Хүүхдүүд үргэлж л ээжийгээ дуурайж байдаг. Ялангуяа охид… Та унтхынхаа өмнө нүүрэндээ маск тавих гэтэл хүүхэд тань дуурайж, бүр нүүрэндээ түрхэж өгөхийг шаардах үе тохиолддог биз дээ. Хэрвээ ийм үе гарвал химийн найрлагатай го сайхны бүтээгдэхүүн хүүхдийн нүүрэнд хэрэглэж болохгүй. Гэхдээ зөвхөн энэ тохиолдолд ч биш хүүхдийн тань арьс хуурайшиж гандаад байвал байгалийн өнгийг нь сэргээх хор нөлөөгүй маск бэлтгэх аргыг хүргэж байна.

Маск бэлтгэх аргыг хүргэхийн өмнө дараах зүйлд анхаарлаа хандуулна уу. Хүүхдийн нүүрэнд эдгээр зүйлийг түрхэж болохгүй.
1. Ямар нэгэн химийн найрлага, элементтэй тос
2. Хэт хурц үнэртэй тос түрхэж болохгүй. Харшлах магадлалтай.
3. Хүүхдийн арьс маш зөөлөн нимгэн байдаг. Тиймээс исгэлэн, хүчиллэг жимс түрхэж болохгүй. Лемон, улаан лооль гэх мэт
4. Хэт ширүүн үрж болохгүй. Арьс нь гэмтэх аюултай.
5. Маскыг 10-15 минутаас илүүгүй тавих хэрэгтэй.

Маск бэлтгэх арга
1. 1 цайны халбага гурил дээр 1 цайны халбага какоа хийгээд хутгана.

2. Бэлдсэн зүйл дээрээ 1 халбага зөгийн бал, бага зэрэг сүү хийгээд сайтар хутгана. Ингээд бэлэн болсон маскаа хүүхдийнхээ нүүрэнд түрхэж өгөөрэй. Амттай, сайхан үнэртэй, үр дүнтэй, хор нөлөөгүй маск нь таны хүүхдэд таалагдах болно. Маскаа тавиад 10 минутын дараа бүлээн усаар зөөлөн угааж цэвэрлээрэй.

Г.Сувд