Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүүхдээ хуруугаа хөхөх зуршлаас нь хэрхэн салгах вэ?

$
0
0

64

Хүүхдээ хуруугаа хөхөж эхлэх үед шууд болиулах гэсний хэрэггүй. Энэ зуршлыг аажим аажмаар болиулах гэж оролдон, хүүхэд тань үүнээс өөрөөр тайвширах аргыг олтол нь хүлээ. Мөн хүүхдээ аль болох уурлуулж, уйлуулж, сандаргахгүй байхыг хичээгээрэй. Үргэлж сэтгэл нь зовинож, айж түгшиж байдаг хүүхэд их сургуульд орсон хойноо ч хуруугаа хөхөж тайвширдаг зуршлаа хаяж чадахгүй байх тохиолдол байдаг. Хүүхдийн хувьд уг зуршлаасаа салах нь тун хэцүү. Тиймээс эцэг эх нь янз бүрийн арга хэрэглэж, ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч талаар болж, хүүхэд хуруугаа хөхсөөр л байдаг. Ялангуяа 5, 6 нас хүртлээ уг зуршлаасаа салж чадаагүй бол байдал улам л төвөгтэй болох болно. Тиймээс удахгүй сургуульд орох гэж байгаа хүүхэд тань хуруугаа хөхсөөр л байгаа бол дараах аргыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Олон нийтийн газар хуруугаа хөхөхийг хориглохыг хичээж, харин гэртээ хөхөхийг нь хязгаарлахгүй байвал зохино.

2. “Битгий хөхөөд бай”, “Үүнээс хойш эрхий хуруугаа хөхөж болохгүй” зэргээр загнаж, зандарч харьцах нь төдийлөн тус болохгүй. Хүүхдийг айлгаж, сандаргасанаар зуршилд нь улам автуулах эрсдэлтэй. Тиймээс үүний оронд түүнийг ойлгохыг хичээж, хуруугаа хөхөөгүй үед нь магтаж, бахархаж байгаагаа илэрхийл.

3. Хүүхэддээ хуруу хөхөх нь буруу зуршил гэдгийг сайн ойлгуулж, ярилцах нь үр дүнтэй арга юм. Хэрвээ хүүхдийг хуруугаа хөхөх болгонд нь уурлаж, уцаарладаг бол тэр таны нүдэнд хуруугаа хөхөж харагдахгүйг хичээх болно. Гэвч таниас нууцаар тэр үргэлж хөхнө гэдгийг санаарай.

4. Хүүхэд унаж гэмтсэн, уйлсан, айж сандарсан үед нь хуруугаа хөхөхийг нь хориглож болохгүй. Түүнд тайвшрах боломжийг өг. Эгзэгтэй үед хориглосноороо түүнийг улам эмгэнэлтэй байдал руу түлхэх болно.

5. Хүүхэд буруу зүйл хийж байгаагаа өөрөө ухаарах боломжийг олго. Хүүхэд тань хуруугаа хөхөж байх үед нь “Чи яг одоо хуруугаа хөхөж байгаагаа мэдэж байна уу” гэж асуу. Үгүй гэж хариулж байгаа бол түүнийг энэ үйлдлийг хийж байгааг нь ухааруулж, ойлгуул. Уйлсан, сандарсан үед нь өөр аргаар сатааруулж, тайвширахад нь тусла.

6. Ихэнх эцэг эхчүүд үүнийг болиулах гэж хуруунд нь муухай амттай зүйл түрхэж, жигшүүлэхийг оролддог. Гэвч ингэж хэрхэвч болохгүйг эмч мэрэгжилтэн, сэтгэл судлаачид зөвлөж байна. Жаахан хүүхэд өөрийгөө ая тухтай байлгах тааламжтай зүйлийг нь шууд таслан зогсоосноор та хүүхэддээ тусалж байгаа биш харин ч хорлон сүйтгэгчтэй төс бүхий үйлдэл хийж байгаа хэрэг гэж судлаачид дүгнэдэг.

7. Хүүхэддээ чи том болж байгаа, нэг л өдөр хуруугаа дахиж хөхөхгүй байх болно гэдгийг таниулж ойлгуулах нь чухал юм. Хайртай үлгэрийн баатар нь хуруугаа хөхдөг эсэхийг түүнээс асуу. Мэдээж хайртай баатар нь хуруугаа хөхдөггүй тул тэр түүнийг даган дууриах болно.

8. Зуршлаас нь салгах гэж бээлий өмсгөх хэрэггүй. Энэ нь тэд нарыг улам айлгаж, далд түгшүүрийг бий болгодог. Учир нь тэд бээлийгээ тайлж хаячихаад өмнөхөөсөө илүү их хөхдөг болох нь судалгаагаар батлагдсан.

9. Хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон үедээ өөрөө аяндаа хуруугаа хөхөхөө больдог тул эцэг эхчүүд тэвчээртэй байхыг зөвлөж байна. Хэт их хүчлэх тусам олон сөрөг үр дагавар үүсэж бий болдог.


Хүүхдийн таргалалтын үндсэн шалтгаануудын нэгийг нэрлэжээ

$
0
0

30

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд хүүхдийг хөхөөр хооллох болон хүүхдийн таргалалт хоорондын холбоо хамаарлыг судлан, дүн шинжилгээ хийжээ.

Судлаачид 22 улсын бага сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгааны мэдээлэлд нийт 13.7 сая хүүхдээс 400 мянга орчим нь хэт таргалалтаар шаналж байсан бол 5 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй хэмээн бүртгэгджээ.

Хөхөөр хэзээ ч хооллож байгаагүй хүүхдүүд таргалалтаар өвчлөх эрсдэлд илүү их өртдөгийг судлаачид илрүүлсэн байна.

Дийлэнх улсад хүүхдүүдийн 77 гаруй хувь нь хөхөөр хооллодог байна. Харин Ирланд улсад бага насны хүүхдүүдийн 46 хувь нь эхийн сүүгээр хооллодоггүй байсан бол энэ үзүүлэлт Францад 38, Мальта улсад 35 хувьтай байжээ.

“Хүүхэд хөхөөр хооллох тусам, таргалалтаар өвчлөх нь бага байдаг байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдварт бус өвчин, эрүүл мэндийг дэмжих хэлтсийн захирал Бенте Миккельсен хэлсэн байна.

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ

$
0
0
42
Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаардаг байна. Иймд нийт эцэг эхчүүд, ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.
Хүүхдээ хайрлах Хайраар тэтгэгдэж, бусдын халамжинд өссөн хүн эелдэг даруу, зөөлөн цагаахан сэтгэлтэй болж төлөвшдөг бөгөөд эерэг хандлагатай, бусдад сайхан энергийг түгээж чаддаг гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Та хүүхдээ багаас нь хайр халамжаар дутаалгүй, тэдэнд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй төдийгүй амьдрал хайр, итгэл дээр тогтдог гэдгийг үг болон үйлдлээрээ харуулж байх хэрэгтэй.
Магтаж, урамшуулах Ямар нэгэн зөв зүйтэй, бусдад тустай үйлдэл хийсэн тохиолдолд үргэлж хүүхдээ магтаж, урмын үгс хайрлаж байгаарай. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг болохоор багахан амжилт байсан ч марталгүй сайшааж, бахархам нэгэн болж байгаа гэдгийг нь сануулж байх нь сайн эцэг эхийн шинж билээ.
Бусадтай бүү харьцуул Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
Хүүхдээ сонсох Та хүүхэддээ зааж зааварлаж, сургаж хүмүүжүүлдэгтэйгээ адил тэдний үзэл бодол, санаа сэтгэгдлийг ч мөн сонсож байх хэрэгтэй. Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрийн гэсэн бодолгүй, бусдын сүүдэрт нуугдсан хэн ч биш болгох гол үндэс суурь нь болдог аж. Иймд та аль болох хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, өөрийн бодлоо бусдад илэрхийлэх чадвартай болгох тал дээр анхаарлаа хандуулаарай.
Хүүхэддээ цаг гарга Та хичнээн ажил ихтэй, завгүй байсан хэдий ч амьдралын утга учир болсон үр хүүхэддээ цаг зав гаргаж, анхаарлаа хандуулж байх ёстой. Хүүхэд хайр халамж, анхаарал нэхэж орчлонд ирдэг тул тэднийг хараа хяналтгүй орхиж, ганцаардахад хүргэж хэрхэвч болохгүй.
Чухал мөчүүдэд үргэлж хажууд нь бай Хүнд хэцүү, жаргалтай гэхчлэн ямар ч үед хүүхдийнхээ дэргэд байж, унахад нь түшиж, урагшлахад нь түлхэж өгөх нь ээж аавуудын эрхэм үүрэг билээ. Үүргээ биелүүлж, хүүхэд насны нандин дурсамжийг нь бүтээлцсэн эцэг эхийг хамгийн гайхалтай, сайн аав ээж хэмээн дүгнэдэг аж.
Үүргийг нь ойлгуул Хүүхдэд хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэх нь тэднийг биеэ даасан болж төлөвшихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь тэдэнд эрх үүргийг нь ухамсарлуулж, багаас нь сургаснаар ирээдүйг нь гэрэлтэй, амжилт бүтээлээр арвин байхад туслана. Зөвхөн эрхийг нь эдлүүлэх нь хүүхдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, өөрийгөө л гэх хандлагатай болгож өөрчилдөг юм.
Зөв үлгэр дууриалал үзүүлэх Эцэг эхийн гол үүрэг нь үр хүүхэддээ зөв үлгэр дууриалал үзүүлэх билээ. Үргэлж хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлаар өөрийгөө чимж, үр хүүхэддээ дууриалал болж яваарай. Хийж байгаа үйлдэл, шийдвэр бүрээ хүүхдийнхээ төлөө гэж бодож байх хэрэгтэй юм.
Хувийн орон зайг нь хүндэтгэ Хүүхдэд ч гэсэн хувийн орон зай хэрэгтэй байдаг тул хийж байгаа үйлдэл бүрийг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Заримдаа ганцааранг нь үлдээж, хүслээр нь байлгаж байгаарай. Энэ нь та хүүхэддээ хэчнээн их итгэдэг болохыг харуулж байгаа хэрэг юм.
Эрүүл зөв амьдралын хэвшилд сурга Та хүүхдээ багаас нь амьдралын зөв хэвшилд суралцуулснаар ирээдүйд бие эрхтэн төдийгүй сэтгэл санааны хувьд эрүүл чийрэг нэгэн болох аж. Иймд та хүүхэддээ эрүүл зөв амьдралыг бага багаар хэвшүүлэх хэрэгтэй. Гэхдээ хэт шаардах нь эсрэгээрээ тэднийг бухимдалтай болгож мэдэх тул шууд үзэл бодлоо тулгах бус өөрийн хүсэл сонирхолд нь нийцүүлэхийг хичээгээрэй.

”Хөгширсөн хойно” хүүхэд төрүүлэх муу юу ?

$
0
0

19477987_1618142191553620_270785678_n-1Эмч нар 35 наснаас хойшхи төрөлтийг “хожуу” гэдэг. Одоо бол эмэгтэйчүүд 40 гарч байж анхны хүүхдээ төрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Нас ахих тусам эмэгтэйчүүдийн өндөгөн эсийн боловсролт мууддаг гэх олон шалтгаанаас болж хожуу төрөлт хүндрэлтэй болдог гэсэн ойлголт нэлээд тархсан. Тэгвэл тэр бүрий сөрөг муу үр дагавар гардаггүй гэнэ. юуны урьд хожуу төрсөн хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад сул дорой байх магадлал бага гэдэг нь тодорхой болжээ.

Оюун ухаан бие бялдар болон дархлалын тогтолцооны хувьд залуу ээжээс төрсөн хүүхдээс огт дутдаггүй бүр илүү байдаг аж. Учир нь ахимаг хүүхнүүд залуу бүсгүйчүүдийг бодвол жирэмслэлтэндээ маш хариуцлагатай ханддаг. Бүхий үзлэг эмчилгээг хийлгэж биедээ болон хэвлий дэх урагдаа санаа тавих тал дээрээ илүү байдаг нь амьдрал дээр нотлогдсон гэнэ. “Хөгшин” ээжийн хувьд хүүхэд нь удаан хүлээсэн, орой төрсөн гэдгээрээ хүүхдэдээ бүхнээ зориулахад бэлэн байдаг.

Өсөлт хөгжилтөнт, хайр халамж, авъяас чадварыг нээх тал дээр анхаарал халамж сайн тавьдаг тул “хөгшин ээж”-ийн хүүхдүүд урлаг спортын тал дээр амжилт сайн гаргадаг аж. Үүнээс гадна генетикчид нэгэн сонирхолтой судалгаа явуулсан нь “хөгжин ээж” нарын амьдрах нас залуудаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдээс удаан байдаг гэжээ. Жирэмслэх төрөх нь эмэгтэй хүний бие махбодийн нөхөн сэргэх үйл явцыг сайжруулдаг. Хожуу төрөлтийн үед энэхүү үйл явцын хуримтлагдсан “бэлэн” нөөц нь сэргэж тэр нь “хөгшин ээж” нарын биед эрч хүчтэй явдагддаг гэсэн дүгнэлт гарчээ.

Сэтгэл зүйч Наранбаатар “Хүүхдэд асар их нөлөөлөл үзүүлж чадах 9 минут”

$
0
0

71

Хүүхэд дөнгөж сэрсэн эхний 3 минут

Өглөө бүр хүүхэддээ хуваагдалгүй анхаарлыг хандуулан ямар зүүд зүүдэлсэн, сайхан амарсан уу гэх мэт асуултыг асуугаарай. Магадгүй дух нь дээр нь үнсэх, толгойг нь илэх, хамтдаа инээх, хөгжилдөх цагийг гаргаарай.

Хүүхэд Хичээл, цэцэрлэгээсээ тарж ирсэн эхний 3 минут

Миний хүү өнөөдөр цэцэрлэг, сургууль дээрээ хэнтэй найзлаж, хэнтэй тоглож, юу шинээр сурч, юу юу хийсэн вэ? Тэгээд хийсэн зүйлсийг нь магтаж, урамшуулаарай. Таны хүү таны урмын үгээр дамжуулан илүү ихийг сурч, илүү ихийг хийх хүсэлтэй болох болно.

Хүүхэд унтахаас өмнөх 3 минут

Орой бүр хүүхдэдээ хайртай гэдэг үгийг хэлж заншаарай. Таны хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө бусдаас дор үнэлэхгүй байх боломжийг та энэ цагаар дамжуулан хүүхэддээ өвлүүлдэг.

Жишээлбэл: Миний хүү бүгдээс илүү биш гэхдээ бүгдээс онцгой. Учир нь аавынхаа, ээжийнхээ хайраас болоод чи бүгдээс онцгой шүү.

Та хэрвээ энэхүү 9 минутыг шалтаг гаргалгүй хэрэгжүүлж чадвал таны хүүхэд өөрийгөө хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, үнэ цэнэтэй гэсэн тэр мэдрэмж, ойлголтыг бүрэн дүүрэн авч аав ээжийнхээ ачаар сэтгэл зүйн хувьд хүчирхэг тэр нэгэн хүн болж өсөх болно.

Дэлхий дээрх хамгийн чухал ажилыг хийж буй аав, ээж танд амжилт хүсье.

МУУДАЛЦААД БАЙГАА ТЭРСХЭН ХҮҮХДҮҮДЭЭ ЭВТЭЙ БОЛГОХ АРГУУД

$
0
0

3923Хүүхэд хол зайтай, ойрхон зайтай дүүтэй болсон аль аль нь стрессдэг ч дийлэнхдээ 2-3 насны зөрүүтнүүд хоорондоо их зөрчилддөг. Зөрчилдөөнийг бага байлгахын тулд дүүг төрөхөөс өмнө сэтгэлзүйг нь зөв бэлтгэх чухал.

  • Юу ч хийж байсан өөрийг нь анхаарч өхөөрдөн энхрийлдэг аав ээж гэнэт л өөр нэгнийг илүү анхаараад эхлэхийг хүүхэд маш сайн анзаарч ГОЛОГДСОН мэт санагддаг байна. Үүнийгээ илэрхийлж таны анхаарлыг татах гэж өмнөхөөсөө илүү уцаартай, уйланхай, эелдэг бус, зөрүүд зан гаргадаг. Тэр битгий хэл хийх дуртай байсан зүйлдээ огт дургүй болж стресстдэг. Жнь, зурагт ном их үздэг байсан хүүхэд ном хараад л зугтана. Зурж будах дуртай хүүхэд цаас хараад л би хиймээргүй байна гэдэг. Энэ нь хүүхэд номоо үзэж, зургаа зурж байхад дүү нь оролцож үзэг цаасыг нь булаалдаж, ном цаасыг нь базахаар дайсандаа дийлдсэн мэт мэдрэмж төрдөг. Иймээс том хүүхдээ дуртай зүйлээ хийх үед нь тохиромжтой орчинг бүрдүүлж өгөхийг заавал анхаараарай.
  • “Ах нь юм чинь, эгч нь юм чинь” гээд орхивол хүүхэд улам стресст орж, бүр даамжирвал өвчин болдог, өөртөө итгэлгүй болдог. Стресс ихэдсэн хүүхэд дийлэнхдээ зурагт үзэх гэх мэт ухамсаргүй анхаарал төвлөрөлтийн үедээ хумсаа мэрэх, хуруугаа хөхөх үйлдэл хийж улам ганцаараа байхыг хүсэх болдог. Мөн энд тэнд өвдлөө гэж худал гоншигнодог болдог. Тиймээс ойрхон хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ стрессийн учир шалтгааныг тогтоох, стресстэхийг болиулах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй.
  • Хүүхэд ээжийнхээ хажууд дүүгээ өхөөрдөж асарч байснаа түр орхих хооронд дүүгээ чимхэх юм уу, цохиж зодох тохиолдол олон гардаг. Тэдний энэхүү үйлдэл нь дүүдээ дургүйдээ бус өөрт нь чиглэж байсан эцэг эхийн хайр анхаарлыг дүү нь булаагаад авчхаас айсандаа хийдэг зүйл юм. Ийм тохиолдолд эцэг эхчүүд өөрсдийгөө дүүгийнх нь талд ороод байгаа юм биш биз, дүүг нь асрах гээд том хүүхдээ анзаарахгүй байгаа юм биз, ах эгч шиг бай гэж тулган шаардаад байгаа юм биш биз гэдгийг нягтлан үзэх хэрэгтэй.
  • Байх ёстой өөрчлөлтийг хүлээж авах нөхцөл бүрдүүлэх
  • Гарч болох өөрчлөлтийг дүүг нь төрөхөөс өмнө урьдчилан хийх хэрэгтэй. Том хүүхдийн өрөөг дүүд нь гаргаж өгөх хэрэгтэй бол өрөөг нь хүүхэд төрөхөөс хэдэн сарын өмнө солих буюу орыг нь том ороор сольж өгөөрэй. Дүүг нь төрснөөс хойш томыгоо харах боломжгүй бол хүүхдээ төрөхөөс хэдэн сарын өмнө том хүүхдээ цэцэрлэгт оруулах, бие даалгах хэрэгтэй.
  • Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар санаа тавих. Ээж нь бага хүүхдээ хөхүүлж байх хооронд аав нь том хүүхэдтэйгээ тоглож том хүүхдэд ч бас дүүгийнхээ нэгэн адил хайрлуулж халамжлуулж байна гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Мөн том хүүхдийнхээ багынх нь зураг, бичлэг зэргийг үзүүлж, өөрийг нь ч бас багад нь дүү шиг нь усанд оруулж, живхийг нь сольж, хооллож байсныг харуулах нь үр дүнтэй
  • Оролцооны сэтгэлгээг мэдрүүлэх том хүүхдээрээ дүүгийнх нь угж, живх зэргийг авчруулж, тэгснээрээ дүүгээ халамжлах хайрлах шижмийг бий болгоорой. Дүү нь одоохондоо нас бага тул харж асрах хэрэгтэй гэдгийг заавал тайлбарлаарай.
  • Аав ээж өөрөө дүүтэй бол дүүгээ багад нь хэрхэн асарч одоо ч хэрхэн анхаарч халамжилж байгаагаа ярьж өгч эгчийн хувьд дүүгээ харж асрах нь бахархууштай хэрэг хэмээн урамшуулаарай.
  • Дүүд нь хувцас, тоглоом гэх мэтийг авахдаа ах, эгчийнх нь саналыг сонсож, сонголтыг тэднээр хийлгэж үзээрэй.
  • Томроод ирэхээрээ хоорондоо юмаа булаалдана, хэрэлдэнэ, хов зөөнө бас л асуудал. Хов зөөх бүрт аав ээж оролцож зөв бурууг тунгаах гэсний хэрэггүй хооронд нь өөрсдөөр нь зөв бурууг тунгаалгаж, нэгнийх нь сүйтгэсэн зүйлийг заавал хоёулангаар нь цэвэрлүүлж тэгш оролцоотой шийтгэл үзүүлж байх нь хүүхдийг хүлээцтэй байдалд сургадаг.

Г.Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Хүүхдийн шүдийг өвчлүүлдэг шалтгаанууд

$
0
0
313
Хүүхдийн шүд угаалтын талаар мэдээлэл орсны дараа олон ээж, аавууд: 
-хүүхдийн шүдийг угаагаад байхад цоороод байна 
-түүний эсрэг бид юу хийх ёстой вэ хэмээн асууж байгааг хараад тэдгээр ээж ааваар үнэхээр их бахархаж, манай улс шүд цоорох өвчнөөс салахад тун ойр байгаа гэдэгт итгэж байна. Шалтгааныг мэдэхгүйгээр дэмий л бусдыг дуурайн хийх нь мэдээж үр дүн муутай.
 
Шүд цоорлын шалтгааныг сонсоогүй хүн бараг үгүй ч бид хамгийн ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлж болох арга замын хамт дурдъя.
 
Шүдний цоорол үүсгэх 3 хүчин зүйл байдаг.
 
1.Шүд, амны байдал: 
-Шүд дөнгөж ургасан үедээ бүрэн эрдэсжиж амжаагүй байх тул цооролд маш хурдан өртдөг. Иймд шүдийг шүдлэнгүүт угааж эхлэх хэрэгтэй.
-Мөн шүдний төрөлхийн ховил нь хэр гүн байхаас шалтгаалж өнгөр илүүтэй тогтож, хялбар цоордог. Иймд эмч нар дөнгөж шүдэлсэн араа шүдэнд хамгаалах ломбо тавиулахыг зөвлөдөг юм.
-Шүд хооронд зай бага болон овоорсон байвал цооролд өртөх нь илүү бөгөөд гажиг бүхий шүдтэй хүмүүст давхар шүднүүд цоорох нь элбэг байдаг.
-Ямар ч сойз шүдний завсраар цэвэрлэх боломжгүй, зөвхөн урд болон хойд хэсгийг л угаадаг. Хүүхэд 2 нас хүрч зажлуур бүхий хоол идэж сурахад шүд завсар нь бидэнтэй л адил хоолны үлдэгдэл хуримтлагдаж эхэлнэ. Энэ үеэс бид шүдний завсар цэвэрлэгч утсыг хэрэглэх бөгөөд хүүхдэд зориулсан өнгө өнгийн, бариултай нь зарагддаг. Охин маань шүдний завсар нь юм ороход л хэлж ирээд авахуулдаг. Ийнхүү цэвэрлэхгүй тохиолдолд хичнээн сайн угаадаг хүүхдийн шүд ч завсраар цоорно.
2.Хоол хүнс: 
-Хөхөөр хооллох давтамж: Хүүхдийг аль болох тохирсон цагийн давтамжтай, тэжээллэг хоол хүнсээр хооллох, мөн дан хөх болон угжаар хооллох үед цагаар хооллохыг зөвлөдөг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар цагаар хооллодог хүүхэдтэй харьцуулахад дураараа хооллож, хөхөөр дуртай үедээ хооллодог хүүхдийн шүд илүүтэй цоордог байна. Хүүхэддээ байнга шингэн /чихэргүй/ уух зүйл бэлдэж өгөх, хоолыг нь тогтмол цагт өгснөөр хүүхэд тань ээжийгээ ч амраахгүй байнга мөөм идэх, шүд нь цоорох эрсдэл үүсэхгүй.
-Шөнө аль болох удаан хугацаагаар хөхүүлэхгүй, чихэртэй шингэнээр угжихгүй байх нь зөв бөгөөд үүнээс болж үүдэн шүднүүд угжны цооролд өртдөг. Шөнө болон удаан хугацаагаар байнга угжих болон хөхүүлснээс үүсэх учир ийнхүү нэрлэдэг. Хүүхдийг бор хоолонд бүрэн орсон тохиолдолд хоолны завсар дундуур, шөнө унтах үед хөхүүлэхгүй байхыг зөвлөдөг бөгөөд судалгаагаар 1,6 нас гэж үздэг. Гэхдээ хүүхдийн бор хоолонд бүрэн орсноос шалтгаалан дээрх нас хэлбэлздэг. Манай охин 2нас хүртлээ хөхөөр давхар хооллосон бөгөөд шөнө хөхдөггүй байсан. Шөнө хөхдөггүй хүүхэд тайван унтдаг бөгөөд маш сайн амардаг.
-Хоол хооронд чихэрлэг, сахарозтой болон нүүрс услаг амттан өгөх нь мөн цооролд өртүүлнэ. Японы эрдэмтний судалгаагаар хүүхдийг 3 нас хүртэл шүд цооролд өртүүлэхгүй байх ёстой бөгөөд өртөж үүдэн шүд цоорсон тохиолдолд араа шүд заавал цоордог байна. Иймд үүдэн шүд нь цоорсон хүүхдүүдэд араанд нь хамгаалах ломбо тавиулахыг зөвлөдөг.
-Хоол хүнсний үлдэгдэл шүдэнд наалдаж өнгөр үүсдэг тул шүдээ угааж заавал цэвэрлэх. Үүнийг хүн бүр өмнөх мэдээллээс ойлгосон байгаа��
3.Цоорол үүсгэгч нян буюу бидний хэлдгээр шүдний хорхой: 
-Хүүхдийн шүдний цоорол нь ихэвчилэн гэр бүлийн гишүүдээс цоорол үүсгэгч нян болох стрептококк мутанс-ын халдвар авснаас үүсдэг. Иймд хүүхдэд амаар хоол өгөхгүй, зажилж өгөхгүй, халбага сэрээ, сойз холихгүй, гэр бүлийн бусад гишүүд эрүүл шүдтэй байх хэрэгтэй. Хэрэв ээж, аав эсвэл хэн нэгэн гэр бүлийн гишүүнд цоорхой нэг л шүд байхад дээрх нян хүүхдэд халдварлахаас гадна тухайн хүний бусад шүдийг цооролд өртүүлнэ. Иймд шүд цоорох өвчин нь халдварладаг бөгөөд гэр бүлийн бүх гишүүд эрүүл байх нь чухал юм.

Эх сурвалж http://www.info.mn

Хүүхдийг багаас нь зөв хооллож сургах

$
0
0

4098

Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй.  Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах  хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, пастил, бялуу гэх мэт илчлэг, өөх тос ихтэй хүнс, хоол, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлах хэрэгтэй.

Зөв хооллох дадалтай болох

Хүүхдийн хооллолт, хооллох дадал амьдралын нилээд эрт үед бүрэлддэг. Хүүхэд амьдралын явцад олон төрлийн хоол идэж сурдаг. Хүүхэд хоолны температур, бүтэц, чанар, амт, өнгө, нэг удаад идэх хэмжээ, түүнд  хандах хандлага, орчин тойрны уур амьсгалд мэдрэмтгий байдаг. Зөв хооллох дадалтай болоход хүүхдийн хоол идэх орчин, нөхцөл чухал юм. Эцэг, эхчүүд олон төрлийн хоол идэж сурахад нь  тэднийг урамшуулан дэмжиж, дараахь зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

  • Хүүхдийн хоолонд цөцгийн тос, эсвэл өөх тос багатай чанасан, энгийн, хурц биш хоол хэрэглэх
  • В – ийн төрлийн аминдэм, уураг, кальци шаардлагатай тул өдөр бүр нэг аяга сүү, тараг эсвэл аарц өгөх
  • Аминдэм (ялангуяа А, С, Д аминдэм), эрдэс бодис (төмөр, иод)-оор баялаг болон тэдгээрээр баяжуулсан хүнс, хоол хэрэглэх
  • Өглөөний хоол чанартай байх хэрэгтэй. Өглөөний хоолон дээр өдөрт хэрэглэх зөвлөмж хэмжээний 1/3-ээс 1/4 -г нь идэх ёстой.

Гар утсаа өгөхгүй байх шалтгаан

$
0
0

444

Та бага насны хүүхдээ уйлахад яаж аргаддаг вэ? Хүүхдээ тайвшруулахын тулд эцэг эхчүүд бид хамгийн түрүүнд тайвшруулж, анхаарлын өөр зүйлд сатааруулах эсвэл тоглоом өгч, дуулж, бүжиглэж янз бүрийн дуу чимээ гаргаэж аргаддаг. Гэтэл ингэх бүрт хүүхэд төдийлөн тоодоггүй. Нэг үгээр хэлэхэд ингэх нь үеэ өнгөрөөж байгаа гэхэд бараг л хилсдэхгүй.  Учир нь өнөө цагт хүүхдийг “аргадах” хамгийн хялбар арга нь гар утсаа өгөх. Бүр тэднийг уйлагнаж аашлах төдийд аав, ээж нь цүнхнээсээ, халааснаасаа гар утсаа бушуухан гаргаж өгөөд бариулж байна. Энэ нь бараг хэвшил болчихсон гэлтэй. Гэвч хүүхдэдээ гар утсаа өгөхөөс өмнө тэдэнд ямар эрсдэлийг бий болгож буйгаа эцэг, эхчүүд мэдэж байгаа болов уу, бараг л үгүй байх. Гэтэл бага насны хүүхдийг гар утастай нөхөрлүүлэх тусам бусдаас илүү эмзэг цочимтгой болгодгийг ОХУ-ын эрдэмтэд тогтоожээ. Мөн оюуны дархлаа нь дөнгөж бүрэлдэн бий болж байх үед нь гар утастай ойр байлгах нь түүнээс ялгарах соронзон орны хүчтэй нөлөөгөөр ой тогтоолт муудах, нойргүйдэх өвчний шалтгаан болдог байна.

Дан ганц ОХУ гэлтгүй барууны орнууд ч хүүхдэд үзүүлэх гар утасны нөлөөг тогтоож түрүүчээсээ хориглож эхэлж байна. Жишээ нь, Англид найм хүртэлх насны хүүхдэд гар утас хэрэглүүлэхийг хуулиар хориглосон байдаг. Товчхондоо хүүхдийн оюуны дархлаа нь бүрэн тогттол түүнд сөргөөр нөлөөлөх зүйлстэй ойр байлгахгүй байхыг эцэг эхчүүдэд хуулийн хүрээнд сануулдаг хэрэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Хүүхдээ өхөөрдөж байна гээд л гар утсаа бариулаад суулгах жишээний. Тэгсэн атлаа хүүхдээ ухаалаг гар утсыг ямар сурамгай ашиглаж байгааг нь өөр нэгэнд сайрхаж ярих. Адаглаад таны гар утас дээрх хэдэн мянган бактери хүүхдийн гараар дамжин ам руу нь орж байгаа шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг боддог бол тэднийг уйлж байсан ч хамаагүй гар утсаа битгий өг. Гар утаснаас өөр аргадах шалтгаан олон бий шүү дээ.

Нярай хүүхдийг агаарт гаргах, агаараар хүүхдийг чийрэгжүүлэхийн ач тус

$
0
0

4360

Ихэнх ээжүүд төрсний дараа хүүхдээ агаарт хэзээнээс эхэлж, хир хугацаатай гаргах талаар мэдэхийг хүсдэг. Ээж, хүүхэд 2 төрөх эмнэлгээс гараад гэртээ эхний 7 хоног дулаахан, тайван байх ёстой. Харин дараагаар нь хүүхдээ аль болох агаарт ойр ойрхон гаргахгүй бол хүүхэд агаарын дутагдалд орох тохиолдол бий. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эхлээд агаарт гаргахдаа өглөө юм уу 11 цагийн наранд агаарт гаргах нь чухал бөгөөд 5,10 минут эхэлж гаргаад дараа нь  цаг агаарын байдлыг харж байгаад хугацааг уртасгана. Нярай үед нь хүүхдийг аль болох нимгэн, зузаан өлгийгөөр өлгийдөж гаргаж байгаарай. Тэгвэл хүүхдэд илүү тухтай, тайван унтах болно. Удахгүй өвөл болж “утааны” улирал ирж байгаа тул хүүхэддээ Д витаминыг өдөр бүр өгч, цэвэр агаарт гаргах нь чухал шүү ээжүү дээ. Мөн хүүхдийг агаараар чийрэгжүүлэх нь хүүхдийн биед маш сайн бөгөөд ханиад томуу хүрэх нь бага байдаг.

Чийрэгжүүлэлтэнд агаарын хүчний нөлөө

Хэрэв агааргүй бол ертөнц дээр амьдрал огт байхгүй бөгөөд хүн агаараар амьсгалж түүгээр тэжээгдэж явдаг билээ. Агаарын чийрэгжүүлэх үйлчлэл нь усны адил эхлээд арьсны судсыг агшааж дараа нь тэлэгдүүлдэг. Гэхдээ агаарын үйлчилгээ нь усыг бодвол зөөлөн бөгөөд уснаас нилээд бага температурт бие хэт даарч хөрөлгүй дасгалждаг сайн талтай. Бага температуртай агаар нь бүх л бие мах бодид үйлчлэхээс гадна тодорхой нэг эрхтэний үйл ажиллагаанд тусгалаа үзүүлдэг.

Агаар нь биед температураар зогсохгүй өөрийн чийглэг байдлаар үйлчилдэг. Чийглэг агаар нь дулааныг сайн дамжуулах учир биеэс их хэмжээний дулааныг авдаг. Салхиар биднийг хүрээлэн байгаа бүлээссэн агаар тасралтгүй зөөвөрлөгдөж хүйтэн агаараар солигдож байдаг учир биеэс их хэмжээний дулааныг алдагдуулдаг. Иймд хүүхдийг агаараар чийрэгжүүлэхдээ зөвхөн термометрын заалтыг удирдлага болгоод зогсохгүй мөн агаар, салхины хурд , чийглэгийг харгалзан үзэх хэрэгтэй.

Хүйтэн, сэрүүн агаарт биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж хүүхдийг чийрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой бөгөөд хүүхдэд агаараар чийрэгжүүлэлт хийхэд зүрх судасны талаас үйл ажиллагааны нилээд өөрчлөлтүүд илэрдэг учир хүүхдийн зүрх судасны хэвийн үйл ажиллагааг нас насаар нь мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийг агаарт тоглуулж наадуулах, биеийн тамирын дасгал хийлгүүлэх нь тэдний сэтгэлийг сэргээж хөдөлгөөнийг нь түргэтгэж мэдрэлийн системийн үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг.

Хүүхдийг агаараар чийрэгжүүлэх нь

Хүүхдийг дулаан байранд түр хугацаагаар нүцгэн байлгаж агаараар чийрэгжүүлж эхэлдэг. Амьдралын эхний өдрөөс хуурайлах бүрд 1-3 минут нярайг нүцгэлэх энэ үеэс агаар хүүхдийн бие махбодид нөлөөлж чийрэгжүүлж эхэлдэг. Цаашид хуурайлахдаа хугацаагаа аажим нэмэгдүүлснээр 10-15 минут нүцгэн байлгаж тарвалзуулна.

Хүүхдийг ойнд хүртэл агаараар чийрэгжүүлэх хугацааг 30 минут хүртэл, 1-ээс дээш насанд өглөөний дасгал 10-11 цагийн хооронд 2-3 хоног тутамд 5 минутаар уртасгасанаар 60 минутад хүргэнэ. Зуны улиралд илүү удаан хугацаагаар нүцгэн байлгаж болно. Агаараар чийрэгжүүлэхдээ байрны дулаан 19-20 хэм, нярайд 20-22 хэм, 2-6 сар хүртэл 19-20 хэм, 6 сараас дээш 1нас хүртэл 18-19 хэм дулаантай байхаар зохицуулна.

Өвлийн улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн агаарт гаргах нь зүйтэй. Хүүхдийг 1-3 сартайд нь – 10, 4-6 сартайд нь – 12,6. 12 сартайд нь -15 хэмийн хүйтэнд гадаа гарган зугаалуулж болно. Зугаалах хугацааг 10-15-20 минутаар нэмэгдүүлсээр 1-2 цагт хүргэнэ. Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 2-3 удаа зугаалах хэрэгтэй. Хүүхдийг салхинд гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтэнд гадаа салхилуулах үед нүүрэнд нь хүүхдийн крем буюу вазелиныг нимгэн түрхэж нүүрийг нь ил байлгах чухал. Хүүхдийг агаарт салхилуулахдаа тэврээд буюу тэргэнд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байдалд байлгах буруу, аль болох хөдөлгөөнд байлгах нь сайн. Хүүхдээ салхилуулах үед эх нь агаарт явснаар эхийн эрүүл мэндэд нөлөөлж хөхний сүү сайжирдаг. Гадаа зугаалах боломжгүй үед гадаа зугаалах маягаар хувцаслаж, хүүхдийг нээлттэй салхивчны дор байлгана. Хэрэв гадаа их хүйтэн, хүчтэй салхитай байвал салхивчаар орох агаарын урсгалыг багасгах зорилгоор салхивчиндаа хаалт самбай хадах хэрэгтэй.

Охин хүүхдэд багаас нь хэвшүүлэх ёстой 5 дадал

$
0
0

4452

Эрэгтэй хүүхэд нь охин хүүхдийг бодвол арчилгаа илүү бага шаарддаг.Тиймээс ээжүүд охидтойгоо багаас нь тулж ажиллан, дараах хэдэн дадлыг зааж өгөх ёстой. Ингэснээр хүүхэд илүү биеэ дааж ариун цэврийг сахиж сурна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Шүдийг тогтмол угаалгаж сургах

Инээмсэглэл эмэгтэй хүнийг чимж, маш үзэсгэлэнтэй харагдуулдаг. Үүний тулд эрүүл өвчингүй, танан цагаан шүдтэй байх хэрэгтэй. Зөвхөн хооллолт бус, амны хөндийн төрөл бүрийн өвчин бактер нь амнаас таагүй үнэр гаргах бас нэгэн шалтгаан болдог. Иймд шүдний эмчтэй зөвлөж хүүхдэд тохирсон эмчилгээ болон өдөр тутмын угаалга арчилгааг хослуулах хэрэгтэй. Хүүхдийн шүдний сойзыг сонгохдоо аль болох зөөлөн үстэй, буйлыг гэмтээхгүй байхаар сонгоорой. Эхнээс нь сойзоо зөв барихыг заах нь чухал.

2. Усанд орох

Хүүхдийн арьс нь маш эмзэг, нимгэн байдаг. Иймд хүүхдийн арьсыг цочроохгүй зөөлөн бүтэцтэй зориулалтын савангаар угаалгах нь зөв. Анх удаа усанд оруулж сургахдаа, нүүр болон гараас эхлэн биеийн бусад хэсгийг хэрхэн угаах аргачлалыг зааж өгөөрэй. Ингэснээр хүүхэд бие дааж усанд ороход илүү дөхөм байх болно. 5 наснаас доош насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь усанд оруулж болохгүй.

3. Гар угаалгаж сургах

Цэвэрхэн гартай байх нь, хүүхэд эрүүл өвчингүй байх гол үндэс юмаа. Ялангуяа бага насны хүүхдүүд дэлхий ертөнцтэй танилцах, шинэ зүйлийг сурахын тулд олон зүйлийг гараараа барьдаг. Ингэснээр олон аюултай нянг биедээ тээдэг. Иймд та хүүхдээ бие засах, хооллохын өмнө болон тоглож дууссаны дараа зайлшгүй гарыг нь угаалгаж хэвшээрэй.

4. Хумсаа арьчлах

Бохир хумсанд маш их хэмжээний нян агуулагддаг. Ялангуяа хүүхдүүд бие даан хумсаа цэвэрлэж чаддаггүй тул томчуудын тусламж заавал хэрэгтэй. Хүүхдийг хумсаа мэрэх буруу зуршлыг эртнээс засаж өгснөөр, хумс эрүүл бат бөх ургахаас гадна, элдэв өвчлөлөөс сэргийлнэ. Юун түрүүнд, хумсыг богино байхаар засаж өгөөрэй.

5. Хувийн ариун цэвэр сахиулах

Ялангуяа үүнд охидын эмзэг эрхтний хэсгийн арчилгаа багтана. Та балчир охидоо багаас нь бие зассаны дараа ичимдэг эрхтнээ хэрхэн арчлах болон дотуур хувцсаа тогтмол сольж сургахад анхаараарай. Ингэснээр хожим өсвөр насанд хүрсний дараа сарын тэмдэг ирсэн ч, таниас ичиж эмээж, зовохгүй. Үүний тулд та хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцаж сураарай.

Хүүхдээ түнхний мултралаас сэргийлэе

$
0
0

displaziya_tazobedrennyh_sustavov_u_detey-3

Саяхан амаржсан эгчийн маань хүүхэд түнхний мултралтай төрснийг дуулав уу үгүй юу сэтгэлээр их унасныг яана. Гэхдээ эрт оношлогдсон болохоор бүрэн эдгэрэх боломжтойг нь мэдээд санаа амарч билээ. Түнхний мултрал гэх нэр томъёо хол биш ойр “дотно” сонсогдох болж, жил ирэх тусам тохиолдлын хэмжээ нь ихэссээр байна.

Анагаах ухааны тодорхойлолтоор бол түнхний үеийн дутуу хөгжил бөгөөд ДОХ шиг эдгэрдэггүй биш харин эрт оношлогооны ачаар 100 хувь эмчлэгддэг “гэмтэл” юм.

Үүсэх шалтгаан нь: 
Одоогоор бүрэн тогтоогдоогүй. Гэхдээ эцэг эх, төрлийн хэн нэгэн нь энэ өвчнөөр өвдөж байсан бол магадлал нь ихсэж, ургийн гажуу байрлал, ихэр төрөлт, том ураг зэрэг нь түнхний мултрал үүсэхэд нөлөөлдөг байна. Бамбай булчирхайн эмгэгтэй эхээс төрсөн, бусад эрхтний гажиг хөгжилтэй хавсарч тохиолдох нь элбэг. Жирэмсэн эхийн эрүүл мэнд, хорт зуршлууд (архи, тамхи), шим тэжээлийн дутагдал, орчны нөлөөлөл (агаарын бохирдол) зэргээс мөн шалтгаалдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны судалгаагаар 1000 амьд төрөлтөд 0.7-2.5 тохиолддог байна.

Эрт оношлогоо хамгийн чухал
Түнхний мултралтай хүүхдийг 0-1 насанд нь оношлон эмчилвэл 80-100 хувь эдгэрдэг. Гэтэл ихэнх эцэг эхчүүд хүүхдээ доголоод ирэхээс нь нааш мэдэлгүй тав, зургаан нас хүрснийх нь дараа эмнэлэгт хандсанаас болж хүүхэд насан туршдаа тахир дутуу үлдэх зовлонг дагуулдаг нь харамсалтай. Дэлхий нийтийн жишгээр таваас дээш насанд түнхний мултрал эмчлэгддэггүй байна.

Хэрхэн таних вэ? 
-Хоёр талын түнхний үе хязгаарлагдмал байгаа эсэх
- Өвдөгний зураас тэгш бус
-Хоёр хөл урт, богино (түнхний мултралтай тал мь эрүүл талынхаа хөлнөөс богино байдаг)
- Хөлийн алцайх хөдөлгөөн хязгаарлагдмал
- Аль нэг хөл нь гадагш юм уу дотогшоо эргэлттэй байвал түнхний мултралтай байж болзошгүй.

Эмчилгээ:
Хүүхдийг 0-1 насанд нь мэс заслын биш аргаар эмчилдэг. Зөв татлага хийх, дөрөөвч, тэвх мод зүүлгэх, унтуулж байгаад мултралыг оруулах зэрэг. Харин 2-5 настайд түнхний үеийг байх ёстой газар нь хадах, төмрөөр орлуулах зэрэг хагалгаа хийж мэс заслын аргаар эмчилдэг байна. Таваас дээш насанд ямар ч эмчилгээ хийгдэх боломжгүй болдог.

Урьдчилан сэргийлэх: 
-Эрүүл эх-эрүүл хүүхэд. Шим тэжээлээр баялаг хоол хүнс, ялангуяа кальци, Д ви¬та¬мин агуулсан хоол хүнс, сүү, цагаан идээ, тараг, жимс ногоо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэж, аль болох цэвэр агаарт байх. Архи, тамхи хорт зуршлаас татгалзах.

-Хүүхдийг хэт чанга өлгийдөхгүй байх. Аль болох хөл, гар нь хөдөлгөөнтэй, чөлөөтэй байх тусам сайн. Хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй байх тусам цусан хангамж сайжирч түнх мултрах эрсдэл багасна.

-Хүйтний улиралд төрсөн хүүхдэд нялхад нь хэт зузаан, бариу хувцас өмсгөснөөс хүүхэд хүчтэй тийрч түнхээ мултлах эрсдэлтэй гэдгийг санаарай. Мөн тэврэхдээ аль болох хөлийг нь алцайлгаж ташаандаа үүрч тэврэх ёстой.

Бага насны хүүхэд цочир уурлах нь өвчин мөн үү?

$
0
0

4859

Бага насны хүүхэд гэнэт уурлаж чихний хэнгэрэг хагалах шахам чанга уйлан ээрч, бүр огиж газарт хэвтэн хөлөө дэвсэлж /тийчлэн/ байдгаараа гэдийн нумарч, хажуу дахь аав ээж, ах эгчээ цохиж авах/хазах, юм авч шидэх/эвдэх зэргээр авирлах нь хэсэг хугацаанд үргэлжлэх дүр зураг танил сонсогдож байна уу?

Энэ үзэгдэл 1.5-3 насанд хамгийн их тохиолдоно. Хүүхэд бүрийн зан төлөвийн онцлогоос шалтгаалан заримд нь байнга шахуу илэрч байхад заримд нь ховор тохиолдоно. 1 настай хүүхэд 7 хоногт дунджаар 8 удаа, 2 настай бол 9 удаа, 3 настай бол 6 удаа, харин 4 настай хүүхэд 5 удаа цочир уурладаг ажээ.

Бага насны хүүхдийн цочир уур нь хүүхдийн хэвийн хөгжлийн нэгэн үе шат юм. Үүнийг юуны түрүүнд хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд ямар нэг асуудал байна гэж ойлгох хэрэггүй ээ.

3 хүртлэх насанд хүүхдийн хөгжил өөрийгөө үгээр илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх, бидний ярьж буйг ойлгох түвшинд хүрээгүй байдгаас ийнхүү цочир уурлах шалтгаан болдог. Хүүхэд энэ насанд биеэ (уураа) барих чадвар эзэмшээгүй байдаг бөгөөд тоглоомыг нь аваад явчихад асуудлыг яаж шийдвэрлэхээ, аав ээж нь үнэтэй тоглоом авч өгөх мөнгөгүй гэдгийг, хийжүүлсэн чихэртэй ундаа өөрийнх нь эрүүл мэндэд ямар хортойг, дийлэнх хүүхдийн эмч өвдүүлдэггүй (тариа хийх, шодойг нь хүчээр шамлах, хоолой залгиурыг нь ухах зэрэгт), найрсаг ханддаг гэдгийг дэндүү бяцхан тэд яаж мэдэх билээ дээ. Тэд сэтгэл нь тавгүйрхэх, гомдох, урам хугарах зэрэг сэтгэл хөдлөлөө одоохондоо өөрөөр илэрхийлж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэд нойрмог (дутуу сэрсэн эсвэл унтах цаг нь болсон), өлссөн, ядарсан үедээ илүү цочир уурладаг гэдгийг мэддэг байвал зохино.

Хүүхдээ цочир уурлахад нь яах вэ?

  • Та бол насанд хүрсэн хүн гэдгээ ойлгож аль болох тайван байна. Аав ээж нь дагаж уурлан загнаж зодох нь асуудлыг шийдвэрлэх зам огт биш харин ч байдлыг улам дордуулдаг. Иймд энэ тохиолдолд хүүхдэдээ их анхаарал тавих хэрэггүй бөгөөд түүнтэй ярилцах гэж оролдоод ч нэмэргүй, зүгээр л орхи.
  • Олон нийтийн газарт бол тухайн нөхцөл байдал, орчноос даруй холдуулах (дэлгүүрээс гарч хүнгүй газар аваачих, машиндаа суулгах, тоглоомын талбайгаас холдож явах гэх мэт). Анхаарлыг нь өөр зүйлд даруй хандуулах: Хараач тэнд нохой явж байна, Гоё хөгжим хаанаас сонсогдож байна вэ, Яасан олон хүүхэд гараад ирэв ээ гэх мэтчилэн.
  • Хүүхдээ тайвширсных нь дараа намуухан дуу хоолойгоор уур уцааргүйгээр түүнтэй ярилцах, дахиж ийм үйлдэл хийхгүй байхыг анхааруулах. Жишээлбэл, 10 минут яг эндээ суух болно, Өнөөдөр дахиад гадаа гарахгүй/хүүхэлдэйн кино үзэхгүй, Амралтын өдөр өвөөгийндөө очихгүй зэргээр хөнгөн “шийтгэл” оногдуулах.

Цочир уураас хэрхэн сэргийлэх (цөөрүүлэх) вэ?

  • Сайн зүйл хийх бүрт нь (өгсөн энгийн даалгаврыг биелүүлэх, үеийнхэнтэйгээ эв найртай тоглох, тоглоомоо хураах) олж харж, тэр дор нь магтаж урамшуулах, хайртай гэдгээ хэлэх
  • Хүүхэдтэйгээ явах, хийх зүйлсийг урьдчилан төлөвлөх
  • Эмнэлэгт үзүүлэх, ресторанд хооллох үед урьдчилан цаг авах, ширээ захиалах зэрэг нь хүүхдийг удаан хүлээж залхаж ядарч уурлахаас сэргийлэх болно. Түүнчлэн дэлгүүр, парк явах, айлд зочлох зэрэг цагийг хүүхдийнхээ унтах цагтай давхцуулахгүй байх, гэрээсээ гарахаас өмнө түүнийг сайн хооллох
  • Хүүхдийг энгийн шийдвэр гаргахад оролцуулах, өөрөөр нь сонголт хийлгэх: Улаан цамцаа өмсөх үү, ногоон цамцаа өмсөх үү? Эхлээд савлуур дээр тоглох уу, гулсуур дээр тоглох уу?, Ном уншиж өгөх үү, үлгэр ярьж өгөх үү? зэргээр асуугаад сонголтыг нь сайшаадаг байх
  • Эцэг эх  өөрсдөө сайн үлгэр дуурайлал байх. Аливаа асуудалд тайван хандах, уурлахгүй, хэрэлдэхгүй, орилж хашгирадаггүй байх
  • Хүүхдийнхээ хийж чадахгүй, түүний хүчрэхгүй “үүрэг даалгавар” өгөхгүй байх, дургүй “ажлыг нь” хийлгэхгүй байх

Дараах тохиолдолд мэдрэл сэтгэц, нийгмийн асуудал байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандаарай.

Үүнд:

  1. Хүүхэд 4 нас хүрсэн хэрнээ цочир уурласан хэвээр байвал
  2. Өдөрт хэд хэдэн удаа цочир уурладаг эсвэл цочир уурлах нь удаан үргэлжилдэг
  3. Уурлахдаа амьсгалаа түгжих, өөрийгөө болон бусдыг өвтгөж гэмтээдэг
  4. Уурлахдаа өөрийнхөө болон бусдын эд зүйлсийг эвдэж хэмхэлдэг
  5. Уурласны дараа толгойн өвдөлт илэрдэг

Мэдээллийг бэлтгэсэн:

АУ-ны доктор, клиникийн профессор, Зинт клиникийн хүүхдийн эмч Т. Навчаа

Охин үрээ хүчирхэг сайхан эмэгтэй болгож өсгөхийг хүсвэл дараах зүйлсийг анхаараарай

$
0
0

4924

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг бөгөөд эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна…

1. Нүүрээ будах

Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү.

2. Сарын тэмдгийн тухай ярих

Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ та үүнд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, охиндоо гарах өөрчлөлтийг хэлж өгөх нь зүйтэй.

3. Өсөж, торних

Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт л өсөж, том болдог. Харин та тэднийгээ аль болох хүүхэд хэвээр нь байлгаж, гэнэн цайлган насны аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэ. Тиймээс л танд охиныхоо нүүрний будаг, хувцас, гар утасны хэрэглээ зэргийг хязгаарлах хэрэг гардаг юм шүү дээ.

4. Аавтайгаа харилцах

Охиныхоо аавтайгаа харьцах харилцааг нь дэмжиж байгаарай. Охидод ээж хэрэгтэй ч гэсэн эр хүний хайрыг мэдэрч байх нь чухал юм. Тэгвэл хойшид хөвгүүдийн хуурамч хайрыг ялгадаг болно.

5. Мөнгө хадгалах

Охиддоо мөнгө хадгалахын ач тусыг эртнээс мэдрүүлээрэй. Тэгж чадвал тэд хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болохгүй.

6. Биеийнхээ талаар ярих

Бие галбирынхаа талаар охидынхоо өмнө болгоомжгүй үг унагаж болохгүй. Охин чинь танаар л бүх эмэгтэй хүнийг төлөөлүүлж хардаг тул өөрийнхөө тухай муугаар ярих хэрэггүй байдаг аж.

7. Хамгаалж, өөртөө итгэлтэй байхад нь туслах

Эмэгтэй хүн хүчирхэг байх хэрэгтэй. Охин чинь танд бүрэн итгэж болно гэдэгтээ бат итгэлтэй байх ёстой. Гэхдээ танаас тусламж гуйхаасаа өмнө тухайн зүйлээ өөрөө хэд хэдэн удаа оролдож үзсэн байх ёстой юм.

8. Магтах

Хөөрхөн байна гэхээс өөрөөр охиноо магтаж байгаарай. Охин тань гоё сайхан байхаас чухал зүйл байдгийг ойлгож авах нь зүйтэй.

9. Үлгэрлэх

Ээжүүд бол охидынхоо хамгийн том багш. Тэр таныг харж, танаас суралцдаг. Тиймээс та хүчирхэг, шийдэмгий байдаг бол охин тань ч гэсэн тийм л болно.

10. Өөрийгөө бүү март

Өөрийн дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөө дагах нь хэчнээн чухал болохыг охиндоо ойлгуулахын тулд та ч бас тийм байх хэрэгтэй юм. Та охинтойгоо ажлын төлөвлөгөөгөө хамтдаа хөтөлж, зорилго чухал болохыг ойлгуулаарай.

11. Ухаалаг байхыг заах

Энхрий бяцхан охин тань хөвгүүдтэй ухаалаг харьцаж сурах ёстой тул зөн совиндоо итгэх нь хэчнээн чухал болохыг сайтар хэлж өгөх нь зүйтэй.

12. Үнэ цэнэтэй байхыг заах

Охиндоо бие цогцос нь үнэ цэнэтэй, хайрлаж, хүндлэх ёстой зүйл гэдгийг нь ойлгуулж өгөөрэй. Охинтойгоо үерхлийн талаар нээлттэй ярилцаж, хүн өөртэй нь яаж харьцаж болох, болохгүйг зааж өгөх хэрэгтэй юм.

Ууртай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

$
0
0

5191

Хэрэв таны хүүхэд:

2-3 настай бол 7 ХОНОГТ 9-10 удаа
3-4 настай бол 6-7 уда
4-5 настай бол 5-7 удаа
5-6 настай бол 4 удаа дунджаар цочир уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. 4 хүртэлх насанд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Шууд илэрхийлэх нь ч зөв.
Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дундаж тооноос их бол:
* Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)
* Орчин нь солигдох, шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав ээж)
*  Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог байна)
* Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх)
* Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м заавал хөдөө, хол байх албагүй)
* Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80%)
*  Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох ( Өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м )
* Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)
* Уурласан үед нь гар хүрч, уур бухимдлаа гаргалгүй тэвчээртэй байх. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та “Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь тэврэхэд бэлэн хүлээж байя” гэх мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.
Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: Г. Төмөрзаяа (БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)


Таны хүүхэд хумсаа мэрээд байна уу?

$
0
0

5206

Хүүхдийн хумсаа мэрэх нь 01-11 насанд зонхилон тохиолддог. Хүүхэд хумсаа мэрдэг гол шалтгаан нь хүүхэд сэтгэл түгших буюу тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үедээ  аяндаа өөрийн мэдэлгүй хумсаа мэрнэ. Тухайлбал:

– Хүүхдийн айдас, түгшилт
– Биеийн болон оюуны хэт ачаалал
– Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж
– Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд,
– Эцэг эхийн амжилт гаргахыг шаардсан шахалт зэрэг нь хүүхэд сэтгэл санааны дарамтад ороход нөлөөлдөг байна.
Хумсаа мэрснээр хүүхдийн тэрхүү сэтгэлийн дарамт нь тодорхой хэмжээгээр гадагшладаг ажээ.

Хумсаа мэрэх нь хүүхдэд дадал зуршил болон тогтох нь ч бий. Үүний нэг илрэл нь хүүхэд асуудлаа шийдсэний дараа ч хумсаа мэрсэн хэвээр байх нь ажиглагддаг.

Нэгэнт дадал зуршил болсон тохиолдолд хүүхэд уйдах, түүнчлэн анхаарлаа төвлөрүүлэн оюуны үйл гүйцэтгэхдээ ч хумсаа мэрэх нь ажиглагддаг.

Хэрэв хүүхэд тань хумсаа мэрж байгаа нь ажиглагдвал энэ нь юунаас болов гэдгийг олж тогтоохыг хичээх нь чухал. Энэ нь үнэхээр хүүхдийн маань сэтгэл санаа тавгүй, дарамттай байдлын илрэл үү, эсвэл гэдгийг тогтоохдоо эцэг эх хүүхдээ сайтар ажиглаж, хүүхэдтэйгээ ойр дотноор ярилцаж, мөн гэр орны уур амьсгал ямар байна гэдэгт шүүмжлэлтэйгээр хандан нягталж үзэх нь зүйтэй. Юуны өмнө та хүүхэдтэйгээ би хэрхэн харилцаж байна вэ гэдгээ анхаарах хэрэгтэй.

Тухайлбал:

– Би хүүхдээсээ хэтэрхий их зүйлийг шаардаж байна уу?
– Хүүхэд маань сэтгэл санаагаа бидэнтэй чөлөөтэй хуваалцаж чадаж байна уу?
– Хүүхдээ сайн сонсож чадаж байна уу?
– Ярьсан зүйлд нь ач холбогдол өгч байна уу?
– Би өөрийнхөө бухимдлыг хэрхэн илэрхийлж байна вэ гэх мэт.
Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй. Түүний дараа та дараах зүйлүүдийг оролдоод үзээрэй.
– Хүүхэдтэй тухайн насны онцлогт нь тохируулан ойлгож харилцах.
– Зуршил болсон зүйлээсээ ангижрах нь хэцүү гэдгийг мэдэж байгаагаа хүүхдэдээ илэрхийлэх
– Өчүүхэн ч гэсэн амжилт бүрийн дараа та баярлаж байгаагаа хүүхдэдээ илэрхийлээрэй. Энэ нь хүүхдийг хуучин зуршлаасаа салахад зоригжуулна.
– Хүүхэдтэйгээ ойр дотно ярилцаж байх
– Хүүхдийн биеийн болон оюуны ачааллыг насны онцлогт тохируулж байх
Тодорхой үр дүнд хүрэхгүй байвал та мэргэжлийн сэтгэл засалч эмчид, хүүхдийн сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй.

Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл

$
0
0

12-7

Эцэг эх байна гэдэг үргэлж шинэ туршлага олж авна гэсэн үг юм. Хоёр, гурав, түүнээс олон хүүхэдтэй болсон ч та үргэлж л ээж аав байхад суралцсаар байдаг.

Анхны хүүхэд төрсний дараа хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх бүх зүйлийг мэддэг болсон мэт санагдана. Гэвч та хоёр дахь хүүхдээ төрөхөд л буруу байснаа ухаардаг байна. Тэгвэл айл гэрт хоёр дахь хүүхэд төрсний дараа таны мэдэрч болох 11 зүйлийг хүргэж байна.

  1. Та мөнгө хэмнэж сурна.

Ууган хүүхэд дээрээ та олон хувцас худалдан авсан биз ээ. Харин одоо та үүнээс хэд нь хэрэггүй вэ гэдгийг сайн мэддэг болсон.

  1. Та ихэнх зүйлийг мартсанаа ухаарна.

Та нялх хүүхэдтэй байж үзээгүй биш, үзсэн. Гэхдээ энэ нь та хүүхэд арчлах бүхий л нарийн ажиллагааг санаж байгаа гэсэн үг биш юм. Зарим зүйлийг анх удаа л хийж байгаа мэт болдог.

  1. Гэхдээ та туршлагатай болсон.

Та өөртөө илүү итгэлтэй болсноо анзаарна. Анхны хүүхдэд тулгарч байсан бүхий л хүндрэл бэрхшээл хоёр дахь удаад илүү хялбар санагдана.

  1. Анхны хүүхэд тань маш том болсон санагдана.

Мэдээж хоёр дахь хүүхэдтэйгээ харьцуулахад илүү л том санагдана шүү дээ. Гэхдээ ууган үр тань ч хүүхдээрээ гэдгийг санаад том хүнтэй харьцаж байгаа мэт хандаж болохгүй шүү.

  1. Санаа зовох нь илүү бага байна.

Санаа зовоох зүйл мэдээж гаралгүй яах вэ. Гэхдээ сандарч мэгдэх нь илүү багассан байна. Та бараг бүх зүйлийг хийж чадна гэдгээ мэдэрч эхэлнэ.

  1. Хүүхдийнхээ хувцсыг дахин ашиглахдаа маш их баярлана.

Нялх хүүхдийн хувцас хараад өхөөрдөхгүй хүн гэж хэн байх билээ. Том хүүхдийнхээ өмсөж байсан зүйлийг дүүд нь өмсүүлээд та тэр үеийнхээ дурсамжийг сэргээн баярлах нь лавтай.

  1. Буруутай мэт мэдрэмж төрнө.

Нэг зэрэг хоёр хүүхэд уйлбал үнэхээр хэцүү санагдана. Та өөрийгөө муу ээж, аав гэж бодох болно. Гэхдээ тийм биш шүү. Бэрхшээл бүхэн удахгүй ард хоцорно.

  1. Хоёулаа унтахад нь баярлана.

Ховор тохиолдол, жинхэнэ тансаглал мэт санагдаж, та юу хийхээ ч мэдэхгүй байдалд орно.

  1. Хоёр бяцхан хүнд тэврүүлэхийн аз жаргал.

Үнэхээр сэтгэл хөдөлгөм үе. Хүүхэдтэйгээ тэврэлдэх шиг аз жаргал гэж хаа ч үгүй билээ.

  1. Таны сэтгэл зүрх илүү том болно.

Та хоёр дахь хүүхдээ анхныхаа хүүхэдтэй адилхан маш ихээр хайрлаж байгаагаа мэдэрнэ. Яг л зүрх илүү том болсон, дэлхий ертөнцийг бүхэлд нь багтаачих мэт санагдана.

  1. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой.

Хэдийгээр нэг эцэг эхийн хүүхдүүд боловч тэд хоорондоо ялгаатай болохыг анзаарна. Тэдэнд төстэй зүйлс олон ч өөр өөрийн гэсэн онцлог талууд байгаа нь мэдэгдэнэ.

Эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж заншаарай

$
0
0

Things_Every_Parent_Should_Tell_Their_Kids_Every_Day

Хүүхэддээ байнга хэлэх хэрэгтэй үгс.

1. Хүү минь (охин минь) би чамдаа хайртай.
2. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.
3. Чамд уурлалаа гээд хайрлахаа больсон гэсэн үг биш.
4. Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.
5. Хэрэв хүмүүс хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.
6. Баярлалаа.
7. Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.
8. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

Хүүхдүүддээ энэ талаар ярьж өгөөрэй:
1. Түүний хэрхэн төрсөн тухай
2. Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа
3. Хэрхэн нэр сонгож өгсөнөө
4. Өөрсдөө хүүхэд байхдаа хэрхэн амьдарч байснаа
5. Өвөө эмээ нарынх нь тухай
6. Дуртай зүйлийнхээ тухай
7. Санаан чинь зовоодог зарим зүйлийн тухай
8. Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох
9. Ойрын төлөвлөгөө
10. Хийдэг ажлынхаа тухай

Сонсох зүйлс:
1. хүүхэд чинь юу ярьж байгааг сонс
2. Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоом нь таалагдаж байгаа эсэх, сонирхож буй эсэхийг сонсож мэд.
3. Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.
4. Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.
5. Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

Асуух зүйлс:
1. Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?
2. Хэрвээ….яахав?
3. Хоёлаа яаж үүнийг зөвөөр………………………… вэ?
4. Чи юуны тухай бодож байна?
5. Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?
6. Энэ ямар амттай бол?

Үзүүлэх зүйлс:
1. Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах
2. Гадны аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах
3. Хэрхэн цаасаар онгоц хийж нисгэхийг зэрэг бүтээлч сэтгэлгээг нь сэрээсэн зүйлсийг
4. Талх зүсэх, хувцсаа эвхэх зэрэг хялбар ажлуудыг
5. Мэдээлэл хэрхэн хайхыг
6. Аавыг нь (ээжийг нь) хүндэлж хайрладагаа харуулж байх
7. Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах

Цаг гаргах зүйлс:
1. Хамтдаа барилгын ажлыг харах зэргээр хүмүүсийн хөдөлмөрлөж байгаа, бүтээн босголт хэрхэн өрнөж байгааг харуулахад
2. Шувуудыг ажиглах зэрэг байгалийн гоо сайхныг мэдэрэхэд нь
3. Аялалд буюу аль нэг тийшээ хамт явахад
4. Хамт шавар шавхай туучих зэрэг гэм хоргүйхэн дэггүйтэхэд
5. Хоол хийхдээ туслуулах зэргээр ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийхэд
6. Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суухад

Хүүхдээ баярлуулах:
1. Ямар нэг гэнэтийн бэлэг барих
2. Хоолны дараа хааяахан амттан өгөх
3. Хоол буюу зуушийг өвөрмөгц чамин хэлбэрт оруулж өгөх
4. Хүссэн тоглоомоор нь хамт тоглох

Санаа зовох хэрэггүй зүйлс:
1. Өөрийгөө муу эцэг, эх гэж голох
2. Үлгэр жишээч эцэг эх, хүүхдүүд ямар байх тухай
3. Өөрийгөө зөвтгөх шалтгаан хайх

Таны өгч чадах зүйлс:
1. Хүүхдээ зөөлөн сайхнаар харж байх
2. Хүүхэд чинь өрөөнд ороод ирэхээр инээмсэглэж байх
3. Хүүхэд чинь танд хүрвэл адилхан энхрийлж байх
4. Ямар нэгэн юм ярихын өмнө заавал анхаарлыг нь хандуулж байх
5. Хүүхэд өөрөө тайтгарахыг хүлээж сурах
6. Орой бүр усанд оруулж байх, боломжтой үедээ эсэргүүцэл сайжруулах массаж хийж өгөх
7. Хүүхдээ эрхлүүлэх хамгийн дуртай аргаа өөрөө сонгож олох хэрэгтэй.

Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ?

$
0
0

“Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

teach_child_ride_bike-6reclqjv8bu6egym2vpwjvnnx356rbj82d2kgvr4pxc-1

Хүүхэд эцэг эхийн “толь” гэдэг. Тухайн гэр бүлийн уур амьсгал болон гэр бүлийн дотоод харилцааг хүүхдийн хүмүүжлээс харж болдог. Хүүхдэд үлгэр дуурайл болох гэдэг нь тэдний хувьд хамгийн анхны том хичээлүүдийн нэг байдаг. Орчин үед сэтгэл судлаачид бодол санаа, үйлдэл, мэдрэмжид төрөлхийн ба олдмол шинжүүд хоёулаа нөлөөтэй байдаг гэж үздэг. Үүний нэг тод жишээ бол хүүхэд хэл сурах. Хүүхэд ямар хэлний орчинд байна тэр хэлийг л сурдаг.

Хүүхэд төрөөд эхийнхээ болон бусад хүмүүсийн инээхийг харж инээдэгтэй адил хүүхэд бүхнийг даган дуурайж сурдаг байна.

Эцэг, эх нь хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна, өөрөө тийм байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжилтэй, ухаантай сайн хүн болоосой, эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөөсэй, багш болоосой, эмч болоосой гээд тоймгүй  их хүсэл өвөрлөдөг. Гэтэл энэ бүхэн нь эцэг, эхээс ихээхэн шалтгаална гэдгийг анзаарахгүй явсаар байдаг.

Хүүхэд эцэг, эхийнхээ хэлсэн бүхнийг туйлын үнэн гэж бодож итгэдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд ярьж хэлж буй зүйл дээрээ анхаарал болгоомжтой байх ёстой.

Тухайлбал: Хүүхдийн дэргэд ам зөрөлдөх, маргах нь хүүхдэд ингэж болдог юм байна гэсэн ойлголт төрүүлдэг. Үүнээс үлгэрлэн хүүхэд эцэг, эхийгээ хүндлэхээ болих, өөрийгөө ч буруутгах мэдрэмж төрөх шинж илэрдэг байна. Учир нь хүүхэд ухамсартайгаар дүгнэлт хийх, шүүмжлэлтэй ханддаггүйгээс гаднаас ирж байгаа үйлдлийг шууд хүлээж авдаг болохоор эцэг, эхийнхээ маргааныг өөрөөс нь болсон мэтээр хүндээр тусгаж авдаг. Харин эцэг, эх нь хоорондоо эвтэй, найрсаг, бие биенээ хүндэлдэг айлын хүүхэд илүү “хүмүүжилтэй”, өөртөө итгэлтэй, аз жаргалтай байдаг.

Таны хүүхдийг цав цагаан цаастай ном гэж бодвол эхний хуудсанд бичиж, зурах, өнгө будаг нэмэх бийр нь та өөрөө юм.

Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг

$
0
0

10-16

-Болгоомжгүй хэлсэн ганц л үг таны хүүхдийг бүрэг ичимхий нэгэн болгодог гэдгийг та мэдэх үү?-

Хүүхдээ яаж онц сурлагатан болгох вэ? Мэдээж ангийнх нь сайн хүүхэдтэй харьцуулах. Олон нийтийн газарт орилж хашхираад байгаа хүүхдээ яаж тайвшруулах вэ? Гэртээ очоод алганы амт үзүүлнэ гэж айлгах. Эцэг эхчүүдийн хүүхдүүдээ хүмүүжүүлэх гаргадаг түгээмэл аргуудын нэг бол энэ. Ингээд л том болоод амьдрах чадваргүй нэгэн болоход амаа барихад хүрдэг шүү дээ. Тиймээс хүүхдэдээ хэлэх үгээ бодох хэрэгтэй. Тэгвэл ээж аавуудын хэлсэн ямар үг хүүхдэд мартагддаггүйг сэтгэлзүйчид жагсаажээ.

  1. Би чиний насан дээр онц сурдаг байсан

Хүүхдэд төрөхөөс нь зургаан нас хүртэл ээж аав нь бүгдийг мэддэг бурхан мэт байдаг. Тэд л хүүхдийнхээ ертөнц хийгээд өөртөө хандах харилцааг бий болгож өгдөг. Эндээс л “Чи миний энд хэзээ ч хүрэхгүй. Чи яаж ч хичээсэн, би чамаас илүү” гэсэн эцэг эхийн хүүхэдтэй өрсөлдөх гэсэн хандлага ажиглагдах нь бий. Ийм нөхцөлд өссөн хүүхэд амьдралынхаа туршид өөрийгөө сайн гэдгийг батлахыг хичээдэг. Мэдээж та хүүхдээ тодорхой зорилгод хүрээсэй гэсэндээ хүүхдийнхээ сэтгэл зүйг ингэж бэлддэг байх. Харамсалтай нь хүн өөрийнхөө чадахгүй зүйлд хүрэх гэж хичээсээр эцэст нь аав ээж нь тэднээс илүү гэдгийг мэдрээд цөхрөнгөө бардаг. Мөн хүрсэн амжилтдаа хэзээ ч баярладаггүй, эцэг эх нь амжилтыг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л өөрөөрөө бахархах мэдрэмжтэй болно.

  1. Тооройхон, тахиахан минь

Ээж аав нар хүүхдүүдээ өхөөрдөөд янз бүрээр дуудах нь бий. Үүнээс болж хүүхэд тань өөрийгөө хүссэн болгон тоглож болдог тоглоом шоглоом шиг л санах болно. Амьдралынхаа эхний жилүүдэд хүү, эсвэл охин тань таны өхөөрдөн хэлсэн үг бүхнийг шүүмжлэлгүйгээр хүлээн авч, танд итгэнэ. Хүүхдэдээ “чамд тусламж хэрэгтэй юм байна, би чамд тайлбарлаж өгье” гэхийн оронд тэнэг мангараар нь дуудвал хүүхэд яг л тиймээрээ хүлээн авна. Энэ мэтчилэн санамсаргүй хэлсэн нэр хоч, өхөөрдсөн нэр хүртэл хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурахад нөлөөлдөг.

  1. Туяа шалгалт дээрээ онц авч байхад чи сайн аваад байхдаа яах вэ дээ

“Туяа чамаас илүү” гэсэн хүүхдээ бусадтай харьцуулсан үг хүүхдэд их хүндээр тусдаг. Хүүхдийг ангийнх нь хүүхэд, ах, эгч дүү, хамаатан садан гээд өөр нэгэнтэй харьцуулах үед таагүй санагдаж, дараа нь тэр хүнээ өөрийн эрхгүй үзэн ядаж эхэлдэг байна. Том болсныхоо дараа ч тэр өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө сэтгэл хангалуун байж чаддаггүй.

  1. Чамайг ингээд байвал хайрлахаа больчихно шүү

Эсвэл чамайг тэгэх юм бол, ингэх юм бол хайрлана шүү ч гэдэг юм уу. Энэ хэллэгийн дараа хүүхэд байдаг чадлаараа зөв хүүхэд байхыг хичээж, өөрийнхөө хүсэл сонирхлыг ч умартахад хүрдэг. Ингээд л өөрийн гэсэн хувь хүн үгүй болдог байна. Том болоод тэд “Хүмүүс намайг хайрлахын тулд би ингэх ёстой, надад өөрийн гэсэн хүсэл байхгүй, бусдын хүсэл хэрэгцээг хангах ёстой” гэсэн ойлголттой болдог.

  1. Намайг битгий шившиг болгоод бай

Өөрөөр хэлбэл “Чи бол миний гутамшиг” гэж хэлж байгаагаас ялгаагүй юм. Ийм үг байнга сонссон хүүхэд бусдын анхаарлаас гарахыг хичээн нуугдаж, хаагдмал болж эхэлдэг. Түүнд хэн нэгний гутамшиг болохоос өөр сонголт байхгүй мэт санагдана.

  1. Чи яг л аав (ээж) шигээ юм

Эхнэр нөхөр хоёр хамтын амьдралдаа бие биеийнхээ өөтэй талуудыг олж харчихаад хүүхдээ юм л бол эхнэр, нөхрийнхөө дутагдалтай талыг дууриасан гээд гоочлоод байвал мөн л сөрөг нөлөөтэй. “Аав шигээ зөрүүд юм” аа гээд л ээж нь хэлж байвал аав нь муу хүн, ярилцаж болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө. Мөн “Хүүтэй байснаас охинтой байсан нь дээр байж” гэх мэтээр хэлээд байвал хүүхдийн сэтгэлийн гүнд юм үлдэнэ.

  1. Хоолоо гүйцэд идэхгүй бол бие султай, тэнэг болно

Өвөө, эмээ нар хамгийн их хэлдэг үг. Тэд энэ байдлаар хүүхдүүдээ их идүүлж байгаагаа ч анзаардаггүй. Үүнээс болж хоол хүнсээ хаяхаас айх, илүүдэл жин зэрэг олон асуудал тулгардаг байна.

  1. Үгэнд орохгүй байвал энэ ахад өгчихнө шүү

Ээж аав гэдэг хүүхдийн хувьд үнэ цэнтэй хүмүүс болохоор ийм үг хэллэг хэлбэл “Өөрийнхөөрөө байж болохгүй, бидний үгнээс гарч болохгүй” гэж ойлгогдоно. Ингэээд том болоод хүүхэд юу хүсч байгаагаа мэдэхгүй, бусдын эрхэнд орсон нэгэн болж хувирдаг.

  1. Гэртээ бай

Энэ нь хүүхдийнхээ юу мэдэрч байгааг тоолгүйгээр юу ч хийж болно гэсэн санаа. Ингээд л аав юм уу ээж нь хэдхэн секундын дотор өршөөл үзүүлдэг, шийтгэдэг харгалзагч болон хувирна. Ийм хэллэг байнга сонссон хүүхэд даргатайгаа эв зүйгээ олж чадахүй болдог. Учир нь аав ээжийн оронд дарга гарч ирж, тэр даргаасаа айдаг, шийтгүүлчих вий гэж эмээдэг нэгэн болно.

  1. Чамайг сонсмооргүй, хармаагүй байна, яв үз

“Чи миний амьдралыг баллаж хаясан. Арилж үз. Чи байгаагүй нь дээр байсан” гэж хэлснээс өөрцгүй үг юм. Ингээд хүүхэд эцэг эхийнхээ өмнө маш их буруутай юм шиг санагдаж, аз жаргалд нь саад болсон нэгэн юм байна гэж өөрийгөө бодох болно.

Тиймээс хүүхдэдээ ямар нэгэн хатуу үг хэлэхээсээ өмнө сайтар бодож байгаарай. Томчууд ихэнхдээ сонсож дургүй байдаг шүү дээ. Заримдаа тэднийхээ юу хэлж ярихыг сайн сонс.

Эх сурвалж: aif.ru

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>