
1. Хөхүүлэх, амлуулахтай холбоотой асуудал
Төрөх хугацаа ойртож гэдэс томрохын хэрээр хөхөнд уураг, сүү зангирч эхэлдэг. Хөхийг жирэмсэн болсон гэдгээ мэдсэн даруйдаа бэлдэж арчлах хэрэгтэй. Юуны өмнө хөхний толгой гараагүй бол байнга оролдож, толгойг татах хэрэгтэй. Эс тэгвэл төрсний дараа уйлах хэрэг гарна шүү. Мөн хөхүүлэхдээ хөхний толгойг чийглэж өгснөөр хөхний толгой хагарах аюулаас “зугтаж” болно. Хөхөө зөв амлуулахаа бүү мартаарай.
2. Нярай хүүхдийн хамрыг шархлуулалгүй цэвэрлэх
Нярай хүүхэд та биднийг бодвол тун эмзэг. Иймээс түүнд хүрэх бүртээ анхааралтай байж болгоомжтой байх хэрэгтэй. Хамар болон чих цэвэрлэдэг бэлэн хөвөнгөөр цэвэрлэхгүй байхыг хичээгээрэй. Харин үүний оронд гоо сайхны нүүр цэвэрлэдэг хөвөнг хуйлж, нарийхан болгох хэрэгтэй. Хүүхдийн хамарт ус, эхийн шүлс, тусгай хамар цэвэрлэдэг шингэнийг дусааж, доош нь харуулж хэвтүүлснээр нус шингэрч, цэвэрлэхэд тун амар болно. Мөн хамрын нус сорогчийг өдөр бүр байнга хэрэглээд хэрэггүй.
3. Хуурайлах
Нярай хүүхдийн ариун цэврийг сайн сахих шаардлагатай. Эс тэгвэл хүүхэд живх, хувцас угаадаг саван, биеийн шингэн саван, тос, цацлага гэх мэт зүйлсээс харшил авч өвчлөмтгий болдог. Дэлхийн хүүхдийн эмч нар 3-4 цаг тутамд хуурайлахыг зөвлөдөг аж.
4. Хүүхдийн халбага, аяга, угжийг угаалгын бодисоор угааж болохгүй.
Хүүхдийн угж, хоолны хэрэгслийг хэзээ ч хүчтэй угаалгын бодисоор угааж болохгүй. Учир нь эдгээр угаалгын бодис ходоодны өнгөрийг үгүй болгож, шүүс ихээр ялгаруулан өвчлүүлдэг. Ээжүүддээ хандахад өөрийнхөө шүлс, цус хүрсэн аяга халбагаас шууд хүүхдээ хооллож, ам дамжуулж болохгүй гэдгийг санаарай.
5. Халуун хүйтнийг сайн тохируул.
Ээжүүд ээ, хэтэрхий дулаалах шаардлагагүй гэдгийг санаарай. Өөрийн хувцаснаасаа нэг дахин зузаан байхад хангалттай.