Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Зурагт, утас хэтрүүлэн үзэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

$
0
0

108

Хүүхдээ уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй гэдгийг аав ээжүүд маань хэлүүлэлтгүй мэднэ. Мэддэг хэдий ч тоодоггүй зүйлсийг тань илүү тодруулъя.

Зурагт үзэх зохистой хэмжээ:
0-2 насанд үзэхгүй
2-4 насанд 15-35 минут
4-6 насанд 50 хүртэл минут нас сэтгэхүйн онцлогтоо тохирсон хөтөлбөр үзэх нь хүүхдийн хөгжилд эерэгээр нөлөөлдөг.

Зурагтыг хэм хэмжээнээс хэтрүүлэн үзэх нь:

• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Хэл ярианы хөгжил сэтгэхүйн хөгжил шууд холбоотой тул яваандаа сэтгэхүйн хөгжил удаашралтай болно. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд их тустай байдаг.

• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.

• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, эцэг эхийн удамшлын хамааралгүй огцом түргэн уур уцаартай болдог.

• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж түүнтэй тоглож, ярилцаж байхыг зөвлөж байна. Ингэснээрээ та түүнийг ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.

Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)


Хүүхэд хурхирах сөрөг дагавартай юу?

$
0
0

10703

Хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Хамгийн аймшигтай нь нойрон дунд амьсгал боогдож хүн үхэх хүртэл аюул учруулна. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм.

Хүүхэд хурхирах осолтой-Хүүхэд яагаад их хурхирдаг вэ? Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болдог байна. Хүүхдүүд унтаагаара хурхирах үед амьсгал нь түр зогсосхийх байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна. Үүний хор гэм нь гэвэл:

Нэг. Амаа ангайж амьсгах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.

Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.

Гурав. Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.

Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: Биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад “Нэг л огтлоод нэгмөсөн амраах” арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна.
Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм.

Энэ үеэр хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно. Иймийн тул ээж та хүүхдээ эртнээс эмчлүүлж, дээр өгүүлсэн энгийн болон мэргэжлийн түвшний олон төрлийн аргыг ашиглаарай.

Зөгийн балыг ой хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглодог

$
0
0

Зөгийн балыг нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглодог байна. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр байдаг аж. Энэ нян хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай юм.

143

Харин нэгээс дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдийн ходоодонд тухайн нянг өсөхөөс нь сэргийлж байдаг микроорганизм байдаг учраас өвчин үүсгэдэггүй аж. Тиймээс та нярай хүүхдэдээ зөгийн бал өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Нярай хүүхэд ботулизмын нянд хордсоноос болж илрэх эхний шинж тэмдэг нь өтгөн хатах, бие сулбайх, хооллох чадваргүй болох зэрэг юм. Түүнчлэн амьсгалын тогтолцоо саатсанаас сул дуугаар уйлах зэргийг сайтар хянаж байх хэрэгтэй юм байна.

Ботулизмын нянгаас ялгарах хор нь үхэлд хүргэх аюултай, мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлж, амьсгалын булчинд саажилт үүсгэдэг аж. Зөвхөн зөгийн бал гэлтгүй дараах хүнсний бүтээгдэхүүнийг нэг нас хүрээгүй хүүхдэд өгөхийг хориглоно.

- Эрдэнэ шишийн сүү
- Тоор
- Гахайн мах
- Бэлэн гоймон
- Загасны мах
- Самар
- Өндөг зэрэг өдөр тутмын хүнсэнд ботулизм агуулагддаг байна.

Хүүхдийнхээ сэтгэлзүйн байдалд анхаарах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг

$
0
0

99999

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхдээ байнга ажиглаж, анзаарч байх хэрэгтэйг сэтгэл судлаачид сануулдаг. Гэвч заримдаа хүүхдээ яагаад байгааг ойлгохгүй тийм үе танд ирдэг биз дээ? Сэтгэл зүйчид хандах цаг болсныг, хүүхдийнхээ сэтгэлзүйн байдалд анхаарах болсныг илтгэх 8 шинж тэмдгийг хүргэж байна.

1. Хэт хариу үйлдэл үзүүлэх (Overreact)

10 болон түүнээс доош насны хүүхдээс гарч буй хэт хариу үйлдэл үзүүлэх зан авир нь сэтгэл зовнилын шинж тэмдэг байх магадлалтайг АНУ-ын Хүүхдийн оюун ухааны институтээс зарласан байдаг. Хүүхэд дотроо нууж буй мэдрэмжээ хэт хариу үйлдлээр харуулдаг. Тэдний санааг зовоож буй ямар нэгэн асуудлаас болоод хүүхэд дотроо байгаа мэдрэмжийг хэт хүчтэйгээр гаргах нь байдаг. Хүүхдийн сэтгэл зүйч энэ тохиолдолд хүүхдүүдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх, орчин тойрноо мэдэрч, дотроо нууж байгаа зүйлээ гаргаж ярихад сургадаг байна. Үүнийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, ойлголцсоноор мөн хийх боломжтой.

2. Байнгын уур уцаар

Жаахан хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд нь уцаарлаж, уйлж, өшиглөх гэх зэргийг мэдэрч, харж байсан байх. Гэвч уур уцаартай, ширүүн байдал удаан үргэлжлэх нь санаа зовоосон асуудал юм. Байнга бүдүүлэг, уцаартай байж янз бүрийн авир гаргах нь сэтгэл зовнил, тэр ч бүү хэл ADHD буюу “Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх” эмгэгийн шинж тэмдэг байж мэдэх юм. Хүүхдийнхээ уур уцаарын шалтгаан, түүнийг өдөөж буй зүйлсийг танин мэдэх нь чухал.

3. Урт хугацааны гунигтай, стресстэй байдал

Хэрэв хүүхэд байнгын гунигтай, дүнсгэр байдалтай байвал юунаас болж байгааг нь олж мэдэхийн тулд маш гүн ухаж, судлах хэрэгтэй болно. Тэднийг юу гуниглуулаад байгааг асуух нь хамгийн эхний арга. Гэр орондоо, хамт байгаа хүмүүс, суралцаж буй газартаа гээд орчин тойрондоо аятай байж чадахгүй байгаа хүүхдүүдийг мэргэжлийн хүнд аваачиж үзүүлэх нь зөв сонголт юм. Хэрэв энэ байдал арилахгүй үргэлжилбэл магадгүй OCD буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгээс үүдсэн байж болох юм.

4. Гэнэт сурлага муудаж, хичээлдээ дургүй болох

Анхаарал сул байгаагаас, эсвэл хандуулах боломжгүй байгаагаас уг асуудал гарч болно. Зарим тохиолдолд энэ нь гэр бүлийн асуудал хүүхэд нөлөөлснөөс эсвэл сургууль дээр дээрэлхүүлж, таагүй мэдрэмж авснаас болдог. Хамгийн түрүүнд ангийн багштай нь уулзаж, ярилцаж үзэх хэрэгтэй.

5. Ганцаараа байхыг илүүд үзэх

Мэдээж ямар ч үед хүн болгонд ганцаараа байх, хүмүүсээс хол нам гүмд байх хүсэл төрөлгүй яах вэ. Гэвч энэ байдал тэдний хувьд байнгын зүйл болж хувирвал яах вэ? Хүүхэд нийгэмтэй харьцаж эхэлсэн цагаасаа эхлээд л зогсолтгүй хөдөлгөөн, үйл явдал дунд ордог. Найз нөхдөө, өдөр болсон явдлаа ярьж, тоглохоор яарах гэх мэт. Гэвч зүгээр л ганцаараа байж, хэнтэй ч нийлдэггүй хүүхдүүд бас бий. Хамгийн түрүүнд багштай нь ярилцаж үзэх хэрэгтэй бөгөөд байнга тийм байдаг бол ярилцаж үзэх хэрэгтэй.

6. Анхаарал төвлөрөх чадваргүй болох

Маш олон хүүхэд өдөр, шөнийн алинд ч юм бодож, төсөөлөл дундаа амьдрах үе байдаг. Гэвч тэд хичээлээ хийж, аливаад суралцах, анхаарах цаг заавал гаргадаг. Харин та хүүхдээ маш сайн анхаарч харж байх хэрэгтэй. Таны хүүхэд томоотой суухгүй, анхаарлаа амархан алдаж, суралцахад хэцүү болж байвал энэ тал дээр ажиллах хэрэг гарна. Уншиж бичих чадварын бэрхшээлтэй эсвэл ADHD байх магадлалтай эсэхийг мэргэжлийн хүнээр шалгуулахад ч буруудахгүй юм.

7. Аливааг хэтрүүлэн бодож, ямар нэг үйлдлийг дахин давтан хийхийг шаардах

Энэ байдал хүүхдийн өсөлт хөгжлийн үед тохиолдож болох энгийн зүйлүүд ч хэрэв хэт их давтагдаж байнга аливаа зүйлийг дахин дахин хийхийг шаардаж, бүх зүйлд маш их санаа зовж, өөрийн гэсэн дүрмийг бий болгоод байвал анхаарах хэрэгтэй. Энэ OCD буюу у аливааг хэтрүүлэн бодох,тархинаас ямар нэг үйлдлийг дахин давтан хийхийг шаардан албадах эмгэгийн байх шинж тэмдэг байж мэднэ.

8. Нойрны хэм алдагдах

Зөв цагт унтаж, хангалттай нойр авах нь хүүхдэд хамгийн чухал. Харин хангалттай нойр авч чадахгүй, сайн амарч чадахгүй байх нь тархины хөгжилд, өдөр тутмын амьдралд нь маш их нөлөө үзүүлдэг. Хэрэв унтахад асуудалтай болж, шөнө дунд байнга сэрэх, нойргүйдэх шинж тэмдэг илэрч байвал сэтгэл зүйчтэй уулзсан нь зөв.

Гэртээ хорионд байгаа хүүхдүүд сэтгэл гутралд ордог

$
0
0

-4526714844294056529_900_x_601

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө хүргэсээр байгаа билээ. Энэ удаа коронавирусийн хорио хүүхдүүдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буй талаар Focus on the family Mongolia байгууллагын захирал, клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

-COVID-19 цар тахлын халдвараас үүдэн сургууль, цэцэрлэгийг удаан хугацаагаар хориглосон энэ үед хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байгаа бол?

-Сургууль, цэцэрлэгтээ явахгүй гэрт хорионд байгаа хүүхдүүд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж байна. Тиймээс хүүхэд бүр уйдаж, ганцаардаж, залхаж байгаа учир хийх зүйлгүй болох, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх, айдас түгшүүрт автах боллоо. Гадуур гарахгүй байх нь хүүхдийн бие болон сэтгэл санаанд сөрөг нөлөө учруулдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, танин мэдэхүй болон зан үйлд нь ямар нэгэн нөлөө учирч байнгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.

-Ийм нөхцөл байдалд эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал хандуулах хэрэгтэй бол?

-Коронавирусийн нөхцөл байдлын талаар ярилцах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ айлгачих байх гээд энэ талаар ярихгүй байх нь харин ч айдас түгшүүр үүсгэх магадлалтай. Яагаад гэвэл аав, ээж нь байнга гараа угааж, маск зүүж, цэвэрлэгээ хийгээд “одоо яах бол” гээд байхаар хүүхэд өөрийн эрхгүй айдаст автана. Тэгэхээр энэ өвчний тухай ярихдаа хэн нэгнийг буруутгах, ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа мэтээр ярих хэрэггүй. Үүний оронд өөрсдийн зүгээс юу хийж чадах талаар хэлж өгөх нь чухал. Тухайлбал, гараа яаж угаах, бусдад гар хүрч тэврэлдэж болохгүй, бохир гараараа ам, хамартаа хүрэхгүй зэрэг мэдээлэл өгч болно. Түүнчлэн хүүхдүүдтэйгээ ярилцах, тоглох зэрэгт өдөрт хамгийн багадаа 15 минут зарцуулах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдүүдээ маш сайн сонсож, сэтгэл хөдлөл нь ямар байгааг мэдэх хэрэгтэй. Хичээлдээ удаан хугацаанд явахгүй байх нь чамд ямар санагдаж байна, ямар мэдрэмж төрж байна, найзуудтайгаа уулзахгүй удах нь ямар байна гэж асуух хэрэгтэй. “Энэ өвчин түр хугацааных учир удахгүй дуусна. Бид хамт даван туулж чадна” гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй. Мөн чихэрлэг хүнс, газтай ундаа гэх мэт зүйлсийг аль болох хүүхдэдээ битгий идүүл. Эдгээр зүйлсийг идсэнээр хүүхэд маш их хөдөлгөөнтэй болох, нойр нь хүрэхгүй байх, мөн сэтгэл гутралтай болоход нөлөөлдөг. Үүнээс гадна, дэлгэцийн хэрэглээг нь багасгахын тулд ямар нэгэн байдлаар хязгаар тавих хэрэгтэй. Дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх тусам хүүхэд түгшүүртэй байх, сэтгэл гутралд орох, нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг.

-Айдас түгшүүрт автсан хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ямар нэгэн шалтгаангүйгээр толгой болон гэдэс өвдөх, хоолой дээр юм тээглэх, хар дарж зүүдлэх, өмдөндөө шээх, хумсаа мэрэх, нүдээ цавчлах, хоолойгоо байнга засах зэрэг шинж тэмдэг илэрвэл маш их айдас түгшүүртэй байна гэсэн үг. Харин хүүхэд тань унтаж чадахгүй байх, хэт их эсвэл бага идэх, хоолны дуршилгүй болох, хичээлээ хийх сонирхолгүй байх, өрөөнөөсөө гарахгүй, хүмүүстэй ярихаас зайлсхийх, эрч хүчгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл сэтгэл санааны хувьд хямралтай байгааг илтгэнэ. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл сэтгэлзүйчид хандаарай.

-Хүүхдээ айдастай байвал хэрхэн тайвшруулах ёстой вэ?

-Хүүхэд бүрийн тайвшрах арга өөр байдаг. Тэгэхээр хүүхэд тань яавал тайвширдаг вэ, тэр аргыг нь хэрэглэ. Мөн хүүхдүүдээ аль болох хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй. Хөл хорионы үед гадагшаа гарч чадахгүй байгаагаас хөдөлгөөний хомсдол үүсэж, энэ нь сэтгэл санаа гутрахад нөлөөлөх талтай. Хөдөлгөөн маш чухал байдаг. Тэгэхээр гэр бүлээрээ ууланд гарах, салхилах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байгаарай. Түүнчлэн хүүхэд гэртээ байнга байгаад байхаар Д витамин авч чадахгүй болох учир сэтгэлээр унах, гутралд орох эрсдэлтэй. Тиймээс олон хүн цуглаагүй газарт хүүхдээ салхинд гаргаж болно. Нар салхинд гарах нь сэтгэл санаагаар дэмжих гол хүчин зүйл байдаг.

Засгийн газрын мэдээ

Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг бүтээмжтэй байх нь чухал

$
0
0

339090343475496007_900_x_1012

  • Өсвөр насны хүүхдэд өөрийгөө том болсон гэдгээ мэдрэх, бие даасан шийдвэр гаргах хэрэгцээ чухал байдаг
  • Эцэг эхчүүдэд хүүхдэдээ зориулсан бүтээмжтэй цаг чухал. Жишээлбэл, хүсэл мөрөөдлийг нь сонсож, хүндэтгэх, найз нөхдийг нь гэртээ урих, хамтдаа ямар нэг зүйл хйиж дурсамж бүтээх гэх мэт

Өсвөр нас бол хүний амьдралын шилжилтийн үе. Энэ үед хүүх­дийн бие махбод, сэтгэл зүйд өөрчлөлт орж, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарах шаардлагатай болдог. Түүнчлэн вирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож, хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж буй нь бэрхшээл дагуулах, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудлууд үүсгэх сөрөг талтай. Тиймээс өсвөр насныхны онцлог, тэдэнтэй харилцах арга барилын талаар боловсрол судлаач, Багшийн хөгжлийн институтийн захирал Ж.Болормаатай ярилцлаа.


-Өсвөр насны хүүхдүүдийн онцлог шинж нь юу вэ. Орчин үеийн хүүхдүүдийн бэлгийн бойжилт эрт эхлэх болсон нь юутай холбоотой вэ?

-Өсвөр нас бол хүний амьдралын завсрын үе. Орчин үед өсвөр насны хүүхдийн бие махбод, оюун санааны хөгжил хурдсаж, охидын бэлгийн бойжилт 11-12 насанд, хөвгүүдийнх 12-13 насанд эхэлдэг болоод байна. Судлаачид өсөлт хурдсаж буй гол шалтгааныг удамшил, нийгмийн орчин нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбон тайлбарладаг. Өсвөр насны хүүхдэд бэлгийн бойжилт хурдан явагдаж байгаа нь бие махбодод төдийгүй сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ насыг сэтгэл санааны тогтворгүй, харилцааны хэв маяг нь “давлагаатай үе” гэж нэрлэдэг. Ийм үед санаа сэтгэл нь тогтворгүй, ааш зан нь хувирах шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь, эцэг эхээсээ хөндийрөх, найз нөхөдтэйгөө хамт байхыг илүүд үзэх, ирээдүйдээ санаа зовж эхлэх, гадаад үзэмждээ анхаарал тавих нь ихсэх, бусдаас өөрийгөө дээгүүр тавьж, өвөрмөц гэдгээ бататгахыг оролдох, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх гэх мэт шинж тэмдгүүд энэ насанд илэрдэг. Мөн эсрэг хүйсийнхэндээ татагдах шинэ мэдрэмждээ тавгүйтэж, ичиж, тайван байдлаа алдаж эхэлдэг.

-Тэгвэл энэ үед нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?

-Хамгийн гол нь хүүхэдтэйгээ маргахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Хэлэлцэх, ярилцах, харилцан буулт хийх нь харилцааны шилдэг арга. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдэдээ буулт хийж, сул талаа харуулж байгаа зүйл биш, зарим талаар бие даасан байдлаа тогтоож, амьдралдаа өөрийн шийдвэрийг гаргах гэсэн хүүхдийнхээ хэрэгцээг хүлээн авч байна гэсэн үг. Хүүхдэдээ өсөх, бие даах боломж олгохгүйгээр байнга хянаж, цагдах юм бол уур бухимдалтай, эцэг эхийнхээ үгийг хүлээж авдаггүй хүн болж төлөвшдөг. Ер нь харилцааны зөрчил хүүхэд өөрийгөө том болсон гэж үзэж байхад эцэг эхчүүд жаахан хүүхэд гэж үздэгээс голлон шалтгаалдаг. Эцэг, эхчүүдэд хүүхдэдээ зориулсан бүтээмжтэй цаг чухал. Жишээлбэл, хүсэл мөрөөдлийг нь сонсож, хүндэтгэх, найз нөхдийг нь гэртээ урих, хамтдаа ямар нэг зүйл хийж дурсамж бүтээх гэх мэт.

-Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа ямар алдаа түгээмэл гаргадаг вэ. Зарим эцэг, эхчүүдээс “бидний үед ийм байгаад болоод л ирсэн” гэх хандлага анзаарагддаг.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ шаардлага тавихдаа өөрийн бага насны амьдрал, өсөж хүмүүжсэн арга барилаар үзэл бодлоо тулгадаг нь тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч, зөрчилддөг. Мөн үглэх, бусадтай харьцуулах гэх мэт алдааг түгээмэл гаргадаг. Улмаар эцэг эхээсээ хүсэн хүлээсэн харилцаагаа авч чадаагүй хүүхэд гэр орноосоо зугтах, гадуур сэлгүүцэх, гэмт хэрэгт өртөх, архи, тамхи хэрэглэх, эрт бэлгийн харилцаанд орох гэх мэт асуудлуудтай нүүр тулдаг.

-Хөл хорионы улмаас бага насны хүүхдүүд бүх л цагаа гэртээ өнгөрөөж байна. Өсвөр насны хүүхдээс гадна бага насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ?

-Эцэг, эхчүүд ажлаа хүүхдээсээ илүүд үзэж, хүүхэдтэйгээ хамт байх, тэднийг санхүүгийн асуудалгүй байлгах нь өөрийн гол үүргээ гэж ойлгодог. Тиймээс харилцаанд нь ямар учраас асуудал үүсэж буйг ойлгодоггүй. Бага насны хүүхдүүд гэртээ байгаа энэ өдрүүдэд хүүхдэдээ аль болох их цаг гаргаж, ярилцах, хамт тоглох нь чухал. Хүүхэд 18 сартайгаасаа өөрийгөө хувь хүн гэдгээ ойлгож, мэдэрч эхэлдэг учраас биеэ дааж, хийхийг оролдож буй зүйлсийг нь дэмжих хэрэгтэй. Хүүхэд ямар нэг зүйл хийж байх, тоглож байхад нь албадан зогсоож, загнаж зандчих, “Юмаа хураа боль, явж унт” гэхийн оронд “Алив үүнийгээ хамтдаа дуусгая, хоол идэх цаг болох гэж байна” гэх зэргээр эергээр харилцах хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрүүлж байгаа учраас эцэг, эхчүүд хүүхдээ хориглох, аюултай гэж үзсэн зүйлээ битгий хий гэх нь түгээмэл байдаг. Гэхдээ хүүхдийг үргэлж “Битгий хүр, боль, болохгүй” гэж хорих, зандрах нь сайн зүйл биш. Бүх зүйлийг сонирхон хийхийг хүсэж байдаг хүүхдийн хүсэл нь мохож, өөртөө итгэх итгэл нь багасах нөлөөтэй.

Засгийн газрын мэдээ

Зургаан настнуудаа сурагч болоход нь хэрхэн бэлтгэх вэ

$
0
0

11(15)

2020-2021 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд ерөнхий болосвролын сургуульд элсэн суралцана хэмээн БСШУСЯ-наас мэдээлээд байна.

Эрдэм ном шамдан суралцахаар сургуулийн босго анхлан алхана гэдэг зургаан настнуудын хувьд том сорилт байдаг. Ялангуяа, коронавирусийн улмаас хөл хорионд удаан хугацаанд байсан хүүхдүүдийн хувьд бэрхшээл учирч магадгүй юм.

Зөвхөн зургаан настай хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүнд хүртэл шинэ орчин, нөхцөлд очиход сэтгэл зүйн хувьд дасан зохицох хугацаа хэрэгтэй болдог. Тэгэхээр анх сургуульд орж буй хүүхдэд шинэ багш, шинэ орчин, шинэ найзуудад дасан зохицоход тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчид анхаарах хэрэгтэй байна. Наад зах нь “Зурагтаар гарч буй теле хичээлийг хүүхэдтэйгээ хамтран хийхээс бэлтгэл эхэлж байгаа” хэмээн Хан-Уул дүүргийн 65 дугаар  цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Б.Наранцэцэг хэлсэн юм.

Зургаан настай балчирхан үрсээ 9 сарын 1-ний өдөрт буюу сурагч болоход нь бэлтгэх талаарх мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэл зүй

“Зургаан настангууд том хүнээс өөр сэтгэл зүйн онцлогтой. Томчууд аливаа зүйлийг хийсвэрлэн сэтгэж чаддаг бол энэ насны хүүхдэд хийсвэрээр төсөөлөх мэдрэмж нь бага хөгжсөн байдаг. Алим гэдэг үгийг сонсоод том хүмүүс хийсвэрээр төсөөлж чадна. Харин хүүхэд бүх зүйлийг бодитоор буюу амталж, үнэрлэж, хүртэж байж мэдэж авдаг гэсэн үг. Энэ ч утгаараа цэцэрлэгт үзүүлэн материал, тоглоомын аргаар суралцдаг. Гэтэл сургуульд ороод энэ бүхэн нь өөрчлөгддөг. Тоглох биш сууж сурна. Өдөр унтаж чадахгүй болно. Цүнхээ өөрөө үүрч, хувцсаа өөрөө өмсөнө. Бас гэрийн даалгавар хийх шаардлагатай болно. Энэ нь бидэнд энгийн юм шиг хэрнээ хүүхдэд маш том өөрчлөлт байдаг” хэмээн сэтгэл зүйч тайлбарлалаа.

Хөгжингүй орнуудад хичээлийн эхний нэг, хоёр долоо хоногт эцэг, эхчүүд нь хүүхэдтэйгээ хамт хичээлд нь суудаг байна. Ээнэгшин дассан хүнтэйгээ хамт шинэ орчинтой танилцсан хүүхдэд айх мэдрэмж бага төрдөг байна. Ерөөсөө л энэ нь аюулгүй юм байна гэдгийг ойлгодог. Монголын нөхцөлд энэ нь эсрэгээрээ.

 Хүүхэд гэлтгүй том хүн хүртэл огт мэдэхгүй зүйлээсээ айдаг. Тиймээс эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ ярилцах цагийг гаргаж, сургууль аймар биш юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэдэнд ямар учраас сургуульд орж байгааг ойлгуулах хэрэгтэй. Сургуульд чи ийм зүйл сурна гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Цэцэрлэг сургуулийн талаар ялгаатай зүйлсийг ч хэлж өгч болно.

Үнэхээр боломжтой бол хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүүхдэдээ сурах сургууль багшлах багшийг нь танилцуулах нь их ач холбогдол өндөртэй. Яг л музей үзэж буй мэт хүүхдээ дагуулан сургуулиар нь явж болно. Тэгвэл хүүхэд хичээлд явахдаа айдас багатай. Хаана юу хийх гэж байгаа учраас өөртөө итгэлтэй байна. Энэ нь ч сурлагын чанарт нөлөөлнө хэмээн сэтгэл судлаач ярьж байна.

Юунаас эхлэх вэ

1. Өглөө хэдэн цагт сургууль дээрээ очиж, хэдэн цагт тарах, сургууль дээр байх хугацаанд ямар хичээл орж, юу хийдэг талаар хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах

2. Сургуульд орж, сурагч болох тухайд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрж байгааг нь асуух. Баярлах, сандрах, айх, эмээх гээд бүгдийг нь хичээнгүйлэн сонсож, эргээд тайлбарлаж, залруулах

3. Сургуульд сурахын давуу талыг хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулах. Ганцаараа гэртээ уйтгарлаж суухгүй, олон найзтай болно, хэрэв хүүхэд чинь цэцэрлэгтээ унтах дургүй байсан бол сургууль дээр унтдаггүй гэх мэтээр ярьж, тайлбарлах

5. Хүүхэд бүр л түүний адил сургуулийн эхний өдрөөс айж, сандардаг гэдгийг хэлэх

6. Үзэгний сав, эсвэл дэвтрийнх нь завсар аав, ээж нь үргэлж хайрладаг гэдгийг илтгэх бяцхан зурвас, зураг хийж явуулах

7. Сургууль дээр ямар нэг асуудал гарахад аав, ээж нь үргэлж туслахад бэлэн гэдгийг ойлгуулах

Эцэг эхчүүд юу хийх вэ

Зургаан настай хүүхдээ сургуульд оруулж буй эцэг эхчүүдээс мөн бэлтгэл хэрэгтэй болдог. Гэтэл бид багш, сургууль л яриад байдаг. Хамгийн түрүүнд эцэг эхчүүд доорх асуултад хариулаад үзээрэй.
•    Хүүхдэд тань даалгавраа хийх тохитой орчин байна уу?
•    Хүүхдэд биед нь таарсан ширээ сандал байна уу?
•    Та өөрөө яаж бэлтгэгдсэн бэ?
•    Хүүхэдтэйгээ ажиллах арга техникийг эзэмшсэн үү?
•    Хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг үү?
•    Хүүхдэд тань зурж буддаг ном нь бий юу?

Хүүхдийнхээ зурж будаж байгааг нь ажигла. Танай хүүхдийн гар хаашаа яаж будаж байна. Тууш хөдөлж байна уу эсвэл зөвхөн босоо будаж байна уу? Зураас давж байна уу? Дугуй дүрсийг тойруулж зурж чадаж байна уу? Төвөөс зах руу тойруулж байна уу, захаас төв рүү тойруулж байна уу? Гар бугуйгаараа хаашаа ч хамаагүй чөлөөтэй хөдөлж  чадаж байвал хүүхэд гоё бичнэ. Нэгэнт сургалтын төв ажиллахгүй байгаа учраас эцэг эхчүүд өөрсдийнхөө хэмжээнд гарыг нь зүгшрүүлэх дасгал хийлгэх хэрэг гарч байна. Жишээ нь, шагай тоглож няслахад гарын булчингууд хөгжиж байдаг аж.

Та хүүхдэдээ хэрхэн туслах вэ

Сургуульд орохоос өмнө хүүхдэд үсэг заах шаардлага байдаггүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхэд нэгэнт сурсан зүйлээ дахин заалгахдаа сонирхолгүй байдгаас гадна эцэг эхийн заах арга барил багшийнхаас зөрдөг тул хүүхэд эргэлзэж эхэлдэг хэмээн Японы Хүүхдийг ивээх сангийн “Та өөрөө багш” ном болон “Бага насны хүүхэд хөгжлийг дэмжих төв”-ийн сургалтын менежер Т.Энхсайхан зөвлөж байна. Түүний хэлснээр, эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт байхад нь анхаарахгүй байснаа сургуульд ороход нь бие даах чадвар бус хичээлийн агуулгад анхаарч эхэлдэг байна. Гэтэл хүүхэд нэн түрүүнд өөртөө үйлчлэх чадварыг эзэмшсэн байх ёстой.

Өөрийгөө бие даан авч явахад. Сургуулийн сурагч болмогц цүнх, дэвтэр номдоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөх, тайлах, бие засах зэрэг бүх зүйлээ хүүхэд өөрөө хийх болно. Тиймээс та эхлээд хүүхдээ бие даан явахад ямар хүндрэл гарах билээ гэдгийг эргэцүүлэн хянаж, шаардлагатай зүйл дээр нь туслаарай. Жишээ нь, хүүхэд тань гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадах уу гэх мэт.

Тэвчээртэй болоход. Хичээл дээр багш нэрийг нь дуудтал, эсвэл хонх дуугарах хүртэл хүүхэд хүлээх хэрэгтэй болно. Иймд хүүхэд аливаа зүйлийг хүлээж сурахаас эхэлнэ. Мөн сурагч хүнд хийж буй зүйлээ дуусгах тэсвэр, тэвчээр шаардагдана. Үүний тулд эхлээд богино хугацаанд гүйцэтгэх дасгал даалгавар хийлгээрэй. Сонирхолгүй, дургүй зүйлийг нь хийлгэх гэж албадсаны хэрэггүй. Өнгийн харандаа, усан будаг, цаас хайч, баримлын шавар зэргийг байнга ойрхон байлгавал хүүхэд уйдахгүйгээр дуртай зүйлээ хийнэ.

Хичээлд оролцоход. Сургуулийн анги, танхимд зарим үед хүүхэд өөрийнхөө зоргоор байх боломжгүй, зөвхөн ангид явагдаж байгаа хичээлд оролцох, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх үүрэгтэй болно.  Энэхүү үүрэгт дасгахын тулд гэртээ хувцсаа эмх цэгцтэй тавих зэрэг жижиг гэлтгүй ямар нэгэн даалгаврыг тогтмол хийж биелүүлдэг бол хүүхдэд суралцах хариуцлагаа ойлгоход тус дөхөм болно.

Санаа бодлоо илэрхийлж сурахад. Хэл ярианы хөгжил сайтай хүүхдүүд өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, нөхцөл байдалд хурдан үнэлэлт дүгнэлт өгдөг. Насанд хүрэгчид шиг аливаа зүйлд ултай ханддаг бол харин үг дуу цөөтэй зарим нь бусдын царай хардаг, аливаа зүйлд амархан шантардаг, нийтэч биш байх тал ажиглагддаг. Хүүхэд анги болон гэртээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгоход эцэг эх, асран хамгаалагч анхаарч эртнээс бэлтгэнэ.

Хүүхдийг багаас нь тухайн зүйлийн юу нь таалагдаж, юу нь таалагдахгүй байгаа, юу нь сайхан, юу нь муухай байгаа гэх мэтээр сэтгэгдлийг нь асууж ярилцаж, дасгах хэрэгтэй. 5-6 настай хүүхэд ярих маш их дуртай, голдуу өөрөө санаачилж ярьдаг. Ийм учраас болсон үйл явдлын тухай хүүхэдтэйгээ ярьж түүнийг дэмжиж яриулна.

Ой тогтоолтыг сайжруулахад. Сургуульд ороод хүүхэд тань олон үсэг нүдэлж, тоо тогтоох хэрэгтэй болно. Номоор дамжуулан та хүүхдийнхээ ой тогтоолтыг сайжруулах ажиглуулах, харьцуулах, ангилуулах, тоолуулах үйлдлийг тогтмол хийлгээрэй.

Зургаан настнуудын онцлог

БИЕИЙН ХӨГЖИЛ

5 настайгаасаа хойш 6 см орчим өсөж, 3 кг орчим жин нэмсэн байна.
Араа шүднүүд нь гарч эхэлнэ.
Сүүн шүднүүд нь унаж эхэлнэ.

ТАНИН МЭДЭХҮЙ

Насаа хэлнэ.
Эд зүйлсийг тоолж чадна.
Өөрийнхөө хүсч, мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж чадна.
Шалтгаан ба нөлөө гэсэн ойлголтыг сайн ойлгодог болсон байна.
Бичиж сурна.
Цаг хугацааны ойлголтуудыг сайн ойлгодог болсон байна.

СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖИЛ

Танихгүй хүн, том амьтан, төсөөллийн мангас зэрэг айдсаасаа салаагүй хэвээр байна.
Ээж аавтайгаа хамт тоглохыг хүснэ. Хүүхдүүдийн хувьд ээж аав нь найз нөхөрлөл, хайр сэтгэлийн гол бэлгэ тэмдэг болдог.
Тоглохдоо төсөөлөл, уран зөгнөлөө ихээр ашигладаг.
Том эгч, том ахын дүрд хувирч өөрөөсөө дүү хүүхдүүдэд санаа тавих, асрах дуртай байдаг.
Хөвгүүд хөвгүүдтэйгээ, охид охидтойгоо тоглох илүү дуртай байна.
Бусдын юу мэдэрч байгааг ойлгож эхлэх ч өөрт нь илүү анхаарал хандуулахыг шаардсан хэвээр байна.
Хошин шогийн мэдрэмж нь хөгжиж эхэлнэ. Жижиг онигоо, шог яриа, шог ном зэрэгт дуртай болно.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

Телевизийн дуртай нэвтрүүлэг, кино, хүүхэлдэйн кино зэргийнхээ талаар ярьж өгнө.
Ярихдаа хэл зүйн дүрмийг зөвөөр ашигладаг.
Нэрээ үсэглэж, зарим үсэг тоог бичиж чадна.
Зарим энгийн үгийг уншиж чадна.

МЭДРЭЛИЙН БОЛОН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

Том булчингуудаа удирддаг болно. Тэнцвэрээ сайн олж, гүйж, харайж, үсэрнэ.
Өөрлүү нь шидсэн бөмбөгийг барьж авна.
Хүнийг дүрсэлж зурахдаа багадаа найман хэсгээс бүтсэнээр зурна. Мөн олон төрлийн хэлбэр дүрсийг дуурайлган зурж чадах ба өөрийнхөө зохиосон зүйлсийг зурах дуртай болно.
Нэрээ бичиж чадна.
Хувцсаа өөрсдөө өмсөнө.

http://eagle.mn/r/71799

Зун хүүхдийг айргаар угаах, элсэнд тоглуулах нь дархлааг дэмжинэ

$
0
0

Урин дулааны улирал ирж байгаатай холбогдуулан хүүхдийн дархлааг сайжруулах уламжлалт аргууд олон бий.

Ялангуяа зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах нь дархлааг нь сайжруулдаг гэдгийг эмч нар зөвлөж байна.

Дархлаагаа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай гэнэ. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй.

Дархлаагаа сайжруулахын тулд биеийн тамир, спортоор хичээллэх, өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах хэрэгтэй. Нөгөө талаар байгалийн гаралтай эм бэлдмэл, витамин C, D, E, B-ийн төрлийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

11505

Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлаж, сайн чанарын өөх тос хэрэглэснээр хүний дархлаа тодорхой хэмжээнд сайжирдаг аж.

Харин бага насны хүүхдийн хувьд өглөө 10:00-11:00 цагийн хооронд агаар салхинд гаргаж, зуны улиралд хүүхдийг айргаар угаах, шөлөнд оруулах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлаагийн сайжруулах боломжтой юм байна.

Дархлаа бол гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ нь хүн бүрт байдаг. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулах, ямар нэгэн байдлаар нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй бол бидний бие өвчилж, энэ нь даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болсоор байна. Хүний дархлаа нойр дутуу байх, сахрын хэт их хэрэглээ, шингэн дутагдах, эмийн зохисгүй хэрэглээнээс болж дутагддаг.

Үүнээс гадна Д амин дэмийн дутагдалд орох, стресстэх, архи тамхи хэрэглэх, өөх тосны дутагдалд орох, шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэснээр хүний дархлаа мууддаг байна.


0-3 насны хүүхдэд идүүлж болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд…

$
0
0

11505

Хүүхдийн 3 хүртэлх насанд тогтсон дархлаанаас хамаарч түүний ирээдүйн дархлааны систем хэрхэн ажиллах нь шийдэгддэг. Тиймээс та хүүхдийнхээ идэж буй зүйлд анхаарал хандуулж, аль болох эрүүл, тэжээллэг, зөв хооллолтыг сонгож байгаарай. Ингээд 3 хүртэлх насны хүүхдүүдэд хэзээ ч өгч болохгүй 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

1. Шоколад

Бүхий л төрлийн шоколадны найрлагад кофеин болон элсэн чихэр агуулагдсан байдаг. Харин хүүхдийн хоол боловсруулах эрхтэн уг бодисыг боловсруулж чаддаггүй учир 3 нас хүртэл нь чихэрлэг, шоколадтай бүтээгдэхүүн өгөхгүй байсан нь зүгээр юм.

2. Самрын тос

Газрын самарны тосыг 3 нас хүрээгүй хүүхдэд үүнийг өгөх хэрэггүй бөгөөд энэ нь ирээдүйд харшил үүсгэх магадлалтай байдаг.

3. Сүү

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэнд сүүг боловсруулах, задлах фермент байдаггүй. Тиймдээ ч сүүг устай хольж, эсвэл зориулалтын кашийг хүүхдийн хооллолтод хэрэглэдэг юм. Харин цэвэр сүүг 3-аас дээш насны хүүхдэд уулгаж болдог байна.

4. Интоор, усан үзэм, үрлэн улаан лооль

Бүх төрлийн яс агуулсан жимс, хүнсний ногоонд хүүхэд хахах эрсдэлтэй байдаг. Тиймээс ястай бүтээгдэхүүн хүүхдэдээ өгөхөөр шийдсэн бол ясыг нь цэвэрлэхээ мартуузай.

5. Маршмэллоу

Маршмэллоуд маш их элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн шүдэнд муугаар нөлөөлдөг. Мөн хүүхэд хахах аюултай байдгийг санах хэрэгтэй.

6. Зөгийн бал

Ямар ч тохиолдолд хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөгийн баланд ботулизм хэмээх савханцар байдаг бөгөөд энэ нь хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээж, хөгжлийн бэрхшээлтэй болгох эрсдэлтэй байдаг. Судлаачдын үзэж байгаагаар зөгийн балаар хийсэн бүтээгдэхүүний 8% нь ботулизмын савханцартай байдаг аж.

22:00 цагаас өмнө унтдаг хүүхдүүд өндөр болдог

$
0
0

d3581e_tsag1_x974

Өнчин тархины өмнөд хэсгээс нийлэгждэг өсөлтийн дааврын (соматотропин) ялгаралтанд хоногийн биохэмнэл чухал нөлөөтэй.

Шөнийн 21:00 -22:00 цагийн үеэс эхэлж нойрыг зохицуулдаг мелатонин даавар ялгардагбайна. Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал нэмэгдэж өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлдөг. Иймд “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн зүйр үг хүртэл гарчээ.

Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

Харин булчингийн эдэд уургийн нийлэгжилтийг идэвхжүүлснээр булчин хөгжүүлдэг байна.

Мөн энэхүү даавар нь өөхний эс дэхь триглицеридийг задалж өөхний хүчил болгох, булчингийн эдийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй болохоор өөхийг шатааж, булчин үүсгэдэг юм. Ийм учир фитнесээр хичээллэж буй хүмүүс эрт унтах, гүн унтаж амрахыг чухалчилдаг байна.

Хүндэтгэсэн: Цахим Эмч

Facebook.com/tsahimemch

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

$
0
0

1732aa3c4dd6f25dc67bec8098b51bd7

Ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхэд тань гүйж ирээд “Ааваа, ээжээ нааш ир хамтдаа тоглоё” гэсээр угтаж байсан уу? Харин энэ үед та “Ядраад байна, тоглоомоороо тогло эсвэл ах эгчтэйгээ тогло” гэсээр өрөө рүү нь явуулдаг юм биш биз?

Судлаачдын хэлж буйгаар хүүхэд зөвхөн үе тэнгийнхэнтэйгээ болон ганцаараа тоглохоос гадна эцэг эхтэйгээ тоглох нь тэдний эрүүл зөв хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг гэнэ. Магадгүй зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ тоглох нь цагаа дэмий үрж байгаа мэт санагддаг байж болох ч таны хүүхдийн хувьд энэ нь хорвоотой танилцаж, аливаад суралцаж буй хамгийн чухал цаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл ирээдүйд бие даасан хүн болох хамгийн үндсэн суурийг нь хүүхэд насанд нь сайн тавихыг хүсвэл эцэг эхчүүд маань эхлээд тоглоомын үнэ цэнийг ойлгож мөн хүүхэдтэйгээ тоглож сурах нь чухал юм.

Тэгвэл тоглох гэж яг юу вэ? Хүүхдийн хувьд тоглох чухам яагаад тийм чухал вэ? Тоглоом тоглох нь бүхэлдээ хүүхдийн өөрийн хүсэл сонирхол өөрийн зохиосон дүрмийн дагуу явагддагаараа тэдний өдөр тутамдаа хийдэг бусад зүйлсээс онцлог. Жишээлбэл, хүүхэд аливаа шинэ зүйлийг сурахдаа үргэлж өмнө байгаа тогтсон хэв журмын дагуу сурдаг бол тоглоомыг тэд зөвхөн өөрсдийн хүссэнээрээ зохиож болдог. Тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд өөрийн идэвх санаачилга, шинэлэг байдлаа илэрхийлэх боломжийг олгодог. Мөн тоглоом тоглосноор хүүхэд өөрийгөө удирдах, өөрөө өөртөө дүгнэлт хийхэд суралцаж байдаг бөгөөд юу хийх дуртай, юу хийхийг хүсэж байгаагаа ч бас энэ үед ойлгож авдаг байна.

Нөгөө талаар хүүхэд тоглоомоор дамжуулан өөрийн толгой дахь бодлоо ил болгодог. Ялангуяа өөрийн мэдэрсэн баяр хөөр, ганцаардал, мэдэрсэн сул дорой байдлаа тоглоомын аргаар ил эрхийлж байдаг. Тиймээс тоглоом нь нэг талаар хүүхдийн дотоод сэтгэлийн толь юм. Жишээлбэл таны хүүхэд өнөөдөр эмнэлэгт очиж тариа хийлгэхдээ маш ихээр айж бас өөрийн эрхгүй сул дорой мэдрэмж авсан байж болох юм, харин гэртээ ирээд тоглож эхлэхдээ өөрөө эмчийн дүрд орон танд тариа тарьж байгаа юм шиг тоглож мэдэх юм. Ингэж тоглосноор тухайн хүүхэд дүрд орох тоглоомоор дамжуулан одоо байгаагаасаа илүү хүчтэй нэгэн болж өдрийн мэдэрсэн айдсаа гаргаж байгаа юм.

Нэгэнт тоглоом тоглох нь хүүхдийн тань бие махбод, сэтгэл зүйн болон нийгмийн хөгжилд хэчнээн чухал үүрэгтэй болохыг сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлж байгаа тул одоо харин хэрхэн хүүхэдтэйгээ зөв тоглохыг сурах нь чухал юм. Магадгүй аав хүү хоёр өдөрт 20 минут барилдаж ээж охин хоёр 30 минут хоол хийж тоглодог байж болно. Гэхдээ хэд хэдэн үндсэн зарчмыг баримтлахгүй бол энэ хугацаа та хоёрын хувьд ямар ч үр өгөөжгүй өнгөрч болох юм. Тэгэхээр хүүхэдтэйгээ маш үр дүнтэй тоглоомын цагийг өнгөрөөхийн тулд хамгийн түрүүнд тэднийг сайн ажиглаж, сонсож, бас дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тань ямар нэгэн санаа хэлэхэд түүнийг нь таслалгүй сайн сонсож харин дараа нь эерэг хариу үйлдэл үзүүлж харилцан ярилцаж байх нь нэн түрүүнд эхний анхаарах зүйл юм. Харин дараагаар нь хүүхдээрээ өөрөөр нь тоглоомын сэдвийг санаачлуулан тэдний ертөнцөд орж түүнтэй тоглоорой. Ингэснээр тоглох явцдаа та хүүхдийнхээ юунд дуртайг мэдээд зогсохгүй өөрөө ч хүүхэд насандаа очсон мэт байх болно. Хамгийн чухал нь үргэлж хүүхэд рүүгээ инээмсэглэж хамтдаа хөгжилтэй байгаагаа илэрхийлж байхаа мартаж болохгүй шүү!

Ингэж хүүхэдтэйгээ тоглож цагийг өнгөрөөж сурснаар эцэг эхчүүд болон хүүхдэд хоёуланд нь багагүй ач тустай бөгөөд үүнээс доор дурдвал:

Хүүхдийн хувьд:

Үе тэнгийнхэн болон хүрээлэн буй орчиндоо анхаарал тавьдаг болно.

Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ.

Бие махбод зөв хөгжинө.

Биеэ даах, шинийг санаачлах болон аливаад төвлөрөх чадвар хөгжинө.

Бие хүн болоход бэлтгэгдэнэ.

Өөрсдийн авьяас болон сонирхлыг олж нээнэ.

Өөрсдөө шийдвэрээ гаргаж сурна.

Дотоод мэдрэмжээ илэрхийлж сурна.

Эцэг эхчүүдийн хувьд:

Тархинд хайр, аз жаргалын даавар буюу Окситоцин их хэмжээгээр ялгарч стресс багасна.

Хүүхдийнхээ сонирхол, мэдрэмж бодлыг ойлгодог болно.

Хүүхдийнхээ хандлагад зөвөөр нөлөөлнө.

Хүүхэдтэйгээ асуудалгүй харилцана.

Хүүхэд тань амжилт, уналт болон бэрхшээлүүдэд хэрхэн хандаж байгааг мэддэг болно.

Хүүхдэд тань ямар төрлийн заах арга барил илүү тохирдог болохыг мэддэг болно.

Маш онцгой чухал холбоог хүүхэдтэйгээ байгуулж чадна.

Хүүхдээ буруу нэрээр хочлох нь ийм аюултай!

$
0
0

9906d1096ecf6220bcc661a5bf2a59b8

Эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн янз бүрийн нэрээр өхөөрдөн хочилдог. Тэгвэл нэр бүхэнд учир байдаг аж. Тухайн хүнд ямар нэр өгөх нь тавиланд нь ямраар ч нөлөөлж болдог байна.

Үүний нэгэн жишээ 2007 онд Архангай аймгийн Ихтамир суманд амьдарч байсан залуухан хос болох Гантөмөр, Туул нарт тохиолджээ.

Тэд гэрлээд жил хагас болсны дараа Батмөнх хэмээх хөөрхөн хүүтэй болсон байна. Хүү ой найман сартайгаасаа эхлэн хөдөлгөөн нь дийлдэх ээ больсон тул хосууд хүүгээ дайсны цэрэг хэмээн хочлох болжээ. Ийнхүү хочлох болсноос хойш хүүгээс өвчин зовлон салахаа больж, нэг өдөр айхтар их халуурч эмнэлэгт хүрч амжилгүй амьсгал хураасан байна.

Эцэг эх нь хүүгийнхээ хойдохыг үйлдэхээр нутгийнхаа нэртэй лам дээр очиж учир явдлыг асуувал лам хэсэг нүдээ анин сууснаа “Та нар яасан гэж уйлалдаад байгаа юм. Та нарын дайсны цэрэг л үхсэн байна. Дайсны цэрэг гэдэг чинь дайсны цэрэг л байдаг юм. Дайсны цэрэг үхэж байж л та нар амьд үлдэнэ шүү дээ” хэмээжээ.

Залуу хосууд эхэндээ лам багшийн үгний утгыг ойлголгүй “Та бидэнд түрүүчийн үгнийхээ утгыг тайлбарлаад өгөөч” гэхэд лам багш хосуудын зүг айхтар ширүүн харснаа “Мөнх оршихыг бэлгэдэж БАТМӨНХ гэж нэр өгчихөөд ДАЙСНЫ ЦЭРЭГ гэсэн богино настай үгээр хочилдог чинь хаанахын ёс вэ?” гэхэд сая нэг юм учрыг хосууд ойлгосон байна.

Охиноо усанд явуулж, мод түлээ бүү хагалуул

$
0
0

11987

Охиноо усанд явуулж, мод түлээ бүү хагалуул. Хэрэв та хүүтэй бол энэ ажлыг хүүгээрээ хийлгэ. Хэрэв та хүүгүй бол нөхрөөрөө энэ ажлыг хийлгэ. Бага байхаасаа л эр хүний хийх ёстой ажлыг хийгээд сурчихсан бол ирээдүйд охин чинь хүний хань болохын цагт гадаа гарч эр, дотор орж эм болсоор эр, эмээ мэдэхээ болино. Хэрэв охин чинь эрэгтэй хүний ажил багаасаа л хийх нь буруу гэдгийг мэдэж өсвөл ирээдүйд эр нөхрөө өөрийн хийх ёстой үүрэг хариуцлагыг нь хийлгэж чаддаг болно.
Эршүүд хөдөлгөөн, хатуу чанга байдал, үл тоомсорлох, хэнэггүй байх, мэдрэмжгүй байдал зэрэг нь эрчүүдийн сонирхлыг хэзээ ч татдаггүй.
Учир нь сайн эхнэр гэдэг нь эр нөхрийнхөө хийх ёстой үүрэг хариуцлагыг нь өөрөөр нь хийлгэж чаддаг хүнийг л сайн эхнэр гэж хэлдэг шүү дээ. Гэтэл сайн эхнэр гэхээр л эр нөхрөө хийх ажилгүй болтол нь урдуур нь орохыг хэлэхгүй ээ.
Хамгийн гол нь эр нөхрөө хайрлана гэдэг нь түүний үүрэг хариуцлагыг мохоож, түүний хийх ёстой ажлыг би хийх ёстой гэсэн үг биш юм. Үнэндээ эр хүн гэртээ санаа тавьж хийх юмгүй болтол нь эхнэр нь урдуур нь орно гэдэг эр нөхрөө цааш нь түлхэж байгаа хэрэг билээ.
Эр хүний хариуцлага нь хаана байна тэнд хайр нь байдаг гэдэг үгийг охиныхоо зүрх сэтгэлд сийлж өгөх хэрэгтэй.

Хайрлагдсан эмэгтэйн зурвас номноос

Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг

$
0
0

15061

Хүүхдийн хүмүүжил, төлөвшилтийн талаар асар их ярьдаг. Францын сэтгэлзүйчид хүүхдийг чиглэсэн хүмүүжил нь чимээ шуугиан багатай, үл анзаарагдам байх ёстой гэж үздэг. Учир нь хүүхдийн төлөвшил гэр дотор, томчуудын хараан дор явагддаг тул тусгайлан үзэх учиргүй юм.

Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна.

Нэг: Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв хүүхэд хооллох дургүй байгаа бол өлсөөгүй байна л гэсэн үг.

Хоёр: Хүүхэд тань тоглоомоо эвдчихвэл бүү уурла. Ялангуяа эрэгтэй хүүхэд багаасаа янз бүрийн тоглоомыг эвлүүлж, эвдэлж тоглох дуртай байдаг. Энэ нь сахилгагүйтэл биш, танин мэдэхүйн сэтгэлгээ нь нөлөөлж буй хэрэг. Яагаад чухам ингэж хийв, дотор нь юу байгаа бол гэх мэтийн сониуч зандаа хөтлөгдөж байгаа нь тэр. Хүүхэд сониуч зантай байна гэдэг сайшаалтай хэрэг. Та түүнийг зэмлэхийн оронд хамтарч, тоглоомын учрыг олох гэж хичээвэл нөгөө яриад байдаг хүүхдийн хүмүүжил үргэлж яншихгүйгээр зөв гольдрол руугаа явж байна гэсэн үг. Мөн хүүхдийн сэтгэлгээ, уран зөгнөлийн цар хүрээ өргөжин тэлж байгаа нь нэн чухал юм шүү.

Гурав: Та хүүхдээ байнга удирдаж “тэрийг тэг”, “энийг ингэ” гэх мэтчилэн командалдаг бол үүнийгээ боль. Өөрийн үзэл бодолгүй, бусдын нөлөөнд амархан ордог иргэнийг төлөвшүүлэх гээгүй биз дээ. Хүүхдэд аливаа юмыг зааж зааварлахдаа өөрөө биечлэн үзүүл. Ороо хураа гэж үглэхээс өмнө яаж хураавал зохимжтойг харуул. Харин энэ үедээ уурлах, уцаарлах байдал огт гаргаж болохгүй. Хэрэв та хүүхдэд уурлаж юм заадаг бол бүр больсон нь дээр. Учир нь хүүхэд ууртай хүний үгэнд орохоо больчихдог юм.

Дөрөв: Хүүхдэд талархах сэтгэлийг суулга. Хожим хүүхэд тань сайн хүн болоосой, таныг асраасай гэж хүсдэг бол ийм сэтгэлийг төлөвшүүл. Хүмүүжлийн тухай зузаан ном барихаас илүү хүүхдэд хүнтэй мэндлэх, баярлах, уучлах үгсийг хэлж сургах нь шалихгүй мэт боловч хожмын их ач холбогдолтой.

Охидтой хүмүүст…

$
0
0

12073

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуул.

Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл.

Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга.

Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул.

Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга.

Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласан учрыг асуу.

Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул.

Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг.

Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг.

Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул.

Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл.

Алдартай хүн болгох гэж бүү хичээ. Амьдралд л хайртай хүн болго..


Зөрүүд занг таван наснаас нь өмнө засах хэрэгтэй

$
0
0

12106

Хүүхдийн суурь хүмүүжил 0-6 насанд төлөвшдөг. Энэ үед бие хүний төлөвшлийн 80 хувь нь бүрэлддэг байна. Ялангуяа, 0-3 нас хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе ажээ. Тиймээс энэ насанд нь хүүхдээ хүмүүжил, төлөвшилтэй болгож чадаагүй бол цаашид зан төлвийг нь засч, чиглүүлэхэд оройтно гэж эрдэмтэд үздэг. Энэ талаар хүүхдийн сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ “Эцэг эхчүүд хүүхэддээ хайр халамж мэдрүүлэхгүй байх, өөрийн үзэл бодлыг тулгах, хүүхдийн бие махбодь, сэтгэл зүйн хэрэгцээг үл ойшоох нь зан төлөв, сэтгэл зүйд асуудал үүсгэдэг. Насны онцлогоос үүсэх сэтгэл зүйн хямрал байдаг ч орчноос шалтгаалах нь түгээмэл. Эцэг эхчүүд хүүхдээ бухимдсан, стресстэй, үг сонсдоггүй, зөрүүдэлдэг болохоор хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө авахаар сэтгэлзүйчид ханддаг” хэмээн ярьж байсан.

Тэрээр бага насны хүүхдэд бүх зүйл содон, сонин санагддаг. Хүүхэд тэр бүгдийг өөрөө барьж үзэх, танин мэдэх, шинжлэхийг хүсдэг. Ер нь ингэх тусмаа хүүхэд хөгждөг. Гэтэл нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ гэмтэхээс сэргийлэх, өөрт төвөг багатай байлгахаар зарим зүйлд нь хориг тавьснаар тэдний хооронд зөрчил үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сонирхож байгаа зүйлд хаалт тавихаар эсэргүүцдэг. Ийм зантай хүүхдэд цаашдаа бусдыг өөрийн эрхшээлд байлгах, бүгдийг өөртөө нийцүүлэх гэсэн сөрөг зан төлөвшдөг гэсэн юм. Мөн хүүхэд дүүтэй болж хайр мэдрэхгүй байх, орчин сөрөг байхаас шалтгаалан зөрүүдэлдэг ажээ.
Зөрүүд хүүхдэд эцэг эх нь аливааг уйгагүй тайлбарлах хэрэгтэй. Ойлгохгүй, үгийг тань сонсохгүй байвал дахин тайлбарла. Хүүхэд зөрүүдэлж байхад хамгийн гол нь эцэг эх тайван, хүлээцтэй байх хэрэгтэй гэж сэтгэлзүйч зөвлөж байна. Хүүхэд зөрүүдлэхийг таван наснаас өмнө засч чиглүүлэх боломжтой. Харин таваас дээш насныханд хугацаа их шаардагддаг. Эцэг эхчүүд асуудлыг зөвхөн сэтгэлзүйчид даатгаж, богино хугацааны үр дүн хүсдэг. Гэтэл тодорхой үр дүнд хүрэхийн тулд аажим аажмаар нөлөөлөх нь зөв. Сэтгэлзүйчээс гадна багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, түхайн хүүхдийн онцлогоос шалтгаалан хэл засал, сэтгэцийн эмчийн туслалцаа хүртэл хэрэг болдог байна.

Бага насны хүүхэд өөрийн асуудлаа бүрэн илэрхийлэх чадваргүй байдаг тул сэтгэл зүйн оношилгоогоор эцэг эх, орчны нөлөө, хүүхдийн хөгжлийн үе шат, нийгмийн харилцааг тодорхойлдог гэж сэтгэлзүйч ярьсан. Эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг дутмаг байдаг. Тухайлбал, хүүхдийг хооллох, юугаар ч дутаахгүй байхыг сайн хүмүүжил гэж ойлгодог. Энэ асуудал дээр сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ “Хүүхэдтэй болохын тулд эхлээд төлөвлөх хэрэгтэй. Ихэнх эцэг эх энэ тал дээр сэтгэл хөдлөлөөр ханддаг. Гэтэл энэ нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд хариуцлагагүй хандаж байгаагийн эхлэл болдог. Жирэмслэх үеэс л хүүхдийн хүмүүжил эхэлнэ гэдгийг ойлгож, хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.

Ж.МИШЭЭЛ

Зун хүүхдийг айргаар угаах, элсэнд тоглуулах нь дархлааг дэмжинэ

$
0
0

maxresdefault_20200724104405

Урин дулааны улиралд хүүхдийн дархлааг сайжруулах уламжлалт аргууд олон бий.
Ялангуяа зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах нь дархлааг нь сайжруулдаг гэдгийг эмч нар зөвлөж байна.
Дархлаагаа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай гэнэ. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй.
Дархлаагаа сайжруулахын тулд биеийн тамир, спортоор хичээллэх, өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах хэрэгтэй. Нөгөө талаар байгалийн гаралтай эм бэлдмэл, витамин C, D, E, B-ийн төрлийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.
Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлаж, сайн чанарын өөх тос хэрэглэснээр хүний дархлаа тодорхой хэмжээнд сайжирдаг аж.
Харин бага насны хүүхдийн хувьд өглөө 10:00-11:00 цагийн хооронд агаар салхинд гаргаж, зуны улиралд хүүхдийг айргаар угаах, шөлөнд оруулах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлаагийн сайжруулах боломжтой юм байна.
Дархлаа бол гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ нь хүн бүрт байдаг. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулах, ямар нэгэн байдлаар нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй бол бидний бие өвчилж, энэ нь даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай байдаг.
Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болсоор байна. Хүний дархлаа нойр дутуу байх, сахрын хэт их хэрэглээ, шингэн дутагдах, эмийн зохисгүй хэрэглээнээс болж дутагддаг.
Үүнээс гадна Д амин дэмийн дутагдалд орох, стресстэх, архи тамхи хэрэглэх, өөх тосны дутагдалд орох, шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэснээр хүний дархлаа мууддаг байна.

Норвегчууд хүүхдээ хэрхэн хооллодог вэ?

$
0
0

12202

Норвеги улсад хүүхдийг хар багаас нь бие даалгаж, эрүүл мэнддээ анхаарч амьдралд хариуцлагатай хандах эрдэмд сургадаг аж. Магадгүй Норвегичуудын урт насалж, сайн сайхан амьдардгийн гол нууц үүнд л оршдог байх. Тус улсад амьдардаг орос бүсгүй Катерина Норвеги хүүхэд хэрхэн өсч хүмүүждэг талаар хууч хөөрснийг энд хүргэж байна.

Хүү Макс маань дөрөвдүгээр ангид сурч байхад нэгэн удаа сургуулийн сувилагч биднийг дуудсан юм. Учир нь хүү маань насандаа байх ёстой жингээс хэт бага байна гэж хэлсэн хэмээн Максын ээж Катерина ярив “Нэг ёсондоо би хүүгээ зохих ёсоор хооллож чадахгүй байна гэсэн зэмлэл дээ. Энэ нь Норвегийн нийгмийн халамжын алба манай гэр бүлд анхаарал хандуулж буйн илэрхийлэл юм . Сувилагч хүүтэй маань тусдаа уулзаж ярилцсаны дараа надаас оройн хоолонд түүнд загасаар хийсэн хоол өгдөг эсэхийг лавласан Мөн хүүгээс өглөөний цайндаа хачиртай талх иддэг үү гэж асуусан. Хүү маань “үгүй” гэж хариулж байлаа. Дараа нь түүнээс оройн хоолонд загасаар хийсэн котлет иддэг эсэхийг сонирхсон юм. Хүү бас л “үгүй” гэж хариулсан. Сувилагч хувийн хэрэг дээр нь тэмдэглэгээ хийв. Би “Манай гэр бүлийнхэн бүгд жин багатай улсууд. Бид ихэвчлэн орос хоол хийдэг гэсэн тайлбар хийхийг оролдов. Гэвч сувилагч хариу өгсөнгүй. Харин хүүгээс кааш, борщ иддэг гэдгийг дуулаад бага зэрэг тайвширсан юм. Тэрээр хүүд маань хүснэгт гарган үзүүлж, ямар төрлийн талх удаан шингэцтэй байдаг, хачиртай талх бэлдэхдээ ямар талх сонгохыг нэг бүрчлэн тайлбарлаж өгч байлаа. Сувилагч өөрийнх нь ярьсан зүйлийг хүү бүрэн ойлгосны дараа л над руу анхаарлаа хандуулсан юм. Тэр цагаас хойш хүү маань дэлгүүр орж юм авах бүрийдээ сав, уутан дээрх бичээсийг үргэлж уншдаг болсон. Мөн гэр бүлээрээ хамтран Максын заавал хийх ёстой 10 ажлын жагсаалтыг бичиж, хөргөгч дээр өлгөсөн. Үүнд гэрээ цэвэрлэх, хогоо асгах, хичээлээ хийх, эцэг, эхдээ туслах зэргийг тусгасан” гэж Катерина ярьсан юм.

Ер нь Норвеги айл өрх бүрт хүүхдүүд зориулсан ийм төрлийн жагсаалтыг олж харж болно. Хариуцлагыг эн тэнцүү хуваарилах нь тус улсад энгийн дадал гэлтэй. Учир нь хүүхэд бүр тухайн гэр бүлийн бие даасан гишүүн гэж үздэгтэй нь холбоотой.

ХҮЙТЭН ХООЛ

Хүүхэд бүр хар багаасаа сургуульд явах бэлтгэлээ өөрөө хийдэг. Харин ээж бол зөвхөн хянах үүрэгтэй. Мөн сургуульдаа хэн нэгнээр хүргүүлэх бус өөрсдөө явцгаана. Ингэхдээ өдөр идэх хоолоо ч цүнхэлнэ. Халуун хоол бараг идэхгүй. Эцэг, эхчүүд хуванцар саванд хүйтэн сэндвич, пирошки, жимс, йогурт хийж өгнө. Хичээлийн дундуур 30 минутын их завсарлага гэж байх агаад энэ үеэр гэрээсээ авчирсан зүйлээ идэцгээнэ. Ундаа, чихэр, жигнэмэг, шоколад зэрэг амттанг идэхийг хориглоно. Мөн харшлаас сэргийлж, самар идэхийг хориглоно. Ямар сайндаа л цэцэрлэг, сургууль бүрт “Самаргүй орчин” гэсэн бичээс өлгөөтэй аж.

Катерина нэгдүгээр ангид анх хүүгээ оруулж байсан үеэ дурсахдаа эцэг, эхчүүдэд сургуульд зориулж “печь” авах санал тавьж байснаа ярив. Улмаар хүүхдүүд нь завсарлагааны үеэр авчирсан юмаа халааж идэг” гэсэн аж. Гэвч хариуд нь тэд “Хэн хоолыг нь халааж өгөх болж байна. Багш нар ажлаасаа хөндийрч болохгүй” гэсэн хариу сонсч байжээ.

Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүүхдийн таргалалтын тухай асуудал их хөндөгдөх болсон. Зарим эхчүүд цаг зав муутай гэсэн шалтгаанаар оройн хоолондоо ч хүүхдүүдээ хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр хооллох аж. Зайдас ба хөлдөөсөн пицца нь хамгийн түгээмэл нь. Цаг хугацаа, нөөц бололцоог хэмнэх бус үндэсний зуршил болсон гэхэд хилсдэхгүй.

Норвегид нефть илрүүлэхээс өмнө тус улс ядуу, хөдөө аж ахуйн орон байжээ. Тариачдын гол хүнс нь талх, бяслаг, хиам, сүү байв. Орчин үеийн норвегичууд ч эдгээр бүтээгдэхүүнээ одоо ч хэрэглэсээр байна.

Тэр байтугай, хүүхдийн төрсөн өдөрт зайдас, пицца, шоколадаар хийсэн бялуу өгдөг. Гэхдээ хүүхдүүдэд зориулж зассан ширээнд лууван, алим, үзэм байх нь элбэг гэж Катерина хуучлав. Тэрээр хүүгээ найман нас хүрэх үед төрсөн өдрийг нь Осло хотын угсаатан зүйн музейд тэмдэглэхээр шийдсэнээ дурссан юм. Учир нь тэнд асар том ногоон талбай байх бөгөөд хүүхдүүд гүйж, тоглох зуураа үндэсний зан заншлыг агуулсан бүтээлүүдийг харж болох юм гэжээ. Тэрээр хүүгийнхээ ангийн хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ирэхийг урьж, орос хоолоор дайлах санал тавьж байжээ. Гэвч 14 хүүхдийн хоёр нь буюу норвеги биш хоёр хүүхэд саналыг нь дэмжсэн аж. Харин үлдсэн хүүхдүүд “Энэ нь тийм ч сайхан санаа биш” гэжээ. Үдэшлэгт уригдсан зарим эцэг, эхчүүд ч бас музейн тасалбар худалдан авах нь илүүдээ гарсан зардал гэв. Норвегид музей үзэхэд хүүхэд үнэ төлбөргүй, харин томчуул төлбөртэй байдаг аж.

Ер нь хүүхдийн төрсөн өдрийн баярт урихдаа юуны өмнө хоолны зэс, хэр үнэтэй бэлэг авахаа заасан байх шаардлагатай. Энэ нь төсөв муутай өрхийг эвгүй байдалд оруулахгүйн тулд ийн урьдчилан танилцуулдаг аж. Мөн баярт урихдаа хэзээ эхлэх, хэр хугацаанд үргэлжлэх, болох арга хэмжээг дурдсан байдаг ёстой. Хүүхдийн төрсөн өдрийн баярын үеэр далайн дээрэмчин, эрдэнэс хайх, спортын тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулах нь түгээмэл.

Норвеги улсад тансаг гэдэг ухагдахуун нь эд зүйлс, хоол хүнс биш юм. Харин цэвэр агаар, ойр орчинд нь спортын арга хэмжээг зохион байгуулахыг хэлдэг аж. Байгаль бол гол баялаг агаад хүүхдүүд цэвэр агаарт олон цагаар байхыг илүүд үздэг.

МУУХАЙ ЦАГ АГААР ГЭЖ ҮГҮЙ

Осло хотын гудмууд өглөөний найман цагаас үл нэвтрэх комбинезон, резинэн гутал өмссөн хүүхдээр дүүрдэг байна. Норвегичүүдийн дунд ч ийм нэгэн яриа ч бий. “Хэрэв резинэн гуталтай бол тэр нутгийн иргэн” гэж. Тэд ямар ч үед бэлтгэлтэй байхыг эрмэлздэг. Бүр цэцэрлэгт байхаас нь хүүхдүүдийг байгаль дэлхийтэй “найзлах”-ыг заадаг аж

Катерина цааш нь ярихдаа “Норвегид очсон эхний сар байлаа. Ширүүн бороо орж байсан үе. Нэгэн цэцэрлэгийн хажуугаар өнгөрөхөд бяцхан хүүхдүүд тоглож байхтай тааралдсан. Тэсвэр алдаж хүмүүжүүлэгчээс нь асуулаа. Ийм бороотой байхад яагаад тэднийг гадаа тоглуулж байгаа юм” гэж. Харин хүмүүжүүлэгч асуултыг минь ч ойлгосонгүй. Учир нь энд “байгаль”-ийг загнах боломжгүй. Хэрэв чи гомдол гаргаж байгаа бол залхуу нэгэн бөгөөд цаг агаарт тохируулж хувцсаа өмсч чаддаггүй гэж ойлгодог гэв. Ер нь хүүхдийг хэрхэн зөв зохистой хувцаслах талаар эцэг, эхийн хурлын үеэр зөвлөгөө өгдөг аж. Хүүхдүүд хичээлийн завсарлагааныг цаг агаар ямар байхаас үл хамааран сургуулийнхаа гаднах талбайд өнгөрүүлдэг байна. Усан бороо, хүчтэй салхи, цастай байх нь чухал биш. Хүүхэд гүйж харайж, тархиа “салхи”-луулснаар чийрэгжин дараагийнхаа хичээл идэвхтэй байхаас гадна эрүүлждэг гэж үздэг байна.

“Хүрээлэн буй орчин” гэх хичээл дээр хүүхдүүдэд цаг агаарт тохируулан хувцсаа өмсөх талаар зааж сургадаг. Жишээлбэл, хасах арван хэмд байхад байцаа шиг олон давхар хувцас өмсөхийг зөвлөдөг байна. Тухайлбал, эхлээд даавуун, зөөлөн эдээр хийсэн дотуур өмд цамц өмсөх, дараа нь зузаан жинсэн хантааз өмсөөд бүр гадуур нь хөлс гадагшлуулдаг комбинезон өмсөх гээд. Мөн ус нэвтрэхгүй бээлий гээд нарийн ширийн зүйлийг нэгбүрчлэн заадаг аж. Мөн хэрхэн зөв хооллох, эрүүл мэнддээ яаж анхаарах, өвчнөөс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх арга сургадаг байна. Мөн шүдээ хэрхэн арчлах талаар заадаг аж. Хүүхдийн зохиолч Турбьёрн Эгнерын бичсэн “Кариус, Бактусын адал явдал” гэх номыг мэдэхгүй хүүхэд гэж үгүй. Энэ нь Марк хэмээх залхуу хүүгийн тухай өгүүлэх тус номон шүд цоорох болон хэрхэн зөв угааж цэвэрлэх тухай аж. 1955 онд тус номоос сэдэвлэн хүүхэлдэйн кино хийсэн байдаг. Үүнийг үзээгүй хүүхэд Норвегид үгүй. Тус улсад шүдний эрүүл ахуйд анхаарал их хандуулдаг бөгөөд даатгалыг улсаас төлдөг байна. Гэхдээ хүүхэд 18 нас хүрч байж сая нүүр амны эмчийн тусламж авах эрхтэй. Хүүхдийн шүдийг хар багаас нь зөв арчлах тал дээр эхчүүд голлох үүрэг гүйцэтгэдэг аж. Бүр анхны шүд цухуйсан мөчөөс арчилж эхэлдэг байна. Мөн айл өрх бүр эмчтэй байх бөгөөд хоёр жил тутамд эмчээ сольдог. Өрхийн эмч гэдэг ойлголт нь Норвегид их өргөн утгыг агуулдаг. Тэрээр жирэмсэн эхийг хяналтдаа авах, хүүхэд, хөгшдийг үзэж, өвчтөнүүдийг эмнэлэг рүү илгээх, жор бичиж өгөх гээд олон үүрэгтэй.

Норвегид хүүхэд 38 хэм халуурвал энэ нь эмч дуудна гэсэн үг биш. Ханиад хүрэх нь хүүхэд хичээлээ таслахын нэр биш гэж үздэг. Эмч ханиад томуу, бие тавгүйрэхэд “ногоон жор” бичиж өгөх нь олон. Энэ нь ойгоор зугаалах албан ёсны жор гэлтэй. Өөрөөр хэлбэл, таны эрүүл мэнд асуудал гарсан бол та залхуу, хариуцлагагүй нэгэн гэж үздэг байна. Учир нь та спортоор хичээллээгүй, биеэ чийрэгжүүлээгүйгээс өвдсөн гэх.

Биеийн тамирын хичээлд бусад хичээлүүдээс илүү анхаарал тавьдаг байна. Хавар, намар усанд сэлэх, өвөл цанаар гулгаж, бүтэн жилийн турш явган аялал хийнэ. Улсын сургуулиудад хүүхдүүд есөн наснаас эхлэн багшийнхаа хамт гурван өдрийн явган аялал хийдэг. Майханд хоноглож, хээр гал түлж, хоолоо хийдэг байна. Мөн долоон хоногт нэг удаа автобусаар ууланд гарах, ойд зугаалах гурван цагийн аяллыг зохион байгуулдаг аж.

Норвегичууд спортод өндөр амжилт гаргадаг нь ч үүнтэй холбоотой байх. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө спортын үнэтэй эд, хэрэгсэл авч өгөхдөө ч гар татдаггүй байна. Үүний зэрэгцээ хүүхдийг “Өөрийгөө бусдаас онцгой гойд гэж бодох хэрэггүй” гэсэн уриагаар хүмүүжүүлж иржээ. Зохиолч Аксель Санемусын ийм уриа гаргаж байжээ. Тиймээс Норвегийн сургуулиудад хэн нэг нь бусдаас онцгойрох ёсгүй. Харин спортод бол энэ дүрэм үйлчлэхгүй. Тиймдээ ч норвегид сургалтын дэвтэр гэж үгүй. Хичээл даваа гаригт эхлэхэд долоо хоног хийх хичээлийн төлөвлөгөө, мөн хуваарьт хичээлээс гадуур гэрийн даалгаврыг өгдөг байна. Долдугаар анги хүртэл дүн тавьдаггүй. Учир нь энэ нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой юм. Сургалтын тогтолцоо нь хүчтэй нь хүчгүйгээ авч гарах” зарчим дээр суурилдаг. Хүүхэд бүр ижил лайк авч, бусдаас ялгарвал та найзгүй гэсэн зарчим үйлчилдэг байна.

Эх сурвалж: Вокруг света. ру

Коронавирус: Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

$
0
0

b0d3b93e06bdf2d2f635de508f191a7729329a05

Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.

  • Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
  • Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
  • Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
  • Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
  • Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
  • Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
  • Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
  • Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
  • Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Хүүхэд өвдөхөд эцэг эхчүүдийн мөрдөх 10 зарчим

$
0
0
Untitled-3-134321-558417477
Хүүхэд өвдөхөд аав ээжийн мөрдөх 10 зарчим юу вэ. Дагаж мөрдөөрэй эцэг эхчүүд ээ.
 
1.Эвтэй бол хүчтэй. 
Хүүхэд өвдөхөд хэний ч буруу бай энэ үед ээж аав нь хоорондоо эвтэй байх нь хамгаас чухал. Мэдээж хэн ч хүүхдээ өвчин тусгачихая, гэмтээчихье гэж хүсэхгүй шүү дээ. Хүүхэд өвдөхөд ээж аавд нь л хэн бүхнээс илүү хэцүү байдаг. Өмнөөс нь өвдчих юмсан гэж өдөр шөнөгүй боддог юм шүү. Тийм учраас энэ үед бие биедээ дэм болж, эвтэй байх нь хүнд байдлыг арай дээрдүүлдэг санагдсан.
2. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй. 
Хэний ч буруу байсан одоо нэгэнт өвдчихсөн, гэмтчихсэн бол болсон явдлын тухай эргэж сөхөх хэрэггүй. Харин яаж эдгээх вэ, буцаад хэвийн байдалд нь яаж хүргэх вэ гэдэг талаар л бодож хүүхдээ сайн асрах хэрэгтэй.
3. Өвдөж байж хүн болно. 
Хатуу ч гэлээ ингээд хэлэхээс өөр арга байсангүй. Хүн л болсон хойно өвдөнө бэртэнэ гэмтэнэ. Гэхдээ тэгэх л ёстой юм чинь гээд хүнд өвтгөж гэмтээж болохгүй л дээ. Өвдсөн бол өвдчихлөө гээд шаналаад байх хэрэггүй. Дахиж ингэж өвтгөж болохгүй юм байна гэдэгт бид суралцаж байгаа юм шүү.
4. Бүх зүйл түр зуурынх 
Өвчин ирсэн шигээ эдгэж л таараа. Тийм учраас жаахан л хүлээ. Эдгээр өдрүүд хэцүү байгаа ч удахгүй бяцхан үр нь инээгээд гүйх өдөр ирнэ шүү.
5. Бурууг бусдаас хайх хэрэггүй. 
Хүүхэд өвдөхөөр угаасаа сэтгэл санаа тавгүй байдаг болохоор хэн нэгэнд буруу өгмөөр санагдаад байдаг. Гэвч хэн нэгэнд буруу өглөө гээд юу ч дээрдэхгүй. Тэрний буруу энэний буруу гэж найз нөхөддөө, аав ээждээ ч ярих хэрэггүй. Ярьлаа гээд та л дахиж стрессдэнэ, найз нөхөд гэрийнхэн чинь элдэв янзын юм ярьж нэрмээс болно уу гэхээс хүүхэд чинь эдгэрчих юм биш шүү.
6. Заримдаа зүгээр л чимээгүй байхад болно. 
Хүүхэд өвдөхөөр хүмүүс нэг зүйлийг байнга асуудаг. Яаж байгаад тэгчихвээ? Яагаад ингэчихвээ гэх мэт. Иймэрхүү үед зүгээр хариулах хэрэггүй. Чимээгүй байхад л болно. Хариулах тусам бас л стрессдэнэ.
Мэдээж санаатайгаар тэгж өвтгөнө гэж байх биш тэртээ тэргүй хэцүү байхад ингэж асуугаад байхаар бас их хэцүү санагддаг юм билээ. Тэгэхээр таны мэддэг хэн нэгний хүүхэд нь өвдсөн гэвэл сайн эдгээж аваарай, ээж нь өөрөө хүчтэй байгаарай л гэж хэлж байгаарай. Яачив ийчив салгасан юм бэ, болгоомжгүй гэдэг нь гэх мэт үгс битгий хэлээрэй.
7. Аавын тусламжийн оргил үе 
Энэ үед хамгийн их туслах хүн аав нар. Хүүхдийн бие өвдсөн үед хүүхдэд тавгүй байдаг болохоор өдөржин ээжийгээ ороож тэврүүлэх гээд байдаг. Өдөржин тэвэрч асарсан ээж мэдээж зүгээр хүүхдээ харсанаас илүү ядарсан байгаа. Тэгэхээр энэ үед нь аав нарын тусламж илүү их хэрэгтэй байдаг шүү. Эхнэрээ амрааж унтуулж, хүүхдээ сайн авч туслах хэрэгтэй. Хүүхэд өвдсөн байхад эхнэр чинь ядарчихвал за тэгээд үнэхээр хэцүүгийн хэцүү зүйл чинь тэр л болно шүү.
8. Ээж тайван байхад бүх зүйл сайхан болно. 
Ээжийн сэтгэл санаа ер нь энэ амьдралыг удирдан авч явдаг гэхэд буруудахгүй шүү хэхэ. Хамгийн гол нь ээж та тайван байж гэмээнэ маамаа нараа сайн асарч, хурдан эдгээж авна. Ээж нар тайван биш байвал өвдсөн хүүхэдтэйгээ нийлээд бүр хачин юм болно. Тэгэхээр ээжүүд минь та нар минь л сайн сайхныг бодож, хүчтэй байх хэрэгтэй шүү.
9. Өвдөх эрхгүй өдрүүд 
Хүүхэд өвдсөн энэ өдрүүдэд ээж аавууд өөрсдөө өвдөж хэрхэвч болохгүй. Ядарч болохгүй. Ядарвал дархлаа муудаад өвдчих магадлалтай. Хүүхдээ сайн асрахын тулд өөрсдөө эрч хүчтэй, эрүүл саруул байх нь чухал шүү.
10. Түр завсарлага 
Хүүхэд өвдсөн энэ өдрүүдэд аав ээжүүд ялангуяа ажил хийж байгаа хэн нэг нь аливаа арга хэмжээ, баяр цэнгээн гээд ажлаас бусад бүх зүйлээсээ түр завсарлага авах хэрэгтэй. Байнга ийм байхгүй учраас эдгээр өдрүүдэд л хүүхэддээ 100 хувь анхаарч, эхнэртээ туслаж хүнд өдрүүдийн ард хамтдаа, гэр бүлээрээ гарах хэрэгтэй.
Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>