Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Хүүхдээ шөнө хөхөөр хооллоход сайн

$
0
0

c23f418d759528a623f897a892b6aae6bigХөхний толгой гараагүй үед:
Толгой нь гараагүй хөх хэт том, хэт хавтгай, эсвэл хэт жижиг байдаг. Энэ үед хүүхэд хөхөө голоод уйлна. Иймд саалтуураар сааж хооллоод аажмаар дасгах нь зүйтэй.

Хөхөө зөв хөхүүлэх:
Ингэхдээ цэх сууж, хөхний толгойг хүүхдийн аманд бүрэн амлуулна. Хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Гэхдээ 20 минутаас илүү хөхүүлэх хэрэггүй. Хөхний ариун цэврийг сайтар сахивал зохино.

Хөх үрэвсэх үед:
Хөх үрэвсэх үед хавдах, хөндүүрлэж өвдөх зэргээр өвчлөмтгий болно. Мөн өндөр хэмээр халуурна. Урьдчилан сэргийлэхийн тулд хөхний ариун цэврийг сахь.

Хөхний толгой хагарсан бол:
Хөхний толгой хагарсан бол яаралтай эмчид хандаж шаардлагатай эмчилгээг нэн даруй хийлгэх хэрэгтэй.

Хөхний сүү өөрөө гоожих үед:
Энэ нь хөхний булчингийн давхаргын эсүүдийн хөдөлгөөн хэт идэвхжсэн, эсвэл биед окситоцин ихээр ялгарсантай холбоотой. Иймд шингэнг багасгах хэрэгтэй.

Хөх зангирах:

Хөхөө зөв хөхүүлэх хэрэгтэй. Хөхүүлсний дараа тайван байх нь чухал. Мөн бүрэн сааж, шингэн юм сайн уу.

Хөхний сүү татрах:
Сэтгэл санааны хямрал, чанаргүй хооллох, хүндээр өвчлөх, хэт ядрах, дутуу саах зэргээс болж сүү татарна.

Иймд шөнө заавал хөхүүлэх хэрэгтэй. Шөнө хөхүүлэхэд хөхний сүү нэмэгдэхээс гадна шөнийн цагаар хөхний сүү илүү тослог байдаг тул хүүхдийн жин нэмэгддэг. Цагаан будаа идвэл хөхний сүү татардаг. Харин мөөг нь савыг агшааж, хөх зангирахаас сэргийлдэг.



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>