“Хүүхдийнхээ шүдийг ийм болгочихдог даанч тоогүй еэ” хэмээн халаглах эмчийн өөдөөс харж чадахгүй гэмшин зогссон өчигдрийнхөө тухай би бодож сууна. Ажлаа тараад заавал дэлгүүр орж элдэв амттан, чихэр, шоколад тэргүүтнээр цүнхээ дүүргэж аваад хүүгийнхээ гэрэлтсэн нүдийг харахдаа би хэчнээн их баярладаг байлаа. Уудаг цайнд нь хүртэл хоёр халбага элсэн чихэр хийхгүй л бол болохгүй юм шиг хуультай байснаа санахад хэлэх үг олдохгүй юм.
“Хүүхдийнхээ шүдийг ийм болгочихдог даанч тоогүй еэ” хэмээн халаглах эмчийн өөдөөс харж чадахгүй гэмшин зогссон өчигдрийнхөө тухай би бодож сууна.
Өдий таван настай хүүхдийн араа шүднүүд нь буйлтайгаа нийлэх шахам болтлоо үйрээд, харлаж тав болсон гэхээр эмчийн хэлдэг ч үнэн. Улсын эмнэлгээр явахад бараг л бүх шүд нь эмчилгээтэй болохоор өглөө эртлэн дугаар авч, урдах хүнээ хүлээсээр өдрийн талыг барах ажилтай. Харин цагаа хэмнэж мөнгөөр төлье гэвэл ганцхан шүдийг хувийн сайн эмнэлгүүдэд доод тал нь 60 мянган төгрөгөөр эмчилж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт нэг удаа очих хуваарьтайгаар хувийн эмнэлэгт хүүгийнхээ хоёр шүдийг эмлчлүүлэхэд 160 мянган төгрөг зарцуулжээ. Энэ нь их мөнгө юм шиг санагдах боловч хүүхдийн эрүүл мэндтэй харьцуулбал юу ч биш. Яагаад гэвэл эмчлэгч эмч нь “Хүүхдийн шүд хорхой идэж, зөөлц эдийн гэмтэл нь ужгирахаар өсөлтөнд нь хүртэл нөлөөлж эхэлдэг. Ийм хүүхэд хоол ундаа сайн идэж чаддаггүй болохоор шим тэжээлээр дутагдаж, үеийнхнээсээ өсөлтөөр хоцордог. Цаашлаад хоолоо буталж, жижиглэж чадахгүйгээс ходоодны шархтай ч болох эрсдэлтэй” гэдгийг онцгойлон анхааруулж байсан юм. Тийм л учраас одоо надад мөнгө биш харин хүүгийн минь ирээдүй хайран болоод байна.
Одоо би хүүгийнхээ шүдийг хэрхэн хамгаалах тухай, яаж яс сайтай, эрүүл биетэй хүн болгон өсгөх тухай элдэв материал интернэтээс ухаж, найз нөхөдтэйгөө хүртэл зөвлөлдөх боллоо. Эмч нарын ч тэр, найз нөхдийн ч тэр ярьж буйгаар хүүхдийн шүдний бэхжилтэнд хамгийн тустай нь ааруул, цагаан идээ аж. Гэтэл зах дээрээс ганцхан кг хорхой ааруул авахад 12 мянган төгрөг гэж байна. Бусад ааруул нь мөн тийм жишиг үнэтэй аж. Байрны зээл, цахилгааны мөнгөндөө сарын цалин талийж оддог байхад яаж сар бүр ганцхан кг ааруул авахын тулд бараг 20 мянган төгрөг зарцуулах болж байна аа. Өөр сонголт байгаа болов уу…
Уг нь өдөр бүр тараг, ааруул гээд цагаан идээг бид бүгдээрээ чихэр, шоколадны оронд хэрэглээд дадчихвал хэчнээн олон монгол хүүхэд яг л миний хүү шиг шүд нь өвдөх зовлонгүй болох бол оо.
Тийм л учраас одоо надад мөнгө биш харин хүүгийн минь ирээдүй хайран болоод байна.
Бодлууд элдвээр ээрэгдсээр, хөвөрсөөр сүүлд нь нэгэн найзынхаа ярьсныг сонсоод зөв шийдлээ олсон доо. Юу гэхээр, бид заавал ганцхан кг ааруул, ганц литр таргийг айхтар өндөр үнээр авах гэж хэтэвчээ нимгэлж суухын оронд амин дэм, жимс тэргүүтнээр баяжуулсан цагаан идээгээ санаанд багтсан үнээрээ авах боломж байгааг анзаарсан юм.
Өдий таван настай хүүхдийн араа шүднүүд нь буйлтайгаа нийлэх шахам болтлоо үйрээд, харлаж тав болсон гэхээр эмчийн хэлдэг ч үнэн. Улсын эмнэлгээр явахад бараг л бүх шүд нь эмчилгээтэй болохоор өглөө эртлэн дугаар авч, урдах хүнээ хүлээсээр өдрийн талыг барах ажилтай. Харин цагаа хэмнэж мөнгөөр төлье гэвэл ганцхан шүдийг хувийн сайн эмнэлгүүдэд доод тал нь 60 мянган төгрөгөөр эмчилж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт нэг удаа очих хуваарьтайгаар хувийн эмнэлэгт хүүгийнхээ хоёр шүдийг эмлчлүүлэхэд 160 мянган төгрөг зарцуулжээ. Энэ нь их мөнгө юм шиг санагдах боловч хүүхдийн эрүүл мэндтэй харьцуулбал юу ч биш.
Яагаад гэвэл эмчлэгч эмч нь “Хүүхдийн шүд хорхой идэж, зөөлц эдийн гэмтэл нь ужгирахаар өсөлтөнд нь хүртэл нөлөөлж эхэлдэг. Ийм хүүхэд хоол ундаа сайн идэж чаддаггүй болохоор шим тэжээлээр дутагдаж, үеийнхнээсээ өсөлтөөр хоцордог. Цаашлаад хоолоо буталж, жижиглэж чадахгүйгээс ходоодны шархтай ч болох эрсдэлтэй” гэдгийг онцгойлон анхааруулж байсан юм. Тийм л учраас одоо надад мөнгө биш харин хүүгийн минь ирээдүй хайран болоод байна.
Одоо би хүүгийнхээ шүдийг хэрхэн хамгаалах тухай, яаж яс сайтай, эрүүл биетэй хүн болгон өсгөх тухай элдэв материал интернэтээс ухаж, найз нөхөдтэйгөө хүртэл зөвлөлдөх боллоо. Эмч нарын ч тэр, найз нөхдийн ч тэр ярьж буйгаар хүүхдийн шүдний бэхжилтэнд хамгийн тустай нь ааруул, цагаан идээ аж. Гэтэл зах дээрээс ганцхан кг хорхой ааруул авахад 12 мянган төгрөг гэж байна. Бусад ааруул нь мөн тийм жишиг үнэтэй аж. Байрны зээл, цахилгааны мөнгөндөө сарын цалин талийж оддог байхад яаж сар бүр ганцхан кг ааруул авахын тулд бараг 20 мянган төгрөг зарцуулах болж байна аа. Өөр сонголт байгаа болов уу…
Бараг 2 ойндоо хүрснийх нь дараа л бид сая нэг угжнаас гаргаж билээ. Хүүхдээ өхөөрдөөд, хайрлаж байна гэж өөрийгөө хуурсаар хүүгийнхээ шүдийг ингээд хорлочихсон юм байна.
Уг нь өдөр бүр тараг, ааруул гээд цагаан идээг бид бүгдээрээ чихэр, шоколадны оронд хэрэглээд дадчихвал хэчнээн олон монгол хүүхэд яг л миний хүү шиг шүд нь өвдөх зовлонгүй болох бол оо.
Үнэн хэрэгтээ миний хүү аль ой гарантай болтлоо угж хөхдөг байсан юм. Шөнөжин, өдөржин чихэртэй сүүгээр угжуулдаг байлаа. Бараг 2 ойндоо хүрснийх нь дараа л бид сая нэг угжнаас гаргаж билээ. Хүүхдээ өхөөрдөөд, хайрлаж байна гэж өөрийгөө хуурсаар хүүгийнхээ шүдийг ингээд хорлочихсон юм байна. Тиймээс ээжүүддээ зөвлөхөд, хүүхдийнхээ шүдийг хамгаалъя гэвэл анхнаас нь угж хөхүүлж сургахгүй байхыг хичээгээрэй. Ойндоо хүрэхээс нь өмнө угжнаас нь гаргаж, аягаар уудаг болгох нь тун чухал юм байна шүү, ээжүүд ээ.
Эмчийн бидэнд өгсөн чухал зөвлөгөөнүүдийн нэг бол хүүхдийнхээ шүдийг өвтгөхгүй байя гэвэл өдөрт 2 удаа давстай усаар амыг нь зайлуулах, өдөр 2 удаа заавал шүдийг нь угаах, чихэр, шоколад идсэн бол заавал шүдийг нь угаалгах, жигнэмэг, чихэр зэрэг шүдэнд аюултай хүнсийг 18 цагаас өмнө идүүлэх, гэхдээ багаар, элдэв хийжүүлсэн ундаа уухгүй байх зэрэг юм.