Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Ээжүүд ээ, нялх үрээ бор хоолонд оруулах гэж бүү яараарай

$
0
0
feed-baby-refuses-eat_5952428539cb3912
Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж өгнө.

Цагийн юм цагтаа л сайхан гэдэг шүү дээ. Энэ үгэнд учир их бий шүү. Бидний амьдралд хэт яарч болохгүй олон чухал асуудал байдаг. Үүний нэг нь яах аргагүй таны нандин үрийн эрүүл мэнд юм.

Залуу аав ээжүүд төдийгүй эмээ өвөө нар ч гэсэн шинэ хүнээ 4-5 сар хүрэв үү үгүй юу л бор хоолонд оруулдаг. Энэ нь хүүхдийн таван цул эрхтэнд муугаар нөлөөлдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Сүүлийн үед хүүхдээ нэмэлт хоолонд оруулах хамгийн тохиромжтой үе бол 6 сартай үед нь. Бор хоол, нэмэгдэл хоол нь хоорондоо ялгаатайг санаарай. Тэгэхээр 6 сар хүрсэн л бол хоол өгч болно гэж ойлгож хэрхэвч болохгүй.  Аав ээж биднээс хамгийн их анхаарал халамж шаардах үе гэдгийг онцлон хэлье. 6 сартай хүүхэд өмнөх үеийг бодоход илүү их хөдөлгөөнтэй болдог. Өөрөө бие даан сууж, жижиг зүйлсийг чимхэж авах, амандаа хийх гээд олон чадварыг эзэмшсэн байдаг. Тиймээс аав ээж бид анхаарал сэрэмжтэй байж болзошгүй эрсдлээс хүүхдээ сэргийлэх учиртай.

6 сартайгаас эхлээд хүүхдийн өсөлт хөгжилтөд олон өөрчлөлт гарна. Хүүхдийн анхны цахиур энэ үед цухуйдаг. Зарим хүүхдийн цахиур 4, 5 сартайд цухуйдаг ч ихэнх тохиолдолд 6 сартайд гардаг байна. Мөн 6 сартайгаас эхлэн хүүхдийг нэмэгдэл хоолонд оруулна.

Нэмэгдэл хоолыг аажмаар дасгаж бага багаар өгөхийг эмч зөвлөж байна. Нэмэгдэл хоолыг эхний өдөр хөхөө хөхүүлсний дараа 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болгон өдөр өдрөөр нэмэгдүүлж өгнө.

Хүүхдийн нэмэгдэл хоолонд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хүнсний аюулгүй байдлыг хангасан байх учиртай. Хэт шингэн болон өтгөн хоол тохиромжгүй. Мөн насанд нь тохирсон хэмжээтэй байхыг эмч зөвлөж байна. Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөхийг анхаараарай. Нэмэгдэл хоолыг хэтрүүлж өгч болохгүй шүү. Хүүхдийн нэмэгдэл хоолонд давс, элсэн чихэр бусад амтлагч огт шаардлагагүй. Тиймээс таны хүүхэд 6 сар хүрээгүй л бол хөхөөрөө хооллох нь хамгийн тохиромжтой. Орчин үед залуус ажилдаа орох, асарч харах хүнд амар байлгах үүднээс ердөө л гурав дөрвөн сартайгаас нь бор хоолонд оруулах хандлагатай болсон. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна олон суурь өвчний үндэс болдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Бидний амьдралд олон чухал асуудал байдаг ч хамгийн чухал нь таны үр хүүхдийн эрүүл мэнд гэдгийг хэрхэвч мартаж болохгүй ээ. Хэрвээ таны жаахан үр нэмэгдэл хоолонд орох үе болоогүй л бол саваагүй зангаар чихэр жимс долоолгох,  бор мах гарт нь бариулах, аяга тавагтай хоолноосоо амсуулахыг цээрлээрэй. Хүүхдийн хоол тусдаа л байх учиртай.


Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>