай байсан. 2006 оны 4 сарын 6 нд тэр ээжтэйгээ хамт ТВ-ээр Африкт хийсэн сурвалжлагын тухай нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Нэвтрүүлгээр Африкт 30 секунд тутамд нэг хүүхэд нас барж буй тухай ярьтал Катерин буйдан дээрээ суугаад 1,2,3… гээд тоолж эхэлсэн. Тоолоод 30 хүрэнгүүт тэр чичирч эхэлжээ. Энэ үед ээж нь Катерин юу болов яасан бэ? гэж асуухад
-Ээжээ дөнгөж сая Африкт нэг хүүхэд нас барчихлаа гэв. Хэрвээ энэ үед нөгөө урд дурдсан “хүний махан бууз” ээж байсан бол хариулт нь магадгүй
-Африкт хүүхэд нас барахад чамд ямар хамаа байнаа! Мэдрэл чинь зүгээр үү? гэх байсан байх. Гэтэл Катерины ээж охиноо хажуудаа суулгаад хоёулаа яагаад хүүхдүүд нас барж байгаа учрыг интернэтээс харья гээд суужээ. Хайгаад үзтэл гол асуудал нь шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас болохыг олж мэдээд хэлж өгтөл тэгвэл шумуулнаас хамгаалдаг тор байхгүй юмуу гэж асуужээ. Ээж нь түүнд Африк мөнгө байхгүй болохоор тор авч чаддаггүй тухай хэлж өгсөн байна. Ингээд 2 долоо хоног өнгөрсний дараа Катерины цэцэрлэгийн багш ээж рүү нь утасдаад – Катерины хоолны дараах амттаны мөнгө тушаагдаагүй байна гэв. Орой охиноо авахдаа ээж нь
- Катерин чамд цэцэрлэгийн мөнгө багшдаа өгөөрэй гээд бүрэн өгсөн. Чи амттаны мөнгөө төлөөгүй байна. Тэр мөнгийг яасан бэ? гэхэд охин нь
- Тиймээ. Би үүнээс хойш амттан идэхгүй. Би цуглуулж байгаад шумуулнаас хамгаалах тор авна! Хэрвээ энэ үед нөгөө ээж байсан бол – Юуны чинь шумуулнаас хамгаалах тор, зүгээр идэж уух ёстойгоо идээд яв! гэж хэлэх байсан байх. Гэтэл Катерины ээж тэгээгүй, харин дагуулж яваад шумуулны тор авсан. Яаж явуулах тухайгаа хайж интернэт ортол Африк руу шумуулны тор хандивладаг сайн дурын нийгэмлэг байдаг тухай олж мэдээд тэр нийгэмлэг рүү тороо явуултал хэд хоногийн дараа нэгэн талархалын бичиг иржээ. Түүн дээр Катерин манай хамгийн залуу хандивлагч болсонд баяр хүргье гэсэн байв. Бас түүнд хэрэв 10 ширхэг шумуулны тор хандивлавал нэг батламж өгнө гэжээ.
Катерин хэсэг бодож байгаад өөрийнхөө хүүхэлдэй, тоглоом, уншсан ном зэргээ гаргаж ирээд гэрийнхээ урд ширээ тавиад зарахаар шийдсэн байна. Гэтэл хуучин юмсыг нь хүн худалдаж авсангүй. Тэгээд тэр ингэж боджээ. Би батламж авахыг хүсч байхад өөр хүмүүс ч бас авахыг хүсэх байх, ингээд гараараа 10 ширхэг батламж бичээд юм худалдаж авсан хүнд өгөхөөр болов. Гэтэл 2 дахь өдөр нь бүх юмаа зарж чаджээ. Яагаад гэвэл хүмүүст түүний бодож олж, өөрөө зурсан батламж маш өхөөрдмөөр санагдсан учраас энэ охиныг урамшуулахыг хүсэж худалдаж авчээ. Тэгээд охин ээж аавынхаа найзууд гэх мэт хүмүүст хэлж ярьж мөнгө цуглуулж эхэлжээ. Гэтэл яаж ч цуглуулсан мөнгө нь 10 тор авч хүрэхээргүй л байлаа. Гэтэл охин бодож байгаад Билл Гейтст захиа бичжээ. Захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл “Хүндэт Билл Гейтс, Африкийн хүүхдүүд хэрвээ шумуулнаас хамгаалах торгүй бол үхнэ. Гэтэл тэд тор авах мөнгөгүй. Хүмүүсээс сонсоход мөнгөнүүд Таны тэнд их байдаг гэнэ.” гээд түүнд бас нэг батламж зурж захиандаа хийж явуулжээ. Билл Гейтс яасан гээч ? Тэр 3 сая доллар гаргаж энэ охины сайн үйлийг дэмжсэн. Ингэснээр 5 настай Катерин охин Африкийн 1 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн үг. Тэгээд хэрвээ Та Африкт очвол тэнд байгаа олон олон шумуулны торны дотор талаас Катерин охины нэрийг харж болно. Одоо та нар юу гэж бодож байна ? Яагаад гэвэл Катерин охин гэнэн цайлган учраас дэлхий дээрх маш олон юмс маш хэцүү байдаг гэдгийг мэдэхгүй болохоороо ийм том ажил эхлүүлээд амжилттай болжээ гэж бодож байна уу ? Үгүй ! Яагаад гэвэл түүний хажууд байгаа том хүмүүс түүнд тусалсан учраас, эцэг эх нь хүүхдийнхээ далавчийг том болоход тусалсан учраас ! 4 сарын 6нд нэг ийм түүх бий болсон юм бол өдөр болгон хүүхэд бүрт яг үүн шиг мөрөөдөл, хийхийг хүсч буй зүйл гарч байгаа гэж би итгэдэг. Бид хүүхдэдээ анхаарлаа хандуулаад, эдгээр үнэн түүхүүдийг хүүхдэдээ ярьж өгөөд өөрийнх нь далавч хэр том болохыг мэдрүүлэх хэрэгтэй.
Жишээ нь 9 настай Герман хүүхэд Феликс 3 жилийн дотор 1 сая гаруй мод тарьсан. Икбал Масих (Iqbal Masih) хүү 4 настайдаа боолын хөдөлмөрт 6 хүрэхгүй доллараар худалдагдаад 6 настайдаа олон улсын байгууллагын шугамаар аврагдан суллагдаж, суллагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд өөр шигээ 3000 гаруй хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж, 12 настайдаа гэртээ харих замдаа хүүхдийг боолчлогчдод буудуулж нас баржээ. Гэвч энэ мэдээг үзсэн Канадын 12 настай сурагч Грейг (Craig Kielburger) “Би ч бас 12 настай яагаад түүн шиг хүүхдүүдийг чөлөөлөх ажил хийж болохгүй гэж” хэмээн бодсоноор хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлөх нийгэмлэг байгуулж, одоогоор тус нийгэмлэг Африк болон Өмнөд азийн 45 улсад 450 бага сургууль байгуулж, өдөр бүр 45000 нэн ядуу хүүхэд төлбөргүй суралцаж байна. Мэдээж бас Нобелийн шагналт Малала охин байна.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн боловсрол бол хэл яриагаар дамжин бодож сэтгэхэд нь нөлөөлж байдаг. Хэлж ойлгуулах боловсрол бол бодож сэтгэх боловсролын суурь. Бидний ихэнхи эцэг эхчүүд өдөр тутамд хүүхэдтэйгээ ямар ч учир утгагүй бүтэцгүй үг хэллэгээр харьцаж байдаг. Утга учиргүй, бүтэцгүй үг хэллэг гэж юуг хэлээд байна? Зурагт үзэж болохгүй, явж шүдээ угаа, боль наадхаа тавь гэх мэт… Хүүхэд 3 наснаас эхлэн юм унших, сонсох, эргэцүүлэх дадалтай болох үндэс суурь тавигдаж байдаг. Гэвч нэг том асуудал тулгардаг нь 3 настай хүүхэд уншиж чадахгүй. Заавал том хүн уншиж өгөх шаардлагатай. Гэтэл өнөөгийн хүмүүс дэндүү завгүй гэдгээрээ дэндүү залхуугаа халхавчилдаг. Ингээд хүүхдийн хэл яриа, бодож сэтгэх сууриа тавих алтан үе өнгөрчихдөг. Ийм болохоор хүүхдүүддээ аль болох болсон бодит явдал, сургамжит түүх, үлгэр домог ярьж уншиж өгч, мэдэхийг хүссэн, хийхийг хүссэн ажил үйлд нь тусалж дэмжиж байх хэрэгтэй.
Далавчных нь том жижиг хүүхдийн чинь хэр өндөрт нисэхийг шийднэ. Харин хүүхдийн тань далавч хэр ургаж том болохыг эцэг эх та бид шийдэх нь байна шүү.

Хятад хэлнээс орчуулсан Ө.Энхжаргал

5636


Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар

$
0
0

1tzj9zvb5f

1.Санаа бодлоо ойлгуулах чадвар

Орчин үед хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх нь маш чухал бөгөөд аль болох багаасаа ийм болж төлөвших хэрэгтэй. Үүний тулд эцэг эхчүүд хүүхдийнх нь үг чухал гэдгийг бяцхан үрсдээ ойлгуулж өгөөрэй. Ингэснээр хүүхэд хүмүүс намайг сонсдог бас ойлгодог гэсэн ойлголттой болдог тул зоригтой, итгэлтэй ярьж чаддаг болно. Гэхдээ эерэг байдлаар хандах хэрэгтэй бөгөөд асуулт, яриаг нь шүүмжилж, шоолж хэрхэвч болохгүй юм.

2.Анхаарлаа төвлөрүүлэх чадвар

Хүүхдийн сонирхол дороо буурдаг тул анхаарлыг нь сарниулахгүй аргаар хүүхэддээ аливааг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь бичихийг зааж байгаа бол цаасан дээр бичүүлээд байлгүй, самбар дээр ч юм уу, шохойгоор бичүүлж болно шүү дээ. Хамгийн гол нь эцэг эх өөрөө сайн үлгэр болж өгөх ёстой бөгөөд ердөө хэдхэн минут анхаарлаа сарниулалгүй хүүхэддээ бүрэн анхаарч чадвал хүүхэд ч мөн ийм байдлаар төлөвшдөг тул гадуур хамт зугаалж явахдаа ч дуртай машинаар нь жишээ авч өнгө, загвар, хэлбэр зэргийг зааж өгөх боломжтой билээ.

3.Бие даах чадвар

Аль болох эрт өөрөө бүгдийг хийж сурвал хүүхэд тэр чинээгээрээ өөртөө итгэлтэй болохоос гадна сургууль дээрээ байхдаа болон үүрэг даалгавар өгсөн үед төвөггүй бүгдийг гүйцэтгэж чаддаг болох юм. Өөрөө хувцсаа өмссөн үед нь, гутлаа үдэх үед нь, тоглоомоо хураасан үед нь урамшуулж магтаж байгаарай. Алдаа гаргасан үед нь загнаж болохгүй. Аль болох тайван, хүлээцтэй хандаж, боломж гарах болгонд магтаж байгаарай. Тэгж чадвал аажим аажмаар хүүхэд өөрөө бүгдийг хийж сурдаг ажээ.

4.Багаар ажиллах чадвар

Хүүхдэд багаас нь дагах ёстой олон янзын дүрэм байдгийг, мөн тэдгээр дүрмийг дагаснаар бусадтай харилцаа тогтоож чаддагийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Бусад хүүхдүүдтэй тоглож байхад нь хэзээ ч хүүхдээ харьцуулж болохгүй. Оронд нь хүүхэд бүрийг магтаж, сайн байлаа гэж урамшуулж өгөх хэрэгтэй юм.

5.Гадаад хэл

Хоёр хэлтэй болох нь хүүхдийн ирээдүйд тустайгаар зогсохгүй, сэтгэхүй нь задарч, бусад улс орон, соёлын талаар ойлголттой болдог ажээ.

6.Зохион байгуулалт

Хүүхэд хичнээн эртнээс зохион байгуулалттай байж сурна, төдий чинээгээр амьдрал нь хөнгөрөх болно. Хамгийн эхлээд хүүхэдтэйгээ хамт өдөр тутмын төлөвлөгөө гаргах хэрэгтэй бөгөөд аажмаар долоо хоногийн, сарын төлөвлөгөө болгон уртасгаарай. Гэхдээ хүүхдийнхээ чөлөөтэй амарч, тоглох цагийг ажиллаж хөдөлмөрлөх хугацаатай нь уялдуулж өгөх хэрэгтэйг санах нь зүйтэй. Жишээ нь гэрийн даалгавраа дуусгачихаад 3 цаг тоглож болно гэх мэт.

7.Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар

Алдсан оносон үедээ гаргадаг ааш зан хүүхдийн бусадтай харьцах харьцаанд маш том нөлөө үзүүлдэг. Зарим хүүхдүүд тоглоомонд хожигдохоороо уурладаг бөгөөд энэ үед эцэг эх нь бушуухан хүүхдээ дагуулан гэртээ харьдаг. Гэхдээ энэ нь бэрхшээлтэй нүүр тулах бус зугтаах дадлыг хүүхдэд бий болгож орхидог байна. Хүүхдээ амжилт гаргах бүрт магтаж байхын зэрэгцээ алдааг нь ч мөн тоолгүй өнгөрч болохгүй. Ярилцаж, юун дээр алдсаныг нь хамтдаа олж мэдэхийг хичээгээрэй. Бусад хүүхдүүдэд аюултай л биш бол сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь бүү саад бол. Мөн хамгийн гол нь хүүхэддээ юу ч болж байсан хайртай гэдгээ ойлгуулах нь чухал билээ.

Эх сурвалж: www.caak.mn

ХҮҮХДИЙГ БҮРЭГ ИЧИМХИЙ ХҮН БОЛГОДОГ 10 ХЭЛЛЭГ

$
0
0

5738

-Болгоомжгүй хэлсэн ганц л үг таны хүүхдийг бүрэг ичимхий нэгэн болгодог гэдгийг та мэдэх үү?-

Хүүхдээ яаж онц сурлагатан болгох вэ? Мэдээж ангийнх нь сайн хүүхэдтэй харьцуулах. Олон нийтийн газарт орилж хашхираад байгаа хүүхдээ яаж тайвшруулах вэ? Гэртээ очоод алганы амт үзүүлнэ гэж айлгах. Эцэг эхчүүдийн хүүхдүүдээ хүмүүжүүлэх гаргадаг түгээмэл аргуудын нэг бол энэ. Ингээд л том болоод амьдрах чадваргүй нэгэн болоход амаа барихад хүрдэг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ хэлэх үгээ бодох хэрэгтэй. Тэгвэл ээж аавуудын хэлсэн ямар үг хүүхдэд мартагддаггүйг сэтгэлзүйчид жагсаажээ.

Би чиний насан дээр онц сурдаг байсан
Хүүхдэд төрөхөөс нь зургаан нас хүртэл ээж аав нь бүгдийг мэддэг бурхан мэт байдаг. Тэд л хүүхдийнхээ ертөнц хийгээд өөртөө хандах харилцааг бий болгож өгдөг. Эндээс л “Чи миний энд хэзээ ч хүрэхгүй. Чи яаж ч хичээсэн, би чамаас илүү” гэсэн эцэг эхийн хүүхэдтэй өрсөлдөх гэсэн хандлага ажиглагдах нь бий. Ийм нөхцөлд өссөн хүүхэд амьдралынхаа туршид өөрийгөө сайн гэдгийг батлахыг хичээдэг. Мэдээж та хүүхдээ тодорхой зорилгод хүрээсэй гэсэндээ хүүхдийнхээ сэтгэл зүйг ингэж бэлддэг байх. Харамсалтай нь хүн өөрийнхөө чадахгүй зүйлд хүрэх гэж хичээсээр эцэст нь аав ээж нь тэднээс илүү гэдгийг мэдрээд цөхрөнгөө бардаг. Мөн хүрсэн амжилтдаа хэзээ ч баярладаггүй, эцэг эх нь амжилтыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л өөрөөрөө бахархах мэдрэмжтэй болно.

Тооройхон, тахиахан минь
Ээж аав нар хүүхдүүдээ өхөөрдөөд янз бүрээр дуудах нь бий. Үүнээс болж хүүхэд тань өөрийгөө хүссэн болгон тоглож болдог тоглоом шоглоом шиг л санах болно. Амьдралынхаа эхний жилүүдэд хүү, эсвэл охин тань таны өхөөрдөн хэлсэн үг бүхнийг шүүмжлэлгүйгээр хүлээн авч, танд итгэнэ. Хүүхдэдээ “чамд тусламж хэрэгтэй юм байна, би чамд тайлбарлаж өгье” гэхийн оронд тэнэг мангараар нь дуудвал хүүхэд яг л тиймээрээ хүлээн авна. Энэ мэтчилэн санамсаргүй хэлсэн нэр хоч, өхөөрдсөн нэр хүртэл хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахад нөлөөлдөг.

Туяа шалгалт дээрээ онц авч байхад чи сайн аваад байхдаа яах вэ дээ
“Туяа чамаас илүү” гэсэн хүүхдээ бусадтай харьцуулсан үг хүүхдэд их хүндээр тусдаг. Хүүхдийг ангийнх нь хүүхэд, ах, эгч дүү, хамаатан садан гээд өөр нэгэнтэй харьцуулах үед таагүй санагдаж, дараа нь тэр хүнээ өөрийн эрхгүй үзэн ядаж эхэлдэг байна. Том болсныхоо дараа ч тэр өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй.

Чамайг ингээд байвал хайрлахаа больчихно шүү
Эсвэл чамайг тэгэх юм бол, ингэх юм бол хайрлана шүү ч гэдэг юм уу. Энэ хэллэгийн дараа хүүхэд байдаг чадлаараа зөв хүүхэд байхыг хичээж, өөрийнхөө хүсэл сонирхлыг ч умартахад хүрдэг. Ингээд л өөрийн гэсэн хувь хүн үгүй болдог байна. Том болоод тэд “Хүмүүс намайг хайрлахын тулд би ингэх ёстой, надад өөрийн гэсэн хүсэл байхгүй, бусдын хүсэл хэрэгцээг хангах ёстой” гэсэн ойлголттой болдог.

Намайг битгий шившиг болгоод бай
Өөрөөр хэлбэл “Чи бол миний гутамшиг” гэж хэлж байгаагаас ялгаагүй юм. Ийм үг байнга сонссон хүүхэд бусдын анхаарлаас гарахыг хичээн нуугдаж, хаагдмал болж эхэлдэг. Түүнд хэн нэгний гутамшиг болохоос өөр сонголт байхгүй мэт санагдана.

Чи яг л аав (ээж) шигээ юм
Эхнэр нөхөр хоёр хамтын амьдралдаа бие биеийнхээ өөтэй талуудыг олж харчихаад хүүхдээ юм л бол эхнэр, нөхрийнхөө дутагдалтай талыг дууриасан гээд гоочлоод байвал мөн л сөрөг нөлөөтэй. “Аав шигээ зөрүүд юм” аа гээд л ээж нь хэлж байвал аав нь муу хүн, ярилцаж болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө. Мөн “Хүүтэй байснаас охинтой байсан нь дээр байж” гэх мэтээр хэлээд байвал хүүхдийн сэтгэлийн гүнд юм үлдэнэ.

Хоолоо гүйцэд идэхгүй бол бие султай, тэнэг болно
Өвөө, эмээ нар хамгийн их хэлдэг үг. Тэд энэ байдлаар хүүхдүүдээ их идүүлж байгаагаа ч анзаардаггүй. Үүнээс болж хоол хүнсээ хаяхаас айх, илүүдэл жин зэрэг олон асуудал тулгардаг байна.

Үгэнд орохгүй байвал энэ ахад өгчихнө шүү
Ээж аав гэдэг хүүхдийн хувьд үнэ цэнтэй хүмүүс болохоор ийм үг хэллэг хэлбэл “Өөрийнхөөрөө байж болохгүй, бидний үгнээс гарч болохгүй” гэж ойлгогдоно. Ингэээд том болоод хүүхэд юу хүсч байгаагаа мэдэхгүй, бусдын эрхэнд орсон нэгэн болж хувирдаг.

Гэртээ бай
Энэ нь хүүхдийнхээ юу мэдэрч байгааг тоолгүйгээр юу ч хийж болно гэсэн санаа. Ингээд л аав юм уу ээж нь хэдхэн секундын дотор өршөөл үзүүлдэг, шийтгэдэг харгалзагч болон хувирна. Ийм хэллэг байнга сонссон хүүхэд даргатайгаа эв зүйгээ олж чадахүй болдог. Учир нь аав ээжийн оронд дарга гарч ирж, тэр даргаасаа айдаг, шийтгүүлчих вий гэж эмээдэг нэгэн болно.

Чамайг сонсмооргүй, хармаагүй байна, яв үз
“Чи миний амьдралыг баллаж хаясан. Арилж үз. Чи байгаагүй нь дээр байсан” гэж хэлснээс өөрцгүй үг юм. Ингээд хүүхэд эцэг эхийнхээ өмнө маш их буруутай юм шиг санагдаж, аз жаргалд нь саад болсон нэгэн юм байна гэж өөрийгөө бодох болно.

Тиймээс хүүхдэдээ ямар нэгэн хатуу үг хэлэхээсээ өмнө сайтар бодож байгаарай. Томчууд ихэнхдээ сонсож дургүй байдаг шүү дээ. Заримдаа тэднийхээ юу хэлж ярихыг сайн сонс.

Эх сурвалж: aif.ru

Эгчдээ дээрэлхүүлж өссөн хүүхэд илүү хурдан амжилтад хүрдэг

$
0
0

egch_duus

ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйч нартай хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ХАДМУУДАА “АВАХ ЁСТОЙ” ГЭСЭН ХАНДЛАГА СУУЛГАЖ БОЛОХГҮЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 35 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. ХҮҮХДҮҮДЭЭ ӨСГӨХИЙН ХАЖУУГААР АЖЛАА НЭГ Ч ОРХИЛГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ ХҮНЭЭС ГУЙХГҮЙ, БАС ХҮНД ИЛҮҮЧЛЭЭД БАЙХААРГҮЙ АМЬДАРДАГ. НӨХӨР Ч ХАЛАМЖТАЙ. МАНАЙ ГЭР БҮЛД ХАМГИЙН ИХ АСУУДАЛ ДАГУУЛДАГ ХҮМҮҮС НЬ ХАДМУУД. ХАДАМ ЭЭЖ ҮРГЭЛЖ НАД РУУ ЗАЛГАМ ДАРАМТАЛЖ МӨНГӨ АВАХ ЮМ. ЭНЭ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

-Хадмууд тань мөнгө авч байгаа нь та анхнаасаа хадмууддаа өгч сургасан байна гэсэн үг. Тэгээд таныг өгөхгүй болохоор “өгөх ёстой” гэсэн хандлага гаргаж буйгаас хоорондын зөрчил үүсэж байна. Одоо хадмуудтайгаа болон нөхөртэйгөө чөлөөтэй ярилцах хэрэгтэй. Аваад сурсан дадлыг бага багаар өөрчилж болно. Өөрсдийнхөө нөхцөл байдлыг ярьж, тайлбарлаж ойлгуул. Мөнгө өгдөг давтамжаа бага багаар бууруул. Аажимдаа “авах ёсгүй” гэсэн хандлагыг  төлөвшүүл. Гэр бүл гэдэг тусгаар ойлголт. Анхнаасаа хамтран амьдрахдаа л энэ асуудлыг ярилцаж тохиролцоод ойлголцох ёстой байдаг. Өгөх үе байлгүй яахав. Гэх дээ үргэлж авах ёстой гэсэн хандлагыг суулгаж болохгүй.

БҮСГҮЙ ХҮН ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ МАРТАХ УЧИРГҮЙ

-БИ ОДОО 29 НАСТАЙ, ЖИРЭМСЭН МӨРТӨӨ ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨД ӨДӨР, ШӨНӨГҮЙ АЖИЛЛАДАГ. ХАРИН НӨХӨР МААНЬ ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ Ч ТОГТСОН АЖИЛГҮЙ. ӨМНӨ НЬ ТАКСИНД ЯВДАГ БАЙСАН Ч ОДОО ИЧЭЭД ЯВАХГҮЙ ГЭЭД МАШИНАА ЗАРЧИХСАН. ХАМГИЙН ИХЭЭР НАМАЙГ ЗОВООЖ БУЙ ЗҮЙЛ БОЛ ТҮҮНИЙ ХАРДАЛТ. ХАНИЛААД НАЙМАН ЖИЛ БОЛСОН БАЙЖ МИНИЙ ӨМНӨ НЬ ҮЕРХЭЖ БАЙСАН ХҮНИЙГ БАЙНГА ЯРИХ ЮМ. ЧИ ӨМНӨ НЬ ЯВДАЛТАЙ БАЙСАН БОЛОХООР МИНИЙ ХИЙМОРЬ СҮЛД ДОРОЙТОЖ, АЖИЛ ҮЙЛС БҮТЭХГҮЙ БАЙНА ГЭЖ НАМАЙГ ДАРАМТЛАХ ЮМ. БИ ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

-Бүсгүй минь чи өөрийнхөө үнэ цэнийг мартчихсан байна. Таниас болж хийморь сүлд нь доройтож байна гэдэг үгийг хэлээд сууж байх боломжийг нөхөртөө битгий олго. Жирэмсэн мөртөө ажил хийж амьдралаа авч явж байгаа гэдэг нь та өөрийгөө хаячихсан байгааг илтгэж байна. Таны нөхөр ч таниас хамааралтай болчихож. Амьдралд тань үнэхээр ямар ч ач тус хүргэхгүй байгаа бол та түүнгүйгээр сайхан амьдрах боломжтой юм байна. Үнэ цэнээ мэдрүүлэхийн тулд хэсэг хугацаанд тусдаа амьдраад үзэж болно. Жирэмсэн байхад ийм халамжгүй байгаа, бас хардаж байгаа бол цаашдаа бүр л асуудалтай тулгарч мэднэ. Эхлээд та өөрийнхөө үнэ цэнийг мэдэр, дараа нь ойлг у ул. Нөхөртөө ойлгуулж чадахгүй бол орхисон нь зөв болов уу. Ажил хийхээсээ ичиж байна гэдэг их эрх, бас хариуцлагагүй хүний шинж. Гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрч чадах хүн мөн үү гэдэг асуултад та өөрөө хариулаарай.

ТААЛАГДДАГ ОХИНОО ЯАЖ ӨӨРТӨӨ ТАТАХ ВЭ?

-САЙН БАЙНА УУ. БИ 24 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ. ААВ АРХИ УУДАГ, ЭЭЖ МААНЬ ТОГТСОН АЖИЛ ТӨРӨЛГҮЙ Ч ХИЧЭЭЖ МЭРИЙСЭЭР НАМАЙГ ИХ СУРГУУЛЬ ТӨГСГӨСӨН. ХАРИН ОДОО БИ ТОГТСОН АЖИЛТАЙ. САЯХАН НАДАД НЭГ БҮСГҮЙ МАШ ИХ ТААЛАГДДАГ БОЛЛОО. АР ГЭР НЬ НЭЛЭЭД БОЛОМЖИЙН, БОЛОВСРОЛЫН ТҮВШИН НЬ НАДААС ИЛҮҮ. БИД ЗҮГЭЭР НАЙЗУУД Ч БИ ТҮҮНД СЭТГЭЛТЭЙ. ҮҮНИЙГЭЭ ХЭЛЭХ ГЭХЭЭР ТООХГҮЙ БАЙХ ГЭЖ АЙХ ЮМ. БҮСГҮЙЧҮҮД ЕР НЬ ЭР ХҮНИЙ ЮУГ ХАРДАГ ЮМ БЭ?

-Эмэгтэйчүүд сэтгэл гаргаж байгаа эр хүнд л илүү татагддаг. Харин таны хувьд тэр эмэгтэйн сэтгэлийг татах гэж оролдохоосоо өмнө ээжийгээ хайрлахад суралцах хэрэгтэй. Тогтсон ажилгүй хэдий ч таны төлөө хөдөлмөрлөж, сургууль соёл төгсгөсөн ээжийгээ ямар гайхалтай эмэгтэй вэ гэдгийг та ойлгоогүй явна. Ээжийнхээ үнэ цэнийг ойлгодог, ээжийгээ хайрлаж чаддаг эрэгтэй хүн ямар ч эмэгтэйд таалагдах нь гарцааг үй. Ө ө рийнхө ө амьдралыг бас боловсролын түвшингээ голохоосоо урьтаж, өөрийнхөө хандлагыг, үзэл бодлыг анхаарч үзээрэй. Битгий хэлбэр хөө. Бүсгүй хүний сэтгэлийг эд хөрөнгөөр биш үнэн сэтгэлээр л татна шүү дээ.

ЭГЧ МААНЬ БУСАДТАЙ ЭЕЛДЭГ ХАРЬЦДАГ Ч НАДАД ҮРГЭЛЖ МУУХАЙ ЗАН ГАРГАДАГ

-САЙН БАЙНА УУ. БИ 13 НАСТАЙ ОХИН. МАНАЙ ЭГЧ НАМАЙГ БАЙНГА ЗАГНАДАГ. ТЭНЭГ, МАНГАР ГЭЭД Л ҮРГЭЛЖ ДОРД ҮЗДЭГ, БАС ЗАРИМДАА ЮМ АВЧ ЧУЛУУДНА. ТЭГСЭН МӨРТӨӨ ӨӨР ХҮҮХДҮҮД, ӨӨР ХҮМҮҮСТЭЙ ИХ ЭЕЛДЭГ ХАРЬЦДАГ. ЯГ Л ГҮНЖ ШИГ. БИ ЭГЧДЭЭ ХАЙРТАЙ Ч ДАНДАА ГОМДОЖ УЙЛДАГ. ТЭР НАДАД ДУРГҮЙ ЮМ БОЛОВ УУ. БИ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Эгч эсвэл ах нар дүүдээ уураа гаргах нь хэвийн үзэгдэл. Хүн хамгийн хайртай бас дотныхоо хүний дэргэд өөрийнхөөрөө байдаг. Хуримтлагдсан стресс, уур бухимдлаа гаргаж байна гэдэг чамд дург үй эсвэл хайргүйдээ биш юм шүү. Чи өсвөр насны хүүхэд учраас илүү хүндээр хүлээж авч байж магадгүй. Өөр хүүх дүүдтэй илүү сайхан харилцаад чамтай муухай хандаад байна гэдэг хэвийн л зүйл. Эрдэмтэд гэр бүлийн харилцааны талаар нэгэн сонирхолтой судалгааг явуулсан байдаг юм. Үр дүнд нь ямар нэгэн байдлаар ах, эгч нартаа дээрэлхүүлж өссөн хүүхэд амжилтад илүү хурдан хүрдэг гэдгийг тодорхойлсон. Багаасаа зөрчил, маргааныг шийдвэрлэх чадвартай болж өсдөг нь эгчтэй хүмүүсийн давуу тал юм. Эгчийгээ ойлгож хүндээр хүлээж авахгүй байхыг хичээгээрэй.

ЗГМ сонин

Бага насны хүүхдийн хөгжлийн чухал үе шатуудыг анхаар…

$
0
0

5816

Хүүхдийн хөгжил удаашрах: Энд бусад ихэнх хүүхдүүдийн нэгэн адил өсч чадахгүй байгаа хүүхдүүдийн талаар өгүүлнэ. Хүүхдүүд битгий хэл томчуудын бие махбод болон сэтгэцийн чадвахид том хэлбэлзэл, ялгаа байдаг.

Зарим хүүхдүүд үеийнхнээсээ хожуу хэлд, хөлд ордог бол сургуульд орсон хойноо зарим хүүхэд спортод бусдаасаа илүү, зарим нь сурлагадаа сайн гэх мэт зүйлээр ялгаатай өсч байдаг. Хэрвээ хүүхэд хөгжлийн чухал үе шатуудыг дамжихдаа хөгжлийн хувьд арай удаан байвал Та хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, оюуны хөгжлийн хувьд ямар байна вэ гэдэгт анхаарвал зохино.

Хүүхдийн хөгжлийн онцлог үеүүд: Хүүхэд төрсөн цагаасаа насанд хүртлээ хэд хэдэн онцлог үеийг өнгөрүүлнэ. Эдгээр чухал үе шатыг хүүхдийн хөгжил удааширч байна уу, үгүй юу гэдгийг шалгахад ашиглаж болох юм.

Хөгжлийн үе шат Эрүүл хүүхэд Оюун санааны хувьд сэтгэл зовоох хэмжээнд байна уу гэдэгт эргэлзэх хугацаа
Дуу чимээ: Хүүхэд нэрээ дуудахад хариу үйлдэл үзүүлнэ 1-3 сар 4 сар
Янз бүрийн зүйлд инээмсэглэж байгаа эсэх 1-4 сар 6 сар
Толгойгоо даах чадвар 2-6 сар 6 сар
Бие даан суух 5-10 сар 12 сар
Бие даан зогсох 9-14 сар 18 сар
Бие даан явж сурах 10-20 сар 20 сар
2-3 үгтэй өгүүлбэр хэлэх 16-30 сар 3 нас
Нэрээ хэлэх 2-3 нас 4 нас
Өөрөө бие засах 3-4 нас 4 нас
Аюулаас зугатах 3-4 нас нас

Хэрвээ хүүхдэд:

-Хөгжлийн онцлог үе шатууд удаашрах

-Сурлагадаа болон бусад хүүхэдтэй тоглохдоо бэрхшээлтэй байх

-Заавар, зааварчилгааг дагаж мөрдөх чадваргүй байх зэрэг дараах байдлууд илэрвэл мэргэжлийн эмчид хандаарай.

Эх сурвалж: СЭМТ гарын авлага

Хүүхдүүд улам бүр цахимжиж байна

$
0
0

1-5

Америкийн хүүхдийн эмч нарын академ(PAS)-ийн мэдээлснээр нялх хүүхдүүдийн гуравны нэг нь хэл хөлд орохоосоо өмнө смартфон, айпадтай нөхөрлөж байна. Нэг настай 7 хүүхдийн нэг нь эдгээрийг өдөрт дор хаяж нэг цаг хэрэглэж байна гэсэн судалгааны дүнг танилцуулжээ.

Хүүхдүүд ямар хэрэгсэл ашиглаж байгаа, ямар үелзэлтэй долгион дээр ажиллуулдаг, хэр давтамжтай ашигладаг, анх хэдийд ашиглаж эхэлсэн зэрэг үзүүлэлтээр судлахад медиа төхөөрөмжтэй харьцаж буй нэгээс доош насны хүүхдүүдийн тоо гайхашрал төрүүлэм их байжээ.

Тэдний 52 хувь нь зурагт үзэж, дэлгэцэнд хүрч, удирдлагаар нь оролддог байна. Хоёр настнуудын ихэнх нь мобайл төхөөрөмжтэй харьцаж байна.

Эцэг эхчүүдийн 73 хувь нь гэрийн ажлаа амжуулахын тулд, 65 хувь нь хүүхдээ аргадах гэж, 29 хувь нь унтуулах гэж мобайл төхөөрөмж хэрэглэх боломж өгдөг байна. Хүүхдийн нас өсөх тусам мобайл төхөөрөмж хэрэглэх цаг нь нэмэгдсэн дүн гарчээ.

Хүүхдийг хэрхэн бор хоолонд оруулах вэ?

$
0
0
712-1567575463feeding-happy-baby-shutterstock_368652050-800x450
Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яам, Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэг хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөж байна. Эхний 6 сар хөхний сүү эсвэл хүүхдийн тэжээл шаардлагатай бүхий л шингэн ба шимт бодисоор хангана. Иймд ус болон бусад шингэн өгөх шаардлага байдаггүй. Харин 6 сартайгаас хойш хөхний сүү/хүүхдийн тэжээл хүүхдийн хоол болон ундны хэрэгцээг бүрэн хангахгүй тул нэмэлт хоол өгч эхлэх хэрэгтэй. Нэмэлт хоолыг 5-6 сартайгаас өгч эхлэх нь тохиромжтой боловч эхийн сүүндээ бүрэн цадаж байвал шаардлагагүй. Тэгвэл хүүхдээ бор хоолонд орох цаг нь болсон гэдгийг хэрхэн яаж  мэдэх вэ ? Энэ маш амархан.
• Хэлээрээ түлхэх рефлекс арилна. Амьдралын эхний хэдэн саруудад хүүхдийн хэлний үзүүрт ямар нэг хоол тавихад шууд хэлээрээ түлхэж гаргадаг. Энэ нь нярай хүүхдийг хахахаас хамгаалдаг төрөлхийн рефлекс юм. Энэхүү рефлексийн нэг илрэл нь хүүхэд эхний хэдэн сар хэлээ байнга булталзуулдаг явдал билээ.
• Өвөр дээр, эсвэл сандал ширээнд сайн суудаг болно. Толгойгоо эгц сайн даах нь чөлөөтэй залгих боломж бүрдүүлнэ.
• Хөхөндөө эсвэл угжиндаа цадахгүй, ойр ойрхон өлсөнө. Хоол хараад идэх дур хүсэл төрж буй нь мэдэгдэнэ.
Эдгээр шинжүүд илэрч буй бол хүүхэддээ нэмэлт хоол өгч эхэлж болно. Хүүхэд бүрийн нэмэгдэл хоол идэхэд бэлэн болох нас өөр өөр байдаг. Нэмэлт хоолонд оруулах дэс дараа буюу заавал эхлэх хоол гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар ийм тийм хоолноос заавал эхлэх ёстой, 2 дахь нь тэр, ингэснээрээ хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэсэн нотлогдсон зүйл үгүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хоолноос эхэлж болно гэсэн үг. Гэхдээ олон ихэвчлэн ээжүүд хүүхдээ доорхи дарааллаар бор хоолонд оруулдаг болох нь судалгаагаар батлагджээ.
НЭГДҮГЭЭР АЛХАМ / ГЭДСЭНД ӨНГӨР ТОГТООХ/
 Хүүхдийн анхны хоол нь эхийн сүү болон тэжээл байдаг бөгөөд үүний дараа ходоодонд өнгөр хамгийн сайн тогтоох чадвартай хүнс бол цагаан будаа юм. Цагаан будааны төрөл бүрийн кашийг нэмэлтээр өгч болох бөгөөд хэрэв та залхуурахгүй бол гэртээ цагаан будааны шүүс, цагаан будааны зутанг хүүхдэдээ бэлдэж өгвөл ходоодны өнгөр маш сайн тогтох ба хэр баргийн хордлого, суулгалтад өртөхгүй, өртсөн ч бусад хүүхдүүдээс бага өвдөх болно. Будааны шүүсийг 2-3 халбагаар өгч дасган, 50гр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд хүүхдэд аюулгүй зөөлөн халбага, бэлтгэсэн байх хэрэгтэй шүү.
ХОЁРДУГААР АЛХАМ / ХОДООДЫГ НЬ ДАСГАХ/
Будааны шүүс, зутанг 7 хоног өгч дасгасны дараа таны хүүхдийн тухайн сард идэж болох хүнсний ногоонуудаас сонгон нухаж өгч болно. Хамгийн анхны өгч болох тохиромжтой ногоо бол лууван. Түүнчлэн бусад ногооны талаар судлан 7, 7 хоногоор шинэ ногоонуудаа дарааллуулан өгөх хэрэгтэй. Ногоог дангаар нь болон будааны зутантай хольж өгч болно. Мөн 2-3 халбагаар 100 гр хүртэл өдөрт 1-2 таслан өгнө. Төрөл бүрийн амттай каш, жимс, нухашнаас өмнө ногооны төрлүүдийг хүүхдэд идүүлэн сургаснаар ногоо иддэг, дуршил сайтай байх болно.
ГУРАВДУГААР АЛХАМ /ЗӨВ ЗУРШИЛТАЙ БОЛГОХ/
Үүний дараа мөн тухайн сард өгч болох жимснүүдээс сонгон авж нухаж өгнө. Мөн 7,7 хоногоор бага багаар өгөх бөгөөд жимсийг болгоомжтой өгөх хэрэгтэй. Жишээ нь манай хүүхдэд лийр тийм ч сайн тохирдоггүй анх 2-3 халбагыг өгөхөд бөөлжиж байсан бөгөөд одооч лийр идэхээр өтгөн нь шингэрдэг. Хоолонд оруулах энэ үе, дэс дараалал таны хүүхдэд юу тохирох тохирохгүйг мэдэх хамгийн тохиромжтой үе юм.
ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ / ХЭВШҮҮЛЭХ/
Энэ дарааллаар 7.7 хоногоор шинэ орцуудыг туршсны дараа амттай каш, махны шөл, бантан болон бусад хоолнуудыг дараалан өгөх хэрэгтэй. Анхаарах: Зөгийн бал болон үхрийн сүүг 1 нас хүртэл өгөхгүй байх нь судалгаагаар нотлогдсон.
Эх сурвалж:  “Эрүүл мэндийн жор” сонин

Хүүхдийн сүүн шүдийг хамгаалах аргууд…

$
0
0

6115

Хүүхдийн анхны сүүн шүд цухуйж эхлэхийг эцэг эхчүүд бид “Цахиур цухуйх” хэмээн нэрлэж заншсан. Цахиур цухуйх үед ихэнх хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг учир тэд ундууцаж, тайван бус байдалтай болж эхэлдэг. Энэ нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байдагтай холбоотой юм. Хүүхдийн биед таагүй байдал үүсч байгааг сайтар ажиглавал:
• Ойр ойрхон уйлагнах, уцаарлах
• Бага зэрэг халуурах
• Хацар нь үл мэдэг улайж, шүлс нь гоожих
• Хоол эсвэл хөхөө хөхөө болих
• Өтгөн бага зэрэг шингэрэх
• Тоглоомоо хөхөх эсвэл мэрэх
• Шүд шүдлэж байгаа талын чихийг нухлах зэргээр илэрнэ.

СҮҮН ШҮД ШҮДЛЭХ ХУГАЦАА: 

Хүүхдийн 8-12 сартай байх үед анхны сүүн шүд ургаж эхэлдэг бөгөөд 25-33 сартайд нь бүрэн ургаж дуусдаг. Энэ үед дээрээ 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд), доороо 10 шүд (4 үүдэн шүд, 2 соёо, 4 араа шүд) зэрэг нийт 20 шүдтэй болсон байна.
Хүүхдийн 7-8 настайд эхний буюу байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх бөгөөд цаашид 13 нас хүртэл солигдож эхэлнэ. Энэ үед нь эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь, ихэнх хүмүүсийн дунд “Хүүхдийн сүүн шүд унаж дуусахад л дараагийн ясан шүд гардаг” гэсэн өрөөсгөл ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл 5-7 настай үед нь хүүхдийн амны хөндийн хойд талд насан туршид нь байх хамгийн чухал шүд гэгддэг “Их араа” шүд ургасан байдаг юм.

ЯАГААД СҮҮН ШҮДИЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ВЭ? 

• Хүүхдийн шүд цоорвол маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд өвчлөлийн явцад хүүхэд ундууцаж, тайван бус байдалтай болдог.
• Өвдөж цоорсон шүд бусад сүүн шүд болон ясан шүдэнд цоорлын халдварыг дамжуулдаг. Ингэснээр халдвар авсан сүүн шүд болон байнгын шүд цоорно гэсэн үг.
• Цоорсон сүүн шүдийг эмчлэхгүйгээр авахуулсан тохиолдолд араанууд нь урагшаа түрж ургах бөгөөд ясан шүд ургах зай багассанаар байнгын шүд далий мурий, давхар гэх мэтчилэн хэвийн бус, гажигтай ургаж эхэлдэг.
• Хүүхдийн шүдийг унах хугацаанаас нь өмнө авахуулсанаас болж зарим үсгийг буруу хэлэх гэх мэт хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлдөг.
• Шүдний гаж буруу хөгжлөөс үүдэн хүүхдийн эрүү нүүрний хэлбэр төрх нь алдагддаг гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд гардаг байна. Үүнд:
• Орсгой зуулт
• Шаамий зуулт
• Зөрмөл зуулт
• Заалхай зуулт
• Гүн зуулт зэрэг үүсдэг.

Тиймээс хүүхдийн сүүн шүдийг багаас нь зөв арчилж, байнгын арчилгааны хэвшил дадалтай болгох нь чухал юм.

СҮҮН ШҮДИЙГ ЦООРЛООС ХАМГААЛАХ АРГУУД: 
• Хүүхдийн сүүн шүд найман сартайгаас /зарим тохиолдолд хүүхдийн онцлогоос шалтгаалан эрт болон хожуу үед нь цухуйна/ эхлэн ургадаг бөгөөд энэ үедээ хүүхэд хөхөө хөхөж байдаг тул эхчүүд өдөр шөнөгүй хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь, хөхний сүүнд шүдний цоорол үүсгэдэг нян их хэмжээгээр агуулагддаг байна.
• Хоол хүнсийг амаараа дамжуулан өгөх нь хүүхдийн аманд шүд цоорлын нянг халдварлуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн шүд цоорох эх үүсвэрийг тавьж өгнө гэсэн үг.
• Бага насны хүүхдэд чихэр агуулсан зүйлийг бага өгөх хэрэгтэй. Учир нь, хүүхдийн шүд цоороход чихэрлэг зүйлс гол нөлөөг үзүүлдэг байна. Хэрвээ хүүхдэд чихэрлэг зүйл өгөхөөр бол, хоолны дараа өгөх нь шүд цоорол үүсэх эрсдэлд бага өртдөг. Чихэр, печень зэрэг чихэрлэг болон зөөлөн чанарын хоол хүнс идүүлэх нь хүүхдийн шүлсийг өтгөрүүлж, шүдэнд илүү их нян хуримтлагдан үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг.
• Хүүхдэд зажлууртай хатуу ааруул, ээзгий, алим, лийр идүүлж эрүүний булчинг нь сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Зажлуур ихтэй хоол хүнс хэрэглэснээр шүлсний ялгарлыг сайжруулж, шүдийг сайтар цэвэрлэж чаддаг байна.


Ээж бүрийн хүүдээ хэлж байх хэрэгтэй 20 сургаал

$
0
0
222a97_855555_x800
Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж… Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн хүлээх үүрэг маш их. Хүүхдээ сайн хүмүүжүүлээгүйгээс болоод тухайн хүүхэд өөртөө болон ойр хавийн хүмүүстээ, цаашилбал улс оронд халгаатай хүн бий болдог. Харин хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эх үргэлж тайван амгалан, санаа зовох зүйлгүй амьдарч чадна. Ингээд хүүхдээ хүмүүжүүлэхдээ заавал хэлэх хэрэгтэй зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
1. Спортоор хичээллэ. Ингэснээр чи ялсан үедээ онгироо зан гаргаж бардамнахгүй хамгийн гол нь ялагдаж сурах болно. Цагаа зөв зохистой өнгөрөөж, бусадтай хамтарч ажиллаж, асуудлыг шийдэхэд суралцана.
2. Үерхэл нөхөрлөлд хэзээ ч битгий амиа зан гаргаж бай. Өгч байж л авдаг юм.
3. Ямар ч зүйлийг бүү хэтрүүл! Хоол идэхээ хүртэл хэтрүүлбэл хоолны хордлого болно шүү дээ…
4. Залуу байхдаа мөнгөө сайн хураа. Ирээдүйд тэр хуримтлал чинь чамд их хэрэг болно.
5. Гэрт аяга таваг угаагч, угаалгын машин, индүү, тоос сорогч гээд найзууд чинь бий. Тэд нартайгаа хааяа ч гэсэн нөхөрлөж бай.
6. Бусдад үлгэр жишээ болохуйц манлайлагч бай. Чи мэдэхгүй байж болох ч чиний ярьсныг, хийснийг дуурайж, дагаж явдаг хүмүүс бий шүү.
7. Хэзээ ч битгий дээрэлхүү зан гаргаарай. Харин хэн нэгэн өөдгүй хүүхэд чамайг өдөөд байвал өөрийгөө хамгаалах зоригтой бай. Зодоон эхлүүлсэн нь л хожигддог юм шүү.
8. Мэдлэг, боловсрол гэдэг нэг олж авсан цагт хэн ч чамаас салгаж чадахгүй зүйл.
9. Хэзээд эмэгтэй хүний зөв.
10. Үргэлж нүүр бардам инээмсэглэж яв.
11. Гаднаа хүчтэй ч гэсэн дотроо зөөлөн яв
12. Эмэгтэй хүн чиний хийж чадах бүгдийг л хийж чадна. Тийм учир харилцаан дээр өөрийгөө битгий дээгүүр тавьж бай.
13. Эелдэг бай.
14. Хувийн зүйл гэдэг бол хувийн л гэсэн үг. Тиймээс олон нийтийн дунд түүнийг нь хөндөх хэрэггүй.
15. Бусдыг зэрэг зиндаагаар нь ялгаж харьцаж болохгүй шүү. Харин нас намбаар нь цаад хүнээ хүндлэх хэрэгтэй.
16. Эмэгтэй хүнд шалтгаангүйгээр бэлэг, цэцэг өгч сюрприз барихад алдах юмгүй.
17. Зөв хүн байснаас сайхан сэтгэлтэй хүн байх нь хавьгүй дээр.
18. Бага зэрэг хошин шогийн мэдрэмжтэй байх их зүйлд хэрэг болно доо.
19. Эхнэрээ маш зөв сонгоорой. Сэтгэлийн хөдлөлөөр ханилсан хосууд их л бэрхшээл туулдаг юм шүү.
20. Ээж рүүгээ залгаж байхаа битгий март. Чамд байнга санаа зовж суудаг юм шүү дээ.

Эх сурвалж http://www.info.mn

Хүүхдэд зориулсан йогийн 9 дасгал

$
0
0

1224394_a776_5

Хүүхэд хөл, хэлд орж, цэцэрлэгт яваад эхлэхээрээ зурагтаар гарсан бүрийг дуурайн хийж, бүжигчин, балерина болох тухай ам шулгануулан ярьж эхэлдэг. Харин хүүхэд хийх боломжгүй, мэргэжлийн бүжигчин, циркийн жүжигчин хүмүүст зориулсан хөдөлгөөнийг хүүхдүүд дуурайж байгаад гэмтэх аюул бий.

Харин мэргэжлийн хүмүүсийн зөвлөсөн хөдөлгөөнийг хүүхдэдээ зааж өгвөл, аюул ослоос сэргийлж, хөдөлгөөний эвслийг сайжруулах ач холбогдолтой. Ээжүүд ч хамтдаа дагаад хийгээрэй.
Урбан йогоор мэргэшсэн багш Кимберли Липсоны зөвлөснөөр хүүхдийн анхан шатны хөдөлгөөнүүдийг танилцуулъя.
Анхаарах зүйлс:
-Дасгалыг хийх бүртээ удаанаар хамраар амьсгаа авч, удаанаар амаараа гаргана.
-Дасгал бүр дээрх позоор ойролцоогоор 30 секунд зогсооно /сарын дараанаас хугацааг 45 сек болгож болно/
-Дасгал бүрийн ард 10 сек орчим бүх биеэ суллан амрах нь зүйтэй

1. Гүүр
Зураг дээрх дасгалыг хийхдээ аль болох таазаа дээш өргөхийг сануулаарай. Хүүхдүүд насанд хүрэгчдийг бодоход илүү уян хатан байдаг учир таазаа маш өндөрт өргөж чаддаг. Шагайгаа аль болох өгзөгөндөө ойртуулах гээд хичээгээрэй.
Энэ дасгал цусны эргэлтийг сайжруулна. Мөн өсөлт, хөлний булчин, шагайны хөгжилд сайнаар нөлөөлнө.

2. Гурвалжин
Эхлээд өвдөг дээрээ сууж байгаад босговол байрлалаа олоход хялбар болно. Аль болох дан өлмийн дээр биш хөл гар бүтнээрээ газарт хүрч байхад анхаараарай. Мөн чадах хэмжээгээрээ өгзгөө өндөрт өргөж, өвдөг хэсгээрээ тэгшхэн байлгавал сайн.
Энэ дасгал нь тэвчээртэй, тогтвортой болгох болон амьсгалын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой.

3. Хавирган сар
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хоёр алгаа зурагт үзүүлсний дагуу сум хэлбэртэй болгоно. Тэгээд хоёр хажуу руугаа ээлжлэн хавирган сарны хэлбэр үүсгэн зогсоорой.
Хавирган сарны дасгал нь биеийн хажуугийн уян хатан байдлыг сайжруулна. Хажуугийн уян хатан байдал сайн хөгжөөгүйгээс шалтгаалан насанд хүрэгчид эвгүй хөдлөх төдийхнөөр гэмтэх тохиолдол байдаг. Энэ дасгал тэр аюулаас хамгаалахад тусална.

4. Мод
Эхлээд хөлөө нийлүүлэн зогсоно. Дараа нь нэг хөлөөрөө нөгөө хөлнийхөө шилбэ орчим аваачна. Хамгийн сүүлд гараа зурагт үзүүлсний дагуу барина. Нүдээ аниад хийх нь зүйтэй. Дасгалыг хоёр хөл дээр ээлжлэн хийлгүүлээрэй.
Энэ дасгал нь бодол санааг цэгцлэх, тэнцвэртэй болгох тустай. Ихэнх хүүхдүүд бодол санаагаа цэгцлэх, чимээгүй байх талаар ойлголтгүй байдаг. Харин энэ дасгалыг хийснээр түр хугацаанд ч болтугай бодлоо сонсох, чимээгүй байхын ашиг тусыг анзаарах боломжтой болно.

5. Уул
Хөлөө шагайгаараа нийлүүлж зогсоод, мөрөө чангалахгүй сул тавьж, гараа цээжин дээрээ авч ирээд зогсоно. Энэ хялбар дасгал нь амар тайван, айдасгүй, ядаргаагүй болоход тустай.

6. Тоглоомон хүүхэлдэй
Энэ бол Кимберлигийн охины хамгийн дуртай дасгал. Хөлөө нийлүүлж зогсоод, нүүрээ аль болох хоёр өвдөгөндөө нааж зогсоно. Тэнцвэртэй байж, унахгүйн тулд хоёр гараараа хөлийн ул хэсгээс барьж өгнө. Хэрвээ танай хүүхэд дасгалыг төвөггүй хийж байгаа бол аль болох өвдгөө нугалахгүй байхад нь анхаараарай.
Дасгалыг тогтмол хийснээр уян хатан байдал болон цусны эргэлтийг сайжруулна. Мөн өсөлтөнд сайнаар нөлөөлнө.

7. Аз жаргалтай бяцхан үр
Нуруугаараа дээшээ харж хэвтээд хөлөө дээрээ авчирна. Тэгээд хоёр гараараа хөлний тавхайн гадна талаас барьж өгнө. Ингэж барьсны дараа хоёр хөлөө аль болох хол зайтай болгож салгаарай.
Зураг дээрх дасгал нь сээр нурууны буруу гаж хөгжлөөс сэргийлж, аарцагны ясны хөгжилд сайнаар нөлөөлнө. Дасгалыг зөв тогтмол хийж сурвал, ирээдүйд ээж болоход тун тустай.

8. Эрвээхэй
Зурагт үзүүлсэн дасгалыг хийхдээ хамгийн гол эгц суух шаардлагатай. Хэрэв эгц суухгүй бол дасгал буруу хийгдэж, биеийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Аль болох аарцаг хэсгээрээ хөлөө сайн дэлгэж, хоёр тавхайгаа нийлүүлэн сууна.
Эрвээхэй дасгал нь шагайны ясны уян хатан байдал болон аарцагны ясны хөгжилд тустай.

9. Баласана
Хүүхдээ доошоо харуулаад хэвтүүлнэ. Түр амарсны дараа өвдгөө гэдэс орчмоо авч ирээд, тавхайгаа дээшээ харуулна. Зурагт үзүүлсний дагуу гарын алгаа доош харуулан аль болох урагшаа сунгана. Гараа урагшаа урт сунгах тусмаа сайн.
Энэ нь өмнөх дасгалуудын нэгэн адил сунгалт, уян хатан байдлыг хөгжүүлнэ.

Яагаад хүүхэд анх цэцэрлэгт орохдоо уйлдаг вэ?

$
0
0

22-2

Хүүхэд бүр цэцэрлэгт анх явахдаа уйлдаггүй. Зарим нөхдүүд ямар ч төвөггүй, бусадтай тоглож наадаад явчихдаг. Гэтэл зарим нь нэг хоёр, бас олон хоногоор уйлсаар байдаг. Ийм байдал ээж аавыгаа ч багагүй хямрааж орхидог.

Хүүхэд төрөхөөсөө эхлэн гэр бүлийнхэн, ялангуяа ээжтэйгээ маш ойр дотно ээнигшин дасаж, сэтгэлийн нандин холбоотой болсон байдаг. Гэтэл хүүхэд цэцэрлэгт өөр орчин, өөр хүмүүсийн дунд оронгуут сэтгэлийн тэрхүү нандин холбоо тасарч, хайр, хамгаалагдсан байдлаа алдаж, айдас хүйдэсд автдаг ажээ. Ингээд тэд барьц алдахдаа мэддэг “сайн аргаа” хэрэглэн уйлж эхэлдэг байна. Иймд багш, туслах багш нарын хувьд хамгийн гол анхаарах зүйл бол юуны өмнө хүүхэд бүрд “энэ багш”, “энэ туслах багш” миний ээжийн адил намайг хайрлаж, хамгаалдаг, миний ойр дотны хүн юм байна гэсэн мэдрэмж төрүүлж, хүүхдийн итгэлийг авах явдал юм.

Хүүхэд тань ангидаа үлдэхгүй гээд байвал яах вэ?

Хүүхэд тань цэцэрлэгт үлдэхдээ дургүйцэх, уйлах тохиолдолд та “За өнөөдөр ч бүтэхгүйнэ дээ” гээд буцаж шантраад байвал цаашдаа улам их бэрхшээлтэй тулгарах болно. Иймд тууштай байж, дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

Удахгүй байх.Хүүхдийг ангид нь орхихдоо удаад байвал илүү их нулимс дуслах болно. Иймд хүүхдэдээ хувцсаа тайлах, солиход туслаад, аль болох түргэн хүүхдээ орхиорой.

Тэврэх, үнсэх. Чангахан тэврээд үнсэх нь хүүхдэд хайртайгаа мэдрүүлэхээс гадна орхиод явах нь хэвийн үйл явц гэж хүлээж авахад тустай.

Буцаж ирээд авна гэдгээ ойлгуулах. Ээж эсвэл аав маань буцаж ирээд намайг цэцэрлэгээс авна гэдгийг хүүхэд баттай ойлгосон байх шаардлагатай. Жишээлбэл, цагийн зүүнүүд хаана очиход буцаж ирж авахаа харуулж болох юм.

Өөрөө тайван байх. Хүүхдийнхээ адил хямарч сандраад байвал сэтгэл санааг нь улам л  тавгүйтүүлнэ. Иймд та өөрөө тайван амгалан, болж өгвөл инээж, баяр баясгалантай байхыг хичээгээрэй. Энэ тохиолдолд хүүхэд шинэ орчныг илүү итгэлтэйгээр мэдэрч хүлээж авна.

Долоо хоногийн өдрүүдийг тоолох. “5 өдөр цэцэрлэгт яваад, 2 хоног гэртээ амрана.” гээд тоолох. Мөн хамтдаа тэмдэглэл хөтөлсөн ч болно.

Багшийн дэмжлэг авах. Хүүхэд ээж ааваасаа салахгүй зууралдаад байвал багш түүнийг тэвэрч авах, анхаарлыг нь өөр зүйлд хандуулах зэргээр дэмжлэг үзүүлнэ. Зурагтай ном, тоглоом харуулах гэх мэт.

Ааваар нь цэцэрлэгт хүргүүлэх. Зарим хүүхэд ээжийгээ цэцэрлэгт хүргэхэд уйлж үлддэг мөртлөө аавыгаа хүргэхэд уйлдаггүй тохиолдол бий.

Гадны туршлага

Берлинд цэцэрлэг, яслид хүүхдийг дасгахдаа хэд хэдэн үе шатаар авч үздэг. Үе шат бүр ямар хугацаагаар үргэлжлэх нь хүүхдийн наснаас хамаардаг. Гурваас доош насны хүүхдэд нэлээд урт хугацаа шаардагдах бөгөөд нийтдээ хоёроос гурван долоо хоног үргэлжилж байж хүүхэд бүрэн дасдаг ажээ. Энэ загвар нь дараах үе шаттай.

Үндсэн үе. Эхний 3 өдөр ээж аавын нэг нь эсвэл хоёулаа хүүхэдтэйгээ цэцэрлэгийн ангид хамт байж, хүүхдээ болон ангид болж буй үйл явцыг ажиглана. Цэцэрлэгт байх хугацаагаа өдөр тутам уртасгана. Жишээлбэл, эхний өдөр ээж аав хүүхэдтэйгээ цэцэрлэгт 2 цаг байж байгаад авч явсан бол дараагийн өдөр нь хагас өдрөөр байх. Энэ үе шатанд багш хүүхдийг өдрөөс өдөрт илүү асарч хамгаалах бөгөөд эцэг эх оролцоогоо багасна.

Тогтворжуулах үе. Энэ үе шат нь ойролцоогоор дөрвөөс  арав дахь өдрүүдэд үргэлжилнэ. Энэ үед хүүхдийн эцэг эхгүйгээр ганцаараа цэцэрлэгт байх хугацаа нь уртасна. Гэхдээ ээж аавын аль нэг нь ойрхон, шаардлагатай үед орж ирэхэд бэлэн байна.

Төгсгөлийн үе. Хүүхэд цэцэрлэгтээ ганцаараа үлдэнэ. Гэхдээ ээж аав нь шаардлагатай үед ирэхэд бэлэн байна.

Энэхүү загвараар ажиллах нь хүүхдэд илүү ээлтэй, уян хатан бөгөөд хүүхэд багшдаа амархан дасахад ихээхэн тустай байдаг байна.

Та хүүхдээ өдөрт ямар хоолоор, хэдэн удаа хооллох вэ

$
0
0

Baby being fed

Бид хүүхдээ өдөрт 1-2 удаа бантан зутан, шөлтэй шөл өгөх зэргээр хооллодог. Энэ бол  нийтлэг үзэгдэл. Тэгвэл хүүхдийн хоол тэжээлийг өдөрт  хэдэн удаа өгч байх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Жишээ болгож нэг өдрийн хооллолтыг үзүүлье. Таны хүүхэд 6-12 сартай бол  өдөрт 3-4 удаа хооллоно.

9 цагт:  Хүүхдийн будааны агшаамсал 200 мл

12 цагт: Машиндсан махтай  ногоотой бантан 150 мл, алимны шүүсийг буцалсан       усар шингэлж 50мл

16 цагт: Ногооны зутан 200мл

20 цагт: Тараг(ургамалын тос чихэртэй)

Та хооллолт хооронд  хүүхэддээ хүссэн үед нь  хөхүүлж болно.

Хэрэв таны хүүхэд  1-3 настай бол өдөрт 5 удаа хооллоно.

9 цагт:Тэжээллэг зутан  1 аяга, 2 ширэхг жигнэмэг

12 цагт:Элэгний нухаш ½ аяга,  төмс луувангийн нухаш 4-5 амны халбага, алимны шүүс 6-8 халбага

15 цагт: Хярам 2 аяга,  боов боорцог, 50 гр орчим  жимсний нухаш

18 цагт:Гэрийн хоолноос 1 аяга, ( Хоолноосоо шүүж хийгээд хүүхдээ идэж  чадахуйцаар жижиглэж аяганд нь хийж өгөх)

21 цагт: Тараг, аарц, сүүний аль нэгээс 1 аягыг өгнө.

Хүүхдийн тухай 38 хөгжилтэй баримт

$
0
0

girl-baby

Тэр жаахан, өхөөрдөм амьтдын тухай хэдий их уншиж судалсан ч, хэдий их туршлага цуглуулсан ч бидний мэдэхгүй зүйл цаана нь дахиад л олон үлдэж байгаа. Бүхнээрээ ил, гэнэн хонгор хэрнээ томчуудаас ч олон “нууц”-тай бяцхан үрийн чинь тухай 38 хайр хүрэм баримт энд байна.

1. Англиар нярай хүүхдийг “infant” гэж бичигддэг бөгөөд энэ нь латин хэлний “ярьж чаддагүй” гэсэн утгатай үгнээс гаралтай. Гэхдээ тэглээ гээд уйлж чадахгүй гэсэн үг биш шүү.
2. Хүүхдүүд тод, чанга хоолойнд илүү дуртай байдаг. Мариа Керригийн үрс азтай юм гээч!
3. Нярай хүүхдүүд хүмүүсийн төсөөлдөгөөс ч илүү гярхай. Тэд хорвоод мэндлээд хэдхэн хоноод л ээжийнхээ үнэрийг таньж эхэлдэг.
4. Нярай хүүхдүүд төрөөд 7 хоногийн дараа ээжийнхээ, 14 хоногийн дараа аавынхаа хоолойг ялгаж сурдаг.
5. Техасын их сургуулийн судалгааны үр дүнгээр нярай хүүхдүүд өөрийг нь эрхлүүлж байгаа хүмүүс дундаас хөөрхөн царайтай хүнд илүү дуртай байдаг гэж дүгнэжээ.
6. Насанд хүрсэн хүн нийт 206 ястай байдаг бол хүүхэд 300 ястай төрдөг.
7. Лхагва гаригт дэлхий даяар хамгийн олон хүүхэд мэндэлдэг. Харин пүрэв гаригт хамгийн бага хүүхэд төрдөг бөгөөд бусад сартай харьцуулахад 2-р сард хамгийн бага хүүхэд төрдөг.
8. 2000 хүүхэд тутмын нэг нь шүд нь ургачихсан төрдөг. Напелеон Бонапарте, Юлий Цезарь нар шүд нь ургачихсан мэндэлж байжээ.
9. Хүүхэд 7 сар хүртлээ амьсгалах болгон залгих үйлдлийг давхар хийж чаддаг.
10. Охид хөвгүүдээс илүү хэвлийдээ удаан байх дуртай. Эрт төрөлтийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг.
11. Ээжийнхээ 22 насанд бий болсон хүүхэд хамгийн эрүүл чийрэг, бие сайтай, ухаалаг хүүхэд байдаг.
12. Ихрүүд хамгийн бага төрдөг улс бол Япон.
13. Нярайн жингээр үзвэл хөвгүүд охидоос илүү жинтэй байдаг.
14. Хүүхэд анх төрөхдөө төрөлхийн усанд сэлэх болон амьсгаагаа барих чадвартай төрдөг боловч долоо хоногийн дараа энэ нь мартагддаг.
15. Нярайн анх төрөхөд байсан үс 3 сарын дараа бүрэн унаж, шинэ үсээр солигдсон байдаг.
16. Европчууд 1890-ээд оныг хүртэл хүүхдээ нэг нас хүртэл ямар нэг амьтны сүү уулгадаггүй байжээ. Учир нь хүүхдээ тухайн амьтантай адилхан царайтай болчихно гэж айдаг байсан аж.
17. Нярай хүүхдүүд эрэгтэй хүнийхээс илүү эмэгтэй хүний хоолойнд дуртай байдаг. Тийм ч учраас эрэгтэй хүмүүс хүүхэдтэй ярихдаа хоолойгоо нарийхан болгоод ярьдаг зуршилтай болчихсон байдаг.
18. Хүүхдэд өгсөн нэр амьдралынх нь туршид нөлөөлдөг. Жишээ нь: Хэрвээ эрэгтэй хүүхдэд эмэгтэйлэг нэр өгвөл ихэвчлэн харилцааны болон ёс суртахууны асуудалтай хүн болж хүмүүждэг.
19. Хүүхдүүд 3 наснаас өмнөх амьдралаа санадаггүй.
20. Хүүхэд хэн нэгнийг дуурайж инээмсэглэдэггүй. Харин анхнаасаа инээмсэглэх чадвартай төрдөг. Төрөлхийн сохор хүүхдүүд төрөөд 14 хоногтойгоос инээж эхэлдэг.
21. Нярай даарах үедээ их хөдөлж, дулаахан байвал бараг хөдөлгөөнгүй тайван хэвтдэг.
22. Хэвлий дэх нярай ээж нь дуртай дуугаа сонсож байх үед хамгийн их идэвхитэй байдаг. Тэд хөгжмийг сонсох ямар ч боломжгүй боловч ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс л тэр мэдрэмжийг нь авдаг байна.
23. Нярай хүүхдийн мэдрэх эрхтэн нь ам байдаг. Тийм учраас харсан бүхнээ ам руугаа хамгийн түрүүнд хийх гэж оролддог.
24. Хэрвээ чам руу харах үед хүүхдийн нүдний хар нь томорч байвал чи түүнд маш их таалагдаж байгаагийн шинж.
25. Хүүхэд ээжийгээ харж байхдаа, ээжтэйгээ ойрхон байх тусмаа айдасгүй, жаргалтай байдаг. 26. Хүүхдийн нүд анх хэвлийд бүрэлдэхдээ цэнхэр эсвэл цэнхэр саарал өнгөтэй байдаг. Харин жирэмсний сүүлийн сард нүдний өнгө өөрчлөгддөг.
27. Хүүхэд төрөөд удаагүй байхдаа нулимсгүйгээр уйлдаг. Харин 2-3 долоо хоног хүрээд нулимс гаргаж эхэлнэ.
28. Нярай хүүхэд хөх болон улаан өнгийг ялгаж чаддаг.
29. Хүүхэд унтаж байхдаа хамар нь битүүрсэн эсвэл ямар нэгэн зүйл орсон тохиолдолд өөрөө найтааж, хурхирч, хамраа цэвэрлэдэг.
30. Нярайн ходоодны хэмжээ 88,7мл байдаг. Тийм учраас сүүгээ хөхөөд хэт ихэдсэн үед гулгиж гаргадаг.
31. Шинэ хоол анх өгөх үед хүүхэд айж бас сандардаг.
32. Хэрвээ хүүхэд дуртай хоолоо идэхгүй түлхээд байвал залхсаны шинж бөгөөд шинэ хоол хүсч байна гэсэн үг.
33. Хүүхдийг тайвшруулж унтахад тусладаг зүйлс: Ээжийн зүрхний цохилт, цагны түг түг чимээ, далай давалгааны чимээ, ус урсах болон дуслах чимээ, зөөлөн салхины чимээ гэх мэт.
34. Нярай хүүхдүүдийн ойрын хараа маш муу байдаг.
35. Хүүхэд 5 сартайдаа анх төрснөөсөө хоёр дахин их жинтэй болдог.
36. Нярайн хөлний булчин хамгийн хурдан хамгийн сайн хөгждөг.
37. Ихэр хүүхдүүд солгой байх магадлал өндөртэй.
38. Хамгийн сүүлийн баримт бол бүсгүй хүн ээж болсноор өмнөхөөсөө хамаагүй ухаалаг, энэрэнгүй, логик сайтай болдгийг Пулитцерийн шагналт сэтгүүлч бүсгүй нотолжээ.

Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

$
0
0

NR-Q0KQZLM-R57VE5N-5XDEVQ9-EN

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх. Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг. Тэгвэл зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн туршлага бүхий дараах зөвлөгөөг хуваалцсан юм.

1. Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл.

2. Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг хэлэхдээ дууныхаа өнгийг өөрчлөн, уран уншлагын чадвар эзэмших хэрэгтэй.

3. Ном уншихдаа зөөлөн тоглоом ашиглан үлгэрийн баатруудын дүрд “тоглуулах”, зурах, өөрөө уйлж, инээж жүжиглэх мэтээр жүжигчин, найруулагчийн ур чадварыг эзэмшвэл сайн.

4. Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.

5. Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.

6. Номын дэлгүүрээр дагуулж явах.

7. Хүнд ном бэлэглэж сургах. Уншиж сурахаар нь анхны номыг нь зөв сонгож өгөх.

8. Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах.

9. Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх. /Та өөрөө ном унших дургүй, ном их уншвал “номын цагаан солио” өвчин тусна гэдэг домогт итгэдэг бол энэ генээ үрдээ “өвлүүлсэн” л байж таараа./ Тэгээд ч гэрт том жижиггүй ном уншдаг орчин хэрэгтэй!

10. Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх хэрэггүй. Хэлд орохоосоо үлгэр уншуулж, 6 наснаасаа уншиж сурсан хүүхэд 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.

11. “Ном унш, ном унш” гэсэн яншаан хүүхдийг номд дуртай болгохгүй. Уншсан номынх нь зохиолчийн тухай, тэр цаг үе, үйл явдал, баатруудынх нь тухай байнга ярьж өгч, өөрөө номын тухай мэдлэгтэй байж, тэр номоор бүтээсэн киног хамт үзэх гэх мэтээр уран зохиол, номд дурлах орчинг гэртээ заавал бүрдүүлээрэй!

Яг одоо хүүхдээ аваад гарах 10 шалтгаан

$
0
0

9a24a335c1c7e13b02c2771b4d56fce3

Хаашаа тэр вэ гэж үү? Өөрийнх нь хүсээд байсан дугуйлан, дамжаанд бүртгүүлэхээр гарах тухай энд ярих гэсэн юм. “Бага байхад минь аав ээж хоёр миний авьяасыг хөгжүүлэх тал дээр анхаарсан бол өдийд жинхэнэ мөрөөдлөө олчихсон явах байсан юм” гэж ярьдаг олон хүнийг би мэднэ. Өнгөрснөөсөө бурууг хайх нь ерөөсөө утгагүй ч, ядаж л бидний гарт хүүхдээ ирээдүйд ингэж халаглахаас нь сэргийлэх боломж яг одоо байна.

1. Юунд дуртайгаа олж өөртөө итгэнэ
Саяхан хамаатны дүүтэйгээ юм ярьж суугаад ирээдүйд хэн болохыг, ямар мэргэжилтэй болохыг хүсч байгааг нь асуутал “Мэдэхгүй” гэсэн хариултыг их л итгэлгүй байдалтай өгсөн юм. Хамаатнуудынхаа дунд бол хичээлдээ жигтэйхэн сайн, даруу томоотойгоороо алдартай ээжийн сайн охин. Түүний өдөр бүрийн маршрут сургууль гэрээс хэтэрдэггүй бөгөөд өөрийгөө өөр зүйлд турших боломжийг эцэг эх нь төдийлөн олгодоггүй юм билээ л дээ. Тийм болохоор тэр юунд дуртай, дурлаж болохоо олох нь байтугай хорвоо дээр сонирхолтой юу, юу байж болдгийг ч мэдэхгүй байх шиг санагдсан юм. Гэхдээ одоо ч гэсэн оройтоогүй байгаа болохоор Гоолингоо нь түүнд ээж аавыгаа хүлээлгүйгээр гоё гэж бодогдож байгаа зүйлээ судалж, холбоотой дамжаа курсэд явахыг ятгаад гарсан.

2. Чаддаг юмтай болно
“Өө манай хүүхэд урлаг, спортын ямар ч авъяасгүй ээ” гэж том болсон хүүхдийнхээ тухай ярих ээжүүдийг үү. Уг нь хүүхэд нь авьяасгүйдээ биш эцэг эхчүүд бид хөгжүүлээгүйд л хамаг учир байдаг. Хүүхдээ 3 настайгаас нь дугуйлан, секцэнд хамруулж байгаа эцэг эхчүүдийн ихэнх нь тэдний авьяасыг олж харсандаа биш зүгээр л хүүхдийнхээ төлөө зөв зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байдаг. Магадгүй тэр огт өөр зүйлд дуртай болж, өөр замаар явах байсан ч алга урвуулахын хооронд хийчихдэг нэг зүйлтэй болчихвол хэтэд ч хэрэгтэй.

3. Тууштай, тэвчээртэй болно
Төгөлдөр хуураар хичээллэлээ гэж бодоход хамгийн багадаа долоо хоногт 3-4 өдөр 2-3 цагаар хөгжимнийхөө ард суух хэрэгтэй болно. Багаасаа нэг зүйлээ давтамжтайгаар удаан хийх нь тэвчээртэйгээр сууж сургадаг. Тэгэхээр тэр ямар нэг зүйл эхлүүлсэн л бол дуусгадаг болно оо гэсэн үг.

4. Сургуулийн арга хэмжээнд “үзүүлэх юм” -тай болно
Үеийн найзуудтайгаа зэрэгцээд урлагийн үзлэгийн тайзан дээр гарч авъяас чадвараараа гайхуулж байгаа хүүгээ төсөөл л дөө. Олны өмнө хэний ч хүүхдээс дутахгүй хэвлүүхэн ярьж, дуулж, бүжиглэж, “нүүр хагарч”, айдсаа ялж байгааг нь харах та хоёрын нэгэн бахархал биш гэж үү?

5. Хичээлдээ сайн биш байсан ч орлогод нь санаа зовохгүй байж болно
Хичээлдээ муу л бол ирээдүй нь бүрхэг байдаг төсөөлөл өөрчлөгдөөд байна. Зөвхөн арван жилийн сургалтын программд багтдаг хичээлийн төрлүүдээс гадна маш олон төрлийн чадвар шаардах ажил хөдөлмөр бий. Магадгүй тэр чадварлаг бүжигчин, зураач, загвар өмсөгч, боксын спортын тамирчин болох ч юм билүү?

6. Хүмүүсийн дунд орж харилцаж сурна
Хүн аль болох олон төрлийн орчинд орж үзсэнээр болох болохгүй, зөв бурууг ялгадаг болдог. Нэг хоёр л хүний үлгэр дууриалаар бүх зүйлд хандвал аль нэг талаараа өрөөсгөл байх магадлал өндөр учраас тэдийгээ аливааг олон талаас нь хардаг, танихгүй хүнтэй ч эвтэйхэн хэл зүйгээ ололцдог хүн болж нийгэмшихэд нь эртнээс туслаарай.

7. Шударгаар өрсөлдөж, ялж, ялагдаж сурна
Чаддаг чаддаггүйгээрээ ялгардаг зүйлээр биш харин аль аль нь чаддаг, бас ижил төвшний найзуудтайгаа шударгаар өрсөлдөж, тэдний өмнөөс баярлаж, ялж ялагдаж сурах болно.

8. Зорилго тавьж түүндээ хүрч амтшина
Зорилготой амьдарлын тухай бид өдөр бүр ярьдаг ч хэвшил болгож чаддаггүйгээс зүгээр л яриа болж өнгөрдөг. Харин багаасаа нэг зүйлдээ тууштай байж, тэмцээн уралдаанд орж, амжилтаа төлөвлөөд сурчихвал зорилготой амьдрахын үнэ цэнийг хэнээр ч заалгалгүй, өөрөө ойлгочих болно.

9. Сайн албан газарт ажилд ороход +1 оноогоо бэлдчихлээ
Хүний нөөцийн мэргэжилтнүүд хэн нэгнийг тухайн ажлын байранд хэрэгцээтэй чадваруудаас гадна бусдад нөлөөлөх, уриалах, байлдан дагуулах болон байгууллага хамт олноо төлөөлөх боломжтой эсэхийг нь харж шалгаруулдаг болсон. Ажлын анкетын урлаг спортын авъяас гэсэн хэсгийг хоосон орхихын оронд хүүхэд тань бахархалтайгаар бөглөх болно.

Яг одоо зөвхөн хичээлээ л хийж суугаа хүүхдээ дагуулан гарах гэж байгаа бол, ганцхан зүйлийг нэмж зөвлөе. Нэг дор нэг л дугуйланд явуулаарай. Олон талын мэдлэгтэй, чадвартай болгож ирээдүйд нь бэлтгэх гэхдээ тооны, англи хэлний, бүжгийн, төгөлдөр хуурын дамжаануудад бүгдэд нь зэрэг бүртгүүлчих юм бол хүүхэд чинь тоглож наадах цагаа нарийн төлөвлөгөөний дагуу завгүй өнгөрүүлж, эцэст нь алинд нь ч шилдэг нь болтлоо мэргэшсэн зүйлгүй сургуулиа төгсөх болно. Тиймээс хүүхэдтэйгээ зөвлөлдөж байгаад хамгийн эхэнд хүссэнд нь л бүртгүүлчих. Ашиг тусыг нь мэдэж, шинэ зүйлд суралцаад ирэхээрээ хүүхэд өөрөө дараагийн удаад ямар дугуйланд явмаар байгаагаа чамд


Ээжийн хатуу гараар өссөн охид илүү амжилтад хүрдэг

$
0
0

6492

Эссэксийн Их сургуулийн профессор багш Эрика Раскон Рамирез (Ericka G. Rascon-Ramirez) ээжүүдийн охидоо өсгөх арга барил тэдний ирээдүйн ажил, амьдралд хүчтэй нөлөөлдөг болохыг олж анзаарчээ.  Ингээд ажил, мэргэжлийн хувьд өндөр амжилт үзүүлж буй бүсгүйчүүдийн ээжүүд нь маш хатуу шаардлагатай хүмүүс байсныг олж мэдсэн байна.

Профессор Эрика судалгаандаа 13-14 насны 15000 сурагчдыг оролцуулсан бөгөөд 10 жилийн турш мэдээлэл цуглуулсан байна. Тэрхүү дүгнэлтээр тэрээр хатуу шаардлагатай ээжүүдийн хүүхдүүд эелдэг, зөөлөн харилцаатай ээжүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад илүү хурдан амжилтад хүрдэг гэдгийг нотолжээ. Мөн тэрээр ихэнх өндөр амжилтанд хүрсэн хүмүүс хүчирхэг, өндөр шаардлагатай ээжүүдтэй байдгийг олж мэджээ.

6752

Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрлаарай

$
0
0

7038

Хүн болгонд хайрлуулах үндсэн хэрэгцээ байдаг. Гэвч аав ээжүүд хүүхдэд хайраа илэрхийлэхдээ болзол тавих гэдэг. Чамайг онц сурахгүй бол чи надад хэрэгггүй. Үгэнд орохгүй бол чамайг хайрлахгүй гэх мэт.

Ийм тодорхой нөхцөлтэйгөөр хүүхдэд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Мөн хүүхэд бусдыг болон өөрийгөө үнэлэх үнэлэмж, ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө.

Хэрэв та хүүхэддээ аав ээжийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг. Мөн бусдыг болзолтой буруу хайрлаж эхэлнэ.

Хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

Таны хүүхэд 4-5 настай юу?

$
0
0

7123

Энэ насыг “Уяанаас алдуурсан нас” хэмээн эрдэмтэд тодорхойлдог.

Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээсээ болж тэдний зан байдлын гэнэтийн өөрчлөлтөд гайхаж бухимдах нь олонтаа. Зөөлөн дөлгөөн үрсүүд нь гэнэт л үгэнд орохгүй, сахилгагүйтэж эхэлбэл гайхах нь мэдээж л дээ.

Дөрвөн настнуудын тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага, маргаан голлож байх нь харагддаг. Гэсэн хэрнээ хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсдэг. Бүх зүйлд л “би би, би өөрөө” гэх болно. Энэ насанд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг өөрсдийн санасан зоргоор аашилна.

Гэр зуур болон танил орчинд хөдөлгөөнтэй дуу чангатай байх ч олон нийтийн, танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй бас аймхай болдог.

Тэнэг, бүдүүн гахай, ховдог, муухай, хайргүй гэх үгсүүдийг амархан тусгаж авч хэрэглэх дуртай.

Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй, тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж байдаг. Ганцаараа байсан ч ярина. Харин ярилцах хүнгүй, зурагт их үздэг бол хэл ярианы болон сэтгэхүйн хөгжилд сөрөг өөрчлөлт өгдөг.

Тиймээс энэ насанд эцэг, эхчүүд хэл ярианы болон сэтгэхүйн зөв хөгжилд нь анхаарах хэрэгтэй. Аль болох зурагт ном уншиж харилцан ярилцах, сонирхолтой асуултуудаар тоглоом тоглох байдлаар аль болох төсөөлүүлэн бодуулж ургуулан сэтгэх боломжийг өгч байх нь зөв.

Мөн үзсэн харсан зүйлээ яг л даган дуурайж тоглоно. Дээр нь тэд маш гярхай болдог. Жишээ нь: Айл гэрдэж тогловол, ээж болсон нь хүүхдүүдээ загнана, аргадна, хоолоо хийнэ. Аав харин зурагтаа үзээд, утсаар яриад хэвтэнэ шүү дээ. Эндээс та өөрийгөө тольдож болно.

Дөрвөн насанд үгийн нөөц их нэмэгдэнэ. Голдуу: ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юмуу хааяа л гуйх, хүсэх, төлөвийн үгс байдаг.

Хүүхдийн хамгийн эрчимтэй нас 4~5 нас. Энэ насанд шийтгэл зэмлэлээс илүүтэй хамт байх, ШАНТРАЛГҮЙгээр зурагт номын тусламжтай харилцан ярилцах, үлгэр ярьж өгөх- яриулах, хамтдаа тоглох, тоог 1~10 хүртэл буцаад 10~1 хүртэл тоолуулах, ялгааг олуулах, өнгөөр будах зэргээр хөгжүүлбэл маш хурдацтай хөгждөг шүү.

Мөн, нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Та залхалгүй, зэмлэлгүй, тааваар нь дахин уншиж өгөөрэй.

 БНСУ-ын “Чонбук” Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр Г.Төмөрзаяа

Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ анхаарах 10 чухал зүйл…

$
0
0

7125

1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.

2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай.

3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.

4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.

5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.

6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг.

7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. “Би хөөрхөн үү?” гэж асуухад нь “Тийм ээ” гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. “Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан”, “Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү” гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай.

8. “Охин шиг сул дорой, охин шиг аймхай….” гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.

9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah WinfreyJennifer LawrenceEllen DeGeneresMalala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай.

10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд хамт хийж, зааж өгч байгаарай.

7126

Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас

$
0
0

hpi9m

Хүүхдүүдийнхээ техник технологи, ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээнд зохистой хязгаарлалтыг тогтоож, мөрдүүлэх нь орчин үеийн эцэг эхчүүдэд тулгарч буй маш том асуудлуудын нэг болоод байна. Хамгийн гол нь, хүүхдэд хэзээ ухаалаг төхөөрөмж өгч болох вэ?

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАС

Флюрри хэмээх шинжилгээний фирмийн тодорхойлсноор Америкт гар утас хэрэглэгчид өдөрт 5 цагийг утастайгаа харьцан өнгөрүүлж байна. Өөр нэг судалгаагаар, утсан дээрх аппликэйшнүүдийг хэрэглэж өнгөрөөдөг хугацаа жил бүр 69 хувиар өсч байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд хүүхдүүд дунджаар 10.3 настайдаа анхны ухаалаг утастай болж байна. Түүнчлэн хүүхдүүдийн 50 хувь нь 12 насандаа голдуу фэйсбүүк, инстаграм гэх мэт сошиал платформуудад хаягтай болж байгаа аж.

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАСХарин технологийн магнат Билл Гейтсийн гэр бүлд байдал өөр. Английн The Mirror сонинд өгсөн саяхны ярилцлагандаа Билл Гейтс хүүхдүүдийнхээ хэнд нь ч 14 нас хүртлээ буюу ахлах ангид ортлоо өөрийн гэсэн утастай болохыг зөвшөөрөөгүй аж.

Гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн болон түүний агуулгыг хянадаг Common Sense Media хэмээх ашгийн төлөө бус байгууллагын гүйцэтгэх захирал Жеймс Стэйерийн хийсэн үнэлгээтэй Билл Гейтс санал нэг байгаа аж. Стэйерийн үзэж байгаагаар хүүхдүүд утастай болохоос өмнө ахлах сургуульд орсон байх ёстой буюу нүүр нүүрээ тулсан харилцааны үнэ цэнийг ойлгож, утасны хэрэглээнд хязгаарлалт тавьж чадна гэдгээ батлан харуулсан байх ёстой ажээ.

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАС

Эцэг эхчүүдэд хандан Стэйер “Ямар ч 2 хүүхэд хоорондоо адилгүй, тиймээс ямар нэг шидэт тоо байхгүй. Хүүхдийн насыг түүний хариуцлага болон төлөвшилтийн түвшинтай адилтган үзэж болохгүйн дээр аливаа зүйлийг хэрэглэх үгүйг шийдэх гол шалгуурт тооцож болохгүй юм” гэжээ.

Хэрэв та хүүхдийнхээ төлөвшилтийн түвшинг хэрхэн тодорхойлохыг мэдмээр байгаа бол PBS Parents эцэг эхүүдэд зориулж хүүхэддээ гар утас өгөхөөс өмнө заавал асуух доорх асуултуудыг боловсруулжээ.

  1. Таны хүүхэд аюулгүй байдлын шалтгаанаар холбоо барих хэрэгсэлтэй байх хэрэгтэй юу? Эсвэл нийгмийн харилцаанд ороход нь зориулж утас өгөх хэрэгтэй юу?
  2. Таны хүүхэд ярьсан минут болох татаж авсан аппликэйшнд тогтоосон хязгаарлалтын утга санааг ойлгох уу?
  3. Таны хүүхдийг хичээлийн дундуур мэссеж бичихгүй байх, утсаар ярьж бусдад төвөг учруулахгүй байх, мэссеж, зураг болон видеог хариуцлагатайгаар хэрэглэх чадвартай (бусдыг ичээхгүй, доромжлохгүй байх, ёс бус контент үзэхгүй байх гэх мэт) гэдэгт нь итгэж болох уу?

Гейтсийн гэр бүлийнхэн утастай болох тогтсон настайн дээр түүнийгээ хэрэглэх хугацааны хязгаартай байдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Гар утас болон төхөөрөмжийг хоолны ширээний ард хэрэглэх хориотой. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд бус эцэг эхт ч гэсэн хамаатай. Хүүхдийн нас бага байх тусмаа утас хэрэглэх хугацаа нь богино байдаг. “Бид тодорхой цагаас хойш утас хэрэглэхийг бүрмөсөн хориглодог. Ингэснээр хүүхдүүд тогтсон болон зохистой цагт унтах боломжтой болно” гэж Гэйтс ярьжээ.

Бас нэг гэхдээ үл гайхам “хууль” байдаг нь Гейтсийн гэр бүлд бүх төрлийн Apple-ийн бүтээгдэхүүн байх ёсгүй гэнэ.

Эх сурвалж: info.ncd.mn
Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>