Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Сайн ээж байх 10 арга

$
0
0

baby

Алхам №1


 

Та ээж бол хүүхдийнхээ төлөө ажлаасаа татгалзаж сураарай. Ээж болох амархан бас хэцүү. Хэтэрхий их ажиллаж, хүүхдээ хойш тавьснаар ээж, хүүхдийн дунд хүйтэн харилцаа бий болдог.

 

 

Алхам №2


 

Хамт тогло. Та хэдэн настайдаа ээж болсон нь хамаагүй. Зүгээр л долоо хоног, сард нэг удаа хүүхдийнхээ сонирхдог спортоор ганцхан удаа хичээллээд үзээрэй. Таны хичээл зүтгэл хүүхдэд нь урам өгөх болно.

 

 

Алхам №3


 

Сонголтод нь бүү эргэлз. Та хүүхдийнхээ сонгосон хувцас болон эд хэрэглэлд бүү эргэлз. Зүгээр л талархах хэрэгтэй. Аль ч цаг үед та өөрийгөө ээж гэдгээ бүү март.

 

 

Алхам №4


 

Гадаа гар. Та нэг удаа хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавь. Хүүхэд шигээ эрх дураараа тогло.

 

 

Алхам №5


 

Нэг сонирхолтой бол. Та хүүхдийнхээ донтож буй кинонд дурла. Дуртай зүйлийг нь үзэж байхдаа гайхалтай яриа өрнүүл.

 

 

Алхам №6


 

Хамтдаа хичээ. Даалгавараа хийж чадахгүй хүүхдээ загнахгүйгээр хамтдаа даалгавараа хий. Хүүхэд тань таниас тусламж авахгүй тулд өөрөө хичээж, ээждээ шилдэг гэдгээ батлахыг хүсэх болно.

 

 

Алхам №7


 

Туслах тогооч. Та гэрийн эзэгтэй учир оройн хоол хийх нь хууль. Та ганцаараа оройн хоол хийхгүйгээр туслах тогоочоороо хүүхдээ сонго. Түүний баяр баясгалан таныг улам тодруулах болно. Таны ганцхан үг таны шилдэг ээж болоход тусална.

 

 

Алхам №8


 

Урамшуул. Чи чадна, чи шилдэг хэмээн хүүхдээ урамшуулдаг ээж тун ховор. Бүх хүн ээжээсээ урмын үг сонсохыг хүсдэг. Нойргүй хонож буй үр дээрээ очоод “Миний охин мундаг шүү” хэмээн хэл. Таны урмын үг хүүхдэд тань витаминаас илүү үр дүнтэй.

 

 

Алхам №9


 

Дэмж. Тааруухан бүжиглэж буй охиноо хараад загнаж, ичихээсээ илүү түүнийг сэтгэлээрээ дэмжээрэй. Та түүнийг тээж байхдаа хэнээс ч ичээгүй биз дээ. Та бол ээж.

 

 

Алхам №10


 

Тангараг өргө. Худлаа ярихгүй, хулгай хийхгүй хэмээн тангараг өргө. Таны хичээнгүй үнэнч байдал хүүхдэд тань сэтгэгдэл төрүүлэх болно.

Б.Дэлгэрцэцэг



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>