Японы боловсролын яамны нэгдсэн судалгаанаас харахад, бага сургуулийн сурагчдын хүч хэрэглэсэн хэргүүд өнгөрсөн жилүүдээс хамгийн их болсон гэсэн нь тодорхой боллоо. Нийт хэргүүдийн дийлэнхийг дунд, ахлах ангийн сурагчид үйлдсэн байсан боловч бага ангийн сурагчидын хэрэг үйлдэх тоо ихэссэн байлаа. .
Сүүлийн үед, ухаалаг утас хөгжсөнөөс үүдээд санаа бодлоо ойлгуулах нь дижитал системд шилжиж, гэр доторх амьд харилцаа цөөрсөнөөс хүүхдийн харилцааны чадвар сул дорой болж байгаа нь нийгмийн асуудал болоод байна.
Хүч хэрэглэх болсны гол шалтгаан бол, харилцааны дутагдал, үгээр сайн ойлгуулж чадахгүй болохоор гар нь түрүүлээд хөдлөх тохиолдлууд их байдаг.
■Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байна.
Би ч гэсэн энэ тоонд орно л доо. Дээр үетэй харьцуулвал эцэг эх нь хүүхдээ хэт бөөцийлж байна. Иймэрхүү орчин нь өөрийнх нь хүслээр болохгүй үед сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болох хүүхдийг бий болгож байж магадгүй.
Өөрийнх нь санаснаар болохгүй байвал найзыгаа цохиж авах, өшиглөх зэрэг үйлдэл хийх хүүхдүүдийн тоо ихэссээр байгаа нь өнөөгийн байдал юм.
■Учир шалтгаан нь эцэг эхэд ч байгаа.
Дээр үед сургуудийн багшийг санваартан гэж харах хандлага байсан боловч өнөө үед сургууль болон багшид хандах хүндэтгэх сэтгэл байхгүй байгаа эцэг эхүүд олширч байна.
Эцэг эхийнхээ нурууг харж хүүхэд өсдөг. Тийм эцэг эхийнхээ багшид нь хандах хандлага, үг хэл, үйл хөдлөлийг дууриаж эцэстээ сургууль дээрээ багштайгаа бүдүүлэгээр харьцаж сургуулийн хэв журмыг алдагдуулах гэсэн үр дүнд хүрч байна.
■Гэр бүл доторх хүчирхийлэл
Хүүхдээ загнаж зандрах, эхнэр нөхрийн хоорондын хүчирхийлэл нь хүүхдэд сэтгэл санааны өсөлтөнд маш том нөлөөг үзүүлдэг.
Гэр бүл дотор хүчирхийлэл байвал хүүхэд эцэг эхээ “харж суран” хүчирхийллийг хийж асуудлыг шийдэх гэж эхэлдэг гэдэг.
Ээжүүд та бүхний хүүхэддээ гар хүрдэггүй, өөрөө л тэвчвэл болоо гэж боддог үзэл тань томоохон эндүүрэл болдог.