Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох вэ?

$
0
0

78631171

Өөрөө өөрийгөө таньж мэдэх гэж яваа өсвөр насны хүүхэдтэйгээ илүү ойр дотно байж, тэднийг сонсоход цаг гарга. Эс тэгвэл цаашид хэзээ ч ойлголцохгүй. Хүүхэд чинь үгийг чинь сонсохгүй хэдэрлэж, юм хэлэхээр уурлаж, ер ойлгогдохгүй хэцүүхэн байгаа ээж нарт дараах нийтлэлийг зориулж бэлтгэлээ. Мөн залуухан ээж нар ч бас үүнийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Хүүхэд бол танай гэр бүлийн толь. Тухайн гэр бүлийн уур амьсгал, хоорондын харилцаанаас хамаарч хүүхдийн ааш зан төлөвшдөг. Ялангуяа өсвөр насанд энэ нөлөөлөл хүүхдийн сэтгэл зүйд бүр гүн тогтож үлддэг. Бид хүүхэддээ үүрэг, хариуцлагыг нь л заагаад байдаг болохоос биш эрхийнх нь тухай огт дурьддаггүй. Зарим гэр бүлийн дийлэнхи ачаааг хүүхэд нь үүрдэг. Эцэг эхчүүд өөрсдөө сайн эцэг, эх байх үүргээ биелүүлдэггүй хэрнээ тэднээс асар их зүйл шаарддаг. Үнэндээ эцэг эхчүүд өөрсдийнхөө амьдралыг мөнгөөр л хэмжчихсэн байдаг. Бид хоёр та нарыг тэжээхийн тулд хөдөлмөрлөж байна гэцгээдэг. Идэж, уух өмсөж зүүх нь зөвхөн амьдралын анхан шатны хэрэгцээ юм. Харин хайрлаж магтуулах, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрөөх гэх мэт хамгийн чухал зүйлсийг орхигдуулаад байдаг.

Өсвөр насны хүүхдүүд том болсон гэдэг утгаараа гэр бүлийн маш олон үүргийг хүлээдэг. Жишээ нь дүүгээ харна, хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, үүний хажуугаар хичээлээ амжуулах ёстой болно. Энэ бүх үүрэг хариуцлагын хажуугаар тэдэнд эцэг эхийн анхаарал халамж дутагдаж байдаг. Магадгүй зарим эцэг эхчүүд бид ч бас ингэж л хүн болж өссөн шүү дээ гэцгээдэг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Орчин үед хэн өөрийнхөө давуу талыг мэдэрч, түүнийгээ хөгжүүлж чадаж байна тэр хүн амжилтанд хүрч байна. Тйимээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг сонс.

Хааяа нэг найзуудтайгаа уулзах болохоор нь чамд гарах ямар хэрэг байна гэж зандрана, хайр дурлалтай учирахаар нь чиний насанд хайр гэж байдаггүй юм гэж “хаалт” тавьдаг. Гэхдээ үнэндээ өсвөр насны хүүхэд ч бас хайрлаж дурладаг. Хүүхэд энэ үедээ хэн нэгэнд татагдаж, шохоорхох нь хүн ёсны асуудал юм. Амьдралын сургуульд хүүхэд суралцаад л явах учиртай. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдээ энэ үед нь ойлгож, туслаагүйн улмаас хүүхэд өөрөө өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болж хувирдаг. Харин дараа нь том болсон хойноо хэн нэгэнд сэтгэл алдрах үедээ өөрөө өөрийгөө илэрхийлэх чадваргүй, сул дорой нэгэн болж хувирдаг.

Өсвөр нас гэдэг бол хүүхдийн хорвоог таньж мэдэх хамгийн соргог үе байдаг. Энэ үед нь гэр бүлийн анхаарал халамж дутагдвал хүүхэд буруу зүйл рүү татагдах нь амархан байдаг. Тиймээс эцэг эхчүүд тэдэнтэй ойр дотно байж, аливаа асуудал тулгарахад нь найз шиг нь зөвлөж, туслаж чаддаг байх хэрэгтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>