Quantcast
Channel: Хүүхэд – miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 657

Нялх хүүхэдтэй эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт дэлхий нийтээр нэмэгдэж байна

$
0
0

baby

Дэлхий дахинд гэртээ сууж үр хүүхэддээ анхаарал тавьдаг ээжүүдийн тоо түүхэнд байгаагүй бага түвшинд хүрчээ. Анх 1993 онд албан хэллэгээр бол гэртээ сууж “бүтэн цагаар” үр хүүхдээ хардаг эхчүүд 2 сая байжээ. Харин өнөөдөр 1.97 сая болтлоо буурсан байна. Өнгөрсөн онд 67 мянган ээж гэртээ суусан нь өмнөх жилүүдийнхээс 3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэртээ сууж үр хүүхэддээ анхаардаг аав нарын тоо 3.2 хувьтай. Энэ оны 9-р сарын байдлаар 241 мянган аав гэртээ сууж үр хүүхдээ асарч халамжлах ажлыг сонгосон нь нэг жилийн дотор 8000-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Эхчүүдэд үр хүүхдээ  халамжлах чөлөөг урт хугацаагаар санхүүгийн дэмжлэгтэй олгох кампанит ажлыг дэмжигч Siobhan Freegard “Өөрийнхөө хүслээр ажлын замналаа өсгөх зорилгоор ажиллаж байгаа ээжүүд мэдээж олон. Гэхдээ төлбөр тооцоогоо төлөх, гэр бүлээ орон байртай байлгах гэж ажилдаа эргэн орж буй эхчүүд олон байна” гэжээ. Орон сууцны үнэ өндөр байгаа учир нэг гэр бүлийн дор хаяж хоёр хүн ажиллах зайлшгүй шаардлага дэлхий дахинд үүсчээ. Хүүхдийн сайн сайхан байдлаас илүүтэй санхүүгийн асуудал тавигдах болсон энэ гажиг тогтолцоог засахын тулд улс орнууд хүүхэдтэй гэр бүлүүдэд татварын болон бусад санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.



Viewing all articles
Browse latest Browse all 657

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>