“Миний хүү шиг ухаантай, ажилсаг, сайхан хүү энэ хорвоод байхгүй” гэж сэтгэл нь хөдөлсөн эх ярьж, хүүгийнхээ толгойг илэх нь олон тааралддаг. Хүүхэд инээмсэглэн зогсдог. Аргагүй. Одоохондоо түүнд их зан сууж эхлээгүй байна.
Энэ мэт үгсийг хэд хэдэн удаа хэлээд хүүгээ энхрийлээд ирсэн цагт тэр хүү харин ихэмсэг харан, ширэв татах вий. Бид хүүхдээ яг ийм маягаар буруу хүмүүжүүлээд ирдэг ажээ. Тэднийгээ өөрийгөө хэт дөвийлгөсөн, их зантай хүн болгочихсоноо мэддэггүй. Хүний анархи зан байдал нь том болоод амьдралд хөлөө олоод явахад ихээхэн хүндрэл учруулдаг. Биеэ хэт тоосон зангаасаа болж олон хүүхэд найз нөхөдгүй ганцаардаж, амьдралын олон бэрхшээлүүдэд шантрах нь бий. Аргагүй шүү дээ. Зөвхөн өөрийгөө гэж ихэрхсэн хүнд хэн авралын гараа сунгаж, амьдралыг нь хөтлөхөв. Мэдээж таны хүүхэд тийм өрөвдмөөр, бас бусдын дүргүйцлийг хүргэсэн хүн болоосой гэж хүсэхгүй байгаа биз дээ. Та хүүхдийнхээ дэргэд сайрхан магтах хэрэггүй. Тэгснээр таны хүүхэд өөрийгөө дөвийлгөн нэг их “би, би” гэдэг хүн болчихно. Нэгэнт тийм зантай болсон хүнийг засна гэдэг шиг худал зүйл байдаггүй гэдэг. Өсөх наснаас нь тархинд нь биччихсэн энэ бичиглэл хэзээд арилахгүй нь ойлгомжтой.