Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хүссэн хүйсийн хүүхдээ төрүүлэх боломж

$
0
0

5555-600x329Францын хэсэг эрдэмтэд хүссэн хүүхдээ төрүүлж болно гэсэн дүгнэлт хийсэн нь ихээхэн шуугиан тариад байгаа гэнэ. Тэд зүгээр нэг дүгнэлт гаргаад зогссонгүй хүссэн хүүхдээ олох өвөрмөц аргыг нээсэн байна.
Францын тэдгээр эрдэмтэд ямар хүйсийн хүүхэд төрүүлэхийг зөвхөн хоол ундаар л зохицуулна болно хэмээн мэдэгджээ.
Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80% иар биелэх магадлалтай гэнэ.
Хүүтэй болохын тулд яах ёстой вэ?
– Мал амьтны мах, бас загасны мах аль болох их идэх хэрэгтэй.
– Хүүхдийн будааг сүүгүйгээр идэж болно.
– Жигнэмэг идэж болно.
– Мөөг, төмс, хатаасан вандуйг аль болох их ид.
– Хоолоо аль болох давс ихтэй идэх хэрэгтэй.
– Банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг
сайн ид.
– Сүү огт хэрэглэж болохгүй.
– Ногооны салат, байцаа, гоньд идэх хэрэггүй.
– Бүх төрлийн самар, хушга, газрын самар идэж болохгүй.
– Цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан,
какао болон сүүн шоколад ууж болохгүй.
– Вафли болон бусад сүүн хольцтой нарийн боов идэж болохгүй.
– Талх маш бага хэрэглэ.
Хэрэв долоо хоногийн дараа эмэгтэй хүн өөрөө давслаг, исгэлэн юм идмээр санагдаж эхэлвэл танайх хүүтэй боллоо гэсэн үг.

Охинтой болохын тулд яах вэ?
– Maл амьтны мах, бас загасны мах аль болох бага идэх хэрэгтэй.
– Жигнэж болгосон хоол аль болох их идэх хэрэгтэй.
– Өндөг идвэл маш сайн.
– Самар сайн ид.
– Манжин, лууван, өргөст хэмх, сонгино, улаан лооль ид.
– Бүх төрлийн сүүн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал.
– Төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхий.
– Сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох
их ид.
– Кофе, цай, кальцитай гэхдээ гаазгүй рашаан уувал сайн.
– Ямар ч төрлийн хиам идэж болохгүй.

Хэрэв уг жороос болж биед чинь ямар нэгэн муу нөлөө илэрвэл та энэ хоолны дэглэмээс татгалзах хэрэгтэй.

Гэхдээ хүссэн хүүхдээ төрүүлхийн тулд тэвчиж чадвал та энэ ертөнцийн хамгийн азтай ээж болно.


Хүүхэд халуурах үед ямар арга хэмжээ авах вэ?

$
0
0

Mother checking baby's temperatureХүүхэд халуурах шалтгаан өвдөхөөс гадна айсан үед бас халуурч болно. Өндөр халуурах нь маш аюултай учраас халуурч байгааг мэдмэгцээ яаралтай арга хэмжээ аваарай. Түргэн дуудаад ирэхийг хүлээж болохгүй шүү. Ихэвчлэн өндөр халуурах шалтгаан хоолой өвдөх, ханиад хүрч эхлэх, ам гэмтэх мөн вакцины 2 3 4 сартайд халуурдаг. Хүүхэд чинь халуураад эхэлвэл хамгийн түрүүнд хоолой амыг нь шалгахад гэмгүй. Доорх арга хэмжээг дараалан аваад үзээрэй.

-Халуурах үед бие их халсанаас шингэн дутагддаг учир шингэн сайн өгөөрэй.
-Парацетамол хүүхдийн наснаас хамааран 1/4-1/2-1 гэх мэт өгөх
-Нурофен сироп өгөх
-Параденк лаа 125мг-тайг шулуун гэдсээр хийх
-Их өндөр халуурч байгаа үед хүүхдийнхээ биеийг спиртээр арчих, спирт байхгүй бол архиар, бүр болохгүй бол чийгтэй даавуугаар ч арчиж болно.
-Толгойд хүйтэн жин тавих

Хайр гэдэг бол…

$
0
0

 

download

Марк, 6 настай: ” ээж аавыг 00-д сууж байхыг хараад муухай байна гэж бодохгүй байхыг хэлдэг.”
Ноелле, 7 настай: “Хэн нэг эрэгтэйд цамц нь таалагдаж байна гэж хэлэхэд тэр өдөр болгон тэр цамцаа өмсөхийг хайр гэнэ.”
Синди, 8 настай: “Төгөлдөр хуурын тоглолтын үед би тайзан дээр маш айсан байсан. Тэгээд хүмүүс рүү харсан чинь манай аав ганцаархнаа надруу даллаад инээж байсан. Би тэгсэн айхаа больчихсон. Энэ хайр байх.”
Ребекка, 8 настай: “Манай эмээ үе мөчний өвчнөөсөө болоод өөрийнхөө хөлний хумсыг авч чадахаа больсон учраас манай өвөө үргэлж авч өгдөг болсон. Манай өвөө өөрөө бас үе мөчний өвчтэй. үүнийг хайр гэнэ.”
Билли, 4 настай: “Хэрвээ хэн нэгэн чамд хайртай бол тэр чиний нэрийг өөрөөр дууддаг. Чиний нэр түүний аман дотор аюулгүй байгаа гэдгийг чи мэддэг.”
Карл, 5 настай: ” Эмэгтэй хүн үнэртэй ус түрхээд, эрэгтэй нь сахлын ус түрхэж уулзаад бие биенийхээ үнэрийг үнэртэхийг хайр гэж хэлдэг.”
Крисси, 6 настай: “Хайр гэдэг бол чи гадуур хооллож байхдаа шарсан төмснийхөө ихэнхийг нь хэн нэгэнд өгөөд өөрөө авахгүй байхыг хэлнэ.”
Тэрри, 4 настай: “Чамайг ядарсан үед инээлгэдэг зүйлийг хайр гэнэ.”
Данни, 7 настай: “Хайр гэдэг бол манай ээж кофе бэлтгээд аавд өгөхийн өмнө амт нь зүгээр эсэхийг шалгаж амсахыг хэлнэ.”
Эмили, 8 настай: “Хайр гэдэг бол чи байнга үнсэхийг хэлдэг. Чи үнссээр байгаад ядарчих юм бол, хамт байж илүү ихийг ярихыг хүсдэг. Миний ээж аав хоёр яг тэгдэг.”

0dea61ce-a541-480b-9638-f2d18b4806f0
Никка, 6 настай: “Хэрвээ чи илүү хайрлаж сурахыг хүсвэл, дургүй найзаасаа эхлэх хэрэгтэй.”
Клейр, 6 настай: “Миний ээж намайг хэнээс ч илүү хайрладаг. Ээжээс өөр хэн ч шөнө унтаж байхад чамайг үнсэхгүй шүү дээ.”
Елайнэ, 5 настай: “Ээж аавд тахианы махны хамгийн гоё хэсгийг нь өгөхийг хайр гэнэ.”
Крис, 7 настай: “Ээж аавыг муухай үнэртэй, хөлстэй болчихсон байхад нь хүртэл түүнийг Роберт Рэдфордоос илүү сайхан залуу гэж хэлдгийг хайр гэнэ.”
Мари Анн, 4 настай: “Хайр гэдэг бол бүтэн өдөр ганцааранг нь орхисон ч гэсэн миний нүүрийг долоохыг хэлдэг.”
Лаурен, 4 настай: “Манай эгч надад бүх хуучин хувцсаа өгөөд өөрөө шинийг худалдаж авахаас өөр аргагүй болдог. Тэндээс надад хайртайг нь би мэддэг.

12643964242110
Карен, 7 настай: “Хэрвээ чи хэн нэгэнд хайртай бол, чиний сормуус дээш доошоо дэрвээд, нүднээс чинь од бутардаг.”
Жессика, 8 настай: “Хэрвээ чи чин сэтгэлээсээ л хэлэхгүй бол ‘Би чамд хайртай’ гэж хэлж болохгүй. Хэрвээ үнэхээр хэлж байгаа бол олон дахин хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс амархан мартдаг.”

1258933664_10

Хүүхэд хурхирах осолтой

$
0
0
Хурхиралт нь хүний гормоны тэнцвэрт байдал, бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааг муутгах, зүрхний шигдээс, тархины цус харвалтад ч хүргэх аюултай. Мөн бэлгийн сулралд ч хүргэж чадна. Хамгийн аймшигтай нь нойрон дунд амьсгал боогдож хүн үхэх хүртэл аюул учруулна. Онцгой чанга хурхиралт бол гэр бүл салах шалтгаан ч болдог. Ийнхүү гэмгүй царайтай хурхиралтын ард олон аюул нуугдаж байдаг юм.
Хурхиралтын 10 шалтгаан:
1.Хамрын таславч мурийсан
2.Хамранд “мах” – ургацаг ургасан
3.Харшилын гаралтай хамар битүүрэлт
5.Хүүхэн хэл нь урт байх
6.Зуултны гажиг
7.Залгиур болон хамрын хөндий төрөлхийн нарийхан
8.Таргалалт
9.Бамбай булчирхайн үйл ажиллагааны доройтол
10.Ядаргаа
Бүсгүйчүүдээ хурхиралт бол өвчин. Тиймээс ханьдаа уурлаж нудрахын оронд хамар хоолойн эмчид үзүүлж, тохирох эмчилгээг нь хийлгэх ёстой шүү. Хурхиралтын эсрэг олон төрлийн эмчилгээ, заавар зөвлөмж байдаг.
Хурхиралтын эсрэг эмчилгээ
1. Хамгийн үр дүнтэй эмчилгээ бол лазерын эмчилгээ. Ердөө 10 – 15 минутын дотор лазерын туяагаар жижигхэн мэс засал хийхэд хурхирах асуудал дахин гарахаа болино.
2. “Экстра – ЛОР” төхөөрөмжийг хэрэглэн хурхирахгүй байх боломжтой. Харахад хүүхдийн “соосог”- тай төстэй. Үүнийг амандаа хийж унтахад хэл болон залгиурын булчин цочроостой байх тул зөөлөн тагнайны тонус нэмэгдэн чичэрхийлэхээ больдог.
3. Америкийн эрдэмтэд хурхиралтын эсрэг тариа гаргаж авчээ. Зөөлөн тагнайд тус тариа хийхэд 19 сарын хугацаанд хурхирах боломжгүй болдог. Доктор Скотт Бридли – гийн үгээр, 4 хүний 3-т нь энэ тариа үйлчилж байгаа гэнэ. Ийм тарианы үнэ хэдий хямд ч, сул тал нь 19 сар тутам, тарианы үйлчлэх хугацаа дуусахаар, бүх насаараа хийлгэх хэрэгтэй болно.
4. Хурхиралтын эсрэг шинэ хэрэгсэл болох эрүүний боолт. Үүнийг унтах үедээ зүүж  хурхирах эмгэгээс амархан салж болно. Эрүүний боолт нь эрүүний доод хэсгийг өргөж өгснөөр амьсгалын дутагдалд орохоос сэргийлдэг байна.
  Энгийн арга
 1.Унтахын өмнө хамрын хөндийгөө сайтар цэвэрлэх.
 2.Намхан, хатуу дэрэн дээр унтах.
 3.Өдөр бүр дараахи дасгалыг хийх: амаа хаагаад хамраараа  хүчтэй амьсгалах. Хэлийнхээ хойд хэсгийг чангалаад хоолой  руугаа хүчлэн татах. Энэ дасгалыг өдөрт 3 удаа 10 – 15  давталттайгаар хийж байвал зөөлөн тагнай чангарч хурхирах нь  эрс багасдаг.
 4.Залгиур, зөөлөн тагнай, хүзүүний булчингуудаа чангалаад “И”  гэж 20 – 25 удаа хэлэх.
 5.Хэрэв та тарган бол хэдэн кг турах.
Энэ зөвөлгөөнүүдийг биелүүлбэл 14 хоногийн дараа гэхэд хурхиралтын дуу мэдэгдэхүйц багасна гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хүүхэд хурхирах осолтой
Хүүхэд яагаад их хурхирдаг вэ? Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болдог байна..
Хүүхдүүд унтаагаара хурхирах үед амьсгал нь түр зогсосхийх байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна.
 Үүний хор гэм нь гэвэл:
Нэг. Амаа ангайж амьсгах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.
Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.
Гурав. Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.
Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.
Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад “Нэг л огтлоод нэгмөсөн амраах” арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна.
       Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно.
Иймийн тул ээж та хүүхдээ эртнээс эмчлүүлж, дээр өгүүлсэн энгийн болон мэргэжлийн түвшний олон төрлийн аргыг ашиглаарай.

Хүүхдэд өгөх хориотой эмийн жагсаалт

$
0
0

Монголчууд эртнээс “жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэдэгчлэн дур мэдэн эм хэрэглэх зуршилтай болчихсон улс.Зарим тохиолдолд үнэхээр ам дамжиж сонссон эмээ ууснаар бие тань тэнхэрч байгаа мэт байдаг боловч үнэндээ өөр эрхтэн тогтолцоог тань өвчлүүлж байдаг аж. Тиймээс дур мэдэн эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

1-14-600x338

Мөн хамгийн чухал зүйл бол энхрий бяцхан үрсдээ хамаагүй эм өгөхөөс шууд татгалз. Учир нь Эрvvл мэндийн яамнаас сvvлийн гурван жил 147 цуврал эмэнд шинжилгээ хийхэд 28 нэрийн эм хуурамч, стандартын шаардлага хангаагvй байсан ажээ. Ингээд хүүхдэд хориотой зарим эмийн жагсаалтыг насны ангилалтай нь хүргэж байна.

Үүнд:
Адиурекрин – 3 нас хvртэл
Ацикловир – 3 нас хvртэл
Адпрозалам- 18 нас хvртэл
Бекламетазон – 6 нас хvртэл
Бромокриптин -15 нас хvртэл
Бутерфанол – 18 нас хvртэл
Гастал- 1 cap хvртэл
Гексенал -2 cap хvртэл
Гишvvнэ vндэс- 1 нас хvртэл”
Дактиноминцин- 3 нас хvртэл
Дикайн -10 нас хvртэл
Морфин- 2 нас хvртэл
Мышьякийн бэлдмэл- 2 нас хvртэл
Неграм- 1 нас хvртэл
Напроксен- 16 нас хvртэл
Парацетамол-3 cap хvртэл
Реграм- 1 нас хvртэл
Ңитропруссид натри- 18 нас хvртэл
Стрихинин-2 нас хvртэл
Тетрациклин- 8 нас хvртэл
Омнолон- 2 нас хvртэл
Пефлоксацин-15 нас хvртэл
Празозин- 12 нас хvртэл
Цефотаксим-2-5 нас хvртэл
Читамон-2 нас хvртэл
Эналаприл-16 нас хvртэл
Этионамид-10 нас хvртэл

Нярай хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу

$
0
0

Baby being fedАнзаараад байхад хүүхдийн бор хоолонд оруулах, мөн хоол нь таарч тохироогүйгээс болж ээжүүд бидэнд нэгэн томоохон асуудал үүсдэг. Юунаас эхэлж өгөх вэ ямар хэмжээтэй өгөх вэ, гэдэс нь өвдчих болов уу, гэдэс нь өвдчихлөө яах вэ гээд л асуудал, айдас болгоомжлол ар араасаа хөвөрдөг.

Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай.

Хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулахад юуг анхаарах вэ?

Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дасааны дараа дараагийн шин хоолыг дасгаж өгнө.

Нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэж өгөх вэ?

Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?

– Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.

– Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр өөр хоол өгөх.

– Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн /сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа/ оролцуулан хоол өгөх.

– Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.

– Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх.

– Хүүхдэд нэг удаад 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт 3 удаа хөхнөөс гарсан бол 5 удаа хооллох.

– Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалж аяга халбагаар зөв хооллож сургах.

Та хүүхдээ өдөрт ямар хоолоор хэдэн удаа хооллох вэ?

Жишээ болгон нэг өдрийн хооллолтыг үзүүлбэл:

6 сартайгаас 12 сартайд 3-4 удаа хооллох

9 цагт:Хүүхдийн будааны агшаамал 200 мл

12 цагт:2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл

16 цагт:Ногооны зутан 200 мл

20 цагт:Тараг /ургамлын тос, чихэртэй/ хооллолтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх

1-3 настайд 5 удаа хооллох

9 цагт:Тэжээллэг зутан 1 аяга, 1 ширхэг жигнэмэг

12 цагт:Элэгний нухаш ½ аяга, төмс, луувангийн нухаш 4-5 хоолны халбага, алимны /жимсний/ шүүс 6-8 амны халбагаар өгнө.

15 цагт:Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш

18 цагт:Гэрийн хоолноос 1 аяга /гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж/ өгнө.

21 цагт:Тараг, аарц, сүүний аль нэгийг 1 аяга өгнө.

Нялх хүүхдийн хоолонд давс хийх үү? гэх мэт эцэг эхэд тулгардаг түгээмэл асуултуудад хариулт өгөе.

1. Би хүүгээ хөхөөр хооллодог, 5 сартай. Одоо нэмэгдэл хоол өгөх гэсэн юм. Бор хоолонд яаж оруулах вэ?

Та хүүхдээ өдөр хооллохдоо эхлээд жаахан зутан халбагадаад өгөөд үз. Өдөр өгч байгаагийн учир нь ихэнх нялх хүүхэд тэр үесд сэргэлэн, сайхан зантай байдаг. Мэдээж хүүхэд тань бага зэрэг өлссөн, юм идэх сонирхолтой байх хэрэгтэй.

Анхны туршилт тань бүтэлгүй болж ч магадгүй. Хүүхэд тань халбагаар өгсөн зүйлийг амандаа авсан мөртлөө залгих оролдлого хийхдээ буцаагаад гаргаж мэднэ. Хоёр, гурван удаа ийм байдал тохиолдоход ээжийн мөөм эсвэл угж хөхөх нь илүү хялбар санагдаж, хүүхэд халбагаар өгсөн зүйлд дургүйцэж мэднэ. Тэгвэл дахиж түүнийгээ өгөх гэж шахалгүй нэг, хоёр долоо хоног завсарлаж хөхөөрөө хооллоорой. Тэгээд оролдлогоо дахин давтан хийж үзээрэй. Зутангаа дуртай идээд эхэлбэл түүнд хэдхэн удаа залгихаар л сүү хэрэгтэй болно. Хүүхэд зутангаа цадталаа идэж чадвал нэг удаагийн хооллолтондоо хөхөө хөхүүлэлгүй өнгөрч болно. Тэгээд дараагийн алхамд оройдоо мөн нэмэгдэл хоолоо өгөөд үзээрэй. Гэхдээ хөхөө голж хүний аяга таваг руу хараад л, хэл амаа хөдөлгөөд эхэлдэг хүүхэд ч бий. Тэднийг бор хоолонд оруулах амархан.

2. Хүүхдэд юу хамгийн сайхан амттай байдаг бол?

Гурилтай сүүн зутан, төмсний зутан эхийн сүүтэй ойролцоо амттай байдаг учраас ихэнх хүүхэд дуртай иддэг. Мөн луувангийн зутанг сайн иддэг. Эдгээр нь хүүхдийн бие махбодыг шинэ хоол тэжээлд амархан дасгадаг. Дараа нь бантан өгч махан хоолонд оруулах алхам хийнэ.

3. Хүүхдийн ходоодонд муугаар нөлөөлдөг хүнсний зүйл байх уу?

Удаан шингэдэг бүх хүнс хүүхдийн ходоодонд халтай. Түүнээс гадна болгоогүй ногоо, хүнс хүүхдийн жижигхэн ходоодыг түжигнүүлнэ. Тэгэхээр хүүхдийн хоолон дахь ногоо, бусад зүйлийг сайн болгосон байна.

4. Идэж чаддаг зүйлийг нь л дандаа өгөөд байх уу?

Анх идэж сурсан зутан нь хүүхдэд хамгийн амттай. Нэг өгсөн хоолоо дахин давтан өгөхөд хүүхдэд муу биш. Жишээлбэл, хүүхэд луувангийн зутанд дуртай байвал бүтэн долоо хоног дараалуулан өгч болно (хэрэв харшил өгөхгүй л бол), энэ нь харин ч сайн. Яагаад гэвэл хүүхэд нялхаасаа тодорхой зүйлийн амтанд дасч, яваандаа эрүүл хооллолтын дэглэмд шилжихэд хялбар болно. Янз бүрийн нэмэгдэл хоолыг ээлжилж өгөх нь хүүхэд бор хоолонд нэлээд сайн орсон хожуу үеэс эхэлнэ.

5Зутангаа буцааж тургиад байх юм, яах вэ?

Зутангаа хэтэрхий халуун эсвэл хэт том ширхэгтэй хийгээгүй биз? Тийм биш бол та тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Магадгүй хүүхэд тань халбагаар идэх дургүй байж болно. Эсвэл залгих хөдөлгөөнийг сайн эзэмшиж амжаагүй байж болно. Та нэг, хоёр долоо хоног завсарлаад дараа нь дахин оролдоод үз.

6. Нялх хүүхдийн зутан нэг ч их амттай биш байдаг. Тэгэхээр бага ч болов давс хийвэл амтлаг мөн хүүхдийн бие махбодын эрдэс бодисын агууламжинд сайнаар нөлөөлөхгүй юу?

Үгүй. Нялх хүүхдийн бөөрний ажиллагаа томчуудын адил бүрэн жигдрээгүй байдаг. Тэгэхээр зутанд нь бага ч гэсэн давс хийх юм бол түүнийг гадагшлуулахад хүүхдийн бие махбод илүү ачаалал авдаг. Хүүхдийн бие махбодод ногоо, будаа, маханд агуулагдаж байдаг давс л хангалттай.

7. Дэлгүүрүүдэд хүүхдэд зориулсан жижиг шилтэй зарим бэлэн хоол худалдаалагддаг болжээ. Өөрөө хийсэн нь дээр үү, эсвэл тэр бэлэн бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэх үү?

Аль аль нь сайн, муу талтай. Өөрөө бэлтгэж хийхэд цаг зав шаардагдана. Гэхдээ түүн дотор юу орж байгаа нь мэдэгдэж байдаг, мөн шинэ байдгаараа сайн талтай. Нялх хүүхдийн нэмэгдэл хоолыг бэлнээр худалдаалах тохиолдолд нарийн заавар, орцын норм барьж үйлдвэрлэж бэлтгэдэг. Тэгэхээр тэр үйлдвэрийн аргаар боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнд хүүхдийн биенд шаардлагатай хүнс орохоос гадна, хортой бодис байдаггүйгээрээ сайн талтай. Гэхдээ тийм бүтээгдэхүүн худалдаж авах тохиолдолд орцонд нь юу юу байгаа, саахар, давс, амтлагч ороогүй, үйлдвэрлэсэн болон хүчинтэй байх хугацаа зэргийг сайтар харах шаардлагатай.

8. Нялх хүүхдэд халуун хоол хэрэгтэй юу?

Хэрэгтэй. Хүүхэд ойролцоогоор зургаан сартай болох үесд түүний бие махбодод хуримтлагдсан төмөр үгүй болно. Түүнийг дахин бий болгож нөхөхийн тулд хүнсний ногоо, мах зэрэг эрдэс бодис арвинтай хүнсний зүйлсийг хэрэглэх шаардлагатай. Гэхдээ заавал сайтар болгож хэрэглэнэ.

9. Зутангаа халааж өгч болох уу?, Хүүхдэдээ юу уулгах вэ?

Халааж өгөхгүй байвал сайн. Яагаад гэвэл халаах явцад хэрэгцээтэй олон витамин алдагдаж алга болдог. Хүүхэд тань хуурай юм идсэн бол шингэн зүйл уулгах шаардлагатай. Хооллолтын үед мөн завсар хооронд нь хүүхдэдээ чихэргүй цай, ус уулгах хамгийн тохиромжтой.

10. Манай хүү жигнэмэг мэрэх их дуртай. Үүнийг нь өгөөд байж болох уу?

Мэрэхийн төдийд бол болно. Харин чихэрлэг биш байвал сайн. Хэрэв чирхэрлэг жигнэмэг, чихэртэй боовонд дуртай болчихвол түүнийг нь болиулахад төвөгтэй. Түүний оронд чихэргүй гамбир, сухари, чихэргүй боорцог байвал илүү дээр.

11. Хүүхэд нэмэгдэл хоолонд оронгуут шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй гэж байгаа. Бид охиноо аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Энэ тохиолдолд бас л шүдийг нь угаах шаардлагатай юу?

Угаах шаардлагатай. Кариес зөвхөн чихэр идсэнээр үүсдэггүй, бүхий л хэлбэрт буй нүүрс ус (цардуул, жимсэн дэх саахар гэх мэт)-аар үүсдэг. Хүүхэд нялхаасаа шүдээ угаалгаад сурчихвал цаашдаа шүдээ угааж сурахад дөхөмтэй.

Нярайн булчин суллах массаж / бичлэг/

Аав нь охиндоо ганц л зүйлийг захья

$
0
0

Аав нь охиндоо ганц л зүйлийг захья

15181652_1025539677567965_7589015670650458967_n

Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг бүсгүйчүүдэд байдаг юм.

Үнэтэй зүйлсээр биеэ ороогоод сэтгэл дүүрэн жаргалтай байна гэж бодвол алт, мөнгө, эрдэнэс аль нь ч бай “чулууг” тэвэрлээ гээд өвлийн хүйтэнд дулаацуулахгүйг, шөнийн харанхуйд чамайг минь хамгаалахгүйг ойлго…


Нярайн шарлалтаас урьдчилан сэргийлэх арга

$
0
0

Австралийн “www.lifestyle.com.au” сайт нярайн шарлалтаас урдчилан сэргийлэх аргаас нийтэлжээ. Нярайн шарлалт гэдэг нь нярай хүүхдийн арьс салст шарлахыг хэлнэ. 

Алхам №1

Цэвэр физиологийн нярайн шарлалт гэж бий. Энэ тохиолдолд хүүхдийн шарлалт 7-14 хоногийн дотор өөрөө алга болдог. Харин шарлалт нь 14-21 хоног байх буюу арилахгүй бол физиологийн эмгэг шарлалт гэж үздэг байна. Үүнийг тусгай биохимийн үзүүлэлтээр, цуснаас нь шинжилгээ авч оношилдог. Эмгэг шарлалтыг заавал эмийн эмчилгээ, шарлагын фото эмчилгээгээр эмчлэх хэрэгтэй байдаг. Нярай хүүхэд шарлах эсэх нь эх хүүхдийн өвчлөлөөс ихээхэн хамаардаг. Ээж нь янз бүрийн суурь өвчтэй, жирэмсэн байхдаа өвдөж, дутуу төрж байснаас болж хүүхэд шарладаг. Тиймээс та жирэмсэн байхдаа эмчийн заавраар вакцинд заавал хамрагдах хэрэгтэй.

Алхам №2

Жирэмсэн байх хугацаандаа эмчийн хяналтад байх нь дутуу төрөх эрсдлийг бууруулна.  Тиймээс та жирэмсэн байх үедээ эмчийн зааваргүйгээр эм хэрэглэхээс татгалз. Хүүхэд эхээс төрөхдөө шарлалтгүй байна.

Алхам №3

Шарлалт гүйцэд нярайд 7-10 хоног,дутуу нярайд 14 хоног үргэлжилнэ. Төрсний дараа 8-12 цаг тутам шарлалт илэрч буйг шалгах хэрэгтэй.

Алхам №4

Хүүхдийг мэндлээд хөхүүлэх нь шарлалтаас урдчилан сэргийлдэг байна. Мөн нярайн болон шээсний өнгийг ажиглаж тэмдэглэ.

Алхам №5

Нярай хүүхдүүд шарлах эрсдэл өндөр байдаг. Шарлалт амьдралын 2-3 хоногт илэрнэ.   Тиймээс эхийн сүүгээр хоолло. Хүүхдээ хооллох үедээ цэвэрхэн орчинд байх хэрэгтэй.

Алхам №6

Гарын алга, хөлийн ул шарласан эсэхийг нямбай ажиглах хэрэгтэй. Мөн хүүхдээ нарны гэрэлтэй газар унтуулах.

Хүүхдийн харааг хамгаалах арга

$
0
0

5029

Компьютер тоглоом, телевизор удаан ширтсэнээс хүүхдийн хараа өдрөөс өдөрт муудаж байна. Үүнээс сэргэмжлэхийн тулд:

-Луувангийн нухашаар байнга хооллож байх

-Чихэрлэг зүйл хүний биед муугаар нөлөөлдөг тул алв болох зайлсхийх

-Сүү цагаан идээ ихээр хэрэглэх

-Хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэж сурах

-Хийжүүлсэн ундаа, жүүсийг бага хэрэглэх

-Телевизороос хол сууж, зайг нь тохируулах

-Компьютераас хамгаалах шил зүүх, сүү сайн уух

5028

Хүүхдийн шүдийг хэзээнээс угаах хэрэгтэй вэ?

$
0
0

8dbf31b15d85d6eboriginal

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Манай уншигчид маань хүүхдийнхээ шүдэнд хэр их анхаарлаа хандуулж, цаг зав гаргаж байна даа?

 Та энэ гарчгийг хараад “Аан, мэднээ. Эхний шүд ургасан мөчөөс” гэж бодож байгаа бол харамсалтай нь таны хариулт буруу байна. Хүүхдийн анхны шүд ургаагүй байсан ч, бүлээн усанд дүрсэн маарлиар буйлыг арчихыг зөвлөдөг. Хэдийгээр шүд хараахан ургаагүй байгаа үед аман доторх нян, бактер шүдний өвчлөлд нөлөө үзүүлдэг эсэх нь тогтоогдоогүй ч, шүдний ургасны дараа тэдгээр бактериуд нөлөөлөх нь гарцаагүй юм. Тиймээс хүүхдийнхээ шүдийг ургаагүй байсан ч амны хөндийг эрүүл байлгах үүднээс цэвэрлэж байхыг зөвлөж байна.

Сүүлийн үед хүүхдийн шүд хорхойтох өвчин нилээд ихсэж, эцэг эхчүүдийн санааг зовоох болжээ. 3 нас хүрэхэд хүүхдийн дээрээ 10, доороо 10 сүүн шүд ургаж гүйцдэг.  Сүүн шүд ёзооргүй унаж, ясан шүдээр солигддог учраас тэр бүр хайхрахгүй байх нь бий. Гэтэл сүүн шүд хүүхдийн эрүү, нүүрний зөв хөгжлийг хангах суурь болж өгдөг. Мөн сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь үрэвсвэл бусад эрүүл шүд рүү нян тархах боломжтой. Үүдэн шүд унаснаар хүүхэд зарим үг, үсгийг буруу дууддаг болж, хэл ярианы хөгжилд саад болохоос гадна талх, мах, жимс, ногоо зэрэг зарим хоол хүнсийг тасалж идэхэд хүндрэл учирч, заримыг нь идэж чадахгүйд хүрдэг. Иймд та хүүхдийнхээ шүдийг сүүн шүд юм чинь гэж хайхралгүй өнгөрөлгүй, угааж цэвэрлэж өгч байгаарай!

146941934457958f50a210f

Хүүхдийн тань анхны шүд гараагүй байсан ч та буйлыг нь бүлээн усанд дүрсэн маарлиар цэвэрлэж өгч болно.

Шүд ургасан мөчөөс (ихэвчлэн 6 сараас ургаж эхэлдэг. Гэвч зарим хүүхдийн шүд ой 5,6 сартайгаас ч ургаж эхлэдэг тул шүд нь хожуу ургаж байна гэж та санаа зовох хэрэггүй.) амны хөндийг цэвэр байлгахад анхаар!

Хүүхдийнхээ шүдийг угаахаас өмнө та өөрийнхөө гар, хурууг угаагаарай.

Тохирсон (жижиг толгойтой, гарч эвтэйхэн, зөөлөн үстэй, насанд нь таарсан) сойзоор өглөө, оройдоо 2 удаа хүүхдийнхээ шүдийг угааж өг. Сойз байхгүй үед үүний оронд цэвэр маарлийг хуруундаа ороож цэвэрлэж өгч болно.

Хүүхдийн нас бага байх үед заавал оо хэрэглэх шаардлагагүй. Харин түүний оронд буцалсан бүлээн усанд сойзыг нь дүрээд угаагаарай.

Хүүхдэд хүүхдийн зориулалтын фтортой оог хэрэглэж болох бөгөөд энэ үед оог маш бага хэмжээтэй (3-аас доош насны хүүхдэд өдөрт 0.25мг фтор хэрэглэхийг зөвлөдөг) түрхэж, шүдний дотор, гадна тал мөн хэлийг зөөлөн сойздож угааж өгнө.

Оог маш нимгэхэн түрхсэн тохиолдолд заавал шүдийг усаар зайлах хэрэггүй.

Мөн хүүхдийг багаас нь давстай бүлээн усаар амыг нь зайлуулж сургах нь хоолой өвдөх, бусад амны хөндийн өвчлөлүүдээс сэргийлж чадна.

Сойзны үс нь сагсайж эхлэнгүүт сойзыг нь солиорой.

Хүүхэд 6 нас хүртлээ өөрөө шүдээ бүрэн угааж чадахгүй тул тэр хүртэл эцэг эхчүүд хүүхдийн шүдийг угааж өгөх хэрэгтэй. Харин түүнээс хойш хүүхдэдээ өөрөө шүдээ угааж сургаж хэвшүүлээрэй.

Хүүхдийнхээ чихийг хэдэн настайд нь цоолох ёстой вэ?

$
0
0

5059

Охид бүр ганган дэгжин байхыг хүсдэг. Харин ийм болгож чадах зүйл нь хувцас, ээмэг, гоёл чимэглэл. Тиймдээ ч охиныхоо чихийг эрт цоолж, гоё ганган ээмэг зүүлгэх хүсэлтэй ээжүүд цөөнгүй бий. Гэхдээ хэдэн настайд нь цоолуулбал эрүүл мэндэд нь тустай вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавиад, хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь нэг хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт; тухайн бүсгүй маань хүний хүн болсны нэгэн том баталгаа болдог байв. Хоёрдугаарт; чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Гуравдугаарт, бүсгүй хүний чихийг цоолсноор бэлгийн сэрэл, дур хүслийг нь өдөөж өгдөг гэж үздэг байж.

Ийм учраас монголчууд “Хүний хүн болоогүй хүүхдийн чих нь битүү явдаг” гэж хэлж илэрхийлдэг байсан байна. Харин чихээ цоолуулаагүй бүсгүй хүнийг сүй тавьж, хадаг барьж, гуйн золгодог Монголын хатуу дэг жаяг байжээ.

Тэгвэл анагаах ухааны талаас авч үзвэл хүүхдийн чихийг хэдэн настайд нь цоолох ёстой гэсэн ерөнхий онол байдаггүй аж. Улс үндэстэн бүрт өөр байдгаас Япон болон Төв Азийн улс орнууд хүүхдийн чихийг 7-8 настайд нь цоолохыг илүүд үздэг байна.

Америкийн Эрүүл Мэндийн Яамнаас эцэг эхчүүдийг хүүхдийнхээ чихийг цоолохоос өмнө хүүхдээ чихээ өөрөө цэвэрлэж чадах нас хүртэл нь хүлээхийг зөвлөсөн байна. Харин хүүхдийнхээ чихийг багад нь цоолохоор шийдсэн эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг цоолсны дараа өдөрт гурван удаа цэвэрлэж байхыг сануулжээ. Учир нь Америкийн хүүхдийн эмч нарын холбоо хүүхэд дөрвөн сар хүрсэн бол чих цоолоход аюулгүй гэж үздэг бөгөөд учир мэдэхгүй хүүхдүүд цоолуулсан чихээ оролдож, идээлүүлж, үрэвсүүлэхгүй байх талтай гэж үздэг байна.

Харин Их Британийн 30-аад мянган иргэн хууль тогтоогчдоос хүүхдийн чих цоолох зан үйлийг албан ёсоор хориглохыг хүссэн өргөдөлд гарын үсэг зурсан байна. Тэд чих цоолох нь “Хүүхдийн Хүчирхийлэл”-ийн нэг хэлбэр гэж үзсэн аж.

Тэгвэл “ЭМЖЖ” эмнэлгийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун хэлэхдээ “Монголчууд хүүхдийнхээ чихийг ихэвчлэн 5-6 настайд нь цоолдог. Энэ бол хамгийн тохирсон нас. Хамгийн гол нь хэзээ цоолуулахдаа гол нь бус харин ариун цэврийг сайтар хянах явдал юм” гэсэн юм.

Тиймээс юуны өмнө хүүхдийн чихийг цоолуулах гэж байгаа бол вакцинуудаа бүгдийг хийлгэсэн байх шаардлагатай гэнэ. Чихээ цоолох томчуудын хувьд санаа зовоод байх том асуудал биш боловч бага насны хүүхдийн хувьд томоохон эрсдэлтэй. Үрэвсэл үүсч, идээлсэн нөхцөлд вакцинуудаа бүгдийг цагт нь хийлгэсэн хүүхдийн хувьд өөр өвчин даамжирч тусахаас айлтгүй юм. Түүнээс гадна хэдийгээр хүүхдүүд унжсан урт эсвэл том ээмэгт дуртай байдаг ч эхний ээмгийг жижгэвтэр хатгаж тогтоодгийг сонгосон нь дээр. Мөн аль болох төмрөөс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хүүхэд өөрөө болон найзууд, дүү, нас ойролцоо ах эгч нар нь татаж гэмтээх, ямар нэг зүйлд орооцолдож чихийг нь гэмтээх магадлал ихтэй байдаг. Бас чихний омгийг болон ээмгийг ариутгалын уусмал шингээсэн хөвөнгөөр арчиж, ээмгийг чихнээс нь салгаж байх нь хурдан эдгэрэхэд тустай байна.

http://unuudur.mn/article/82505

Хөвгүүдийг хүмүүжүүлэхдээ анхаарах 5 чухал зүйл

$
0
0

10403094_307628446110379_5259205165489993641_n1. Түрэмгий занг нь зөв зүйлд чиглүүл
Хөвгүүд буу шийдэм, сэлмээр тоглож байгааг харахад харгис хэрцгий байхад суралцаж байгаа мэт санагдаж айдас төрүүлдэг ч, нөгөө талаас эр зоригт бяцхан хүү тань дэлхийг аврахыг мөрөөдөж байж ч болно. Тоглоомонд нь дүр оноож, түрэмгий занг нь чиглүүл. Цагдаа-дээрэмчин, баатар-мангас, супермэн-дайсан гэх мэтээр тоглоомыг нь баяжуулж хүүдээ үргэлж манай талын дүрийг өгвөл түүнд сайн мууг ялгаж сурахад тусална.

2. Эелдэг зангаараа үлгэр дууриал үзүүл
Юм буулгаж, нурааж байгааг нь хараад хатуугаар загнаж, шийтгээд байвал тэр том болоод алсдаа бүр ч чухал зүйлсийг “буулгаж, нураадаг” хатуу хүн болох магадлалтай. Тиймээс түүнд буруу зүйл хийсэн гэдгийг нь ойлгуулахдаа асуулт асууж, өөрөөр нь ойлгуулах замыг ашиглаарай.

26-hug-mother-child-pohotogprahy

3. Сайхан сэтгэлийг нь хөгжүүл
Охин хүүхэд цаанаасаа энэрэнгүй зөөлөн, тусархуу байдаг бол хөвгүүдэд энэ чанар нь арай дулимаг байдаг. Тэр нь ч аргагүй юм. Хүүдээ тоглоомоо бусадтай хуваалцах, өвтгөсөн зүйлээсээ уучлал гуйх, эвийлж аргадах, илэх зэргийг онцгойлон сургаарай.

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь сурга
Хөвгүүд дотогшоогоо хандлагатай. Гомдсон ч, сэтгэл нь өвдөж байсан ч дуугаа хураан тоглоомоороо оролдох нь бий. Том болох тусам энэ нь улам илэрхий болно. Энэ үед нь тэвчээртэй байж, тайвширсан хойно нь юу болсныг яриулах гэж үзээрэй. Эрэгтэй хүүхдийг загнах тусам дуугаа хураадаг тул бага наснаас нь эхлэн ярилцаж сурга. Дээрээс нь хүүгээ эрхлүүлж, өхөөрдсөнөөр хэт эмэгтэйлэг, эмзэг болгочихно гэж бүү ай. Тэднийг тэвэрч, гараас нь атгаж, үнсэж, нурууг нь илж, дэргэд нь байгаа гэдгээ үргэлж мэдрүүлж байгаарай.

5. Бохир заваанаас цаадхыг нь хар
Гараар нь дүүрэн шороо, гэрээр нь дүүрэн бохир байсан ч амар амгалан бай. Бохир зүйлсийг угаагаад л цэвэрлэчихнэ. Харин хүүгийн чинь хөгжилтэй хөөртэй дурсамжийг хэн ч эргүүлж өгөхгүй шүү дээ. Хэт цэвэр цэмцгэр байх гээд өөрийгөө ч хүүхдээ ч бүү зовоо. Тэр дотроо ямар гайхалтай агуу зүйл бодож байгааг бид тааж мэдэхгүй. Сахилгагүйтэх тусгай талбайг нь бэлдэж өгөөд, өөртөө байгаа эрч хүчийг зарцуулан эрх чөлөөтэйгөөр инээж хөөрөхөд нь туслаарай.

Диатез гэж юу вэ ?

$
0
0

How-to-Distinguish-Prickly-Heat-from-Allergies-4Хөхүүл насны хүүхдэд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгний нэг бол диатез юм. Энэ нь харшилын нэг хэлбэр юм. Энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларч , арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

Шалтгаан

Ээж аавынх нь хэн нэг харшилийн  гаралтай өвчинд өртөмтгий

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан эсвэл ханиад их хүрч байсан

Ээж нь хууч архаг өвчтэй

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс , газтай ундаа , жүүс , амтлагч , халуун ногоо хэрэглэсэн

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа , архи , тамхи хэрэглэсэн

Шинж тэмдэгүүд

·Арьсны нугалаасууд , чихний ар , хүзүү , тахимаар амархан нурж улайдаг

·Хөмсөг орчмын арьс хогжруутгаж , хуурайшах

·Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

·Халууцахад хацар орчмын арьс улайж, загатнах , хэсэгчилсэн тууралт гарах

·Хүүхдийн зулай хагатах , хага их хэмжээгээр овоорох

·Хүүхэд тайван бус , уйламтгай болох , биеийн эсэргүүцэл суларснаас ханиад , суулгалт өвчнөөр амархан өвдөх

Анхаарах зүйлс

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж , чихэр шоколад , кофе, халуун ногоо , амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийн вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн , савантай усаар угааж байнга цэвэрлэж байх

Хүүхдийн өдөр бүр усанд оруулж , арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах

Хэт бэгнэхгүй , сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах

Диатез нь хүүхэд төрөөд 1-3 сартай байхад илэрдэг. Хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Тэгэхээр харшлын өвчний хамгийн анхны илрэл нь төрсний дараа хүүхдэд илрэх диатез байдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрээд диатез нь арилдаг.

Эмчилгээ:

Хүүхдийн арьс улайж байвал хумсан цэгээр угаана. Загатнаж , арьс хатуурч байвал алтан товчоор цэцгээр угаах хэрэгтэй.

Мөн шар будаа , эсвэл цагаан будааны шүүс уулгаж болно. Загасны тосоор хөнгөн тослоно.

Хориглох зүйлс:

Өндөг , сүү , газрын самар, шар буурцаг, жүржийн жимс. Түүнчлэн лосен, чийгшүүлэгч крем түрхэхгүй байх болж өгвөл никель сав суулга , аяга хэрэглэхгүй байх.

ОХИН ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЁСТОЙ ХАМГИЙН ЧУХАЛ 10 ЗҮЙЛ

$
0
0

.Baby Girl in Pink Dress

1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал.

2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. “Чи минь мундаг охин шүү” гэхээсээ илүү, “Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү”, “Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь” гэж хэлж байгаарай.

3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул.

4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай.

5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай.

6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг.

7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. “Би хөөрхөн үү?” гэж асуухад нь “Тийм ээ” гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. “Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан”, “Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү” гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай.

8. “Охин шиг сул дорой, охин шиг аймхай….” гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.

9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah Winfrey, Jennifer Lawrence, Ellen DeGeneres, Malala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай.

10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд хамт хийж, зааж өгч байгаарай.


Хүүхдийг бор хоолонд оруулах дараалал

$
0
0

3839
Хүүхдийг бор хоолонд зөв оруулах нь таны хүүхдийн хоолны дуршил, ходоодны өнгөр, биеийн эсэргүүцэл гэх мэт олон зүйлд нөлөөтэй. Америкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгээс гаргасан нийтлэлийг өөрийн туршлагатай хавсарган энэхүү мэдээллийг оруулж байна.
fb6442126d7679e1original
Нэмэлт хоолыг 5-6 сартайгаас өгч эхлэх нь тохиромжтой боловч эхийн сүүндээ бүрэн цадаж байвал шаардлагагүй.
1. Хүүхдийн анхны хоол нь эхийн сүү болон тэжээл байдаг бөгөөд үүний дараа ходоодонд өнгөр хамгийн сайн тогтоох чадвартай хүнс бол цагаан будаа юм. Цагаан будааны төрөл бүрийн кашийг нэмэлтээр өгч болох бөгөөд хэрэв та залхуурахгүй бол гэртээ цагаан будааны шүүс, цагаан будааны зутанг хүүхдэдээ бэлдэж өгвөл ходоодны өнгөр маш сайн тогтох ба хэр баргийн хордлого, суулгалтад өртөхгүй, өртсөн ч бусад хүүхдүүдээс бага өвдөх болно. Будааны шүүсийг 2-3 халбагаар өгч дасган, 50гр хүртэл нэмэгдүүлэх бөгөөд хүүхдэд аюулгүй зөөлөн халбага, бэлтгэсэн байх хэрэгтэй шүү.
2. Будааны шүүс, зутанг 7 хоног өгч дасгасны дараа таны хүүхдийн тухайн сард идэж болох хүнсний ногоонуудаас сонгон нухаж өгч болно. Хамгийн анхны өгч болох тохиромжтой ногоо бол лууван. Түүнчлэн бусад ногооны талаар судлан 7, 7 хоногоор шинэ ногоонуудаа дарааллуулан өгөх хэрэгтэй. Ногоог дангаар нь болон будааны зутантай хольж өгч болно. Мөн 2-3 халбагаар 100 гр хүртэл өдөрт 1-2 таслан өгнө. Төрөл бүрийн амттай каш, жимс, нухашнаас өмнө ногооны төрлүүдийг хүүхдэд идүүлэн сургаснаар ногоо иддэг, дуршил сайтай байх болно.
3. Үүний дараа мөн тухайн сард өгч болох жимснүүдээс сонгон авж нухаж өгнө. Мөн 7,7 хоногоор бага багаар өгөх бөгөөд жимсийг болгоомжтой өгөх хэрэгтэй. Жишээ нь манай хүүхдэд лийр тийм ч сайн тохирдоггүй анх 2-3 халбагыг өгөхөд бөөлжиж байсан бөгөөд одооч лийр идэхээр өтгөн нь шингэрдэг. Хоолонд оруулах энэ үе, дэс дараалал таны хүүхдэд юу тохирох тохирохгүйг мэдэх хамгийн тохиромжтой үе юм.
4. Энэ дарааллаар 7.7 хоногоор шинэ орцуудыг туршсны дараа амттай каш, махны шөл, бантан болон бусад хоолнуудыг дараалан өгөх хэрэгтэй. Анхаарах: Зөгийн бал болон үхрийн сүүг 1 нас хүртэл өгөхгүй байх нь судалгаагаар нотлогдсон бөгөөд тус бүрдээ хүүхдэд 1 наснаас өмнө хэрэглэвэл сөрөг нөлөөтэй.

Хүүхэддээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ

$
0
0

Бүхий л эцэг эхчүүд хүлээцтэй, тэвчээртэй, найрсаг, ажилч хичээнгүй хүүхэдтэй байхыг хүсдэг. Гэхдээ хүүхдүүд маань бидний хүссэнээр тэр бүр байгаад байдаггүй. Тэгвэл бидний зүгээс хүүхдэдээ хэрхэн үлгэр дуурайлалүзүүлж, зөв хүн болон хүмүүжихэд нь нөлөөлөх вэ?

XD13gATfLfo3C5FbP6ecjY

1. Олон нийтийн газар хаалга онгойлгож өгөх

Дэлгүүр, ресторан, номын сан гэх мэт олон нийтийн газарт хүмүүст хаалга онгойлгон барьж өгөх нь чамайг ямар соёлтой болохыг илтгэнэ гэдгийг тэдэнд ойлгуулах

2. Цэцэг болон амьтанд хайртай болгох

Хүүхдэдээ жижигхэн хөөрхөн тасалгааны цэцэг эсвэл гөлөг худалдан авч өгөх нь тэднийг хариуцлагатай хүн болон төлөвшихөд нөлөөлнө. Учир нь хүүхэд өдөр бүр цэцгээ услах болон гэрийн тэжээмэл амьтнаа цагаар тогтмол хооллох ёстой гэдгийг ухамсарлаж түүнийгээ хийж дадах нь тэдэнд хүмүүжлийн асар их нөлөө үзүүлдэг ажээ.

3. Уншиж өгөх

Хүүхдээ унтуулахдаа ном сэтгүүл уншиж өгөх нь тэднийг сайн сонсогч болгох давуу талтай байдаг. Ном уншуулдаг хүүхэд уншуулдаггүй хүүхдээс хамаагүй илүү чөлөөтэй сэтгэж, аливааг танин мэдэхэд илүү шунан дурлах хандлагатай болдог.

4. Хүүхэдтэйгээ  цагийг зугаатай өнгөрүүлэх

Гадаа тоглож байхдаа өмдөө шороо болгоход нь тэднийг загнаж, тоглож зугаацсан сэтгэлийг нь бүү унагаарай. Тэднийг гадаа тоглож байхдаа хувцсаа бохир болгож болно, гэхдээ дараа нь ээждээ тусалж хамт цэвэрлэхийг хүс.

5. Найз нөхөд хүнд хэрэгтэй

Та өөрийнхөө ажлын хамт олон эсвэл хамгийн сайн найзуудаа гэртээ урин дайлж цайлаарай. Тэгээд хүүхдэдээ хүний амьдралд найзууд ямар хэрэгтэй чухал болохыг ойлгуулж хэлээрэй.

6. Спортлог байлгах

Хүүхдээ салхилуулангаа цуг алхаж, тэдэнтэй гүйж харайж тоглоорой. Хөдөлгөөн  эрүүл мэндэд хэрхэн сайнаар нөлөөлдгийг мөн ойлгуулах хэрэгтэй.

18vvfe80crq2hl579cbljcjvjq_b

7. Ухаалаг худалдан авалт хийлгэх

Дэлгүүрээр хүүхэдтэйгээ явж байхдаа тэднээр өөрсдөөр нь хувцас сонгуулах үед үнэтэй хувцас заавал түүнийг нь шууд авч өгөх нь буруу. Учир нь хүүхэд мөнгөнд үрэлгэн болох аюултай. Тиймээс заасан үнэтэй хувцсыг нь авахгүйгээр үүнээс хямд, илүү загварлаг хувцас өөр тасагт байгаа талаар хэлэх. Ингэж сургавал хүүхэд мөнгөнд илүү хянуур хандаж, мөнгөний үнэ цэнийг ухаардаг болно.

8. Хошин шогийн мэдрэмжтэй болгох

Ямар ч хүнд хошин шогийн мэдрэмж илүүднэ гэж байдаггүй. Инээдтэй хөгжилтэй сайхан зүйл сонсчихоод дүнсийгээд сууж байдаг хүмүүсийг хүн муу хэлдэг. Тиймээс хүүхдээ багаас нь мэдрэмжтэй болгох тал дээр
анхаарах хэрэгтэй.

9. Настан буурлуудыг хүндэтгэж сургах

Хадмуудаа ч юмуу өөрийн талын настай хүмүүсийг танайд зочлоход та тэднийг хэрхэн хүндэлж, сайхан яриа хөөрөө үүсгэж байгааг хүүхэд ажиглаж байдаг. Дараа нь тэд бүхнийг дуурайн хийх болно.

Хүүхдэд тосоор массаж хийх нь арьсны экзем үүсгэх аюултай

$
0
0

Baby-MassageХүүхдэд тосоор массаж хийх нь арьсны экзем үүсгэх аюултай мэдээллийг d ailymail.co.uk сайтын health-ийн буланд нийтэлжээ.

Судлаачдын үзэж буйгаар бага насны, нярай хүүхдэд эцэг эхчүүд тосоор массаж хийдэг нь яваандаа арьсны харшил, экземийг үүсгэдгийг тогтоожээ. Ялангуяа оливын тос, наранцэцгийн үрээс гаргасан тосоор массаж, иллэг хийх нь их сөрөг нөлөөтэйг эрдэмтэд онцолж байна.

Хүүхдэд иллэг хийх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн түгээмэл байдаг билээ. Энэхүү судалгааг Манчестер их сургуулийн эрдэмтэд байгалийн гаралтай тос нь хүүхдийн эмзэг арьсыг улам гэмтээдгийг анхааруулжээ. Тэдний үзэж буйгаар нярай хүүхдэд зориулсан тосыг зөвхөн гоо сайхны шалгалтанд оруулдагаас клиникийн шалгалт, шинжилгээнд оруулдаггүй аж.

1940 онд 20 хүүхдийн нэг нь л экзем буюу арьсны харшилтай байсан бол одоо үед гурван хүүхдийн нэг нь энэ төрлийн харшилтай болжээ.Судлаачдын үзэж байгаагаар  эцэг эхчүүд хүүхэддээ хэт их бүтээгдэхүүн хэрэглэж, мөн гадаад орчны бохирдол нэмэгдсэн нь хүүхдийн харшилд ихээхэн нөлөөтэй байж магад гэж үзэж байгаа аж. Оливын тос, наранцэцэгийн үрээс гаргаж авсан тос нь хүүхдийн эмзэг арьсанд маш их цочрол өгдөг учраас хүүхдийн арьс амархан хуурайшиж, эмзэг болох нөхцөл бий болдог байна. Хэрэв тосоор массаж хийх бол ядаж 50 хувийн устай хольж, түрхэх хэрэгтэйг анхаарна уу.

Манчестерын их сургуулийн судалгаанд 115 нярайг хамруулсан бөгөөд гурван хэсэг болгож хуваагаад 28 хоногийн туршилт явуулжээ. Эхний хоёр хэсэгт оливын тос, наранцэцгийн үрээс гаргаж авсан тосоор хөл, гэдэс, гаранд нь массаж хийхийг даалгасан бол үлдсэн хэсэгт нь массаж хийхгүй байхыг зөвлөжээ. 28 хоногийн дараа харахад массаж хийсэн хүүхдүүдэд арьсны харшил хамаагүй нэмэгдсэн байна.

Хүүхдэдээ гар утас өгч тоглуулах нь асар хортой

$
0
0
baby wall panelТа хүүхдээ уйлагнаад байвал гар утас юм уу Ipad өгч тайвшруулдаг уу? Тэгвэл та доорх 10-н тоглуулахгүй байх шалтгааныг мэдэх хэрэгтэй. Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна.
Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй.

1.Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2.Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай
3.Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.
4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.
5. Хэт их технологийн хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.
6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог
7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.
8. 8- 18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.
9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хордох
10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй

Хүүхэд гүйлгээд байвал яах вэ?

$
0
0
Хүүхэд гүйлгэж, бөөлжүүлэх олон шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн ханиаднаас болдоггүй гэсэн үг. Тархи хөдлөх, ходоод нь хямрах, хордлого авах зэрэг олон шалтгаан байдаг учраас хүний үгээр үг хийж дур мэдэн эмчилгээ хийх нь харин ч байдлыг улам сунжруулна.
гүйлгэх540
Таны хүүхэд гүйлгээд байна уу. Хүүхэд гүйлгэж, шингэн алдах үед юуны түрүүнд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоорой. Манайхан “Гадуур тийм ханиад байгаа гэнэ”, “Ийм л юм өгчихвөл сайн” зэргээр мэдэх мэдэхгүй олон зүйлийг хоорондоо ярилцацгаадаг. Бүр зарим эцэг эхчүүд хэн нэг танилаасаа сонссон аргаа хүүхдэдээ хэрэглэхээр яардаг нь хамгийн буруу юм.
Хүүхэд гүйлгэж, бөөлжүүлэх олон шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, зөвхөн ханиаднаас болдоггүй гэсэн үг. Тархи хөдлөх, ходоод нь хямрах, хордлого авах зэрэг олон шалтгаан байдаг учраас хүний үгээр үг хийж дур мэдэн эмчилгээ хийх нь харин ч байдлыг улам сунжруулна. Түүний оронд юун түрүүнд хүүхдэдээ шингэн нөхөх эмчилгээг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй.
Ингэхдээ гадуур эмийн сангуудад байгаа “Humana” зэрэг хросолоос 250 гр-аар буцалсан бүлээн усанд найруулж таван минутын зайтай тус  бүр нэг халбага өгөх байдлаар шингэнийг нь нөхөөрэй. Хөхүүл эхчүүд бол хүүхдийн гэдэс гүйлгэхүйц хурц хоол унд идэхээс татгалзаарай. Харин хөхүүл наснаас дээш насны хүүхдэд элдэв хурц хоол хүнс өгөхөөс мөн татгалзах хэрэгтэй.
Үүний дараа тархи нь хөдөлсөн эсэхийг мэдэх хэрэгтэй. Бариачаар тархийг нь бариулж үзэхэд тархи хөдөлсөн эсэх нь мэдэгдэнэ. Тархи хөдөлснийг нь мэдэлгүй зөвхөн ханиадны эмчилгээ хийгээд байвал хүүхдийн бие улам ядарч сульдана гэдгийг бүү мартаарай. Ингээд тархи хөдөлсөн бол бариулаад л тэр дороо зүгээр болдог бол өөр шалтгаантай бол бас л дороо мэдэгдэнэ. Иймд мэргэжлийн эмч нараас мэргэжлийн зөвлөгөө авч хүүхдээ асраарай.
Хүүхэд өвдөхөд зөвхөн эм уулгаад л асуудал шийдэгдэхгүй. Эм, эмчилгээ бол хүүхдийг эдгэрэхэд 30 хувийн л нөлөө үзүүлдэг байна.  Харин үлдсэн 70 хувь нь ээж таны асаргаа, сувилгаа юм шүү. Шингэнийг нь залхууралгүй нөхөж өгөх, илчлэг шим тэжээлтэй хоол, зутан шөлөөр хооллох, дааруулж, хөргөхгүй байх, хайр энэрлээрээ илч дулаанаа түгээх зэрэг нь эм, эмчилгээнээс илүү чухал юм шүү.
Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>