Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Хүүхдүүд нь ертөнцийг өөрчилсөн эцэг эхчүүдийн зөвлөгөө

$
0
0

12046968_10153257773625975_2882950824569611662_n

Бид алдартнуудын амжилтанд хүрсэн түүхийг шимтэн унших, үлгэр дуурайл авах дуртай байдаг. Ийнхүү уншиж байхад хүүхдэд багаас нь олгосон эцэг эхийн хүмүүжил суурь нь болдогийн жишээ байнга тааралдана.

Алдартнуудын аав ээж хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байв? Тэднээс цөөн хэдэн жишээг сонирхуулая.

ЭДВАРД БОЛОН ЕВА БРЭНСОН – ӨӨДРӨГ ҮЗЭЛ БА БИЕЭ ДААХ ЧАДВАР

Ричард Чарльз Николас Брэнсон бол Британийн алдаратй бизнес эрхлэгч. Тэрбээр төрөл бүрийн салбарын 400 орчим компанийг өөртөө багтаасан Virgin Group корпорацийг үүсгэн байгуулагч юм.

Ричард Брэнсоны эцэг эх түүнээс хүндрэлийг огт нуудаггүй, аливаа хүндрэл тулгарсан үед асуудлыг өөдрөг үзлээ хаялгүйгээр хэрхэн шийдвэрлэхийг өөрсдийн биеэр үлгэрлэн харуулдаг байжээ. Тэд хүүхдүүдтэйгээ хамт ширээний ард суугаад ажил болон ирээдүйн төлөвлөгөөний талаар хэлэлцдэг байсан гэнэ. Ричард мөнгө ургадаггүй гэдгийг сайн мэддэг, ээждээ гэр бүлийн бизнес хийхэд нь туслаж, нутгийн дэлгүүрт нийлүүлэх сагс сүлжихэд нь тусладаг байжээ.

Ричард 15 настайдаа сэтгүүл хэвлэх санаа олоход Ева хүүгээ дэмжин, өглөөний цай бэлдэж өгч, хүүгийнхээ хэвлэсэн сэтгүүлийг гудамжинд зогсон зардаг байсан гэнэ.

Хүүдээ итгэх Евагийн итгэл агуу их байв. Тиймдээ ч хууль бусаар хэлэлцээр хийсэн гэж хүү нь шоронд хоригдоход Ева юу ч бодож сааталгүй өөртөө байсан хамгийн том хөрөнгө болох байшингаа барцаанд тавьжээ. “Үүнээс чамайг сургамж авсан гэдгийг би мэдэж байна. Өнгөрсөн зүйлийн араас гуниглах хэрэггүй. Бид цааш амьдарч, асуудалтай нүүр тулсаар байна” . Энэ бол алдсных нь төлөө хүүдээ хэлсэн үг.

Нэгэнтээ Ева 12 настай хүүгээ гэрээс нь 85 км зайд байх хөрш суурин руу хачиртай талх, алим өгч дугуй унуулан явуулахдаа “замдаа ус олж ууна биз” хэмээн хэлжээ. Хүү маргааш нь ирэхдээ их хол зам туулсан, жинхэнэ баатар мэт сэтгэл хангалуун ирсэн гэдэг. “Сайн байна Рики, чамд аялал таалагдсан уу?” хэмээн угтсан аж.

Ева хүүгийнхээ үйлдлийг огт шүүмжилдэггүй байв. Харин таагүй үйл хийхэд нь “Яваад толинд хараадах даа. Энэ үйлдэл чамд хэрхэн муугаар нөлөөлж вэ?!” хэмээн хэлдэг байсан гэнэ.

УИЛЬЯМ БОЛОН МЭРИ ГЕЙТС- МЭДЛЭГ ОЛЖ АВАХ ШУНАЛ БА ХАРИУЦЛАГА

Билл Гейтсийн эцэг эх хүүдээ ихээхэн анхаарал хандуулдаг байжээ. Тэдний хувьд хүүдээ шилдэг боловсрол олгох нь юу юунаас чухал байв. Дунд сургуульд байхад нь хүүгийнхээ компьютерын сонирхлыг ихэд дэмждэг байсан ч дуртай зүйлдээ өөрөө мөнгө зарцуулах ёстой гэж үздэг байв.  Уильям  болон Мэри нар ном их уншдаг, хүүгээ ном уншихад нь урамшуулан дэмждэг байв.

Тэд гэр бүлээрээ номноос эхлээд улс төр хүртэлх аливаа сэдвээ хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх дуртай байжээ. Мэри буяны ажилд ихээхэн сэтгэл гаргадаг байсан нь өдгөө хүүд нь өвлөгджээ.

ПОЛ БОЛОН КЛАРА ЖОБС- ЦАГИЙГ ХАМТ ӨНГӨРҮҮЛЭХ ЗАРЧИМ

Стив Жобсыг бага наснаас нь өргөмөл эцэг эх нь өсгөжээ. Аав нь түүнийг гараж руугаа дагуулан явж, төрөл бүрийн машин, механизмтай танилцуулдаг байв. Гагцхүү аав нь л Стивийг анх электроникийн үндэстэй танилцуулсан бөгөөд хожим нь энэ нь Стивийн бүх насны сонирхол, ажил болсон юм.

“Стив 6 настай байхдаа хөрш айлын охинд өөрийг нь өргөж авсан тухай ярьсан юм. Охин түүнийг сонсоод “Чиний жинхэнэ аав ээж чамайг хайрлаагүй юм уу?” гэж асуусан. Энэ үгэнд хүү маань их л эмзэглэхэд ээж нь хажууд нь очоод, хүүгийнхээ нүд рүү харж “Чи бол онцгой хүүхэд, бид чиний гэр бүл” хэмээн хэлсэн юм” гэж Стивийн аав дурсчээ.  “Өөрийгөө өргөмөл гэдгийг мэддэг байсан нь намайг хараат бус байхад нөлөөлсөн байх. Гэхдээ би хэзээ ч хаягдсан гэсэн мэдрэмж авч байгаагүй. Аав ээж маань надад “чи бол онцгой” гэсэн итгэлийг өгсөн” хэмээн Стив Жобс хожим нь дурссан байна.

ЭДВАРД БОЛОН КАРЕН ЦУКЕРБЕРГ- ХҮҮХЭДДЭЭ ИТГЭЖ, АВЬЯАСЫГ НЬ ХӨГЖҮҮЛ

Эдвард болон Карен Цукерберг нарын офис нь гэртээ байрладаг байв. Марк багаасаа л ээж аав нь ажлаа хийж байхыг харж өссөний дээр ээж аав нь түүнд маш их цаг зарцуулдаг байжээ. Эцэг эх нь хүүгээ байнга урамшуулан дэмжиж, түүнийг ойлгож, авьяас, сонирхлыг нь хөгжүүлэхээр хичээдэг байв.

Тэд хүүгээ зодож шийтгэж байсангүй, харин муу үйлдэл үр дагавартай гэдгийг ойлгуулахыг хичээдэг байжээ.

 “Эхнэр бид хоёрын зөв гэж боддог нэг зөвлөгөө өгье. Хүүхдүүддээ өөрсдийн бодлыг тулгах хэрэггүй. Тэдний амьдралыг өгөгдсөн чиглэлд залуурдах гэж оролдоод ч мөн дэмий. Үүний оронд хүүхдийнхээ хүчтэй талыг олж мэдэж, сонирхлыг нь хөгжүүлэх хэрэгтэй”

ЭРРОЛ БОЛОН  МЕЙ МАСК — ХӨДӨЛМӨРЛӨ, БУСДАД ТУСЛА

Тэдний гэр бүлд зүгээр суудаг хүн огт үгүй байсан гэдэг. Эцэг эх нь байнга уйгагүй ажилладаг байв. Аав нь Илонд тоосго өрөх, сантехник суурилуулах, цахилгаан утас тавихыг заасан бол ээж нь ном болон шинлэх ухаанд дурлах сэдлийг нь төрүүлж өгчээ.

Хөвгүүд нь өөрсдийн компанийг байгуулахад ээж нь тэдэнд бизнес төлөвлөгөө боловсруулахад нь туслаж, тэднийг бага байхад нь хуримтлуулж эхлэсэн хадгаламжийн мөнгөө бүгдийг нь хөрөнгө оруулалт болгон хийсэн гэдэг.

“Хүүхдүүд маань уйгагүй ажиллаж сураасай гэж би хүсдэг байсан. Хүн уйгагүй хөдөлмөрлөж байж л аз жаргалтай болохын дээр хөгширдөггүй” хэмээн Мей  Маск ярьжээ.

УИЛЬЯМ БОЛОН  ШАРЛОТТА БЛҮМБЕРГ — ХӨДӨЛМӨР БА БОЛОВСРОЛ

Майклын эцэг эх нь цагаачид байсан бөгөөд тэдний амьдрал элбэг хангалуун байсангүй. Гэр бүлдээ мөнгө олоход нь туслахын тулд Майкл хар багаасаа л биеийн хүчний хүнд ажил хийж, аж ахуйд тусладаг байжээ. Сул чөлөөтэй цаг мөч гармагц хүү ном уншиж өнгөрөөнө.

Зуны улиралд ээж аав нь түүнийг хөвгүүдийн скаутын зуслан руу явуулдаг байсан бөгөөд эндээс л Майкл Блүмберг  дэг журам, бие даасан байдалд суралцжээ. Зусланд амрах мөнгөө хүү өөрөө төлдөг байв. Тэрбээр зул сарын чимэглэл худалдан мөнгө олдог байжээ.

“Ээжийн туйлын үнэнч зан, бие даасан хараат бус байдал, мөн түүний хайр бидний амьдрал болон түүнийг мэддэг бүхий л хүмүүсийн амьдралд хүчтэй нөлөөлсөн” хэмээн Майкл хожим нь дурсжээ.

 

ФРЕД БОЛОН МЭРИ ЭНН ТРАМП — ДЭГ ЖУРАМ, БИЕ ДААХ ЧАДВАР

Трампын гэр бүлд урамшуулал, шагнал, шийтгэлийн  тогтолцоо үйлдчилдэг байжээ. Эцэг эх нь хүүхдүүдээ ариг гамтай, мөнгөнд хүндэтгэлтэй байхыг сургадаг байв. Тэд Дональдын бие даасан байдлыг урамшуулан дэмждэг байв, тэрбээр өөрөө мөнгө олох нь олонтаа байжээ.

Харин өсвөр насандаа хүүгийнх нь сахилга бат алдагдаж эхлэмэгц аав нь түүний хэтийдсэн өөртөө итгэх итгэлийг зөв чиглүүлэх, эрч хүчээ зөв гольдрилд нь оруулж сургахын тулд Дональдыг цэргийн академид оруулсан байна.

“Миний одоо мэдэх бүхнийг аав минь зааж сургасан” гэж Дональд Трамп хожим нь дурсаж байв. Харин эцэг Трамп “Та нарын хийж байгаа зүйл чинь өөрсөдөд чинь таалагдах ёстой. Та нар өөрт тохиромжтой бизнес эсвэл мэргэжлийг сонгох ёстой. Та нар бүхнийг мэдэх ёстой. 10 хүнээс 9 нь хийж байгаа ажилдаа сэтгэл дундуур байдаг. Тиймдээ ч тэд хийх дургүй ажлаа хийснээр амжилтанд хүрч чаддаггүй” хэмээн ярьдаг байжээ.

 

Shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>