Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Багачууд өдөрт 1-1.5 цагийн зурагт үзэх харааны чадвартай

$
0
0

baby-watching-television-jpg_104949Мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед хараа муудах өвчнөөр хүүхэд, залуучуудын цөөнгүй хэсэг нь өвдөх болсон. Гудамжаар алхах нүдний шилтэнгүүдийг хараад та ч бас үүнийг анзаарч байгаа байх.

Тийм болохоор бид өдрийн ихэнхийг зурагтын суваг сольдог, компьютерийн ард сууж өнгөрүүлдэг хүмүүст зориулан дараах мэдээллийг дуулгаж байна. Нүдээ хамгаалах, харааны эрүүл ахуйн энгийн дэглэм сахих тухай Улсын клиникийн төв эмнэлгийн нүдний эмч нар зөвлөж байна.

Нүд бол хүний мэдрэхүйн эрхтэнүүдээс хамгийн нарийн зохион байгуулалттай эмзэг эрхтэн. Бид харах эрхтэнийхээ тусламжтайгаар хүний танин мэдэх үйл ажиллагааны 90 хувийг таньж мэддэг. Гэтэл бидний ажиллаж, амьдрах орчин нөхцөл, техник, технологийн хөгжлөөс шалтгаалан өнөө үед нүдний ойрын харааны ачаалал эрс нэмэгдсэнээр хотжилтын эмгэгийн нэг болох хараа муудалт ихэсч, энэ өвчнөөр хүүхэд, залуучууд өвдөх нь ихсэв.

article-2054950-0E94006B00000578-359_468x339

Тиймээс нүдээ хайрлаж, хамгаалан харааны хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн энгийн дэглэм сахих хэрэгтэй.

Зөв суу. Ойр харааны ажлын үед нүдэндээ дарамт учруулахгүйгээр зөв сууж дадах хэрэгтэй. Үүнд толгой, нуруу цэх, цээж тэнэгэр, хөл улаараа бүрэн гишгэсэн, уншиж бичиж байгаа нь нүднээс 20-40 см-ийн зайтай, хоёр гараа ширээн дээр тавьж суух нь зөв суулт юм. Ихэнх тохиолдолд сургууль гэртээ буруу сууж хичээллэж ажилласнаас биеийн галбирт өөрчлөлт орж нуруу мурийж бөгтийх явдал гардаг.

Гэрлээ тохируул.
Хэвтэж унших, үзэх нь нүдний цусан хангамжийг муутган гэрлийн тусгал буруу байдгаас нүдний булчин цуцаж хараанд муугаар нөлөөлдөг.

Зурагтыг хэдэн цаг үзэх вэ? Нүдийг ядраадаг харш нөлөөний нэг бол амралт дэглэмгүй зурагт нэвтрүүлэг үзэх явдал. Тиймээс гурав хүртэлх насны хүүхдэд ядраах нөлөөтэй учраас зурагт үзүүлэх нь хортой. Бага насны хүүхэд өдөрт 1-1.5 цагийн нэвтрүүлэг үзэх харааны чадвартай. Ямар ч насны хүн дэлгэц удаан ширтэхэд нүд сульдаж байгаа нь мэдрэгддэгийг хүүхдүүд бага ухаардаг.

Нүд амраах дасгал хий. Орчин үед дэлгэцтэй ажилладаг хэрэглээ харааны ачааллыг эрс нэмж байгаа нь тодорхой. Харааг алсын зайнд шилжүүлэх дасгал хийхээс эхлэн нүдээ амраах боломжуудыг сайн анхаарах шаардлага улам л өндөр тавигдлаа гэсэн үг юм.

baby-watching-TV


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>