Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Бяцхан хүүхдийн тань эхний 6 сарын хөгжлийн хүснэгт

$
0
0

Article cover pic

Өхөөрдөм бяцхан үр тань өдрөөр биш цагаар өсч байгаа нь залуу ээжүүдэд мэдрэгддэг. Нэг л мэдэхэд шулганаж, нэг л мэдэхэд хөлөө оролдоод ход ход инээдэг болчихдог тэдэнд минь яг хэдэн сартайд нь ямар өөрчлөлтүүд орсон байдаг талаар манай ээжүүд мэдээлэл муутай байдаг билээ. Тиймээс бяцхан хүүхдийн тань амьдралд хөл тавьсан эхний 6 сарынх нь хөгжлийн хүснэгтийн харуулъя.

Хөдөлгөөнд орох өөрчлөлтүүд Ухаанд орох өөрчлөлтүүд
1 сартайдаа
  • Тэврэх
  • Гар, хөлөө урагш хойш сарвалзуулах, гэнэтийн чанга чимээнд хариу үйлдэл үзүүлэх
  • Инээмсэглэх
  • Царайгаа төвлөрүүлэх, 8-12 инч зайнд юмыг дагуулан ширтэж чадах
  • Толгойгоо эргүүлэх
- Унтах, хооллох цаг нь тодорхойгүй замбараагүй байна.
- 1-2 удаа шөнө босч хөхүүлнэ.
- Өдөрт 3-4 удаа хүндээр бие засна.
2 сартайдаа
  • Аав ээжийгээ таньж, бусад хүмүүсээс ялгаж чаддаг болох
  • Өөртөө эвтэйхэн байрлалаар унтахыг эрмэлзэх
  • Чанга инээх, ижил төрлийн хөдөлгөөнийг давтах
  • Толгойгоо 45 градус өргөх
  • Өөдөөс хариу тэврэх, өөрөө чимээгүй болох
  • Олон хүн хараад инээмсэглэх
  • Гартаа чанга атгасан юмаараа ширээ цохих
- Шөнөөр нэг л удаа босч хөхүүлдэг болж болно
- Өдөрт 2 удаа, хоол идсэний дараахан хүндээр бие засна
- Өдөрт 10-аас олон цаг сэрүүн байх чадвартай болно. Мөн 2-4 удаа унтана.
- Шөнөдөө 7-гоос олон цаг унтана.
- Усанд орох дуртай байна
4 сартайдаа
  • Суулгахаар босгох үед толгой нь биенээсээ хоцорч босдоггүй болох
  • Хоёр гараа зэрэг сунгаж, аливаад хүрэхийг оролдох
  • 180 градусын тойрогт юмсыг дагуулан хардаг болох
  • Чанга дуугарах, шулганах
  • Юм харангаа нүдээ цавчлах
  • Түрүүлгээ харсан байрлалаас өнхрөөд дээшээ харж хэвтэж чаддаг болох
  • Өөрийг нь хооллох гэж байгаагэдгийг мэдээд хүлээдэг болох
  • Хоёр гараа хавсарч чаддаг болох
  • Өөрөө юмсыг олж хараад, түүндээ баясан инээдэг болох
  • 90 градус босдог болох
- Хооллох, сэрүүн байх, унтах цагийн хэлбэлзэл нь илүү тодорхой болно
- Шөнөдөө нэг л удаа босч хөхүүлдэг болно
- Хоол, хүндээр бие засах хоёрынх нь хоорондох зайг нь тааварлаж болохоор болно
- Усанд орж байхдаа гараараа усаа үсчүүлэх, хөлөөрөө өшиглөдөг болох
6 сартайдаа
  • Нэрээр нь дуудахад хардаг болох
  • Гараараа жижиг зүйлийг самнадаг болох
  • Дээшээ харсан байрлалаас өнхрөөд түрүүлгээ харж хэвтдэг болох
  • Тоглоомоо алга болгохоороо уйлах, дургүй байгаагаа илэрхийлэх
  • Танихгүй хүнээс бишүүрхэх
  • Жимийн дагуу тавьсан тоглоомыг дагаад авч чадах
  • Хөлөөрөө тоглох
- Хатуу юмсыг /жишээ нь аягаа/ гараараа тогтвортой барьдаг болох
- Хуруугаараа хоолоо хутгаж идэхийг оролдох болно
- Амтлах чадвар нь сайжирна
- Шөнөдөө хэвийн унтдаг болно

Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>