Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Анхаарал халамж дутсан хүүхэд муухай аашилдаг

$
0
0

63

Хүнээр хүн хийх хөх Монголын ёс гэж бий. Эцэг, эхчүүд биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэж ярьдаг ч чухамдаа бол таны хүүхдийн хүмүүжил, ямар хүн болох нь гэр бүлийн орчин, суурь хүмүүжилтэй шууд холбоотой байдаг юм.
Элбэг дэлбэг амьдрал, хайр халамжинд бүтэн дүүрэн өссөн хүүхдэд дутагдах зүйл гэж байдаггүй. Харин хайраар ч эд зүйлээр ч идэх уухаар ч дутуу өсгөсөн хүүхэд өлөн зэлмүүн, сунаг сувдаг нэгэн болдог талаар гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч эмэгтэй ярьж байна.
Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ “Хүүхэд муухай аашилж байвал анхаарал халамж хүсэж байж болох юм. Уурлаж байснаа биеээ чангалан бахирах, өөрийгөө хазаж гэмтээдэг. Шалтгаан нь ердөө л бусдаас хүссэн анхаарал юм.
Хүүхэд эхлээд сайн, зөв гэж бодсон зүйлээ хийж эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж оролддог. Энэ үед нь үл хайхрах, тоохгүй байвал муухай аашилж эхэлнэ. Хүүхэд зориуд өөрийгөө өвтгөн уйлах, хазах зэрэг авир гаргах тохиолдол бий.
Энэ байдал удаан үргэлжилбэл хүүхдэд маш муу. Эдгээр зуршлуудийг нь мартагдтал хүүхдийг анхаарч, халамжлах, хайрлах хэрэгтэй” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


Эхлээд хүүхдээ хүмүүжүүлэх үү, өөрийгөө хүмүүжүүлэх үү

$
0
0

2104

Та доорх асуултуудад хэдий чинээ олон тийм гэж хариулна төдий чинээ хурдан өөрийгөө түрүүлж хүмүүжүүлэх шаардлагтай юм.

1. Хүүхдэдээ өдөрт 10′ ном уншиж өгөх цаг зав байдаггүй.

2. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг авч өгч бусдаас дутаахгүй өсгөхийг хичээдэг.

3. Хүүхдэдээ тоглож наадах зав өгдөггүй. Тоглож наадаж сууснаас хичээлээ хийж байх нь зөв.

4. “Уур хүргэсэн” үед гар хүрдэг, зандардаг.

5. Хүүхдийнхээ дэргэд бусадтай маргалддаг, хараал хэлчихдэг үе бий.

6. Хүүхэд том хүний өөдөөс “цор цор” хийх, өөрийнхөө үзэл санааг хэлэх нь буруу

7. Хүүхдийнхээ дэргэд найз нөхөд болон тв-ийн мэдээ гэх мэт зүйлсийг муулж шүүмжилж гоочилдог.

8. Хүүхэд хоолоо асгаж идэж, ханан дээр эрээчсэн үед шууд цохих болон зэмлэх арга хэмжээ авна.

9. Хүүхдийн яагаад гэдэг асуулт намайг залхаадаг.

10. Хүүхдээ цэцэрлэг, сургууль тарахад нь өдрийн хоол юу байсныг нь л онцгойлон асуудаг.

11. Болохгүй гэдгийг хэлэхдээ яагаад болохгүйг тайлбарладаггүй.

12. Хүүхдээ хоол идэх үед болон тайван байлгахын тулд утсаа өгдөг, зурагт өдөрт 1 цагаас илүү үзүүлчихдэг

13. Ах шигээ эсвэл дүү шигээ байхыг мундаг сануулдаг.

14. Хүүхдэдээ хайртай, баярлалаа, итгэж байна, чи чадна, бахархаж байна гэх үгсийг хэрэглэдэггүй.

15. Үг аргандаа оруулахын тулд амттан авч өгдөг.

16. Хүүхдийг минь бусад хүүхэд нь дээрэлхэх вий гэхээс болгоомжилж үргэлж дэргэд нь байхыг хүсдэг.

17. Манай гэр бүл орой 11 цагаас хойш унтдаг

18. Тоглоом, хувцсыг нь өмнөөс нь хураадаг. Өөрт нь хэлээд үг авдаггүй.

19. Хүүхдийг аав нь (ээж нь) зэмлэж байх үед би өмөөрөх ёстой

20. Хүүхдийнхээ дэргэд архи тамхи чөлөөтэй хэрэглэдэг.

Г. Төмөрзаяа

(БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)

Нэг удаагийн живхний хөнөөл

$
0
0
Нэг удаагийн живхний хөнөөл

Монголчууд бид өнөөдөр уран, цөмийн хаягдал гэхээр сэртэсхийх хэрнээ байгаль орчинд маш сөрөг нөлөөтэй, түүгээр ч зогсохгүй үр удмыг маань аажмаар бөхөөх аюул биднийг аль хэдийнэ нөмөрснийг анзааралгүй явж байна. Хор хөнөөлийг нь бодвол “Чимээгүй тахал” гэж нэрлэж ч болохоор энэ аюул бидний өдөр тутмын хэрэглээ болсон, ялангуяа залуу ээж, аавуудын хамгийн үнэнч туслагч болдог живхэнд бий гэвэл та итгэх үү. Та магадгүй итгэхгүй ч байж мэднэ. Тэгвэл живхний хэрэглээ хор нөлөөтэй болохыг судалсан эрдэмтдийн судалгааны тайлан, байгаль экологид үзүүлж буй хөнөөлийн талаар доорхи баримттай танилцана уу.

Живх үргүйдэлд хүргэнэ

Эрэгтэй хүний хамгийн чухал, магадгүй хамгийн эмзэг эрхтэн бол төмсөг. Эрдэмтэд том хүний төмсөгний дулааныг 45 хэм хүртэл нэмэгдүүлж туршихад маш таагүй үр дүн гарч байжээ. Тэдгээр эрдэмтэд эрэгтэй хүүхдэд памперс өмсгөсөн тохиолдолд биеийн дулаанаас 5С орчим хэмийн илүү дулаан үүсдэг гэдгийг мөн баталсан байна. Илүү дулаан орчинд “хүчээр” байснаар бэлгийн эс боловсруулах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй доголддог байна. Мөн төмсөгт артер, венийн судас байдаг, температур хэвийн бус байснаас болоод судас буруу байрлалтай болж хувирвал үзүүлэх хор уршиг нь зүйрлэшгүй юм.

Нэг удаагийн живхний хөнөөл

Үүнээс гадна, хүүхдийг хоёр нас хүртэл нь живх хэрэглэснээр тухайн хүүхэд крипторхизм хэмээх өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай болдог байна. Энэ нь нэг ба хоёр талын төмсөг хуухнагт бууж байрлалгүй, хэвлийн хөндийд буюу цавины сувагт саатдаг төрөлхийн байрлалын эмгэг юм. Жирийн үед хүүхдийн хуухнаг чөлөөтэй байдаг, харин живх өмссөнөөр биед наалдаж байрладаг учир төмсөг байх ёстой байрандаа очилгүй саатаж, улмаар эмгэг үүсдэг байна. Крипторхизмыг хугацаа алдаж, хожуу эмчлэх тохиолдолд үргүйдлийг үүсгэж, үр удмаа үлдээх боломжгүй болгохоос гадна удаан хугацаагаар эмчилгээ хийгээгүй үед хорт хавдрын эдэд шилжих магадлалтай өндөртэй. Нэг талын крипторхизмын үед 62%, хоёр талын үед 89.5% нь хорт хавдарт шилждэг. Судалгаагаар хоёр талын крипторхизм 100% үргүйдлийг үүсгэдэг бол нэг талын крипторхизм 54-76.6% үргүйдлийг үүсгэдэг (Schirren, 1965). ЭНЭШТөвийн Андрологийн кабинетаар ирж үзүүлсэн 430 үргүйдэлтэй эрэгтэйчүүдийн 10 (2,33%) нь крипторхизмтай байсан байна /О.Амаржаргал , Б.Энхравдан, Ж. Раднаабазар, Г. Эрдэнэтуяа нарын 2006 онд хийсэн судалгааны тайланд өгүүлснээр/. Эдүгээ дээрх судалгаа хийгдсэнээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Манайд энэхүү өвчнийг памперс буюу живхтэй холбож судалсан судалгааны бүтээл байдаг эсэхийг хайгаад олсонгүй. Харин хойд хөршид бол төмсөгний бойжилт, өсөлтөд памперс сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг аль хэдийнээ судлаад тогтоосон байна. Тэнд лав энэ эмгэг илэрсэн хүүхдэд памперс байнга хэрэглэхийг хориглодог.

Хаягдал живх байгальд 300-500 жил хадгалагддаг

Эртний Грекийн домог /миф/-т бурхдын хаан Зевс, элч тэнгэр Гермес нар арьсаар хийсэн өмсгөлд шээж байсан талаар өгүүлсэн нь живх эрт дээр үеэс хүн төрөлхтний хэрэглээ байсныг гэрчилдэг. Гэвч жинхэнэ оргил үе нь 1956 оноос буюу Procter & Gamble-ийн зохион бүтээгч Вик Миллс, Норма Луэдерс Бэйкер нар супер шингээгч бүхий нэг удаагийн живхийг зохион бүтээж, олноор нь үйлдвэрлэлд нэвтрүүлсэн тэр үеэс эхэлжээ. Pampers хэмээх тэрхүү брэнд нь жинхэнэ байлдан дагуулалт хийж, дэлхийн хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Одоо ч гэсэн дэлхийн олон оронд “Памперс” гэдэг үг живх гэсэн утгыг илэрхийлсээр байгаа билээ.

Шинэ зүйл ашиг өгөхийг мэдсэн компаниуд живхний үйлдвэрлэлд хүчээ үзэж эхэллээ. АНУ-даа хамгийн томд тооцогддог “Kimberly Clark” хэмээх цаасны компани 1968 оноос “Huggies” гэж нэрлэсэн анхныхаа живхийг хийх туршилтыг эхлүүлэв. Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд ноёрхогч “Procter and Gamble” ч живхний үйлдвэрлэлээс асар их ашиг олсон, одоо ч олсоор байгааг бид мэднэ. Живхний хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар нухацтай бодож эхлэх хүртэл энэ бизнес үнэхээр хамгийн орлоготой нь байж, 1990-ээд онд ч гэсэн энэ салбарт шинэ шинэ үйлдвэрүүд шил шилээ даран нээгдэж байсан юм. Харин 2000-аад оноос буюу живхний байгаль экологи, болон нярайн биед үзүүлдэг байж болох сөрөг нөлөөний асуудал сөхөгдсөнөөс хойш хөгжингүй орнуудын төр засаг, томоохон аж ахуйн нэгжүүд энэхүү асуудалд онцгой анхаарал хандуулж эхэлсэн байдаг юм.

Нэг удаагийн живхний хөнөөл

Нэг хүүхэд өсөж том болтлоо дунджаар 4000 ширхэг памперс хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг байна. Европ тивийн нийт хог хаягдлын 2 хувийг нэг удаагийн живх эзэлдэг бол АНУ жилд 28 тэрбум ширхгийг хэрэглэдэг ажээ. Хэрэглэсэн живхийг булж устгасан тохиолдолд хөрсөнд 300-500 жил хадгалагдах чадвартай бөгөөд энэ нь байгаль орчинд онцгой аюултай гэсэн үг юм.

Живх үйлдвэрлэгч томоохон компаниуд 2000-аад оноос эхлээд “биологийн” гэж нэрлэсэн живхийг үйлдвэрлэхээр ажилласан бөгөөд олон удаа хэрэглэдэг живх бүтээх ажил нэгэн зэрэг эхэлсэн юм. Эдгээ дэлхий нийтийн чиг хандлага нэг удаагийн живхнээс татгалзаж, олон удаа ашигладаг живх хэрэглэх замаар экологид учруулах хор хөнөөлийг нь багасгах тийшээ явж байна. Харин манай улс энэ асуудалд одоохондоо анхаарал хандуулах “завгүй” явсаар ирлээ. Гэхдээ энэ цалгар назгай байдлаа орхиж, байгалиа, ирээдүй болсон үр хойчийнхоо эрүүл мэндэд анхаарал тавих цаг ирээд байна. Импортлогч компаниуд ч гэсэн дэлхийн чиг хандлагыг даган нэг удаагийн гэхээсээ илүү олон удаа хэрэглэх живхийг түлхүү оруулж ирэх, мэдлэг мэдээллийн тал дээр нийгмийн хариуцлагаа хүлээж ажиллах цаг болжээ.

Живхний хаягдлыг устгадаг бусад улсын туршлага

 Живх байгаль орчинд маш хор хөнөөлтэй гэдгийг одоо нэгэнт тогтоосон дэлхий нийтээрээ мэддэг болсон. Гэхдээ шинжлэх ухааны чиг хандлага одоо ашиггүй зүйлсийг ашигтай болгох, хог хаягдлыг ч баялаг болгох чиглэлд илүүтэй ажилладаг болсон өнөө үед улс орнууд живхний хаягдлыг ашигтай болгох арга эрэлхийлсээр байна. Практикт тэр бүр нэвтрээгүй ч лабораторийн түвшний судалгаанууд бол олон янзаар хийгдэж, тодорхой чиг баримжаа ч гаргаад байгаа жишээ  байна.

Мексик

Мехикогийн их сургуулийн эрдэмтэд живхний дотор байдаг эд дээр мөөг ургуулж туршихад амжилттай болжээ.  Хамгийн гайхалтай нь тийм зүйл дээр ургасан гэхэд амт чанарын хувьд хөрсөнд ургуулснаас ямар ч ялгаагүй байсан гэж байна. Тэгэхээр, живхний хаягдал дээр мөөг ургуулж болох нь. Даанч мөөг ургуулж болдог болтол нь олон дахин боловсруулалт хийх шаардлагатай бөгөөд энэ нь одоогийн түвшинд хэт их хөрөнгө оруулалт шаардах ажил юм байна.

Англи

Мексикчүүд живхний хаягдал дээр мөөг ургуулахыг нээсэн бол англичууд барилгын материал болгох чиглэлээр судалгаа хийн тодорхой амжилтад хүрчээ. Англид нэг хүүхэд өсөж том болтлоо 6000 живх хэрэглэдэг. Түүнийг нь эрдэмтэд боловсруулаад дээвэр хийхэд тохиромжтой зөөлөн материал гаргаж авсан байна. Англид жил бүр 500 мянган тонн живх хаягдал болдог байна.

Нэг удаагийн живхний хөнөөл

Канад

Канад улсад хаягдал живхээр байшингийн дээвэр хийдэг үйлдвэр ажилладаг. Тэрхүү компани “Дээвэртэй болохын тулд живх худалдаж ав” гэсэн уриатай ажилладаг аж. АМЕС корпораци мөн живхнээс түлш гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Герман

Германчууд прагматик хүмүүс. Тэдний тухай “Ажлыг төлөвлөдөггүй, харин хэрэгжүүлдэг” гэж ярих нь ч бий. Германы Бремен хотод живхний хаягдлаас эрчим хүч гаргаж авах үйлдвэр аль хэдийнэ ашиглалтад орсон. Тус улсад нялх хүүхдээс илүү хөгшчүүд живх их хэрэглэдэг тул ахмадын асрамжийн газраас түүхий эдээ авдаг ажээ.

Шотланд

Шотландууд өдөр бүр хаягддаг 450 мянган хаягдал живхтэйгээ тэмцэхийн тулд төр засаг нь иргэдтэйгээ нийлээд “Knowaste” нэртэй төсөл хэрэгжүүлжээ. Иргэдийг живхээ бусад хогноос тусад нь хаяхыг уриалж, цуглуулж аваад пластик эдлэл хийдэг үйлдвэрт өгдөг болсон байна. Төслийн хүрээнд байгуулагдсан уг үйлдвэр хаягдал живхийг бүтээгдэхүүн болгож хувиргадаг ажээ. Одоогоор пластик гаргаж байгаа бол яваандаа картон цаас, цавуу гээд нэр төрлөө өргөжүүлэх гэнэ.

Дэлхийн улс орнууд живхийг энэ мэтчилэн үр ашигтай, түүхий эд болгон ашиглаж, ядахдаа л хог хаягдлаасаа тусад нь ялган устгаж байна. Харин манайд хаягдал булшилдаг нэг л аргаа хэрэглэсээр. Төвлөрсөн хогийн цэгт очиж “амжаагүй” хаягдал живх хөрсийг бузарласаар л байна.

Eagle.mn

Хүүхдийг багаас нь эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох нь чухал

$
0
0

phpSiVhKM-05052018-1525495480-650499617

Нярай балчир насандаа хүүхдийн шүд нь өсвөр нас, насанд хүрэгчдийн нэгэн адил шүдний өвчлөлд өртөх өндөр эрсдэл доор байдаг. Иймд хүүхдийн шүдийг төрсөний дараагаас эхлэн арчлан хамгаалах хэрэгтэй. Аль болох багаас нь амны хөндийн ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болговол тэр нь насан туршаа хадгалагдан үлдэж хүүхдэд эрүүл шүдтэй байхад маш чухал тус нэмэр болно.

Нялх хүүхдийг сургах

Хэрэв танай хүүхэд шүдээ цэвэрлүүлэхээс татгалзаж сандал дээрээ ядаж 2 минут ч тэвчиж сууж чаддаггүй бол дараах зөвлөмжийг дагаарай:

  • Зайгаар ажилладаг автомат шүдний сойз санал болго. Энэ нь хүүхдэд сонирхол төрүүлэхийн зэрэгцээ шүдийг нь илүү сайн цэвэрлэдэг.
  • Шүдийг нь угааж өгч байх явцдаа дуртай дууг нь аялаж, шүлэг уншиж өг
  • Хэрэв 2 минут тэвчээртэй сууж шүдээ угаахыг зөвшөөрөх юм бол дуртай зүйлээр нь урамшуулна гэж ятга
  • Хүүхдийг шүдээ хэрхэн угаах аргыг зааж өгч дэмжиж тусла. Зарим нэг хүүхэд шүд угаах ажилбарыг өөрөө бие даан хийх хүсэлтэй байдаг. Тэгвэл түүнд сойзыг нь асааж өгөөд гарт нь бариул. Энэ бол түүнд сэдэл өгөх маш чухал хүчин зүйл юм.
  • Шүд угаах ажилбарыг дандаа дур татам хөгжилтэй байлгах талаар бодож байх хэрэгтэй. Ямар нэгэн сөрөг хандлага үүсгэхээс ямагт сэргийлэх нь зөв.
  • Хэрэв шүдний арчилгааны талаар илүү сайн мэргэжлийн зөвлөгөө хэрэг болвол шүднийхээ эмчид хандаарай.

Сайн зүйлийг үлгэрлэн үзүүлэх нь маш чухал

Хүүхэд эцэг эхийнхээ зан ааш болон юманд хандаж буй хандлагыг үлгэрлэн дуурайдаг. Хэрэв та амны хөндийн эрүүл мэнддээ ач холбогдол өгч сайн арчилдаг бол хүүхдэд нь нь сайнаар нөлөөлнө. Хүүхэдтэйгээ эрүүл шүдний ач тусын талаар ярьж өгч байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд балчир наснаасаа л шүдээ маш ач тустай зүйл гэдгийг гүн гүнзгий ойлгож чадвал нь түүний амьдралын туршид хадгалагдан үлдэж эрүүл зөв амьдралын хэвшил болж тогтоно.

Шүдний эмчид очихдоо аль болох хүүхдээ дагуулж очиж өөрийнхөө шүдийг хэрхэн арчилж байгаагаа үлгэрлэн харуулбал энэ нь хүүхдийг шүдний эмнэлгээс айх айдасгүй болгож том болоод шүдээ цаг тухайд нь эмчлүүлдэг болоход нөлөөлнө.

Л.Түдэв: Хүүхдийн авьяасыг 3-6 насанд нь олж нээ, үгүй бол жирийн л хүн болчихдог

$
0
0

265

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. Арван нэгэн нас хүрмэгц “жирийн хүн болчихдог” гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг. Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард “өмчлөн” авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх “дагавартайгаар” төрдөг байна.

Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Гэхдээ хүүхэд болгоныг ч тийнхүү шинжин тодруулдаггүй байснаас маш олон хутагт, хувилгаадын өгөгдөхүүн илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар арван нэгэн нас хүргэчихдэг байсан тул хувилгаан, гэгээнтний нь өгөгдөхүүн орхигдож, “ерийн хүний” хэв шинжинд орчихдог нь түгээмэл хандлага байсаар ирэв.

Гэтэл үүнийг шинжлэх ухааны үүднээс ойлгосон барууныхан, ялангуяа Америк улсад саяхнаас “арван нэг хагасын” шалгалтыг хүүхдүүд дунд явуулдаг болжээ. Арван нэгэн нас хагастайд нь хүүхдийн авьяасыг шалгадаг болсон байна. Тэгээд юунд авьяастай, ямар чадвартай, ямар сонирхолтойг нь тогтоож ирээдүйн мэргэжлийг нь сонгуулдаг болжээ. (Энэ тухай би нэг бус удаа бичсэн, хамгийн сүүлд “Арван нэгийн эргүүлэг” гэсэн нийтлэл “Дал” сонинд гарсан тул үл нуршму)

Арван нэгэн нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй байдаг. Хүний бие арван нэгэн жил дутамд өөрчлөлт үздэгийн учир тэр. Энэ нь хүний амьдралын онцгой үзэгдэл.

Гэхдээ “хувилгаан”, “суутан” болох өгөгдөхүүнийг 3-6 насанд илрүүлж болох атал үүнийг анхаарч, тоодог эцэг эх бараг байдаггүй нь хүн төрлөхтний “сэтгэлгээний нийтлэг цоорхой” юм.

“Нялх юм, балчир юм” гэж “хөөрхийлсөөр” байгаад хутагт, хувилгаад, суутан болох үр хүүхдээ “танилгүй” явуулсаар зүгээр л “ердийн хүн” болгочихдог нь их алдас мөн.

Түүгээр барахгүй хүүхэд төрүүлсэн эхийн “ангир шар уургийг” нь хөхүүлдэггүй болсон. Ялангуяа өнгөрсөн зууны тавиад оноос хойш төв, суурин газрын эмнэлэгт төрсөн хүүхэд нялхасыг шууд ангир уургаар нь амлуулж болохгүй гэдэг орос эмч нарын мухар сүжгийг манай эмч нар уулгамч юм шиг баримталдаг болсноос хойш төрөлхийн дархлаажилт султай хүүхэд олширсон юм. Нялхас эхээс төрмөгц ангир уургаараа амлавал дархлаажилт болон бусад гарвал зүйн (генетик) байгалиас буй болгодог жам ёс, хөтөлбөр эвдэрч хожим муу нөлөө нь илэрдэг аюулаас сэрэмжлэгддэг байна.

Сүүн тэжээлтэн ямар ч амьтан эхээс төрмөгц эхийнхээ халуун ангир уургийг хөхөж дархлаажаад бие хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Үүнийг зөрчвөөс өөрсдөө хохирдог ажээ. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд

 

а. Минутад авах амьсгаа нь 2000 шоо сантиметр эзлэхүүнтэй байдаг. Гэтэл том хүн 6000-10 мянган сантиметр эзлэхүүнтэйгээр амьсгална.
б. Нялхсын толгой нь биеийнхээ уртын дөрөвний нэгтэй тэнцдэг том хүнийх бол наймны нэгтэй тэнцдэг. Хөл нь биеийнхээ гуравны нэгийн хэмжээтэй байдаг бол том хүнийх хоёрны нэгтэй тэнцүү байдаг.
в. Уураг тархи нь 400 грамм тул том хүнийхээс гурав гаруй дахин бага байдаг.

 

Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд

 

а. Нүдээ нээх, аних, мээм хөхөх, залгилах, уйлж хашгирах, найтаах үйлдэл төрөлхийн заяамал байдаг.
б. Хоногийн ихэнх хугацаанд нойрсох “хөтөлбөртэйн” дээр юм базах, дургүйцэн түлхэх, хамгаалах үйлдэл хийж, баримжаа, зүг чигийг мэдэрдэг.
в. Хэрэгцээгээ (хоол унд)илэрхийлэх, биеийн өвдөх, ядрахыг “өгүүлэх” мэдээлэх арга нь уйлж, чарлах, сарвалзах хэлбэртэй.
г. Хоёр сартай орчмоосоо эхлээд дуу авиаг шулганах хэлбэрээр эхлэн улмаар “ав”, “өг”, “за”, “уу”, “ид” гэх богинохон үгээр хэлд орох бэлтгэлээ хийдэг.

 

Нэг настай болж эхлэх үедээ нялхсын үйлдэл зорилготой болж эхэлдэг

 

а. Гол “хөдөлмөр” нь тоглоом болдог. Тоглоомоор “хорвоотой танилцаж” эхэлдэг. Тоглоом нь нас нэмэх тусам идэвхтэй болж анхаарал, хөдөлгөөн, дүрслэн бодох, төсөөлөх сэтгэлгээ нь хөгжиж эхлэнэ. Шаламгай, зальжин чанар олж авахад нь тус болно.
б. Гол “хичээл” нь дуурайлт болдог бөгөөд том хүмүүсийн үг хэл, үйл хөдлөл, зан авир, хувцас хунарыг хүртэл дуурайж, адилхан хийхийг эрмэлзэнэ. Томчуул энэ үед нь хүүхдэд “муу үлгэр” үзүүлэх шиг хортой юм байхгүй.
в. Хүн болж хөл дээрээ босохын бэлтгэл нь “мөлхөх”. Хүүхэд заавал мөлхөх шатыг дамжиж хөлд орох учиртай. Хөлд орох дасгал болсон мөлхөх нь “дөрвөн хөллөх” үйл явц учир гар нь мөн хөдлөж сурдаг ажээ. Харин сүүлийн үеийн залуу эцэг эх хүүхдийнхээ мөлхөх хөдөлгөөнийг их хязгаарладаг болсон нь буруу.

 

 

Нялхасын хараа, сонсгол үнэр (хамар) мэдрэмж амтлах, тархиа хөгжихөд гол нөлөөлөгч нь орчин ахуй, байгал
а. Сонсгол нь эцэг эхийн яриа хөөрөө, бүүвэйн дуу, гаднаас сонсдох элдэв чимээний нөлөөгөөр сэрнэ.
б. Нүдээ нээснээс хойш харагдах юмсын өнгө, хэлбэр дүрс, тоглоомынх нь байдал байгалийн үзэгдэл харааг нь сайжруулна.
в. Эхийн сүүний үнэрээс эхлээд идүүлдэг уулгадаг юмны нь үнэр, ахуй орчин, цэцэг навч бас элдэв химийн зүйлийн (спирт, бензин, архи) үнэр хүүхдийн нялх үнэрлэх эрхтэнд хүчтэй нөлөөлнө.
г. Хүүхдийг эхийн сүүнээс гадна элдэв амттан, туслах хүнс хоолоор хооллоход тэр нь мөн л амтлах эрхтэнг нь хөгжүүлэхэд нөлөөлдөг байна.

 

Нялхсын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь хаацайлалгүй ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй юм. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинж тэмдгүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздагаар барахгүй авьяас, сонирхол нь ч, сэтгэхүйн онцлог нь ч зөв сонжвол цухас цухас мэдрэгддэг. Харин тэрнийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст нь дутагдахаас гадна тэр талыг нь анзаарахаасаа хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар байтал нэг л мэдсэн хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрч “ердийн хүн” болох насандаа шилжчихдэг байна.

Ялангуяа сүүлийн үед хүүхдээ нялхсын газар (ясли) цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм л нэгэн ижлэвтэр шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон билээ.

 

Гэтэл монголчууд нялхсаа өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар өсгөдөг байлаа. Тэр нь юу вэ гэвэл:
Нэгд: хүүхдээ хонины нэхий өлгийд манцуйлж (синтетик биш) хоймороо юмуу зүүн орон дээрээ тавьж, дэргэд нь ээж нь бүүвэйн дуу дуулан нойрсуулахдаа аманд нь хонины уураг сүүл хийж хөхүүлнэ.
(Хонины уураг сүүл бол ханаагүй хүчил, кальци ихтэй, маш тэжээллэг чанартай хүнс юм) Тэгвэл сүүлийн үеийн эх эцэг хүүхдэдээ хойт хөршөөс авдаг хоосон хаймран соска угж аманд нь үмхүүлж (анх удаа эх нь үрээ мэхлэж буй үзэгдэл) унтуулахыг оролддог болсон.
Хоёрт: Нэхий өлгийдөө өлгийдүүлсэн хүүхэд өөдөө харж хэвтээ тул тооноор хөх тэнгэр харагдаж, гадаа хонь малын болон усны шувуудын дуун гарах нь сонсогдож, бас цэвэр агаар хамраар нь сэнгэнэн байгалтай хэлхээ (контакт) үл тасардаг байлаа. Тэгвэл хүн амын наяад хувь нь шавар, тоосгон байшинд суух болсон өнөө үед өлгийтэй хүүхдэд хөх тэнгэр биш цагаан шохойтой адар харагдах бөгөөд цонх нь онгорхой бол элдэв том, жижиг тэрэгний цочмоор чагнаал, хүрхрэн хүржигнэх дуунаас өөр юм үл сонсогдоно.
Гуравт: Монголчууд хүүхдээ хөлд ормогц нь гэрээс арьсан бойтогтой ойр зуур явуулж байгаад дараа нь хөл нүцгэн алхах урт хугацааны (зуны дулаан цагт) аянд гаргана. Хонь хариулахад ч хөл нүцгэн, аргал түүх, ус зөөхөд ч хөл нүцгэн явуулна.

 

Тийнхүү эх байгалийнхаа хөрс уснаас хөлөөрөө “шим”, “эрчим хүч” авч арван хэдэн нас хүртлээ байгаль эхтэйгээ шууд хэлхээтэй (контакт) явж өсдөгөөс чийрэг бөгөөд эрүүл хүн болно. “Хүн хөлнөөсөө эхлэн хөрсөөр нас бардаг” гэж эртний аман хуулийн үүдэлтэй бизээ.

Харин энэ тухайд бол эртний Римд 25 нас хүртэл гутал өмсдөггүй байсан гэдэг. Тэгвэл одооны манай хүүхдүүд хөл нүцгэн явах нь байтугай хуруу зузаан ултай гутал өмсөж, болж л өгвөл машин тэрэг унаж, төмөр бетон дөрвөн хананы цаана аж төрдөг болсноос сул биетэй, дархлаа султай, богино настай хүмүүс олширсоор байгаа ч юм шиг!

Нялх үрээ 0-6 хүртлэх насанд нь “өрөөсгөл” байдлаар зөвхөн хоол унд, эрүүл мэнд, хувцас хунар төдийгөөр нь анхаарсан бол хүүхдээ “гээсэнтэй” адил юм гэдгийг эх эцэг ухаарах ёстой билээ. Хүүхдийн хоёрдугаар дохионы тогтолцоо нь төгөлдөржиж амжаагүй байгаа нөхцөлд, амьдралын туршлага суугаагүйн улмаас бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл бүрийг, үг яриа бүрийг дуурайж мэдээлэлждэг болой.

Гэхдээ дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай байдаг. Хамгийн эхнийх нь шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замдаа ордог ажээ. Үг сэггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээрээ идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог.

Энэ үед эцэг, эх, ах, дүү, ахмадууд нь муу үлгэр үзүүлж хэрхэвч болохгүй. Тэр ч байтугай хэлсэн хараалын үгийг нь ч хүүхэд тусган авдаг. Гэтэл манайхан “учир мэдэхгүй хүүхэд” гэж дорд үзэж дэргэд нь “балайрцгаах нь” түгээмэл үзэгдэл юм. Хоёроос гурван насан дээрээ нялхас хамгийн идэвхтэй дуурайлтын, тэгэхдээ өөрийн эрхгүй дуурайлтын үедээ байдаг. Тав зургаан насандаа бол ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дууриах нь идэвхждэг. Тэр насан дээр нь цэцэрлэг гэдэг хамтлагт ихэвчлэн өгдөг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дууриах цаг эхэлдэг. Дуу дуулдагаа дуурайх, зураг зурдагаа дагалдах, бүжиглэдэгээ юм уу хөдөлгөөнт тоглоомын авьяастай нэгнээ дуурайх гэхчилэн сайн юманд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авах нь бий.

Цэцэрлэгээр орж хүмүүжихийн нийтлэг нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход сайн нөлөөтэй юм. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих учир холбогдолтой болой. Харин орчин үеийн залуу эх эцгүүд цэцэрлэг, сургуульд найдаад үр хүүхдээ тэдэнд даатгасан мэтээр хандаж, хүүхэдтэйгээ ажигллах талаар олигтой анхаарахаа больсон дутагдал нийтлэг байгаа юм. Энэ нь хүүхдээ “хүнийшрүүлэх” осолтой хандлага юм. Бас зарим эцэг эх, ялангуяа ганц, хоёр хүүхэдтэй нь хэтэрхий эрхлүүлэн, асрамж, халамжийг өрөөсгөлөөр хэргэлснээр хүүхдийнхээ хөгжих үйл явцыг удаашруулах, бие даасан байдлыг нь сулруулах сөрөг нөөлөтэйг төдийлөн анзаардаггүй ажээ.

Хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйгээс “үг хөгжил” муутай, ойр зуурын юм хийлгэж, аяга тавгий нь хүртэл угаалгаж, цэцэг услах мэт ажилд сургаагүйгээс “цагаан гартан”, хөгжим дуу сонирхуулаагүйгээс “дүлий”, цана, тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхууладггүйгээс гарын дүйгүй зөвхөн “биеийг нь төрүүлсэнээс” өөр гавьяагүй эцэг, эх олширвол гунигтай, бас дахин гунигтайяа! Хүүхдээ аль болох багаас нь цаг алдалгүй тодруулж авьяас билэг, бие бялдер, ёс суртахуун, оюун ухааны нь гайхамшигийг мэдрүүлэх анхдагч өдөөгчид нь эх эцэг гэдгийг үртэй болгон санацгаая. Эс тэгвээс арван гуравых нь агтараа ургамагц хүүхэд “хуяглачихаад” үг авахаа алгуурлаж эхэлдэг ажээ.

Зургаа хүртлэх насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн үнэлгээний сэтгэлгээгээр заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр дүнэлт гаргадаг нь цөөнгүй. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9 хувь нь тэмдэг нэр, 60 хувь нэг үг, 20 хувь нь үйл үг байдаг байна. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22 хувь нь тэмдэг нэр 60 хувь нь нэр үг, 11 хувь нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэг бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь (ойролцоогоор) байдаг ажээ. Тэгвэл нэр үгийн баялагаар том хүнтэй тэнцээд ирдэг байна. Үүнийг гэрчлэж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.

 

– Одхүүгийн хамраас чацга гоожоод байна! гэж нэг хүүхэд багшдаа хэлжээ. Тэгэхнээ нь тэр нь нус гоожиж буйг хэлсэн байжээ. Нус гэдгийг мэдэхгүй харин чацга гэдгийг сайн мэддэг хүүхдийн үг юм.
– Ээжээ чиний хөл яасан бүдүүн гэдэстэй юм бэ? гэж нэг жаал ээжийнхээ хөлийн булчинг заангуут хэлжээ. Тэр хүүхэд “булчин” гэдэг үгийг мэдэхгүй харин “бүдүүн гэдэс” гэдгийг мэддэг тул түүгээрээ тодорхойлсон хэрэг.
– Ээжээ, энэ гудамж халуураад өвчилжээ! гэж нэг хүүхэд ээждээ хэлжээ.
– Яаж байна? гэсэн чинь
– Тэр халууны шил зүүчихэж гэхэд нь харвал гудамжны нэг байшингийн өнцөгт том термометр бэхэлсэн байжээ. Халууны нь үзэхээр ээж нь тэр хүүгийн суганд халууны шил хавчуулдгийг мэдэх тул түүгээрээ төсөөлөн сэтгэсэн хэрэг.
– Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
– Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хотын нэг хүүхэд хөдөө говьд очоод халуун наранд шарагдахдаа:
– Ээжээ нарыг унтраагаад өгөөч! гэжээ.
Хотын хүүхэд тул чийдэн унтраадаг шиг л нарыг унтрааж болно гэж боджээ. Бас хотын нэгэн хүүхэд ээждээ:
– Ус, сүү, улаан ус, кока уугаад л байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.
– Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэгийг хэлжээ)
Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг, эх нь инээлдээд л өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч гэсэн хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэсэнийг гэрчилдэг.
Өөрөөр хэлбэл суут хүн болох шинж тэмдгийн илрэл. Гэтэл доог  тохуу болгоод өнгөрөөдөг тэнэглэлээс болоод хичнээн олон суутангаа бид тав, зургаан насанд нь мохоож байна вэ?  Үүндээ эцэг, эх, томчууд ноцтой дүгнэлт хийх шаардлагыг шинэ зуун тавьж байна.

 

Монгол улсын хөдөлмөрийн баатар,

Ардын Уран Зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв

 

Хүүхдийнхээ өглөөний цайг нь тогтмол уулгаж байгаарай

$
0
0

Хүн өөрөө л хүсвэл олон төрлийн, хялбар, эрүүл өглөөний цайг бэлтгэж, хүүхдэдээ өдөр бүр өглөөний цай уулгаж хэвшүүлэх боломжтой. Өглөөний цайндаа уургийн агууламжтай хоол хүнсийг идвэл хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдрийн хоолны цаг хүртэл гэдсийг нь өлсгөхгүй. Иймээс өглөөний цайндаа зайлшгүй өндөг эсвэл өндөгний цагаан, сүү, тараг, бяслаг, самрын нухаш зэргээс оролцуулахыг хичээ. Өдрийн хоолны цаг хүртэл хүүхдээ эрч хүчтэй, тархины үйл ажиллагааг нь соргог байлгая гэвэл жимс эсвэл буудайн талх, хатаасан эрдэнэшиш, улаан буудайн гурилаар хийсэн кекс, жигнэмэг зэргийг идүүлэх хэрэгтэй. Шинэхэн жимсийг тараг эсвэл сүүтэй хольж өндөгтэй гамбир хийж, шинэ ногооноос өндөгтэй шарж аминдэмээр баялаг, тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж болно.

457

Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ өглөөний цайг тогмол уулгаж сургаарай. 11-14 насны хүүхэд хоногт дунджаар 2100 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх ёстой.

Хоногт авах 2100 ккал илчлэгээ өдөрт дөрвөн удаа хооллож авах нь зүйтэй юм.

Эхлээд өглөөний хоолон дээрээ 400-500 ккал, бага үдийн хоолонд 210-315 ккал, Өдрийн хоолонд 735-840 ккал, Оройн хоолонд 525 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэснээр өдөрт авах ёстой 2100ккал авах боломжтой юм.

Өглөөний цагаа тогтмол ууж байгаа хүүхэд өдрийн турш цовоо сэргэлэн болж мөн ухаантай болох өндөр болгоход тусладаг гэнэ.

 

Б.Саруул

 

Хүүхэд хөтөвчинд суух дургүй бол..

$
0
0

648

Яаж хүүхдээ сургах вэ? Аажим аажмаар, бас тэвчээртэйгээр сургана. Хөтөвч байнга хүүхдийн нүдэнд ил, үргэлж нэг газраа л байх хэрэгтэй. Нэг өдөр л хүүхэд өөрөө гүйж очоод сууна…
Ямар ч тохиолдолд хүүхдээ хөтөвчин дээр албадаж суулгаж болохгүй. Гуйж, бүр ятгаж болно, гэхдээ шахах хэрэггүй. Хүүхдийг хөтөвчин дээр хүчээр барьж суулгаж огт болохгүй. Ингэх л юм бол хүүхдэд хөтөвчнөөс айдаг, байнга цэрвэдэг болно. Эхлээд суухад нь магтаж урамшуулах хэрэгтэй, мартаж болохгүй шүү. Бие зассан уу, эсвэл гуйгаад байхаар чинь зүгээр л нүцгэн бөгсөөрөө тэр хачин зүйл дээр сууж танд тус хүргэв үү гэдэг нь хамаагүй.

“Өмдөндөө авах” үед нь хүүхдээ загнаж, эсвэл шоолж болохгүй. Ялангуяа уурлахдаа “хөтөвч” гэдэг үгийг хэлэх, жишээ нь, “Хөтөвч яах гэж тавьсан билээ? Хөтөвчин дээр сууя гэж хэлэхгүй яасан юм бэ?” гэхчилэн загнахгүй байх хэрэгтэй. Хүүхдийн оронд өөрийгөө тавиад үз. Санаа амар аж төрж, өмдөндөө ч бие засчихдаг байлаа, гэтэл гэнэт хөтөвч гэдэг зүйл гараад ирэв. Өмнө нь болоод л байсан зүйлд одоо харин буруутгаж загнадаг боллоо. Иймээс хөтөвч бол дайсан, дассан бүхнийг минь болиулав гэсэн дүгнэлтэд аяндаа хүрнэ.

Хүүхдийнхээ нойтон өмдийг тайлахдаа хүлээцтэй байж: “Хөтөвчинд бааж, шээх хэрэгтэй. Өмд чинь норчихсон байна. Муухай байгаа биз? Өмд хуурай байвал маш сайн. Хөтөвчин дээр сууя гэж хэл. Ахиад шээс нь хүрвэл хөтөвчин дээр суугаарай. Хөтөвч хаана байгаа билээ?” гэж тайван хэлж тайлбарла.

Энэхүү ариун цэврийн шидэт хэрэглүүрийн тухай өдөрт хэд хэдэн удаа сануулах хэрэгтэй. Мөн бамбаруушийг нь хөтөвчин дээр суулгаад, үлгэрийн баатрууд хуурай өмдтэй явах боломжтой болсондоо баярлаж байгаа тухай үлгэр ярьж өгч болно. Ингэхэд л болно. Үлдсэн нь цаг хугацааны асуудал.

Битгий яаруул. Тайван бай. Хөтөвчинд бие засаж сурах нь зөвхөн эцэг эхийн хичээл зүтгэл, хүмүүжүүлэх аргаас шалтгаалахгүй. Хүүхэд бие засахаа хянаж чадаж байгаа үгүйгээс хамгийн их хамаардаг. Бүр гурван настнууд ч (том болчихсон!) шээхээ мартаад, давсгаа барьж тэвчихгүй байж болно. Дөрвөн настай зарим хүүхэд ч “алдчих” тохиолдол бий. Хүүхэд нь бараг зургаан сар хүрэв үү үгүй юу л хөтөвчин дээр сууж сурсан гэж ярих дуртай найз хүүхнүүд бараг ээж болгонд байдгийг би ээжүүдийн бүлгэмийн хэлэлцүүлгээс мэднэ л дээ. Тайвшруулах зөвлөгөө өгье (улиг болсон онигоо шиг л юм): та ч бас тэгээд ярьчих. Зарим хүний ярьдгаар хүүхэд нэг нас хүрмэгцээ хөтөвчин дээр сууж сурах ёстой юм бол яагаад цэцэрлэгийн хоёр настнуудын нойтон өмдийг солих хэрэгтэй болдог билээ?

Орчин үед байнга живх (памперс) хэрэглэж өссөн хүүхдүүд энэ эдээс хамааралтай болоод байна. Би лав хэдэн арван ийм жишээ татаж чадна. Хүүхэд хөтөвчнөөс эрс татгалзаж, живхэндээ бие засахыг илүүд үзнэ. Гэхдээ бие засах гэж байгаагаа мэдэрч, бас дажгүй барьж хянаж чадна гээч. Жишээ татахад, гурван ой хагастай Настя охин бие засах болмогцоо живх өмсгөж өгөхийг гуйдаг. Хөтөвчин дээр сууна гэж байхгүй. Аав ээж хоёр нь эхэлж авсан хөтөвчөө эвгүй байсан юм болов уу гэлцэн, хэд хэдийг нэмж авсан байна. Янз бүрийн хэлбэр дүрс, өнгөтэй хөтөвчүүд гэрт нь хөглөрөх болжээ. Гэвч Настя живх нэхсээр байв.

Нэг удаа ээж нь туршилт хийхээр шийджээ: ахиж живх хийхгүй, харин хөтөвч хэрэглэж болно. Охин уйлаад л, шээхгүй тэсээд байж. Хэдэн цагийн дараа охин халуурч, ээж нь живх өмсүүлжээ. Дараагийн өдөр нь охины эцэг эх надаас сэтгэлзүйн зөвлөгөө авахаар ирэв.

Настя бол бяцхан хуучинсаг үзэлтэн, өөрийн гэсэн зан үйлийг баримтлагч байлаа. Тиймээс живхнээс гарах ёстой гэдгийг ойлгож, бэлтгэж, хүлээн автал охинд хугацаа хэрэгтэй.
Ингээд би эцэг эхэд нь охинтойгоо хамт явч сүүлчийн удаа живх худалдаж авахыг зөвлөлөө. Мөн дэлгүүрт ( эсвэл дэлгүүр явахын өмнө гэртээ) байхдаа энэ бол хамгийн сүүлийн уут живх, ахиж түүнд живх авч өгөхгүй, яагаад вэ гэвэл том охид живх хэрэглэдэггүй, харин Настя удахгүй том болно гэдгийг сайтар ойлгуулаарай гэж хэлэв.
Эцэг эх нь миний зөвлөгөөг дагажээ. Настя живх авахад оролцож, бүр өөрөө мөнгө сарвайн төлбөр хийсэн гэнэ. Энэ нь том болсон, бие даасан хүний үйлдэл гэдгийг Настя мэднэ (насанд хүрсэн, бие даасан хүмүүс живх хэрэглэдэггүй). Гэрт нь уутанд хэдэн живх үлдсэнийг хянах үүргийг түүнд хүлээлгэжээ. Настя орой бүр живхээ тоолдог болов. Гурван ой хагастай энэ охин аль хэдийнээ уншиж чаддаг байсан юм. (Хүүхдээ эрт хөгжүүлэх гэж улайрцгаах нь тун жигтэй зүйл шүү. Хөтөвчинд бие засаж сурахаасаа өмнө уншиж, тоолж сурсан хүүхдүүд их байна!) Живхээ дуусахаар хөтөвчинд бие засах уу, эсвэл ариун цэврийн өрөөнд үү гэдгийг өөрөө шийд гэж Настяд хэлж л дээ. Уутнаас живх авах бүрдээ Настяд живх нь ахин нэгээр багаслаа, удахгүй энэ жаахан хүүхдийн хэрэглэлгүй бие засдаг болно гэдгийг сануулдаг байв. Харин тэр үед аав ээж нь живхнээс гарсны баяр хийнэ гэж амлажээ. Настя ямар бэлэг авах, хаана баяр тэмдэглэхээ өөрөө сонгоно.
Бие даасан хүн гэдгээ харуулах ийм олон боломж гарч ирэхэд Настя том болсноо хурдан ойлгож, суултуур дээр суух шийдвэр амархан гаргажээ. Хоёр долоо хоног өнгөрөхөд ууттай живх ч дуусаж, Настя үүнд хамгаас илүү баярлах шиг болсон доо.
Дээрх түүх нь зугуухан ахих (дасан зохицох цаг гарсан), биеэ хянах (охин живхээ тоолж, шилжилтийн явцыг өөрөө хянасан), мөн хувийн сонирхол (баяр тэмдэглэж бэлэг өгөхөөр амлаж, сэтгэлээр дэмжсэн) гэсэн зарчмуудыг багтаажээ. Эдгээрийг нийлүүлж хэрэглэвэл гурваас дээш настай хүүхдэд ямар ч дадал суулгаж болно.
“Залхуу ээж” номноос
Орчуулагч Э. Солонго

Ууртай уцаартай хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ

$
0
0
652
Хэрэв таны хүүхэд:
2-3 настай бол 7 ХОНОГТ 9-10 удаа
3-4 настай бол 6-7 удаа
4-5 настай бол 5-7 удаа
5-6 настай бол 4 удаа дунджаар цочир уурлах нь хөгжлийн хэвийн үе шат гэж үздэг. 4 хүртэлх насанд уур бухимдлаа хянаж, зөв удирдаж сураагүй тул шууд илэрхийлдэг. Шууд илэрхийлэх нь ч зөв.
Харин ийнхүү уурлах үед нь таны гаргах хандлага цаашдын биеэ хянах үйлд нь чухал нөлөөтэй. Хүүхэд уурлах, бухимдах, аашлах нь дундаж тооноос их бол:
�� Унтлагын цагийг тогтмол болгох. (21:00-21:30 хамгийн тохиромжтой)
�� Орчин нь солигдох, шинэ хүн нэмэгдэх бол урьдчилан сайн тайлбарласан байх. (Цэцэрлэг солих, сургуульд орох, багш, асрагч солигдох, дүүтэй болох, хойд аав ээж)
�� Хүүхдийнхээ дэргэд хоорондоо маргалдахгүй байх (Үргэлж хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж муудалцдаг гэр бүлд өссөн хүүхдүүдийн 75% нь бүрэг ноомой хэрнээ цочмог ууртай болдог байна)
�� Хүүхдэдээ өдөр бүр 20 минут чанартай цаг гаргах (Хамтран тоглох, ярилцах, биед нь болон нуруунд нь иллэг хийж өгөх, хамтран зураг зурах, бөмбөлөг үлээх)
�� Хүүхдийн дотоод эрчим хүч маш их байдаг. Энэ эрчмээ шатаах боломж олгож 7 хоног бүр тогтмол задгай чөлөөтэй газарт салхилах, гүйлгэх (Сүхбаатарын талбай, цэцэрлэгт хүрээлэн, Скай резорт г.м заавал хөдөө, хол байх албагүй)
�� Хүүхдэд боль, болохгүй гэж бага хэлэх (Олон удаа болохгүй гэж сануулсан зүйлсийг тань оролдоод байвал таны анхаарал, халамж, тэврэлт хэрэгтэйг илэрхийлж байж болох магадлал 80%)
�� Ямар ч үед өөрт нь сонголт хийх боломж олгож саналыг нь сонсох ( Өнөөдөр цагаан цамц уу, цэнхэр нь үү г.м )
�� Хэмжээ хязгаар тавьж өгөх (Дэлгүүрт орохын өмнө тохиролцохдоо дуртай амттанаас чинь хоёрыг л авна, хүүхэлдэйн киногоо үзэж дуусаад шууд зурагтаа унтраана, гадаа талбайд хашаанаас гарахгүй тоглоно г.м урьдчилан тохиролцох)
�� Уурласан үед нь гар хүрч, уур бухимдлаа гаргалгүй тэвчээртэй байх. Хүүхэд өөртэйгөө ижил санаа бодлыг мэдрэх үедээ амархан тайвширдаг. Тиймээс та “Тоглоомыг чинь дүү нь булаачихсан уур нь хүрчихсэн үү, аргагүй дээ ээж нь ч бас уурлах л байсан. Уурлаж дуусаад хэлээрэй, ээж нь тэврэхэд бэлэн хүлээж байя” г.мэтээр өөрийнх мэдрэмжийг ойлгож харилцаарай.
Заа аав, ээжүүд минь хичээгээрэй. Хүүхдээ уурлах үед хүчээр таслах биш өөрөө уураа зохицуулж, сэтгэлээ тайвшруулах хүртэл тэвчээртэйгээр дэмнэх, хүлээх хэрэгтэй шүү. Аав ээж таны ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙДАЛ маш чухал.
(БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр)
 

Эх сурвалж http://www.info.mn


Хүүхдийнхээ сүүн шүдийг орхигдуулж болохгүй

$
0
0

717

Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ сүүн шүдийг дахин шинээр ургана гэж үзэн тоохгүй өнгөрөөдөг. Гэвч зарим хүүхдийн шүд нь дархлаа сулрах тоолонд идээлж байдаг. Энэ болгонд та хүүхдийнхээ шүдийг заавал үзүүлэх хэрэгтэй.
Нэгэн жишээг энд оруулъя. Үйлчлүүлэгч Б нь 6 настай. Сүүн шүдний нь араа цоорлын хүндрэлээс болж олон удаа идээлж хавдаж байсан байна. Ингэсээр удалгүй уг араа унаж амарчээ. Гэтэл уг араа нь дараагийн шүдний өсөлтөд сөргөөр нөлөөлж ясан шүд нь буйлан дотроо цоорч, идээлсний улмаас хавдсан байна. Ингээд рентген зураг авахуулахад ясан шүдний өсөлт зогсож эмчилгээ хийх боломжгүй болсон гэж дүгнэж уг шүдийг нь авчээ. Ингээд насан туршдаа байнгын ясан шүдгүй болсон байна.
Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сүүн шүдийг дахин ургана гэж үзэн үл тоон орхигдуулж болохгүй шүү.

Эхийн сэтгэл хэдий тайван, өөдрөг байх тусам хүүхдийн сэтгэл зүй сайн хөгждөг

$
0
0

№1 Гэртээ хүүхдээ асрах нь хамгийн том хөрөнгө оруулалт!

Хүүхдээ өсгөж гэртээ суугаа эхчүүд үнэндээ хамгийн том хөрөнгө оруулалтыг хүүхэддээ өгч байгаа юм. Үүнийг бид байшингийн суурьтай зүйрлэвэл хүүхдийнхээ сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал суурийг тавьж байгаа үе гэж ойлгох нь зүйтэй. Энэ үе эцэг эхчүүдийн хэдий амаргүй ч хамтдаа давж гарах түр зуурын асуудал юм. Тиймээс ялангуяа эхчүүдийн хувьд хүүхдээ дор хаяж 1 жилийн хугацаанд, болж өгвөл 2 нас хүртэл нь өөрөө харж өсгөх нь чухал.

№2 Төрсний дараах сэтгэл гутрал яагаад тохиолддог вэ?

Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гэж зарим хүмүүс нэрлэдэг) болон Неоадерналин мэдрэлийн эс дамжуулагч буурахад нөлөөлдөг учир сэтгэлээр амархан унахад хүргэдэг. Серитонин дутагдах үед дүнсгэр, түгшүүртэй, паникт орох, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол неоадирналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Дээрх шинж тэмдэг 2-3 долоо хоног үргэлжлээд хэвийн болдог. Төрсөн эмэгтэй бүрт гутрал явагддаггүй ба гутралын хэр хэмжээ харилцан адилгүй. Хэрвээ удаан хугацаанд 4-с дээш долоо хоног үргэлжлэн уурлаж уцаарлах, нойргүйтэх, их уйлах, эцэж ядрах, буруутгал мэдрэх, амьдрах утгагүй мэт санагдах, итгэл найдваргүй болох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.

№3 Эхийн сэтгэл зүй хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд чухал нөлөөтэй!

Нярай хүүхдийн мэтгэл зүйн хөгжил төрсөн цагаасаа эхлэн 1 нас хүртэл хамгийн эрчтэй явагддаг бөгөөд амьдарлынхаа туршид сэтгэл санаа тайван, тогтвортой байхад чухал нөлө үзүүлдэг. Эхний жилд сэтгэл зүйн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол ээж. Хайр халамжийг нярай хүүхэд эхийнхээ нүүр царай, энхрийллээс хүлээн авдаг. Эх сэтгэл санаагаар унах, ядрах, гуниглах, уцаарлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөл нь дөнгөж төрсөн нярайн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг тул төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаа анзаарах, тайван байх сэтгэл гутарч байгаа эсэхэд санаа тавих нь чухал байдаг.

№4 Сэтгэл санааг тайван, өөдрөг болгох шилдэг натурал арга юу вэ?

Стресс ядаргааг тайлах хамгийн шилдэг арга дасгал хөдөлгөөн байдаг. Дасгал нь серитонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог. Судалгаагаар аэробек нь сэтгэл гутралыг багасгах нөлөөтэйг баталжээ. Мэдрэлийн эс дамжуулагчдын ялгаралтыг ихэсгэхэд бас нэг нөлөөтэй зүйл бол Fish oil буюу Омега3 байдаг тул өдөрт 1 удаа уух нь тустай. Ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох хэрэгтэй.

Гэнэтийн эрсдлээс хүүхдээ хамгаалах зөвлөмжүүд

$
0
0
322
Хүүхдээ эсэн мэнд тээж, эсэн мэнд өсгөж байгаад санамсаргүй үйлдэл, санаанд оромгүй тохиолдлоор бэртээж гэмтээн, тэднийгээ алдах нь магадгүй хорвоо дээрх хамгийн харамсалтай зүйл байх. Хүүхдээ том болсон гэж анхаарлаасаа гадуур битгий орхиорой. Нийгэм, орчин цагийн нөхцөл байдал, хүний араншин санаанд оромгүйгээр өөрчлөгдөж байгаа энэ үед үр хүүхдээ гэдсэнд буй мэт нандигнан, халамжлах шаардлага айл бүрийн үүдийг тогшиж байна. 7-9 настай 10 хүүхэд тутмын ес нь эцэг эхийнхээ утасны дугаарыг мэддэггүй байна.
Хэрвээ таны хүүхэд таны утасны дугаарыг мэдэхгүй, гудамжинд ганцаараа төөрвөл танд ямар санагдах вэ? 20 хүүхэд тутмын 19 нь настай хүнд шатаар дээш гарахад нь туслахад бэлэн гэжээ. Энэ нь тэднийг танихгүй хүнд хууртан, мэхлүүлэх өндөр эрсдэлтэй байгааг нь харуулжээ.
-Бага насны хүүхэд өндрөөс унах эрсдлийг тооцож тоглуулах газраа сонгох
-Бага насны хүүхэд хахах эрсдэлтэй тул тоглоомын жижиг хэсгийг шалгах
-Хатгуулах, эсгүүлэх эрсдлийг тооцож хайч хутга гэх мэт хурц ирмэгтэй зүйлсийг холдуулах
-Хугарах, хагарах боломжтой чанар муу эд зүйл, тоглоомыг засах, устгах
-Цэвэрлэгээний бодисын тагийг чанга таглаж цоожтой шургуулга эсвэл хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
-Хүүхдийг нуруугаар нь буюу дээшээ харуулж унтуулаарай. Мөн хоёр хажуугаар нь ээлжлэн хэвтүүлж болох юм. Учир нь 1992 онд Баруун Европд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулснаас болж, бага насны хүүхдийн амьсгал боогдож, эндэж байжээ. Иймд хүүхдийг гэдсээр нь доош харуулж унтуулахыг хориглож, хажуу болон нуруугаар нь унтуулж эхэлснээр бага насны хүүхдийн эндэгдэл 3 дахин багассан байна.
-Хүүхэд шигдэж орохуйц зөөлөн буйдан, хүнд хөнжил зэргээс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь хүүхдийг унтаж байхад амьсгалыг нь боогдуулах эрсдэлтай тул хатуу матрасс болон нимгэн “ширмэл” хөнжлийг нөмрүүлж хэвшээрэй.
-Хүүхдийн орны хашлаган хаалтны сараалж нь, Кока Кола ундаа багтах хэмжээний жижигхэн зайтай байх нь чухал. Хэт том сараалж нь хүүхдийн гар хөл орж гацаах магадлал өндөртэй байдаг. Хүүхдийг унтаж байхад, орон дээр нь аль болох тоглоом, хувцас, живх, бас бус зүйлсийг тавих хэрэггүй юм.
-Онгоцоор зорчиход нялх хүүхдийн хэнгэрэг цоордог тул онгоц хөөрөх, буух үед хөхүүлэх хэрэгтэй
-Эм бэлдмэлээ хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгалах
-Хүүхэддээ эм өгөхдөө хугацаа болон нэрийг нь заавал нягтлаарай
-Шил шаазан эдлэлийг хүүхдийн гар хүрэх газарт бүү тавь.
-Сахлын хутгаа дээш нь тавих
-Уксус, цуу зэргийг уух зүйл биш гэдгийг ойлгуулж өндөр, далд газарт хадгалах
-Цахилгаан хэрэгслүүдийг /үсний болон хувцасны индүү, халуун тогоо, ус буцалгагч/ хүүхэд хүрэхгүй газарт байлгаж ашиглах
-Цонхоо том онгойлгохгүй байх
-Цонхны доор буйдан, сандал тавихгүй байх
-Таны байр доод давхарт байдаг ч гэсэн, заавал хамгаалалтын торыг цонхондоо хийж өгөөрэй.
-Цонхны тор хаалт нь аваар ослын үед авагддаг байхаар шийдэхгүй бол маш эрсдэлтэй.
-Түймэр гарсан сургуулийн хүүхдүүд цонхыг торлосон төмрийг авч чадахгүй байсан эмгэнэлт хэрэг гарч байжээ.
-Хүнд жинтэй зүйлсийг дээрээс унахаар тавихгүй байх
-Арзетканы нүхийг таглаж хэвших
-Цахилгааны монтажны утсыг далд, аюулгүй болгох
-Цэнэглэж буй гар утсаар оролдуулахгүй байх
-Гэр хороололд жорлонгийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Халуун зууханд хүүхэд хүрэхээс сэргийлж хаалт хийх, галлагаатай байгаа үед хүүхдээ галаас хол байлгах
-Гудамжаар явахад нохойноос холуур явахыг хүүхэддээ сануулах
-Мууртай тоглож болох ч түүний шүд, хумс чамд аюул учруулж болно гэдгийг хэлж өгөх
-Халтиргаатай газраар явахгүй байхыг анхааруулах
-Халуун цай, сүү зэргийг газарт огт тавихгүй байх ёстой бөгөөд дээшээ тавихдаа цаад хананд тулган тавьж хүүхдийн гараас холтгох
-Бага насны хүүхэдтэй бол ширээний бүтээлэг хэрэглэхээс зайлсхийх
-Хэрвээ таны хүүхэд хөлд оруулагчаар явдаг бол шат, халаалтын хэрэгсэл, цахилгааны утас зэргээс аль болох хол байлгах хэрэгтэй.
-Тавиур шүүгээг ханатай бэхлэх.
-Бэхлээгүй шүүгээнээс болж дэлхий дээр жил бүр хэдэн арван хүүхэд энддэг гэсэн харамсатай явдал байсаар байна. Хүүхэд 10см гүнтэй усанд ч живэх магадлалтай.
-Хүүхэд 2 ХҮРЭХГҮЙ МИНУТАД живэх эрсдэлтэй тул усанд, усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй бүү үлдээ, тоглуул Угаалгын өрөөний хаалгыг ямагт хааж байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдийг эцэг эхийн хараа хяналтгүй усанд оруулж болохгүй.
-Бассейн, усан оргилуур зэргээс хүүхдийг хол байлгах хэрэгтэй.
-Хэрэв хүүхдээ бассейнд оруулах бол, заавал цуг орох, хараа хяналтаа салгаж болохгүй юм.
-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сэлж чадна хэмээн бодож, хараа хяналтгүй ус руу оруулдаг. Гэвч харамсалтай нь, нийт живсэн хүүхдүүдийн 47 хувь нь, 10-17 насных байсан аж.
-Маш олон эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй усанд оруулах, гар утсаа оролдох, ном унших зэргээр хүүхдээ алддаг байна.
-Газны таглааг сайтар таглаж байх
-Шүдэнзээр хүүхдээ тоглуулахгүй байх
-Утааны дохиолол болон галын хор зэргийг гэртээ суурьлуулаарай.
-Энэ нь таныг болон танай гэр бүлийг учирч болзошгүй эрсдлээс хамгаалах болно. 5-аас доош насны хүүхдэд, самрын тос, хатуу чихэр, усан үзэм зэрэг жижиг болон ястай жимс, бүтээгдэхүүнийг өгөхийг хориглоно.
-Мөн хүүхэд ямар нэгэн байдлаар хахах, амьсгал нь боогдох үед авч болох арга хэмжээ, анхны тусламжийн зүйлсийг бэлтгэх хэрэгтэй. Энэ нь учирч болзошгүй аюулаас хамгаалах болно.
-Хэрэв таны хүүхэд ямар нэгэн аюултай зүйлийг залгисан байж болзошгүй хэмээн үзэж байвал, даруй эмчид хандах хэрэгтэй.
-Өөрөө дур мэдэн арга хэмжээ авах нь байдлыг бүр ч дордуулж мэдэх юм.
-Хоол идэхэд нь залгаатай том мах, бүхэл зүйл залгихаас сэргийлэх.
-Бөөрөнхий усан үзмэнд хүүхэд хахах эрсдэл өндөр байдаг байна.
-Замын хөдөлгөөнд ногоон гэрлээр гарахыг зааж өгөх
-Ногоон гэрлээр гарсан ч хоёр талдаа заавал харж байж гарахыг сургах
-Машины сүүдэрт тоглох, унтахыг хориглох ба огт тоглуулахгүй хараа хяналтандаа байлгах
-Тээврийн хэрэгслээс буугаад араар нь тойрч гарах ёстойг хэлж өгөх
-Тээврийн хэрэгслээр хүүхдийг зориулалтын суудалд суулгах
-Өсвөр насны хүүхдүүдэд ч аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшүүлэх

Тамхи татдаг аавууд татдаг ээжүүдээс илүү хүүхдийн зүрхэнд муугаар нөлөөлдөг

$
0
0
347
Тамхи татах нь ургийн гажиг үүсгэдэг гэж ярьдаг. Өмнө нь энэ нь зөвхөн тамхи татдаг ээжүүдэд л хамаардаг байв. Харин саяхан аавуудын тамхи таталт, хүүхдийн төрөлхийн зүрхний гажиг хоёрын хоорондын харилцан хамаарлын судалгаа дэлхий дахинаа анх удаа хийгдэж, эцэг эх хоёулаа тамхиа хаях нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.
Хятадын Өмнөдийн Төвийн их сургуулийн мэргэжилтнүүд төрөлхийн зүрхний гажигтай төрсөн 137574 хүүхэд, мөн зүрхний гажиггүй 8,8 сая хүүхдийн оролцсон 125 судалгааны мэдээллийг нэгтгэжээ. Ингэхдээ хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хорт зуршлын талаарх мэдээллийг хүртэл багтаасан байна.
Судалгаагаар тамхичин аавуудаас зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. (харьцангуй эрсдэл = 1,74, ДИ 95%: 1,48–2,06; р <0,01). Түүнчлэн бас нэгэн тооцогдоогүй хүчин зүйлс болох эхийн дам тамхидалт (гэртээ болон ажил дээрээ) нь хүүхдийн төрөлхийн зүрхний гажигтай төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь илэрчээ.(харьцангуй эрсдэл = 2,24, 95% ДИ: 1,81–2,77; р <0,01).
Эмэгтэйчүүд дам тамхидалтад өртөх нь жирэмсний бүхий л үе шатуудад, бүр төрөх үед хүртэл урагт хортой аж. Мөн жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эмэгтэйчүүдээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь нэмэгддэг байна. Харин жирэмслэхээс өмнө тамхи татаж байсан бол эрсдэлд нөлөөлдөггүй.
Тамхи татдаг эцгүүдийн тухайд аав ээжүүд хамт амьдардаггүй байсан ч төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн хамт амьдардаг, тамхи татдаг аавууд тамхи татдаг ээжүүдээс илүү эрсдэлтэй. (идэвхтэй тамхи татдаг ээжүүдийн хувьд харьцангуй эрсдэл = 1,25; 95% ДИ: 1,16–1,34; р <0,01).
Магадгүй энэ нь тамхины давтамжтай холбоотой байж мэднэ. Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах зуршлаа хаядаггүй ч тодорхой хэмжээгээр хязгаарлаж байхад аавууд тэгдэггүй. Өнөөдөр зүрхний төрөлхийн гажгаас болж амьгүй төрөх эрсдэл нэмэгдэж байна. Дэлхий даяар 1000 хүүхэд тутамд 8 нь ингэж төрж байна.

Төрөх гэж буй хүүхдийнхээ ямар зан чанартай хүүхэд болохыг мэдэх амархан

$
0
0
362
Бие давхар болсон эмэгтэй хүн бүр ямар хүүхэдтэй болох бол гэж төсөөлөн боддог. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л өнгийн харандаа аваад зураг зур. Таны зурсан зурагт ямар өнгө зонхилж байгаагаас жирэмсний үе хэрхэн өнгөрч байгаа болон хүүхэд тань ямар зантай болохыг ойлгож болно.
Шар – Нэг талаас оюунлаг, шашны талын, нөгөө талаас аюулын өнгө. Шар өнгөтэй зураг зурсан жирэмсэн эмэгтэй ямар ч асуудалтай байсан чөлөөтэй байж чаддаг. Түүний хүүхэд мөрөөдөгч, уран сэтгэгч, санаачлагч, хошигногч байдаг. Тэр ганцаараа чулуу, мөчир, тоосгоны хэлтэрхий зэрэг хийсвэр тоглоомоор тоглох дуртай бөгөөд тэдгээрийг өөрийн төсөөллөөрөө “Амилуулдаг”. Тийм хүүхдүүд өсч том болоод маргаашийн өдрөөр амьдрахыг эрмэлзэж, ямар нэг сайн сайхан зүйлд итгэдэг. Хааяа тэднээс хариуцлагагүй, шийдвэр гаргахаас эмээдэг, ажил хэрэгч бус зэрэг зан чанар илэрдэг.
Улаан – Цус, эрүүл мэнд, эрч, хүчний өнгө. Ийм өнгө давамгайлсан зураг зурсан эмэгтэйчүүдийн хувьд жирэмсэн байх нь амьдралын хэвшсэн байдал болон дуртай ажлаасаа татгалзах шалтгаан биш. Энэ эмэгтэй юунаас ч айдаггүй, заримдаа эмч нарын зөвлөгөөг тоохгүй байдаг. Ер нь “Улаан” хүүхдүүд хөдөлгөөнтэй, тайван бус байдаг. Тэд өсч том болоод ашиг, амжилт олох, үр дүнд хүрч, магтаал сонсохыг гол эрмэлзлэлээ болгодог. Тийм хүмүүс дэндүү хувиа хичээсэн байдаг.
Цайвар /цэнхэр, улаан ягаан, ягаавтар/ – Гэнэн, хонгор өнгө. Эмэгтэй ийм өнгө сонговол тэр хүүхдийн гэнэн хонгор зангаараа байгааг илтгэх ба энэ онцлог хүүхдэд нь удамшдаг. Цэнхэр бол эрх чөлөө, болгоомжгүй бөгөөд өөрчлөгдөн хувьсах өнгө. Ийм өнгийг бие даасан, бусдаас хараат бус эмэгтэйчүүд сонгодог. Тайван, эмэгтэйлэг төрх байдал улаан ягааныг сонгоно. Ягаавтар өнгө мэдрэмтгий, ганцаардмал, сул дорой зан чанарын илэрхийлэл юм. Тийм хүүхдүүд бусад хүнээс маш их хамааралтай, байнгын түшиг тулгуур, хайр халамж хүсч байдаг.
Хөх – Улааны эсрэг өнгө. Ихэвчлэн ирээдүйн эхчүүд энэ өнгийг сонгодог, яагаад гэвэл энэ үед амрах, тайван байх хэрэгтэй байдаг. Тэдний хүүхдүүд тайван, төлөв томоотой, бүгдийг итгэл төгс хийдэг. Тэд буйдан дээр ном тэврэн хэвтэж, амарч эсвэл ямар нэг чухал зүйлийн талаар ярих дуртай байдаг. Тэд жинхэнэ нөхөрлөлийг илүүд үзэж, нөхөрлөлийнхөө төлөө өөрийн ашиг сонирхлоо золиослоход бэлэн байдаг.
Хөхөвтөр ягаан – Шөнийн, ид шид, бясалгал, бодлын өнгө. Тийм эхчүүдийн хувьд жирэмслэлт ямар нэг хачин, үл ойлгогдох зүйл, гэхдээ тэд мэдрэмждээ итгэхийг илүүд үзэхээс эмч нарын зөвлөгөөг дагадаггүй. Тэдний хувьд хажууд нь юу бодож байгаагаа ярьж болох, тэднийг ойлгох хүн байх нь чухал байдаг. “Хөхөвтөр ягаан” хүүхдүүд дотоод төсөөлөл, жүжиглэлт сайтай байна. Тэд маш эмзэг, үргэлж сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлздэг.
Ногоон – Ирээдүйн эхийн зурсан зурагт ийм өнгө давамгайлж байвал тэр эмчийн бүх зөвлөгөөг дагадаг, тусгай ном зохиол уншдаг гэсэн үг. Юуны түрүүнд тэр жирэмсэлснээ өвдсөн мэт санадаг учраас түүнд халамж хэрэгтэй. “Ногоон” хүүхдүүд өөрсдийгөө хаягдсан мэт байнга санадаг, эхийн хайр халамж шаарддаг.
Хичээнгүйлэн суралцах, чин сэтгэлээсээ хандах хандлага болон сонирхолыг нь хөгжүүлэх нь түүнийг хуучинсаг үзэлтэн, аливаа өөрчлөлтөөс аймтгай болгохгүй байхад тустай.
Хар -Өвчний өнгө, ирээдүйн эхчүүдэд огт тохирохгүй өнгө. Жирэмсэн эхчүүд ийм өнгийг зурагтаа ховорхон ашигладаг. Гэвч тэрээр энэ өнгийг бусдаас илүү гэж үзсэн бол ирээдүйн өөрчлөлтөөс эсвэл төрөлтөөс айж байгаагийн илрэл юм. Мөн хар өнгө сэтгэлийн их хямралд орсныг илтгэнэ. Тийм эхийн хүүхэд маш хүнд зантай, янз бүрийн санал зөрөлдөөнийг хурцаар мэдэрдэг, бусдад өөрийн ач холбогдол, хэрэгцээг нотлохыг оролддог.
Саарал – Гунигийн өнгө. Ийм өнгө ирээдүйн эхчүүдэд бас таагүй. Учир нь итгэл найдвараа алдсан, ядуу зүдүү байдлыг илтгэдэг. Жирэмсэн эмэгтэй өөрийгөө бусдаас тусгаарлах үед саарал өнгө илэрдэг. Энэ ёс суртахуунаар туйлдсаны анхны дохио. Ихэвчлэн “Саарал” хүүхдүүд их чимээгүй, дуу шуугүй, хулчгар, ганцаардмал байдаг.

Бяцхан үрсээ усанд оруулахад анхаарах зүйлс

$
0
0

428

Шинэ аав, ээжүүдэд бяцхан үрээ хамгийн анхны удаа усанд оруулах явдал амьдралынх нь мартагдашгүй дурсамжуудын нэг байдаг. Гэвч туршлагагүйгээсээ болж хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүйгээс авахуулаад олон саад, бэрхшээл тулгардаг. Тиймээс энэхүү нийтлэлээрээ шинэ аав, ээжүүддээ зориулан бяцхан үрсээ хэрхэн усанд оруулах талаар зөвлөгөө хүргэж байна.

1. Хэд хоногийн давтамжтай усанд оруулах вэ?

хүүхэд усанд оруулах

Нярай хүүхдийг усанд оруулахад анхаарах хамгийн чухал зүйл бол хүүхдийн хүй цөглөх явдал байдаг. Шинээр мэндэлсэн хүүхдийн хүй төрснөөс хойш 3 долоо хоногийн дотор цөглөдөг. Мөн хүүхдийн хүй хуурай, цэвэр байх тохиолдолд элдэв халдвар авахгүй, амархан, хурдан цөглөдөг. Иймд хүйг нь цөглөсний дараа хүүхдээ бүтэн биеэр нь угааж, усанд оруулж эхлэх нь зүйтэй. Эхний 1 долоо хоногт нярайн нүүр болон бөгсний хэсгийг бүлээн усаар норгосон зөөлөн алчуураар арчаад байхад хангалттай. Нярайн хүйг нь цөглөсөнөөс хойш эхний 28 хоног буюу нярай үед нь долоо хоногт ердөө 2-3 удаа усанд оруулах нь тохиромжтой гэж үздэг. Учир нь нярайг өдөр бүр усанд оруулах нь элдэв харшил авах эх үүсвэр болдог. Харин 28 хоногоос хойш бяцхан үрээ өдөр бүр унтахынх нь өмнө усанд оруулж байгаарай.

2. Хэрхэн угаах вэ?

Хүүхэд усанд оруулах

  • Усанд оруулах орчинг бэлдэх: өрөөг дулаан байлгах, цонх, хаалгыг хаах.
  • Хүүхдийн цэвэр алчуур, солих хувцас зэрэг хүүхдийг усанд оруулахад хэрэгтэй бүх зүйлсийг өөрийнхөө ойрхон тавьж, бэлдэх.
  • Хүүхдийн толгой уснаас ил гарахаар тооцоолон хүүхдийнхээ баннанд бүлээн ус хийнэ. Усны температур 37-38ºС-ын хооронд байх нь хамгийн тохиромжтой.
  • Хүүхдийнхээ хувцас, живхийг тайлж, алчууранд нь орооно.
  • Нэг гараараа хүзүү, толгойноос нь түшин хүүхдээ аажим ваннтай ус руу оруулна. Ус мөр хүртэл нь бүрхэж байх хэрэгтэй бөгөөд ингэснээр хүүхэд тань даарахгүй.
  • Биеийн бүхэл хэсгийг усаар та өөрөө хүсвэл хүүхдийн зориулалтын савангаар угааж болно.
  • Хүүхдийн нүд, чих, нүүр, хүзүүг дээрээс нь доош нь зөөлөн илж угаана.
  • Дараагаар нь хүүхдийнхээ бөгс, бэлэг эрхтнийг угаана.
  • Үүний дараа хүүхдээ өргөж, цэвэр алчуур дээр тэр даруй тавьж, ороогоорой. Хүзүү, цавь, суга зэрэг нугалаастай хэсгүүдийг сайн арчих хэрэгтэй.
  • Сайтар арчиж хуурай болгосны дараа хүүхдийн чийгшүүлэх тос түрхэж, массаж хийгээрэй.
  • Эцэст нь хүүхдийнхээ цэвэрхэн хувцсыг өмсгөнө. Шинэ төрсөн нярай дулаанаа маш хурдан алддаг тул өрөөний температураа анхаараарай.

3. Үсийг нь хэрхэн угаах вэ?

хүүхдийн үс угаах

  • Хүүхдийн үсийг долоо хоногт 1 юмуу 2 долоо хоногт 1 удаа  саван эсхүл шампуниар угаахад хангалттай.
  • Хүүхдийг нэг гараараа тэвэрч, өвөр дээрээ дээш харуулан хэвтүүлж, нөгөө гараараа бүлээн ус гар дээрээ хийлгэж хуйхыг нь зөөлөн шавшиж угаана. Хүүхдийн зориулалтын шампунь хэрэглэх хэрэгтэй эсвэл зүгээр усаар угааж болно.
  • Эцэст нь үсийг нь усаар зайлж,  зөөлөн арчина.

Хүүхдийг усанд оруулах нь хүүхдийг тайвшруулах, нойр хүргэх зэрэг олон сайн талтай байдаг. Хүүхдээ усанд оруулж байхдаа хэзээ ч ганцааранг нь үлдээж, анхаарлаа сарниулж болохгүй. Мөн бас нэг анхаарах зүйл бол хүүхдээ дааруулж, салхи авахуулж болохгүй. Усанд оруулах өрөө, тасалгаа, ванны өрөөгөө дулаан байлгаж, усны температурыг нь шалгаж байгаарай.

Нярай хүүхдийг усанд оруулах дараалал, арьс арчилгаа

$
0
0
Baby-6
Нярай хүүхдийг усанд оруулах дараалал, арьс арчилгаа:
1.Хүүхдийн ванн-д усаа дүүргэх Усны халуун бүлээнийг 38 хэм байхаар тохируул. Усны хэм заагч байхгүй тохиолдолд тохойгоо дүрж үзээд халууныг тохируулж болно. Усанд оруулах хамгийн тохиромжтой стандарт хугацаа 5-6 минут орчим байдаг. Ингэхдээ усныхаа хэмийг алдаж болохгүй, халуун ус бага багаар хийх хэрэгтэй.
2.Даавуун өлгийнд ороож оруулах Нимгэн даавуун өлгийнд хүүхдээ ороогоод хөлийнх нь хуруунаас эхлээд усанд аажмаар оруулж норгоно.
3.Нүүр угаах Бүлээн усанд норгосон марли юмуу зөөлөн алчуураар нүд, дух, хацар, эрүү гэсэн дарааллаар хөнгөхөн арчиж /илж/угаана. Хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, цочроохгүй саван хэрэглэж болно.
4.Толгой угаах Хүзүү дагзнаас түшин, эрхий болон дунд хуруугаараа хүүхдийн чихийг тааруулан таглаж барина. Чихэнд ус оруулж огт болохгүй. Хуйхыг нь зөөлөн массажилсан маягтай угааж өгнө. Хүүхдэд зориулсан тусгай шампуниас жаахныг тасалж аваад хурууныхаа өндгөөр тойрог хэлбэрээр зөөлөн угаана.
5.Биеийн урд хэсгийг угаах Хүзүүнээс , гар, хуруу, суга, цээж, гэдэс, хөл гэсэн чиглэлээр угаана. Хүзүүгболон сугыг маш нямбай угаах хэрэгтэй. Нугаларсан хэсгээрээ амархан бохирдохоос гадна нурах магалдлал өндөр байдаг.
6.Нуруу, өгзөг угаах Алган дээрээ хүүхдийнхээ гэдэс орчмыг байхаар тааруулж доош нь харуулж барина. Ингэхдээ хүүхдээ цочоож, айлгахгүйн тулд алгуурхан хөдлөх хэрэгтэй. Нурууг нь угаагаад, өгзгийг нь мөн сайтар нямбай угааж өгөөрэй. 7.Цэвэр усаар зайлах Урьдчилан бэлтгэсэн бүлээн усаар, эсвэл усны хэмийг тохируулсан шүршүүрээр саванг угаан арилгаж болно.
8.Арчих Алчуураа дэлгэж тавиад хүүхдээ ороож усыг нь шингээж авна. Хүүхдийн арьс маш эмзэг тул алчуураар үрж арчиж болохгүй.
Усанд оруулсны дараах арчилгаа:
1.Хүй Усанд оруулсны дараа хүйг нь тусгайлан анхаарч арчиж байгаарай. Усыг нь хаттал зөөлөн даавуугаар дарж арчина. Эсвэл чих цэвэрлэдэг хөвөнтэй савхаар маш болгоомжтой зөөлөн дарж усыг нь шингэээ авч болно.
2.Хувцаслах Биеийг нь хаттал арчсаны дараа биеийн чийгийг хаттал хүлээгээд живхнээс эхлэн өмсүүлэн хувцаслана. Чийгийг гүйцэт хатаалгүй яаран хувцаслах вм бол хүүхэд амархан хөлөрч халуун хүйтэн харшина.
3.Чих, хамар Хөвөнг эрчилж бэлтгээд хүүхдийн тосон түрхлэг /baby oil/-д дүрээд хамар болон чихийг нь цэвэрлэж өгөөрэй. Хамар, чихний уг хүртэл цэвэрлэх шаардлагагүй.
4.Хумс авах Хүүхдэд зориулсан тусгай, зориулалтын хумсны хутгаар хумсыг нь авна. Лав авч болохгүй. Хэрэв хүүхэд дургүйлхэх эсвэл хэт хөдөлгөөнтэй байвал унтаж байхад нь авч болно.
5.Шингэн уулгах Усанд орсны дараа хүүхдийн ам цангасан байдаг тул хөхүүлэх хэрэгтэй. Хөхөө хөхөхгүй байвал хүчлэх хэрэггүй. Арьс арчилгаа Хүүхдийн арьс маш эмзэг дээр, бодисын солилцоо эрчимтэй байдаг тул хөлрөмтгий байдаг. Хөлсийг нь өдөр бүр усанд оруулж угааж өгч байхгүй бол амархан нурна. Мөн амархан хуурайших хандлагатай байдаг тул усанд оруулсныхаа дараа тосолж байх хэрэгтэй. Хүүхдийн арьс арчилгаанд ээжийн нөлөө их. Ээжийн гар хүрэх төдийд хүүхэд тайвширч байдаг. Тосноос багыг тасалж аваад хүүхдэдээ иллэг хийх маягаар түрхэж өгөөрэй. Та тос түрхэж өгөхдөө хүүхдийнхээ нүд рүү харж, түүнтэй ярьж байгаарай.

Ээж бүрийн хүүдээ захих 13 зүйл

$
0
0

2885

1. Гаднаа хүчтэй ч гэсэн дотроо зөөлөн яв!

2. Үерхэл нөхөрлөлд хэзээ ч битгий амиа бодож бай! Өгч байж л авдаг юм.

3. Ямар ч зүйлийг бүү хэтрүүл!

4. Залуу байхдаа мөнгө сайн хураа!

5. Бусдад үлгэр жишээ болохуйц манлайлагч бай!

6. Хэзээ ч битгий дээрэлхүү зан гаргаарай! Харин хэн нэгэн өөдгүй хүүхэд чамайг өдөөд байвал өөрийгөө хамгаалах зоригтой бай!

7. Мэдлэг боловсрол гэдэг нэг олж авсан цагт хэн ч чамаас салгаж чадахгүй зүйл.

8. Эмэгтэй хүн чиний хийж чадах бүгдийг хийж чадна. Тийм учир харилцаан дээр өөрийгөө битгий дээгүүр тавьж бай!

9. Эмэгтэй хүнд шалтгаангүйгээр сюрприз барихад алдах юмгүй.

10. Бага зэрэг хошин шогийн мэдрэмжтэй байх нь их зүйлд хэрэг болно.

11. Эхнэрээ маш зөв сонгоорой! Сэтгэлийн хөдлөлөөр ханилсан хосууд их л бэрхшээл туулдаг юм шүү.

12. Спортоор байнга хичээллэ! Ингэснээр чи ялсан үедээ онгироо зан гаргаж бардамнахгүй, ялагдаж сурах болно. Цагаа зөв зохистой өнгөрөөж, бусадтай хамтарч ажиллаж, тулгарсан асуудлыг шийдэхэд суралцана!

13. Ээж рүүгээ залгаж байхаа битгий мартаарай. Чамд байнга санаа зовж суудаг юм шүү!

Хүүхдийнхээ унтах цагийг хэрхэн зохицуулах вэ?

$
0
0

492

Орой хүүхдээ унтуулах гэж үйлээ үздэг эцэг эхчүүд багагүй бий. Арай гэж унтуулсан ч шөнөдөө тавгүйрч уйлагнах, сэргэг унтах зэрэг нь нойргүйдэх эмгэг гэж оношлогдог. Бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог нойргүйдэх, нойрондоо муу болох эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:

  • Өдөрт хэт олон цагаар  унтах
  • Боломжийн хугацаанд  унтаж чадахгүй байх  (30-60 мин)
  • Орой унтахаас татгалзах
  • Унтаж байхдаа  хурхирах
  • Унтаагаараа явах
  • Хар дарах

Ойролцоогоор хэчнээн хүүхдэд дээрх байдал үүсдэг  болоо? Америк эцэг  эхчүүдийн дунд хийсэн судалгааны  үр дүнд бага насны хүүхдүүдийн 20-30%-д нь орондоо орох тал дээр асуудалтай эсвэл шөнө дунд гэнэт сэрдэг  гэнэ.  Хамгийн түрүүнд эцэг  эхчүүд хүүхдийнхээ нойргүйдээд  байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Зан төлөвтэй холбоо бүхий нойргүйдэх  эмгэг

Судлаачдын үзэж байгаагаар  хүүхэд нойргүйдэх  эмгэг  нь хоёр төрлийн замаар үүсдэг гэнэ.

Эхний зам нь: Эцэг  эхчүүдийн зүгээс тодорхой идэвхжүүлэх  арга ажиллагааны үр дүнд үүсдэг, өөрөөр хэлбэл байнга үлгэр ярьж уншиж өгч унтуулдаг бол хүүхэд тэргүйгээр унтаж чадахаа больчихдог.

Хоёр дахь зам нь: Нас нь жаахан ахиад ирэхээр хүүхдүүд  аав ээжийнхээ аргыг  барахын түүс болдог. Дээрх хоёр  тохиолдолд  аль алинд  нь зан төлөвтэй холбоотой нойргүйдэх эмгэг үүсдэг байна.  Бага насны хүүхэд нойргүйдэх нь маш  олон шалтгаантай байна. Унтлагын цагт гарах асуудал  болон түүнийг засах арга замуудыг хуваалцъя.

Хар дарах айдас

хар дарах хүүхэд

Бага насны хүүхэд эцэг эхээсээ холдох үед сэтгэл нь маш  их хямардаг. Хэрэв тийм айдастай байгаа бол түүнд таны тусламж хэрэгтэй байна л гэсэн  үг. Хүүхдийн  уураг тархины боловсруулалт, сэтгэл мэдрэлийн чадвар дутмаг, сэтгэл санааны хямралыг даван туулах чадвар дутмаг байдаг учраас  унтаж амрах явц маш  хурдан  хямардаг. Үнэн хэрэгтээ, хүүхдийн айдсыг үл тоомсорлох нь хар дарсан зүүд болон сэтгэл хөдлөлийн асуудалд хүргэж болохыг судалгааны үр дүн харуулж байна

Унтах цагийг буруу сонгох

Сүүлийн үеийн судалгаанаас харахад  эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ маш эрт унтуулах  хандлагатай бөгөөд яг  тэр үед нь хүүхдийн  бие организм унтахад бэлэн болоогүй  байдаг ажээ. Хүүхдийн бие организм д нойр зохицуулагч  даавар  болох  мелатонин хангалттай үүсдэггүй.   Орой нь хэтэрхий эрт унтсан хүүхэд өглөө эрт сэрчихээд хийх ч зүйл байхгүй, тэдэнд  уйтгартай байх нь ойлгомжтой,  энэ  байдал  удаан үргэлжилсээр сэтгэл зовнил, айдаст хүргэдэг. Энэ тохиолдол нь хоёр хувилбартай.

Нэг нь та хүүхдээ унтаж л  байвал сайн хэмээн түүний хэрэгцээг  хэт давуулах гээд  байдаг, өөрөөр хэлбэл тухайн  хүүхдийн унтах хэрэгцээг тааруулж чадахгүй байдаг  нь нойрсох дэглэмийг  алдагдуулдаг байна.

Нөгөө хувилбар нь та хүүхдээ хэдэн  цаг унтах ёстойг мэдэж байгаа чинь зөв ч гэлээ тэдний дотоод цаг өөр хуваарь дээр тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл орой унтаад орой сэрдэг  нь та бүгдийн амьдралын хэмнэлээс зөрдөг гэж хэлж болно. Энэ тохиолдолд өөрийнх тааваар орой унтана гэсэн цагт  нь унтуулах  хуваарьт шилжих нь хамгийн оновчтой арга юм.

Эх сурвалж: family.anungoo.mn

ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТ БА НЯЛХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТ

$
0
0

3330

Нялх, бага насны хүүхдийг эгзэгтэй үе буюу төрөх үе болон 2 нас хүртэл нь насанд тохируулан зөв
хооллох нь тэдний хэвийн өсөлт, хөгжлийг дэмжихэд шийдвэрлэх үүрэгтэй. Хүүхдийг 6 сар хүртэл эхийн
сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллох нь тэднийг халдвараас
хамгаалах, хоол тэжээлийн төгс эх үүсвэр болохоос гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй
байдаг. Гэсэн хэдий ч олон эхчүүд хүүхдээ эрт амлуулахгүй, 6 сар хүртэл зөвхөн эхийн сүүгээр дагнан
хооллохгүй, эсвэл хөхнөөс нь хэт эрт гаргах тохиолдол оршсоор байна. Үүний улмаас хүүхдээ нялхсын
сүүн тэжээлээр хооллож, энэ нь хүүхдийн өсөлт удаашрах, бичил тэжээлийн дуталд өртөхөд нөлөөлж
байна. Мөн аюулгүй ундны усны хангамж байхгүй тохиолдолд хүүхдийг сүүн тэжээлээр хооллох нь эрүүл
ахуйн хувьд аюулгүй байж чаддаггүй юм. Хүүхдийг эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллохын зэрэгцээ
6 сартайгаас аюулгүй, насанд нь тохирсон өтгөн, өтгөвтөр нэмэгдэл хоол өгч эхлэх нь 2 нас хүртэлх
хугацаанд тэднийг өсөлт хоцролтоос сэргийлэхийн зэрэгцээ, бие махбодын хэвийн өсөлт, эрүүл
мэндийг дэмжинэ.
НҮБ-ын ХС, ДЭМБ-аас нялх хүүхдийг төрмөгц 1 цагийн дотор ангир уургаар амлуулж, амьдралынх нь
эхний 6 сарын хугацаанд зөвхөн эхийн сүүгээр дагнан, 2 нас хүртэл нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн
хооллохыг зөвлөдөг. Мөн хүүхдийг 6 сартайгаас эхлэн эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ аюулгүй,
зохистой тэжээллэг чанар бүхий өтгөн, өтгөвтөр нэмэгдэл хоолоор насанд нь тохируулан хооллохыг
зөвлөдөг.
1. Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллолт;
2. Хооллох давтамж нь зохистой байх (илчлэгийн агууламжийг харгалзахгүй);
3. Хоолны шим тэжээллэг чанар нь зохистой байх
Хооллох давтамжаар хүүхдийн илчлэгийн хэрэглээг шууд бусаар хянах боломжтой байдаг. Зохистой
давтамжаар хооллоно гэдэг нь хүүхдийг хоол, зууш (эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдэд сүүн тэжээл)-
аар тэдний насанд тохирсон давтамжтай хооллохыг хэлнэ. Хүүхдийг аль болох олон нэр төрлийн хоол,
хүнсээр хооллох нь тэдний хоол хүнсээр авах шимт бодисын (төмрийг оруулахгүйгээр) зохистой байдлыг
хангахад чухал үүрэгтэй. Хүүхдийн хоногт хэрэглэж буй хоол хүнсний нэр төрлийг үнэлэхдээ, хэрэв тэд
хоногт 7 бүлэг (нэр төрөл) хүнснээс хамгийн багадаа 4 нэр төрлийг хэрэглэж байвал хооллолтын чанар
нь сайн байна гэж тооцдог. Энэ нь дийлэнх улс орны хувьд, хүүхэд өргөн хэрэглээний хүнснээс (үр
тариа, үндэс, булцуу) гадна, нэмэлтээр амьтны гаралтай хүнс, жимс, хүнсний ногоог тус бүр хамгийн
багадаа нэг удаа хэрэглэх магадлал буюу “4 нэр төрлийн хүнс” хэрэглэнэ гэсэн тооцоонд үндэслэсэн.

Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн хэзээ шамлагдах вэ?

$
0
0

cccd7cdfb06ee376fd069f21b279bf40

Энэхүү мэдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны эмнэлгүүдийн өнөө үед мөрдөж буй зарчим юм.

1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95 аас 96 -гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн шодой шамлагдах албагүй гэдгийг манай эцэг, эхчүүд мэдэж байх ёстой. Үүнийг эрүүл гэж үзнэ. Түүнчлэн памперснаас болж одоогийн хүүхдийн шодой шамлагдахгүй байгаа гэдэг мэдээлэл түгсэн нь туйлын буруу ойлголт юм.
2. 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө хагас эсвэл бүрэн шамлагддаг болно. Энэ насанд шамлахад шээсний сүв харагдахгүй бол фимоз гэнэ. Тэгэхээр Фимоз гэдэг оношийг 5 наснаас өмнө тавих ёсгүй бөгөөд 5 наснаас өмнө шодойг хүчээр шамлах /язарна!, өвдөнө!, сорвижино!/, байнга шамлах “дасгал” хийх /шодойгоороо оролддог буруу зуршилтай болно!/, тээрхийн арьсыг тайрах /циркумцези/, сэтлэх зэрэг мэс ажилбар /10-аад төрлийн хүндрэл гарах магадлалтай!, гоо сайхан нь алдагдана!/ хийж болохгүйг гэдгийг эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй!
3. Тээрхийн арьс бэлэг эрхтэний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдацыг 9-10 нас хүртэл салгуулах шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр бага насанд нь шодойн наалдацыг хүчээр салгуулж болохгүй. Наалдацыг салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.
4. Тээрхийн арьс бага багаар сунаж, наалдац нь аажмаар салж /ялангуяа 5 наснаас хойш/ эрэгтэй хүүхэд эрийн цээнд хүрч 16 – 17 нас хүрэхэд шодой өөрөө 100% шамлагддаг гэдгийг манай нийт эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй! Энэ явц нь урьд цагт ч тийм байсан, одоо ч мөн ийм байгаа. Зөвхөн 0.5 – 1% -д эмгэг фимозын улмаас шамлагдахгүй байж болох бөгөөд энэ тохиололд л эмнэлгийн заалтаар хагалгаа хийнэ.
5. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний арьсыг тайрах, сэтлэх зэрэг хагалгааг зөвхөн эмнэлгийн заалтаар хийх ёстой бөгөөд энэ заалт нь маш ховор тохиолддог. Эрүүл шодойг эмчийн саналаар мэс хүргүүлж болохгүй. Харин шашны уламжлалын дагуу хүүхдийнхээ тээрхийн арьсыг тайруулах нь тухайн гэр бүлийн асуудал гэдэг нь ойлгомжтой.
Тэгэхээр эрэгтэй хүүхдийн шодойг нотолгоонд суурилаагүй элдэв мэдээлэл, хувь хүний санал бодлоор “шамлах ёстой” гэж янз бүрээр тайлбарлан оролдох, мэс засал хийх нь ямар ч үндэслэлгүй юм.
Хүүхдийнхээ шодойг угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй!

Хүүхдийн мэс заслын эмч, МУ-ын Төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор М. ТҮМЭННАСАН

“Хүнээр хүн хийх Монгол ухаан”хүүхэддээ цаг гаргахаас эхэлдэг

$
0
0

5Орчин үед гар утас гээч зүйл хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Хэрэгтэй бас хэрэггүй мэдээ мэдээлэл гээч зүйлсээр дүүрэн гар утсыг юугаар ч орлуулж болохооргүй хамгийн нандин зүйл болох гэр бүлээсээ илүүд үзэх болжээ.

Өөрөөр хэлбэл, Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хэрнээ үлдсэн хэдхэн цагаа үр хүүхэддээ зарцуулж чаддаггүй. Ажлаа тарж гэртээ хариад нэг л их ядарч сульдсан аа гайхсан хүмүүс хүүхдүүдээ шуугилдлаа, үймүүллээ гэж загначихаад өөрсдөө утас компьютерээ ширтээд суучихдаг. Энэ бол өнөөгийн нийгмийн бодит үнэн.

Утастайгаа биш хүүхэдтэйгээ ойр бай, өөртэйгээ ойрхон өсгө. Түүнтэй ярилц, түүнийг дагуулаад яв. Эхэндээ энэ нь төвөгтэй мэт санагдаж болно гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн таны хүүхэд та хоёрын л мэдэх гайхалтай сайхан дурсамж бий болсон байх болно. Хүүхдэдээ элдвэ янзын тоглоом авч өгч хөрөнгө оруулалт хийснээс хамт байж аз жаргалтай дурсамжуудыг бүтээх нь түүнд хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь таны хүүхдийн ямар хүн болж төлөвших болон ирээдүйн карьертай нь шууд хамааралтай.

Үүний сөрөг нөлөөг биднээс анхаарал халамж хүлээж буй хүүхдүүд маань амсдаг. Тухайлбал,  “Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргахгүй бол хүүхдүүд хайр халамжаар дутагддаг. Эцэг, эхийн хайр халамж, анхаарлаар дутсан хүүхэд ирээдүйд нийгэмшихдээ асуудалтай болдог” гэдгийг хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байна.

Хамгийн энгийн жишээ дурьдахад, Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Тухайн хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн орчиндоо үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэдгийг албаныхан онцолсон.

Үүнийг уншаад та “Би хүүхдэдээ хайртай, юу гэж хүчирхийлэх вэ дээ” гэж бодож байна уу. Үгүй юм. Хэрэв та орой ажлаа тарж гэртээ очоод хүүхэдтэйгээ тоглодоггүй, цаг гаргаж ярилцдаггүй, ажлын стресс ядаргаанаасаа болоод хүүхдээсээ төвөгшөөдөг, хайр халамжаар дутаадаг бол та ч гэсэн өөрийн хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж буй “хүчирхийлэгч” юм.

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээрээ дамжуулан нийт эцэг эхчүүддээ ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ГАРГАДАГ байхыг,  тэдний нууцлаг ертөнцийн үүд хаалгаар хэсэг ч болов шагайж ярилцдаг, дэмждэг, урамшуулдаг байхыг уриалж байна.

Мөн танд хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлэхийг хүсч байвал “боль, болохгүй” гэж загнахаасаа урьтаад өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үүний дараа хүүхэд тань таныг даган дууриаж байнга үглэхгүй байсан ч зөв хүмүүжилтэй болж өсөх болно.

 “Хүүхэд таныг бус та хүүхдээ ойлгох ёстой. Учир нь хүүхэд том байж үзээгүй. Харин та хүүхэд байж үзсэн…”

Учир нь хүүхдийн тань хувьд хамгийн шилдэг үлгэр жишээ нь та өөрөө байдаг. Тэд таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг хамгийн зөв зүйл гэж үзэж танд ихээр итгэдэг. Гэтэл таны үг, үйлдэл зөрж эхлэхэд хүүхэд тань алийг нь дагахаа мэдэхээ больдог. Өөрөөр хэлбэл, та хүүхдээ утсаар битгий оролд, боль болохгүй гэж загнадаг хэрнээ, өөрөө  зав л гарвал утас бариад суучихдаг бол хүүхдэд тань хэзээ ч “Би утсаар тоглож болохгүй” гэсэн бодол төрөхгүй. Харин ч яаж би энэ утсыг авч тоглох вэ гэсэн бодол л толгойд нь эргэлдэнэ.

Тиймээс Монгол Улсын ирээдүйн иргэдийг бэлдэж байгаа эрхэм эцэг эхчүүддээ маргаашнаас биш. Өнөөдөр. Яг одооноос эхлээд хүүхэддээ зөвөөр үлгэрлэж, тогтмол ярилцаж, аль болох олон цагийг хамт өнгөрөөхийг уриалж байна.

Эцэст нь хэлэхэд, Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүнийг хайрлаж мэддэггүй, харгис хэрцгий нэгэн болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл, таны хүүхэд ирээдүйд хэн болох нь зөвхөн өнөөдрийн таниас л шалтгаалах юм.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>