Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Ээрүү хүүхдийг хэрхэн эмчлэх вэ

$
0
0
Unusual-Non-Verbal-Communication-Techniques
Гэр оронд агсан согтуу тавих, хүчирхийлэлээс айх, тогтсон цагтаа унтаж амардаггүй зэрэг олон зүйлээс болж хүүхэд ээрүү болдог байна.

… “Би ээрч гацмааргүй байна. Ээрдэгээсээ болж би гэрийнхэндээ, ангийнхандаа, багшдаа юу хүсч сонирхож байгаагаа ойлгуулж чаддаггүй. Хүсэж байгаа, сонирхосон юмаа авч чадахгүй байгаа намайг зарим хүүхэд шоолж дооглон дууриадаг. Том болоод ажилд орж чадахгүй бол яана гэж их айдаг. Аав минь намайг бага байхад “Том болохоор чинь хүүхдүүд чамайг шоолно. Хэл яриагаа зас” гэж загнадаг байсан яг хэлж байснаар нь болж байна. Надад сайн найз, найз бараг байдаггүй. Найз хөвгүүнтэй болохыг мөрөөдөөд ч хэрэггүй биз. Би их ганцаардаж байна”. 15 настай охин “Хэл ярианы гажиг засна” гэсэн зарын дор ийм сэтгэгдэл үлдээж.

Энэ охин шиг хэл ярианы согогоос болж үеийнхэндээ гадуурхагдаж, эргэн тойрондоо өөрийгөө ойлгуулж илэрхийлж чадахгүй болохоос өмнө хүүхдээ эмчлэх, хэл яриаг нь засах боломж байна шүү, аав ээжүүдээ.

Хүүхдэд ээрэх шинж хэрхэн илэрдэг вэ?

Ээрэх ихэвчлэн 2-5 насныханд тохиолддог байна. Хэл ярианы аппаратын янз бүрийн агшилт, таталтын улмаас ярианы хэмнэл алдагдахыг ээрэх гэдэг байна. Ийм үед хүүхэд үгээ гэнэт таслах, эсвэл зарим авиа, давтах зэрэг шинж илэрдэг аж. Хүүхэд гэнэт дуугүй болж ярихаас татгалзах нь ээрэхийн анхны шинж аж.

Мөн

-Үе, үгийг дөрөв ба түүнээс олон удаа ээрч хэлэх /түр зуур ээрдэг хүүхэд 1-2 удаа ээрч хэлдэг байна/

-Ээрэхэд нь нүүрний булчин татвагнах /эрүү, уруул нь чичрэх/ нүд нь анивчих, өөр тийш ширтэх

-Ээрэхэд дуу хоолой нь өөрчлөгдөх

-Нөхцөл байдлаас үл шалтгаалан өдрийн турш айх, сандрах, ичих, ядрах өдрийн турш

-Ярихдаа их хүчлэх, ярихаас зайлсхийх

Дээрх шинж тэмгүүд илэрч буй эсвэл хүүхэд 5 нас хүрсэн хэрнээ ээрч байгаа бол хүүхдийн эмчид заавал хандахыг эмч санууллаа. Учир нь удмын ээрүүгээс гадна тархи, сэтгэцийн асуудал байж болзошгүй. Эмч ээрэхийг хөнгөн, хүндэвтэр, хүнд хэлбэрт ялган ангилж тохирсон зөвөлгөөг өгнө. Удаан ээрэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгож ичих, өөрийгөө дорд үзэх, бусадтай харилцахаас зайлсхийх улмаар гутранги болж ирээдүйн боловсрол, амжилтанд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаараарай, аав ээжүүдээ.

Агсан согтуу, хүчирхийллээс айсан хүүхэд ээрүү болдог

Хүүхэд ээрүү болдог гурван шалтгаан байдаг байна. Төрөлхийн, Гадна орчны, Шууд нөлөөлөх гэсэн.

1.Төрөлхийн шалтгаанд: аав ээжийн биеийн эрүүл мэндийн байдал, мэдрэл сэтгэцийн өвчнүүд , шизофрени, халдварт өвчин /сүрьеэ, тэмбүү/ химийн бодисын хордлого ордог байна. Мөн солгой хүүхдийг хүчээр баруун гараар нь бичиж, юм хийж сургах явцад хүүхэд ээрч гацдаг байна.

2.Гадна орчин хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр: нойрны дэглэм алдагдах, хэт шуугиантай орчинд байх, орчны тав тух алдагдахад хүүхэд ээрүү болдог байна.

3. Шууд нөлөөлөх шалтгаанд:

-сэтгэл санааны хүчтэй цочрол

- Аймшгийн кино болон бусад үзвэр үзэх

-Гэр оронд агсан согтуу тавих, хүчирхийлэл зэргээс айснаас болж

-Шүд авахуулах, хагалгаа хийлгэх, тариа хийлгэх

-Ээрүү хүнийг дууриах, дооглох маягаар өөрт нь рефлекс тогтсоноос болж хүүхэд ээрүү болдог байна.

Хүүхдээсээ олон асуултыг нэг дор бүү асуугаарай

Хүүхэд нь ээрдэг аав ээжүүдэд эмч дараах зөвөлгөөг өгч байна.
• Ээрэхийг нь тоохгүй, зөнд нь орхих, анхаарал хандуулахгүй байх, ээрэхэд нь засч залруулахгүй орхиж болохгүй
• Хүүхдээ ярихыг нь байнга дэмжиж урамшуулах, ярих нь ээж аавд сонирхолтой, ойлгомжтой байна гэдгийг өөрт нь мэдрүүлэх хэрэгтэй
• Ярихыг нь анхааралтай, тэвчээртэй сонсдог байх, яриаг нь тасалдуулахгүй байх
• Ээрэхэд нь “Чамд ярих юм маш их байгааг ойлгож байна. Битгий яараарай, ээж/аав нь сонсъё яарах хэрэггүй” зэргээр дэмжиж тайвшруулаарай
• Өөрсдөө хүүхэдтэйгээ удаан яаралгүй тайван, үгээ зөөж ярь
• Хэд хэдэн асуулт зэрэг асуулгүй. Нэг дор нэг л асуулт асуугаарай

• Шүүмжлэхгүй, загнахгүй, буруушахгүй байх ёстой.


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>