Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Нярай хүүхдийг хөхүүлэхдээ…

$
0
0

20587_758549297592384_402974574319652991_nЭх хүүхдээ сууж, хэвтэж, зогсож хөхүүлж болно. Ямар ч байрлалд байсан та хүүхдээ зөв тэврэх,  хөхөө зөв үмхүүлэх нь чухал гэдгийг анхаарна уу?

Хүүхдийг яаж зөв тэврэх вэ?
1.
Хүүхдийн толгой, бие нэг түвшинд байх,
2. Хүүхдийн хамар хөхний толгойн харалдаа, нүүр нь хөх рүү харсан хүүхдийг эх бие рүүгээ харуулж, тэвэрсэн байх,
3. Хүүхдийн биеийг тулж тэвэрнэ. хүүхдийн толгой хөхүүлэх талын  гарын шууны нугалааст,  нуруу нь шуун дээр,  өгзөг нь гарын тань алган дээр байна,
4. Хүүхэд хөхөндөө ойртоход хамар нь хөхний толгойн харалдаа байна.

Хөхөө яаж  зөв үмхүүлэх нь вэ?
1.
Хөхний толгойг (товч) хүүхдийн уруулд  хүргэх.
2. Хүүхэд амаа том ангайтал хүлээ.
3. Хүүхдийн доод уруул хөхний толгойн доор байхаар эхийн хөх рүү чиглүүлэх.
4. Хөхний толгой ба нөсөөт хэсгийн хамт лав үмхүүлэх.

Хүүхэд хөхөө зөв үмхэж, хөхөж байгааг илтгэх шинж
1.
Хүүхэд амаа том ангайж хөхний толгой болон нөсөөг үмхсэн байх.
2. Доод уруул гадагшаа эргэж цорвойсон байх.
3. Доод эрүү хөхөнд хүрсэн байх.

4.
Хөхний нөсөөт хэсгийн ихэнхийг үмхсэн ингэхдээ эхийн хөхний нөсөөт хэсгийг илүү үмхсэн байна.
5. Хөхөж буй чимээ гарахгүй зөвхөн залгих чимээ сонсогдоно.
6. Тайван нэг хэвийн удаан хөхөх байдал ажиглагдана.



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>