Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

ҮРС ТАНЬ ҮЛДЭХ ЭХ ОРОН….


Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө

$
0
0

15280726775b1489e5443f0

Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ? Ямар эм өгөх вэ? гэж асуудаг. Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг.

Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 аргыг танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.

1.БҮҮ БЭГНЭ

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedАнхны хүүхдээ өлгийдөж авсан ээжүүд, өвөө эмээ нар хүүхдийг бэгнэх хандлагатай байдаг. Даарчих вий гэсэн хайраас нь үүдэлтэй энэ сэтгэлийг буруутгаж болохгүй ч хүүхэд өөрийн дулаан зохицуулах системтэй учир бидний л адил халуунд нимгэн, хүйтэнд зузаан хувцас өмсөх ёстой. Хувцсыг багаас нь орчиндоо тохирсон хувцас өмсгөж дасгах нь олон өвчнөөс сэргийлэх сайн талтай. Олон давхар хувцас өмсөх тусам агаарын солилцоо мууддаг бөгөөд хүүхэд хөлөрч хувцсаа тайлсны дараа салхинд цохиулж, ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй.

Хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн салхи нэвтрүүлдэг, даавуун хувцас байх нь тохиромжтой. Зун цагт халуун өдөр бол цайвар өнгийн хувцас өмсгөнө. Учир нь бараан өнгийн хувцас нарны гэрлийг шингээдэг тул халууцуулах, наршуулах эрсдэлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж хүүхдийн хувцсыг орчных нь температуртай зохицуулах шаардлагатай. Чийрэгжүүлж байгаа энэ гэж хүйтэнд нимгэн эсвэл даарахаас болгоомжилж халуунд олон давхар хувцас өмсгөхийн аль аль нь аюултай. Хүүхдийн хувцсыг багаас нь тохируулж, дасгах хэрэгтэй. Хэрэв хүүхдийг багаас нь бигнээд сурчихсан бол давхар хувцсыг аажим аажмаар нимгэлж, орчинд нь дасгах нь зүй.

2. ХӨЛ НҮЦГЭН БАЙЛГАХЫГ ХИЧЭЭ

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedХүүхэд 2-3 сар хүрснээс эхлэн арьсан доорх эдийн хөгжил эрчимжиж, дулааныг зохицуулах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдийн хөлийг нүцгэн байлгахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ нэг мөсөн бүх оймсыг нь тайлах биш давхар оймсыг нь тайлах, эсвэл нимгэн оймс өмсүүлэх гэх мэтээр аажим дасгасаар хүүхдийг хөл нүцгэн байлгаж сургаарай.

Хөл нүцгэн байгаад сурчихвал хоолойны ангина тусах магадлал маш их багасдаг. Хүйтэн шалан дээр хөл нүцгэн яваад даарчихлаа гэж бүү санаа зовоорой. Хүүхэд нэгэнт хөл нүцгэн байгаад дасчихсан бол бие нь дулааны зохицуулах, хамгаалалтаа өөрөө хийгээд сурсан байдаг. Гол нь та аль болох багаас нь энэ мэт дадалд сургаарай.

3. АГААРТ ИНГЭЖ ГАРГА

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefined

Агаар бол хүүхдийг чийрэгжүүлэх үнэгүй бөгөөд хүртээмжтэй, үр дүнтэй арга. 1-3 сартай хүүхдийг өдөрт 3-4 удаа 10-15 минут агаарт гарга. Харин гадаа 15-18 хэмээс доош хүйтэн нөхцөлд гадаа гаргаж хэрэггүй.

Гадаа хүйтэрч, гарч болохгүй болсон үед өрөөний салхивчийг нээж агааржуулж байх шаардлагатай. Хүүхдийг 2 сартайгаас нь өрөөний температурыг 18-19 хэмээс эхлэн аажим бууруулсаар 3 нас хүрэхэд 15-16 хэмд хүргэх ба хүүхэд дасаж ийм температурт цочрохоо больдог. Нярай хүүхдийг өдөрт 3-5 минутаар эхэлж аажим уртасгасаар 30-45 минут болгох нь тохиромжтой.

4. НАРНЫ ТУЯАНЫ АЧ ТУС

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedНарны туяа нь хүүхдийн цусны найрлагыг сайжруулах, бие махбодын хамгаалал,дархлалыг идэвхжүүлэх, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины биед дэхь хэмжээ хэвийн байгаа тохиолдолд хүүхэд рахитаар өвдөхгүй.

Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун. Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр тутам 1 минутаар уртасгасаар 3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх шаардлагатай.

Наран шарлагыг 11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг. Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай. Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар.

5.УС Ч БАС ГАЙХАМШИГТАЙ

 МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedБиеийг чийрэгжүүлэх чухал аргын нэг нь ус байдаг. Хүйтэн ус арьсан дахь цусны судсууд, улмаар амьсгалын замын судсуудыг агшаан цусан хангамж дутагдан хамгаалалт суларснаар амьсгалын халдвар буюу ханиад томуу, уушгины хатгаа ч тусах эрсдэлтэй. Харин усан засал буюу чийрэгжүүлэлтийг тогтмол, удаан хугацааны турш хийсний үр дүнд хүүхдийн амьсгалын замын судас хүчтэй цочрон агшихаа больж, салхи цохихгүй болдог. Усан заслыг дэс дараатай, тогтмол хийх нь амжилтын үндэс болдог.

Усан заслыг хийх тасалгааны дулаан 18-20 хэм байх нь тохиромжтой.1-3 настай хүүхдэд зун 35, өвөл 36 хэмийн халуун усаар нойтон арчилт хийж эхэлнэ. Усны дулааныг аажим буюу долоо хоногт 1 хэмээр бууруулсаар өвөл 26, зун 24 хэм болгох нь тохиромжтой. Гараас эхлэн хөл, цээж, хэвлий гэсэн дарааллаар 2-3 минут арчина. Бүх хэсгийг арчсаны дараа биеийг хуурай болтол дахин арчих шаардлагатай.

Хүүхдийг усан арчилт хийж, бага хэмийн дулааныг даах болсон үеэс УСААР БУЛХАХ ажилбарыг хийж эхэлдэг. Хүүхдийг усаар булхахдаа домбо жижиг хувин, шанага гэх мэт хэрэгслээр дээрээс доош чиглэлээр гоожуулж норгоно. Эхлээд нуруу дараа нь цээж, хэвлийн талыг норгох ба толгойг норгохгүй. 1-3 насны хүүхдийг зун 33, өвөл 34 хэмийн халуун усаар булхаж эхлэх ба зун 3-4 хоног, өвөл 5-7 хоног тутам 1 хэмээр бууруулсаар зун 25, өвөл 28 хэм болгох нь тохиромжтой. Нэг удаагийн заслын үргэлжлэх хугацаа нь 30-90 секунд байна.

Ус гоожуулмагц судас агшсаны улмаас арьсны өнгө цайх боловч хэсэг хугацааны дараа судас өргөсөх тул улайж эхэлдэг. Үүний дараа хүүхэд сэргэлэн цовоо хэвээр байвал зөв,үр дүнтэй болжээ гэж үзэж болно. Харин ажилбарын дараа арьс цайрч хөхрөх, хүүхэд чичрэх зэрэг даарсан шинж илэрвэл энэ ажилбарыг цаашид хэрэглэх нь тохиромжгүйгээр үл барам хортой. Ажилбарын дараа даарсан шинж гарвал биеийг улайж, халуу оргитол нь хуурай алчуураар арчих хэрэгтэй.

“Гинжийг тасал”сэдэвт гар зургийн уралдааны онцлох бүтээлүүдээс…

$
0
0

Энэ оны буюу 2018 оны 2-р сард зохиогдсон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилго бүхий жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг “Гинжийг тасал” сэдэвт гар зургийн уралдааны онцлох бүтээлүүдээс…

36291406_1744615178918986_5402454334447288320_n

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Айдас ба аймшиг-н зураг.

Эх сурвалж: Айдас бйа аймшиг

ХҮҮХДИЙГ МӨНГӨТЭЙ ХЭРХЭН ЗӨВ ХАРЬЦДАГ БОЛГОХ ВЭ?

$
0
0

mungu-2 (1)

ХҮҮХДЭДЭЭ ЗААВАЛ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

Хүүхдээ өөрөө бие даан шийдвэр гаргах, мөнгөтэй зөв харьцах, зөв захиран зарцуулах дадлыг суулгахад эцэг эхчүүд ихээхэн анхаарал хандуулдаг ч хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Тэгвэл хүүхдэдээ өдөр бүр өгдөг орлого зарлагын хяналтгүй урсгалыг эвдэж нэг долоо хоног, нэг сараар тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж, өөрөө захиран зарцуулах эрх, зөв хуваарилах үүргийг даалгаж үзэх хэрэгтэй.

Хүүхэд нэг удаад амттан худалдан авсан ч, дараагийн удаад өөрөө төсвөө хянаж удирдаж байгаа учраас сонголтыг өөрөө гаргаж, өндөр үнэтэй амттанаас өөрөө татгалзаж сурах юм. Мөн утасны нэгж бол нэг хэлбэрийн цахим мөнгө гэж ойлгож болно. Тэгэхээр хүүхдийнхээ гар утсыг нэгж дууссан үед бага дүнтэй картаар цэнэглэж, хэт хэрэглээ, хяналтгүй зардал гаргадаг буруу дадлыг өөрчилж нэг удаад 10,000 төгрөгөөр цэнэглэж өгөөд тухайн сардаа өөрөө хэрэглээгээ удирдах, хуваарилах боломжийг олгоод үзээрэй.

Энэ тохиолдолд хүүхэд өөрт ирсэн эрх, үүргийг мэдэрч, асуудалд эзэн болох, хариуцлагатай хандахыг давхар суралцах болно. Мөн цаашлаад хэрэглээ гэдэг тухай бүрт нь аргалаад, гал унтраах байдлаар зохицуулдаг биш урдаас төсөвлөж, ухаалгаар захиран зарцуулах ёстой гэдгийг өөрийн бодит хэрэглээ, ухаалаг зарцуулалтаас харна гэсэн үг.

Манай оронд энэ төрлийн ухаалаг хэрэглээг дэмждэг болсон нь сайшаалтай. Жишээ нь Юнителийн хоног ихтэй картууд дата бэлэглэж хэрэглэгчдээ урамшуулдаг болсон байна. Нэг сард 10,000 төгрөгөөр хүүхдийнхээ дансыг цэнэглэж өгөөд 5 өдөр ашиглах 3GB дата эрх бэлгэнд авна гэсэн үг. Энэ нь 1000 төгрөгийн нэгжээр 10 удаа цэнэглэхээс маш олон давуу талтай.

Зөвхөн сонголтоо өөрчилснөөр хүүхдүүд дараах 3 зүйлийг сурах боломжтой.

Таны хүүхэд “нэгж дууссан” та л зохицуулаарай гэсэн хандлага аав ээждээ гаргахгүй, асуудлыг өөрөө шийдэж сурна. 1 сарын хэрэглээгээ мэдэж, дараагийн сарыг төлөвлөж, төсөвлөж, хэрэглээгээ удирдаж сурна.

Олон удаа хэрэглээний мөнгө (нэгж авах мөнгө) асууж, хяналтгүй, тооцоолоогүй зардал гаргахгүй. Хүүхдийнхээ насанд тохирсон мөнгөтэй харьцах ийм төрлийн дадлуудыг суулгаж өгснөөр мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөнөөс айдаггүй, мөнгөнд хэт шунадаггүй, ухаалаг хэрэглээтэй хүүхэд болон хүмүүжихэд эцэг эх таны оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

ХҮҮХДИЙГ БАЙНГА ГОМДООХ НЬ МУУ ЭНЕРГИ ХУРИМТЛУУЛДАГ

$
0
0

uilj_bui_ohin

Хүүхдийг байнга гомдоох, сэтгэл зүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна. Хүүхдийг төрснөөс эхлэн нас биенд хүрэх хүртэл нь энергийн сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр туулдаг л даа. Гэхдээ өсвөр насанд иймэрхүү эмгэг улам их тодрон илэрдэг. Иймд хүүхдийн сэтгэл зүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй гэдгийг зөн билэгчид зөвлөж байна.

-Эцэг эхийн хайр хүүхдэд их дутагддаг. Түүнийг ойлгох, ертөнцийг танин мэдэхэд эцэг эхчүүд туслах үүрэгтэй.

-Эцэг эхчүүд уурласан үедээ хүүхдэдээ муу, бохир энергиэ цацдаг. Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд тайвшрал авдаг. Учир нь тэр муу энергиэр өөрийгөө цэнэглэж байгаа юм.

-Гэрт авсан муу энергийг хүүхэд үе тэнгийнхэн, орчин тойрондоо цацдаг. Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх, энэ бүхэн гэрт авсан бохир энергийн үр дүн юм.

-Хүүхдийн энергийн соролт амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр дотныхондоо ширүүн авирлах зэрэг хандлагаар илэрдэг.

-Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо жишээ нь нохойнд гаргадаг. Нохой, муур эс өөрөөс нь чадал муутай дорой хүүхдэд хатуу харгис хандах нь бий.

Арван хоёр насанд хүүхэд өөрийн сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Энэ насанд спорт, техник, урлаг байгаль, ном гэхчилэн хүүхдийн сонирхолын хүрээ бий болдог. Хэрэв тэр юу ч сонирхдоггүй, догдолдоггүй, сэтгэл болон оюун ухаанаа хөгжөөхийн тулд ямар ч хүчин чармайлт тавихыг хүсдэггүй бол хүүхдэд энергийн соролт (муу энерги) төлөвшин тогтсон гэж болно.

Ikhmongol.mn

30-ААС ДЭЭШ НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ИХЭР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МАГАДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР

$
0
0

erh8b65b1rf3g

Дэлхийн хэмжээнд ихэр хүүхдийн төрөх давтамж ихэсч байгаа судалгаа гарчээ. АНУ-д 1980-аад онд 53 хүүхдийн нэг нь ихэр төрдөг байсан бол одоо 30 төрөлтийн 1 нь ихэрлэж байгаа аж.

Судлаачдын үзэж байгаагаар ихэр хүүхдийн төрөлт ихсэх болсон хоёр үндсэн шалтгаан байна. Эхнийх нь эмэгтэйчүүд орой гэрлэж, хожуу хүүхэдтэй болдог болсон. Нөгөөх нь эмэгтэйчүүд зохиомлоор үр суулгадаг болсон гэсэн хоёр шалтгаанаар ихэр хүүхдийн төрөлт нэмэгджээ. Ихэр хүүхэд төрөх нь зөвхөн АНУ ч биш Хонконгод мөн нэмэгджээ. Харин ихэр хүүхэд хамгийн бага төрдөг улс бол Япон.

30-аас дээш насны эмэгтэйчүүдийн ихэр хүүхэд төрүүлэх магадлал 20 гаруй насны эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Гэхдээ 30 гарсан эмэгтэйчүүдийн үр тогтох магадлал буурдаг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд нэг өндгөн эсийн бус харин 2 өөр өндгөн эсийн ихэр хүүхэдтэй болох магадлал өндөр байдаг. 1 өндгөн эсийн ихрүүд эхийнхээ нэг өндгөн эсэнд 2 уулаа бойждог учир усны дусал шиг адилхан төрдөг бол 2 өөр өндгөн эсийн ихрүүд голдуу хүйс өөр байх, эсвэл өөр төрхтэй байдаг.

40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн ихэр хүүхэдтэй болох тохиолдол 200 хувиар өссөн гэсэн судалгаа бий. Ихрүүд заримдаа адилхан зан авир авьяас билэгтэй байдаг.

ИРЭЭДҮЙД АМЖИЛТАД ХҮРЭХ ХҮҮХДИЙН ГОЛ ЧАНАР

$
0
0

Untitled-11-2

Сэтгэл судлаачид ирээдүйд амжилтад хүрэх хүүхдийн гол шинж чанарыг нэрлэлээ.

Тэдний гол шинж тэмдэг бол зөрүүд зан гэнэ. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар тэд өөрийн гэсэн бодолтой, нэр нөлөө бүхий зүйлээс айлтгүй тэмцэх чадвартай болж төлөвшдөг гэнэ.

Эрдэмтэд 1968 оноос эхлэн 745 хүүхдийг удаан хугацааны судалгаандаа хамруулсан байна. Тухайн үед хүүхдүүдийн дундаж нас 11,9 байсан бөгөөд тэдний 49,9 хувь нь охид байжээ. Судалгааны төгсгөлд буюу 2008 онд ажиглалтад оролцсон хүмүүсийн дундаж нас 51,8 болсон бөгөөд тэдний 53,3 хувь нь эмэгтэйчүүд байв.

Шинжээчид тухайн хүүхдүүдийн эцэг эхийнх нь нийгэм, эдийн засгийн статус, хүүхдийн оюун ухаан, сургуульдаа гаргасан амжилт, анхааралтай байдал, хариуцлагатай зан, өөдрөг үү, гутранги уу, хичээл зүтгэлтэй эсэх, дүрэм журмыг хэр баримталдаг вэ зэрэг тодорхойлолтоор дүгнэж, нас биед хүрээд мэргэжилдээ хэр амжилт гаргав, хэр орлоготой байв гэдгийг нь шалгажээ.

Ингээд дүгнэлт хийхэд багадаа өөртөө итгэлтэй, зөрүүд, эрх бүхий зүйлстэй тэмцэх чадвартай хичээл зүтгэлтэй хүүхэд ирээдүйд амжилт гаргаж байжээ.

Хүүхдийнхээ оюуны чадамжийг хэрхэн нээх вэ?

$
0
0

apple-beautiful-girl-iphone-Favim.com-590368

Танай хүүхэд тоогоо арвын дотор нэмж хасаж чадахгүй, минутанд хориос дээш үг уншихгүй байна гэдэг бусдаас оюуны чадамжаараа дор байна гэсэн үг биш юм. Зүгээр л хүүхэд чинь түүнд “зориулагдаагүй” гэсэн үг. Хүүхдээ юунд сонирхолтой байгааг, юу хийхдээ илүү нухацтай мэрийж байгааг ажиглаарай.

Танай хүүхэд тоондоо сайн биш ч, зураг зурахдаа сайн байж болно. Үеэр таслахдаа байнга алддаг ч үнэхээр сайхан дуулдаг ч юм бил үү? Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийнхээ чадамжийг хэрхэн таних тухай дараах зөвлөгөөг залуу эхчүүдэд зориулан орууллаа.

Бусадтай бүү харьцуул- Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ загнахдаа өөр хэн нэгэнтэй харьцуулж ярьдаг. Энэ хандлага нь хүүхдэд маш хүндээр тусдаг. Үүнээс болж хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдийнхээ өөрөөрөө бахархах бахархлыг нь үгүй хийж, сул дорой нэгэн болоход нь “бэлтгэдэг”. Үүний оронд харин ч тэдний гаргасан өчүүхэн ч атугай амжилтыг магтаж сайшааж чаддаг байх хэрэгтэй юм. Бүх хүүхдэд Математик, Монгол хэл, Биеийн тамирынхаа хичээлд сайн байх потенциал бий. Аль хэсэгт нь урам зориг өгч, аль талыг нь сайшаан магтаж, юуг нь дэмжиж байгаагаас л хүүхэд чинь өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн дайчлах эсэх нь хамаарна.

Хүүхдийнхээ хичээл зүтгэлийг харилцан дэмж- Нэг жишээ дурдъя. Манай дүү бага байхаасаа л харандаа цаас нийлүүлдэг хүүхэд байсан юм. Ээж амандаа гударчихна гэж санаа зовоод харандаануудыг нуучихдаг байж билээ. Дүү маань хаа нэгтэйгээс цаас харандаа олоод л надаас хэд хэдэн дугуй дүрс зурж өгөхийг гуйдаг байлаа. Тэгээд дараа нь тэдгээр дугуй дүрсийг ашиглан хүн, цэцэг, бөмбөг гэх мэтийг өөрөө зурдаг байсан юм. Эхэндээ байнга надаар зуруулдаг байсан бол яваандаа өөрөө дугуй дүрсээ зурдаг болчихож билээ. Харин өнөөдөр дүү маань Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн нэгдүгээр курсийн оюутан болж байна.

Өөрийгөө тодорхойлоход нь тусла, дэмж- Хүүхдийн хүсэл мөрөөдөл, авъяас чадвар бүр багаас нь илэрдэг. Түүнийг нь эгч, ах, эцэг эхчүүд анзаарч, тухайн авъяастай нь тулж ажиллах хэрэгтэй. Мөн нэмэлт сургалт, дамжаанд явуулж тухайн чиглэлээр амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхийг хүүхэддээ ярьж өгөөрэй. Тэд хүсэл мөрөөдөлдөө улам бүр жигүүрлэгдэх болно.

Хүүхэд чинь өөрөө бусдыг нь хийнэ-Нэгэнт хүүхдийнхээ хүсэл сонирхлыг зөв тодорхойлчихсон тохиолдолд тэд хүссэн хүсээгүй өөрийнхөө оюуны чадамжийг зуун хувь дайчлах болно. Учир нь тэд тэндээс аз жаргалыг мэдэрч байгаа. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийхдээ л хэнээр ч шаардуулахгүйгээр, бас маш чанартай хийдэг.

Ихэнх эцэг эхчүүд завгүй гэж аливаа хариуцлагыг өөрөөсөө холдуулдаг. Гэхдээ хүн хичнээн завгүй байсан ч өөрт туйлын чухал зүйлдээ зав заавал гаргадаг. Хүнд үр хүүхдээс нь илүү чухал зүйл энэ хорвоод байхгүй биз ээ.


ЗӨВЛӨГӨӨ: ХҮҮХДЭДЭЭ ЗААВАЛ ЗААЖ ӨГӨХ АЮУЛГҮЙН 34 ЗӨВЛӨМЖ (НАС НАСААР)

$
0
0

mom-and-child-650x405

5 хүртэлх насны хүүхдэд

  • Амьдарч буй хот, улс болон гадаад ертөнцийн тухай ном уншиж өгөх.
  • Ганцаараа зам гарч болохгүй, мөн зам дээр тоглож болохгүйг ойлгуулах.
  • Шаардлагатай үед 101 (Гал түймэртэй тэмцэх газар), 102 (Цагдаагийн ерөнхий газар), 103 (Түргэн тусламж), 105 (Нийслэлийн онцгой байдлын газар), 108 (Хүүхдийн тусламжийн утас) залгах чадвар суулгах. Учир шалтгааныг нь тайлбарлаж өгөх.
  • Аав, ээж, ах, эгчийнхээ утасны дугаарыг цээжлүүлэх. Ингэхийн тулд дуу ашиглан цээжлүүлэх нь үр дүнтэй.
  • Амьдардаг байр, орц, гэрийн тоот, хороо, дүүргээ мэддэг болгох.
  • Хүүхдээ айлгахгүйгээр танихгүй хүнтэй харьцахгүй байхыг зааж өгөх.
  • Цагдаа, эмч нар ямар үүрэгтэй тухай энгийнээр тайлбарлаж өгөх. Гэрийн ойролцоох цагдаа, эмнэлэг рүү энгийн үед хүүхэдтэйгээ хамт зочлох.
  • Аав, ээжийнхээ зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнтэй ярих, тэднээс ямар нэг зүйл авах, тэдэнд ямар нэг зүйл өгөхгүй байхыг анхааруулах.
  • Олон нийтийн газар явахын урд “Хэрвээ чи ингэвэл яах вэ?” гэж хүүхэдтэйгээ ярилцах. Хэрвээ чи нэг харахад ээж, аав чинь эргэн тойронд чинь харагдахгүй бол яах вэ? гэж эхлээд хүүхдээсээ асуу. Дараа нь аргыг нь зөөж өг.
  • Тоглоомын талбайдаа тоглож эхлэхээс өмнө найзуудтайгаа тухайн газар ямар нэг эрсдэлтэй зүйл байна уу, хугарч эвдэрсэн тоглоом, эсвэл шилний хагархай, санамсаргүй бэртэж гэмтээх зүйл байгаа эсэхийг шалгадаг болгож сургах.
  • Хүнийг дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ гадаа тоглож байхдаа дэргэдүүр өнгөрөх хүмүүсийг хамт дүрслээрэй. Өндөр, бор нүдтэй, цэнхэр өмдтэй, сахалтай гэх зэрэг.
  • Орчноо дүрсэлж сургах. Хүүхэдтэйгээ хамт явсан газрынхаа тухай гэртээ очоод юу юуг онцгойлон санаж байгааг нэрлүүлэх.

6-10 насанд

  • Тоглох, зугаалахдаа дандаа найзуудтайгаа хамт байхын чухлыг сануулах.
  • Хүүхдэдээ ойрын хамаатан, хөрш, гэр бүлийн найзуудынхаа утасны дугаарыг цээжлүүлэх.
  • Хүүхэдтэйгээ хамт аюулгүй байдлын тухай бичлэг үзэх. Тэндээс юу ойлгосон тухай нь ярилцах.
  • Ногоон гэрэл, цагаан шугамаас эхлээд наад захын замын тэмдэг, тэмдэглэгээг нүдлүүлэх, ямар учиртайг нь ойлгуулах.
  • Том хүний зөвшөөрөлгүйгээр танихгүй хүнд хаалга онгойлгож өгч болохгүйг сануулах. Зүс таних хүн байсан ч заавал хэн нэгнээс асууж байж хаалгаа нээх хэрэгтэйг хэлэх.
  • Хүүхдээ дагуулж гэрийнхээ эргэн тойрны газруудаар алхах. Гэрээ олох содон тэмдэгүүдийг нүдлүүлэх.
  • Хэрэв гэр бүлийнхэн, найзууд нь гэмтвэл яах ёстой вэ гэдгийг зааж өгөх. Түргэн тусламж дуудах, таньдаг хүмүүс рүү залгах, анхны тусламжийн хэрэгсэл авчирч өгөх гэх мэт.
  • Мөнгө тоолж сургах. Гэртээ байхдаа жинхэнэ мөнгөөр юм худалдаж авч байна гэж тоглох.
  • Хүүхэдтэйгээ хамт нийтийн тээврээр зорчих. Автобусны буудал дээр хийж болохгүй үйлдлүүдийг зааж өгөх.
  • Хүүхэдтэйгээ музей үзэх. Тэгэхдээ хүүхдээрээ хөтөч хийлгэх.
  • Гэрийн ойролцоох замуудын учрыг тайлбарлаж, хаана хаана явган хүний гарц байдгийг зааж өгөх.

11-14 насанд

  • Гэр доторх цахилгаан хэрэгслүүдийн бүх заавар, тохиргоог зааж өгөх.
  • Машин доторх бүх үйлдлүүдийг зааж өгөх.
  • Хүүхдэдээ цахим орчинд яаж аюулгүй байдлаа хамгаалах тухай зааж өгөх. Танихгүй хүнээс ирсэн зурваст хариу өгөхгүй байх.
  • Хүүхдэдээ гар утас эзэмших чадварыг зааж өгөх. Өөрийн имэйл хаяг, фэйсбүүкийг өгөх.
  • Хэрэв хэн нэгэн үг хэлээр дайрах, дээрлэхвэл яах вэ гэдэг тухай ярилцаж болзошгүй эрсдэлд өөрийгөө оруулахгүй, нөхцөл байдлаас гарах аргыг зааж өгөх.
  • Хүүхдэдээ хөршүүдээ танилцуулах. Хүмүүсийн янз бүр байдлын тухай хүүхэдтэйгээ ярилцах.
  • Хүүхдээ үгүй гэж хэлж сургах.
  • Танихгүй хүний машинд сууж болохгүйг хэлэх. Хэдийгээр найз, танилын танил байсан ч гэсэн.
  • Хүүхдүүдтэйгээ цуг аялах. Олон янзын соёлыг ойлгож хүндэтгэдэг хүн болгох.
  • Тэдэнтэй хамт салхинд гарахдаа ойр зуурын чадваруудыг эзэмшүүлэх. Гал асаах, бургас түүх гэхчлэн.
  • Хүүхэдтэйгээ цуг телевизийн мэдээ үзэх. Гадаад орчинд юу болж байгаа тухай ярилцах.

Эх сурвалж: www.afinaparent.com

“ЭЭЖИЙН ХАЙР”ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ /бичлэг/

НЯРАЙ ХҮҮХДИЙГ ТАЙВАН УНТУУЛЖ СУРГАХ ЗӨВЛӨМЖ

$
0
0

1464102273-sleeping-baby

Нярай хүүхэд өдөр ирэх тусам нойр нь сэрвэлзэж ээж нь хангалттай унтаж чадахгүйгээс ядарч байх нь хэвийн үзэгдэл мэт ойлголт түгээмэл. Тэгвэл бид дараах байдлаар хүүхдээ тавтай унтаж амрах орчин нөхцлийг бүрдүүлбэл энэ асуудал тийм ч айхавтар “толгойны өвчин” байхаа болино гэдэгт итгэлтэй байна.

Ор

Хүүхэдтэйгээ хамт унтаад байхаар хүүхэд ганцаараа унтаж чадахгүй болдог. Мөн ээжүүд хэвтэж байхдаа хүүхдээ хөхөөрөө хооллож огт болохгүй. Үүний оронд нэг өрөөнд унтаж байх нь зүйтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ орыг өрөөндөө тавьчихдаг нь хэн хэн нь сайн унтаж амрах оновчтой арга болдог.
Чимээ

Гэрлийн унтраалга дарах, хаалга онгойх зэрэг бяцхан чимээ хүүхдийг тань сэрээгээд байвал “цагаан чимээ” ашиглаарай. Энэ нь хүүхэд эхийн хэвлийд сонсож байсантай төстэй, давтамжтай чимээ бөгөөд хүүхэд үүнийг сонсоод хэдхэн минутын дотор нам унтах юм. Үүгээр зогсохгүй шөнө сэрэхгүй. Ийм чимээг /white noise/ та гар утсан дээрээ татаж авч болох ажээ.

Дасал

Хүүхдэд унтах цаг болсныг зааж өгөх тун амархан. Унтахын өмнө ямар нэг зүйл тогтмол хийж, дадал болговол хүүхэд унтах цаг болсныг мэддэг. Үүний тулд та хүүхэддээ иллэг хийж, усанд оруулж, живхийг нь сольж болно. Эсвэл хөгжим сонсгож, бүүвэйлсэн ч болох юм. Ингээд удахгүй хүүхэд эдгээр үйлдлийг хийх үед унтах цаг болсныг ойлгодог болох ажээ.

Өдөр, шөнө

Өдрийн цагаар идэвхитэй байх хэрэгтэй. Хүүхэд сэрүүн байх үед тоглож, ярьж, дуу дуулж байгаарай. Үүний дүнд хүхэд шөнө бөх унтдаг. Гэхдээ үдэш болох үед хүүхдийг хэт ядрааж болохгүй. Ингэснээр хүүхэд тайвширч, тогтож өгдөггүй бөгөөд унтаж чадахгүй болдог. Мөн хүүхдийг өдөрт 20-30 минутын хугацаатайгаар 2-3 удаа унтуулж байгаарай. Дөнгөж төрсөн хүүхэд л биш бол өдөрт гурваас олон цаг унтах хэрэггүй.

Гэрэл

Хүмүүс гэрэлтэй өрөөнд унтаж чаддаггүй шиг хүүхэд ч мөн харанхуйд унтах дуртай. Хурц гэрэл хүүхдэд садаатай байдаг ажээ. Өглөө хүүхдийнхээ өрөөг гэрэлтэй байлгаж, өдрийн унтлагын цагаар гэрлийг унтрааж, харин шөнө харанхуй байлгах хэрэгтэй. Ингэснээр гэрэлгүй болох үед хүүхэд өдөр, шөнийн ялгааг мэддэг болно. Мөн шөнө босч, живхийг нь солихдоо ч аль болох бүдэг гэрэлтэйд хийж заншаарай.

Нойр

Олон эцэг эхчүүд хүүхдээ бүүвэйлж унтуулчихаад чимээгүйхэн оронд нь тавьдаг. Энэ нь маш буруу юм. Учир нь хүүхэд шөнө сэрсэн тохиолдолд эргэж унтах аргаа олдоггүй. Харин үүний оронд та нойр нь хүрсэн хүүхдээ хүчээр унтуулалгүй, оронд нь хэвтүүлээрэй. Байж боломгүй санагдаж болох ч ингэснээр хүүхэд өөрөө унтаж сурдаг. Нойрмог хүүхэд байн байн нүдээ цавчлан эвшээж, тайван байдаг бөгөөд хүүхдээ оронд нь хэвтүүлэхэд хэсэг зуур нойр нь сэргэж мэдэх ч, удахгүй унтаад өгөх юм. Мөн хүүхдийг ямагт дээш харуулан хэвтүүлж хучаарай.

Хэм

Хүмүүс хэт халуун, эсвэл хүйтэн байхад унтаж чаддаггүй. Хүүхэд ч мөн адил. Харин хүүхдэд хамгийн тохиромжтой нь цельсийн 21 хэм юм. Хүүхэд халууцаж, хөлөрвөл хучлагыг нь нимгэлж, даарвал хөнжил нэмээрэй. Хүүхдийг хүйтэн оронд хэвтүүлж болохгүй. Температурын өөрчлөлтөнд хүүхэд уцаарладаг.

Унтах цаг

Хүүхдийг тогтмол цагт унтуулж, тогтмол цагт босгож байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ижил цагт унтах нь зүйтэй. Гэхдээ ингэхийн тулд хүүхдийнхээ унтах цагийг өөрсөддөө тааруулж өөрчилбөл хүүхэд тавгүйтэж, дааврын ялгарал нь өөрчлөгддөг. Өглөө их унтуулахын тулд орой унтуулахгүй байж болохгүй. Ингэвэл хүүхэд ядрахаас гадна тайвширдаггүй. Тогтмол цагт унтсанаар хүүхдийн биед “сэрүүлэг” ажиллаж эхэлдэг бөгөөд унтах цаг болмогц хүүхэд өөрөө нойрмоглож эхэлдэг.

maamuu.mn

Хүүхдэд хор нөлөөтэй 7 хүнс

$
0
0
4a5857a8669100afbig
Хүүхэд чихэр ихтэй буюу амттай хоол хүнс ихээр идэх нь хүүхдийн амт мэдрэх мэдрэмжийг багасгахад хүргэдэг тул хэвийн хоолонд дургүй байдаг. Хүүхэд хэрхэв ч ингэж хооллож болохгүй юм. Амттан дотроо идэж болох, болохгүй хүнс гэж байна. Хүүхэддээ амттан болон хоолны ялгааг зааж, тэднийг орлуулах солих боломжгүй гэдгийг ойлгуул
Жүржийн шүүс болон бусад жимсний шүүсэнд 5-6 гм элсэн чихэр агуулдаг. Уусдаг элсэн чихэр нь нүүрс усны солилцооны хувьд муу цусанд удаан шингэдэг. Америкийн  Академийн судалгаагар ундааны оронд цэвэр жүүс шахаж уулгахыг зөвлөж байна.
Усан үзэм нь хүүхдүүдэд хэрэгтэй амин дэм, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хүүхдүүдэд яагаад зөвшөөрөх ёсгүй вэ? гэвэл усан үзэм нь хүүхдийн хоол боловсруулах зам түүнийг боловсруулахад маш хэцүү байдаг. Гадил бол 2-с доош насны хүүхдэд маш тохиромжтой жимс юм.
2-оос доош насны хүүхдүүд зөгийн бал идэж болохгүй. Энэ нь зөвхөн харшлын урвал болохоос гадна заримдаа зөгийн бал нь ботулизм гэж нэрлэгддэг ноцтой халдварт өвчин үүсгэх боломжтой байдаг.
Олон төрлийн өглөөний хоол болон бусад ижил төрлийн хоол хүнс нь маш олон витамин, эрдэс бодис агуулдаг гэж зар сурталчилгаанд маш эрүүл харагддаг. Үнэндээ эдгээр хоолнууд нь эрүүл элемент агуулдаггүй. Тэдний хийж байгаа зүйл нь элсэн чихэр ихтэй байдаг. Боловсруулах явцад эрдэнэ шиш, улаан буудай, овъёосны эрүүл элементүүдийг бүгдийг нь зайлуулж, зөвхөн нүүрс ус үлддэг. Идсэнээс хэдэн цагийн дараа хүүхэд дахин өлсөх болно.
Жимстай Yogurts нь элсэн чихэр, өөх тос, илчлэг ихтэй байдаг тул хүүхдүүдэд илүүдэл жинг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Цэвэр тараг сонгоорой.
Дээрх хоёрын хоорондох сонголттой тулгарах үед ямар ч эцэг эх нь хамгийн чухал нь milkshake. Гэтэл энэ нь сод нь илүү аюултай бөгөөд их хэмжээний өөх тос, элсэн чихэр агуулдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар өөх тосыг байнга уух нь зүрх судасны өвчин үүсгэх шалтгаан болдог. Энэ бүтээгдэхүүн нь насанд хүрэгчдэд ч, хүүхдүүдэд ч аюултай.
Витамин нь нэлээд маргаантай сэдэв юм. Хүүхдэд өөрсдийн хэрэгцээтэй витаминыг хоол хүнсээр авах хэрэгтэй бөгөөд тэдэнд нэмэлт тэжээл өгөх шаардлагагүй юм.
Хүүхдүүд элсэн чихэр идэхийг зөвшөөрөхгүй байх нь чухал биш. Хамгийн чухал зүйл бол амтат хоолонд зөв хандах явдал юм. Хоол амттан бол амттан бөгөөд хоол хүнсээр солих боломжгүй гэдгийг хүүхдүүдэд тайлбарла.

Хүүхдээ wifi –ын хор хөнөөлөөс хамгаалцгаая

$
0
0
Одоо цагт айл бүр гэртээ wifi төхөөрөмж ашиглах болсон. Энэ нь хүн бүр өөрийн дураар интернэт ашиглах боломж олгож байдаг хэдий ч ашигтай шигээ аюултай зүйл юм. Ялангуяа бага насны хүүхдэд хор хөнөөлтэй байдаг гэсэн судалгаанууд бий. Хүний биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Унтахдаа төхөөрөмжөө унтраахгүй байх, унтхынхаа өмнө орондоо хэвтээд утсаараа интернэт ашиглах, дэрэн доороо утсаа хийж унтах зэрэг нь тархины эрүүл мэндэд хамгийн хортой.
d8b2abd724599c63big
Wifi – ын хөр хөнөөл
Тархины эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг
Wifi нь тархинд хамгийн ихээр нөлөөлдөг учраас санах ой муудах, аливаад зүйлд төвлөрөх чадамжийг бууруулж байдаг
wifi damage зурган илэрцүүд
 
Нойргүйдэл үүсгэнэ 
Цацраг туяанаас болж хүн унтаж чадахгүй орондоо хөрвөөж, унтсан ч тав тухгүй унтаж, өглөө сэрэхэд бие хүнд, толгой өвдөж байгаа мэт сэрдэг. Ялангуяа байнгын Wifi – тай орчинд ажилладаг хүн нойргүйдэлд өртөх магадлал өндөр байдаг. Харин нойргүйдэл  амьдралд ямар хөнөөлтэйг бид сайн мэднэ.
Хүүхдийн хөгжилд хор хөнөөлтэй
Эсийн хөгжил цаашлаад ургийн бойжилтонд сөрөг нөлөөтэй байдаг. Өсөж байгаа хүүхдийн хөгжилд хор хөнөөл учруулдаг.
Хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг
Цахилгаан соронзон цацраг идэвхжхийн хэрээр хавдар үүсэх эрсдэл нэмэгддэг.
Эр бэлгийн эсийн хөдөлгөөний саармагжуулдаг 
Wifi – ын хүн төрөлхтөнд учруулж байгаа хамгийн хортой зүйлийн нэг бол эр бэлгийн эсийн хөдөлгөөний саармагжуулж үр тогтох боломжийг багасгаж байдаг. Цаашлаад хэвийн бус жирэмслэлт бий болж, ургийн гажигтай төрөх эрсдэл нэмэгддэг.
wifi – аас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ? 
- Утсаараа бага ярь, текст бичих нь арай бага хор учруулна
- Орондоо орохынхоо өмнө wifi – ын төхөөрөмжөө унтрааж, тогноос салгаж байх
- wifi ашиглаагүй ч утсаараа хүүхдээ бүү тоглуул. Хүүхдэд богино долгионы давтамж нөлөөлдөг
- Унтахдаа утсаа аль болох өөрөөсөө холб байлгах хэрэгтэй. Олон өрөөтэй бол унтлаганы өрөөнөөс өөр газар утсаа тавих
- Жирэмсэн үед гэдэс буюу ургийнхаа ойр гар утсаа бүү тавь
- Цахилгаан соронзон цацрагийг багасгахын тулд гэртээ утастай утас буюу гэрийн утас ашигла
- Утсаа халаасандаа бүү хий
- Wifi – ын төхөөрөмжийг унтлагын өрөө болон гал тогооны өрөөнд бүү байрлуулаарай
Г. Сувд

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ?

$
0
0

foot6

Бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог нойргүйдэх, нойрондоо муу болох эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:

  • Өдөрт хэт олон цагаар  унтах
  • Боломжийн хугацаанд  унтаж чадахгүй байх  (30-60 мин)
  • Орой унтахаас татгалзах (Өөрөөр хэлбэл заавар өгөөд байхад орондоо орохоос дургүйцэх)
  • Унтаж байхдаа  хурхирах
  • Унтаагаараа явах
  • Хар дарах

Ойролцоогоор хичнээн хүүхдэд дээрх байдал үүсдэг  болоо? Америк эцэг  эхчүүдийн дунд хийсэн судалгааны  үр дүнд бага насны хүүхдүүдийн 20-30%-д нь орондоо орох тал дээр асуудалтай эсвэл шөнө дунд гэнэт сэрдэг  гэнэ. Энэ түвшин сургуулийн насны хүүхдүүдэд илүү өндөр  байсан  бөгөөд  энэ нь эцэг  эхчүүд энэ насны хүүхдүүд нойргүйддэг талаар бараг л бодож үзээгүй байдаг  гэнэ.(Gregory  болон бусад, 2006). Хүүхдийн  эмч нар эцэг  эхчүүдэд зориулсан “нойрны сургалт” авахыг зөвлөдөг. Ингэхийн өмнө эцэг  эхчүүд хүүхдийнхээ нойргүйдээд  байгаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Зарим нэг хөнгөн хэлбэрийн нойрны асуудлыг заавал сургалт авахгүйгээр гэрийн аргаар шийдэж болдог.

Зан төлөвтэй холбоо бүхий нойргүйдэх  эмгэг

Судлаачдын үзэж байгаагаар  хүүхэд нойргүйдэх  эмгэг  нь хоёр төрлийн замаар үүсдэг гэнэ.  Эхний зам нь эцэг  эхчүүдийн зүгээс тодорхой идэвхижүүлэх  арга ажиллагааны үр дүнд үүсдэг, өөрөөр хэлбэл байнга үлгэр ярьж уншиж өгч унтуулдаг бол хүүхэд тэргүйгээр унтаж чадахаа больчихдог. (Moore болон бусад, 2006). Хоёр дахь зам нь: нас нь жаахан ахиад ирэхээр хүүхдүүд  аав ээжийнхээ аргыг  барахын түүс болдог. Дээрх хоёр  тохиолдолд  аль алинд  нь зан төлөвтэй холбоотой нойргүйдэх эмгэг үүсдэг байна.  Бага насны хүүхэд нойргүйдэх нь маш  олон шалтгаантай байна. Унтлагын цагт гарах асуудал  болон түүнийг засах арга замуудыг дор  сийрүүлэв.

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? нойргүйтэх.jpg

Хар дарах айдас

 Бага насны хүүхэд эцэг эхээсээ холдох үед сэтгэл нь маш  их хямардаг. Хэрэв тийм айдастай байгаа бол түүнд таны тусламж хэрэгтэй байна л гэсэн  үг. Хүүхдийн  уураг тархины боловсруулалт, сэтгэл мэдрэлийн чадвар дутмаг, сэтгэл санааны хямралыг даван туулах чадвар дутмаг байдаг учраас  унтаж амрах явц маш  хурдан  хямардаг. Үнэн хэрэгтээ, хүүхдийн айдасыг үл тоомсорлох нь хар дарсан зүүд болон сэтгэл хөдлөлийн асуудалд хүргэж болохыг судалгааны үр дүн харуулж байна

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? Хар дарах

Унтах цагийг буруу сонгох

Сүүлийн үеийн судалгаанаас харахад  эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдүүдээ маш эрт унтуулах  хандлагатай бөгөөд яг  тэр үед нь хүүхдийн  бие организм унтахад бэлэн болоогүй  байдаг ажээ.Хүүхдийн бие организм д нойр зохицуулагч  даавар  болох  мелатонин хангалттай үүсдэггүй. (LeBourgeois болон бусад 2013).  Орой нь хэтэрхий эрт унтсан хүүхэд өглөө эрт сэрчихээд хийх ч зүйл байхгүй, тэдэнд  уйтгартай байх нь ойлгомжтой,  энэ  байдал  удаан үргэлжилсээр сэтгэл зовнил, айдаст хүргэдэг. (Ferber 2006). Энэ тохиолдол нь хоёр хувилбартай.  Нэг нь та хүүхдээ унтаж л  байвал сайн хэмээн түүний хэрэгцээг  хэт давуулах гээд  байдаг, өөрөөр хэлбэл тухайн  хүүхдийн унтах хэрэгцээг тааруулж чадахгүй байдаг  нь нойрсох дэглэмийг  алдагдуулдаг байна. Нөгөө хувилбар нь та хүүхдээ хэдэн  цаг унтах ёстойг мэдэж байгаа чинь зөв ч гэлээ тэдний дотоод цаг өөр хуваарь дээр тавигдсан байдаг. Өөрөөр хэлбэл орой унтаад орой сэрдэг  нь та бүгдийн амьдралын хэмнэлээс зөрдөг гэж хэлж болно. Энэ тохиолдолд өөрийнх тааваар орой унтана гэсэн цагт  нь унтуулах  хуваарьт шилжих нь хамгийн оновчтой арга юм.

Хүүхэд яагаад нойргүйддэг вэ? Унтах цаг буруу сонгох.jpg

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

$
0
0

40932-14052015-1431574743-64331223

Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай. Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.

Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.

Хэдээс хэдэн цагт Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ?
Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш 20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг. Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.

Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно.

Сүүдэрт суух юм бол гадаа гарах хэрэггүй
Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр.

Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа
Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн хэчнээн хажуудаа мод тарьсан ч зам дагууд хүүхдээ салхилуулж болохгүй гэдгийг санаарай.

Автомашины зогсоолоос хол яв
Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.

Тамхичин ээж, аавуудаас зугтаарай
Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?


Дөнгөж төрсөн хүүхдийг нэн даруй хөхүүлбэл өвчин тусах нь бага

$
0
0
712-1533108901p1cjq6j3os14vrntivu9qh51jlf3
ЖЕНЕВ. /NHK/. Дөнгөж төрсөн хүүхдийг нэг цагийн дотор хөхөөр нь хоолловол хүүхдэд өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн эсэн мэнд өсч торних болон хүүхдээ хөхний сүүгээр хооллох хоорондын харилцан хамаарлын тухай уг судалгааг хөгжиж буй 76 орны 130 мянга гаруй нярай хүүхэд дээр хийсэн байна.
Төрснөөс нь хойш хоёр цагийн дараа анх хөхүүлсэн хүүхэд төрснөөс нь хойш нэг цагийн дотор хөхүүлсэн хүүхдийг бодвол нэг сарын дотор нас барах магадлал 1.3 дахин өндөр байдаг ажээ. Үүний зэрэгцээ төрснөөсөө хойш цагийн дотор хөхөө хөхөөгүй хүүхэд өвчин тусах магадлал ихтэй болдгийг уг судалгаагаар тогтоожээ.
Дөнгөж төрсөн эхийн сүүнд хүүхдийг өвчин тусахаас хамгаалдаг эсрэг биет, шим тэжээлээр баялаг байдаг ажээ. Үүний зэрэгцээ хүүхэд эх хоёр арьсаараа шүргэлцсэнээр эхийн арьсан дээрх бичил биетүүд хүүхэд рүү шилжиж, дархлааны системийг хөгжүүлэхэд тус болдгийг судалгаанд онцолсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэхүү судалгаагаар дамжуулан эхчүүдэд хүүхдээ нэн даруй хөхүүлэх боломжийг олгох тогтолцоо бий болгохыг эрүүл мэндийн байгууллагуудад уриалж байгаа юм.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

НЯРАЙ ХҮҮХДИЙН БААС ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

$
0
0

baby_0

Ихэнх залуу эцэг эхчүүдийн хувьд энэ сэдэв мэдэхгүй асуудлуудынх нь нэг байдаг. Хүүхдийн баас бүтэц, шинж байдлын хувьд олон янз байдаг тул зарим үед туршлагатай эцэг эхчүүдэд ч мэдэхгүй зүйл тохиолдох нь бий. Энэхүү хүүхдийн баасын тухай зурагт мэдээлэл нь хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгаа эсэх, хоол тэжээлийн байдал болон түүнийг хэрхэн шингээж байгаа талаар танд чухал мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ талаар та зохих мэдлэгтэй болсноор хэдийд анхаарал тавих ёстой, хэдийд санаа зовохгүй байж болох вэ гэдэг нь илүү тодорхой болох болно.

Хүүхдийн баасны өнгө хар, улаан, цагаан өнгөтэй байвал шууд эмчтэй холбоо барих шаардлагатай. Ялангуяа нярай хүүхдийн баасын өнгө, тоо өөрчлөгдвөл эмчид хандахаас хэзээ ч битгий татгалзаарай.

Нярайн зунгаг (meconium)
Хүүхэд төрсний дараах эхний хэд хоногт хар ногоон өнгөтэй, наалдамхай чанартай, нялцгай баас гаргадаг бөгөөд үүнийг зунгаг гэж нэрлэдэг. Энэ нь эхийн хэвлий дэх ургийн хөгжлийн явцад ураг орчмын шингэн, салс, арьсны эсүүд болон бусад залгигдсан зүйлсээс бүрдсэн байдаг. Зунгаг нь үнэргүй тул ихэвчлэн хүүхдийг хуурайлах үед л өтгөнөөр бие зассан болохыг мэддэг. Төрсний дараах 2-4 дэх хоногт зунгагны өнгө нь өөрчлөгдөж цайвар ногоон, шаргал болохын зэрэгцээ наалдамхай чанар нь багасдаг. Ийнхүү баасны өнгө өөрчлөгдөж байгаа нь ангир уургаа шингээж эхлэж байгаагийн шинж бөгөөд тухайн нярайн хоол боловсруулах тогтолцоо хэвийн байгааг илтгэнэ.

Хөхний сүүний баас

Xэрэв таны хүүхэд хөхөөр хооллож байгаа бол түүний баас бага зэрэг ногоовтор өнгө нь аажим өөрлөгдөж шаргал өнгөтэй цөцгий шиг болно. Мөн суулгалттай төстэй усархаг байдалтай болж магадгүй. Хөхний сүүний баас нь шаргал өнгөтэй жигд бүтэцтэй байдаг. Сонирхолтой нь үнэр нь өвөрмөц, тийм ч эвгүй биш байдаг байна. Хөхөөр хооллож байгаа үед хүүхдийн баасны байдал өөрчлөгдөж болно. Тухайлбал өнгө нь ногоовтор язмагтай болж хэвийн байдлаасаа өөр болж болох боловч ямар нэг өөр шинж тэмдэг илрэхгүй бол санаа зовохгүй байж болно. Хэрэв таны хөхөнд сүү гүйцэт ороогүй уураг гарч байгаа бол хүүхдийн баас цайвар ногоон өнгөтэй хөөсөрхөг, замаг шиг гарч магадгүй.

Эрүүл хооллолтын баас
Эрүүл хооллолтын баас нухаш шиг жигд бүтэцтэй, бор шаргал өнгөтэй байдаг. Харин үнэр нь хөхний сүүгээр хооллож байгаа үеийнхээс илүү хурц үнэртэй болно.

Төмрийн бэлдмэл хэрэглэсэн үеийн баас
Хэрэв та хүүхэддээ төмрийн нэмэлт бэлдмэл өгч байгаа бол баас нь хар ногоон эсвэл бүр хар өнгөтэй гарч болно. Заавал ийм байх албагүй ч энэ нь хэвийн зүйл гэдгийг санаарай. Харин төмрийн бэлмдэл өгөөгүй байхад баас нь хар өнгөтэй гарвал заавал эмчид хандаж энэ нь мелена буюу боловсорч байгаа цус биш болохыг батлах шаардлагатай. Цус нь ходоодны хүчлийн нөлөөгөө хар өнгөтэй болж өтгөнөөр гардаг.

Бор хоолын баас
Бор хоолонд орж байгаа үед хүүдийн баасны байдал өөрлөгдөж эхлэдэг. Бор хоол идэж байгаа хүүхдийн баас бор эсвэл бор хүрэн өнгөтэй өтгөндүү бүтэцтэй болж үнэр нь том хүнийхтэй илүү төстэй болж ирдэг.

Дутуу боловсорсон хүнсийн зүйлстэй баас
Заримдаа таны хүүхдийн баасанд дутуу боловсорсон хүнсний зүйлийн хэсэг, эсвэл улаан цэнхэр, хар хөх өнгийн жижиг хэсгүүд илэрч магадгүй. Улаан хүрэн өнгө нь улаан манжин, улаан шар өнгө нь лууван, хар хөх өнгө нь нэрс зэргийн өнгө байж болно. Үүнд та санаа зовсны хэрэггүй. Энэ нь хүүхдийн идсэн хоол нарийн гэдсэнд бүрэн задарч боловсорч амжилгүй гарсантай холбоотой. Хүүхэд хоолоо идэх үедээ дутуу зажилж бүхлээр нь залгих, нэг төрлийн зүйлийг хэт их идэх үед ийм байдал ажиглагдаж болно.

Суулгалт
Энэ нь илүү усархаг байх бөгөөд шингэн хэсэг нь бүхэл хэсгээсээ хавьгүй илүү байдагаараа ялгаатай. Өнгөний хувьд шаргал, ногоо, бордуу өнгөтэй байхын зэрэгцээ хэмжээ ихтэй байдаг тул өлгийний даавуу болон живхийг нэвтлэж магадгүй. Суулгалт нь халдвар болон харшлын шинж тэмдэг байж болох тул цаг алдалгүй эмчилгээ хийхгүй бол хүүхдийг усгүйжилд амархан хүргэх аюултай. Хэрэв суулгалт олон тоотой, хэмжээ ихтэй эсвэл нэг өдрөөс удаан үргэлжлэх хандлагатай бол эмчид даруй хандаарай. Мөн суулгалт нь цусны судал, салс агуулсан байвал эмчид заавал үзүүлээрэй.

Өтгөн хатах
Хэрэв таны хүүхдийн баас хатуу, хэлбэржсэн байдалтай байвал өтгөн хаталт гэж нэрлэнэ. Энэ үед хүүхэд баахдаа мэдэгдэхүйц тавгүйтэхээс гадна бага зэргийн цустай баас гарч магадгүй. Хатуу баас гарахдаа хүүхдийн шулуун гэдсийг гэмтээснээс бага зэрэг цус гарч болно. Өтгөн хаталт ихэвчлэн бор хоолонд орсон хүүхдэд илрэхээс гадна сүү болон шар буурцгийн уурагт мэдрэг хүмүүст тохиолдоно. Хэрэв өтгөн хаталт илэрвэл эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч таны хүүхдэд ус, хар чавганы болон лийрийн шүүс өгөхийг зөвлөж магадгүй. Эдгээр нь хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хаталтыг багасгах болно.

Залхагтай баас
Зарим тохиолдолд хүүхдийн баас залхагтай гарч болно. Хүүхдийн баасны хажуугаар ногоовтор болон гялалзсан тунгалаг өнгөтэй өтгөвтөр зүйл гарч болох бөгөөд үүнийг залхаг гэж нэрлэдэг. Зарим үед шүлс болон салс шингээгүйн улмаас залхаг үүсч болно. Гэвч залхаг нь ихэвчлэн халдвар болон харшлын далд шинж тэмдэг болдог. Хэрэв энэ нь бусад шинж тэмдэгтэй хавсрах эсвэл хоёр хоногоос илүү удаан хугацаагаар гарвал эмчид үзүүлэх шаардлагатай.

Цустай баас
Зарим үед хүүхдийн баас тод улаан цустай эсвэл хар өнгөтэй боловсруулагдаж байгаа цустай гарч болно. Тод улаан цустай баас хэд хэдэн шалтгааны улмаас гарч болно. Хэрэв хүүхэд цустай баас гаргасан байвал эмчид заавал үзүүлээрэй.

  • Бага зэрэг цусны судалтай хэвийн баас ихэвчлэн сүүний уурагт харшил өгсний улмаас үүсдэг.
  • Хүүхдийн баас хатсан үед баас цустай гарч болох бөгөөд энэ нь баах үед хүүхдийн анус гэмтсэнээс шалтгаалдаг.
  • Цусны хольцтой суулгах нь нянгийн халдвар авсныг илтгэнэ.

Хэрэв хөхний толгой хагарсан, цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүлсэнээс болж хүүхдийн баас хар өнгийн цусны хольтой гарч болзошгүй. Хөхний толгой хагаран цус гарч байгаа үед хүүхдээ хөхүүлэхээс татгалзаарай.

Эх сурвалж: eruuludam.mn

Хүүхэддээ ном уншиж өгч байгаарай

$
0
0

aab6e1f6cedd1b8e14142527cc64e18c

Багадаа ээж ааваараа ном уншуулж өссөн хүүхэд, номонд дуртай болж өсдөг. Ном уншсанаараа хүүхэд олон талын мэдлэгтэй болж, уншиж бичих, ургуулан бодох, аливаад төвлөрөх чадваруудыг эзэмшдэг.

Хүүхэддээ ном уншиж өгөх нь зөвхөн хүүхдийг номонд дуртай болгоод зогсохгүй эцэг эх хүүхдийн дотно харьцааг батжуулж байдаг. Ном уншиж өгөхдөө номон дээр бичсэнийг зүгээр нэг унших биш, хүүхдийнхээ оролцоотойгоор номоо уншиж өгөх нь илүү үр дүнтэй байдаг ба “Энэ одоо яах бол?”, “Чи юу гэж бодож байна?”, “Яавал дээр вэ?” гэх мэт асуултуудыг үргэлж хүүхдээсээ асууж харилцан ярилцаж, зохиолыг хүүхдээрээ эргэцүүлэн бодуулж уншиж өгөх хэрэгтэй.

Ингэснээрээ хүүхэд зохиолыг илүү сайн ойлгож хүлээн авдаг ба хүүхдийн сэтгэх бодох, асуудлыг шийдвэрлэх чадваруудыг хөгжүүлдэг. Аав ээж нь ном уншдаг бол хүүхдийн хэлний чадвар сайжирдаг.

1.Бид өөрсдөө телевизор, гар утас шагайчихаад хүүхдэдээ “Ном унш, хичээлээ хий” гэж хэлэх нь хүүхдэд хэр үр дүнтэй нөлөөлөх вэ? Хэрэв та хүүхдээ хичээлдээ идэвхтэй, номонд дуртай болгоё гэвэл эхлээд өөрийгөө өөрчлөн ном уншдаг болоорой. Номыг амтархан уншиж байгаа таны төрх байдал хүүхдэд чинь бодит үлгэр жишээ болж, хүүхэд аяндаа номонд татагдан, ном унших хүсэл эрмэлзэлтэй болдог.

2. Ном их уншихад хүүхдийн аливаа зүйлийг тайлж унших чадвар, хэл зүйн чадвар нь сайжирдаг. Хэл зүйн чадвар гэдэг бүх хичээл, бүхий л салбар дахь мэдлэгийн суурь нь болдог. Математик, байгалийн ухаан, англи хэл гэх мэтээр бүгдэд нь л “унших”, “бичих”, “ярих” хэл ярианы чадвар шаардлагатай байдаг. Ном уншсанаар хүүхэд аяндаа юмыг тайлж унших чадвар сууж нэг л мэдэхэд суурь мэдлэг олж авсан байдаг.

ӨӨРӨӨ Ч МЭДЭЛГҮЙ ХҮҮХДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ БУСНИУЛДАГ 10 ТӨРЛИЙН ЭЦЭГ ЭХ

$
0
0

21

Сэтгэл судлаачид хүүхдэд нөлөөлөх эцэг эхчүүдийн зан авирын тухай ихээхэн судалгаа явуулдаг. Доор дурдах 10 зан авир бол таны өөрөө мэдэхгүй боловч хүүхдэд нөлөө үзүүлдэг “хорт” үйлдлүүд юм. Та анхааран уншаарай.

10. “Надаас ай, гэхдээ намайг хайрла.”

Сэтгэл санааны дайралт бол хайр, анхаарал халамжаас өөр зүйл. Ийм төрлийн гэр бүлд амьдарч байгаа хүүхэд эцэг эхийнхээ түлхүүрээ хэрхэн шидэж, хэрхэн алхаж байгаа зэргээс тэдний сэтгэл санааны байдлыг мэддэг болдог. Ингэснээр айдас, дарамт үүсч эхэлдэг. Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдийнхээ багахан үйлдэлд ч уурлаж бухимдан, “Чиний төлөө бүхнийг хийж байхад ямар ч талархал байхгүй шүү” гэж хэлдэг. Үүний хариуд хүүхдээсээ хайр нэхнэ гэдэг хэцүү зүйл.

9. “Чи насанд хүрсэн хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэж, хүлээн авч сурах хэрэгтэй, гэхдээ чамд ямар ч эрх байхгүй.”

Хорт зан авир гаргадаг гэр бүлд эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийн хариуцлагыг үүрүүлдэг. Жишээ нь аав нь архи ууснаар өөрийгөө тайвшруулдаг гэж ойлговол өөрсдийн муу зуршлыг ч мөн хүүхдүүд тэгж ойлгох магадлалтай. Хүүхдэд хуваалцаж боломгүй тийм зүйл ярьж, хэт эрт том хүний хэцүү асуудлуудыг толгойд нь чихэх юм бол үүний дараа хүүхдүүд хамаагүй эрт олон зүйлд санаа зовдог болдог. Эцэг эхийнхээ оронд өөрийгөө тавьж, тэдний өмнөөс дүгнэлт гаргах ч үнэндээ өөрийн бодлоо илэрхийлж чаддаггүй.

8. Шилдэг нь бай. Гэхдээ өөрийгөө онцгой гэж найдах хэрэггүй.

Нарциссист эцэг эхчүүд хүүхдүүдээ хамгийн дээр байж, бүхнийг манлайлах ёстой мэтээр боддог. Маш өчүүхэн ч бай ололт амжилт хүүхдүүдийн маш их хичээл зүтгэлийн ачаар бий болдог. Гэхдээ үргэлж хатуу ширүүн үг хэлж, хэт шахах нь хүүхдийг ирээдүйд хэзээ ч хангалттай байж чадахгүй мэт, эцэг эхийнхээ сэтгэлд хэзээ ч хүрэхгүй мэт санагдуулдаг.

7. Надтай нээлттэй ярилц, гэхдээ тоглоом тохуу хийхэд хүндээр хүлээж аваад байх хэрэггүй.

Ийм төрлийн эцэг эх хүүхдүүдээ хүчээр яриулахыг хүсдэг, заримдаа мэдрэмжээ хуваалцаагүйн төлөө хүүхдийг өөрөө гэмтэй мэт мэдрүүлдэг. Гэтэл дараа нь хүүхдэд хүнд тусах зүйлс болдог. Хамаатан садан, хөрш, өөрийн найз зэрэгт хүүхдийнхээ хуваалцсан зүйлийг ярих. Сэтгэлээ онгойлгон ярьтал өөдөөс нь шоолж, тоглоом тохуу хийж, яриаг нь гуйвуулах.

6. Чи тааруухан, тиймээс илүү дээр болох гэсний хэрэггүй.

Өөртөө итгэх итгэлгүй байх тусам хүүхдүүдийг удирдахад амар. Тиймээс ч эцэг эхчүүд хүүхдийнхээ сул тал, өөг гаргаж ирэн ярьдаг. Илүүдэл жин, хоолойн өнгө, хувцаслалт гэх мэт. Тэднийг ийм байдлаар шахаж, дарамтанд оруулж байгаа мэт боловч дараа нь хүүхэд ямар нэгэн шинэ зүйл туршиж, хийж үзэх гэхэд нь харин эсэргүүцдэг. Ингэснээр нэг ёсондоо хүүхдийг өөрөөсөө хамааралтай байлгаж, өөрөө илүү хүчтэй байхыг эрмэзлэж байна гэсэн үг юм.

5. Өөрийгөө улам дайчил, ирээдүйн тухай төлөвлөгөөгөө март.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ амжилтанд хүргэхийг хүсдэг ч яаж гэдэг нь тэдэнд хамаагүй байдаг. Жишээ нь гэрээсээ хэзээ ч явахгүйгээр мундаг карьертэй болно гэж боддог. Нарциссист эцэг эх хоёр шалтгаанаар хүүхдийнхээ амжилтыг хүсдэг.

1. Тэдэнд бусдад гайхуулж, атаархуулан ярих зүйл бий боллоо гэсэн үг.

2. Амжилттай яваа хүүхдүүд илүү сайхан амьдралыг тэдэнд бий болгож өгнө.

Заримдаа ийм төрлийн эцэг эх хүүхдүүддээ хүрэх гэсэн мөрөөдөл нь маш хол, биелэх магадлал бага гэж бодогдуулдаг.

4. Миний үгийг сонсож, дага. Гэхдээ бүтэлгүйтвэл өөрийгөө буруутга.

Хүүхдүүдээ яг л эд зүйл мэт харсан байдаг. Юу хийх, хэнтэй уулзах, хэзээ ирэх, яаж амьдрах гээд бүгдийг заахыг оролдоно. Гэхдээ ямар нэг зүйл буруу болох юм бол энэ тэдний биш хүүхдийн буруу болдог.

3. Эндээс зайл. Гэхдээ намайг ганцааранг минь битгий үлдээ.

Эрүүл харилцаатай гэр бүлд эцэг эхчүүд нь хүүхдээ бие дааж, өөрсдийнхөөрөө амьдрахад нь тусалж, дэмждэг. Харин хорт зан авиртай эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч явуулдаггүй. Бас ямагт гэр орон, мөнгө, тэдэнд өгч буй хоолоо ярина. Тэд хүүхдээ хажуудаа байнга байлгаж, хүссэнээрээ байлгахыг хүсдэг.

2. Бидний тусламжийг хүлээж ав. Гэхдээ биднийг ашиглахаа боль.

Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдэд өөрт нь тийм ч хэрэгтэй биш зүйлийг санал болгож, өгөхийг хүсдэг. Харин хүүхэд үүнийг өөрт нь анхаарал тавьж бас хань татсандаа хийж байна гэж бодоод хүлээн авч, хариуд нь ямар нэг зүйл хийхийг хүснэ. Гэхдээ энэ бүхэн сайнаар дуусахгүй. Ямар нэг юм болох л юм бол эцэг эхчүүд өмнө нь өгсөн юм, тусалсан зүйлээ ярьж эхлэх болно.

Хүүхдүүд ийм үед хоригдол болж орхино:

1. Хэрэв эцэг эхийнхээ тусламжаас татгалзах юм бол. Татгалзвал бүдүүлэг зан гаргасан юм шиг санагдах болохоор чаддаггүй.

2. Тусламжийг нь хүлээн авбал. Хүүхдүүд байнга талархах ёстой юм шиг байж, тэдэнд хэрэг л гарвал очих ёстой мэт болно.

1. Надад итгэ. Гэхдээ байнга болгоомжтой бай.

Хувийн амьдрал? Хувийн орон зай? Ийм төрлийн эцэг эхтэй хүүхдүүдэд тийм зүйл байхгүй.

Өөрөө хувьдаа байртай байлаа ч гэсэн тэд илүү түлхүүртэй байхаас цааргалахгүй. Бас хүүхдүүд нь бүх асуултад байнга хариулж байх ёстой мэт байдаг. “Яагаад энэ аягаа угаагаагүй юм?”, “Ийм зүйлд яагаад мөнгө үрдэг юм бэ?” гэх мэт. Ийм эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн орон зайд хүндэтгэлтэй харьцдаггүй.

Ийм эцэг эхтэй учраа хэрхэн олох вэ?

Насанд хүрсэн хүмүүст хүртэл энэ бол хэцүү асуудал. Гэхдээ өөрт байгаа эрхийг ухамсарлах хэрэгтэй:

  • Өөрийн гэсэн гэртэй болж, өөрийн дүрмийг зохиох.
  • Бусад хамаатан садны хүмүүсийн асуудлыг шийдэхэд оролцохгүй байх.
  • Өөрийн хувийн орон зайг хамгаалах.
  • Өөрийн туршлагыг бий болгож, эцэг эх тань “би үүнийг илүү мэднэ” гэх үед тоохгүй байж, өөрийн аргаар шийдэх.
  • Мөнгө, цаг хугацаа, боломж, ажил гээд бүх зүйлийг өөрөө л шийдэх.
  • Эцэг эхийнхээ биш өөрийн хүслийг дагах.

Юу ч болсон эцэг эх, үр хүүхдүүд бүгд өөр өөрийн гэсэн амьдралтай, өөрсдийн оюун ухаан, сэтгэлгээтэй гэдгийг санах нь хамгийн чухал. Бүхнийг өөрийн хүслээр байлгана гэдэг боломжгүй зүйл агаад хүчилсэн харилцаа бүхнийг нураадаг.

Таны хүүхэд диатезтай бол юуг анхаарах вэ

$
0
0

Таны хүүхэд диатезтай бол юуг анхаарах вэ

Энэ нь харшлын нэг хэлбэр бөгөөд энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларснаас болж арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Диатез нь хүүхэд төрсний дараа нэгээс гурван сартайд илэрч хүүхдийн нүүр, бие дээгүүр жижиг цэврүү туурдаг.

Хүүхэд дараах шалтгаануудын улмаас диатез тусдаг:

Ээж, аавынх нь хэн нэг харшлын гаралтай өвчинд өртөмтгий.

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан.

Ээж нь хууч архаг өвчтэй.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч , халуун ногоо хэрэглэсэн.

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн.

Хэрвээ таны хүүхдэд диатез өвчний шинж илэрсэн бол та дараах зүйлсийг анхаараарай.

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн савантай усаар угааж байнга цэвэрлэж байх.

Хүүхдийг өдөр бүр усанд оруулж арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах.

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх.

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах.

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах.

Хэт бэгнэхгүй сэрүүн байлгаж цэвэр агаарт тогтмол гаргах.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>