Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Тархины даралтгүй хүүхэд төрүүлье гэвэл…

$
0
0
Тэгвэл анхнаасаа л хүүхдээ эрүүл төрүүлье, нойр, хоолондоо сайн чийрэг хүүхэдтэй болъё гэвэл эх хүн та жирэмслэлтийнхээ явцад маш их анхаарах хэрэгтэй. Тухайлбал, ой мод сайтай буюу хүчилтөрөгчөөр баялаг орчинд амрах, хоол ундаа сайн идэх, хэт ачаалалтай ажиллахгүй байх, жирэмслэлтийн хугацаанд хяналтандаа сайн хамрагдах, урагт шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх, эмчийн эрүүл мэндийн зөвлөгөөг биелүүлэх зэрэг юм
даралт340_700x700
Орчин үед төрж буй хүүхэд бүхэн л шахам тархины даралттай төрөх болсон. Энэ нь унтахгүй толгойгоо шилгээгээд уйлаад байдаг, байнга хөлрөх, ар дагз нь халуу оргих зэргээр илэрдэг байна.
Ийнхүү тархины даралттай төрөхөд шалтгаалдаг хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, эх нь жирэмслэлтийнхээ явцад хэт ачаалалтай ажилласан, тонус их өгсөн, агаар муутай газар байх гээд олон шалтгаан бий.
Тэгвэл анхнаасаа л хүүхдээ эрүүл төрүүлье, нойр, хоолондоо сайн чийрэг хүүхэдтэй болъё гэвэл эх хүн та жирэмслэлтийнхээ явцад маш их анхаарах хэрэгтэй.
Тухайлбал, ой мод сайтай буюу хүчилтөрөгчөөр баялаг орчинд амрах, хоол ундаа сайн идэх, хэт ачаалалтай ажиллахгүй байх, жирэмслэлтийн хугацаанд хяналтандаа сайн хамрагдах, урагт шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх, эмчийн эрүүл мэндийн зөвлөгөөг биелүүлэх зэрэг юм.
Мөн жирэмсний явцад хүчилтөрөгчөөр баялаг коктейлийг гэрийн нөхцөлд бэлдэж уух амархан. Манай улсын үйлдвэрүүд хүчилтөрөгчийг бэлтгэн лаазлан худалдаалдаг болсон.
Та үүнийг худалдаж аваад зааврынх нь дагуу найруулж коктейл бэлтгэн уухад л заавал ой модтой газар очилгүй урагтаа хэрэгтэй хүчилтөрөгчийг бие махбоддоо нөхөн авна гэсэн үг.
Ингэвэл хүчилтөрөгч дутагдахгүй учраас хүүхэд ч тархины даралттай төрөхгүй.
Мөн нөгөөтэйгүүр жирэмсний тээлтийн хугацаа хэтрэх нь хүүхдэд тийм ч сайн нөлөөлдөггүйг байнга санаж явах хэрэгтэй.

Хүүхдийн тархи араасаа урагшаа хөгждөг

$
0
0

Ойрд уншсан номын агуулгаас товч танилцуулъя гэж бодлоо. 160,000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн бичсэн “Хүүхдээ хэрхэн ухаантай хүмүүжүүлэх вэ” гэдэг ном юм. Хүний тархи ерөнхийдөө араасаа урагшаагаа хөгждөг юм байна.

ca0821a1c4aa03c273166a7e38ed4180big

0-2 нас

Дагз буюу тархины ар талд харах сонсох мэдрэхүйг хариуцсан тархины бүтэц байдаг ба энэ нь 0-2 насанд идэвхтэй хөгжиж байдаг юм байна. Энэ үед нь хүүхдийн мэдрэмжийг хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.  Японы нэр хүндтэй сургуулийн чадварлаг оюутнууд бага насандаа  ЗУРАГтай толь бичиг, нэвтэрхий тольтой гэрт өссөн нийтлэг онцлогтой байжээ. Энэ үеэс нь зурагтай нэвтэрхий тольтой  танилцуулснаар хүүхдийн сониуч зан хөгжиж, цаашид өөрөө сонирхлоороо юм сурах анхан шат нь тавигддаг гэнэ. Мөн унтахынх нь өмнө нь орой болгон  зурагтай толь бичгээ хамт уншсанаар эцэг эхтэйгээ харилцан ярилцах бас нэг сэдэв нэмэгддэг гэнэ. Гэхдээ хамгийн гол нь зурагтай ном үзээд дуусах биш бодит ертөнц ном хоёрыг холбосон туршлага буюу тэр номтой холбоотой юмыг амьдрал дээр ойлгож  мэдрэх нь хүүхдийн тархи хөгжих буюу сониуч зан нь хөгжих гол хүчин зүйл болдог юм байна. Амьтны тухай зурагт толь бичиг хамт уншиж байгаа бол амьтны хүрээлэнд дагуулж очоод тэрийгээ эргээд номноосоо хайх ч юм уу бодит ертөнцтэй холбож өгвөл хамгийн үр дүнтэй юм байна. Мөн зурагт энциклопеди нь бага байхаас нь үсгэнд нүдийг нь дасгадаг тул сургуульд ороод үсэг сурахад учрах саад бэрхшээлийг арилгаж өгдөг гэнэ. Мөн хүүхэд 5 нас хүрэхээрээ дуртай дургүй юм нь тодорхой болоод ирдэг тул 5 нас хүртэл төрөл бүрийн ЗУРАГтай толь бичгээс уншиж өгвөл олон талын сонирхол нь хөгждөг юм байна.

3-5, 8-10 нас

72

3-5 насанд хөгжим, хөдөлгөөний хөгжилд нь анхаарвал яваандаа хэл сурах, янз бүрийн юманд дүйтэй болдог гэнэ.
Токиогийн Их Сургуулийн оюутнуудын дунд төгөлдөр хуур багадаа сурж байсан гэсэн оюутнуудын хувь өндөр байдаг ажээ. . Удаан үргэлжлүүлж суралцаж чадаагүй байсан ч хамаагүй гэнэ. 8-10 нас бол гадаад хэл сурахад амархан нас юм байна.

a05029ad071a4b8foriginal

10 наснаас хойш

10 наснаас хойш буюу өсвөр насанд гадаад орчинтой харилцаж нийгэмших нь цааш цаашдын хүнтэй харилцах чадвар буюу карьерыг тодорхойлдог гэнэ. Энэ насанд хэр зэрэг харилцааны ур чадвар эзэмших эсэхэд хэнтэй юу хийж өнгөрөөх нь   нөлөөлдөг. Өсвөр насанд хүрээд ирэхээр хүүхдийн тархины хөгжлийн түвшний хувьд насанд хүрсэн хүний түвшинд харилцах суурь  аль хэдийн  тавигдсан байдаг. Багадаа сурсан, үзсэн сонирхсон юм нь хөгширсөн хойно хобби болж үлдэх эсвэл эргэж сонирхоход дөхөм болдог. Аливаа юманд сониуч, дуртай байх нь сэтгэцийн өвчин, оюун самуурахаас сэргийлдэг буюу удаан хугацааны тархины эрүүл мэндэд нөлөөлдөг юм байна.

Өдөр тутмын амьдралдаа анхаарах зөвлөмжүүд

Хүүхэд хангалттай унтах ёстой ба тэр тусмаа орой эрт буюу 8-9 цагийн үед унтах нь зохимжтой юм байна. Энэ талаар олон газар бичсэн тул нуршаад яахав.
Унтахынх нь өмнө нь ном уншиж өгөх нь ой тогтоолтонд хамгийн сайн юм байна. Өөрөөр хэлбэл шалгалтад бэлдэж байхдаа унтахынхаа өмнө нь эргээд харах нь илүү тогтоодог ба даалгавраа хийчихээд зурагт үзвэл зурагтаар гарсан юм нь илүү тогтоогддог гэнэ.
Өглөөний цайг тогтмол уух нь хүүхдийн тархины хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг ба глицемик индекс багатай өглөөний хоол цай уух нь илүү дээр юм байна. Өөрөөр хэлбэл огт цайгаа уухгүй байснаас өглөөний цайгаа уусан нь дээр ба чихэрлэг талх булочка идснээс өндөгтэй талх, будаа гэх мэт баланс сайтай юм идснээр хүүхдийн зогсоо зайгүй өсч хөгжиж буй тархины хэрэгцээг илүү сайн хангаж өгдөг юм байна.
Хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэх нь  сурлагад сайнаар нөлөөлдөг ба хамгийн гол нь спортод бүх цагаа зарцуулаад хичээл хийх зав байхгүй биш хичээлийн хажуугаар тогтмол тохиромжтой хэмжээнд спортоор хичээллэх нь илүү үр дүнтэй гэнэ. Game буюу компьютерийн тоглоом хүүхдийн тархинд сайнаар нөлөөлдөггүй, ийм юманд орсон хүүхдийг хорихгүйгээр компьютерийн тоглоомтой нь ч хамаагүй ийш тийш дагуулж яваад өөрөө болиод сонирхол нь буурахад эцэг эх хичээх ёстой юм гэнэ. Маш их тэвчээр шаардах ч бууж өгж болохгүй гэнэ.
Хүүхдийг загнахаас илүү магтаж өсгөх нь тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг ба байнга загнаснаар тэр нь архаг стресс болж тархины hippocampus агшихад хүргэдэг юм байна шүү.

Тархины hippocampus зураг

Анагаах ухааны Ph.D Т.Цасан

Хүүхдийн амны салст гэмтэл өвчин ийм байдаг юм шүү

$
0
0
BabyХүүхдийн амны салстын өвчин олон янз байдаг.
Үүнээс бага насныханд амны гэмтэл болон мөөгөнцөрт өвчин илүүтэй тохиолддог байна.  Олон аав ээж мөөгөнцөрт өвчин амны гэмтэл хоёрыг нэг төрлийн эмгэг гэж ойлгодог. Дур мэдэн өөрсдөө эмчлэх нь элбэг.  Энэ нь өвчин хүндэрч ужиграх цаашлаад хүүхдийн амтлах чадварт ч сөргөөр нөлөөлдөг болохыг эмч хэлж байна. Тиймээс хүүхдийн тань амны салстад ямар нэгэн өөрчлөлт гарсан даруйд эмчид хандаж үнэн зөв оношлуулах нь тун чухал болохыг ч эмч хэлж анхаарууллаа.
Амны хөндийн мөөгөнцөрт өвчин үүсэхэд олон зүйл нөлөөлдөг. Хоол тэжээлийн дутагдал, хөгжлийн гажиг, төрөх үеийн гэмтэлээс гадна антибиотикийн төрлийн хүчтэй эмний тун хэмжээг хэтрүүлснээс хүүхдийн амны хөндий мөөгөнцөртдөг байна. Бас нэгэн зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Та хүүхдийнхээ аяга халбагыг тусд нь байлгадаггүй бол хүүхдийнхээ амны хөндийн салстыг анзаарч байх нь зүйтэй юм. Ялангуяа өвөө эмээгийнхээ аяга халбагаар хооллодог бол амны хөндийн салстыг нь тун сайн анхаараарай.
Учир нь эрүүл ахуйн дэглэм алдагдсанаас мөн хиймэл шүдтэй өндөр настай хүмүүс энэхүү өвчнөөр өвдөх нь элбэг байдаг байна. Үүнээс гадна хөхүүл хүүхэд удаан хугацаагаар өвдвөл ам нь мөөгөнцөрддөг. Учир нь бодисын солилцоо удааширснаар амны хөндийд хүчиллэг үүсч мөөгөнцөрдөх нөхцөл болдог байна. Мөөгөнцөрт өвчний эхэн үед хүүхдийн биед онц гойд зовиур илэрдэггүй юм байна. Тиймээс аав ээжүүд  ихэнхдээ хүүхдээ халдвар авсан эсэхийг анзааралгүй ужигруулдаг болохыг эмч хэлж байна.
Хүүхдийн хэлэн дээр мөн жавжны дотор гарсан цагаан цэгэн бөөгнөрөл хэлбэртэй өнгөрийг хусахад хурдан арилах ч 7 хоноод л дахин гардаг. Эмчилгээ хийлгэлгүй удах тусам өвчин улам хүндэрч хэл, тагнай, уруул жавжны дотор хэсгээр бүхэлдээ хальслаг өнгөр тогтдог улмаар жавж цуурч хэл үрэвсэж архагшиж ч болзошгүй юм. Тиймээс хүүхдийнхээ амны хөндийг тогтмол ажиглаж байнга угааж цэвэрлэхийг эмч зөвлөж байна. Хүүхдийн амыг төрсөн цагаас нь цэвэрлэх хэрэгтэй.
Ариутгасан хөвөн бэнт буцалсан усанд дүрж хүүхдийнхээ хэл амны хөндийг цэвэрлэхийг эмч зөвлөлөө. Харин дараа нь хүүхдийн шүд ургаж эхэлмэгц сойз хэрэглэж хэвшүүлэхийг хичээгээрэй. Шүдээ бүрэн гүйцэд угаахаас илүүтэй хэлний өнгөр амны хөндийг тогтмол угааж цэвэрлэдэг гэдгийг ойлгуулах нь л чухал юм . Энэ бүхэн хүүхдээ амны хөндийн салстын элдэв эмгэг тэр дундаа мөөгөнцөрт өвчнөөс сэргийлэхэд тустай гэдгийг та анхаараарай. Амны хөндийн мөөгөнцөр эмчлэхгүй удвал бүх биеийг хамарч архагшдаг гэж байна. Давсаг, бэлэг эрхтэн,  хумс, дотор эрхтэнд мөөгөнцөр халдварладаг юм байна.
Ийм үед зөвхөн амны хөндийн мөөгөнцөрийг эмчилээд үр дүнгүй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хүүхдийн тань хэл амны дотор тал өнгөртсөн бол эмнэлэгт яаралтай хандаж зөв зүйтэй оношлуулж эмчийн зааврын дагуу тууштай эмчлээрэй.  Хүүхдийн амны салст өвчний тухай илүү ихийг мэдмээр байвал бидэнд хандаарай. Залуухан аав, ээж нартаа туслахад бэлэн байгаа шүү.

Хүүхдийнхээ уруул дээр бүү үнс

$
0
0

5802

Насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн бактери хүүхдэд шүлсээр дамжиж очдог. Шүлсээр дамжих нянгийн уршигийг багасгахын тулд нэгдүгээрт хүүхдийнхээ хоолыг зажилж өгөхгүй, халбагыг нь амандаа хийхгүй байх, хоёрдугаарт уруул дээр нь үнсэхгүй байхыг анхааруулжээ.

Хүүхдийн ханиалгыг эмчлэх шидэт жор

$
0
0
Бага насны хүүхдүүд ханиаданд өртөх нь маш элбэг байгаа. Бяцхан хүүхдүүдийн ханиалгыг дарах, эмчлэх амттай жорыг та заавал хэрэгжүүлээрэй.

1. Байцааны навчийг буцлам халуун усанд дүрж зөөллөөд 1 халбага зөгийн бал түрхээд давс цацаж өгнө. Байцааг хөргөлгүй хануунаар нь хүүхдийн цээж болон ар нуруунд гялга руут хавчуулаад наагаарай. Зүрхэн тус газар болохгүй. Унтахаас өмнө хийвэл илүү үр дүнтэй. Өглөө сэрэхэд зөгийн бал уусаад шингэсэн байх болно.

2. Лийрийг чанаад эсвэл жигнээд хүүхдэд идүүлвэл халуурах болон ханиалгыг арилгана. Үүнээс гаднабагтраанд өгч болно.

3. Хоёр ширхэг гадилыг сүүтэй хамт блендэрдээд буцалгана. Дээрээс нь зөгийн бал нэмээд уулгаарай.

4. 10 ширхэг үртэй нандин чавгыг 500мл усанд хийж 30 минут чанана. Жимсийг шүүж, шахаж аваад шингэнийг нь хуурай ханиалгын үед халуунаар уулгана. Мөн 200мл сүүнд 6-7 ширхэг хатаасан нандин чавгыг чанаж хэрэглэсэн ч болно.

5. 30гр үзмийг хүйтэн усанд 45 минут байлгаад шүүлтүүлр шүүн унтахын өмнө үзмийг идэж, халуун сүүгээр даруулж өгнө. Энэхүү жор нь ханиалгын үед маш сайн нөлөөтэй.

6. Жижиг тавганд хоорондоо ижил жинтэй байхаад 1 ширхэг алим, 1 ширхэг сонгино, 1 ширхэг лууван аваад үрнэ. Дараа нь 2 амны халбага зөгийн бал нэмж сайтар холино. Хүүхдэд өгөхдөө өдөрт 4-5 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж өгнө.

7. Хоёр амны халбага үрсэн алимыг 2 амны халбага зөгийн балтай хольж, мөн 1 амны халбага лууван үрж жижиглэн нэмнэ. Өдөрт 4-7 удаа нэг цайны халбагаар бүлээсгэж өгнө.

Хүүхдийнхээ хоолны дуршлыг нэмэх 20 зальтай арга

$
0
0
Baby being fedТанай хүүхэд хоолонд дургүй болоод байна уу. Чихрээс өөр юм идэхгүй байсаар жингээ хаяад байгаа юм биш биз.

Танай хүүхэд хоолонд дургүй болоод байна уу. Чихрээс өөр юм идэхгүй байсаар жингээ хаяад байгаа юм биш биз. Тэгвэл бяцханыхаа хоолны дуршлыг нэмж, мяраалуулах 20 зальтай аргыг хуваалцъя.

 

Өглөөний цайг нь бүү алгас

Тэжээллэг, амттай өглөөний цай таны хүүхдийн хооллох дуршлыг нэмнэ. Тэнцвэртэй өглөөний цай нь түүний бодисын солилцоог идэвхжүүлж, өдрийн турш эрч хүчээр цэнэглэдэг юм шүү. Тиймээс өглөөний цайг танай гэр бүлийн алгасч үл болох хамгийн чухал зүйл болгон дүрэм тогтоо.

 

Хоёр цаг тутамд хоолло

Та хүүхдээ өлсгөхгүйн тулд цаг хугацааг үл анзааран хоол бариад араас нь гүйчихдэг юм биш биз. Гэвч хангалттай хугацаа өнгөрөөгүй бол тэдний хоол шингээгүй байхаас гадна, ходоод нь цатгалдаад хоол идэхгүй. Өдрийн турш 3 удаа хүнд хоол иддэг хүүхдүүдийн хувьд өлссөнөө хангалттай мэдрэх хоол боловсруулалт явагддаггүй юм байна. Тиймээc 2 цаг тутамд хөнгөн хооллосноор тэдний хоол боловсруулах систем яг л сэрүүлэг шиг ажиллах болно. Туршаад үзээрэй.

 

 

2 цаг тутамд хөнгөн хооллосноор тэдний хоол боловсруулах систем яг л сэрүүлэг шиг ажиллах болно. Туршаад үзээрэй.

 

 

Хөнгөн зууш ч бас хоол гэдгийг бүү март

Хүүхдийнхээ хоолны дуршлыг нэмэх гэж хичээж байгаа бол хөнгөн зууш хамгийн зөв сонголт. Жигнэмэгний оронд хачиртай талх, чипсний оронд овъёосны будаа өгөөрэй. Хамгийн гол нь таны сонгосон хөнгөн зууш эрүүл байж гэмээнэ хүүхдийн тань хоолны дуршил төдий чинээ нэмэгдэнэ.

 

Дуртай хоолыг нь хийж өг

Хоолны дуршил багатай зарим хүүхэд үнэхээр хоолны асуудалд орсон байдаг. Таны хүүхэд энэ ангилалд багтах бол түүний хамгийн дуртай хоолыг нь хийж өгөөрэй. Энэ нь түүний бодисын солилцоог дэмжээд зогсохгүй хоол идэх сэдэл дур нь болох болно.

 

Хурц бас тостой хоолноос татгалз

Ихэнх хүүхэд хэтэрхий их үнэртэй, аагтай, хурц хоолонд дургүй. Хүүхдэдээ хоол өгөхийн өмнө амт нь хэр зөөлөн байгааг нэг шалгаад үзээрэй. Түүний хоолонд элдэв амтлагч хиийхээс бүр татгалз. Ингэснээр бяцхан үр тань таны хоолонд дуртай байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

 

Жигнэмэгний оронд хачиртай талх, чипсний оронд овъёосны будаа өгөөрэй. Хамгийн гол нь таны сонгосон хөнгөн зууш эрүүл байж гэмээнэ хүүхдийн тань хоолны дуршил төдий чинээ нэмэгдэнэ.

 

 

Амтлаг халуун ногоо хэрэглээд үз

Шанцай, үсү, гоньд, гоньдны навч, үр гээд бүх л төрлийн халуун ногоо нь хоолны дуршил нэмэх нэг гарц юм. Гэхдээ эхлээд маш багаар хэрэглэж үзэхийг санал болгоё.

 

Тостой хоол хийхээс татгалз

Хэтэрхий тостой, дотор бэлбэгнүүлсэн хоолонд хүүхэд битгий хэл том хүн ч дурлахгүй.

 

Хоол идэж байхдаа бухимдалтай зүйл бүү ярь

Зарим гэр бүл хоол идэж байхдаа санхүүгийн асуудал, хүүхдийнхээ сургуулийн хуваарь, хөтөлбөр гээд л стресс дагуулсан сэдвээр ярих нь элбэг байдаг. Энэ нь тийм ч зөв зүйл биш. Энэ нь таны хүүхдийн хооллох дуршлыг шууд л үгүй хийдэг гэдгийг бүү март. Харин үүнийхээ оронд аз жаргалтай зүйл, сайхан дурсамжаа хуваалц.

 

 

Cтресс дагуулсан сэдвээр хоолныхоо еэр ярих нь таны хүүхдийн хооллох дуршлыг шууд л үгүй хийдэг гэдгийг бүү март.

 

 

Хүүхэддээ илүү их цаг гарга

Хүүхэдтэйгээ хамт тоглох, тэднийг дасгал хөдөлгөөнд уриалан дуудах нь хоолны дуршлыг нь нэмэх бас чухал арга юм шүү. Гэвч бид ихэнхдээ энэ чухал сэдвийг орхигдуулчихснаа өөрсдөө ч анзаардаггүй. Таны хүүхдийн хоолны дуршил багасаад байвал түүнд цаг гарган түүнтэй тогло. Үүний дүнд та хоёр хоёулаа хэчнээн өлссөнөө мэдрэх болно.

 

Хооллохоо 30 минутын өмнө ус уухыг санал болго

Хүүхдийн хувьд өглөөний цайнаас өмнө, бас өглөө уудаг сүүнээс нь өмнө уух ёстой чухал зүйл бол ус. Тэгээд ч тэд хооллохоосоо 30 минутын өмнө ус уувал хооллох дуршил нь сэргэх болно. Энэ маш чухал шүү.

 

Хоолны сэтгүүл сайн туслагч

Тэдний хамгийн сайн иддэг хоолыг ажиглаад тэмдэглээд аваарай. Эдгээр нь таны хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд маш их тустай.

 

Лайм жимсний цэвэр шүүс уулга

Лайм жимсний шүүс хоолны дуршил нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхэддээ өлсөөгүй үед нь усны оронд аяга цэвэр лайм жимсний шүүс өгөөрэй.

 

Халууцсан хүүхэд хоолонд дургүй байдаг

Энэ үнэн шүү. Танай гэр хэтэрхий халуун, бүгчим бол хүүхдийн чинь хоолны дуршил мэдээж бага байх болно. Тиймээс хүүхдээ хооллох үедээ цонхоо нээж цэвэр агаар оруулах зэргээр агаарын солилцоо хийгээрэй.

 

Бага багаар хоолло

Хүүхдийг бага багаар хооллох нь түүний хооллох дуршлыг нэмэх боломж олгодог. Ер нь л та хүүхдийнхээ хоолны дуршил багасчихлаа гэж бодвол түүнийг бага багаар хооллоорой. Тэднийг тэвчээртэйгээр бага багаар хоолловол тэд үргэлжлүүлэн идэж эхлэх болно.

 

Амттаныг алгасах хэрэггүй

Жимсэнд суурилсан амттангууд хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь хоолны дуршлыг нэмж, бодисын солилцоог эрчимжүүлдэг аж. Хоолоо идчихээд амттангаа иднэ гэхэд хүүхдүүд тун хурдан хооллох болно. Зальтай бас эрүүл арга байгаа биз.

 

Та хүүхдийнхээ хоолны дуршил багасчихлаа гэж бодвол түүнийг бага багаар хооллоорой.

 

 

Сүүтэй хоолыг хэтрүүлэх хэрэггүй

Маш олон хүүхэд хэтэрхий их сүүтэй хоолыг идэж чаддаггүй. Өдөртөө хэтэрхий их сүүтэй хоол өгөх нь тэдний хооллох дуршлыг үгүй хийнэ гэдгийг сануулъя. Хэмжээг нь тааруулах нь хамгийн тохиромжтой.

 

Гэрийн арга ашигла

Болж өгвөл хоолны дуршил нэмдэг гэсэн шошготой элдэв эм, бэлдмэлээс татгалзаарай. Түүний оронд цагаан гаатай жимсний шүүс, гаатай жимсний халуун шүүсийг сонго. Эдгээрийг гэрт бэлтгэхэд ч маш амархан. Бас эдгээр нь дархлааг сайжруулдаг юм шүү.

 

Йогурт заавал идүүл

Эцэг эхчүүд хүүхдэд йогурт хэчнээн чухал гэдгийг тэр бүр мэддэггүй. Энэ нь хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад зогсохгүй хоолны дуршлыг нэмдэг. Бас йогурт нь амттаны маш сайн сонголт болж чадна.

 

Газрын самар бол зүгээр нэг самар биш

Анхааруулж хэлэхэд 12 нас хүрээгүй хүүхдэд газрын самар болон бусад төрлийн самар бүү өгөөрэй. Хүүхэд залгиж чадахгүй хахах магадлалтай шүү.

Заасан наснаас дээш насны хүүхдийн хоолны дуршлыг нэмэгдүүлэх маш сайн зүйл бол газрын самар. Газрын самрыг нунтаглаад хүүхдийнхээ хоолонд хийж өгч болох юм.
Цайрын агууламжийг хоол хүнсэндээ нэм

Цайр бол хоолны дуршил нэмэх маш чухал бодис. Улаан буудайн хивэг, модны самар, хулууны үр бол бие дэх цайрын агууламжийг нэмэх маш чухал хүнс. Эдгээрийг хүүхдийнхээ хоолонд хольж идүүлэхийг хичээж байгаарай.

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 12 зүйл

$
0
0

5937

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг.
Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна.

5936

1. Нүүрээ будах

Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү.

2. Сарын тэмдгийн тухай ярих

Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ та үүнд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, охиндоо гарах өөрчлөлтийг хэлж өгөх нь зүйтэй.

3. Өсч, торних

Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт л өсч, том болдог. Харин та тэднийгээ аль болох хүүхэд хэвээр нь байлгаж, гэнэн цайлган насны аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэ. Тиймээс л танд охиныхоо нүүрний будаг, хувцас, гар утасны хэрэглээ зэргийг хязгаарлах хэрэг гардаг юм шүү дээ.

4. Аавтайгаа харилцах

Охиныхоо аавтайгаа харьцах харилцааг нь дэмжиж байгаарай. Охидод ээж хэрэгтэй ч гэсэн эр хүний хайрыг мэдэрч байх нь чухал юм. Тэгвэл хойшид хөвгүүдийн хуурамч хайрыг ялгадаг болно.

5. Мөнгө хадгалах

Охиддоо мөнгө хадгалахын ач тусыг эртнээс мэдрүүлээрэй. Тэгж чадвал тэд хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болохгүй.

6. Биеийнхээ талаар ярих

Бие галбирынхаа талаар охидынхоо өмнө болгоомжгүй үг унагаж болохгүй. Охин чинь таниар л бүх эмэгтэй хүнийг төлөөлүүлж хардаг тул өөрийнхөө тухай муугаар ярих хэрэггүй байдаг.

7. Хамгаалж, өөртөө итггэлтэй байхад нь туслах

Эмэгтэй хүн хүчирхэг байх хэрэгтэй. Охин чинь танд бүрэн итгэж болно гэдэгтээ бат итгэлтэй байх ёстой. Гэхдээ танаас тусламж гуйхаасаа өмнө тухайн зүйлээ өөрөө хэд хэдэн удаа оролдож үзсэн байх ёстой юм.

8. Магтах

Хөөрхөн байна гэхээс өөрөөр охиноо магтаж байгаарай. Охин тань гоё сайхан байхаас чухал зүйл байдгийг ойлгож авах нь зүйтэй.

9. Үлгэрлэх

Ээжүүд бол охидынхоо хамгийн том багш. Тэр таныг харж, таниас суралцдаг. Тиймээс та хүчирхэг, шийдэмгий байдаг бол охин тань ч гэсэн тийм л болно.

10. Өөрийгөө бүү март

Өөрийн дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөө дагах нь хичнээн чухал болохыг охиндоо ойлгуулахын тулд та ч бас тийм байх хэрэгтэй юм. Та охинтойгоо ажлын төлөвлөгөөгөө хамтдаа хөтөлж, зорилго чухал болохыг ойлгуулаарай.

11. Ухаалаг байхыг заах

Энхрий бяцхан охин тань хөвгүүдтэй ухаалаг харьцаж сурах ёстой тул зөн совиндоо итгэх нь хичнээн чухал болохыг сайтар хэлж өгөх нь зүйтэй.

12. Үнэ цэнэтэй байхыг заах

Охиндоо бие цогцос нь үнэ цэнэтэй, хайрлаж, хүндлэх ёстой зүйл гэдгийг нь ойлгуулж өгөөрэй. Охинтойгоо үерхлийн талаар нээлттэй ярилцаж, хүн өөртэй нь яаж харьцаж болох, болохгүйг зааж өгөх хэрэгтэй юм.

Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

$
0
0

64c136fd_shutterstock_174171293.xxxlarge_2xБидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд миньбилээ. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр хоёр үеийнхний дунд харилцан ойлголцолд хүрэхгүй байгаа энэ үзэгдэл маш их тархацтай байгааг ССҮТ-н хүүхдүүдийн дунд явуулсан судалгаа батлан харуулав. /нийгэм сэтгэл зүйн хөгжил/

Шалгаан нь юу вэ?

  1. Эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг гүйцэд сонсдоггүй. Харилцааны явцад хүүхдийнхээ хэлэх гэсэн санааг бүрэн гүйцэд сонсолгүй, өөрт төрсөн бодол сэтгэгдлийг хэлж, зааж зааварчилдаг. Эцэст нь эцэг эх өөрсдөө л маш их ярьсанаас болж “би хүүхэдтэйгээ ярилцдаг, тэднийг маш сайн сонсдог” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг.
  2. Эцэг эхчүүд сэтгэл зүйн хэрэгцээг гэхээсээ физиологийн хэрэгцээнд түлхүү анхаардаг. Томчууд бид өдөр тутамдаа дараах мэдрэмжүүдийг мэдэрч байдаг. Үүнд: даарах, халууцах, өлсөх, цангах, айх, баярлах. Эдгээр мэдрэмжүүдэд нэн түрүүнд анхаарал хандуулсанаар би хүүхдээ маш сайн ойлгож, сонсдог гэсэн ташаа ойлголтыг өөрсөддөө авч байдаг.
  3. Эцэг эхчүүд өөрсдөө худал ярихыг багаас нь үлгэрлэдэгээ анзаардаггүй. Жишээ нь: даргыгаа залгах үед хүүхэддээ “утас аваад аавыгаа байхгүй гэж хэлчих”- гэж зааж өгдөг.

Яаж хүүхдээ сонсдог болох вэ?

·Анхааралтай сайн сонсож яриаг нь дуусгаж байх хэрэгтэй. Ингэсэнээр таны эргэлзээ тайлагдаж та түүнийг илүү сайн сонсож ойлгох болно.

·Хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж сур. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол “магадгүй би 13 настай байсан бол яах байсан вэ?” гэж тухайн зүйлд ханддаг, боддог байх хэрэгтэй.

·Үргэлж сайн дэмжигч гэдэг итгэлийг төрүүлж, мөн итгэлийг даа. “Аавд битгий хэлээрэй”- аавд дамжуулсаныг мэдсэн тохиолдолд хүүхэд танд итгэж өөр зүйлийн талаар ярихгүй. Хүүхдийнхээ итгэлийг олж авсаны дараа хүүхэд танд сэтгэгдлээ нээлттэй хуваалцдаг болно.

·Зөв бурууг нь хослуулан тайлбарла. Эцэг эхчүүд бурууг нь олж хараад зөвийг нь орхигдуулдаг. Хийсэн зүйлийн юу нь буруу, юу нь зөв болох талаар мөн гарах үр дагаварыг нь маш сайн ойлгуулах ёстой. Хүүхэд бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн хувь хүн учираас түүнд бас таалагддаг, таалагддаггүй зүйл гэж байгаа гэдгийг сана.

·Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гарга. Өдөрт хүүхэддээ багахан ч гэсэн цаг гаргаж юж хийсэн талаар? Ямар байсан тухай? Маргааш юу хийх? талаар ярилцаж сонсож хэвшсэнээр дараагийн удаа хүүхэд тань таныг асуугаагүй байхад танаас асуух болно.


Хүүхдийнхээ өглөөний цайг нь тогтмол уулгаж байгаарай

$
0
0

power-breakfasts-for-kids-537x396-600x442Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ өглөөний цайг тогмол уулгаж сургаарай. 11-14 насны хүүхэд хоногт дунджаар 2100 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэх ёстой.

Хоногт авах 2100 ккал илчлэгээ өдөрт дөрвөн удаа хооллож авах нь зүйтэй юм.

Эхлээд өглөөний хоолон дээрээ 400-500 ккал, бага үдийн хоолонд 210-315 ккал, Өдрийн хоолонд 735-840 ккал, Оройн хоолонд 525 ккал илчлэг бүхий хоол хүнс хэрэглэснээр өдөрт авах ёстой 2100ккал авах боломжтой юм.

Өглөөний цагаа тогтмол ууж байгаа хүүхэд өдрийн турш цовоо сэргэлэн болж мөн ухаантай болох өндөр болгоход тусладаг.

Нярай хүүхдийн хамрыг ухаж болохгүй шүү, ээжүүд ээ!

$
0
0
Baby boy posingНярай хүүхдийн хамрыг ухаж болдоггүй. Учир нь хамрын салстыг гэмтээх магадлал маш өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна шүү, ээжүүд ээ.

Бэр эгч маань өглөө над руу залгаад нэг сартай бага хүү нь ханиад хүрээд хамар нь битүүрээд байгаа талаар ярьсан юм. Манай 4 сартай  бага хүү бас ханиад хүрээд одоо л гайгүй болж байгаа юм л даа. Бэр эгч маань надтай ярихаасаа өмнө хүүхдийнхээ хамрыг ухаж, сүүлдээ ямар дусаалга дусааж болох талаар бодсон байжээ.

 

Харин би өмнө хүүгээ хүүхдийн эмчид үзүүлэхэд “Нярай хүүхдийн хамрыг ухахгүй шүү. Салин гэдэг дусаалга дусаагаад доош нь харуулаад хэвтүүлээрэй. Нус нь өөрөө гараад ирнэ” гэж хэлж байсан юм.

 

Би тухайн үед юу л бол доо, хүүхдийн хамрыг ухахгүйгээр нус нь гарна гэж юу байдаг юм гэсэн ухааны юм бодоод л гарсан юм. Ингэхдээ нөгөө Салин гэдэг дусаалгыг нь эмийн сангаас авчихсан.

 

Анхандаа хүүгийнхээ хамарт дусаачихаад доош нь харуулаад хэвтүүлэхэд уйлчих гээд байхаар нь тэвэрчихдэг байлаа. Тэгээд л ямар ч нус наашаа гарч ирэхгүй мөртлөө цаанаа нус дуугараад л байсан юм.

 

Сая ханиад хүрэхэд нь бас л өнөөх Салинаа дусаачихаад хүүгээ доош нь харуулж хэвтүүлээд 10 минут нуруунд нь доргионтой массаж хийж өглөө. Хүү уйлаад л, би хугацааг нь дуустал массажаа хийгээд дуусаад дээш нь харуултал нээрээ хоёр хамраас нь нус нь булталзаад гарчихсан, бүр зарим нь уначихсан байсан.

 

Тэгэхээр хүүхдийнхээ хамрыг цэвэрлэх гэж байгаа бол Салин уусмалыг дусаачихаад 5-10 минут доош нь харуулаад хэвтүүлээд үзээрэй. Ингэхэд нус нь өөрөө аяндаа гараад ирдэг юм байна шүү.

 

Нярай хүүхдийн хамрыг ухаж болдоггүй. Учир нь хамрын салстыг гэмтээх магадлал маш өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна шүү, ээжүүд ээ. Бас хамар нь битүүрчихлээ гээд элдэв дусаалга дусааж бүр ч болохгүй.

Хүүхдийн харааг хамгаалах арга

$
0
0

landscape-1460996962-babyКомпьютер тоглоом, телевизор удаан ширтсэнээс хүүхдийн хараа өдрөөс өдөрт муудаж байна. Үүнээс сэргэмжлэхийн тулд:

-Луувангийн нухашаар байнга хооллож байх

-Чихэрлэг зүйл хүний биед муугаар нөлөөлдөг тул алв болох зайлсхийх

-Сүү цагаан идээ ихээр хэрэглэх

-Хоол хүнсээ зөв тохируулан хэрэглэж сурах

-Хийжүүлсэн ундаа, жүүсийг бага хэрэглэх

-Телевизороос хол сууж, зайг нь тохируулах

-Компьютераас хамгаалах шил зүүх, сүү сайн уух

Үрээ хүмүүжүүлэхүй

$
0
0

34phuc

Гэр бүл төрийн багана

Монгол цэцэн үг

Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх маш олон уламжлалт арга барилууд байдгаас хамгийн чухал бөгөөд ирээдүйн үйл хэрэгт нь зөв үндэс тавьж өгдгөөс заримыг толилуулья.

Хүүхэд өсөж торних орчин нь эцэг эхийн гэр байдаг. Энэ болвоос хүүхдийн хүмүүжил эцэг эхийн өөрсдийнх нь хүмүүжил амьдралын хэв маяг, нөхцөл байдал, гадаад орчны нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэсэн үг юм. Гэвч эцсийн эцэст бие хүн өөрөө ухаарах , эс ухаарахтай шууд холбоотой. Харин зөвийг ухаарах нөхцлийг эцэг эх, багш тэргүүтэн бүрдүүлж өгөх ёстой.  Хамгийн анхаарууштай нь оюун санаа, нинжин сэтгэл, бие бялдар нь зэрэг хөгжин торнивол маш сайн. Нинжин сэтгэл орхигдвол хүн хэмээгч адгууснаас ялгагдахаа болино.

527-1356085220kiwi-middle

            Хүүхдийг хамгийн түрүүнд буюу нэгдүгээрт:Сонсож сургах хэрэгтэй гэж Монголын уламжлалт хүмүүжлийн сургааль ёсонд дурджээ. Энэ нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн үеэс эхэлдэг бөгөөд хүүхэд гэдсэнд байх үед нь энхрийлэх, сайхан үг хэлж, дуу дуулж өгөх, төрсний дараа бүүвэйн дуу аялж өгөх, гайхамшигт үлгэр домог ярьж өгөх зэрэг нь ихээхэн ач тустай. Ингэснээр хүүхэд аливаа юмыг сайн ойлгох чадвар сууж, хожим зөв үйлийг хийх чадвартай болдог. Тиймээс хүүхдийн хүмүүжилд хамгийн түрүүнд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлэн анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцлон зааж өгчээ.

Эцэг эх болох гэж байгаа хүмүүс хүүхдээ эхийн хэвлийд байх хугацаанд өөдрөг сэтгэлтэй байж хоорондоо эелдэг зөөлөн харилцаж, сайхан үг хэлж, сайхан зүйл бодон, хүүхдээ хайрлан, утга учиртай үлгэр уншиж өгөх, эсвэл харилцан ярьж байх зэргээр яг та хоёртой хамт байгаа мэтээр бодож хандаж байх хэрэгтэй.

13020618-portrait-of-happy-pregnant-woman-and-her-husband-on-sofa-at-home-stock-photo

Хүүхдийн сэтгэхүй та хоёрыг бодон эргэн тойрны бүх зүйлсийг мэдэрч байгаа хэрэг юм. Эхийн хэвлийд торниж буй хүүхдийн сэтгэл яг толь шиг байдаг нь эцэг эх болох гэж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь амьдралд, ирээдүйн хүүхэддээ, бие биендээ хандах хандлага, үйлдэл зан төрх хайр энэрлийн илэрхийлэл бөгөөд анх бүрэлдэн байх үеэс нь эхлэн мэдэрсэн бүх зүйлсийн илрэл юм.

bigstock-pregnant-happy-smiling-woman-s-77746199

Эх хүн хэвлийдээ үрээ тээсэн цагаас улам налгар тайван, уян ухаалаг болж уурлаж уцаарлах, аливаад атгаж цухалдан сэтгэлээ хямраахыг цээрлэх нь зохистой. Бусад хүмүүс ч  жирэмсэн эхийг айлган цоцоох уурлуулах, хямруудахгүй байлгах, хүнд учир ажил хийлгэхгүйг хичээж хэрүүл маргаан үүсгэх, билиггүй үг хэлэхийг цээрлэх ёстой.

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 12 зүйл

$
0
0
0558bb0cf86258f3bigХүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг.
Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна.

 

1. Нүүрээ будах

Охид мэдээ оров уу үгүй юу будгаар тоглож эхэлдэг. Тэд одоохондоо хөгжилдөж л байг, цаг нь ирэхээр өөртөө тааруулаад хэрэглэчихдэг болчихно. Гэхдээ үүнд таны туслалцаа багагүй хэрэгтэй юм шүү.

 

2. Сарын тэмдгийн тухай ярих

Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярих амаргүй, бас эвгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ та үүнд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүний бие организмын талаар нээлттэй байж, охиндоо гарах өөрчлөлтийг хэлж өгөх нь зүйтэй.

 

3. Өсч, торних

Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт л өсч, том болдог. Харин та тэднийгээ аль болох хүүхэд хэвээр нь байлгаж, гэнэн цайлган насны аз жаргалыг мэдрээсэй гэж хүснэ. Тиймээс л танд охиныхоо нүүрний будаг, хувцас, гар утасны хэрэглээ зэргийг хязгаарлах хэрэг гардаг юм шүү дээ.

 

4. Аавтайгаа харилцах

Охиныхоо аавтайгаа харьцах харилцааг нь дэмжиж байгаарай. Охидод ээж хэрэгтэй ч гэсэн эр хүний хайрыг мэдэрч байх нь чухал юм. Тэгвэл хойшид хөвгүүдийн хуурамч хайрыг ялгадаг болно.

 

5. Мөнгө хадгалах

Охиддоо мөнгө хадгалахын ач тусыг эртнээс мэдрүүлээрэй. Тэгж чадвал тэд хэн нэгнээс санхүүгийн хамааралтай болохгүй.

 

6. Биеийнхээ талаар ярих

Бие галбирынхаа талаар охидынхоо өмнө болгоомжгүй үг унагаж болохгүй. Охин чинь таниар л бүх эмэгтэй хүнийг төлөөлүүлж хардаг тул өөрийнхөө тухай муугаар ярих хэрэггүй байдаг.

 

7. Хамгаалж, өөртөө итггэлтэй байхад нь туслах

Эмэгтэй хүн хүчирхэг байх хэрэгтэй. Охин чинь танд бүрэн итгэж болно гэдэгтээ бат итгэлтэй байх ёстой. Гэхдээ танаас тусламж гуйхаасаа өмнө тухайн зүйлээ өөрөө хэд хэдэн удаа оролдож үзсэн байх ёстой юм.

 

8. Магтах

Хөөрхөн байна гэхээс өөрөөр охиноо магтаж байгаарай. Охин тань гоё сайхан байхаас чухал зүйл байдгийг ойлгож авах нь зүйтэй.

 

9. Үлгэрлэх

Ээжүүд бол охидынхоо хамгийн том багш. Тэр таныг харж, таниас суралцдаг. Тиймээс та хүчирхэг, шийдэмгий байдаг бол охин тань ч гэсэн тийм л болно.

 

10. Өөрийгөө бүү март

Өөрийн дуртай зүйлээ хийж, хүсэл мөрөөдлөө дагах нь хичнээн чухал болохыг охиндоо ойлгуулахын тулд та ч бас тийм байх хэрэгтэй юм. Та охинтойгоо ажлын төлөвлөгөөгөө хамтдаа хөтөлж, зорилго чухал болохыг ойлгуулаарай.

 

11. Ухаалаг байхыг заах

Энхрий бяцхан охин тань хөвгүүдтэй ухаалаг харьцаж сурах ёстой тул зөн совиндоо итгэх нь хичнээн чухал болохыг сайтар хэлж өгөх нь зүйтэй.

 

12. Үнэ цэнэтэй байхыг заах

Охиндоо бие цогцос нь үнэ цэнэтэй, хайрлаж, хүндлэх ёстой зүйл гэдгийг нь ойлгуулж өгөөрэй. Охинтойгоо үерхлийн талаар нээлттэй ярилцаж, хүн өөртэй нь яаж харьцаж болох, болохгүйг зааж өгөх хэрэгтэй юм.

Хүүхдийн зүрх ч шархалдаг

$
0
0

128482-127668Эвий дээ үр минь, хийсэн буруу сонголтынхоо үр төлөөсөнд чамайгаа өнчрүүлж орхисондоо ээж нь үргэлж өр эмтэрч суудаг. Амьдралын нарийн ширийн асуудлыг ойлгохгүй, мэдэхгүй яваа балчир насан дээр чинь аав, ээж нь хоёр тийш болж байгаа болохоор учиртай гэж өөрийгөө зөвтгөж явсан нь буруу байжээ. Өсвөр насны хүүхдүүдэд гэр бүл салалт маш хүндээр тусдаг гэж бодож явснаас алгын чинээ жаахан үрд минь ингэж их нөлөөлнө гэж хэн санах билээ.

Ойр зуурын үг яриа хэлдэг үр минь аавыгаа хайж, байхгүй орон зайг нь нэхэж, хүссэн зүйл нь хүзүүгээр ороохын цагт үргэлж уурлаж ундууцдаг болж зан нь өөрчлөгдсөн жаахан үр минь өрөвдөлтэй.

Салалт гэр бүлийн бүх гишүүдийн, ялангуяа нас бага гэж ялгаж боломгүй хүүхдийн зүрх сэтгэлийг ч шархлуулан тарчлаадаг юм байна. Тэд орчин тойрондоо юу болоод буйн учир зангилааг тайлж мэдэхгүй ч, аав, ээжийнхээ хооронд үүссэн уур амьсгалыг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг эмзэгхэн юм байна. “Хүүхэд юугаа мэдэх вэ дээ”, “Юугаа ч ойлгох билээ, тэд”, “Энэ нэг жаахан амьтан юугаа ч мэдэхгүй яваа даа” хэмээн ярих томчууд бид энэ үед л хүүхдийг бага гэж дутуу үнэлж явдаг ажээ.

Тэд ч гэсэн зүрх сэтгэлтэй, учир явдлыг ойлгохгүй ч таагүй нөхцөл байдлыг сэтгэлдээ ийн мэдэрдэг аж. Тиймээс аав, ээжтэйгээ  байхыг хүссэн хүсэл нь үгүй болж, аль нэгийг нь дагаж явах тавиландаа гоморхон ааш зан нь өөрчлөгдөж, зарим нь бүр эвдэрч эхэлдгийн жишээг жаахан үрээсээ би олж харна.

Салалт хүүхдийн ертөнцийг орвонгоор нь эргүүлдэг гэдэг юутай үнэн. Орой бүр хамтдаа тоглож эрхлэлдэх аав нь нэг л өдөр алга болж, өглөө бүр цэцэрлэгтээ, орой бүр гэр рүүгээ алхдаг зам нь өөр болохоос эхлээд амьдралын хэмнэл нь дэндүү өөрчлөгдөн, энэ бүхэн хүүхдэд жаахан гэлтгүй хүнд тусдаг юм байна. Өөрийг нь хайрлах нэг хүн дутуу байгааг сэтгэлдээ мэдэрч, хоосон орон зайгаа үгүйлэх мэт нэг л сүр сүлдгүй, баяр баясгалангүй, цог золбоогүй болон хувирах үр минь.

Аав нь ирэхгүй гэж хэлсэн ээжийн үгэнд эмзэглээгүй дүр үзүүлэх ч сэтгэл дотроо харин хэн нэгнийг үгүйлж, санаж байгаа нь харахад л илт. Өмнө нь ангидаа хамгийн жавхаалаг, дуу шуутай үр минь салалтаас хойш уйтгарт үргэлж автан, дуу шуу нь цааш орж, нэг л өөртөө итгэх итгэлгүй болчихсон. Мөн өмнөхөөсөө илүү юманд ундууцан уурлаж, зан ааш нь нэг л тогтворгүй болж эхэлсэн гээд дэндүү их эвдэрсэн дээ үр минь. Ингэж их өөрчлөгдөнө чинээ бодож битгий хэл зүүдлээ ч үгүй явсан би хүүгээ жаахан байна даа хэмээн дэндүү эндүүрсэн бололтой.

Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй өрөвдөлтэй жаахан үр минь хэцүү байгаа зовлонгоо ааш аягаараа ингээд ч болов ойлгуулах гэж хичээдэг байх даа. Харин томчууд бид өвдөхгүй, өмсөх хувцсаар, идэх хоолоор дутахгүй л байвал болоо гэж бодож, салах шийдвэрээ өөрсдийгөө бодож гаргадаг. Эцсийн дүндээ, бүгд сэтгэлийн шархтай үлдэж, бяцхан зүрхэн дэх шарх яван явсаар хүмүүжилд нь сөргөөр нөлөөлөх нь дэндүү олон…

Тэгэхээр томчууд бид яах ёстой юм бол оо… Төрүүлсэн үрээ хайр халамжаар дутаахгүй элэг бүтэн байлгах гэж сэтгэлгүй хүнтэйгээ энэ насыг барах уу? Өдөр бүр сэтгэл нийлэхгүй ам мурийх хэрүүл маргаан хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх бол? Нэгэнт салахаар шийдсэн бол өөрийгөө бодохын өмнө хүүхэддээ учир байдлаа тайлбарлаж, юу хүсч байгааг нь сонсох хэрэгтэй гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Аав, ээж хоёулантай нь байхыг хүссэн хүсэлтэд ингэх боломжгүй болсон гэдгийг, байнга хамт байхгүй ч үргэлж уулзах боломжтойг нь эвлэгхэн хэлж ойлгуулах нь хүчээр бүхнийг шийдэхээс хавь илүү үр дүнтэй.

Балчирхан үр минь ойлгохгүй дээ хэмээн бодолд автан суулгүй насанд нь тохирсон ойлгомжтой, энгийн үг хэлээр ярилцаад нэг үзэх хэрэгтэй.

Хоёр нас хэдийнээ хүрчихсэн бол юмны наана цааныг гадарлахтайгаа болчихсон байдаг. Энэ их сэтгэлийн зовлонд өөрийгөө ч, өрөөлийг ч унахгүйн тулд хамгийн гол нь залуу хосууд сонголтоо зөв хийх явдал. Гэр бүл болох, аав, ээж болох гэж яаралгүйгээр хамгийн гол нь энэ хүний надад хань болох уу гэдгийг бодож тунгаасны эцэст шийдвэрээ гаргаж, гаргасан шийдвэртээ эзэн болж явах. Ганц бие ээжүүд, аавууд их байгаа юм чинь салахад яахав дээ гэж амархнаар төсөөлж яваа бол амьдрал чиний санаснаар хэзээ ч байхгүй гэдгийг хатуу хэлчихье!

Тиймээс аминаасаа тасарсан амь болсон бяцхан үрдээ аз жаргалтай ирээдүйг бэлэглэе, бэлдье гэж бодож яваа бол хань болох хүнээ шинж, хэдийнээ гэр бүл болчихсон бол тэднийхээ төлөө зүтгэ. Хүүхдийн зүрх ч шархалдаг юм шүү!

everyday.mn

Хүүхдийг унтах үед үлгэр ярьж өгөх зөв үү?

$
0
0

80039a_03-early-reading-habits-cuddle-with-children_x974Yлгэр хүүхдийн бодол санааг үймрүүлж, унтахад саад болох байх. Тэгээд дэмий хоосон мөрөөдөгч болон өсөж, бүхэл амьдралынхаа туршид үүлэн дунд хөвөх вий гэж би боддог.
Хүүхэддээ заавал үлгэр ярьж өгөөрэй. Энэ бол харилцааны маш чухал хүчин зүйл. Хүүхдийн дүрслэн бодох, сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Ийм чадваргүй хүүхэд суралцах чадвараар дорой, юмыг холбон бодож чаддаггүй. Yлгэр хүмүүжлийн асар их нөлөөтэй, хүүхдийн сайн талуудыг хөгжүүлэхэд тустай. Гэхдээ та үлгэр ярьж байхдаа дуу хоолойгоо сайн анхаар, тайван үлгэрүүдийг сонго. Нэг үлгэрийг хэдэн өдөр дараалан давтаж ярихад хүүхэд дуртай байдаг.

-Гадаадад эмэгтэй хүн 35-аас дээш настайдаа хүүхэдтэй болвол эсвэл эцэг нь 55-аас дээш настай бол заавал тусгай шинжилгээ хийлгэж, жирэмсний эхний саруудад үр хөврөл хэвийн эсэхийг шалгуулдаг. Анхны шинжилгээг жирэмсний 5-6 долоо хоногтойд хийж болно. Жирэмслэлтээс сэргийлэх эмнүүд нь хүүхэд эрэмдэг, гажигтай төрөхөд нөлөөлдөг талаар ямар нэг судалгаа, тоо баримт үгүй боловч эрдэмтэд ахимаг нас болон жирэмслэлтээс сэргийлэх эм хоёрын нөлөөгөөр согогтой хүүхэд төрөх магадлал өндөр гэж үздэг.

-Зургаан настай хүү минь зарим үсгийг хэлж чаддаггүй, энэ нь хөгжлөөр бусдаас хоцорч байна гэсэн үг үү?
-Генийн удамшил, жирэмсний хордлого, төрөх үед гэмтэл авсан зэргээс болж мэдрэлийн системд өөрчлөлт орсноос хүүхдийн хэл ярианы хөгжил саатдаг. Хичнээн эрт үүнийг илрүүлнэ, төчнөөн сайн, түргэн эмчлэгдэнэ.

-Эмийг цайгаар даруулж ууж болохгүй гэж сонслоо, юугаар даруулж уух вэ?
-Ихэнх эмийг усаар даруулж уудаг. Чихэрлэг цай, кофе, жимсний шүүс нь ходоодны шүүсний хүчиллэгийг өөрчилж, эм ашигтай чадвараа алдана. Зарим нэгэн эм шүлтлэг орчинд сайн уусаж, шингэдэг тул тэдгээрийг минерал ус ба сүүгээр уудаг. Эмч эм тус бүр бүрийн онцлогийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө.

-Охин маань 4 сартай. Эмч түүнийг бронхит болсон, тариул гэлээ. Ийм жаахан хүүхдэд тариа хийж болох уу?

-Хөхөөр /угжаар/ хооллодог хүүхдүүдийг эмээр эмчлэх тийм үр дүнтэй биш. Харин тариа илүү үр ашигтай.


Хүүхдийг өөртөө итгэлтэй болгох 10 арга

$
0
0

12046968_10153257773625975_2882950824569611662_nХүнийг огт уучилдаггүй хүн хамгийн том нүгэлтэн байдаг.

Пьер Августин

  • Үлгэр жишээ бол: Өөртөө итгэлгүй эцэг эхчүүд хүүхдээ өөртөө итгэлтэй болно гэж найдсаны хэрэггүй. Та биеийн өө сэв, гэр бүлийн амьдрал, ажил, орчин тойрон, ур чадварын талаар үргэлж муу байж, үүнийгээ ярьдаг бол хүүхэд тань ч мөн тийм болно.
  • Нөхөртэйгөө (эхнэртэйгээ) харилцах харилцаагаа эерэг байлга: Эхнэр нөхрийн хоорондох харилцаа, хэрүүл маргаан, хүүхэддээ үргэлж харуулж байдаг муу талууд нь хүүхдийн өөртөө итгэх байдалд муугаар нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхэддээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сүйрүүлдэг.
  • Хүүхдээ ямар нэг болзолгүйгээр хайрла: Хүн болгонд байдаг үндсэн хэрэгцээ бол хайрлуулах юм. Тодорхой нөхцөлтэйгөөр хүнд хайраа харуулах нь зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та хүүхэддээ “Чи онц сурахгүй бол, надад хэрэггүй” эсвэл “Сайн байвал чинь чамайг хайрлана” зэрэг үгсийг байнга хэлдэг бол дахин нэг бодоод үзэгтүн. Хүүхдэд эцэг эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэдэггүй болж, өөртөө итгэх итгэл нь шууд багасдаг.
  • Хүүхэддээ хариуцлагатай зүйлийг даалга: Хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг хийлгэхээр өгөх нь ганцаараа юм хийж чадаж байна гэсэн итгэл төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй болох бөгөөд биеэ дааж сурна.
  • Хүүхдийнхээ алдааг дахин дахин сануулахаас зайлсхий: Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хийж чаддаггүй зүйлсийг үргэлж дахин дахин давтан хэлдэг. Тэд ингэж хэлснээр хүүхдээ амжилтанд хүргэж, идэвхтэй болгон, үүрэг хариуцлагыг нь нэмнэ гэж үздэг байна. Гэтэл байнга алдааг нь чичилж байдаг хүүхэд амжилтгүй байхаас гадна өөртөө итгэлгүй байдал нь улам ихсэж, амьдралдаа эерэг өөрчлөлт гаргаж чаддаггүй.
  • Хүүхдийнхээ сайн талыг нь сайшаа: Хүүхдийнхээ сайн талыг нь магтахын тулд . Жишээ нь жилийн эхний хагасын дүн нь муу байсан хүүхдээ хоёрдугаар хагаст дүн нь сайжирсан бол сайшаан магт. Гэхдээ “Хүү минь, маш сайн байна. Чи хүсвэл онц сурч чадна шүү дээ” гэж хэлэхээс зайлсхий. Учир нь хүүхэд үүнд хүрэх чадваргүй бол таны хүсэл боломжгүй юм. Харин ч таны уур ихсэж, хүүхэд тань ч онц сурч чадаагүй тул өөртөө итгэх итгэл нь алдардаг. Учир нь түүний хийсэн зүйл үнэ цэнэгүй болж хувирдаг.
  • Хүүхдээ бусадтай бүү харьцуул: Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддаггүй.
  • Та бүхэн өөрсдийгөө дэргэд нь байгаа гэж итгүүл: Хүүхдэд эцэг эх нь эсвэл насанд хүрсэн хүн дэргэд нь байх шаардлагатай байдаг. Түүнтэй найз нөхөд мэт харилцах, өөрийн асуудлаа өөрөө шийдэхийг нь хүлээх нь шударга бус юм. Учир нь хүүхдэд туршлага суралцах, шаардлагатай үед дэмжих, зам заах, бүх зүйл зөв байгаа гэдгийг хэлж чиглүүлэх хэн нэгэн хэрэгтэй байдаг. Та бүхэн энэ хэрэгцээг нь умартан хий үзэгдэл мэт эцэг- эх байхаар сонговол хүүхдээ цор ганцаар үлдээнэ гэсэн үг юм. Тийм учраас ямар үед хүүхэдтэйгээ хамт байж, чиглүүлж өгөхөө өөрөө суралц.
  • Таны сахилгын журам зөв үү? Зодож занчих, доромжлох, тушаах зэрэг нь хүүхдийг гомдоож, түүнийг үл тоомсорлогч болгож, зан аашинд бүхэлд нь нөлөөлдөг. Тиймээс энэ бүхнээс хол байж, хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь нэм.
  • Хүүхдийнхээ үнэ цэнэтэйг баталж өг: Та өөрөө үүнийг эхэл. Эцэг- эхийн төрөлхийн шинж чанар юу билээ? Хүүхдээ ямар ч үед хайрлан энхрийлж, хүлээн зөвшөөрч, үр хүүхэд нь бүхнээс чухал гэдгийг мэддэг шүү дээ. Тиймээс та бүхэн ч бас үүнийг хий.
  • Хүүхэддээ өөрийгөө зөв илэрхийлэхэд сургах 10 арга
  • Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэр бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.
  • Харилцааны сэтгэл хөдлөлийг хянах: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах” болно. Хүүхдэд энэ аргыг зааж өгөхөд хожим нь сургуульд орж эсвэл ажил хийх болоход ч хэрэгтэй.
  • Асууж, хариулж сурах: Асуулт асууж, хариу өгөх нь хувь хүний оюун ухаан, бодол санаа, нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийг хүүхэддээ багаас нь хийлгэж байвал амьдралынхаа туршид эсрэг талаа эерэгээр хүлээн авдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нэг арга бол өөрт нь тавьсан асуултад шударгаар хариулах явдал юм. Өөрийгөө мэддэг, өөрийгөө эзэмдэж чаддаг, тайван, хүнтэй харилцах харилцаа илүү чанартай байдгийг бид мэднэ.
  • Хэв маягийг судалж, тохируулах арга: Хүн бүрт бусадтай харилцах, ярилцах өөрийн гэсэн хэв маяг байдаг. Боловсролд юуны өмнө хувь хүний хэв маягийг олж нээж, түүнийгээ ялгаж сурах, дараа нь бусад хэв маягийг анзаарч мэдэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн шатанд өөр хүмүүстэй хэрхэн зохицож харилцах талаар амьдралаас жишээ авч сургадаг.
  • Ярихдаа цаг барих: Цагийг зөв ашиглан, товч бөгөөд тодорхой ярих нь өөрийн мэдрэмж, санаа бодлоо нээн харуулах, үүнийг өөрийн болгож, яриагаа төлөвлөхийн үндэс бөгөөд дахин давтаж, туршлага суух болно.
  • Харилцаанд энергиэ зохицуулах: Хувь хүн сургууль, ажил, нийгмийн амьдралдаа харилцаж буй хүмүүстээ эрч хүч өгч сурах нь чухал байдаг. Хүмүүсээс эрч хүчийг нь хулгайлахгүй, бусдад өөрийн эрч хүчээ алдахгүй байхыг суралцана гэсэн үг юм.
  • Ярихдаа мартахаас айх: Үг хэлэхдээ “мартахаас” эмээх нь сандрахад хүргэдэг. Харин хүн ой санамжиндаа найдах хэрэгтэй. Энэ бол маш энгийн, мөн ашигтай чадвар юм.
  • Эмх цэгцтэй сэтгэж, бодож илэрхийлэх: Та ярих зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Эмх цэгцтэй сэтгэж, төлөвлөж хийсэн яриа нь үргэлж үр дүнтэй болдог. “Яриагаа төлөвлөх” нь маш энгийн арга бөгөөд хэсэг хугацааны дараа дадал болно.
  • Биеийн хэл: Бидний хэл ярианаас гадна дохио зангаа ч чухал байдаг. Та ярьж буй зүйлийнхээ онцгой байдлыг хэл яриагаараа болон дохио зангаагаар илэрхийлж болно.
  • Ярианы арга барил: Амьсгалаа зөв хувиарлах, дуу хоолойгоо хянаж, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зай авах, өргөлт- дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах хэрэгтэй.

Хүүхэд уйлсаар л байвал яах вэ?

$
0
0

BABY_CRYING_FeaturedХүүхдүүд өөрсдийнхөө хэрэгцээ, сэтгэл санааг бусдад уйлж илэрхийлдэг. Энэ нь тэдний тантай харьцаж байгаа арга зам юм. Та хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгож тэр хэрэгтэй зүйлийг нь биелүүлбэл хүүхэд уйлахаа болино.

Хүүхэд дараах тохиолдолд уйлдаг.
-өлссөн
-ядарсан
-норсон байх
-бие нь эвгүйцэх
-уурласан буюу айсан
-бие нь муу буюу өвдсөн
-ганцаардаж байгаа буюу анхаарал шаардсан үед
Эрүүл саруул хүүхэд өдөрт 2-3 цаг хүртэл уйлж болно.

Хүүхэд заримдаа зөвхөн тэврүүлэхийг хүсч байж болно.
Таны хүүхэд маш удаан хугацаагаар уйлж, та түүнийг хооллож, даавууг нь сольж үзээд юу ч нэмэр болоогүй бол та нэг л зүйлийг санаж байгаарай. Та яаж ч ядарсан, уурласан, сэтгэл алдарсан байлаа ч гэсэн хэзээ ч хүүхдээ битгий сэгсрээрэй.
Та хүүхдийнхээ уйлахыг зогсоож чадахгүй байж болох боловч хүүхдийнхээ тав тухыг хангаж сэтгэлийг нь тайвшруулж болно.
- хөргөсөн, буцалсан устай шил өгөх
- гэдсийг нь зөөлөн илэх
- угж хэрэглэдэг бол түүнийг нь өгч тайвшруулах
- хүүхдээ тэврэн цээжиндээ нааж алхах буюу бүүвэйлж хүүхэд зүрхний чинь цохилтыг сонсох боломжтой болгох
- салхинд авч гарах
- түүнтэй ярих буюу дуу дуулж өгөх
- зөөлөн хөнжилд ороох
- жигд хэмнэлттэйгээр илж тайвшруулах

Хүүхэд уйлсаар л байвал яах вэ?
Та байж болох бүх арга хэмжээгээ авч үзээд хүүхэд чинь уйлсан хэвээр байвал та хүүхдээ зөөлөн хөнжилд ороогоод орон дээр нь тавиарай.
Та тэр өрөөнөөсөө гар. Хэрэв та сэтгэлийн дарамтанд орсон байвал өөртөө тайвшрах боломж өг. Хүүхэд чинь уйлаад байсан ч та хүүхдээ богино хугацаагаар орхиж өөрийг чинь дэмждэг найз юм уу, хамаатны хүнтэйгээ утсаар ярь.
Та хэн нэгэнд өөрийнхөө сэтгэл санааг илэрхийлэх нь чухал. Гэхдээ уйлж байгаа хүүхдийг 10-аас дээш минут эзэнгүй орхиж болохгүй.
Хүүхдэд байнга хайр халамж шаардлагатай байдгийг та санаж яваарай.
Та хүүхдийнхээ уйлж байгаад нь санаа зовж байвал тусламж авч болно шүү дээ. Та энэ талаар хүүхдийнхээ эмч нартай ярьж зөвлөгөө авч байгаарай.

Хүүхдээ жаргалтай болгох дараах зүйлсийг та заавал хийгээрэй

$
0
0

Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.

 

 7e769814dbe0a7c5005d194811428937

БАЙНГА ХЭЛЖ БАЙХ ҮГС:

Би чамд хайртай.

Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.

Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

Баярлалаа.

Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

8c675faf3ea48079e870f551ebbe0574f8e1077e

ЯРЬЖ ӨГӨХ ЗҮЙЛС:

Төрсөн (үрчилсэн) тухай түүхийг

Жаахан байхад нь хэрхэн арчилж, өсгөж байснаа

Нэр өгсөн түүхийг

Өөрсдөө жаахан байхдаа хэрхэн амьдарч байснаа

Өвөө эмээ нар нь хэрхэн учирсныг

Дуртай өнгөнийхөө тухай

Өөрийг чинь заримдаа юу зовоодог тухай

Гарыг нь бариад 3 удаа атгах нь “хайртай шүү” гэсэн нууц үг гэх мэтээр тохиролцох

Ойрын төлөвлөгөөгөө хуваалцах

Хийдэг ажлынхаа тухай ярьж өгөх

c098cefcddfa6e360b17da8e5f8f158d

СОНСОХ ЗҮЙЛС:

Машинд явж байхдаа хүүхэд чинь юу ярьж байгааг сонс.

Тоглоом бол маш чухал зүйл тул тоглоомоо таалж, сонирхож буй эсэхийг сонсож мэд.

Хүүхдэд чинь тулгарсан асуудлыг сонс.

Тэвчээрийн дээд хэмжээн дээрээ ганц секунд нэмчихээрэй.

Хүүхдийн чинь үгний ард нуугдаж байгаа санааг ойлгож сур.

АСУУХ ЗҮЙЛС:

Яагаад ийм юм болсон гэж чи бодож байна?

Хэрвээ….яахав?

Хоёлаа яаж үүнийг зөвөөр тайлбарлах вэ?

Чи юуны тухай бодож байна?

Өнөөдөр сонин сайхан юм юу болов доо?

Энэ ямар амттай бол?

olloo_mn_1401674965_bom

ҮЗҮҮЛЭХ ЗҮЙЛС:

Ямар нэгэн зүйл хийхийг хориглохын оронд яаж хийдгийг нь харуулах

Өвсөөр шүгэл үлээхийг зааж өгөх

Хөзөр тоглох, байшин барихыг зааж өгөх

Талх зүсэхийг

Хувцсаа эвхэхийг

Мэдээлэл хайхыг зааж өгөх

Эхнэрээ (нөхрөө) хүндэлж хайрладгаа харуулж байх

Өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах

ЦАГ ГАРГАХ ЗҮЙЛС:

Хамтдаа барилгын ажлыг харах

Шувуудыг ажиглах

Хоол хийхдээ туслуулах

Аялалд буюу аль нэг тийшээ хамт явах

Хамт шавар шавхай туучих

Ажлыг хүүхдийнхээ хурдад тохируулж хийх

Хүүхдээ тоглож байх зуур дэргэд нь харж суух

ХҮҮХДЭЭ БАЯРЛУУЛАХ:

Ямар нэг гэнэтийн бэлэг барих

Хоолны үеэр амттан өгөх

Хоол буюу зуушийг өвөрмөгц чамин хэлбэрт оруулж өгөх

Шалан дээр хамт тоглох

ХАЯЖ ОРХИХ ЗҮЙЛС:

Өөртөө гэмших сэтгэл

Үлгэр жишээч эцэг эх, хүүхдүүд ямар байх тухай бодол

Өөрийгөө зөвтгөх шаардлага

ТАНЫ ӨГЧ ЧАДАХ ЗҮЙЛС:

Хүүхдээ зөөлөн сайхнаар харж байх

Хүүхэд чинь өрөөнд ороод ирэхээр инээмсэглэж байх

Хүүхэд чинь танд хүрвэл адил энхрийлж байх

Ямар нэгэн юм ярихын өмнө заавал анхаарлыг нь хандуулж байх

Хүүхэд өөрөө тайтгарахыг хүлээж сурах

Орой бүр усанд оруулж байх

Хүүхдээ эрхлүүлэх хамгийн дуртай аргаа өөрөө сонгож олох

Хүүхдийг худлаа ярихаас сэргийлэх аргууд

$
0
0

sweet-girl-child-smile-hd-wallpaper1Худал ярихдаа үнэнийг нууж, эсрэгээр нь хэлдэг. Худал ярих нь маш муухай зуршил юм. Хүүхдэд багаас нь үнэнийг сурган, худал ярихын хор хөнөөлийг ойлгуулах ёстой. Хүүхэддээ хичнээн их хайртайгаа дэвэргэлгүйгээр ойлгуул. Худлаа ярих нь хүний итгэлийг хөсөрдүүлдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхэддээ итгэж түүнийг амжилтанд хүрэхэд нь туслах ёстой.

Урнаар сэтгэх, худлаа ярих хоёрын ялгааг гаргаарай. Таныг үнэхээр хуурах гэж байна уу, эсвэл өөрөө ургуулан бодож мөрөөдөж байна уу гэдгийг нь ялгаж салгахыг хичээгээрэй.

Хүүхэддээ үнэнийг хэлж чаддаг байх зориг хайрлах хэрэгтэй. Хүүхдээ танд үнэнээ хүлээснийг нь үнэлж шагнах хэрэгтэй. Хүүхдийн хувьд хамгийн сайхан бэлгийн нэг нь эцэг эхээсээ магтаалын үг сонсох байдаг. “Үнэнээ хүлээсэн явдал чинь надад маш их таалагдлаа. Бүхнийг үнэнээр нь хэлсэнд чинь баярлалаа.” гээрэй.

Үнэнч байдлыг харуулах үлгэр жишээ байгаарай. Учир нь та хүүхэддээ худлаа хэлбэл эсвэл түүний хажууд өөр хүнд худлаа яривал хүүхэд үнэний үнэ цэнийг ойлгоход төвөг учирна.

Үнэн хэлсэн үгүйг нь шалгах. Хүүхдээсээ гэрийн даалгавраа хийсэн үү гэж асуухын оронд гэрийн даалгаварыг чинь харъя гэж хэл. Ингэвэл хүүхдэд худлаа ярих боломж олгохгүй.

Амьдрал дээр болсон явдлуудаас жишээ татаж ярь. Үнэн хэрхэн ялан дийлдгийг, мөн худал ярьсан хүн заавал түүнийхээ хариуг хэзээ нэгэн цагт төлдгийг. яриарай.

Хүүхэд тань худлаа ярьж байвал уурлаж хашхирахын оронд тайван хүлээж аваарай. Учир нь худлаа ярихад нь та уурлаж хашхирвал айсандаа болж дараа нь дахиад худлаа ярьж болно гэсэн үг.

Худал хэлсэн хүүхэд ямар нэгэн байдлаар заавал үүнийхээ хариуг авах ёстой. Энэ нь ямар нэг ажил байж болно. Ингэснээр худлаа хэлсэндээ сэтгэл нь эвгүйрхсэн ч ажил хийсэндээ өөдрөг болно.

Үнэн ярьж дадуулах хэрэгтэй. Та цонх хагалсан хүүхдээ “За одоо үнэн хэлээрэй. Бөмбөгөө гэр лүү шидтэл цонхыг оносон уу? гэж асуу. ” Тэгээд ч та цонх худалдаж авахдаа төлөөсийн нэг хэсэг гэж хүүхдээрээ гэртээ бага зэргийн ажил хийлгэх хэрэгтэй.

Худлаа ярьсан хүүхэддээ шууд худалч нэр зүүх хэрэггүй. Энэ хүүхэд өөрийгөө яг тийм гэж бодоход хүргэнэ. Хариултыг нь мэдэж байгаа асуулт бүү асуу. Хүүхэд баригдахгүй гэж бодсон үедээ худлаа ярьдаг.

Худал ярьсан хүүхдийг таныг доромжилж байна гэж битгий бодоорой. Таныг доромжилсондоо биш, танаас эмээсэндээ худлаа ярьдаг юм шүү. Худал ярьснаас болж хүний үнэ цэнэ багасан, итгэлцэл үгүй болж, будлиан үүсч, анд нөхдийг салган, дайсаганалцахын үрийг тарьдаг. Худлаа ярьсан зүйл эрт орой хэзээ нэгэн цагт ил гардаг тул тухайн хүнд итгэх итгэл алдарч, үл хүндэтгэх байдал бий болж, бусдын хайрыг татдаггүй нэгэн болж хувирдаг.

Таваас дээш насны хүүхдийн хувьд худал ярихыг зан ааш эвдэрсний шинж гэж үздэг. Үүний дээрээс хумсаа мэрэх, орондоо шээх, ээрэх, анивчих, зөрүүдлэх, залхуурах, түрэмгийлэх, аймхай, бүрэг зэрэг зүйлс нэмэгдэж байгаа бол илүү муу юм.
Хүүхэд худлаа ярихыг эцэг эх гэр бүлээсээ сурдаг. Зарим үед шууд биш ч гэсэн нөхцөл байдлаас болоод бид үүнийг хүүхэддээ зааж өгдөг. Хүүхэд хаалгаа тайлахаар явахад аав ээж нь “Намайг байхгүй гэж хэлээрэй” гэдэг нь шууд бус худлаа ярихад сургаж байгаа хэрэг юм. Мөн хүүхдээ сургуульд орох үед нь хэрхэн бусдаас хуулж, багшийгаа яаж хуурдаг байсан тухайгаа бахархан ярих үедээ түүнд хуулах болон хялбар аргаар дүн авах аргыг зааж өгдөг.
Та бидний “хоргүй худал” гэж байдаг. Хэнд ч гэм хор хүргэдэггүй яриаг ингэж нэрлэдэг гэнэ. Хэн нэгэнд худал ярина гэдэг тэр хүнээ хуурч мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хуурч мэхлэхэд хортой хоргүйн ялгаа байдаг хэрэг үү?
Хүүхэд худлаа ярих үед насыг нь анхаарах хэрэгтэй. Хэрэв таван наснаас өмнө худлаа ярьж байгаа бол хүнийг хуурах зорилготой биш юм. Хайр халамж бага амсдаг, байнга анхаардаггүй хүүхэд бусдын анхаарлыг өөр дээрээ татахын тулд өөрөө зохиож ярих нь элбэг. Ийм хүүхдүүд шийтгүүлэх эрсдэл байсан ч хамаагүй худлаа хэлдэг. Сахилгагүйтэн, худлаа ярьдаг хүүхдүүд эцэг эхийгээ уурлуулахын тулд тэгдэг хэрэг биш. Ихэнхдээ анхаарал татахын тулд худлаа ярьдаг. Харин сахилгагүй хүүхдэд хайр халамж дутвал түрэмгий зан чанартай болж өсөх магадлалтай. Хүүхэд бусдын итгэлийг хүлээхийн тулд худлаа ярьдаг. Энэ нь цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдийн дунд нийтлэг үзэгддэг. Хэрэв тухайн хүүхэд хичээлдээ тааруу, сургууль дээр нь ч, гэрт нь ч залхуу хойргоор нь дуудуулдаг, муулуулдаг бол өөрийгөө үл хүндэтгэх сэтгэл бий болдог байна. Тэгээд өөрийгөө хэнд ч хэрэггүй, тэнэг мулгуу, юу ч хийж чаддаггүй хүн гэж тооцдог.
Ямар ч хүүхэд өөрөө хүсээд залхуу хойрго, муу хүн болдоггүй, харин ийм болгодог шалтгаан байдаг. Жишээ нь хэт хөдөлгөөнтэй (hyperactive), анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхэд хэчнээн хүсээд ч анхаарлаа ямар нэг зүйл дээр удаан, тогтвортой төвлөрүүлж чаддаггүй. Анхаарал нь байнга с арниж байдаг тул хичээл дээр зааж байгаа зүйлийг тогтоодоггүй, ширээн дээрээ ч тогтвортой суудаггүй. Багш болон бусад хүүхдүүдэд таагүй байдал үүсгэнэ. Гэрийн даалгавраа шаардлагатай хэмжээнд хийхгүй. Залхуу, амжилтгүй байдал нь энэ хүүхдийн буруу биш бөгөөд энэ байдлыг нь харин эмчлэх хэрэгтэй юм. Ийм хүүхэд энэ байдлаа нуух, итгэл хүлээхийн тулд худлаа ярьдаг.

Хүүхэд ч бас бусдад таалагдан, сайшаагдахыг хүсдэг. Хүүхэд эхлээд эцэг эхдээ таалагдахыг хүсдэг бөгөөд хайрлуулж, гэр бүлдээ нэр хүндтэй, сайн зан чанарыг нь сайшаадаг байхыг хүсдэг бөгөөд хэрэв оюун ухааны хомсдолгүй бол амжилтанд хүрч чаддаг. Хичээлдээ тааруу, найз нөхөдтэйгөө эв түнжингүй, зан ааш нь эвдэрсэн, хааяа худлаа ярьдаг хүүхдийн эхлээд ар гэрийг нь дараа нь тархинд нь нөлөөлсөн өвчин тусч байсан эсэх, төрөхдөө хэвийн төрсөн эсэхийг нь хүртэл судлах хэрэгтэй.

Хүүхэд бас шийтгэлээс зайлахын тулд худлаа ярьдаг. Урьд нь хийсэн хэргээ үнэнээр нь хүлээснээсээ болоод шийтгүүлсэн хүүхэд шийтгэлээс зугтаахын тулд худлаа ярих нь ч бий. Шийтгэх гэдэг нь зодож занчихыг хэлдэггүй. Зодох нь шийтгэлийн хамгийн муу хэлбэр бөгөөд сайн үр дагаваргүй юм. Хүүхдийг байнга буруутган, өөрийгөө хамгаалах боломж олгодоггүй, бусадтай харьцуулах нь шийтгэлтэй адил байдаг. Хэрэв хүүхэд тань шалгалтандаа муу дүн авчихаад ороод ирэхэд та “Ахиад л муу дүн авчихаж, чи хэзээ үүнийгээ засах юм бэ? Хэзээ хичээлээ давтаж эхлэх юм бэ?” гэсээр угтвал дараагийн удаа үүнийгээ танд хэлэхгүй.

Худлаа ярьдаг хүүхэд өөрийгөө хүндлэхээ больж, өөрөөсөө ичдэг. Өөртөө итгэх итгэл нь алдарна. Томчууд үүнийг нь анзаардаггүй. Өөрийгөө нэр хүндгүй, юу ч чаддаггүй гэж голдог. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ биеийн хөгжилд нь санаа тавьдаг шигээ оюун санааг нь ч анхаардаг байх ёстой. Санаа сэтгэлээр унасан хүүхдийг хэчнээн тордоод ч өвчтэй, сул дорой нэгэн болж хувирдаг. Ирээдүйдээ өндөр албан тушаалтай болж, хөрөнгө мөнгө ихтэй болсон ч энэ нь хангалтгүй мэт санагдан, сэтгэл санаа нь хоосордог байна.

Өөрийгөө зөв илэрхийлэхэд хүүхдээ сургах

$
0
0

10403094_307628446110379_5259205165489993641_n1. Асуудлыг шийдэх арга зам олох нь: Шийдвэр гаргахын тулд юуны өмнө асуудлыг сайтар ойлгох шаардлагатай байдаг. Харилцааны чанар нь таны гаргасан шийдвэрт бодитой, энгийн байхаас шалтгаалдаг. Насанд хүрэгчид энэ байдлаараа хүүхдэд үлгэр жишээ болох ёстой билээ.

2. Харилцааны сэтгэл хөдлөлийг хянаж: Энэ нь үнэн хэрэгтээ хамгийн бэрхшээлтэй байдаг. Бид сандарч тэвдэхгүйгээр, ул суурьтай шийдвэр гаргахыг хүсдэг. Арга техникийг нь сурах хэрэгтэй. Хүн юу хийх, хэрхэн хийхээ мэдэж байвал өөртөө итгэх анхны алхмаа хийж байна гэсэн үг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам туршлага сууж, “Сандралаа хянах ” болно. Хүүхдэд энэ аргыг зааж өгөхөд хожим нь сургуульд орж эсвэл ажил хийх болоход ч хэрэгтэй.

З. Асууж, хариулж сурах: Асуулт асууж.хариу өгөх нь хувь хүний оюун ухаан, бодол санаа, нийгмийн хөгжилд нөлөөлдөг. Үүнийг хүүхдэдээ багаас нь хийлгэж байвал амьдралынхаа туршид эсрэг талаа эерэгээр хүлээн авдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нэг арга бол өөрт нь тавьсан асуултад шударгаар хариулах явдал юм. Өөрийгөө мэддэг, өөрийгөө эзэмдэж чаддаг, тайван, хүнтэй харилцах харилцаа илүү чанартай байдгийг бид мэднэ.

4. Хэв маягийг судалж, тохируулах арга: Хүн бүрт бусадтай харилцах, ярилцах өөрийн гэсэн хэв маяг байдаг. Боловсролд юуны өмнө хувь хүний хэв маягийг олж нээж, түүнийгээ ялгаж сурах, дараа нь бусад хэв маягийг анзаарч мэдэхэд анхаарах хэрэгтэй. Дараагийн шатанд өөр хүмүүстэй хэрхэн зохицож харилцах талаар амьдралаас жишээ авч сургадаг.

5. Ярихдаа цаг барих: Цагийг зөв ашиглан, товч бөгөөд тодорхой ярих нь өөрийн мэдрэмж, санаа бодлоо нээн харуулах, үүнийг өөрийн болгож яриагаа төлөвлөхийн үндэс бөгөөд дахин давтаж, туршлага суух болно.

6. Харилцаанд энергиэ зохицуулах: Хувь хүн сургууль.ажил, нийгмийн амьдралдаа харилцаж буй хүмүүстээ эрч хүч өгч сурах нь чухал байдаг. Хүмүүсээс эрч хүчийг нь хулгайлахгүй, бусдад өөрийн эрч хүчээ алдахгүй байхыг суралцана гэсэн үг юм.

7. Ярихдаа мартахаас айх: Үг хэлэхдээ “мартахаас ” эмээх нь сандрахад хүргэдэг. Харин хүн ой санамжиндаа найдах хэрэгтэй. Энэ бол маш энгийн, мөн ашигтай чадвар юм.

8. Эмх цэгцтэй сэтгэж, бодож илэрхийлэх: Та ярих зүйлээ төлөвлөх хэрэгтэй. Эмх цэгцтэй сэтгэж, төлөвлөж хийсэн яриа нь үргэлж үр дүнтэй болдог. “Яриагаа төлөвлөх ” нь маш энгийн арга бөгөөд хэсэг хугацааны дараа дадал болно.

9. Биеийн хэл: Бидний хэл ярианаас гадна дохио зангаа ч чухал байдаг. Та ярьж буй зүйлийнхээ онцгой байдлыг хэл яриагаараа болон дохио зангаагаар илэрхийлж болно.

10. Ярианы арга барил: Амьсгалаа зөв хуваарилах, дуу хоолойгоо хянаж, уруулын хөдөлгөөнөө зохицуулах, зай авах, өргөлт, дууны өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, үгийн баялаг зэргийг анхаарах хэрэгтэй.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>