Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Хүүхэдтэйгээ хамт хийе

$
0
0

Бага насны хүүхдээ гэртээ харж байгаа болон амралтын өдрөөр хүүхэдтэйгээ юу хийхээ мэдэхгүй ээжүүддээ зориулаад хамтдаа хийж болох хэд хэдэн хөгжилтэй, мэдүүштэй зүйлсийг санал болгоё.

Эдгээрийг хийхэд өнгө өнгийн гуаш болон цаас хэрэгтэй. Хамтдаа уран бүтээлээ туурвисны дараа гоёмсог жаазанд хийж, гэртээ уран бүтээлийн булан байгуулахаа мартуузай.

1. “Немогийн эрэлд” хүүхэлдэйн кинон дээр гардаг дэггүй хөөрхөн загасыг хүүхэдтэйгээ хамт зураарай. Дөрвөлжин цагаан цаасан дээр цэнхэр өнгийн гуашаар далайг зурж өгнө. Тэгш өнцөг гаргах, жигд зурах гэх мэт асуудал байхгүй учир хүүхэдтэйгээ хамт зураарай. Харин Немог зурахдаа хүүхдийнхээ гаран дээр улбар шар өнгийн гуаш сайтар түрхээд цаасан дээрээ дарна. Тод өнгөтэй гаргахын тулд чанга бөгөөд бага зэрэг удаан дарах хэрэгтэй. Дараа нь нүд уруул хоёрыг нь нэмж зураарай.

2. Хүүхдүүд бол та хоёрын хайрын бэлэг. Харин үүнийг билэгдэх хамгийн гоё зураг юу гээч. Зүрхэн хэлбэртэй та хоёрын хурууны хээ. Цайвар ягаан өнгийн цаас сонгоод зурагт үзүүлсэн шиг өөр өөрийн хурууны хээгээ зөрүүлж дараарай. Эхний хүн дарсны дараа түр хүлээж, хатсаны дараа дарахгүй бол хээ тод харагдахгүй, болхи болчих аюултайг санаарай.

3. Жишээ зураг шинэ жилийнх мэт боловч хүүхдийнхээ өрөөнд өлгөхөөр хийж болно. Мөн л гуашийг хүүхдийнхээ хөлд түрхээд цаасан дээрээ дарж түр хүлээж байгаад авна. Бийрээр нэмэлт зургуудыг зурж, нэрийг нь бичсэн ч болно.

4. Гэр бүлийн зургийг бусдаас өөрөөр нэг хийвэл ямар вэ. Та нар цаг заваа тааруулан бүгд хамтдаа байх албагүй. Хүүхдүүдтэйгээ хамт өөрсдийнхөө хэсгийг хийчихээд орой аавыгаа ажлаасаа ирэхэд хурууны хээг нь аваад хүн тус бүрийн нэрийг бичүүлээрэй.

5. Хүүхэд бол гэр бүлийнхээ нар нь шүү дээ. Тэгвэл тэр санааг илэрхийлсэн зургийг хамтдаа хийж болно. Зурагт үзүүлсний дагуу бүх хүүхдийнхээ нэг талын хөлийн хээг ашиглаж нар зураарай.

6. Бидний ярьж заншсанаар баллууртай шар харандаа болон өнгө өнгийн тамганы тос ашиглан хүүхдүүдтэйгээ хүссэн зургаа хийх боломжтой. Ингэж хийхийн өмнө харандаагаар хийх зүйлээ бүдэгхэн, дөнгөж харагдах төдийд зурж өгвөл илүү хялбар байдаг.

7. Ээж нь хүүхэдтэйгээ цуг хийж болох заан. Цагаан өнгийн цаасан дээр хар гуаш гартаа түрхэж дараад, түүнийгээ хэлбэр гарган хайчилж авна. Дээрх зурагнаас харж байгаад хар өнгөөр нүд, чих, хошуу, хөлийг нь тодруулж өгнө. Харин дараа нь хэлбэр гаргаж хайчилсан хайчилбараа өөр нэгэн цаасан дээр нааж, сүүлийг нь зураарай.

8. Өмнөх зураг дээр хөлөөр нар хийсэн бол энэ удаад гараар хийнэ. Гэр бүлийн бүх гишүүдийн гарны хээг нарны хэлбэрт оруулж дарна. Нарны гол хэсгээр арай тод улаавтар өнгөөр будаж өгвөл илүү сайхан харагддаг.

9. Сэрээ+өнгө өнгийн гуаш+нэг удаагийн таваг=Цэцэгс. Эмээдээ, эгчдээ бэлэг өгмөөр байгаа хүүхдүүдээрээ энэ цэцэгсийг хийлгээрэй.

10. Үүдэндээ гэр бүлийнхээ танилцуулгыг өвөрмөцөөр хиймээр байгаа айлууд энэ санааг сонгоорой. Бүл нэмэхээр төлөвлөж байгаа бол доор нь зай үлдээхээ мартуузай. Гарын хээгээ гуашаар тамгалж, хатаж дуустал хүлээсний дараа лакаар дээрээс нь будаж өгөөрэй. Тэгвэл арчиж, цэвэрлэхэд арилахгүй, удаан байх боломжтой.

Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>