Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Гэмт хэргийн улмаас 733 хүүхэд хохирчээ

$
0
0

3329e4131382cbf5adafcc8a77429a14

УЕПГ-аас энэ оны 1 дүгээр улиралд хяналт тавьж шийдвэрлэсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Прокуророос нийт 370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна. Үүнээс

  • Цагдаагийн байгууллага 358637 буюу 96.7 хувийг,
  • Мэргэжлийн хяналт 926 буюу 0.2 хувийг,
  • Гааль 204 буюу 0.05 хувийг, Т
  • атвар 415 буюу 0.1 хувийг,
  • Гадаадын иргэн харьяатын газар 38 буюу 0.01 хувийг, бусад байгууллагууд 10513 буюу 2.8 хувийг нь тус тус хүлээн авч шалгажээ.

Нийт зөрчлийн хэргийн 255269 буюу 68.8 хувь нь Нийслэлд, 115.464  буюу 31.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Тус байгууллагаас мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33,592 гэмт хэргийн улмаас нийт 24,032 хүн хохирсон. Үүнээс 733 буюу 3% нь хүүхэд.

Үйлдэдсэн гэмт хэргийн тухайд

  • 177 буюу 24.1 хувь нь дээрэмдэх,
  • 169 буюу 23 хувь нь хүчиндэх,
  • 114 буюу 15.5 хувь нь хулгайлах,
  • 103 буюу 14 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ.

Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна.

Прокурор хүүхэд хохирсон 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>