Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?

$
0
0

largeОрчин үеийн хүүхдүүд секстэй холбоотой мэдээлэл дунд өсөж байгааг та бид бэлхнээ харж байгаа. 15-17 насны охид хөвгүүдийн 30% нь секс хийж үзсэн байдаг гэсэн олон улсын статистик бий.

Харамсалтай нь ихэнх тохиолдолд энэ насны хүүхэд хамгийн найдвартай эх сурвалж ёстой ээж, ааваасаа сексийн тухай мэдээлэл аваагүй байдаг аж. Судалгаанаас үзэхэд өсвөр насны хүүхдийн архи, мансууруулах бодисын хэрэглээ, секстэй холбоотой зан үйлд хамгийн ихээр нөлөөлдөг хүмүүс нь найзууд нар нь биш харин эцэгэх нь байдаг гэнэ. Иймд хүүхэдтэйгээ энэ эмзэг сэдвийн талаар ярилцахад тань туслах зорилгоор доорх зөвлөгөөг нийтэлж байна.

Нэг. Бодитой хандах хэрэгтэй: Хүүхэд чинь таны үгийг сонсож болно, гэхдээ зөвлөгөөг чинь дагах уу үгүй юу… Үгэнд орно гэж 100% найдаж болохгүй. Ямартаа ч чадах бүхнээ хий. Өөрөөр хэлбэл сексийн тухай бүх асуудал, эрсдэлийг илэн далангүй ярилцах нь чухал.

Хоёр. Дотно, нээлттэй харилцаа үүсгэ: Хүүхэдтэйгээ бүх сэдвээр энгийн дотно хэлбэрээр нээлттэй ярьж бай. Ингэж заншсан бол сексийн сэдэв ч тийм “аймшигтай” биш. Заавал сургасан, номчирхсон байдлаар ярих хэрэггүй, аль болох найзархаг ханд.
talk
Гурав. Бүхнийг бүү үгүйсгээрэй: Хүүхэд тань энэ цаг үедээ л тохирон амьдарч байгааг мартаж болохгүй. “Та нарын тэр үерхэл хайр гэж юу байдаг юм. Хэнд ч битгий итгэ. Бидний үед…” гэхчилэн бүгдийг үгүйсгэн харлуулж ярьж болохгүй. Та тэдний хүсэл тэмүүлэл, дургүйцэл талархлыг ойлгохыг хичээгээрэй.

Дөрөв. Интернэтийн аюулын тухай ярьж өг: Секс агуулгатай мессеж, зураг солилцох нь интернэтийн сүлжээнд мөнхөд хадгалагдаж, хэзээ нэгэн цагт сургуульд орох үед нь гарч ирж гай болох магадлалтай. Энэ талаар хэлэх цорын ганц хүн нь та шүү.

Тав. Эвтэйхэн цаг мөчийг ол: “Чамтай ч их ярих юм байна даа” гэх мэтээр албаны, хөндий хүйтэн хандлагаар яриагаа эхэлж болохгүй. Гадуур хамт явж байхдаа ч юм уу, эсвэл зурагтаар гэр бүлийн харилцааны тухай нэвтрүүлэг үзэж байхдаа, бүр оройн хоолон дээрээ ч энэ тухай ярьж болно. Хүүхэд уруу дорой байгаа үед мэдээж ийм яриаг өрнүүлэлгүй таатай мөч хүртэл хойшлуулах хэрэгтэй.

Adult and child having fun while teaching and playing together


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>