Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Нялх хүүхдэд иллэг хэрхэн хийх вэ?

$
0
0

Анх эхэлж байхад хүүхдийн хөлнөөс нь эхлэн иллэг хийж эхэлбэл зүгээр мэт санагдана. Учир нь хүүхдийг хуурайлах үед нэн түрүү хөлөө бариад л авч байдаг.
Тэгээд мөр гарыг нь их биеийг нь илнэ. Иллэгийг зохих дараалалтай хийж байх нь чухал тул хүүхдийн эмч, нярайн сувилагч нараар заалгаж авах нь зөв.
Хэрэв та иллэгээ нэн даруй эхэлмээр байгаа бол доорхи зааврыг дагаарай:
• Иллэг хийх тосоо алган дээрээ дусааж, хоёр алгаа үрэн халаана.
• Хүүхдийн хөлнөөс нь эхлэн иллэг хийж эхэлнэ
• Доороос нь эхлэн илж, шилбэний арын булчин, гуяыг зөөлөн барилж өгнө.
• Цээж хэвлийд иллэг хийхдээ алгаа төв хэсэгт зэрэгцүүлэн тавиад хоёр тийш нь илбэж өгнө.
• Алгаа тэнийлгэсэн хэвээрээ хуруугаараа тойрог үүсгэн илнэ.
• Хүүхэд дуртай бол үргэлжлүүлсээр байж болно.
Иллэг хийх үедээ хүүхдийнхээ өгч байгаа хариу үйлдлыг сайн мэдрэх нь нэн чухал.
Илбэлт нь таалагдаж буй эсэх, одоо болно гэдгээ хүүхэд мэдрүүлдэг. Иллэг хийж байхад хүүхэд уйлж эхэлбэл хангалттай болсныг, даруй дуусгах шаардлагатайг харуулна.

Тавхай
Нэг гараар хөлийн шагайнаас нь барьж байгаад нөгөө гараараа тавхайг нь шагайгаар нь зөөлөн эргүүлэх тойрог хөдөлгөөн хийнэ. Баруун тийш нь хэд хэдэн удаа, зүүн тийш нь хэдэн удаа хийгээд нөгөө хөл рүү нь шилжинэ.

Хөлийн ул
Эрхий хуруугаараа өсгийнөөс эхлэн хагас тойрог хөдөлгөөн хийж улыг нь массажлана.

Хөлийн хуруу

Хөлийн хурууны угаас 2 хуруугаараа чимхэж бариад үзүүр рүү нь зөөлөн шувтарна. Хуруу бүрийг ингэж массажлаарай.

Гарын иллэг

Нэг гарыг нь зөөлөн бариад суганаас нь эхлэн бугуйн чигт зөөлөн илбэж өгнө. Бугуйгаар нь 2 тийш ээлжлэн эргүүлж тойрог хөдөлгөөн хийлгэнэ. Дараа нь нөгөө гар руу нь шилжинэ

Гарын алга

Алгыг нь эрхий хуруугаараа бяцхан тойрог үүсгэн массажлана.

Хуруу

Хурууг зөөлөн чимхэж бариад хурууны үзүүр чигт шувтрах маягаар илбэж өгнө. Бүх хурууг нь илбээрэй

Цээжинд иллэг хийх

Цээжинд иллэг хийхдээ алгаа төв хэсэгт хавсран тэндээсээ хоёр тийш нь илбэж өгнө. Олон дахин давтаарай.

Цээж хэвлийн иллэг

Нэг гараа цээжний дээд хэсэгт хөндлөн тавиад доош нь ташааг нь хүртэл илбэнэ. 2 гараараа ээлжлэн олон удаа хийнэ.

Нурууны иллэг

Балчир үрээ доош харуулан хэвтүүлээд хурууныхаа өндгөөр хүзүүнээс эхлээд ахар сүүлийг хүртэл нурууны 2 талаар жижиг тойрог үүсгэн илнэ.

Иллэгийг дуусгах

Мөрнөөс нь эхлээд бүр хөлийг нь хүртэл үргэлжлүүлэн нилээн хэдэн удаа арай хүчтэйвтэр илбэж дуусгана.

Тэгээд памперсийг өмсгөн хувцаслах буюу өлгийдэж, хөхүүлж болно. Тэр лав зүүрмэглэх байх аа даа



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>