Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Зурагт үзэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

$
0
0

KIDS-TV2 хүртэлх насны хүүхдүүд өдөрт хамгийн ихдээ 15-20 минут өөрсдийнх нь сэтгэхүйд тохирсон ТV-ийн дүрс үзэж болох бөгөөд 3-5 насныхан 30 минутаас хэтрүүлж болохгүй байдаг байна.

Үүнээс хэтэрсэн тохиолдолд хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус байдал, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал зэрэг ажиглагддаг. Учир нь тэдний уураг тархи тэр дүрс дууны хэт хурдан хөдөлгөөнийг боловсруулж чаддаггүй аж.

Мөн 2008 оны 11 сараас эхлэн Францад гурваас доош насны хүүхдүүдэд ТV үзүүлэхийг хориглосон байна. Хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлгийг “ТV үзэх нь гурваас доош насны хүүхдүүдийн хөгжилд хортой нөлөө үзүүлдэг” гэсэн санамжтайгаар нэвтрүүлэхээр болгожээ. Энэ нь францын эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаанд ТV нь бага насны хүүхдийг идэвхгүй байдал, хэл ярианы хоцрогдол, анхаарал төвлөрөлтийн сулралд хүргэдэг гэсэн дүгнэлт гарсантай холбоотой гэнэ.

Иймээс эцэг эхчүүд та бүхэн манай хүүхэд уншиж сураагүй юм чинь ном ойлгох болоогүй гэж бодолгүйгээр аль болох хүүхдийнхээ ТV-д зарцуулах цагийг нь багасгаж номтой нөхөрлүүлээрэй.


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>