Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Хүүхдийн хоол тэжээлийг хэрхэн зохицуулах тухай зөвлөмж

$
0
0

Baby being fedНЭМЭГДЭЛ ХООЛ ГЭЖ ЮУ ВЭ

Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ. Хүүхэд өсөхийн хирээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай болдог.

НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН БЭЛТГЭЖ ӨГӨХ ВЭ

Ээж, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд өөрийн нөөц бололцоонд түшиглэн нэмэгдэл хоол бэлтгэхдээ юуг анхаарах вэ?
• Хоолыг эхний үед зутан, нухаш хэлбэрээр бэлтгэх, аажимдаа нухаш, жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэж өгнө.
• Өдөрт аль болох олон нэр төрлийн хоолыг бэлтгэн өгч өдөр бүр өөр, өөр хоол өгөх
• Хярж хэрчсэн буюу 2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан, сүүтэй ногооны зутанг өгөхөөс гадна аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн (сүү, цагаан идээ, ногоо, жимс, төрөл бүрийн будаа) оролцуулан хоол өгөх.
• Бага насны хүүхдэд өдөр бүр тогтмол 2-3 удаа тусгайлан бэлтгэсэн хоолыг өгөх нь зүйтэй.
• Хоолыг тухай бүрт нь шинээр бэлтгэж өгөх
• Хүүхдэд нэг удаа 250-300 гр хоол өгөх ба хөхөө хөхдөг бол өдөрт гурван удаа хөхнөөс гарсан бол таван удаа хооллох.
• Хүүхдийг хооллоход эх, асран хамгаалагч идэвхтэй тусалд аяга, халбагаар зөв хооллож сургах.

ХҮҮХДИИГ НЭМЭГДЭЛ ХООЛОНД ОРУУЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ

Нэмэгдэл хоолыг эхний өдөрт хөхөө хөхүүлсний 2-3 жижиг халбагыг өгч, дараагийн өдөр 5-6 халбага болон өдөр өдрөөр нэмэгдүүлж хүүхдийн идэх хэмжээнд хүртэл өгнө. Тухайн хоолондоо дассаны дараа дараагийн шинэ хоолыг дасгаж өгнө.

ТА ХҮҮХДЭЭ ӨДӨРТ ЯМАР ХООЛООР ХЭДЭН УДАА ХООЛЛОХ ВЭ

6-12 сартайд     3-4 удаа хооллох хэрэгтэй.
9 цагт                Хүүхдийн будааны агшаамал 200 мл
12 цагт              2-3 дахин машиндсан махтай, ногоотой бантан 150 мл, алимны цэвэр шүүсийг 1/3-д буцалсан усаар шингэлэн 50 мл

16 цагт              Ногоотой зутан 200 мл
20 цагт              Тараг (ургамлын тос, чихэртэй) хоололтын хооронд хөхийг хүссэн үед хөхүүлэх

1-3 настайд      Таван удаа хооллох хэрэгтэй
9 цагт                Тэжээллэг зутан нэг аяга, нэг ширхэг жигнэмэг
12 цагт              Элэгний нухаш нэг аяга, төмс, луувангийн нухаш 4-5 амны хоолны халбага, алимны (жимсний) шүүс 6-8 амны хоолны халбагаар өгнө.

15 цагт              Хярам нэг аяга, боов, боорцог, 50 гр орчим жимсний нухаш
18 цагт              Гэрийн хоолноос нэг аяга (гэрийн хоолноос шүүж хийгээд хүүхдийг идэж чадахуйцаар аяганд жижиглэж) өгнө.

21 цагт              Тараг, аарц, сүүний аль нэгийг нэг аяга өгнө.



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>