Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all 657 articles
Browse latest View live

Хоёр өөр үзэл бодлын дунд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй болдог

$
0
0

Охин ээжийнхээ угаах гэж байсан шар будааг газраар асгачихав. Ээж охиноо загнаж будааг хамж аваад угаа гэлээ. Охин будаагаа хамж эхэлтэл буйдан дээр сууж байсан аав:

Parents' Fighting May Have ongoing Effect on children 2

– Юун сүртэй юм бэ хэмээн уурлаж хүүхдээ өвөр дээрээ авч суув. Охин буруу хэрэг хийсэн ч өмөөрөх аавтайдаа баясан сууна. Ээж нь харин шалаа цэвэрлэсээр.

Санамж
– Хүүхдийн хувьд ээжийгээ гэх үнэлэмж уналаа.
– Энэ хүүхдэд ээжийн үг одооноос ямар ч хүчгүй.
– Дахин хэзээ ч сонсохгүй.

– Хүүхдээ өмөөрлөө гээд томчуудын сэтгэл л тайвшрахаас хүүхдийн хүмүүжил доройтно.
– Эхнэр нөхрийн харилцан бие биеэ хүндлэх хүндлэл улам багасна.
– Хэн нэгнийгээ хүүхдээ сургаж байхад нь бүү оролц.
– Ээж аав хоёрын хүүхэд хүмүүжүүлэх үзэл бодол нэгдмэл байх хэрэгтэй. Тиймээс нөхцөл байдлаа ярилц.

Тэгэж байж хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ яаж хамгаалахаа мэддэг, бие даасан болж өснө. Хоёр өөр үзэл бодлын дунд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, өөрт нь сайн хандсан хүнийг дагамтгай, үзэл бодлоо хамгаалах чадваргүй, сул дорой болдог.


Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө

$
0
0

Олон ээжүүд хүүхдийнхээ дархлалыг яаж дэмжих вэ? Ямар эм өгөх вэ? гэж асуудаг. Хүүхэд өвчин ороомтгой байх нь дархлаа буюу биеийн эсэргүүцэх чадвар муудсантай холбоотой байдаг.

Тэгвэл та хүүхдээ дархлаа сайтай, хүн болгож өсгөхийн тулд эмээр бус байгалийн аргаар чийрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүүхдийг чийрэгжүүлэхэд шаардлагатай 5 аргыг танилцуулж байна. Та бага насны хүүхэдтэй бол туршаад үзээрэй.

1.БҮҮ БЭГНЭ

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedАнхны хүүхдээ өлгийдөж авсан ээжүүд, өвөө эмээ нар хүүхдийг бэгнэх хандлагатай байдаг. Даарчих вий гэсэн хайраас нь үүдэлтэй энэ сэтгэлийг буруутгаж болохгүй ч хүүхэд өөрийн дулаан зохицуулах системтэй учир бидний л адил халуунд нимгэн, хүйтэнд зузаан хувцас өмсөх ёстой. Хувцсыг багаас нь орчиндоо тохирсон хувцас өмсгөж дасгах нь олон өвчнөөс сэргийлэх сайн талтай. Олон давхар хувцас өмсөх тусам агаарын солилцоо мууддаг бөгөөд хүүхэд хөлөрч хувцсаа тайлсны дараа салхинд цохиулж, ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй.

Хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн салхи нэвтрүүлдэг, даавуун хувцас байх нь тохиромжтой. Зун цагт халуун өдөр бол цайвар өнгийн хувцас өмсгөнө. Учир нь бараан өнгийн хувцас нарны гэрлийг шингээдэг тул халууцуулах, наршуулах эрсдэлийг дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж хүүхдийн хувцсыг орчных нь температуртай зохицуулах шаардлагатай. Чийрэгжүүлж байгаа энэ гэж хүйтэнд нимгэн эсвэл даарахаас болгоомжилж халуунд олон давхар хувцас өмсгөхийн аль аль нь аюултай. Хүүхдийн хувцсыг багаас нь тохируулж, дасгах хэрэгтэй. Хэрэв хүүхдийг багаас нь бигнээд сурчихсан бол давхар хувцсыг аажим аажмаар нимгэлж, орчинд нь дасгах нь зүй.

2. ХӨЛ НҮЦГЭН БАЙЛГАХЫГ ХИЧЭЭ

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedХүүхэд 2-3 сар хүрснээс эхлэн арьсан доорх эдийн хөгжил эрчимжиж, дулааныг зохицуулах чадвартай болж эхэлдэг. Энэ үеэс эхлэн хүүхдийн хөлийг нүцгэн байлгахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ нэг мөсөн бүх оймсыг нь тайлах биш давхар оймсыг нь тайлах, эсвэл нимгэн оймс өмсүүлэх гэх мэтээр аажим дасгасаар хүүхдийг хөл нүцгэн байлгаж сургаарай.

Хөл нүцгэн байгаад сурчихвал хоолойны ангина тусах магадлал маш их багасдаг. Хүйтэн шалан дээр хөл нүцгэн яваад даарчихлаа гэж бүү санаа зовоорой. Хүүхэд нэгэнт хөл нүцгэн байгаад дасчихсан бол бие нь дулааны зохицуулах, хамгаалалтаа өөрөө хийгээд сурсан байдаг. Гол нь та аль болох багаас нь энэ мэт дадалд сургаарай.

3. АГААРТ ИНГЭЖ ГАРГА

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefined

Агаар бол хүүхдийг чийрэгжүүлэх үнэгүй бөгөөд хүртээмжтэй, үр дүнтэй арга. 1-3 сартай хүүхдийг өдөрт 3-4 удаа 10-15 минут агаарт гарга. Харин гадаа 15-18 хэмээс доош хүйтэн нөхцөлд гадаа гаргаж хэрэггүй.

Гадаа хүйтэрч, гарч болохгүй болсон үед өрөөний салхивчийг нээж агааржуулж байх шаардлагатай. Хүүхдийг 2 сартайгаас нь өрөөний температурыг 18-19 хэмээс эхлэн аажим бууруулсаар 3 нас хүрэхэд 15-16 хэмд хүргэх ба хүүхэд дасаж ийм температурт цочрохоо больдог. Нярай хүүхдийг өдөрт 3-5 минутаар эхэлж аажим уртасгасаар 30-45 минут болгох нь тохиромжтой.

4. НАРНЫ ТУЯАНЫ АЧ ТУС

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedНарны туяа нь хүүхдийн цусны найрлагыг сайжруулах, бие махбодын хамгаалал,дархлалыг идэвхжүүлэх, арьсны гадны хортой үйлчлэлд тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн нарны туяаны нөлөөгөөр арьсан доор Д витамин үүсдэг бөгөөд энэ витамины биед дэхь хэмжээ хэвийн байгаа тохиолдолд хүүхэд рахитаар өвдөхгүй.

Наран шарлагыг 2 нас хүртэл хүүхдэд хэрэглэхгүй бөгөөд сүүдэр газар байлгах нь тохиромжтой эс бөгөөс нарших эрсдэлтэйг санагтун. Наран шарлагыг 19 хэмийн дулаанд 1 минут хэвлийг, 1 минут нурууг нийт 2 минут шарна. Цаашид шарах хугацааг 2 өдөр тутам 1 минутаар уртасгасаар 3 нас хүрэхэд нь 15-20 минут болгох тохиромжтой. Наран шарлагыг зуны турш дээд тал нь 25-30 удаа хийх шаардлагатай.

Наран шарлагыг 11 цагийн үед хийх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ үед нарны хэт ягаан туяаны үйлчлэл хамгийн их байдаг. Наранд шарлага хийж байгаа үед нарны малгай өмсгөж, наршихаас хамгаалахаа мартуузай. Нарны малгайг цагаан, цайвар өнгөтэй байхаар сонгох нь зүй. Бараан өнгийн малгай нарны туяаг шингээдэг учир дулааны цохилт өгч, наршилт үүсгэх эрсдэлтэй байдгийг анхаар.

5.УС Ч БАС ГАЙХАМШИГТАЙ

 МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийг чийрэгжүүлэх 5 зөвлөгөө undefinedБиеийг чийрэгжүүлэх чухал аргын нэг нь ус байдаг. Хүйтэн ус арьсан дахь цусны судсууд, улмаар амьсгалын замын судсуудыг агшаан цусан хангамж дутагдан хамгаалалт суларснаар амьсгалын халдвар буюу ханиад томуу, уушгины хатгаа ч тусах эрсдэлтэй. Харин усан засал буюу чийрэгжүүлэлтийг тогтмол, удаан хугацааны турш хийсний үр дүнд хүүхдийн амьсгалын замын судас хүчтэй цочрон агшихаа больж, салхи цохихгүй болдог. Усан заслыг дэс дараатай, тогтмол хийх нь амжилтын үндэс болдог.

Усан заслыг хийх тасалгааны дулаан 18-20 хэм байх нь тохиромжтой.1-3 настай хүүхдэд зун 35, өвөл 36 хэмийн халуун усаар нойтон арчилт хийж эхэлнэ. Усны дулааныг аажим буюу долоо хоногт 1 хэмээр бууруулсаар өвөл 26, зун 24 хэм болгох нь тохиромжтой. Гараас эхлэн хөл, цээж, хэвлий гэсэн дарааллаар 2-3 минут арчина. Бүх хэсгийг арчсаны дараа биеийг хуурай болтол дахин арчих шаардлагатай.

Хүүхдийг усан арчилт хийж, бага хэмийн дулааныг даах болсон үеэс УСААР БУЛХАХ ажилбарыг хийж эхэлдэг. Хүүхдийг усаар булхахдаа домбо жижиг хувин, шанага гэх мэт хэрэгслээр дээрээс доош чиглэлээр гоожуулж норгоно. Эхлээд нуруу дараа нь цээж, хэвлийн талыг норгох ба толгойг норгохгүй. 1-3 насны хүүхдийг зун 33, өвөл 34 хэмийн халуун усаар булхаж эхлэх ба зун 3-4 хоног, өвөл 5-7 хоног тутам 1 хэмээр бууруулсаар зун 25, өвөл 28 хэм болгох нь тохиромжтой. Нэг удаагийн заслын үргэлжлэх хугацаа нь 30-90 секунд байна.

Ус гоожуулмагц судас агшсаны улмаас арьсны өнгө цайх боловч хэсэг хугацааны дараа судас өргөсөх тул улайж эхэлдэг. Үүний дараа хүүхэд сэргэлэн цовоо хэвээр байвал зөв,үр дүнтэй болжээ гэж үзэж болно. Харин ажилбарын дараа арьс цайрч хөхрөх, хүүхэд чичрэх зэрэг даарсан шинж илэрвэл энэ ажилбарыг цаашид хэрэглэх нь тохиромжгүйгээр үл барам хортой. Ажилбарын дараа даарсан шинж гарвал биеийг улайж, халуу оргитол нь хуурай алчуураар арчих хэрэгтэй.

Эх сурвалж: goomongol.today

Хүүхэддээ 12 наснаас нь мөнгөний ач холбогдлыг ойлгуул

$
0
0

Pocket-money-01

Өсвөр насны хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах ухааныг зааж сургах нь тэдний ирээдүйн санхүүгийн баталгаат байдалд маш сайнаар нөлөөлнө. Хүүхдээ 12 нас хүрмэгц гэр бүлийн төсөвт оролцуулан, өөртөө тусдаа хадгаламжийн данс юм уу хадгаламжийн “гахай” нээх санаа өгч, бага сага санхүүгийн хариуцлага хүлээлгэж эхлээрэй.

Боловсрол болон хөдөлмөрийн ач холбогдлыг ойлгуул
Хүүхдүүдэд багаас нь мөнгө захиран зарцуулах, хадгалж хураах тухай үндсэн ойлголтыг зааж сургах ёстой. Өсвөр насанд очмогцоо тэд сайн боловсрол, хичээнгүй хөдөлмөр нь ирээдүйн амьдралд нь ямар чухал болохыг ойлгох болно. Биеэ даах хүсэл төрж эхлэх үед нь аливаа зүйлийг хориглох нь хааяа буруу байдаг ч гэлээ, бодит амьдралд хөл тавихад нь туслахын тулд ирээдүйн санхүүгийн тогтвортой байдалд нь санаа тавих ёстой.

Хүүхэддээ хадгаламж нээ
Хүүхэддээ хадгаламжийн данс нээлгээд тэр нь өөрт нь болон ирээдүйд нь ямар хөрөнгө оруулалт болж болох талаар ярилц. Хэрэв хүүхэд тань өсвөр насандаа цагийн ажил хийх гэж байгаа бол цалингийнхаа багахан хувийг данс руугаа хийж байх тохиролцоонд хүр.

Тохиролц
Хэрэв таны хүүхэд машин юм уу, өөр ямар нэгэн өндөр үнэтэй зүйл худалдан авахыг хүсч байгаагаа хэлвэл “Тал мөнгийг нь … сарын …-ны дотор хуримтлуулж чадах юм бол үлдсэн 50 хувийг нь би даая” гэж хэл. Та хүүхэддээ энэ мөнгөө бэлэглэж болно, эсвэл хэсэг хугацааны дараа эргүүлж авахаар зээлдүүлж болно. Хүүхдээсээ юм харамлах танд хэцүү л байх байх, гэхдээ ингэснээр тэр мөнгөний үнэ цэнийг маш сайн ойлгож орлого болон зарлагандаа тооцоотой, бодолтой хандана. Эсвэл даатгалын болон бензинийхээ мөнгийг хүүхэд чинь өөрөө даах болзолтойгоор машин авч өгч болох юм.

Хүүхэддээ хариуцлага үүрүүл
Өсвөр насны хүүхдэд мөнгөний гурван эх үүсвэр бий – гэр бүлээс өгөх халаасны мөнгө, цагийн эсвэл улирлын чанартай ажлаас олсон орлого, хамаатнуудаас ирэх бэлэг. Мөнгөө ямар ч эх үүсвэрээс олж байсан, таны хүүхэд нэмэлт зарлагаа өөрөө зохицуулдаг байвал сайн. Зугаа цэнгэл, найзуудын зугаалга, утасны төлбөр зэрэг тодорхой хэдэн төрлийн зарлагыг өөрөө хуримтлалаасаа өгдөг байхаар хүүхэдтэйгээ тохиролцоорой.

Цуг дэлгүүр хэсэхдээ ухаалаг бай
Хэрэв та өөрөө мөнгөнд хайр гамгүй ханддаг бол хүүхдээ бодлоготой байна гэж найдаад ч хэрэггүй. Та бол хамгийн сайн үлгэр жишээ. Дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулахдаа хүүхдээсээ тусламж хүс.

Өсвөр насны хүүхдээ амьдралд хэрхэн бэлтгэх вэ?

$
0
0

78631171(1)

Өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол эцэг эхээсээ бүрэн хамааралтай байхаа больж, бодит амьдрал руу хөл тавихдаа хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй балмагдах явдал юм. Насанд хүрэгч болохын тулд тэд одооныхоосоо илүү ухаалаг, бас хариуцлагатай байж гэмээнэ амжилттай амьдарч чадна.

Бидний нэг алдаа нь хүүхдээ асран хамгаалахад бүх анхаарлаа төвлөрүүлдгээс тэднийг болзошгүй эрсдлүүдэд ч бэлтгэж, унасан ч босоод ирэх сэтгэлийн тэнхээтэй болгож төлөвшүүлэх ёстой гэдгийг мартаж орхидог.

Өсвөр насныхныг том хүмүүсийн ертөнц рүү хөл тавихаас нь өмнө бид тэдэнд амьдралын зах зухаас нь амсуулж сэтгэл санааг нь бэлэн байлгах ёстой. Тэгэхгүй бол тэд маш олон бэрхшээлүүдтэй тулгарах болно. Амьдралын үнэ цэнэтэй зүйлсийн талаар, ухаалаг зарчмуудын талаар зааж сургаж, тэдэнд хариуцлага болон тууштай хөдөлмөрлөх гээч зүйлийг суулгаж чадвал та өөрийн чадах бүхнийг хийлээ л гэсэн үг.

Хүндлэл ба хариуцлага. Бид бүгд хүндлэл хүлээхийн тулд хүндлэлийг түгээх ёстой гэдгийг мэднэ. Энэ бол зөвхөн өсвөр нас ч биш, ямар ч насны хүүхдэд сургах шаардлагатай чухал зүйл. Хариуцлага болоод хүндлэлийн үнэ цэнийг аль болох эртнээс мэдрүүлж бай. Тэдэнд хийсэн буруу үйлдлийнх нь төлөө хариуцлага хүлээлгэж, сайн үйлийнх нь төлөө шагнаж урамшуул. Мөн өсвөр насны хүүхдээ ажил хийхийг зөвшөөрөх хэрэгтэй. Их Сургууль төгсөхөөсөө өмнө хөдөлмөрийн үр шимийг хүртээд сурчихвал, үндсэн ажилдаа орохдоо алдаа гаргахгүй.

Санхүүгийн зохион байгуулалт. Төсөв гаргах, мөнгөө зөв захиран зарцуула тухай хүүхэддээ зааж сурга. Хүүхэддээ картаа өгч явуулах, эсвэл их хэмжээний мөнгө өгөөд хүссэнээ ав гэж хэлэх нь тэдэнд тус болохгүй. Юуг хамгийн түрүүнд авч юуг хоёрдогч хэрэгцээ байлгах ёстой гэдгийг тэдэнд аажим аажмаар хэлж, харуулж ойлгуул. Аливаа зүйлд дэмий зарлага гаргахаасаа өмнө тооцоолж чадвал ирээдүйд хүүхэд чинь өргүй амьдарна.

Нийгмийн идэвхтэй байлгах. Амжилттай яваа хүмүүс дэлхий дахинд болон эргэн тойрондоо болж байгаа үйл явдлын талаар мэдээтэй байж, үүн дээр тулгуурлан цаашдынхаа сонголтуудыг хийдэг. Тиймээс өсвөр насны хүүхэдтэйгээ цуг мэдээний хөтөлбөр үз. Нийгмийн байдал болон улс төрийн талаар бага сага ярилцаж бай. Гэхдээ тэдэнд болохгүй бүтэхгүй зүйлийн тухай ярих хэрэггүй. Харин ямар байвал зохистой талаар санал бодлоо солилц. Одоо хүүхэд чинь том болсон.

Амжилтанд хүргэхийн тулд… Хүүхдээ амжилтанд хүрэхэд нь залж чиглүүлэхийн тулд эцэг эх нар ч тодорхой хичээл зүтгэлийг гаргах ёстой. Ингэхийн тулд хамгийн түрүүнд хүүхдийнхээ давуу талыг олж илрүүл. Ямар талбарт тэр илүү хүчтэй байна, түүн дээр нь тулгуурлах юм бол хүүхэд илүү хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, идэвхтэйгээр өөрийнхөө төлөө тэмцэх болно. Мөн хүүхэддээ эрхээ эдлэхийн тулд түүнтэй дүйцэх хэмжээний үүрэг хүлээх ёстой байдаг гэдгийг ойлгуул. Жишээ нь хүү чинь таны машины түлхүүрийг гуйлаа гэхэд, шатахууныхаа мөнгийг өөрөө төлөх нөхцөлтэйгөөр өгч болно. Эрх үүрэг хоёр хамт байгаа цагт л амьдарч чадна. Эцэс төгсгөлгүй клуб дугуйланд явуулахынхаа өмнө өөрийг нь яг юунд сонирхолтой болохыг олж мэд. Хүүхдийнхээ хоббиг сонирх. Хэрэв хүүхэд чинь одоогоор тодорхой хоббигүй байвал хоббитой болоход нь тусла.

Олон зүйлийг зэрэг хийлгэхийн хор уршиг. Сүүлийн үеийн амбицтай эцэг эхчүүд хүүхдээ мундаг хүн болгож байна гээд математикийн дугуйлан, бүжгийн секц, англи хэлний сургалт зэргээр булж эхэлдэг. Энэ үнэхээр хүүхэд хүмүүжүүлэх зөв арга барил мөн үү,эсвэл харин ч эсрэгээрээ хүүхдийн анхаарлыг олон тийш сарниулж орхидог уу? Нэг талаар эерэг, нөгөө талаар сөрөг нөлөөтэй аж. Хамгийн гол нь тэдний ухаан санаа, оюун бодлыг дараах аргуудаар тэнцвэржүүлж байх ёстой:

• Дэлгэц ширтэх цаг, хүмүүстэй харилцах цаг хоёрыг нь тэнцүүл. Өөрөөр хэлвэл компьютерийн дэлгэц ширтэж өнгөрүүлсэн нэг цаг тутамд хүмүүстэй харилцан ярилцаж өнгөрүүлэх нэг цагийг олгож бай.

• Идэвтэй хөдлөх цаг, тайван суух цаг хоёрыг нь тэнцүүл. Дэлгэцний өмнө нэг цаг хөдөлгөөнгүй суусан бол, дараа нь хөдлөх боломж олго.

• Чөлөөт цагийг нь утга учиртай өнгөрүүлэх цагтай нь тэнцүүл. Ялангуяа өсвөр насныхны хувьд өөрийнхөө хувьд ямар нэг чухал зүйлээр хөрөнгө оруулалт хийх “утга учиртай цаг” байх ёстой. Харин энэ цагаараа юу хийхийг нь хамтран ярилцаж шийдээрэй.

Хүүхэд эцэг эхээсээ үүнийг л хүсдэг

$
0
0

Happy-family-768x511

Хүүхдүүд ээж аавтайгаа ойр дотно харилцаа үүсгэн нэгэн гэр бүл дотор амьдарч байхдаа таван аргаар биднээс хайрыг чихэр шигээ хүсч байдаг юм байна. “Хайрын Таван Хэл” хэмээх их сайхан мэдээллээр дүүрэн, уншаад ухаан суухаар номыг Хойд Каролина мужийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Гэри Чэпман олон жилийн судалгаа, ажиглалтын дүнд хэдэн жилийн өмнө бичиж хэвлүүлсэн нь маш олон хувиар борлогдсон. Тус номын монгол орчуулга явагдаж байна. Энэ номны гол санаа нь гэр бүлийг илүү ойр дотно байлгах, хүүхдүүдтэйгээ илэн далангүй байх, бие биенээ ойлгох, гол нь хайраа биендээ илчлэх, үзүүлэх юм. Би тус номын зохиогч Гэри Чэпманы сургалтад биеэр оролцох завшаан тохиолдож, маш их зүйл сурсан. Тус номноос сийрүүлэн, өөрийн гэр бүлийн амьдрал дээрээ тулгуурлан доорхи зүйлсийг сийрүүлэв. Эдгээр таван хэл нь: Бэлэг, Тэврэлт ба биеэр хүрэлт, Үр дүнтэй цаг, Үйлчлэл, Урмын сайхан үг.

1.Энэхүү хайрын таван хэлийг бага насны хүүхдүүд бүгдийг нь хүсдэг

Хүүхдүүд маань бид нарыг ажлаас ядраад ирсэний дараа, цүнх уудлаад унавал биднээс ямар нэгэн бэлэг авахийг хүсдэг. Эсвэл таны хүүхэд зочин ирэх болгонд байгаагаа боож хүнд өгдөг бол таны хүүхэд бусдад хайрыг авахдаа бас хайраа илэрхийлэхдээ бэлэгийн хайрын хэлээр ярьдаг юм байна.

2.Тэврэлт ба биеэр хүрэх

Миний бага охин унтахдаа заавал тэвэрсэн хүнийхээ хацар, гарт нь хүрэх дуртай. Бага насны хүүхдүүд илүүлэх, тэврүүлэх, үнсүүлэх дуртай байдаг. Таны хүү эсвэл охин чинь байнга л таны өвөр дээр суух, эсвэл таныг байнга үнсдэг, биенд чинь хүрч байх дуртай бол үүнд та “ямар нялуун хүүхэд вэ?” гэж цааш нь түлхэж байсан удаатай бол өнөөдрөөс тэр нь танаас хайрыг мэдэрч байгаа мэдрэмж нь юм байна гэдгийг ойлгоод, эргүүлэн хүүхдээ хайрлан тэвэрч үнсээрэй.

3.Үр дүнтэй цаг

Манай том хүү сэтгэхүй их сайн. Их сонин сонин тоглоом сэтгэж тоглоод тэрэндээ намайг оролцуулах их дуртай. Та хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, эмээ өвөөгийнх нь тухай ярьж өгөх гээд хамтдаа цаг өнгөрүүлж болно. Намайг бага байхад гээд бид нар ярьж эхэлбэл таныг хүүхэд байхад хэн нэгэн хүний танд өгсөн үр бүтээлтэй цаг таны оюун санаанд хадгалагдсан байдаг.

4.Үйлчлэл

Хүүхдүүд маань ээж ааваасаа маш их хамааралтай бяцхан хүмүүс. Маш олон зүйл дээр ээж аавуудын үйлчлэл хайр болон хүүхдэд хүрдэг. Эвдэрсэн тоглоомыг нь засах, өрөөг нь цэвэрлэх, гэрийн даалгаварт нь туслах, хувцсыг нь эвхэж индүүдэж өгөх, хоол хийх гэх мэт. Энэ бүхнээс бидний хүүхдүүд тэдэнд хайртай аав ээж хажууд нь байгааг мэдэрдэг.

5.Урмын сайхан үг

Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ? Дандаа хоолоо асгаж байх юм гээд энэ олон шүүмжтэй хатуу үгийг ажилдаа түүртэж ядарсан эгчийнхээ амнаас хүүхдүүддээ хэлж байхийг бишгүй сонссон. Харин нөгөө хүүхдүүд нь том том нулимс унаган, тэдний дотор өөртөө итгэх итгэл нь ихээр буурсан нь ойлгомжтой. Харин хүүхдүүдээ загнахаасаа өмнө тэвчээр гарган алдаа хийхээс нь өмнө “энэ зүйлийг ингэж хийдэг” хэмээн биеэрээ үлгэрлэн үзүүлэх, улам сайн болж байна, чи их сайн хүү, ажилсаг охин шүү хэмээн урам өгөх хэрэгтэй. Хүүхдийнхээ хамгийн чаддаг зүйлээр хүүхэддээ урам өгөх, аливаа зүйлийг эерэг талаас нь харж, бүх юмыг сайхан болно, бүтнэ гэж ерөөх. Таны хүүхэд танаас “энэ гоё байна уу? энэ танд таалагдаж байна уу?” гэх мэтчилэн урмын сайн үг авч, түүндээ баярлахыг хүсч байгаа нь танд мэдрэгдвэл таны хүүхдийн хайрын хэл нь урмыг үг юм гэж ойлгон, аялгуу сайхан монгол хэлээрээ бэлэг дэмбэрэлтэй үгээр урамшуулан хайрлаарай. Хүүхдүүд маань бага байхдаа эдгээр хэлүүдийн тавууланг нь танаас хүсдэг. Яваандаа хүүхэд том болоод ирэхээр энэ таван хэлийн аль нэг нь хайрын эх хэл болж, таван хэлнээс хоёр юм уу гурван хэл нь туслах хэл болж насан туршид нь тэр хүн орчин тойрны хүмүүсдээ хайраа илэрхийлэх илэрхийлэл нь болдог байна. Эцэст нь бас нэг чухал зүйл нь, хүн болгон, хүүхэд болгонд хайрын сав гэж байдаг гэнэ. Хэрвээ та энэ долоо хоногт хүүхдүүдээ сайн ажиглаад, хайрын хэлээр нь яриад, хайрын савыг нь дүүрэн байлгавал, таны хүүхдийн царайд инээд дүүрэн байна гэдгийг би өөрөө амьдрал дээрээ хэрэгжүүлэн үр дүнг нь харсаны хувьд баттай хэлж байна.

Орой унтахаасаа өмнө миний хүү эсвэл охины хайрын сав дүүрэн болов уу гэж сайн бодоорой. Хэрвээ та дүүргэж амжаагүй бол нар жаргаж хүүхэд тань үлгэрийн зүүдэнд аялахаас нь өмнө хайрыг савыг нь асгаруулан бялхуулан дүүргээрэй. Таны гэр бүлд инээд хөөр, баяр баясал, хайраар дүүрэн байхыг ерөөе.

Хүүхдээ хар цай, ясны шөлөнд оруулахын ач тус

$
0
0
Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд хар цай, хонины ясны шөлөнд оруулж элдэв өвчлөлөөс сэргийлж борогшуу өсгөж ирсэн уламжлалтай улс билээ. Тэгвэл хар цай болон ясны шөл ямар ач тустай болохыг товчхон хүргэе.
Хар цай
Хүүхдийг хар цайнд оруулах нь дараах ач тустай.
• Хоол шингээлт сайжирна
• Арьсны нөхөн төлжилт сайжран борогшуу болно
• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна
• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны систем сайжирна
• Хөлсний сүв нээгдэнэ.
• Биеэс хорыг гадагшлуулна
 
Ясны шөл
Хүүхдийг ясны шөлөнд оруулах нь дараах ашиг тустай.
• Хий ядаргааг тайлна
• Хүүхдийн нойргүйдэлийг багасгана
• Дархлааг дэмжин сайжруулна.
• Ханиад томуу хатгаанаас хамгаална.
• Элдэв өвчнөөс хамгаална.
• Чийрэгжиж борогшуу болно.
Дараах тохиолдолд ЯСНЫ ШӨЛ, ХАР ЦАЙНД ОРОХЫГ ХОРИГЛОНО.
• Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш
• Хэт ядарч сульдсан үед
• Байнга хөлөрдөг үед
• Арьсны гадна ил шархлаатай
• Хүй нь цөглөж амжаагүй
• Хэт өлссөн
• Хэт цатгалан
• Хагалгааны дараа
Монгол ардын уламжлалт эмчилгээ
 

Бяцхан үрээ эртнээс “гараас гаргах” хамгийн чухал 6 арга

$
0
0

baby-mom-797x570

Хүүхэд 2 наснаасаа эхлээд л бие даахын хүслэн болж эхэлдэг. Бүдэрч унасан ч хамаагүй заавал замын хашлага давж алхахаар зүтгэнэ. Өөрийнх нь хийх гэж байсан зүйлийг өмнөөс нь өөр хүн хийчихээр цухалдаж уйлна. Бараг хэлд ч ороогүй байхдаа л тэд “Би бол тусдаа бие хүн”, “Би ч бас аав, ээж, ах эгчтэйгээ адилхан” гэсэн ойлголтыг тархиндаа аль хэдийнэ авсан байдаг. Харин энэ үед нь бид түүнийг “гараас гараагүй нялх амьтан” л гэж хардаг учраас бие даах хүсэл эрмэлзэлд нь алхам тутамдаа саад болдог.

Мэдээж 2, 3-хан настай хүүхдээ бид ганцааранг нь гэртээ орхиж, олон нийтийн газар хөтлөлгүй явж чадахгүй. Гэхдээ давхар бие даах оролдлогыг нь бага багаар хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Бие даах гэсэн оролдлогыг нь дэмжихгүй байвал хүүхэд аав ээжийнхээ дэргэдээс холдох, цэцэрлэгт явах дургүй, араас үргэлж уйлагнадаг, аливаа зүйлийг өөрөө хийхээс илүүтэй үргэлж хэн нэгнээр хийлгэхгүй л бол болохгүй гэж боддог нэгэн болж төлөвшинө.

Урдуур нь орж бүү хий
Үнэхээр өөрөө хийж чадахгүй, “арай болоогүй” зүйлийг нь л хийж өг. Харин хүүхдийн өөрийнх нь хийж чадах зүйлээс нэгийг нь ч өмнөөс нь бүү хий. “Би өөрөө”, “Би чадна” гэж шулганан зүтгэж байгаа ч бяцхан үрд чинь эхэндээ юм бүхэн тийм хялбар байхгүй нь мэдээж. Гэхдээ түүний сэтгэлд нь багтсан болоод л тэр зүтгэж байгаа юм. Энэ үед нь яаран сандран болиулахын оронд аль болох өөрийн биеэр үлгэрлэж харуулахыг хичээгээрэй. Чи хүүхдийнхээ ачааллыг хэдий чинээ өөр дээрээ авна, түүнд цаашид төдий чинээ үүнийг өөрөө хийхэд хэцүү байх болно.

Алдсан ч гэсэн дахин оролдохыг нь зөвшөөр
Бие даалтыг эзэмших замд нь хүүхдэд чинь өчнөөн бэрхшээл тулгарч таарна. Аяга тавгаа хагална, ханцуйгаа норгоно, шал заваартуулна. Ийм үед нь хүүхдийг сэтгэлээр унагаж, ахин хийхийг нь хориглож, буруутган загнаж болохгүй. Дараагийн удаа илүү сайн хийж чадна гэж тайвшруулаад туслахыг санал болго. Түүнд аав ээжээс нь илүү эрч хүч, өөртөө итгэх итгэл өгөх хүн олдоно гэж үү.

Өөрөөр нь шийдвэр гаргуул
Хүүхдийг биеэ дааж сурахад шийдвэр гаргах эрхийг олгох нь маш чухал. Гадаа тоглохоор гарахад нь ямар тоглоомоо авч гарахыг өөрөөс нь асуу. Гэхдээ асуултаа зөв тавих хэрэгтэй. Хэрвээ томоос том чихмэл бамбаруушаа авч гарна гэх вий гэж сэрэмжилж байгаа бол авч гарах боломжтой тоглоомуудыг нь нэрлээд сонгуулж болно. Өнөөдөр ямар хувцас өмсмөөр байгааг нь өөрөөр нь сонгуул. Дэлгүүрээс ном авч өгөхдөө ч хэд хэдэн сайн сонголтыг өгөөд өөрөөс нь асуугаарай. Өөрөө хүсээгүй байхад нь хэн нэгнийг үнсүүлж, тэврүүлэх гэж оролдохоо боль. Орой ямар үлгэр уншуулахыг өөрөөр нь шийдүүл.

Гаргасан амжилт бүрийг нь анзааран магт
Хүүхдийнхээ жижигхэн зүйл дээр ч гаргасан амжилтыг нь тухай бүрд нь тэмдэглэж, магтаж бай. Тэгвэл тэр дараагийн удаа үүнээс ч илүүг хийхээр оролдох болно. Гэхдээ \”үр дүн”-ээс нь илүү \”оролдлого”-ыг нь онцолж магтаарай. Тэр магадгүй хааяа үдээсээ буруу үдэж, оймсоо буруу харуулан өмсөж болно. Зөвхөн зөв хийсэн үед нь магтахаас гадна, буруу хийсэн үед нь ч өөрөө хийх гэж уйгагүй оролдсон нь мундаг хэрэг гэж магтаад зөвийг нь зааж өгөөрэй.

Хугацаа олго
Охин чинь үсээ самнахын тулд бүхэл бүтэн 10 минут зарцуулдаг бол гарах цагаасаа 10 минутын өмнө түүнд самыг нь өг. Өөрөө юмаа хийх боломж гарах үед нь \”Хоцорлоо” гэдэг шалтгаанаар өмнөөс нь хийж өгсөөр байвал түүний суралцах үйл явц удаашрах болно. Бас түүнээс яг төгс үр дүн хүлээх хэрэггүй. Тэр өөрийнхөөрөө халбагадаж, өөрийнхөөрөө аягалаж, өөрийнхөөрөө тоглоомоо хурааж байг. Асгачихвал арчихыг нь л заагаад өгчих.

Тодорхой хугацаагаар орхиж яв
Гэхдээ танихгүй хүмүүсийн дунд, гадаа эсвэл дэлгүүрт гэсэн үг биш шүү. Жижиг өрөөндөө оруулаад \”Ээж нь 5 минутын дараа эргэж ирнэ. Тэр хүртэл эндээ байж байгаарай” гэж хэлээд 5 минутын турш том өрөөнд байж, түүнд ээжгүйгээр өөрийгөө саатуулах боломжийг олго. 5 минутын турш томоотой, өөрийгөө өвтгөлгүй, араас нэхэж уйлахгүй байгаад сурчихвал хугацаагаа уртасга. Нууцаар, сэмхэн зугтааж хэрэггүй, тэгвэл хүүхэд эргэж ирэхгүй байх вий гэж айснаасаа болоод дараагийн удаад улам л явуулах дургүй болно. Харин \”Энэ цагийн зүү энд хүрэхэд ээж нь эргээд ирнэ” гэж тодорхой хэлж яваад, хэлсэндээ хүрэн цагаасаа хоцролгүй эргэж орох хэрэгтэй. Тэгвэл хүүхэд цэцэрлэгтээ үлдэхдээ ч, эмээ өвөө дээрээ үлдэхдээ ч өөртөө итгэлтэй, айдас хүйдэсгүйгээр биеэ дааж сурах болно.

Алхам алхмаар хийж сурсаар байгаад таны хүүхэд бүх зүйлийг хийж чаддаг болно. Хамгийн гол нь амжилтанд итгэх хэрэгтэй.

Хүүхэддээ заавал ойлгуулах мөнгөний талаарх 4 зүйл

$
0
0

31801

1. Ээж аавд бус мөнгөний гахайдаа мөнгөө хадгал

Бид хүүхдүүддээ багаас нь хадгаламжийн хамгийн муу ойлголт, туршлагыг суулгадаг. Тэр нь ээж аавдаа мөнгөө хадгалуулах эсвэл ээж аавдаа мөнгөө өгч хэрэгтэй зүйлээ авахуулах. Гэтэл хүүхэд багаасаа өөрөө мөнгөтэй харилцаж сурах хэрэгтэй. Хамаг мөнгөө чихэр аваад үрсэн байсан ч эсвэл муу санаа гаргаж мөнгөө хэнд ч хэлэлгүй нууж хадгалсан байлаа ч аль аль нь давуу талтай. Харин ээж аавдаа мөнгөө хадгалуулсаар байх юм бол насан туршдаа мөнгөө хэрхэн зөв ашиглах, зарцуулах талаар ойлголт дутмаг болно.

Мөнгө үрэх: Хэрвээ хүүхэд чинь мөнгөө хайр найргүй үрж байгаа бол хэзээ нэг өдөр мөнгө дуусдаг хэмжээтэй зүйл гэдгийг ойлгоно. Мөн аливаа худалдан авсан зүйлийнхээ үнэ цэнийг ялгаж дараагийн удаа алийг нь авбал өөрт нь илүү хэрэгтэй болохыг таньж мэддэг болно. Цаг хугацаа өнгөрөх тусам үнийн тооцоотой болж хүссэн зүйлээ авахын тулд мөнгөтэй зөв харьцаж сурах хэрэгтэй болохоо ойлгох л болно. Хэрвээ ээж аавууд өмнөөс нь худалдан авалт хийсээр байх юм бол тэд мөнгө зөвхөн томчуудын ашигладаг зүйл мэтээр ойлгож, ухаалаг худалдан авах чадвар гэх зүйлд баяртай гэж хэлэх хэрэгтэй болно. Ээж аавууд хүүхдүүдээ хэтэрхий мөнгөнд дуртай болгохгүйн тулд хол байлгадаг гэж хэлдэг ч үнэндээ энэ мөнгөнөөс холдуулах гэсэн санаа нь эсрэгээрээ тэднийг мөнгөнд дуртай болгож, өөрийн дураар мөнгө үрж үзэх шуналыг нь улам өдөөнө. Тиймээс хүүхэддээ өөрийн гараар худалдан авалт хийх боломжийг үргэлж олгож бай.

Мөнгө хадгалах: Хэрвээ хэн нэгэн хүний өөрт нь өгсөн мөнгийг охин эсвэл хүү чинь чамд хэлэлгүй шүүгээндээ нууж хадгалсан бол уурлаж загнах хэрэггүй. Бас мөнгөө гээхээсээ өмнө аав ээждээ хадгалуул, би чамд бүхнээ зориулж байхад чи нуулаа гэх мэтчилэн зэмлэх, хүчлэх арга барил ашиглаж ер болохгүй. Учир нь тэд ээж аавынхаа үгэнд орж өөртөө байгаа мөнгөө бусдад өгөөд эхлэх л юм бол ирээдүйд үргэлж бусдад найддаг, өөрөөсөө асуудлыг холдуудлаг хандлага гаргах болно. Харин үүний оронд хүүхдээ урамшуулж мөнгөний гахай, шинэ түрийвч, санхүүгээ бичдэг дэвтэр зэргийг бэлэг болгож авч өг. Тиймээс ээж аавууд аль болох хүүхдээ мөнгөтэй болох бүрт нь өөрөө мэдэж зарцуулах эрх олгож бай. Мөнгөө хаяж гээж, дэмий үрсэн ч хамаагүй. Угаас өөрөө харамсч, ойлгоод ирэх болно.

2. Хоёр чихэрнийхээ нэгийг маргаашд үлдээ

Энэ бол хамгийн чухал заах ёстой зүйл. Ээж аавууд хүүхдээ бага насанд нь юугаар ч дутаахгүй өсгөж байгаа нь жаргалтай байлгаж байгаа хэрэг гэсэн буруу хандлагатай байдаг. Хэдийгээр хүүхэд насандаа юугаар ч дуталгүй өссөн хэдий ч бусдаар тэжээлгэх гэдэг, бэлэнчлэх, өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй нэгн болно. Том болоод энэ чанар тэр дороо засарна гэж байхгүй шүү дээ.

Арга 1: Бүх зүйлийг нь бэлдэж өгөхийн өмнө өгсөн зүйлийг хэрхэн өөртөө ашигтай бас удаан хэрэглэж сурах талаар маш сайн зааж сургах хэрэгтэй. Хэрвээ маргааш хүртэл нэг чихрээ хадгалж чадах юм бол дахиад нэмж хоёрыг өгнө гэх мэтээр өөрөөс нь хичээл зүтгэл гаргуулж сургаарай.

Арга 2: Зүгээр л төрсөн өдрөөрөө унадаг дугуй бэлгэнд авах бус төрсөн өдөр хүртлээ өдөр бүр яг нэг цагтаа гэрийнхээ хогийг гаргаж хаядаг, аяга тавагаа угаадаг байх юм бол унадаг дугуйг төрсөн өдрөөр нь шагнаж авч өгнө гэх мэт өөрөөс нь хөдөлмөр шаардаж байх хэрэгтэй. Энэ нь өөрийнх нь хүчин чармайлтаас шалтгаалж сайхан зүйлс бий болдог гэдгийг ойлгуулах болно. Мөн чамайг мөнгөө САЙН хадгалах юм бол унадаг дугуй авч өгнө гэх мэт ерөнхийлсөн зүйл хэлэх хэрэггүй. Сайн гэдэг нь яг хэдэн төгрөг гэсэн үг вэ? Үүнийг нарийн тооцоотой гаргаж өг. Тэгвэл хүүхэд өөртөө байгаа мөнгөний хэдийг нь үрж хэдийг нь маргаашийн унадаг дугуйнд зориулж хадгалахаа тооцоолдог болно. Бас мэдээж зорилготой байхын сайхныг мэдэрнэ.

3. Мөхөөлдөст бус мөрөөдөлдөө мөнгөө үр

Өөрийн чинь өгсөн мөнгөөр мөхөөлдөс авч идэх бүрт нь авахыг хүсдэг илүү том зүйлийнх нь талаар сануул. Мөрөөдлийн хүүхэлдэй, даашинз, унадаг дугуй, бөмбөг, парк гээд илүү үнэтэй зүйлд зориулж мөнгө хадгалах нь хүүхдийг зоригтой бас зорилготой болгох болно. Бас илүү тэвчээртэй ч болгоно.

Зорилго: Өдөр бүр 500 төгрөгөөр авдаг зайрмагны мөнгийг арав хоног хадгалах юм бол 5000 төгрөгтэй болно. Энэ мөнгийг ахиад хорин хоног хадгалаад л Парк дээр тоглох эсвэл хүссэн даашинзаа өөрийнхөө мөнгөөр авах боломжтой болно шүү дээ. Эсвэл бүр тууштай хадгалж байгаад Диснейн ертөнц рүү ч аялаад ирэх боломжтой. Хүүхдээ илүү том мөрөөдөж, илүү ихийг хүсч, зорилго дүүрэн амьдрах урам зориг өгч бай. Тэгээд өдөр бүр дэмжиж, хамтдаа мөрөөдөж байгаарай. Тэгвэл хүүхэд чинь зорилготой, мөнгөө хуримтлуулах нь хэчнээн хэрэгтэй байдгийг ойлгох болно. Мөрөөдөлдөө үрсэн мөнгөний амтыг хэдэн мянган өдрийн зайрмагны амт ч яагаад гүйцэхгүй шүү дээ.

Зориг: Томчууд ядартлаа ажиллаж мөнгө олсон ч өмсөх хувцас, идэх хоолондоо үрээд дуусгадаг шиг хүүхэд чинь мөн л идэх, өмсөхөөс хэтэрч чадахгүй хүсэл, шуналтай байх нь нэг талаараа зориг муутай болж буйн шинж юм. Одооноос эхлэн илүү том зүйлд мөнгөө хадгалж чаддаг байх, түүнийхээ эцсийг үзэж чадах зориг суулга. Хэрвээ одоо л бүх зүйл боломжтой байдаг гэдгийг мэдэрч зоригтой байж сурахгүй бол ирээдүйд хэдэн сая төгрөгтэй болсон байхдаа ч хүссэн зүйлдээ буюу мөрөөдөлдөө мөнгөө зарцуулах зориггүй болчих гэмтэй.

31802

4. Мөнгөөр авч болдоггүй зүйлс олон бий

Ээж аавдаа бэлэг авч өгөх гэж хамаг л мөнгөө үрэхийн оронд шалгалтан дээрээ хамгийн мундаг дүнг авч чадах л юм бол энэ юутай ч харьцууламгүй хамгийн сайхан бэлэг байх болно гэдгийг хүүхдүүддээ хэлж байгаарай. Мөн чи өөрөө ээж аавдаа асар үнэтэй бэлэг гэдгийг үргэлж хэл. Ирээдүйд зав муутай том хүн болсон хойноо ч гэр бүлээ бүхнээс түрүүнд үздэг нэгэн болж өсөхөд нь туслаарай. Их мөнгөтэй болчихоод хүүхдүүдэд гайхуулахын оронд өлсөж яваа найзууддаа хоол авч өгдөг халамжтай хүн болоход нь үлгэрлэ. Тэгвэл хүүхэд чинь сайн найзуудын хүрээлэлтэй, бусдын дунд нэр хүндтэй, үнэ цэнэтэй нэгэн болж өснө.

Хүүхэддээ цаг гаргаж чадахгүй, амласандаа хүрэх боломжгүй болсон үедээ бэлэн мөнгө бүү өгч бай! Хүссэн нэгэн нь өөрийг нь мөнгөөр аргалж болдог үнэ цэнэгүй мэдрэмжийг сэтгэлд нь суулгаж болохгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт өөрийгөө мөнгө төдийгөөр үнэлэх хямдхан бодолтой болчихож мэднэ. Хэмжээлшгүй их баян болсон байлаа ч аав ээжийн хайр, найз нөхдийн хүндлэл, харамгүй сайхан сэтгэлийн дэргэд мөнгө бол өчүүхэн зүйл гэдгийг тэр маш сайн мэддэг байх ёстой шүү дээ.


Хүүхдүүд юунд хамгийн их гомддог вэ?

$
0
0

86baac8122f21b25great

Эцэг эх бол хүүхдийн хамгийн ойр дотны хүмүүс. Тиймээс тэдний алдаа: уур хилэн, бухимдал, үл ойлгох зэрэг нь бяцхан үрийнх нь зүрхэнд үүрд арилахааргүй шарх үлдээх нь бий. Үр хүүхдийнхээ сэтгэл зүрхийг шархлуулахгүйн тулд эцэг эхчүүд өөрсдийнхөө үйл хөдлөл, үг ярианд юуг анхаарвал зохих вэ?

Тоомжиргүй хандах
Энэ бол төрсөн гэр бүлдээ хүүхдийн амсаж болох хамгийн айхтар зүйл гэж болно. Сэтгэл судлаачдын баталж байгаагаар тоомжиргүй хандах, үл тоомсорлох нь хашгирч зандчиж, шийтгэснээс хамаагүй ихээр хүүхдийн сэтгэхүйг гэмтээдэг байна.

Ойлгохгүй байх
Дотных нь хүн ойлгохгүй байх нь хүүхдийн сэтгэлийг их шархлуулдаг. Ээж нь л ойлгохгүй юм бол өөр хэн түүний баяр хөөр, зовлон гунигийг ойлгох вэ дээ. Хүүхдийнхээ сэтгэлийн зовнил, уйтгар гунигийг тоохгүй өнгөрөөхийн хэрэггүй, учир нь тэдний хувьд бүх зүйл жинхэнээсээ байдаг. Ээж нь хамгийн дотны хүн нь мөн болохоор хүүхдээ ямар ч байсан ойлгож, хүлээн авахыг хичээх хэрэгтэй.

Харьцуулах 
Үеийнх нь хүүхдүүд юмуу, ах, эгч, дүү нарынх нь хэн нэгний амжилтыг шагшиж түүнтэй харьцуулах нь тэдэнд үнэхээр гомдолтой санагддаг, тэдгээр үгсийг хүүхэд насан туршдаа мартдаггүй. Тэр чамайг бодвол тийм мундаг…. гэх мэтчилэнгээс аль болох зайлсхий.

Шударга бус шийтгэл
Шударга бусаар шийтгүүлсэн хүүхэд үүнийгээ насан өндөр болтлоо мартаж чаддаггүй. Хэрвээ шударга бусаар шийтгэх магадлал өндөр байвал алдаа гаргахаасаа өмнө шйитгэхээ болих хэрэгтэй. Уучлал үзүүлэх нь хэлмэгдүүлснээс хамаагүй их хүмүүжлийн ач холбогдолтой байх нь бий.

Дутуу үнэлэх 
Ихэнх хүүхэд, зарим нэг нь бүр том болсон хойноо ч эцэг эхдээ ямар сүрхий хүн болсноо батлахыг байдаг чадлаараа оролддог. Байгуулсан гавъяаг нь хэн ч анзаарахгүй, хэн ч тэмдэглэхгүй өнгөрөөвөл хичнээн эмэгнэлтэй, энэ нь түүний сэтгэлийг загнаж шийтгэснээс илүү шархлуулдаг. Хүүхдийнхээ хийсэн бүтээсэн, хүрсэн ололт амжилт болгоныг нь анзаарч, аль болох их магтаж урамшуулж байгаарай.

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох вэ?

$
0
0

stubborn-teenager1

Өөрөө өөрийгөө таньж мэдэх гэж яваа өсвөр насны хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж, тэднийг сонсоход цаг гарга. Эс тэгвэл цаашид хэзээ ч ойлголцохгүй. Хүүхэд чинь үгийг чинь сонсохгүй хэдэрлэж, юм хэлэхээр уурлаж, ер ойлгогдохгүй хэцүүхэн байгаа ээж нарт дараах нийтлэлийг зориулж бэлтгэлээ. Мөн залуухан ээж нар ч бас үүнийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Хүүхэд бол танай гэр бүлийн толь. Тухайн гэр бүлийн уур амьсгал, хоорондын харилцаанаас хамаарч хүүхдийн ааш зан төлөвшдөг. Ялангуяа өсвөр насанд энэ нөлөөлөл хүүхдийн сэтгэл зүйд бүр гүн тогтож үлддэг. Бид хүүхэддээ үүрэг, хариуцлагыг нь л заагаад байдаг болохоос биш эрхийнх нь тухай огт дурьддаггүй. Зарим гэр бүлийн дийлэнхи ачаааг хүүхэд нь үүрдэг. Эцэг эхчүүд өөрсдөө сайн эцэг, эх байх үүргээ биелүүлдэггүй хэрнээ тэднээс асар их зүйл шаарддаг. Үнэндээ эцэг эхчүүд өөрсдийнхөө амьдралыг мөнгөөр л хэмжчихсэн байдаг. Бид хоёр та нарыг тэжээхийн тулд хөдөлмөрлөж байна гэцгээдэг. Идэж, уух өмсөж зүүх нь зөвхөн амьдралын анхан шатны хэрэгцээ юм. Харин хайрлаж магтуулах, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх гэх мэт хамгийн чухал зүйлсийг орхигдуулаад байдаг.

Өсвөр насны хүүхдүүд том болсон гэдэг утгаараа гэр бүлийн маш олон үүргийг хүлээдэг. Жишээ нь дүүгээ харна, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, үүний хажуугаар хичээлээ амжуулах ёстой болно. Энэ бүх үүрэг хариуцлагын хажуугаар тэдэнд эцэг эхийн анхаарал халамж дутагдаж байдаг. Магадгүй зарим эцэг эхчүүд бид ч бас ингэж л хүн болж өссөн шүү дээ гэцгээдэг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Орчин үед хэн өөрийнхөө давуу талыг мэдэрч, түүнийгээ хөгжүүлж чадаж байна тэр хүн амжилтанд хүрч байна. Тйимээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонс.

Хааяа нэг найзуудтайгаа уулзах болохоор нь чамд гарах ямар хэрэг байна гэж зандрана, хайр дурлалтай учирахаар нь чиний насанд хайр гэж байдаггүй юм гэж “хаалт” тавьдаг. Гэхдээ үнэндээ өсвөр насны хүүхэд ч бас хайрлаж дурладаг. Хүүхэд энэ үедээ хэн нэгэнд татагдаж, шохоорхох нь хүн ёсны асуудал юм. Амьдралын сургуульд хүүхэд суралцаад л явах учиртай. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ энэ үед нь ойлгож, туслаагүйн улмаас хүүхэд өөрөө өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болж хувирдаг. Харин дараа нь том болсон хойноо хэн нэгэнд сэтгэл алдрах үедээ өөрөө өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сул дорой нэгэн болж хувирдаг.

Өсвөр нас гэдэг бол хүүхдийн хорвоог таньж мэдэх хамгийн соргог үе байдаг. Энэ үед нь гэр бүлийн анхаарал халамж дутагдвал хүүхэд буруу зүйл рүү татагдах нь амархан байдаг. Тиймээс эцэг эхчүүд тэдэнтэй ойр дотно байж, аливаа асуудал тулгарахад нь найз шиг нь зөвлөж, туслаж чаддаг байх хэрэгтэй.

ЧИХЭР ХҮҮХДИЙГ ШИМ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРУУЛЖ, ӨСӨЛТӨД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ

$
0
0

31909

Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хооллолтой холбоотой байдаг. Ялангуяа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Бага насны хүүхэд хоол, хүнсийг сонгохдоо хэлбэр, хэмжээ, амт, өнгө үзэмжийг нь хардаг учраас тэд чихэрлэг амттанд ямар нэгэн хязгаар тавина гэсэн ойлголт байхгүй. Амттанууд нь маш их сахартай учир хий хоосон илчлэг өгч хүүхдийг илүүдэл жин, таргалалтад хүргэж, хоол тэжээлийн дуталд оруулдаг.

САХАР ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ДАРААХ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ.

1.  Хүүхдүүд сахарыг ил болон далд байдлаар өдөр бүр хэрэглэдэг. Өдөрт авах сахарын нийт хэмжээ нь илчлэгийн 10%-аас хэтрээд байвал хүүхдүүд шим тэжээлийн дутагдал орно. Шим тэжээлийн дуталд орсноор хүүхдийн сэтгэн бодох үйл ажиллагаа муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах зэрэг сөрөг үр дагавартай.

2.  Сахарын илүүдэл хэрэглээ нь цусан дахь фруктозын хэмжээг ихэсгэдэг. Фруктоз нь элэгийг хэт их ачааллуулж, үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Хэт их ачааллаж, үйл ажиллагааны алдагдалд орсон элэг өөхөлж эхэлдэг ба энэ нь элэг хатуурлын эхлэл юм.

3.  Бидний идэж буй хоол хүнсний зүйлс бие махбодид ороод нүүрс ус, өөх тос, уургийн гэсэн гурван төрлийн солилцоо явуулдаг. Сахарын хэрэглээ их байх нь нүүрс усны солилцоог алдагдуулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бий болгодог. Хүний биед үүссэн нүүрс ус буюу глюкозыг нойр булчирхайнаас ялгарах инсулин тээвэрлэн захын эд эрхтэн, булчинд хүргэх ёстой. Гэтэл ингэж чадахгүйгээс булчин тэжээлээр дутагдан, захын эрхтнүүд гэмтэн, мэдээгүй болох зэрэг хүндрэл гардаг.

4.  Сахарын илүүдэл хэрэглээ нь бодисын солилцооны алдагдалд оруулснаар ирээдүйд хавдараар өвдөх эрдлийг нэмэгдүүлдэг.

5.  Сахар нь бие махбодид дасал үүсгэдэг тул сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй болдог байна.

Нярайд түгээмэл тохиолддог төрөлхийн таван гажиг

$
0
0

newborn-baby-and-mama-800x417

Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн тоо өссөөр байна.
Тухайлбал, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2016 онд 1,000 амьд төрөлтөд ногдох төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн түвшин 7.3 байсан бол 2017 онд 8.1 болж, 0.8 пунктээр өсжээ.

Нярайд түгээмэд тохиолддог гажигуудад:

  1. Цусны эргэлтийн тогтолцооны гажиг
  2. Олон эрхтний хавсарсан гажиг
  3. Хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг
  4. Яс булчингийн тогтолцооны гажиг
  5. Сэтэрхий уруул ба тагнайн гажиг багтдаг байна.

Манай улсад 2017 онд нийт 74,328 хүүхэд мэндэлж, төрөлхийн хөгжлийн гажгийн 531 тохиолдол бүртгэгджээ.

Харин эх, эмэгтэйчүүд, ураг-нярай гээд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-д өнгөрсөн жил төрөлхийн хөгжлийн гажигтай 181 нярай бүртгэгдсэн байна. Эдгээр нярайн 43 буюу 23.8 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны гажиг, олон эрхтний хавсарсан гажиг 40 буюу 22.10 хувь, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг 27 буюу 14.9 хувь, яс булчингийн тогтолцооны гажиг 19 буюу 10.5 хувь, сэтэрхий уруул ба тагнайн гажиг 18 буюу 9.9 хувьд нь тохиолджээ.

2014 онд төрөлхийн хөгжлийн гажигтай нярайн эмгэгт олон эрхтний хавсарсан гажиг тэргүүлж байсан бол 2015, 2016, 2017 онд цусны эргэлтийн тогтолцооны гажиг тэргүүлж байна.

Цусны эргэлтийн тогтолцооны гажиг өнгөрсөн оны мөн үеэс 3.6 пунктээр буурсан бол олон эрхтний хавсарсан гажиг 0.8, сэтэрхий уруул тагнайн гажиг 4.7 пунктээр өсжээ.

2017 онд ЭХЭМҮТ-д төрсөн ТХГ-тай нярайн эмгэгт цусны эргэлтийн тогтолцоо, сэтэрхий уруул ба тагнай, мэдрэлийн тогтолцооны төрөлх гажиг тус тус тэргүүлж байна.

Нярайд тохиолддог төрөлхийн хөгжлийн гажигууд юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилах сэргийлэх талаар эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ

Цусны эргэлтийн тогтолцоо нь зүрх, тараагуур судас, бичил эргэлтийн систем, хураагуур судас зэргээс тогтоно.

Үүнээс зүрхний төрөлхийн гажгийн талаар мэдээлэл хүргэе. Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог. Энэ нь 0.5-2 сартай жирэмсний хугацаа. Тэгэхээр хоёр сартай жирэмсэн эхийн ураг нь бүтцийнхээ хувьд бүрэн бүрэлдэж, эхлэл нь тавигдсан байдаг байна.

Эхлэл нь зөв тавигдсанаар цаашдаа ургийн зүрх хэвийн болж өсч бүрэлддэг. Энэ хооронд ямар нэгэн гадны гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг. Аль үе шатандаа гэмтсэнээс шалтгаалж зүрхний цоорхойтой хүүхэд гарах уу, судасны нарийсалтай юу, хүнд хөнгөн гажгийн аль нь байх вэ гэдэг нь тогтоогддог байна.

Жирэмсний 20-22 долоо хоногтойд ургийн зүрхний гажгийг оношлох боломжтой.

Зүрхний гажиг маш олон янз. Төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг. Цагаан гажигтай хүүхэд эмнэлзүйд илрэх шинж тэмдэг нь ховор. Хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрчихсөн, амьсгаадчихсан байдаг. Манайд аль аль нь л тохиолддог.

Зүрхний цоорхой дотроо тосгуур хоорондын таславчийн цоорхой, ховдол хоорондын таславчийн цоорхой хамгийн элбэг тохиолддог ажээ.

Судалгаагаар зүрхний гажиг үүсэхэд вирусийн халдвар нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Вирусийн халдвар дотроо улаануудын вирус, парагриф, коксакивирус гээд олон төрлийн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлалтай.

Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч гэсэн цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээж байдаг. Мөн ажлын хортой нөхцөл, архи, тамхины хэрэглээ хорт зуршлууд, эмийн бодисууд тэр дундаа сэтгэцэд нөлөөлдөг эмүүд, нойрны эмүүд ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна удмын шалтгаан байдаг байна.

ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦООНЫ БУСАД ТӨРӨЛХ ГАЖИГ

Хоол боловсруулах тогтолцооны төрөлхийн гажигт улаан хоолойн төрөлхийн битүүрэл, ходоодны эмгэгүүд, дээд гэдэс, хошного, шулуун гэдэсний битүүрэл, хэвлийн өмнөд хананы төрөлхийн цоорхой, цөсний сувгийн битүүрэл зэрэг багтана.

Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй 10 гаруй хүүхэд жилд оношлогддог байна.

Цөсний замын төрөлхийн битүүрэлтэй хүүхдийн тоо жилээс жилд ихсэж, өнгөрсөн жил гэхэд 20 гаруй хүүхэд энэ өвчнөөр оношлогдсон. Уг өвчнийг ураг байхад нь оношилж болдог байна.

Цөсний сувгийн төрөлхийн битүүрэлтэй гэдэг нь оношлогдвол 45 хоногийн дотор хагалгаанд орвол үр дүн сайн байдаг ажээ. Цөсний замын төрөлхийн битүүрлийн хагалгаа хийлгэсэн хүүхдүүдийн 40 орчим хувь нь бүрэн эдгэж, 60 хувь нь элэг шижлүүлэн суулгах хагалгаанд ороод эдгэдэг. Уг өвчний улмаас ЭХЭМҮТ дээр 50 гаруй хүүхэд хагалгаанд орсон бөгөөд гурван хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. Одоо хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгахад бэлтгээд байгаа ажээ.

Цөсний замын төрөлхийн битүүрлийн өвчлөлд даяаршил, хоол хүнс, халдвар, жирэмсний хяналтандаа эрт орохгүй байх зэрэг нөлөөлж байна. Хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол эцэг эхчүүд эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Үүний дараа жирэмслэвэл эмгэгээс урьдчилан сэргийлж болно гэдгийг эмч зөвлөж байна.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт жилдээ амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, яс үе зөөлөн эдийн эмгэгтэй 150-200 хүүхэд хагалгаанд ордог байна.

ЯС БУЛЧИНГИЙН ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ

Хүүхдийн яс, булчингийн тогтолцооны эмгэгээс хамгийн түгээмэл тохиолддог нь түнхний үений төрөлхийн мултрал ба дутуу хөгжил нь юм.

Хүүхдийн түнхэнд гурван төрлийн эмгэг согог тохиолддог. Нэгдүгээрт, түнхний төрөлхийн мултрал, хоёрдугаарт, дунд чөмгөний хүзүүний гаж хөгжил явагддаг.

Гуравдугаарт, дунд чөмгөний толгой хожуу буюу 5-11 насанд хайлж үхжил явагддаг. Түнхэнд тохиолддог гурван ийм эмгэг согогоор хүүхэд насандаа догол orr, ирээдүйдээ хөгжлийн бэрхшээлтэй болдог.

Тиймээс ийм гурван эмгэгээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түнхний төрөлхийн мултралыг эхийн хэвлийгээс дөнгөж гарангуут, мөн түнхэнд дутуу хөгжил байгаа эсэхийг эхогоор оношлоод дутуу хөгжлийг тодорхой хугацаанд эрүүлжүүлэх шаардлагатай байдаг.

Эхний зургаан сард хүүхэд эрүүл болсон байвал түүнээс хойш долоо, найман сартайгаасаа сууж, мөлхөж, хөлд орох бэлтгэлээ хийж байгаад нэг нас нэг сартайдаа босвол хүүхэд хэвийн явах боломжтой.

Сүүлийн жилүүдэд энэ гурван өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт дутуу хөгжилтэй байхад нь эмчилгээнд авч байгаа. Түнхний үений дутуу хөгжлийг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийснээр дунд чөмөгний хүзүүний гаж хөгжил явагдах, дунд чөмөгний толгой хайлах эмгэгээс бүрэн сэргийлнэ. Мөн түнхийг мултрахаас өмнө хүүхдийг хамгаалах боломжтой.

Түнхний мултралын хүнд хэлбэрүүд гэж бий. Нэг наснаас дээш оношлогдсон тохиолдолд ихэвчлэн хийдэг. Нэг настайгаас оношлогдоод хоёр настайгаас татлага эмчилгээ хийдэг. Татлага эмчилгээгээр зарим хүүхдийн түнхний мултрал орбод хөгжчихдөг. Зарим орохгүй тохиолдолд хагалгаанд оруулах заалттай. Түнхний мултралын мэс заслыг 2-5 насанд хийнэ. Зургаан нас хүрвэл хийдэггүй байна.

ОЛОН ЭРХТНИЙ ХАВСАРСАН ГАЖИГ

Манай улсад төрөлхийн хөгжлийн гажиг, ялангуяа хавсарсан, зүрх цусны эргэлтийн тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоо, зүрхний гажиг цөөнгүй тохиолдож байна. Үүнийг сүүлийн жилүүдэд төрөлт ихэссэнтэй холбон тайлбарлаж болох юм.

Гажиг гэдэг нь төрөлхийн голдуу байх бөгөөд зүрхний ховдол, тосгуур хоорондын таславч, хавлага, судасны хэвийн бус хөгжлийн улмаас үүсдэг эмгэгийг хэлдэг. Гэхдээ архаг ангина үе мөч болон зүрхэнд нөлөөлснөөс, тэрчлэн тэмбүү, сүрьеэ, цусан үжил, судасны хатуурал зэрэг өвчний хүндрэл хэлбэрээр хожуу илрэх гажгууд цөөнгүй. Төрөлхийн гажиг хэлбэрээсээ хамааран илрэх шинжээрээ өөр бөгөөд хавсарсан шинжтэй байж болдог.

ДЭМБ–аас 2006 онд хийсэн судалгаагаар хүний бие эрхтэнд тохиолдох нийт 2,000 гаруй төрлийн төрөлхийн ил болон далд гаж хөгжил бүртгэгджээ.

Нийт гаж хөгжилтэй нярайн 25 орчим хувь нь  хавсарсан гажигтай гэсэн судалгаа гарсан байна.

35-аас дээш насны эхчүүдээс олон эрхтний хавсарсан гажигтай хүүхэд төрөх магадлал нэмэгддэг байна. Нас ахихын хэрээр ферментүүдийн идэвх суларч, өндгөн эс гэмтэмхий болж химийн бодисыг тэсвэрлэх хромсомын чадвар сулардаг зэрэг нь нөлөөлдөг ажээ.

СЭТЭРХИЙ УРУУЛ БА ТАГНАЙН ГАЖИГ

Уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд бүрэн эмчлэгдэх боломжтой. Уг эмгэг юунаас шалтгаалж үүсдэг талаар нарийн тодорхойлоогүй. Одоогоор судалгааны түвшинд байгаа юм байна. Жирэмсний эхний гурван сард хэвлийд буй хүүхдийн бүх эд, эрхтэн систем бүрэлдэн бий болдог.

Уруул ургийн 4-6 дахь долоо хоногт үүсдэг. 9-12 дахь долоо хоногт тагнай үүсдэг. Энэ үед олон хүчин зүйл нөлөөлснөөс уруул, тагнай бүрэлдэх үйл явц саатдаг. Үүнээс л сэтэрхий уруул үүсдэг байна. Иймд жирэмсний эхний гурван сард янз бүрийн эм тан хэрэглэх, хортой нөхцөлд ажиллах, хорт зуршлуудаас зайлсхийх хэрэгтэйг эмч нар зөвлөж байгаа юм.

Хүүхэд бүрийн биеийн онцлогоос хамаарч хагалгааны сорви янз бүрээр эдгэрдэг. Зарим нь юу ч мэдэгдэхээргүй эдгэрсэн байхад зарим нэг нь овойж товойгоод эдгэрчихдэг. Үүнийг эхний хагалгааны шарх, сорви бүрэн эдгэрсэн үед дахин мэс ажилбараар янзлах боломжтой байдаг ажээ.

Харамсалтай нь төрөлхийн хөгжлийн гажгууд үүсэхэд юу голлон нөлөөлж буйг судалсан судалгаа одоогоор алга. Нярай төрөлхийн гажигтай төрөхөд баталгаагүй хүнс, орчны байдал, эцэг эхчүүдийн эрүүл мэнд зэрэг нөлөөлж буйг эмч мэргэжилтнүүд санал нэгтэй хэлж байна.

Өсвөр үеийнхэнтэй харилцах ДӨРВӨН ЗӨВ АРГА

$
0
0

31846776-angry-closeup-portrait-young-girl-having-nervous-breakdown-isolated-white-background-negative-human-

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар өсвөр үеийг:

  • 10 -12 нас эрт үе
  • 13-15 нас дунд үе
  • 16-17 нас хожуу үе гэж үздэг байна. Тэгэхээр уншигчид та бүхэн 10-17 насныхантай харилцахдаа дараах дөрвөн хандлагыг анхаарч байна уу.

ӨСВӨР ҮЕ БОЛ ӨӨРИЙГӨӨ ОЛОХ ҮЕ ЮМ

Өсвөр үед уураг тархины хөгжил хурдацтай явагддаг учраас маш олон гүн гүнзгий асуултуудыг асууж эхэлдэг. Би хэн бэ? Би юунд итгэх вэ? Амьдралын утга учир юу вэ? гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуудаг бөгөөд хариултаа олж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унах нь бий.

Энэ үед Эго центризм буюу өөртөө төвлөрөх үзэл хүчтэй явагддаг учир өөрийнх нь бодол зөв гэдэгт итгэдэг ба бусад хүн намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог. Тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэх нь тэднийг ойлгож байгаагийн нэг илрэл болж өгдөг. Тиймээс тэдэнтэй та бие даасан хувь гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харилцаж байна уу.

ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭЛ ТЭЛЭХ ҮЕ

Өсвөр үеийнхэнд найз нөхдийн харилцаа чухалд тавигддаг бөгөөд ганцаардах мэдрэмж  нь тэдэнд сэтгэлээр гутрах болон аливаа төрлийн донтолтонд өртөх магадлалыг ихэсгэдэг.

Энэ үед эцэг, эхчүүд хүүхэддээ бусадтай найзалж нөхөрлөх боломжийг олгохоос гадна нийгмийн харилцааг дэмжсэн дугуйлан дамжаанд хүүхдүүдээ явуулах нь нийгмийн олон ур чадварт сургахаас гадна стресс тайлах ба өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Дийлэнхдээ өсвөр үеийнхэн спортонд дуртай болох хандлагатай байдаг.

Хэрвээ хүүхэд тань бусадтай харилцахаас зайлсхийж өрөөндөө ганцаараа байх хандлагатай байвал сэтгэл зүйн хувьд таагүй байгаагийн нэг шинж юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨСВӨР ҮЕИЙНХЭНТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ямар ч үед сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн харилцах үед л хангагдах боломжтой байдаг. Тиймээс хэдийгээр өсвөр үеийнхэн биеэ дааж эхлэх төдийгүй найз нөхдийн харилцаанд цагаа зориулдаг ч эцэг, эхтэйгээ харилцах хэрэгцээ хэвээрээ байдаг. Энэ үед эцэг, эхчүүд өмнөх шигээ зөвхөн өөрийнхөө бодлыг тулган шаардах болон үглэхээс илүүтэйгээр миний хүүхэд юунд сонирхолтой байна, сэтгэл санаа нь ямар байна, ямар үзэл бодол төлөвшиж байна гэдгийг сонирхон мэдэхийн тулд сайн сонсогч байх нь тустай. Түүнчлэн хүүхэддээ сонголт хийх боломжийг олговол илүү үр дүнтэй ойлгоцож чаддаг. Чи яг одоо миний хэлснийг л хий гэж тулгахын оронд чамд ийм сонголтуудыг өгье чи алийг нь сонгохыг хүсч байна хэмээн асууж харилцан зөвшилцөх замаар асуудлыг шийдэх нь үр нөлөөтэй.

ӨСВӨР ҮЕИЙГ АЮУЛ ЭРСДЭЛТЭЙ ҮЕ БИШ ХАРИН БОЛОМЖ ГЭДГЭЭР ХАРАХ НЬ ЧУХАЛ

Өсвөр үеийнхнийг харахдаа тогтворгүй, төлөвшөөгүй юм уу барьцгүй гэх мэтээр харахаас илүүтэй ирээдүйд сайн бие хүн болж төлөвших үе гэж харах нь тэдэнд хэрхэн хандах хандлагыг өөрчилдөг. Өсвөр үеийнхэн бусдыг даган дуурайх замаар өөрийнхөө хэн болохыг тодорхойлдог учир сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал байдаг.

Та хүүхэддээ ямар ч үед хайртай гэдгээ илэрхийлээд зогсохгүй үйлдлээр харуулах нь аливаа асуудлыг даван туулах чадварыг нь нэмэгдүүлж өгдөг.

 

Зөвлөгөөг:  Сэтгэл Зүйч Т.Хонгорзул

 

ЗӨВЛӨГӨӨ: Сайн аавын ДӨРВӨН чанар

$
0
0

preview-650x390-650-1412586973

Та өөрийгөө сайн аав гэж боддог уу? эсвэл та сайн аав болох гэж хичээж байна уу?

Мэдээж аав болсон хүн бүр л сайн аав болохыг хүсдэг шүү дээ. Тиймээс бүхий л аавууддаа нийтлэгч Кати Шиммиэлдын ”Сайн аавын ДӨРВӨН чанар” гэсэн нийтлэлийг танилцуулъя. 

1. “ХҮҮХЭД ЯАГААД АСУУДАГ ВЭ?” ГЭЖ ТУНГААН БОДОХ

Хүүхдүүд үргэлж аав ээжээсээ ямар нэгэн зүйлийн талаар асуудаг. Яагаад энэ ийм юм бол? Яагаад багш тэгж хэлсэн бол? гэх мэт. Мэдээж асуултад шууд хариулах нь бидний хувьд амархан.

Гэхдээ та хариулахаасаа өмнө тэд яагаад асуусан юм бол гэж бодож үзсэн үү?
Яг үнэндээ тэд асуултны хариултыг авахаас гадна, “Намайг аав тоогоосой. Надаар бахархаасай” гэдгийг мэдрүүлэх гэж асуух үе ч байдаг юм. Ийм л хүүхдийн сайхан мэдрэмжүүдийг мэдрэхийн тулд та өнөөдрөөс эхлээд таны охин /хүү/ тань яагаад ийм асуулт асуусан юм бол гэдгийг бодоод үзээрэй.

2. ХҮҮХЭД ШИГ ХАМТ ТОГЛОХ

“Сайн аав” том хүн шиг биш, хүүхэд шиг болоод хүүхэдтэйгээ хамт хөгжилдөж чаддаг. Тэд өөрийнхөө сонирхдог зүйлээр биш юугаар ч хамаагүй хамт тоглодог.
Тэд үлгэрийн төгсгөлийг мэддэг ч гэсэн хүүхдэдээ хэдэн зуун удаа уншиж өгдөг тийм “САЙН ААВ” юм. Танд хамт тоглох нь амархан мэт санагдах ч гэсэн хүүхдийн хувьд бол хэзээ ч мартахааргүй дурсамж нь болж хувирдаг гэдгийг ойлгоорой. Мөн ингэж та хоёр хамт тоглосноор та хоёрын итгэлцэл улам батжиж, мөн та аавын орон зай хэчнээн том болохыг анзаарч эхлэх юм.

3. ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭВЧИЖ СУРАХ

Сайн аав бол зөвхөн гэр бүл биш бүхий л хүмүүст энэрэнгүй сэтгэлээр ханддаг. Мэдээж тэд ямар ч хүнд хэцүү үеийг тэвчих хүчтэй байдаг. Тиймээс л тэдэнд хэн нэгэн аашлаж, уурлаж байсан ч тайвнаар ханддаг. Бас хэзээ ч хүнд гар хүрдэггүй. Харин хүний үзэл бодлыг хүндэтгэдэг нэгэн.

Та аливааг тэвчих нь амархан зүйл ш дээ гэж бодож байна уу?
Тэгвэл та уурлаж, бухимдсан үедээ хэнийг их гомдоодог вэ? гээд өөрөөсөө асуугаад үзээрэй.

Таны их гомдоодог хүн бол хүүхэд юм гэдгийг та мэдэх үү? Тиймээс та ямар ч галзуурмаар зүйл тохиолдсон ч тэвчиж сураарай. Яаж вэ гэвэл уурлахаасаа өмнө багахан цаг гаргаад сайтар тунгаагаарай. Ингэж чадсанаар танд юу хамгийн чухал мөн эрхэм бэ гэдгийг анзаарах болно.

4. ҮРГЭЛЖ ХҮҮХДЭЭ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР

Нэг өдөр охин тань танд “Хэн нэгнээс айж байна” гэж хэлжээ гэж бодъё. Энэ үед та ямар арга хэмжээ авах вэ?

Хүүхдэдээ “Миний охин буруу бодож байна” гэж хэлэх нь зөв хариулт биш юм. Ямар ч үед өөрийнхөө хүүхдэдээ “буруу бодож байна, алдаж байна” гэж хэлэх нь “сайн аав”-ын хэлэх үг биш. Сайн аав бол “Чи буруу бодоогүй” гэж хүүхдэдээ хэлж, хүүхдийнхээ сэтгэлийн тайвшруулдаг. Дараа нь тэд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ боддог.

ААВ болохыг хүн бүр чаддаг. Гэвч хүн бүр САЙН ААВ байж чаддаггүй.

Эх сурвалж: yourtango.com

27-хон насандаа өөд болсон аавын хүүдээ бичсэн захидал

$
0
0

f610e026a503ef174296d46268533653

Хорт хавдраар бурхан болсон жирийн нэгэн залуухан аавын хүүдээ бичиж үлдээсэн захидал…

 

Миний аавын үхэл маш гэнэтийн байлаа. Ердөө 27-хон настайдаа бурхан болсон юм. Хөгжимчин биш, од ч биш. Хорт хавдар бол хүнийг шилдэггүй юм билээ.
Аав маань өнгөрөхөд би 8 настай байсан. Аавыгаа санаж, бэтгэрэхээр насанд хүрсэн байсан. Магадгүй арай бага байхад өнгөрсөн бол би тийм их санаж, гашуудахгүй байсан байх л даа. Аав амьд байсан бол намайг тоглонгоо урамшуулж, эрхлүүлээд л, шөнө духан дээр нэг үнэрлээд унтуулаад, ижил хөл бөмбөгийн багд болельшикдуулаад л, зарим юмнуудыг ээжээс илүү тайлбарлах байсан байхдаа. Аав минь үхнэ гэдгээ ерөөс мэдэгдээгүй, бүр ирэх жил ингэнэ, тийшээ явж амарна гээд их төлөвлөгөөгөөр намайг дүүрэн цэнэглэж байлаа. Эмнэлэгт дусал залгуулсан хэвтэж байхдаа ч бид хоёр туж ирэх зун хаана загас барих уу, дугуйгаар аялах уу, гэсэн гоё юм ярьдаг байлаа.

 

Одоо бодох нээ, намайг өөдрөг, итгэл дүүрэн, нүүрэндээ галтай байлгахыг эцсээ хүртэл хүссэн байж дээ хөөрхий. Нэг өдөр ээж намайг хичээлийн дундуур дуудуулж гаргаад эмнэлэг рүү очлоо. Эмч нар биднийг цочроохгүй маш эелдгээр тайлбарлаж эхэлтэл ээж маань уйлж эхэллээ. Би ийм олон эмч нар байж аавыг эмнэж чадахгүй гэж уур хүрч байснаа, өнгөрсөн гэдгийг нь ойлгож байдгаараа орилж чарласан билээ. Баахан уйлалдаж байх үед нэг настай сувилагч намайг дуудан өрөөндөө аваачиж, хайрцаг дүүрэн дугтуйтай захиануудыг надад өглөө. Захиа болгон дээр хаягны оронд сэдвүүд бичээстэй байлаа. Нэгийг нь ухаж гаргаж ирээд сувилагч хэллээ: – Аав чинь энэ эхний захиаг намайг чамд яг энэ үе мөчид өгөөрэй гэж дамжуулсан юм. Энэ олон захиаг бараг долоо хоног бичсэн юм шүү. Хүчтэй байгаарай- гэлээ.

 

Тэр захиаг “Намайг үгүй болох үед” гэж хаягласан байв. Би нус нулимсаа танан байж тэр захиаг задаллаа. ” – Хайрт хүү минь. Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь чиний дэргэд байхгүй болсон гэсэн үг. Надад маш харамсалтай байна. Би үхнэ гэдгээ мэдэж байсан. Би чамд үүнийг хэлж уйлуулахыг хүсээгүй юм. Эцсийн эцэст үхэх гэж байгаа хүн бас жаал худлаа ярьж болно гэж би шийдсэн юм. Аав нь уг нь чамд их юм зааж өгөх байсан юм. Чи чинь юу ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс зааж өгөх юмнуудаа энэ олон захиан дээр зааж үлдээлээ. Харин чи яг цаг нь болохоор л задалж уншиж байна шүү гэж амлаарай, ок? За миний хүү, ээжийгээ харж хандаж байгаарай, хайртай шүү. Чамд захианууд үлдээлээ, ээжид чинь машинаа үлдээлээ ок биз дээ? Баяртай.” гэсэн байв. Үүнийг уншсан би дотор сайхан тайвширч, аав маань хажууд байгаа мэт болж, ээжийгээ хөтөлсөөр эмнэлгээс гарч байж билээ. Түүнээс хойш нүүдэл суудал, шинэ сургууль шинэ ангийнхан гээд л амьдрал үргэлжилсээр нэг өдөр ээжийн шинэ найз залууд би уурлах үедээ “Таныг хүндэтгэдэг өөр хүнтэй суугаач, энэ муу барны залуугаар яаадаг байна” гэж хэлээд ээждээ үсэртлээ алгадуулж, бөөн хэрүүл боллоо. Би өрөөндөө дэлбэртлээ уурлаж, гомдож байхдаа аавын захиануудыг гэнэт санаж ухаж үзтэл “Ээжтэйгээ том маргалдсан үедээ унш” гэсэн захиаг олж задаллаа.

 

“Одоо ээж дээрээ очоод уучлал гуй. Та хоёрыг юунаас болж муудсаныг мэдэхгүй ч гэсэн, би ээжийг чинь илүү сайн мэднэ. Зүгээр л уучлал гуй. Чиний хорвоо дээр ганц эх чинь шүү дээ. Энэ дэлхий дээр чамд л хамгаас хайртай юм. Найзууд нь чамайг төрүүлэхэд кесарь хийлгэ гэж зөвлөж байхад, ээж чинь нэг номон дээр хүүхэд номоороо төрөх нь хүүхдэдээ сайн гэж уншиж, чамайг өөрийгөө зовоон байж номоор нь төрүүлсэн юм шүү. Чи эх хүн яаж зовж байж хүүхдээ төрүүлдгийг харсан ч болоосой. Үүнээс илүү чамд хайртайгийн нотолгоо гэж үгүй хүү минь.. Тиймээс ээж дээрээ очоо. Цаадах чинь чамайг уучилна. Амжилт. Баяртай.” гэсэн захиа байв. Аав маань зохиолч биш, банкны теллер л байсан юм. Тэр үед би ээждээ очоод уучлал гуйж, бид хоёр аавыг дурсаж 30 минут сууж хачин сайхан эвлэрсэн билээ. Аав ээж бид гурав хамт байгаа мэт сайхан үдэш байлаа.

 

2 жилийн дараа би “Зандан байдлаа үдэх үед” гэх захидлыг нээлээ. “Баяр хүргэе хүү минь. Сайхан байв уу? Зүгээр эхний удаа бүгдээрээ л тийм байдаг юм. Би өөрөө ч анх үзэхдээ царай муутай бие үнэлэгч хүүхэнтэй учирсан юм. Дараа дараагаасаа жигдрээд эхэлнээ хө, бүү сандар. Надтай эхэлж ярьсан биздээ? эсвэл ээжээсээ асуучихсан уу? Битгий асуу, ааваасаа л ийм юмаа асууж бай. Мэдэв үү, за баяртай. Аав нь” гэсэн байлаа. Ингээд л аав миний амьдралын туршид хэцүү үед ч, баяртай үед ч хажууд минь байгаа мэт түшиж, зөвлөсөөр байлаа. “Даргадаа загнуулсан үедээ.”, “Эхнэр авах үед”, гэсээр “Эцэг болсон үедээ” захиаг уншлаа: “Баяр хүргэе, охин уу? хүү юү? Зиак одоо л чи жинхэнэ хайр гэж юу байдгийг мэдэрч өгнө дөө. Хүүхэд чинь нүд ирмэхийн зуур том болно. Чи аль болох ихэр хүүхэдтэйгээ байхыг бодоо. Живхийг нь соль. хоолыг нь өгч бай, салхинд гаргаж бай. Сайхан үлгэр дуурайлал нь болоорой миний хүү. Аав нь ч уг нь дажгүй байсан биз дээ айн? ” гээд л утсаар ярьж буй мэт л байв. Ингэж тэгсээр нилээд хугацаа өнгөрлөө.

 

Ээжийг нас барах үед захиагаа нээлээ. Нэг л өгүүлбэр байлаа. : “Ээж чинь надтай байна. Би харж хандая. Аав нь” гэсэн байв. Дотор онгойсон гэж яаваа. Би аавынхаа захиануудыг яг цаг нь болохоор нээдэг байлаа. Харин нэг сонин “Ижил хүйстэнг сонирхох үед” гэсэн сонин захиа байсныг зүгээр л нээлээ. “Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь үхсэн нь дээр байж. Гэхдээ дураараа л бол доо. Чамд л сайхан байвал аав нь ч баярлана. Хайртай шүү” гэсэн байв. Ингэж явсаар 27 настай аав 37, 47,57, 67, 77, хүүдээ зөвлөсөөр л байлаа. Одоо надад нэг л дугтуйтай захиа үлдсэн байгаа. Хэсэг хугацаа сайхан өнгөрлөө. Би 87 настай өвгөн дусал залгуулаад хэвтэж байхдаа 27 той аавынхаа бичсэн сүүлчийн захидлыг өдөр бүр барьсаар хэвтэж байлаа. Нэг өдөр би нээлээ. “Чиний цаг дуусах үед” гэсэн байв. ” Хүү минь.

 

Энэ захиаг чамайг өвгөн болсон үедээ уншиж байгаа байх гэж найдъя. Хамгийн сонин нь энэ захиаг би хамгийн эхэнд бичсэн гээд боддоо. Чиний амьдрал сайхан, үр дүнтэй байсан бололтой. Минийх ч гэсэн богино хэдий ч аз жаргалтай байсан юм шүү. Ээжид чинь хайртай болж, чам шиг хөөрхөн хүүтэй байсан би аз жаргалтай байсан. Чи ч гэсэн өөрийгөө сайхан чөлөөл. Өвдөнө гэж бүү ай. Өвдөх ч үгүй. Хүүгээ маш их санаж байна шүү. Аав нь” гэжээ.

 

 


Найз залуугийнхаа хүүхдийг нохой шиг хөнөөжээ

$
0
0

663043232

Англи улсад хэдхэн жилийн өмнө аймшигт хэрэг гарчээ. Нэгэн бүсгүй найз залуугийнхаа гурван настай хүүхдийг зодсон. Гэхдээ яг л нохой зодож байгаа мэт зэрлэг, балмад байсан гэдэг. Тэрбээр нохойгоор хазуулж, хурууг нь хугалж, авч шидэн тарчлаасаар аминд нь хүрсэн байна. Уг хэрэг гарсны дараа найз залуу нь хүүхдийнхээ өрөөнд ороод золтой л галзуурах шахсан гэдэг. Харин хүүхдийн аминд хэрцгийгээр хүрсэн эмэгтэй зохих хүнд ялаа эдлэн, хариуцлагаа хүлээж буй.

Нялх хүүхэд юу сонсдог вэ?

$
0
0

baby-ear-infection

Хүүхэд төрөх үедээ маш сул хөгжсөн байдаг. Хэрвээ том хүн хорвоог нүдээрээ хардаг бол нярай хүүхэд түүнийг сонсож, мэдэрдэг. Хүүхдийн сонсгол төрөхөөсөө хавьгүй өмнө ч муугүй хөгжсөн байдаг аж. Хорвоод мэндлэхээсээ хэдэн сарын өмнөөс дуу чимээ сонсож, түүнийг ялгах чадвартай болно. Хэвлийд байгаа нярай хүүхэд гадаад ертөнцөд амьдрах туршлагагүй ч, дууны ая болон жирэмсэн эхийнхээ яриаг ялгаж чаддаг. Төрөөд бүтэн цаг ч болоогүй нялх хүүхэд эхийнхээ яриаг бусад эмэгтэйчүүдийн хоолойноос ялгана. Түүнчлэн шувууны жиргээ, онгоц хүнгэнэх чимээ, тэр ч байтугай, орных нь зүг хивсэн дээгүүр явж буй эхийнхээ намуухан алхааг ч сонсохоор барахгүй, ялгаж чаддаг юм. Хүүхэд амьдралынхаа анхны өдрүүдээс эхлээд нэг юмыг нөгөөгөөс нь ялгах, байрлалыг тогтоохдоо дуу чимээ ашигладаг. Тэр хаанаас чимээ гарч байгааг ойлгож, хэрэв тэр чимээ танил бол хэн өрөөнд нь байгааг ч тодорхойлж чадна. Нярай хүүхэд яахаараа амьдралынхаа анхны өдрөөс эхлээд бараг л том хүнтэй адилхан сонсдгийг эрдэмтэд олж мэджээ. Үүний учир нь тархины хальсны сонсгол хариуцдаг хэсэг нь маш сайн хөгжсөн байдаг ажээ. Анх удаа сонсож байгаа дуу чимээг тодорхойлох нь нярай хүүхдийн тархины хувьд хүндхэн даалгавар гэдэг нь мэдээжийн хэрэг. Иймд хүүхдийн сонсож буй дуу чимээг харж байгаа зүйлтэй нь уялдуулж өгөх хэрэгтэй. Та жаахан туслаад өгвөл сонссон авиа нь хаанаас гараад байгааг хүүхэд ойлгох болно. Шинээр төрсөн хүүхэд энгийн авиа дахин дахин давтсан хөгжмийн нэг нот аль эсвэл ижилхэн давтамжтай тогшилтыг хялбархан хүлээж авдаг гэсэн эндүүрэл байдаг.

Гэтэл хүмүүсийн яриа гэх мэт нарийн төвөгтэй чимээ, татдагийг эрдэмтэд илрүүлсэн. Хүний хоолой чанга сул, бүдүүн нарийн, хурдан удаан ер нь янз бүрээр дуугардаг. Үүнээс гадна хүн бүрийн хоолой, царай зүснийх нь нэгэн адил ерөөсөө давтагддаггүй юм. Энэ нь нярай хүүхдийн тархийг дасгалжуулах маш сонирхолтой сэтгэлийг нь татсан зугаа болдог. Иймд хүүхэдтэйгээ байнга ярьж, аавыг нь ч бас оролцуулж байх хэрэгтэй. Хүүхэд чинь бүхнийг сонсож, тэр нь түүнийг хөгжүүлэхэд тус дэм болдгийг санаж явахад илүүдэхгүй. Хүүхэд эхлээд дуу чимээг чих тус бүрээрээ, тус тусад нь хүлээж авдаг. Зарим чимээг нэг чих нь илүү чанга, нөгөө нь харьцангуй сул хүлээж авдаг нь мэдээж. Үүнээс болоод нярай хүүхдийн тархи яльгүй будилдаг. Гэхдээ зургаан сарын дараа энэ алдаагаа засч, хоёр чихээрээ нэг л чимээ сонсож байгаагаа ойлгодог. Энэ шатандаа хүүхэд маш түргэн өсч гадаад ертөнцийн тухай ихийг олж мэддэг. Хүүхдийн сонсгол харааныхаа хөгжилтэй нягт холбоотой байдаг юм. Эхлээд хүүхэд бидэнтэй адил хол ойрыг ялгаж чаддаггүй хоёр нүдээрээ харсан зүйлийг тусд нь хүлээж авдаг. Гэвч хоёр чихээрээ сонсож сурснаас хойш хараа нь хурдан хөгждөг ажээ. Жишээлбэл, үгийн утга учир ойлгодоггүй бяцхан үр чинь, янз бүрийн авиа гаргахдаа уруулны чинь хэлбэр өөрчлөгддөгийг анзаарах болно. Хүүхэд өдөр ирэх тусам сонсч, шинэ мэдлэгийг тархиндаа шуналтайгаар шингээж, шинээр сонссон дуу авиа бүр түүний хувьд тархийг хөгжүүлэх нээлт болж улам хөгжиж байдаг. Бяцхан үрийнхээ сонсголыг сайжруулахад танд туслах үүднээс цөөн хэдэн тоглоомоос сонордуулъя.

  1. Шажигнадаг шинэ тоглоом худалдаж аваад, хүүхдийнхээ ард, бас хажууд нь дуугаргаж, сониуч зангий нь хөдөлгөж толгойгоо эргүүлдэг болгож сурга.
  2. Тасалсагааны энд тэндээс хүүхэдтэйгээ чанга дуугаар ярьж, үйл хөдлөлийг нь ажигла.
  3. Хүүхэд, бүр хэвлийд байхдаа тогтоочихсон зарим дуу авиа байдаг юм. Эдгээр дуу хаанаас гардгийг түүнд таниулж, жирэмсэн байхдаа сонсож байсан хуурцгийг сонсуулж, уншиж байсан шүлгээ давтах хэрэгтэй. Мартсанаас зарим тохиолдолд эртнээс танил хөгжим нь уйлж байгаа хүүхдийг амархан тайтгаруулдаг.
  4. Шинэ соргог сонирхолтой дуу авиа сонсгох сайн. Ийм авиагаар орчин тойрныг нь дүүргэ. Дуу дуулж, түүнд үлгэр ярьж, шинэ хөгжим сонсгож хайрлаж, харьцаж байгаарай. Та хүүхдээ хурдан бөгөөд өв тэгш хөгжихөд туслах ёстой.

Охин үрдээ заавал хэлэх 21 зүйл. Үүнийг таниас өөр хэн ч түүнд хэлэхгүй!

$
0
0

32063

Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр. Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн.

Охин үрдээ заавал хэлэх ёстой 21 зүйл
————————

Бид охидыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. ИРЭЭДҮЙН амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй.

Охидын хүмүүжил

1. Хайр дурлал дандаа аз жаргал авчрахгүй. Бүтээгүй харилцаанаас алдаагаа ухаарч туршлага сууна. Хайр дурлалд итгэлээ хэрхэвч алдаж болохгүй.

2. Аз жаргалтай байна гэдэг – амьдралын сонголт юм. Аз жаргал зөвхөн мөнгө, ажил төрөл, материаллаг эд баялаг дээр тогтохгүй.

3. Эрчүүдтэй болгоомжтой харилцах ёстой. Сайхан үгний цаана богино хугацааны сонирхол нуугдаж болзошгүй.

4. Хамгийн чухал нь өөрийгөө хайрлаж, хүндэлж сур. Ямар ч эр хүн чамайг зодох, доромжлох, гомдоох эрхгүй. Эрүүл биш харилцаанаас өөрийгөө аврах зориг гаргах хэрэгтэй.

5. Өөрийн мэдрэмжиндээ итгэж сурах хэрэгтэй. Уулзсан болгондоо итгэх хэрэггүй, хүн болгон итгэл даадаггүй юм.

6. Олон найз нөхөд гэж байхгүй. Баяр баясал, уй гашуу тохиолдсон үед чиний дэргэд байгаа нэгнийг л найзаа гэж ойлгоорой.

7. Нулимсаа барих хэрэггүй. Хүчтэй, сул дорой гэлтгүй эмэгтэй хүн болгон уйлдаг юм. Сэтгэл хөдлөлөө гадагш гаргах хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас эмэгтэй хүний эрүүл мэнд шууд хамаардгийг бүү мартаарай.

8. Гадаад төрх эмэгтэй хүний хувьд хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал зүйл биш. Дотоод гоо сайхан гэрэл гэгээ цацруулж эмэгтэй хүн бүрийг чимдэг юм. Залуу нас өнгөрсөн ч адил.

9. Ямар нэгэн зүйл хийхдээ үр дагаврыг нь бодож байгаарай. Олонхийг ч дагах хэрэггүй, өөрийн үзэл бодолтой бай.

10. Бусдыг хүндэлж сур, тэдэнд сайн сайхныг хүсэж яваарай. Гэхдээ зөвхөн өөрийгөө хайрлаж, хүндэлж яваа цагт л…

11. Шүүмжлэл сонсож сур, гэхдээ бусдын үзэл бодлыг хэт эмзэг хүлээж авах хэрэггүй. Тэд зүгээр л чамд атаархаж байж болно. Өөрийн хүчинд итгэлтэй байх нь амжилтын үндэс болно.

12. Хүмүүс дандаа үнэнч байна гэж байхгүй, тэд хуурч мэхэлдэг. Үнэн худлыг ялгаж сураарай.

13. Хувийн амьдралаа нэгд нэгэнгүй хүмүүст бүү ярьж бай. Ялангуяа гэр бүлд бий болсон үл ойлголцол, хүндрэлийг дурсаад ч хэрэггүй. Бусдын уур хилэнг ч хүргэх хэрэггүй.

14. Өөрт байгаа зүйлдээ баярлаж сур. Гэхдээ сайжруулахын тулд хөдөлмөрлөж хичээсээр л байх ёстой.

15. Амьдралын зорилго заавал байх ёстой. Ажлаа төлөвлөж эрэмбэлж сураарай. Өөрөө аяндаа болж бүтэх зүйл ганц ч байхгүй шүү.

16. Хүний амьдрал зөвхөн түүний л гарт байдаг. Найдвартай мөр дэрлэж байсан ч бие даасан байдлаа алдаж болохгүй. Хэн ч чиний амьдралыг хянаж, заах ёсгүй.

17. Сайн сайхан үйлийг чимээгүй хийнэ. Өөрийгөө гайхуулах хэрэггүй.

18. Уучилж сурах хэрэгтэй. Өөрийнхөө сайн сайхны төлөө уур хилэн, гомдол бүү хуримтлуулж бай.

19. Харилцаанд байнга асуудал тулгарна. Хэрвээ асуудалгүй харилцаа харж байгаа бол аль хэдийн харилцаа дуусжээ гэж ойлгоорой. Хамгийн чухал нь – бүгдийг цугтаа давж туулах, асуудлаа цугтаа ярилцаж шаардлагатай үед буулт хийж чаддаг байх хэрэгтэй.

20. Өнгөрснийг онгичих хэрэггүй. Зүгээр л түүх болон үлдэг. Энд, одоо цагаар амьдрах хэрэгтэй, ирээдүйн тухай эргэцүүлж бод.

21. Амьдрал гэдэг сайхан. Хүнд бэрхшээл тулгарна, гэхдээ араас нь гэрэл гэгээтэй сайхан үйл явдал хүлээж байгаа.

Өсвөр насны охиноос ээждээ бичсэн захидал

$
0
0

Энэ захидлаа эхлэхээсээ өмнө юуны түрүүнд тэр болгон ил гаргадаггүй ч ээждээ маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна. Аль хэдийн дэлгэрчихсэн үзэсгэлэнт цэцэг та минь цоморлигоо нээж, таньдаа гоо үзэсгэлэнгээ харуулах гэж хичээнгүйлэн тэмүүлж байгаа охиныхоо бодож явдаг энэ хэдэн зүйлийг ойлгоосой гэж хүсч байна.

90243_original

 

1. Миний уулзсан эрэгтэй хүүхэд болгон миний найз хөвгүүн гэсэн үг биш шүү дээ. Эрэгтэй найзууд хааяа эмэгтэй найзаас илүү итгэл дааж чаддаг, тэд ямар сайн зөвлөгч , бас сонсогч нар байдаг гэж санана? Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд жирийн нөхөрлөл байж болдог гэдэгт би итгэдэг.

2. Сургууль маш хэцүү, би чадах бүх хүчээрээ хичээж л байгаа. Мэдээж онц дүн авахыг хүн болгон л хүсдэг, би ч бас. Хичээл чухал гэдгийг мэдээж охин нь мэднээ. Хичээж байгаа наддаа итгээрэй.

3. Тэгсэн ч би бол өсвөр насны охин шүү дээ гадуур гарч хөгжилдөх хэзээд дуртай. Одоо л дүрсгүйтэж авах нас минь. Юм бүхнийг хийж туршиж үзмээр санагддаг тийм л зоригтой нас. Хүн нэг л амьдардаг ч зөв амьдарч чадах юм бол нэг амьдрах хангалттай. Эргэж хараад харамсахгүйгээр амьдрахыг охин нь хүсч байна, намайг дэмжиж дурсамжаа бүтээхэд минь туслаарай.

4. Гэртээ жаахан оройтож ирлээ гээд би согтууруулах юм уу мансууруулах бодис хэрэглэж байгаад ирсэн гэсэн үг биш ээ. Таньдаа үргэлж нялхаараа харагддаг ч буруу зөвийг ялгаж чаднаа охин нь. Надад зүгээр л итгээд үз, тэгвэл итгэлийг тань алдахгүйн төлөө улам бүр хичээж, хариуцлагаа ухамсарлах болно. Өөртэйгөө зөрчилдөж явдаг энэ насан дээр барьж хорих тусам харин ч тэр зүйл рүү тэмүүлэх гээд байдаг юм билээ. Тийм болохоор охиныгоо зөв залаарай.

5. Би хичнээн том болсон ч гэсэн хорвоотой танилцаж дуусаагүй л яваа. Надад мэдэхгүй чадахгүй зүйлс их байгаа. Алдаа гаргах болгонд минь битгий загнаарай, харин таныг гаргасан алдаагаа засахад минь эелдгээр тусалвал би маш их баярлах болно. Бүхнийг төгс хийж чаддаггүй охин чинь таны багын дүрээс өөр байгаагаа мэднэ ээ. Гэхдээ л таныхаа олон сайхан чанарыг би дуурайсан. Үүнийг хараад танд ч бас гоё байдаггүй гэж үү?

6. Шилжилтийн насан дээр яваа учир миний ааш байнга сайхан байдаггүй, таньтайгаа маргалдлаа гээд хайргүй гэсэн үг биш шүү. Миний үзэл бодол таныхаас өөр, охин чинь хувь хүн болон төлөвшиж явна. Таниас өөр, бас нэг хувь хүн. Миний хардаг өнцгөөс харахыг хааяа ч гэсэн оролдоод үзээрэй, намайг илүү ойлгоно гэдэгт итгэлтэй байна.

7. Амьдралд олон сонголт гарч ирдэг би ямагт зөвийг нь сонгохыг хичээдэг. Бурууг сонгосон үе байхгүй гэж хэлэхгүй ч зөвийг нь л сонгохыг эрмэлздэг.

8. Миний найзууд бүгд муу зуршилтай биш шүү дээ. Тэд гаднаа галзуу, чанга дуутай, таны мэдэхгүй стилээр хувцаслдаг гээд олон шалтаанаар таньд таалагддаггүй байж болох л юм. Тэгэхдээ тэд таны хайртай охинтой л адил амьдрал гэдэг далай руу дөнгөж хөл тавьж байгаа. Яг л надтай адил тэднийг хайралдаг санаа тавьдаг ээжүүд тэдэнд бий.

9. Намайг өөр хүнтэй харьцуулах бүрт би хэнд ч хэрэггүй мэт санагддаг. Магадгүй таны наызын охин надаас илүү амжилттай байж болох юм. Тэгэхдээ ээжээ амьдрал дөнгөж эхэлж байна, би чаднаа! Та нэг л зүйлийг ойлгоорой би дахин давтагдашгүй цорын ганц.

10. Та надад зааж зөвөлхөд баяртай байдаг ч би амьдралд алдаа гаргаж өөрөө алдаанаасаа суралцмаар байна. Алдаа гэдэг зүйл надад маш нандин. Алдаж л яваг, суралцана, хатуужина. Алпдаад унахад түшээд авах та минь надад байгаа болохоор охин нь ямагт бардам байдаг.

11. Миний хамгийн сайн найз ээж минь байгаасай гэж би хүсч байна. Ээжээсээ хол хөндий өссөн миний үеийн охид буруу сонголт хийхийг би олон харж байсан. Бид бүгдээрээ адилхан, амьдралын талаар мэдлэг маруухан. Тийм болохоор сарын тэмдэг, биедээ гарч байгаа өөрчлөлт, бас хөвгүүдийн талаар таньтайгаа нээлттэй ярилцаж зөв зүйл хийхийг хүсч байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!

$
0
0

35550019_232207577373310_1610401530983219200_n
Өчигдөр хүүхдийн эмнэлэг дээр дадлага хийж байгаад нэг аймшигтай зүйлийг харлаа. Нэг нас ч хүрээгүй хүүхэд комд орчихсон, амьдрах ямар ч боломжгүй болчихсон байна. Ямар шалтгаантайг нь судалж үзсэн чинь herpes simplex virus-тай хүнд үнсүүлснээс болоод вирус нь аманд ороод цаашлаад тархинд нь хүрч, ажиллагаагүй болсон байна. Herpes simplex virus хүнд нэг халдвал хэзээ ч биеэс салдаггүй, насан туршдаа хүний биед хадаглагддаг virus юм. dormant virus гэж нэрлэдэг. Энэ нь манай монголчуудын хэлдэгээр Хомхой долоох.Бараг манай монголчуудын ихэнх нь аман дээр нь хомхой долоож байсан гэвэл хилсдэхгүй байх. Тэгэхээр бараг бүгдээрээ тэр вирусын төв гэсэн үг. Тийм учраас айлын ХҮҮХЭД битгий үнсэж байгаач ээ гэж гуймаар байна.

Үнсүүлээд л шууд тийм болно гэж юу байхав гэж та бодож болох ч үнэхээр тийм тохиолдол байдаг юм байна. Эцэг, эхчүүдэд юун сүртэй юм гэж бодож болохгүй. Бяцхан хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чадахгүй болохоор та бүхэн цаашид сэрэмжлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийн нүүрэн дээр нь битгий үнсээрэй. Өхөөрдөөд үнссэн нэгхэн үнсэлтээс болоод бяцхан охин амьдралгүй болсныг хараад сэтгэл минь өвдлөө.

Viewing all 657 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>